| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
2023 23 2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Э.*******, шүүгдэгч Л. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Угалз овогт *******гийн т холбогдох эрүүгийн 2236000000315 дугаартай, ******* индекстэй хэргийг 2023 оны дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, "Вестерн холд" ХХК-д а ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 03 дугаар /Бичигт/ багийн 07 дугаар гудамжны 13 тоотод оршин суух хаягтай боловч аймгийн сумын дугаар /Буянт багийн хотхоны дүгээр байрны тоотод амьдардаг/, аминдаа хоёр өрөө байрны хөрөнгөтэй, сарын өрхийн орлого төгрөг, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, Мянган-Угалз овгийн *******гийн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******гийн нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөрт шилжих шөнө 23 цаг 30 минутын үед аймгийн сумын дугаар /Буянт/ багийн хотхоны дүгээр байрны тоотод байх өөрийнхөө гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр тэй гадуур явлаа..." гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогч Б.Ган-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхины баруун дээд хэсгийн шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, духны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтэрэлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /1990 оны дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ овогт ы Ган-Эрдэнийн өгсөн... 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байгаад орой 20 цагийн үед найз Эрдэнэхишигийн төрсөн өдөр тэмдэглэж гадуур явж байгаад орой 23:30 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Л. архи уучихсан согтуу гэртээ байж байсан. Намайг “гадуур явлаа” гэж уурлаад миний толгой хэсэг буюу баруун нүд руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хөмсөг задарч цус гараад байхаар нь эгч Б.Ганчимэгийг дуудаж эмнэлэг орж оёдол тавиулаад буцаад гэртээ ирэхэд манай нөхөр байхгүй байсан. Өглөө босоод нөхөртөө уурлаад цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн байгаа. Намайг гадуур явлаа гээд хардалтаас болж намайг цохисон. Манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би 3 шил пиво уугаад гэртээ ирсэн. Миний толгой хэсэг буюу баруун нүд руу манай нөхөр Л. гараараа нэг удаа цохисон, өөр цохиогүй. Би түүнийг цохиогүй. Урд өмнө намайг цохиж, зоддоггүй байсан. Анх удаа намайг цохиж байна. Тухайн үед бид хоёр байсан, өөр хүн байгаагүй. Манайх 4-12 настай 2 хүүхэдтэй, Тухайн үед 2 хүүхэд хараагүй, унталгын өрөөнд унтаж байсан. Албан ёсны гэр бүлийн баталгаатай, 22 онд гэр бүл болсон 12 жил хамт амьдарч байна. Надад гомдол санал алга байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, арга хэмжээ авч өгнө үү? Би шүүх хуралд оролцохгүй, хохирлын баримт гаргаж өгөхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 6-7 дугаар тал/
Мөн хохирогч Б.Ган-Эрдэнийн дахин өгсөн...Би хохирлын баримт гаргаж өгөхгүй. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр тал/
2. Хохирогч Б.Ган-Эрдэнийн аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар тал/,
3. ПЭ901406 регистрийн дугаартай, овогт ы Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 9 дүгээр тал/,
4. Мянган угалз овогт ын гийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 10 дугаар тал/
5. Мянган угалз овогт ын гийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 11 дүгээр тал/
6. ******* регистрийн дугаартай, Мянган угалз овогт *******гийн , ПЭ901406 регистрийн дугаартай, овогт ы нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 12 дугаар тал/
7. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Д.Тын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1003 дугаартай... Б.Ган-Эрдэнийн биед гэмтэл учирсан байна. Б.Ган-Эрдэнийн биед баруун нүдний дээд зовхины баруун дээд хэсгийн шарх баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, духны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтэрэлт гэмтэл тогтоогдлоо. Б.Ган-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б Ган-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Б.Ган-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна…гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 18-19 дүгээр тал/
8.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Батбилэгийн өгсөн...Л. миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү тогтуун томоотой, тайван, дөлгөөн, даруухан хүнд тусархуу залуу. аймгийн суманд 1989 онд ******* гэх хүний 2 дахь хүү болон мэндэлсэн байдаг, 1 эгчтэй, 1 дүүтэй, төрсөн эгч Л.Батбилэг аймгийн сумын Наранхайрхан багт нөхөр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, дүү Л.Ганбаяр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажилладаг. Ээж А.******* өндөр насны тэтгэвэрт байдаг, дүү Л. нь 1989 оноос 2008 оны хооронд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль төгссөн, 2008-22 онд Улаанбаатар хотод Шинжлэх ухаан технологийн их сургууль төгссөн. Б.Ган-Эрдэнэтэй 22 онд гэр бүл болсон. 10 жил хамт амьдарч байна, 2 хүүхэдтэй. Цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж ба байгаагүй. Western Hold ХХК-нд а хийдэг, сарын төгрөгийн цалинтай. Өөрийн гэсэн хашаа, байшин, машин байдаг. Л. тамхи татдаг, архи хааяа уудаг...гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар тал/
9.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ганчимэгийн өгсөн... Ах Л. тогтуун томоотой, тайван, дөлгөөн, даруухан, хүнд тусархуу хүн байгаа юмаа. Ах Л. нь 1989 оноос 2008 оны хооронд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль төгссөн, 2008-22 онд Улаанбаатар хотод Шинжлэх ухаан технологийн их сургууль төгссөн. Б. эгч 22 онд гэр бүл болсон гэсэн, 10 жил хамт амьдарч байгаа, 2 хүүхэдтэй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй байхаа мэдэхгүй байна. Ах Л. “Western Hold” ХХК-нд а хийдэг. Сарын хэдэн төгрөгийн цалин авдаг талаар мэдэхгүй байна, эхнэр нь үсчин хийдэг, хоёулаа ажилтай. Өөрийн гэсэн хашаа, байшин, машин байдаг. Тамхи татдаг, архи хааяа уудаг…гэх мэдүүлэг /хэргийн 37-38 дугаар тал/
10.Хохирогч Б.Ган-Эрдэнийн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 42 дугаар тал/
11. ******* регистрийн дугаартай, Мянган угалз овогт *******гийн ийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” хэргийн /44 дүгээр тал/
12. ******* регистрийн дугаартай, Мянган угалз овогт *******гийн ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 46 дугаар тал/
13. ******* регистрийн дугаартай, Мянган угалз овогт *******гийн ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 47 дугаар тал/
14. Вестерн Холд ХХК-ийн... Лхам- Янжингийн цементийн үйлдвэрт инженерээр ажилладаг ба сард / нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үндсэн цалинтай нь үнэн болохыг тодорхойлов ... гэх тодорхойлолт /хэргийн 48 дугаар тал/
15. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн…2022 оны 11 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед гэртээ ирээд 2 хүүхдээ хоол хийж өгчихөөд байж байгаад найз Батлхагва руу залгаад “хаана байна” гэхэд танай гэрийн ойролцоо байна гэхээр нь уулзаад бид хоёр 1 шил 0,5 литрийн архи байрны гадна машин дотор хувааж ууцгаасан. Шөнө 23 цаг өнгөрөөд гэртээ ороод байж байтал эхнэр Б. гадуур явж байгаад гэрт орж ирэхээр нь эхнэр Б.Ган-Эрдэнийг “хаагуур яваад ирэв, гадуур явлаа” гэж уурлаад толгой хэсэгт нь гараараа нэг удаа түлхэж цохисон. Өөр цохиогүй. Тухайн үед нэлээн согтолтой байсан. Манай эхнэр гаднаас орж ирээд намайг “чи надтай барьцаж архи уулаа” гэж уурласан. Тэгэхээр нь би “чи уугаад гадуур явж байгаа юм чинь би яагаад ууж болдоггүй юм” гэж хоорондоо маргалдсан. Уур хүрээд цохисон юм. Манай эхнэр Б. архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Эхнэр Б.Ган-Эрдэнийн хувцаснаас барьж аваад 2-3 удаа түлхсэн. Тэгэхэд цохигдож хөмсөг нь задарсан байх. Эхнэр Б. доош тонгойгоод суугаад үлдсэн. Би гэрээс гараад явсан. Тэр орой гэртээ очоогүй. Намайг цохиогүй. Би гэмтлийн зэрэг гаргуулахгүй. Би урд өмнө нь зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй. Манайх 4-12 насны 2 хүүхэдтэй. Тухайн орой бид 2-оос өөр хүн байгаагүй. 2 хүүхэд жижиг өрөөнд унтаж байсан. Эхнэрээсээ уучлалт гуйж эвслэрсэн...гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхийн дүгнэлт хийж үзэхэд:
1.Шүүгдэгч *******гийн нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөрт шилжих шөнө 23 цаг 30 минутын үед аймгийн сумын дугаар /Буянт/ багийн хотхоны дүгээр байрны тоотод байх өөрийнхөө гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр тэй гадуур явлаа..." гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун нүдний дээд зовхины баруун дээд хэсгийн шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, духны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтрэлт гэмтэл... учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.Шүүгдэгч Л. нь эхнэр Б.Ган-Эрдэнийн нүүрэнд цохиход гэмтэл учирах боломжтой гэдгийг мэдсээр байж түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь... баруун нүдний дээд зовхины баруун дээд хэсгийн шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, духны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтэрэлт… гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
3.Шүүгдэгч Л. нь эхнэр Б.Ган-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1003 дугаартай... Б.Ган-Эрдэнийн биед гэмтэл учирсан байна. Б.Ган-Эрдэнийн биед баруун нүдний дээд зовхины баруун дээд хэсгийн шарх баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, духны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтэрэлт гэмтэл тогтоогдлоо. Б.Ган-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б Ган-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Б.Ган-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт, гэрэл зураг, хохирогч Б.Ган-Эрдэнийн өгсөн... Намайг гадуур явлаа гээд хардалтаас болж намайг цохисон...гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Нүүрэнд нь гараараа цохисон. Эхнэрийгээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
4.Шүүгдэгч Л., хохирогч Б. нар нь 26 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсон нь хэргийн 12 дугаар талд авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1- д заасан...эхнэр... нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна гэх хуулийн заалтад хамаарч байна.
5.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл“ гэдгийг...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...гэж заасан ба шүүгдэгч Л. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.Ган-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
6.Шүүгдэгч Л.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
7. Шүүгдэгч Л. нь эхнэрээ хүндлэхгүй байдал, хохирогч, шүүгдэгч нарын архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх
үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Л. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 44 дүгээр хуудас дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгч Л.ийн хувийн байдлын талаар гэрч Л.Батбилэгийн өгсөн...Л. миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү тогтуун томоотой, тайван, дөлгөөн, даруухан хүнд тусархуу залуу. аймгийн суманд 1989 онд ******* гэх хүний 2 дахь хүү болон мэндэлсэн байдаг. Дүү Л. нь 1989 оноос 2008 оны хооронд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль төгссөн, 2008-22 онд Улаанбаатар хотод Шинжлэх ухаан технологийн их сургууль төгссөн. Б.Ган-Эрдэнэтэй 22 онд гэр бүл болсон. 10 жил хамт амьдарч байна, 2 хүүхэдтэй. Цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. “Western Hold” ХХК-нд а хийдэг сарын төгрөгийн цалинтай ...гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ганчимэгийн өгсөн... Ах Л. тогтуун томоотой, тайван, дөлгөөн, даруухан, хүнд тусархуу хүн байгаа юмаа. Ах Л. нь 1989 оноос 2008 оны хооронд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль төгссөн, 2008-22 онд Улаанбаатар хотод Шинжлэх ухаан технологийн их сургууль төгссөн. Б. эгчтэй 22 онд гэр бүл болсон гэсэн, 10 жил хамт амьдарч байгаа, 2 хүүхэдтэй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй байхаа мэдэхгүй байна. Ах Л. “Western Hold” ХХК-нд а хийдэг. Сарын хэдэн төгрөгийн цалин авдаг талаар мэдэхгүй байна, эхнэр нь үсчин хийдэг, хоёулаа ажилтай. Өөрийн гэсэн хашаа, байшин, машин байдаг. Тамхи татдаг, архи хааяа уудаг…гэх мэдүүлэг, “Вестерн холд” ХХК-ийн ******* овогтой нь Эко цементийн үйлдвэрт инженерээр ажилладаг ба сард төгрөгийн үндсэн цалинтай нь үнэн болохыг тодорхойлов...гэх тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
2.Шүүгдэгч Л.ийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Л. нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй гэх мэдүүлэг өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4. Шүүгдэгч Л. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
5. Шүүгдэгч Л. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтээрээ улсын яллагчийн зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, ажил эрхэлдэг, орлого олох боломжтой, сардаа төгрөгний цалингийн орлоготой зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд шүүхээс оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Гурав:Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,
хор уршиг, бусад асуудлын талаар :
1.Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд... Л. гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйж дахин гар хүрч алдаа дутагдал гаргахгүй гэж тохиролцсон. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Л. нь бусдад төлбөргүй гэж үзнэ.
2.Шүүгдэгч Л.т холбогдох эрүүгийн 2236000000315 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
3.Шүүгдэгч Л.т шүүхээс 600000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овгийн *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* овгийн *******гийн т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.т оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2236000000315 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Л.т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА