Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 202

 

           

 

           

 

           

                        Хэвлэх

 

oynjargal Normal oynjargal 1 0 2019-05-14T04:19:00Z 2019-05-14T04:19:00Z 1 1274 7266 60 17 8523 16.00 5.5 pt 14.95 pt 2 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 09 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00202

 

Жаргалант сум

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                  

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, Тамгат овогт Уламбаярын Д  -ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2019/00218/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч У.Д нар оролцлоо.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1969 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 50 настай. 1977 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн 1-р анги ангид элсэн ороод 1985 онд 8-р анги төгссөн. Ховд аймгийн Хөдөө аж ахуйн ткекниккумын Зоотехникчийн ангид элсэн ороод 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төгссөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Зоотехникчээр ажилласан. 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн яамны 36 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 1991 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчин хийж одоог хүртэл мал маллаж байна. Ажиллаж байсан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд 1992-2000 он хүртэл хамрагдсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул тэтгэврээ тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зоотехникч, мал зүйчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би зоотехникч хийж байхдаа мал зүйчийг хавсарч хийдэг байсан....Айлуудаар явж малчдад эм тараадаг байсан....гэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

У.Д  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч У.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зоотехникч, эм зүйчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодуурллаа.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч У.Д нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зоотехникч, эм зүйчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 508 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хөдөө аж ахуйн, Хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1988, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын 1991 оны 70 дугаар дансны хуулбар, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ХААТ-ын боловсон хүчнээс олгосон 261019 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн У.Д, Цээсуны Батаа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Бэдээгийн ....Би 1970-1990 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад агент хийж байгаад тэтгэвэртээ гарсан....У.Д нь Ховд аймгийн Мөст сумын хүн байгаа юм. 1988 оны хавар 6 сард Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккумын зоотехникчийн ангийг төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад зоотехникчээр ажилд орж 3 жил ажилласан. Тэгээд Цээсуны Батаатай гэр бүл болж Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажилласан. Малчнаар нэгдэл тартал ажилласан....У.Д нь үржлийн бог мал маллаж байсан. У.Д нь Оч нэгдэлд зоотехникчээр 3 жил ажилласан юм. Мал зүйч нь эм, тариагаа тараадаг ажил юм. У.Дын хувьд зоотехникчээр ажиллаж байсан гэхдээ мал зүйчийн ажлаа давхар хийдэг байсан юм. У.Д нь Мөст сумын хүн. Би Мөнххайрхан сумын уугуул хүн байгаа юм. Би нөхрийнх нь талаар сайн мэднэ. Нөхрийнх нь нэрийг Цээсуны Батаа гэдэг. Нөхөр нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн малчин хүн байгаа юм.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Хөххүүгийн ....Би 1966 оноос 1974 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажилласан. 1975 онд нөхөртэйгээ суусан бөгөөд манай нөхөр 2 дугаар бригадад агент байсан тул би саалийн хэдэн үхэр саадаг болсон....У.Д нь 1988 оны хавар Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккумын зоотехникчийн ангийг төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын зоотехникчээр ажиллаж эхэлсэн. 1991 онд манай нутгийн Ц.Батаатай гэр бүл болж, Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхлээд нэгдэл тартал ажилласан. У.Д нь нэгдэлд хонь маллаж байсан. Цэрэннадмид, Баттулга, Цэвэлсүрэн, Түвшинжаргал нар нь У.Дын нөхөр Ц.Батаагийн төрсөн дүү нар нь байгаа юм. Би Мөнххайрхан сумын хүн байгаа юм. У.Д нь Мөст сумын хүн учраас аав, ээжийнхэн талаар мэдэхгүй. Нөхрийнх нь нэрийг Цээсуны Батаа гэдэг. Нөхөр нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн малчин хүн байгаа юм.... гэх мэдүүлэг  зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-12, 15-17, 25-26, 27-28 дугаар тал/

 

Хавтаст хэргийн 13-14 дугаар хуудсанд авагдсан иргэн Ж.Хөххүү, Д.Бэдээ нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тамгат овогт Уламбаярын Дын Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зоотехникч, эм зүйчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        С.ОЮУНЖАРГАЛ