Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0605

 

 

 

 

 

2021 09 28 128/ШШ2021/0605

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И овгийн Ш Ц /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/741 дугаар захирамжийн Ж.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний тодруулгадаа: Миний бие Ш.Ц 1980 оноос эхлэн Найрамдлын район 8 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн * дугаар гудамжны ** тоот хаягт аав, ээжийн хамт амьдарч байсан бөгөөд 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний улаан пасспортоо дээрх хаягаар авч амьдарч байгаад, Улаанбаатар хотын Найрамдлын районы Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 69 дүгээр т*******оолоор газрыг иргэдийн хашааны зориулалтаар олгох 1051 дугаартай үнэмлэхийг Ш.Ц миний нэр дээр гаргаж өгсөн. Ш.Ц би эхнэр У.Л*******, хүүхдүүдийн хамт 1985 оноос эхлэн Найрамдлын район 13 дугаар хороо, * дүгээр гудамжны ** тоот хаягт амьдарч байсан. Улмаар 1990 оноос хашаандаа н.С, н.Д нарыг суулгаж байгаад гэр бүлийн хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалж 1993 оноос Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 46-ын ** тоотод амьдарч эмчлүүлэхээр явахдаа 2 хөгшинд өөрийн хашаагаа түр эзэнтэй байлгаж байсан бөгөөд уг 2 хөгшин нь миний газрыг зарж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөгдсөн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/6108 тоот албан бичигт миний тодруулга авсан газар нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/741 дугаар захирамжаар Ж.О өмчлүүлсэн байна гэжээ. Иймд нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/741 дугаар захирамжийн Ж.О холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1979 оноос эхэлж миний хашаанд миний ээж н.О гэж хүн амьдарч байсан. Мөн Б. Ж гэж манай хүргэн ахынх, эгч Ш.О, мөн манай дүү Ц.Самьдарч байсан. Би тухайн газарт Найрамдалын районы 1 дүгээр хэсгээс пасспортоо аван, цэцэрлэг, ажил амьдралаа тухайн хашаанаас бүхнийг эхлүүлсэн. Би 1983 онд цэргээс халагдаж ирээд, тухайн хашаанд байсан. Цэрэгт явж ирээд, гэр бүлтэй болон, ээж, ах дүү нар бүгд яваад л ** тоотод 1997 он хүртэл амьдарсан. 14 дүгээр сургуульд манай хүү явдаг байсан. 1984 онд н.Д, н.С гэж хоёр хөгшин айл айлын хашаа дамжин явдаг байсныг бүгд андахгүй. Тэр хоёр хөгшнийг хашаандаа байлгасан. Манай хөгшин өвдөөд тэр хоёр хөгшинд ...Та хоёр эндээ амьдарч бай... гэж хэлсэн. Манай албан газраас нэг өрөө байр өгсөн юм. Одоогийн 7 дугаар сургуулийн хажууд өгсөн. Тухайн байрандаа орчихоод тэр хоёр хөгшинд ...Та хоёр эндээ амьдарч бай... гэж хэлсэн. Би н.С , н.Д гэж хоёр хөгшнийг сайн мэднэ. н.С , н.Д гуай 2000 оны эхэн хүртэл тэр хашаанд байсан. Тэд манай газрыг зарах хүмүүс биш, Ж.О манай газрыг хэнээс яаж надад хэлэхгүй худалдан авсан юм бол. н.С, н.Д гуай тэр газраас хэзээ нүүснийг сайн мэдэхгүй, манай хөгшин 3 удаа хагалгаанд ороод эмнэлгээр яваад завгүй байсан. 2011 онд л зав гараад газраа очиж үзээд хөөцөлдөж эхэлсэн. 2011 он хүртэл хөөцөлдөөгүй. Тэгээд газрын албанд очиход н.Б, Ж.О гэдэг хүмүүс авсан байна. Таны хугацаа дуусаагүй байна. Та үүнийг хөөцөлдөх хэрэгтэй гэж хэлэхээр нь кадастрын зураг хийлгэх гэсэн өөр айл кадастрын зураг хийлгэсэн байсан. Би өөрөө дагаж очиж үзсэн. Саяхан тоот нь солигдсон байсан.

Шүүхэд гарган өгсөн газрын гэрчилгээнээс өөр гэрчилгээ байгаагүй. Яагаад гэвэл эмнэлгээр явж байсан учраас авч амжаагүй. Тухайн хоёр хөгшнөөр л хашаагаа харуулж байсан. 1988 оны гэрчилгээг эмнэлгээр яваад сунгуулж амжаагүй юм.

1997 онд тухайн газраас нүүгээд, н.С, н.Д нарт хашаагаа үлдээх үед хүчинтэй газар ашиглах эрхийн гэрчилгээ байгаагүй. н.С, н.Д гуай тухайн газрын газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй. Тэр хоёр ерөөсөө авахгүй. 2002, 2003 оны хавьцаа н.С гуайтай утсаар ярьсан. н.С гуай ...н.Д******* гуай нь нас барчихлаа. гэсэн. Өөр айл байгааг н.Э гэдэг хүнээс сонсоод 2011 оны үед очиж үзсэн. Хашаанд манай амбаар байсан. Манайх гэр бариад амьдардаг байсан гэрээ хураагаад ордог амбаар байсан. Ж.О нь тухайн хашааг авлаа шүү гэж надад хэлээгүй. Би энэ хүмүүсийг танихгүй. Ямар аргаар яаж авсныг мэдэхгүй. Миний итгэлтэй байгаа зүйл бол н.С, н.Д гуай хоёр хэзээ ч зарахгүй. Би Сүхбаатар дүүрэгт Хандгайтад газар өмчилж авсан юм. Одоо тухайн газрыг авахаар өөрийн хүүхэд Ц.Ц-т өгнө. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ш.Ц гаргасан Нийслэлийн Засаг даргын А/741 дугаар захирамжийн Ж.О холбогдох асгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий А/741 дүгээр захирамж нь 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай захирамжилсан шийдвэр бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 лугээр зүйлийн 31.1.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48, 2004 оны 3/14, 2005 оны 5/29, 2006 оны 9/48, 2007 оны 11/64, 2008 оны 2/14, 2009 оны 4/31, 2010 оны 6/53, 2011 оны 8/72, 2012 оны 6/26 дугаар т*******оолуудыг тус тус үндэслэсэн болно.

Иргэн Ж.О нь Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ээр маргаан бүхий газрыг иргэн Г.Б эрх шилжүүлэн авч, хамтран өмчлөгчөөр Б.Б, Б.З нарыг бүртгүүлсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан ба тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу иргэн Ж.О нь газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй. Мөн иргэн Г.Б нь Ж.О газар өмчлөх эрхээ шилжүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлэн өгсөн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын А/741 дугаар захирамж нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан хууль зүйн үндэслэл бүхий захирамж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Ц нэрээр газар өмчлөлийн мэдээллийн сангаас хайхад, нэхэмжлэгч Ш.Ц нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүрэгт 9 дүгээр хороо, 8-94 тоот 546 м.кв газрыг өмчилж авсан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар тухайн иргэн нь газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхээ хэрэгжүүлсэн байдаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь 2002 онд батлагдсан. Тухайн хууль батлагдах 2002 онд маргаан бүхий газарт н.Б******* гэдэг хүн гэр бүлийн хамт амьдарч байсан. Тийм учраас н.Б нь 2002 онд тухайн газрыг эзэмших эрхээр өмчлөн авсан. 2013 онд н.Б******* нь нас барсан бөгөөд хамтран өмчлөгчөөр Б.Б, Ж.О нар бүртгэлтэй байсныг Ж.О*******ад өмчлүүлж, хамтран өмчлөгчийг хассан. Иймд Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан. Мөн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу Ж.О******* нь газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчилж авах эрхийнхээ хүрээнд тухайн газрыг өмчилж авсан.

Захиргааны ерөнхий 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг т*******ооно гэж хуульчилсан. 2002 онд Газар өмчлөх тухай хууль батлагдсанаар Газар зохион байгуулалтын алба нь тухайн өмчлүүлэх газарт өөрсдөө биечлэн очоод, тухайн газар амьдарч байсан хүний нэр дээр газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан. Тийм учраас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг т*******оон, иргэн н.Б болон түүний гэр бүлд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байна. Мөн тухайн газарт нэхэмжлэгч Ш.Ц нь амьдарч байсан боловч газар ашиглах эрхийн гэрчилгээгүйгээр амьдарч байсан байна гэж үзэж байна. Өөрийн газар өмчлөх эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэвч бодит байдал Ш.Ц нь Сүхбаатар дүүрэгт газар өмчилж авсан буюу газар өмчлөх эрх нь хэрэгжсэн хүн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын А/741 дүгээр захирамж нь хуулийн зүйн бүрэн үндэслэл бүхий захирамж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/741 дүгээр захирамжаар Ж.Онадад олгосон Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Дүүргийн 9-******* тоот хаягт байрлах 404 м2 талбай бүхий 18647310056476 нэгж талбартай газрын өмчлөх эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.О би дээрх газрыг хуулийн дагуу өмчилж авсан, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О нь нөхөр, хоёр хүүхдийн хамтаар 2001 оноос амьдарч эхэлсэн, Ж.О талийгаач нөхөр худалдаж авсан гэдэг. Хэнээс худалдаж авсныг мэдэхгүй. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны ам бүл, хаягийн тодорхойлолт, Ж.О нь автомашин худалдан авсан гэрээнд хавсаргасан иргэний үнэмлэхэд 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн хаягт амьдарч байсныг нотолно.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаар захирамжийн дагуу Г.Б Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 9 гудамж ******* тоот хаягтай газар эзэмших эрхийн гэрчилгээг өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 466 дугаар захирамжаар Г.Б  тухайн газрыг өмчлүүлэх шийдвэр гарсан. 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр н.Б нь нас барсан. Ингээд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Ж.О Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/741 дугаар захирамжаар газар өмчлүүлэх шийдвэр гарсан. Ж.О нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Ж.О өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/741 дүгээр захирамж нь хууль ёсны дагуу, шударга эзэмшигч, шударга өмчлөгч учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тухайн Нийслэлийн Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь т*******оогдоогүй.

1988 онд Ш.Ц олгосон газар эзэмших гэрчилгээнд тухайн маргаан бүхий газрын хаяг тодорхой бичигдээгүй байна. Тухайн газар эзэмших гэрчилгээ нь 1993 он хүртэл хүчинтэй. Үүнээс хойш сунгасан тухайн нотлох баримт байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. 1988 онд олгосон газрын гэрчилгээний дагуу нэхэмжилж байх шиг байна. Нэхэмжлэгч өөрөө бас хэлсэн 2011 онд мэдсэнээс хойш шүүхэд хандан гомдол гаргаж байгаагүй. Ж.О холбогдуулж байгаа Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, дүүргийн 9 дүгээр гудамж, *** тоот хаягт Ш.Ц нь өмчлөх тухай хүсэлт ******* гаргаж байгаагүй. Түүний өмчлөх эрхийг зөрчсөн талаар ямар нэгэн баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гэрчээр Б.М******* шүүхэд мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр гудамжинд *** тоот хашаанд 1980 онд нүүж ирсэн. Энэ хугацаанд хороо болон гудамжны дугаар өөрчлөгдөөгүй, хашааны тоотын дугаар өөрчлөгдсөн. Манай 318 тоот хашаа одоо *** тоот болсон. Ш.Ц танина, манай зүүн талын хамар хашаанд *** тоотод ээж н.О , эгч н.Ою, хүргэн н.Ж, дүү Сүхбаатар нарын хамт амьдардаг байсан. Ш.Ц 1983 оны хавьд цэргээс халагдаад ирж байсан. Ш.Ц амьдардаг байсан хашаа одоо ******* тоот болсон. Манайх 1986 онд хашаагаа зараад 9 дүгээр гудамжны хамгийн баруун талын 399 тоот хашааг авч амьдарсан. Ш.Ц тэр хашаандаа 1991 оны хавь хүртэл амьдарч байсан, дараа нь Ш.Ц хашаанд н.С, н.Д гэж 2 хөгшин байдаг байсан. Ж.О мэднэ, нөхөр нь н.Б гэж хүн байсан. Би 2002 оноос 2012 он хүртэл 13 дугаар хороондоо хэсгийн ахлагчаар ажилласан. 2002 онд хэсгийн ахлагч болох үед н.Б*******ын гэж айл судалгаан дээр байсан. Яг хэзээ нүүж ирснийг мэдэхгүй. Манайх 1995, 1996 оны хавьд хотын дарга М.Э*******ыг байх үед газрын гэрчилгээ авч байсан, 2003 оноос өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Ш.Ц хашаандаа монгол гэртэй, зуны жижиг амбаартай, намар болохоор амьдардаг пинтэй байсан. гэжээ.

Гэрчээр Б.Э шүүхэд мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд 2009-2011 онд хэсгийн ахлагчаар ажилласан, одоо 13 дугаар хороонд аж ахуйн нэгж хариуцсан хэсгийн ахлагчаар ажиллаад 9 сар болж байна. 1980 оноос одоо хүртэл 13 дугаар хороо Дүүргийн 9 дүгээр гудамжны *** тоот хашаанд амьдарч байна. Хашааны дугаар өөрчлөгдөөд одоо *** тоот болсон. Манай аав М.Б******* 1980 оны үед тухайн хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Ш.Ц******* ахынх бас 13 дугаар хорооны 9 дүгээр гудамжинд 319 тоот хашаанд ээж н.О гуай, эхнэр У.Л, хүү П, эгч Ш.О, хүргэн ах Ө.Ж, бас дүү Ш.С нарынхаа хамт амьдарч байсан. Ш.Ц ахыг 1983 онл цэргээс халагдаж ирэх үед би 4, 5 дугаар ангийн хүүхэд байсан. 9 дүгээр гудамж дундуураа машин замтай манай баруун урд талд Ш.Ц ахынх *** тоот, одоо тэний хашаа *** тоот болсон, манайх одоо 362тоот болсон. Намайг хэсгийн ахлагчаар 2009-2011 оны хооронд ажиллаж байх үед тэр хашааг түрээсэлдэг байсан., одоо ч түрээсэлдэг, Ж.О*******ыг мэдэхгүй. Ш.Ц ахынх 1996 он хүртэл тэр хашаандаа амьдарч байгаад дараа нь н.С, н.Д гэж 2 хөгшин хашаанд нь 2000 он гартал байсан байх. Манайх 42 жил тэр хашаандаа амьдарч байгаад дахин төлөвлөлтөнд ороод өчигдөр хашаагаа буулгаж дууссан. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/741 дугаар захирамжийн Ж.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гарган 1983-1996 оны хооронд маргаан бүхий газарт амьдарч байсан, газар эзэмших гэрчилгээтэй байсан, хашаагаа бусдад харуулж үлдээсэн гэх үндэслэлүүдээр маргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ш.Ц нь 1983-1996 оны хооронд маргаан бүхий газарт буюу Найрамдлын районы 13 дугаар хороо, Дүүргийн 9 дүгээр гудамж, 319 тоот хашаанд амьдарч байсан, газар эзэмших гэрчилгээтэй байсан, хашаагаа бусдад харуулж үлдээсэн гэх үйл баримтууд нь түүний болон эхнэр У.Л паспорт дээрх хаягийн бичиглэл, хорооны хаягийн тодорхойлолт, Найрамдлын районы Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 69 дүгээр т*******оолыг үндэслэн Ш.Ц олгосон амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн 1051 тоот үнэмлэх, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын У.Л хаягийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгээр т*******оогдож байна.

Мөн Найрамдлын районы 13 дугаар хороо нь Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 31 дүгээр т*******оолоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо болж өөрчлөгдсөн, тус хорооны Дүүргийн 9 дүгээр гудамж өөрчлөгдөөгүй, хашааны дугаарлалт өөрчлөгдсөн, Ш.Ц амьдарч байсан Дүүргийн 9 дүгээр гудамжн *** ны  тоот хашаа нь одоо Дүүргийн 9 дүгээр гудамжны *** тоот болсон буюу маргаж буй газар нь гуравдагч этгээдэд өмчлөгдсөн газар болох нь гэрчүүдийн мэдүүлэг, 13 дугаар хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас нэхэмжлэгчийн хийлгэсэн 2011 оны кадастрын зургийг, гуравдагч этгээдийн өмчлөлийн газрын кадастрын зурагтай давхцуулан ирүүлсэн зургаас т*******оогдож байна.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хуульд зааснаар баталгаажуулаагүй, амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн 1988-1993 он хүртэл 5 жилийн хугацаатай олгогдсон гэрчилгээг сунгуулаагүйгээс тухайн газрыг бусдад эзэмшүүлэх, өмчлүүлэх үед уг газрыг эзэмшигч гэж үзэх, эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд гэж үзэх үндэслэлгүй байжээ.

Учир нь Газрын тухай хууль /1994 оны/-ийн 27 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхээр, 32 дугаар зүйлийн 1-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэхээр, 33 дугаар зүйлийн 5-д газар эзэмшигч нь газрын тухай хууль т*******оомж болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол гэрээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрээг сунгуулах эрх эдлэхээр, 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад газар эзэмших гэрээний хугацаа дууссан бол газар эзэмших эрх дуусгавар болохоор тус тус заасан.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн хүн эмчлүүлэх шаардлагатай байсан гэх ч энэ нь 1993 онд газар эзэмших гэрчилгээг сунгуулаагүй 2020 онд шүүхэд хандах хүртэлх хугацааны хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй, мөн хашаандаа айл буулгасан гэх тайлбар нь газар эзэмших эрх хадгалагдах үндэслэл биш, нөгөөтэйгүүр иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг хүсэл зоригоо хуулийн дагуу илэрхийлж хүсэлтээ гаргаж, эрх бүхий Засаг даргын шийдвэрээр, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу эзэмшдэг тул хуулиар т*******оосон энэ журмаас гадуур газар эзэмших эрх аливаа байдлаар хадгалагдахгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 1993 онд сунгуулаагүйгээс хойш тухайн газрыг эзэмших эрх хуулийн дагуу дуусгавар болжээ.

Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаар захирамжийн дагуу Г.Б*******т Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9 дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах 404 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль /2002 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэнд нийцсэн, *******р Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 466 дугаар захирамжаар Г.Б*******т гэр бүлийн гишүүдийн хамт уг газрыг өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан тухайн иргэн газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газрыг өмчлүүлэх шийдвэр гаргана гэснийг зөрчөөгүй байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9 дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах 404 м.кв газрыг иргэнд эзэмшүүлж, өмчлүүлсэн дээрх шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгч Ш.Ц газар эзэмших, өмчлөх субьектив эрхийг хөндөөгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/741 дүгээр захирамжаар өвлөх эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9 дүгээр гудамж ******* тоот 404 м.кв газрыг Ж.О дангаар өмчлүүлсэн, нэхэмжлэгч энэ шийдвэрт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд ийнхүү хамтран өмчлөгчдийг хасаж гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших, өмчлөх субьектив эрхэд хамааралгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээндээ газрыг 1 удаа үнэ төлбөргүй өмчлөн авах эрх эдлэх бөгөөд нэхэмжлэгч Ш.Ц нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүрэгт 9 дүгээр хороо, 8-94 тоот 546 м.кв газрыг өмчилж авснаар энэ эрхээ эдэлсэн, өөрөөр хэлбэл маргаанд хамаарах шийдвэрээр түүний энэ эрх хязгаарлагдаагүй, зөрчигдөөгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хууль /1994 оны/-ийн 27 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 5, 34 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хууль /2002 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/741 дүгээр захирамжийн Ж.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Ш.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА