Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 65

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол овогт Т-н Г-а, хариуцагч Дөш овогт А-н Д-а нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д-с 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-д олгосугай.

3.Зохигчид эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах Б.Үржинхандад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасныг баримтлан хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн  дотор Сэлэнгэ аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                           

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭРДЭНЭМӨНХ