| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00121/И |
| Дугаар | 171 |
| Огноо | 2019-04-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 171
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 153/ШШ2019/00171
Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, Жантекей нура овогт Исханы А ны нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 153/2019/00121/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Риян нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Риян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний эхнэр Жантекей нура овгт Исханы А нь 1968 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт О.Исханы 3 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Ховд сумын 8-н жилийн сургуульд 1976 онд 1 дүгээр ангид орж 1984 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаанбургас бригадад эцэг, эхийн хамт маллаж байгаад 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Касилхааны Риян нададтай гэр бүл болж тус нэгдлийнхээ Цагаанбургас бригадад ажиллаж амьдарсан. Тус нэгдлийг тарах хүртэл малчнаар ажилласан ба нэгдэл тарж Сарыбулах ХК болоход мөн малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. И.Аыг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Аыг Айейхан гэж дууддаг....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
И.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Риян нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг И.А Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч И.Ань Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 656 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар бригадын 1984-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Нэхэмжлэгчийн 792 дугаартай нэгдлийн гишүүнийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Н.Дүйсенбайн ....Би 1977 онд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1980 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд явсан.1983 оны цэргээс халагдаж ирээд тус нэгдлийн 2 дугаар бригадат агентаар нэгдэл тартал ажилласан....И.ААнь 1983 он байх Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд дараа жил нь хүнтэй суусан. И.Ань 1983 оны 6 дугаар сараас эхлээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт туслах малчнаар эцэг, эхийн хамт ажиллаж байгаад нөхөр К.Риянтай суусан. 1985 оны үед нөхөр К.Риянтай гэрлээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал тасралтгүй ажилласан. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл 1990 оны 6 сараас хувьчлал эхэлсэн. 1992 онд нэгдлийн 50 хувь нь хувьчлагдаж дуусаад үлдсэн 50 хувь нь Сарыбулак компани болсон. И.Ань нөхөртэйгээ суухаас өмнө сургуулиа төгсөөд Ховд сумын Тариалан нэгдлийн 2 буюу Цагаанбургас бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт туслах малчнаар ажиллаж байсан. Эмчилгээ тэжээлийн цэг нь өвчтэй, муу мал тэжээдэг байсан. Нөхөртэйгээ суугаад 2 дугаар бригадад малчин болохдоо бог мал маллаж байсан. Хонь голдуу маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Н.Күлзирагийн ....Би 1970 оны 12 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригад буюу Цагаанбургас багт хүнтэй сууж шилжиж ирсэн. Түүнээс хойш тус баригадад 1990 он хүртэл малчнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан....И.Ань Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Оныг нь санахгүй байна. Сургуулиа төгсөөд И.Аманханы эцэг, эх нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байхад нь эцэг, эхдээ туслаад гэртээ байдаг байсан. Тэгж байгаад нөхөр К.Риянтай суусан. К.Риянтай сууснаасаа хойш Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл 1990 оны оны үед тарсан байх тэрийг сайн санахгүй байна. И.Адандаа бог мал маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 8-16, 24-26, 32-33, 34-35 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ....Аманханыг Айейхан гэж дууддаг.... гэх тайлбар, гэрч Н.Дүйсенбайн ....И.Аманханыг Айехан гэж дууддаг. Манай нутгийнхан Ач гэж дууддаг, Айехан ч гэж дууддаг..... гэх мэдүүлэг, гэрч Н.Күлзирагийн ....И.Аманханыг Айехан гэж дууддаг. Анэрээр нь ховор хэлдэг.... гэх мэдүүлэг зэргийг үнэлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 656 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар бригадын 1987-1990 онуудын 70 дугаар дансанд Айейхан гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав. /хх-ийн 32-33, 34-35 дугаар тал/
Харин нэхэмжлэгч И.Ань Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /хх-ийн 22 дугаар тал/
Хавтаст хэргийн 5-7 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Дүйсенбайн иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Н.Дүйсенбай, Н.Күлзира нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жантекей нура овогт Исханы Аманханы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ