Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 150

 

2019 оны 04 сарын 09 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00150

 

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК /2072572/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 37-12 тоотод оршин суух, Баядаахан овогт Ганбалсангийн Э /ПЕ98011620/-т холбогдох,

 

үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 140,413 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 399,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 79,800 төгрөг, нийт 619,213 /зургаан зуун арван есөн мянга хоёр зуун арван гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 153/2019/00132/и индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамада шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Э нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40884077 тоот гэрээ байгуулан 94801832 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Ү5 /2017/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

 

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

 

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 399,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 79,800 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 140,413 төгрөг буюу нийт 619,213 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би дүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд улирлын чанартай ажил хийдгээс болж сар бүрийн төлбөрөө хийж чадаагүй нь үнэн. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилж байгаа 619,213 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Г.Эт холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 140,413 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 399,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 79,800 төгрөг, нийт 619,213 /зургаан зуун арван есөн мянга хоёр зуун арван гурав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 140,413 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 399,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 79,800 төгрөг, нийт 619,213 /зургаан зуун арван есөн мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,226 төгрөгийн тал хувь болох 9,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,613 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Эээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,613 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.

 

Хариуцагч  Г.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Эт холбогдох, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 140,413 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 399,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 79,800 төгрөг, нийт 619,213 /зургаан зуун арван есөн мянга хоёр зуун арван гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Э нь 619,213 /зургаан зуун арван есөн мянга хоёр зуун арван гурав/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,226 төгрөгийн тал хувь болох 9,613 /есөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,613 /есөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Эээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,613 /есөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ