Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

 

 

 

 

 

 

 

   2023            01            16                                          2023/ШЦТ/26

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Х.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалд холбогдох эрүүгийн 2236002960297 дугаартай, 178/2023/0019/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэднэ,  мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дарви сумын 02 дугаар Дэлгэр багт оршин суух хаягтай, аминдаа  гэр нэг, 100 толгой малтай, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ял шийтгэлгүй, ПЖ95031519  регистрийн дугаартай, Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргал

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Харандашийн Отгонжаргал нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын 05 дугаар /Буянт/ багийн 11 дүгээр гудамжны 08 тоот хашаанд байх иргэн Л.Анхбаярын гэрт М.Бямбазаяатай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн Л.Анхбаярын гэрээс гарч явахдаа хохирогч М.Буянзаяагийн өмчлөлийн улаан өнгөтэй "Samsung-A31" загварын гар утсыг авч, хохирогч М.Буянзаяад 495000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /1991 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Газар зүйн багш мэргэжилтэй, Жаргалант сумын Миг даатгал ХХК-д менежер ажилтай/ Тээл ургийн овогт Монцоогийн Буянзаяагийн өгсөн... Би өөрийн төрсөн ах М.Бямбазаяад 2022 оны 09 дүгээр сарын эхээр өөрийн А31 маркийн гар утсыг түр бариулахаар өгсөн. Тэгсэн чинь манай ах 2022 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр надад "надтай хамт ажиллаж байсан залуу чиний утсыг аваад гарчихсан. Хамт ажилладаг юм чинь өгнө..." гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь тэр залуугийнх нь 94086667 дугаарт залгаж утсаа авах талаар хэлэхэд "би аваачаад өгье. Хөшөөтөд байна..." гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш ярихаар "өгнө, дараа өгнө..." гэж ярьсаар байгаад сүүлдээ миний дугаарыг блок хийсэн. Сүүлд намайг ярихад “...өгч чадахгүй, би энэ дугаарыг сэргээж авсан Улаанбаатар хотод байна. Чаддаг юм бол цагдаа, шүүхээр яваад олж аваарай” ... гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Улаан өнгийн, самсунг А31 маркийн утас байсан. Би энэ утсыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байдаг гар утасны захаас 550,000 /таван зуун тавь мянга/ төгрөгөөр авсан. Би Х.Отгонжаргалыг огт танихгүй.  Би өөрийнхөө гар утсыг олж авмаар байна. Эвдэрсэн бол шинэ утас авмаар байна... гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр тал/

Мөн хохирогч М.Буянзаяагийн дахин өгсөн...Гар утсаа төлүүлж авмаар байна. Миний хохирлыг барагдуулах юм бол ямар нэгэн байдлаар гомдол санал байхгүй. Миний мөнгийг заавал нэг дор өгөх албагүй увуулж, цувуулж өгч болно. Х.Отгонжаргалд оногдуулах ялын хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна. Энэ хэмжээнд хүрнэ гэж төсөөлсөнгүй. Би бас Х.Отгонжаргал шиг ах, дүүтэй хүн учир өрөвдөж байна. Ялын хэмжээг хамгийн багаар бодож оногдуулж өгөөсэй гэж шүүх, прокурорын байгууллагаас хүсэж байна. Миний хохирлыг энэ хүн барагдуулна гэдэгт итгэж байна...гэх мэдүүлэг /хэргийн 56 дугаар тал/

2.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бямбазаяагийн өгсөн... Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны үеэр 10 цагийн үед /цаг хугацааг сайн санахгүй байна/ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 11-08 тоотод байдаг манай авга ах  Л.Анхбаярын гэрт Х.Отгонжаргал гэдэг залуутай уулзаад бид хоёр 2,5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг уусан. Тэгээд би зурагт үзээд хэвтэж байгаад унтчихсан байсан. Гуч орчим минут унтаад босоод ирсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд би орой нь Л.Анхбаяр ахын утсаар залгаж үзсэн чинь холбогдохгүй байсан. Маргааш нь өөр хүний утсаар залгасан чинь эхлээд аваагүй гэж гүрийж байгаад сүүлдээ хүлээн зөвшөөрч “таны утсыг өгнө..." гэсэн. Тэгээд өгөхгүй мурисаар байгаад өдий хүрсэн. Манай дүү М.Буянзаяагийн гар утас байсан. Надад түр бариулсан. Цоохор гэртэй, улаан юмуу хар өнгөтэй А31 загварын гар утас байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Манай ах Л.Анхбаяр ажилдаа явсан. байсан. Би тухайн үед ахынхаа гэрт байж байгаад Х.Отгонжаргалтай ажил ярих гэж дуудсан юм. Би Х.Отгонжаргалыг танина. Хуучин Элбэг гүн барилгын компанид хамт 3 сар орчим ажилласан. Нэр, зүснээс өөр зүйл мэдэхгүй.  Бид хоёр нийлж 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво уусан. Өөр зүйл уугаагүй.  Би 7 орчим хоногийн өмнө тэр залуугийн 94086667 дугаарт залгаж ярьсан. Намайг ярихад чаддаг юм бол цагдаагаар яваад утсаа аваарай. Би өөрөө хотод байна гэж хэлсэн. Миний фейсбүүк хаяг, дугаарыг блоклосон. Дүүгийн маань гар утсыг өгчихвөл гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар тал/

3. Хөрөнгийн үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн ТХҮ-222/006 дугаартай дүгнэлтээр ... Samsung А-31 маркийн гар утас 495000 төгрөг... гэх дүгнэлт / 25-26 дугаар хуудас/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Отгонжаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн... Тэр өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр намайг Бямбаа /М.Бямбазаяа/ өөрийнхөө 9587 /сайн санахгүй байна/ дугаараас миний 94086667 дугаарт залгаад Булганаас ороод ирлээ. Арван мянгатад хүрээд ир гэж дуудахаар нь би яваад очсон. Тэгээд бид хоёр Арван мянгат”-ын тэнд байдаг нэг айлд /хэнийх гэдгийг мэдэхгүй/ 0,5 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи нэгийг 2,5 литрийн хэмжээтэй пиво нэгийг тус тус уусан. Тэгээд би Бямбаагийн утсыг аваад тэр гэрийн гадаа хүнтэй ярьж байгаад тэр чигтээ аваад яваад өгсөн. Намайг утсыг нь авах үед М.Бямбазаяа орон дээр хэвтэж байсан. Сүүлд Бямбаагийн дүү нь гэж нэг эмэгтэй над руу залгаж утсаа авъя гэхээр нь би Хөшөөтийн уурхайд ажил дээрээ байна. Ажлаасаа амраад ороод өгнө..." гэж хэлсэн. Тухайн үед утсаар чинь ганц ярьчихъя гэж хэлээд авсан. Намайг тэгж хэлэхэд тэнд орон дээр байна гэж хэлсэн. Тэгээд би орон дээр байсан гар утсыг аваад гарсан. Одоо тэр гар утас байхгүй. Би гээчихсэн. Би хохирлыг нь барагдуулна. Гэхдээ хэзээ барагдуулах нь тодорхой биш мөнгө олоод барагдуулна. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан болохоор би Бямбаагийн утсаар ярьж байгаад тэр чигтээ авч явсан. Дараа нь буцааж өгч амжаагүй. Миний согтолт гайгүй байсан. Бямбаа хэр согтуу байсныг мэдэхгүй байна. Би утсыг Дарви суманд гээсэн. Хохирлыг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хэргийн  53-54 дүгээр тал/

5. Эрэн сурвалжлалт зарлах... гэх баримт /хэргийн 34-36 дугаар тал/

6. Оргодлыг эрэн сурвалжлах... гэх баримт /хэргийн 37-38 дугаар тал/

7.ПЖ95031519 дугаарын регистртэй Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалын “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 59 дүгээр тал/

8.ПЖ95031519 дугаарын регистртэй Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалын  иргэний үнэмлэхний лавлагаа/ хэргийн 62 дугаар тал/

9.ПЖ95031519 дугаарын регистртэй Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалын ... Ховд аймаг Дави сум, 2 дугаар баг Дэлгэр ... иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа/ хэргийн 63 дугаар тал/

10.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бадамцэцэгийн өгсөн... Манай дүү Х.Отгонжаргал нь Ховд аймгийн Манхан суманд төрсөн эхээс арван нэгүүлээ. Х.Отгонжаргал айлын ес дэх нь. Одоо Ховд аймгийн Дарви сумын төвд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь жаахан /насыг нь сайн мэдэхгүй байна/ ямар ч байсан хоёулаа цэцэрлэгт явдаг. Эхнэр Буяндэлгэр нь Дарви сумын Эрүүл мэндийн төвд эх баригч эмч хийдэг.  Х.Отгонжаргал нь их тайван, хүнтэй эелдэг харилцаатай байдаг хүн. Хүний үгэнд сайн ордог даруухан зантай. Тогтмол орлого байхгүй. Өрхийн орлого гэвэл эхнэр нь цалинтай өөрөө ямар нэгэн ажил хийдэггүй. Олдсон ажлыг хийж амьдардаг. Х.Отгонжаргал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Зарим үед уучихдаг. Их уугаад дампуураад байдаггүй. Цэргийн албыг Баян-Өлгий аймагт хаасан…гэх мэдүүлэг /хэргийн 68 дугаар тал/

 11.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ганзоригийн өгсөн... Манай дүү Х.Отгонжаргал нь Ховд аймгийн Манхан суманд төрсөн эхээс арван нэгүүлээ, өөрөө  айлын ес дэх хүүхэд. Бага боловсролтой. Бага ангиа төгсөөд тэрнээс хойш байнга хувиараа ажил хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа. Ам бүл дөрвүүлээ. Эхнэр 2 хүүхдийн хамт амдардаг. Эхнэр Буянаа нь одоо Ховд аймгийн Дарви сумын төвд хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Эхнэр нь Дарви сумын эх баригч эмч хийдэг. Х.Отгонжаргалын хүүхдүүд нь 3 болон 5 настай. Хоёулаа цэцэрлэгт явдаг.  Хүнтэй энгийн харьцаатай, даруухан зантай. Ер нь бол бага зэрэг чимээгүй талдаа.  Сумын төвд эсгий гэртэй. Өөрөө тогтсон ажилгүй. Ажил олдохоор хийдэг. Хадам аав, ээж болон өөрийнх нь аав ээж нь хөдөө малчин улсууд байдаг.  Х. Отгонжаргал архи, согтууруулах ундааны зүйл хааяа, хааяа хэрэглэдэг. Тамхи татдаг. Цэргийн албыг Баян-Өлгий аймгийн барилгын цэргийн ангид алба хаасан...гэх мэдүүлэг /хэргийн 69 дүгээр тал/ зэрэг болно.

 

                       Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:  

Шүүгдэгч Харандашийн Отгонжаргал нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын 05 дугаар /Буянт/ багийн 11 дүгээр гудамжны 08 тоот хашаанд байх иргэн Л.Анхбаярын гэрт М.Бямбазаяатай хамт  архи ууцгааж байгаад гэрээс гарахдаа  хохирогч М.Буянзаяагийн өмчлөлийн улаан өнгөтэй "Samsung-A31" загварын гар утсыг авсан. Хохирогч гар утсаа авах гэсэн боловч Цагдаагийн байгууллагад хандаж ав гээд шүүх хуралдаанд хүртэл өгөөгүй ... гэх  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2.Шүүгдэгч Х.Отгонжаргал нь хохирогч М.Буянзаяагийн гар утсыг зөвшөөрөлгүй авч явснаар хохирогчид 495000 төгрөгийн хохирол учирсан байна.

3.Шүүгдэгч Х.Отгонжаргал нь бусдын өмчлөлийн эд зүйлийг хохирогчид мэдэгдэхгүйгээр авч болохгүй гэдгийг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эзэмшилдээ шилжүүлэн авсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

4.Шүүгдэгч Х.Отгонжаргалын бусдын гар утсыг эзэнд нь мэдэгдэлгүйгээр нууцаар авсан үйлдэл нь  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Х.Отгонжаргалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тооцов.

5.Шүүгдэгч Х.Отгонжаргалын согтуурлах ундаа хэрэглэсэн, найз нөхдийгөө хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.ПЖ95031519 дугаарын регистртэй, Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 59 дүгээр тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бадамцэцэгийн өгсөн... Манай дүү Х.Отгонжаргал нь Ховд аймгийн Манхан суманд төрсөн эхээс арван нэгүүлээ. Х.Отгонжаргал айлын ес дэх нь. Одоо Ховд аймгийн Дарви сумын төвд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь жоохон /насыг нь сайн мэдэхгүй байна/ ямар ч байсан хоёулаа цэцэрлэгт явдаг. Эхнэр Буяндэлгэр нь Дарви сумын Эрүүл мэндийн төвд эх баригч эмч хийдэг.  Х.Отгонжаргал нь их тайван, хүнтэй эелдэг харилцаатай байдаг хүн. Хүний үгэнд сайн ордог даруухан зантай. Тогтмол орлого байхгүй. Өрхийн орлого гэвэл эхнэр нь цалинтай өөрөө ямар нэгэн ажил хийдэггүй. Олдсон ажлыг хийж амьдардаг. Х.Отгонжаргал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Зарим үед уучихдаг. Их уугаад дампуураад байдаггүй. Цэргийн албыг Баян-Өлгий аймагт хаасан…гэх мэдүүлэг /хэргийн 68 дугаар тал/,  мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ганзоригийн өгсөн... Манай дүү Х.Отгонжаргал нь Ховд аймгийн Манхан суманд төрсөн эхээс арван нэгүүлээ, өөрөө  айлын ес дэх хүүхэд. Бага боловсролтой. Бага ангиа төгсөөд тэрнээс хойш байнга хувиараа ажил хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа. Ам бүл дөрвүүлээ. Эхнэр 2 хүүхдийн хамт амдардаг. Эхнэр Буянаа нь одоо Ховд аймгийн Дарви сумын төвд хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Эхнэр нь Дарви сумын эх баригч эмч хийдэг. Х.Отгонжаргалын хүүхдүүд нь 3 болон 5 настай. Хоёулаа цэцэрлэгт явдаг.  Хүнтэй энгийн харьцаатай, даруухан зантай. Ер нь бол бага зэрэг чимээгүй талдаа. Сумын төвд эсгий гэртэй. Өөрөө тогтсон ажилгүй. Ажил олдохоор хийдэг. Хадам аав, ээж болон өөрийнх нь аав, ээж нь хөдөө малчин улсууд байдаг. Х.Отгонжаргал архи, согтууруулах ундааны зүйл хааяа, хааяа хэрэглэдэг. Тамхи татдаг. Цэргийн албыг Баян-Өлгий аймгийн барилгын цэргийн ангид алба хаасан...гэх мэдүүлэг /хэргийн 69 дүгээр тал/, ПЖ95031519 дугаарын регистртэй, Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалын нэр дээр “Эд хөрөнгө бүртгэлгүй тухай” лавлагаа / хэргийн 61 дүгээр тал/, ПЖ95031519 дугаарын регистртэй, Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа / хэргийн 62 дугаар тал/, ПЖ95031519 дугаарын регистртэй, Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалын Ховд аймгийн Дарви сумын 2-р баг Дэлгэр багт оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  / хэргийн 63 дугаар тал/, ПЖ95031519 дугаарын регистртэй, Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргал, ПГ95041002 регистрийн дугаартай, Хар банди овогт Мөнхсайханы Буяндэлгэр нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хэргийн 64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.Шүүгдэгч Х.Отгонжаргал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.Шүүгдэгч Х.Отгонжаргалыг... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Х.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих ...-ыг шүүгдэгч Х.Отгонжаргалд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 164 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Гурав: Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар

1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Буянзаяагийн өгсөн...  Гар утсаа төлүүлж авмаар байна. Миний хохирлыг барагдуулах юм бол ямар нэгэн байдлаар гомдол санал байхгүй. Миний мөнгийг заавал нэг дор өгөх албагүй увуулж, цувуулж өгч болно. Х.Отгонжаргалд оногдуулах ялын хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна. Энэ хэмжээнд хүрнэ гэж төсөөлсөнгүй. Би бас Х.Отгонжаргал шиг ах, дүүтэй хүн учир өрөвдөж байна. Ялын хэмжээг хамгийн багаар бодож оногдуулж өгөөсэй гэж шүүх, прокурорын байгууллагаас хүсэж байна. Миний хохирлыг энэ хүн барагдуулна гэдэгт итгэж байна...гэх мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Отгонжаргал нь хохирогч М.Буянзаяад учруулсан хохирол 495000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн,  Хөрөнгийн үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн ТХҮ-222/006 дугаартай дүгнэлтээр ... Samsung А-31 гар утас 495000 төгрөг... гэх дүгнэлт  гарсан зэргийг харгалзаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Отгонжаргалаас 495000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Буянзаяад олгохоор  шийдвэрлэв.                 

2.Эрүүгийн 2236002960297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

3.Шүүгдэгч Х.Отгонжаргалд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Пүнлүүч овогт Харандашийн Отгонжаргалд гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Отгонжаргалд оногдуулсан 300/ гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2236002960297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Отгонжаргалаас 495000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Буянзаяад олгосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих ...-ыг шүүгдэгч Х.Отгонжаргалд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 164 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Отгонжаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ЦЭЦЭГМАА