| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
2023 01 26 2023/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,
Улсын яллагч Т.Т,
Шүүгдэгч П.А, Б.Л нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.А, Б.Л нарт холбогдох эрүүгийн 2225005960029 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.г
1.Бовгийн Пгийн А, Монгол Улсын иргэн,
2. Ж овгийн Бийн Л, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч П.А, Б.Л нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний шөнийн 01 цагийн орчим О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн зүүн талын шатны хажууд хохирогч А.Мын толгойн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дус хэсгийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.А, Б.Л нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн зүүн талын шатны хажууд А.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р тал/,
2. Хохирогч А.Мын “...Т худалдааны төвөөс 01 цагийн үед тамхи аваад Бичил төвийн доошоо урууддаг шатны доор 7-8 орчим залуучууд хоёр залуутай маргалдаад зогсож байсан. Надаас хоёр залуу тамхи асуухаар нь өгөөд, юм яриад зогсож байсан чинь цаанаас 7-8 залуучууд ирээд танай хоёр найз өөрсдөө эхэлсэн гэж хэлээд намайг цохиод авсан. Тэгээд араас толгойны дагз хэсэг рүү цохиод ухаан алдаж унаад, босоод ирсэн чинь хоёр залуу намайг сугадаад, өргөөд, явж байгаад Тийн шатаар дээш өгсөж, урдуур гарч яваад Toyota prius 20, 30 аль нэг загварын машинд суусан чинь намайг өргөсөн хоёр залуу жолооч нийт гурван залуу байсан. Тэгээд цагдаад битгий хэлээрэй би маргааш залгана гэж хэлээд миний утасны дугаарыг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
3. Гэрч Т.Дын “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний шилжих шөнө О аймаг, Бсум У багийн нутаг дэвсгэрт байрлах 3-22 дугаар байрны ард талын явган хүний зам дагуу үсчингийн урд талд 3 ахтай танилцаж явж байгаад сүүлдээ муудалцсан. Тэгээд тэр гурван ахаас салсан. Тэгээд би О аймаг, Бсум, У багийн нутаг дэвсгэрт байрлах Спортын ордны урд талд дүү Нтай үлдэж Тийн чиглэл рүү манай найз О, Э, А, Л, Ө манай найз дүү Э, Д нар нийт 7 залуу явсан юм. Араас нь хэсэг хугацааны дараа Н явсан. Тэгээд 20-30 минутын дараа манай дүү Н буцаж ирээд тэнд нэг хүн ухаан алдчихсан байна, та очих хэрэгтэй байна гэж хэлэхээр нь Т рүү очсон чинь гурван танихгүй ах байсан. Манай найз О, Э хоёр хоорондоо зодолдсон гэж ярьж байсан юм. А тэр ухаан алдчихсан хүнийг зүгээр үү сэрээрэй гэж ярьж байсан. Тэгээд намайг гэртээ очоод тээврийн хэрэгслээ аваад ир гэхээр нь гэртээ очиж *** ОРО улсын дугаартай prius 41 маркийн, саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирж, О, Ө хоёр Т дээр үлэдж, машинд бичилийн зогсоол дээрээс хөдөлж О аймаг, Бсум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах 24 цагийн эмийн сан руу явсан. Тухайн эрэгтэй хүний толгойноос нь цус гараад байсан. Тэгээд эмийн сан руу А хөвөн, бинт зэрэг эд зүйлийг авч гарч ирээд тухайн эрэгтэй хүний толгойг А боож өгсөн юм. Тэгээд эмийн сангаас О аймаг, Бсум, Яргуйт багт байрлах гэр хороололд хүргэж өгч хашаа руу нь оруулж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/
4. Гэрч Н.Эын “...А сүүлд нэмэгдсэн залуутай уулзаад зогсож байсан. Нөгөө залуу руу буцаж очоод танай гурван найзад хэллээ одоо маргалдахгүй салъя гэж хэлсэн чинь А тухайн залуугийн зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би Аг салгаад яаж байгаа юм бэ гэж хэлээд байж байтал хажуу талаас Л нөгөө залуугийн баруун зүүн талыг нь сайн мэдэхгүй байна, шанаа хэсэгт нь цохисон чинь нөгөө залуу газарт унахдаа боржур мөргөж унасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/,
5. Гэрч Н.Тийн “...манай найз явж таараад найзтайгаа юм ярьж байх хооронд надтай цуг явж байсан найзууд нөгөө гурван хүнтэй маргалдаж эхлээд барьцалдаж эхлэхээр нь би гүйж очоод салгаад байж байтал нэг хүн төв замын ойролцоогоос орилоод байхаар нь манай найз О нөгөө 3 хүний найз нь юм байна гэж бодоод очоод уулзахад Оыг нөгөө хүн нь цохиод авсан юм шиг байна лээ. О орилоод энэ намайг цохичихлоо гэхээр нь Д бид хоёр учраа олчих байх гэж бодоод Мэнд-Амарын автобусны буудал руу очоод А руу залгахад андаа Бичил төв рүү хүрээд ир гэхээр нь Д бид хоёрыг очиход Оыг цохисон гээд байсан хүн газар хэвтчихсэн байж байсан. Юу болсон талаар асуухад А эхлээд цохисон чинь араас нь Л нэмээд цохисон чинь нөгөө хүн нь унахдаа замын хажуугийн боржуур мөргөчихсөн гэж хэлсэн. Тэгээд Д машинаа авч ирээд Даваагийн машинд нөгөө хүнийг нь суулгаад Д, А, Э бид дөрөв явсан. Цохиулсан хүний толгойн цус тогтохгүй болохоор нь би эмийн сан орж бинт, өвчин намдаах эм зэргийг авсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р дугаар хуудас/,
6. Яллагдагч П.А нь сэжигтнээр мэдүүлэхдээ “...Д тэр гурван залуутай муудалцаад байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгээд тухайн танихгүй гурван залууг О авч Т худалдааны төв тал руу чиглээд алхаад явсан. О спортын ордны урд талын city tollet-ийн урд талаас бид хэд рүү би зодуулчлаа гэж орилсон. Тэгэхээр нь Э, О, Э Л бид тав тухайн 3 залуугийн араас орсон юм. Тухайн үед ард Д, Ө Д, Н тэр дөрөв үлдсэн юм....тэгээд сүүлд нэмэгдсэн намхан ногоон өнгийн куртик, бомбор хоёрын аль нэгийг дээгүүрээ өмссөн эрэгтэй хүнтэй Л юм ярьж зогсож байхаар нь би очсон. Тухайн эрэгтэй хүн хоёр гараа хойноо барьчихсан зогсож байсан. Тэгээд тэр залуу Лг элдэв үгээр харааж эхэлсэн. Тэгэхээр нь би зүүн гараараа баруун талын шанаа хэсэгт нь нэг удаа цохисон чинь Л буюу Боороо шууд баруун гараараа тухайн эрэгтэй хүний зүүн шанаа хэсэгт цохисон чинь боржууран дээр зогсож байсан тухайн залуу унахдаа толгой нь дагз хэсгээрээ боржуур дээр халтирч унасан. Тэгээд би шууд тухайн газар унасан ногоон өнгийн куртиктэй залуу дээр очиж толгойг нь барьсан чинь дагз хэсгээс нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг, /хэргийн 40-41 дүгээр хуудас/,
7. Яллагдагч Б.Л нь сэжигтнээр мэдүүлэхдээ “...тэгээд А бид хоёрыг ногоон бомбортой залуу дарамталж, дайрч эхэлсэн. Тэгээд дайрч эхлэхээр нь түлхэж ярилцаад сүүлдээ хэлээд ойлгохгүй, салахгүй байсан. Тэгээд А уур нь хүрээд танай найзууд яагаад байгаа юм гэж хэлээд зүүн талын шанаа хэсэгт зүүн гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохисон чинь газар унахдаа ухаан алдаж толгойгоороо боржуур мөргөж унасан. Тэгээд түргэн тусламж дуудсан чинь зодуулсан залуу ухаан орсон. Түргэн тусламжийн машин ирэхэд эмнэлэг орохгүй, гэрийн хүмүүс мэдчихнэ гэж яриад байсан. Тэгээд Д гэртээ харьж машин авч ирэхээр нь Э, А, Д гурав машинд суулгасан. Би, О, Ө бид гурав машинд багтахгүй болохоор нь үлдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
8. О аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 667 дугаартай “1.А.Мын биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “.П.А, Б.Л нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн зүүн талын шатны хажууд А.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын шүүх хуралдааны явцад мэдүүлсэн байдал зэргээр бүрэн тогтоогдож байх тул П.А, Б.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч А.Мын “...Т худалдааны төвөөс 01 цагийн үед тамхи аваад Бичил төвийн доошоо урууддаг шатны доор 7-8 орчим залуучууд хоёр залуутай маргалдаад зогсож байсан. Надаас хоёр залуу тамхи асуухаар нь өгөөд, юм яриад зогсож байсан чинь цаанаас 7-8 залуучууд ирээд танай хоёр найз өөрсдөө эхэлсэн гэж хэлээд намайг цохиод авсан. Тэгээд араас толгойны дагз хэсэг рүү цохиод ухаан алдаж унаад, босоод ирсэн чинь хоёр залуу намайг сугадаад, өргөөд, явж байгаад Тийн шатаар дээш өгсөж, урдуур гарч яваад Toyota prius 20, 30 аль нэг загварын машинд суусан” гэх мэдүүлэг, гэрч Н.Эын “...А сүүлд нэмэгдсэн залуутай уулзаад зогсож байсан. Нөгөө залуу руу буцаж очоод танай гурван найзад хэллээ одоо маргалдахгүй салъя гэж хэлсэн чинь А тухайн залуугийн зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би Аг салгаад яаж байгаа юм бэ гэж хэлээд байж байтал хажуу талаас Л нөгөө залуугийн баруун зүүн талыг нь сайн мэдэхгүй байна, шанаа хэсэгт нь цохисон чинь нөгөө залуу газарт унахдаа боржур мөргөж унасан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Тийн “...юу болсон талаар асуухад А эхлээд цохисон чинь араас нь Л нэмээд цохисон чинь нөгөө хүн нь унахдаа замын хажуугийн боржуур мөргөчихсөн гэж хэлсэн. Тэгээд Д машинаа авч ирээд Даваагийн машинд нөгөө хүнийг нь суулгаад Д, А, Э бид дөрөв явсан. Цохиулсан хүний толгойн цус тогтохгүй болохоор нь би эмийн сан орж бинт, өвчин намдаах эм зэргийг авсан..” гэх мэдүүлэг, О аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 667 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.А, Б.Л нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн зүүн талын шатны хажууд А.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч П.А, Б.Л нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.А, Б.Л нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгч П.А, Б.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нар маргаагүй болно.
Шүүгдэгч П.А, Б.Л гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас А.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн П-гийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж овгийн Бийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.А, Б.Л нарт тус тус оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч П.А, Б.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Б.Л нар нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.А, Б.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР