| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00159/И |
| Дугаар | 161 |
| Огноо | 2019-04-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 161
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2019/00161
Жаргалант сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, Нөхөрлөлийн дөл ХХК /4074661/-д холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэлийн өр 821,520 /найман зуун хорин нэгэн мянга таван зуун хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 153/2019/00159/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан.
Гэтэл харилцагч Нөхөрлөлийн дөл ХХК нь 2016 оны 10 сараас 2017 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 821,520 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Нөхөрлөлийн дөл ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 821,520 /найман зуун хорин нэгэн мянга таван зуун хорь/ төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү.гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нөхөрлөлийн дөл ХХК-ийг 2016 оны 10 сараас 2017 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл 821,520 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нөхөрлөлийн дөл ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 821,520 /найман зуун хорин нэгэн мянга таван зуун хорин/ төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн 5845138908 тоот дансанд 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийж өрөө барагдуулсан тул Нөхөрлөлийн дөл ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нөхөрлөлийн дөл ХХК-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 821,520 /найман зуун хорин нэгэн мянга таван зуун хорь/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь хариуцагч Нөхөрлөлийн дөл ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 821,520 /найман зуун хорин нэгэн мянга таван зуун хорь/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбар, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ХААН банкны Орлогын мэдүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 275 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 24,266 /хорин дөрвөн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Нөхөрлөлийн дөл ХХК-иас 821,520 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,266 төгрөгийн тал хувь болох 12,133 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нөхөрлөлийн дөл ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 821,520 /найман зуун хорин нэгэн мянга таван зуун хорь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь хариуцагч Нөхөрлөлийн дөл ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 821,520 /найман зуун хорин нэгэн мянга таван зуун хорь/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 24,266 /хорин дөрвөн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Нөхөрлөлийн дөл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 12,133 /арван хоёр мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ