| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00136/И |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 151
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2019/00151
Жаргалант сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэгт байрлах, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* боржгон овогт Э*******ийн Н /*******/-д холбогдох,
үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 25,855 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 286,333 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,199 төгрөг, нийт 365,387 /гурван зуун жаран таван мянга гурван зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 153/2019/00136/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн ерөнхий захирал Тацуяа Хамада шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22773318 тоот гэрээ байгуулан 99962906 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Тар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Ү5 /2017, gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагч Э.Наас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 286,333 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 53,199 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 25,855 төгрөг буюу нийт 365,387 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Э******* овогтой Н нь ******* ******* *******-тай байгуулсан 22773318 тоот гэрээний үлдэгдэл 365,400 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Э.Над холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 25,855 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 286,333 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,199 төгрөг, нийт 365,387 /гурван зуун жаран таван мянга гурван зуун наян долоо/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 365,387 /гурван зуун жаран таван мянга гурван зуун наян долоо/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбар болон төлбөр төлсөн баримтыг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Тацуяа Хамада нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/729 дугаартай албан бичгээр Н.д итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 2 дугаар тал/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,612 төгрөгийн тал хувь болох 5,806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,806 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Наас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,806 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* *******-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Над холбогдох, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 25,855 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 286,333 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,199 төгрөг, нийт 365,387 /гурван зуун жаран таван мянга гурван зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь хариуцагч Э.Н нэхэмжлэлийн шаардлага болох 365,387 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,612 төгрөгийн тал хувь болох 5,806 /таван мянга найман зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,806 /таван мянга найман зуун зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Наас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,806 /таван мянга найман зуун зургаа/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ