| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00142/И |
| Дугаар | 162 |
| Огноо | 2019-04-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 162
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2019/00162
Жаргалант сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт байрлах, Асьфа констракшн ХХК /4070356/-д холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэлийн өр 12,332,200 /арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 153/2019/00142/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан.
Гэтэл харилцагч Асьфа констракшн ХХК нь 2017-2018 онуудад Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 12332200 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Асьфа констракшн ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 12332200/ арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү....гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Асьфа констракшн ХХК-ийг 2017 оны 01 сараас 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл 12,332,200 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Асьфа констракшн ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 12,332,200 /арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн 5845138908 тоот дансанд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийж өрөө барагдуулсан тул Асьфа констракшн ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Асьфа констракшн ХХК-д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 12,332,200 /арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь хариуцагч Асьфа констракшн ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлага болох 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 12,332,200 /арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 274 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 212,265 /хоёр зуун арван хоёр мянга хоёр зуун жаран тав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Асьфа констракшн ХХК-иас 12,332,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 212,265 төгрөгийн тал хувь болох 106,132.5 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Асьфа констракшн ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 12,332,200 /арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь хариуцагч Асьфа констракшн ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлага болох 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 12,332,200 /арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 212,265 /хоёр зуун арван хоёр мянга хоёр зуун жаран тав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Асьфа констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 106,132.5 /нэг зуун зургаан мянга нэг зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ