Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г. /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, ************** аймагт төрсөн, ******* настай, , боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , хүүхдийн хамт , , 2 тоотод оршин суух,

   урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

   ******* овогт *******гийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 сарын 15-ны өдөр Налайх дүүргийн хороо 2 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.д агсам согтуу тавьж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж биед нь баруун нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би бойнд ажилдаа явчхаад ирэхэд манай гэртээ жоохон уучихсан байсан. Эхнэртэйгээ гэр орноо цэвэрлэсэнгүй, хоол ундаа хийсэнгүй гээд маргалдсан. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа, миний буруу байсан” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Б.гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 02 дахь тал),
  2. Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-07 дахь тал),
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1230 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 15-1 дахь тал),
  4. Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дахь тал),
  5. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 3-1 дэх тал),
  6. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн 02 дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн -51 дэх тал) зэрэг болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 05, 11 дэх тал),

            2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 7-79 дэх тал),

            3. дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг (хавтаст хэргийн 80 дахь тал),

            . Хохирогч Б.гийн цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нь улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 сарын 15-ны өдөр Налайх дүүргийн хороо 2 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.д агсам согтуу тавьж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж биед нь баруун нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт нь:

  • Хохирогч Б.гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 02 дахь тал),

 

  • Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 сарын 15-ны өдөр 1 цагийн үед Налайх дүүргийн хороо -2 тоот гэртээ нөхөр Б.*******ын хамт байж байсан юм. Тэгсэн Б.******* согтуу надад агсам тавьж байснаа унтахаар хэвтээд өгсөн. Тэгээд удаагүй Б.******* надтай цуг нэг орон дээр хэвтэж байснаа ямар ч шалтгаангүйгээр гараа атгаж байгаад миний нүүр лүү гараараа 1-2 удаа цохичихсон юм. Тэгэхээр нь би цагдаад хандаж дуудлага өгсөн. Манай нөхөр Б.******* бид хоёр л байсан. Архи уучхаад согтуу агсам тавиад л миний биед халдаж гэмтэл учруулах болсон. Би анх цохиулсан өдрөө Налайх дүүргийн эмнэлэгт очиж үзүүлснээс өөрөөр эмнэлгийн ямар нэгэн тусламж үйлчилгээ авч, эмчид үзүүлээгүй учир эмчилгээтэй холбоотой гаргаж өгөх баримт бичиг байхгүй. Мөн надад ямар нэгэн гомдол санал байхгүй учир хохиролтой холбоотой баримт бичиг байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05-07 дахь тал),

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1230 дугаар “Б.гийн биед баруун нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-1 дахь тал),

 

  • Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг гэртээ ирэхэд маань гэрийн ойр зуурын ажил хийсэн, хийгээгүй гэдгээс болж маргалдаж муудалцсан юм. Тэгээд би түүнтэй маргалдаж байхдаа түүний нүүр рүү гараараа 1 удаа нэлээн хүчтэй алгадчихсан. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

  • Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын хуулбар  (хавтаст хэргийн 3-1 дэх тал),

 

  • Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн 02 дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн -51 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж , нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.*******, хохирогч Б. нар нь 200 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, дундаасаа хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гэрийн ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, хохирогчийн биед халдсан, мөн өмнө нь хохирогчийн биед халдаж байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, прокурорын хяналтын шатанд болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нь “Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, ар гэр, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно. 

 

Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй гэх/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй байгаа байдал/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, , 3., 3.7, 3.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 50 (дөрвөн зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 50 (дөрвөн зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ