Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 180

 

2019 оны 04 сарын 26 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00180

 

Жаргалант сум

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух, Секел овогт Дүргенбайн О ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суух, Санырау есентай овогт Тахайн Кербол /БЛ73012554/-д холбогдох,

 

гэм хорын хохирол 5,604,928 /таван сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 153/2019/00089/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, иргэдийн төлөөлөгч М.Насанжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Т.Кербол, хэлмэрч Б.Казима нар оролцлоо.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч Д.О миний хууль ёсны эхнэр Хисагийн Үмиткен нь 2018 оны 5-р сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр Хар говь гэдэг газар ялтан Т.Керболын гэм буруутай үйл ажиллагааны улмаас авто тээврийн осолд орж, амь насыг алдсан юм.

 

Уг хэргийн учир гэмт этгээд болох Т.Кербол нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08-р сарын 14-ний өдрийн 117 тоот шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь Хорих газарт ял эдэлж байна.

 

Ялтан Т.Керболын үйлдсэн гэмт хэргийн улмаас нас барсан X.Үмиткен нь гэмт хэрэг үйлдэгдэж, нас барсан өдөр болох 2018 оны 05-р сарын 01-ний өдөр ХААН банкны Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Тооцооны төвд 5,604,928 (таван сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун хорин найман) төгрөгний тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг зээл нь зээлдэгч X.Үмиткен нь авто ослын улмаас нас барсан тул одоо хүртэл төлөгдөөгүй юм.

 

Хэрэв зээлдэгч X.Үмиткен нь гэмт хэргийн золиос болж, авто ослын улмаас нас бараагүй, амьд байсан бол улсаас тогтоосон тэтгэврийг үргэлжүүлэн одоо хүртэл авсаар байж, өөрийн авсан зээлийг төрөөс олгож буй өндөр насны тэтгэврээр бүрэн төлж дуусах байсан. Нэгэнт зээлдэгч X.Үмиткен нь гэмт хэргийн улмаас нас барсан тул тэтгэвэр авах эрх зогссон учир төлөх боломжгүй байдал буй болсон юм.

 

Хариуцагч ялтан Т.Керболын гэмт хэрэгт талийгаач X.Үмиткений хууль ёсны хохиргчоор Д.О намайг тогтоосон тул тухайн гэмт хэргийн хохирлыг хохирогчийн хувьд нэхэмжилж байна.

 

Хохирлыг гэмт хэрэг гарсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар талийгаач X.Үмиткений тэтгэврийн зээл 5,604,928 төгрөг үлдэгдэлтэй байсныг нэхэмжилж байна.

 

Эрүүгийн гэмт хэргийн хохирлыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.14-ний өдрийн 117 тоот шийтгэх тогтоолын 7 дахь заалтад Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон тул энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна. Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол учир Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иймд шүүхээс хүсэх нь:

 

1.Иргэний хуулийн 497 -р зүйлийн 497.1, 499 -р зүйлийн 499.1, 508-р зүйлийн 508.1-д зааснаар Т.Керболын үйлдсэн гэмт хэргийн улмаас амь хохирсон X.Үмиткений тэтгэврийн зээлийн 5,604,928 (таван сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун хорин найман) төгрөгийг хариуцагч Т.Керболаас гаргуулж, хохирогч Д.О надад олгож өгнө үү.

 

2.Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол учраас УТХ төлөхөөс чөлөөлөгдсөн болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оын нэхэмжлэлтэй Т.Керболд холбогдох гэм хорын хохирол 5,604,928 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Т.Кербол бид нар дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,400,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг Д.Оын дансанд хариуцагч Т.Кербол нь сайн дураараа шилжүүлж өгнө. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 2,804,928 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа би татгалзаж байна. Ийм байдлаар бид эвлэрсэн гэв.

 

Хариуцагч Т.Кербол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 2800,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2019 оны 12 дугаар сарын 01-ний дотор 1,400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний дотор 1,400,000 төгрөгийг Д.Од төлөхөөр тохиролцсон гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь Т.Керболд холбогдуулан гэм хорын хохирол 5,604,928 /таван сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Т.Кербол нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Од төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 2,804,928 /хоёр сая найман зуун дөрвөн мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Т.Кербол нар эвлэрсэн байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Г.Батзаяад бүртгэлийн 256 дугаартай итгэмжлэл олгосон байх бөгөөд Д.О нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 47 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамж 104,629 /нэг зуун дөрвөн мянга зургаан зуун хорин ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Керболоос 2,800,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59,750 төгрөгийн тал хувь болох 29,875 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Т.Кербол нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Керболд холбогдох, гэм хорын хохирол 5,604,928 /таван сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Кербол нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Од төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 2,804,928 /хоёр сая найман зуун дөрвөн мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулахаас татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамж 104,629 /нэг зуун дөрвөн мянга зургаан зуун хорин ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Керболоос улсын тэмдэгтийн хураамж 29,875 /хорин есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч Т.Кербол нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

 

ШҮҮГЧ  Б.МАРИНА