Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 143

 

2019 оны 04 сарын 04 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00143

 

******* сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О******* би,

 

нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* Э ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах, Ховд******* ******* //-д холбогдох,

 

гэм хорын хохирол 2,899,800 /хоёр сая найман зуун ерэн есэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай 153/2018/00667/и дугаар индекстэй иргэний хэргийг хянаад

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Нэкст Электроникс -ний Ховд салбараас 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Sharp брэндийн 55 SMART LED LE46OX загварын зурагтыг 1,999,900 төгрөгөөр, мөн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Sharp 40LED зурагтай 899,900 төгрөгөөр тус тус худалдан авч гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэж байсан. Нэкст Электроникс зурагтыг худалдахдаа 1-2 жилийн баталгаа гаргаж өгсөн. Бид худалдаж авсан зурагтыг эвдэж сэв суулгалгүй арги гамтай эдэлж байсан.

 

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед*******ы хэлбэлзлээс болж манай гэрт ажиллаж байсан дээрхи 2 зурагт шатаж ажиллахгүй болсон. Тухайн үед 2 зурагтаа*******ы хэлбэлзлээс буюу Цахилгаан ******* -ний буруугаас болж шатсан гэж үзээд даргатай нь очиж уулзахад том машин айлын хашаанд орж тэнд байсан шонгийн модыг дайрч унагаан*******ы хэлбэлзэл үүсч утас тасарч танай зурагт шатсан байна. Тэр машин жолоочийг олж танай хохирлыг барагдуулах болон та манай ашиглалтын инженертэй уулз гэж хэлсэн. Ашиглалтын инженер Т. улзахад машин шонгийн мод мөргөсөн асуудал байхгүй гэсэн хариу өгсөн.

 

Бид өөрсдөө судалж үзэхэд манай ойролцоо байдаг шонгийн модонд масс гарсны улмаас*******ы хэлбэлзэл үүсч манай 2 зурагт шатсан байсан.

 

Бид Ховд******* ******* -ний буруутай үйл ажиллагаанаас болж манай 2 зурагт шатсан гэж үзээд хохирлыг барагдуулж өгөхийг хүссэн боловч хариу өгөхгүй биднийг хохироосоор явна.

 

Иймд Ховд******* ******* -аас 2 зурагтын үнэ 2,899,800 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Зохигчоос тус шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэг. Ховд******* ******* нь нэхэмжлэгч Д.Эд 2,500,000 төгрөгийг төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. би зөвшөөрөв.

 

Хоёр. Нэхэмжлэгч Д.Э би 2,899,800 төгрөгийг Ховд******* ******* -иас гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 399,800 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна.

 

Гурав. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр тохиолцов.

 

Энэхүү гэрээг талууд хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр хүсэл зохигоо илэрхийлж байгуулсан бөгөөд энэ асуудлаар дахин маргахгүй болно гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь Ховд******* ******* -д холбогдуулан гэм хорын хохирол 2,899,800 /хоёр сая найман зуун ерэн есэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос тус шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн байна. Уг эвлэрлийн гэрээнд хариуцагч Ховд******* ******* нь нэхэмжлэгч Д.Эд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 399,800 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ХААН банкны 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,347 төгрөгнөөс 33,872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийн тал хувь болох 27,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд******* ******* -иас улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийн тал хувь болох 27,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Эд олгохоор тогтов.

 

Энэхүү захирамжийг хариуцагч Ховд******* ******* омпани нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд******* ******* -д холбогдох, гэм хорын хохирол 2,899,800 /хоёр сая найман зуун ерэн есэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ховд******* ******* нь 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Эд төлөхөөр, нэхэмжлэгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 399,800 /гурван зуун ерэн есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,347 төгрөгнөөс 33,872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 27,475 /хорин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд******* ******* -иас улсын тэмдэгтийн хураамж 27,475 /хорин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд******* ******* омпани нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ