Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0598

 

 

 

 

 

 

2021 09 16 128/ШШ2021/0598

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчин нэр бүхий 113 иргэн,

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 г заалтаар Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг хэрэгжүүлэхдээ өөрт олгогдоогүй *******, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох,

2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн олговор олгох ажлыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох,

3. Төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас Б*******ийн уурхайн нэр бүхий 113 иргэдэд учруулсан хохиролд 3,181,748,988 төгрөгийг Засгийн газраас гаргуулах, зөрчигдсөн *******ийг сэргээн эдлүүлэхийг даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, Д.Д, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа анх тодорхойлохдоо: Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 г заалт болон 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан хэрэгжүүлэхгүй байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус уурхай нь хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 5 сар хүртэлх төрийн мэдэлд байх үед нөхөн төлбөр авах ёстой байсан итгэмжлэлийн дагуу нэр бүхий 184 уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөр болох 4,804,894,734 төгрөгийн хохирлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, барагдуулах гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодорхойлохдоо: 1. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3 г-д даалгасан үүргийг хэрэгжүүлсэн Засгийн газрын болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төрийн албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, 2. Дэ******* төрийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагаануудын улмаас 2 удаагийн нөхөн төлбөрөө бүрэн гүйцэд авч чадаагүй, дутуу авч хохирсон Б*******ийн уурхайн нэр бүхий 113 иргэдийн хөндөгдсөн *******ийг сэргээн эдлүүлэх гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: 1. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3 г заалтаар Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг хэрэгжүүлэхдээ өөрт олгогдоогүй *******, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, 2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 тоот тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн олговор олгох ажлыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, 3. Төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас Б*******ийн уурхайн нэр бүхий 113 иргэдэд учруулсан хохиролд 3,181,748,988 төгрөгийн хохирлыг Засгийн газраас гаргуулах, зөрчигдсөн *******ийг сэргээлгэх гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* миний бие нь Б*******ийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан болон нас барсан уурхайчид, тэдний ар гэрийн хүсэлтээр Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 г-д заасныг үндэслэн, эдгээр заалтуудыг хэрэгжүүлэх тухай асуудлыг холбогдох газруудад хандаж тавьсан бөгөөд анх Засгийн газрын Хэрэг *******лэх газраас Төрийн өмчийн хорооны даргад хүргүүлсэн 2010.07.15-ны өдрийн ХЭГ/1487 тоот албан бичгийг үндэслэн, Төрийн өмчийн хорооны даргын 2010.08.02-ны өдрийн 85 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, ...эдгээр иргэд нь хуульд заасны дагуу нөхөн төлбөр авах хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэлт гаргаж, Төрийн өмчийн хорооны удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, улмаар 2012.07.23-ны өдрийн 1a/1291 тоот албан бичгийг Засгийн газарт танилцуулахаар Засгийн газрын Хэрэг *******лэх газарт хүргэгдсэн. Гэвч асуудлыг шийдвэрлэхгүй удсан тул миний бие Засгийн газрын Хэрэг *******лэх газрын даргатай биечлэн уулзахад, надад шинэчлэлийн Засгийн газрын ерөнхий сайд ажлаа хүлээн авч ажиллаж эхэлсэн, одоогийн нөхцөлд шийдвэрлэх боломжгүй тул Төрийн өмчийн хороонд буцаасан. гэсэн хариу өгсөн.

Шинэчлэлийн хэмээх тодотголтой 3асгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдахад Төрийн өмчийн хороо нь бүтцийн өөрчлөлтөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд харьяалагдах болсон тул уг асуудлаар Ерөнхий сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нарт хандахад, сайд нь Төрийн өмчийн хорооны даргад хандан ...тавьж буй асуудлыг судлан, дүгнэлт гаргах үүрэг бүхий шинэчилсэн ажлын хэсэг байгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн.

Төрийн өмчийн хорооны орлогч даргын 2012.12.28-ны өдрийн 298 тоот тушаалаар дэ******* ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж, 2013.04.18-ны өдрийн өмнөх ажлын хэсгийн дүгнэлтийг дэмжин Засгийн газрын 1999 оны 74 тоот тогтоолоор Б*******-Уул ТӨҮГ байгуулагдан, 2001 онд хувьцаат компанийн хэлбэрт шилжин, 2004 оны 4 сард хувийн өмчид шилжсэнтэй холбогдуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх заалт болон Засгийн газрын 1999 оны 74 тоот тогтоолын 3 г-д заасныг тус тус үндэслэн, нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Б*******-Уул компани хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 5 сар хүртэлх төрийн мэдэлд байх үеийн нөхөн төлбөр авах хууль ёсны төлөөллийн ******* бүхий 196 иргэдэд хоёр удаагийн нөхөн төлбөрт шаардагдах 4,513,549,744 төгрөг олгуулах саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлт, саналыг 2014 оны 6 сард Төрийн өмчийн хорооны удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд "Төрийн өмчийн хороо нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа тул Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар уламжлуулан Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, холбогдох материалуудыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд албан бичгийн хамт хүргүүлсэн.

Гэвч уг асуудлыг шийдвэрлэхгүй удсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд З ахиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 167 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ...тус албан бичигт дурдсан шаардлагыг хангаснаар Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлэх боломж, ******* нээлттэй байна гэсэн хариу хүргүүлсэн байна гэж дүгнэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж, нэхэмжлэгчийн тодорхойлж буй ерөнхий сайдын эс үйлдэхүй нь түүний захирамжтай холбоотой бус харин Засгийн газрын тогтоолтой холбоотой байна гэж дүгнэхээр байна гэж, ...нөхөн төлбөрийн асуудал нь Засгийн газрын тогтоолын төсөл хэлбэрээр боловсруулагдаж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр орохын өмнө Засгийн газрын Хэрэг *******лэх газрын 2014 оны ХЭГ/384 тоот албан бичгээр дээр дурдсан шалтгаанаар холбогдох яаманд буцаагдсан байх бөгөөд энэхүү асуудал нь дэ******* хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, олонхийн саналаар шийдвэрлэгдэхээр байх тул ерөнхий сайд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн шүүх шийдвэрлэсэн.

Миний бие асуудлыг шийдвэрлүүлэхээр 2017 онд Засгийн газарт хандсан бөгөөд уг асуудлыг дахин авч хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсээр өнөөг хүргэв. Эдгээр уурхайчдын нөхөн төлбөрийн асуудлыг х*******эн шийдвэрлэж буй тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандан хүсэлтээ бичгээр ил*******ийлсэн бөгөөд 2020.01.16-ны өдрийн А-1/76 тоот хариуг бичгээр ирүүлсэн ба уг албан бичиг холбогдуулан Засгийн газрын Хэрэг *******лэх газарт хандан гомдол гаргасан. Гэвч уг асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн 2020.02.12-ны өдрийн ХЭГ/379 тоот бичгээр хариу өгөв. Иймээс дэ******* нэр бүхий уурхайчдын *******, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн тус шүүхэд хандаж буй болно.

Монголросцветмет нэгдэл нь бүрэлдэхүүндээ харьяалагдах үйлдвэрийн газруудынхаа уурхайчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу хоёр удаагийн нөхөн төлбөрийг хуулийн дагуу 2001, 2007 онуудад тус тус олгосон ба Б*******ийн уурхай нь уг бүрэлдэхүүнээс гарч, Засгийн газрын мэдэлд шилжсэн учраас дэ******* хуулийн дагуу авах ёстой байсан дэ******* нэр бүхий Б*******ийн 184 уурхайчид 2 удаагийн нөхөн төлбөрөө авч чадалгүй өдийг хүртэл хохирч, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл нэмэлтээр Улсын Их Хурлаар батлагдсанаас хойш хэрэгжихгүй 21 жил, миний бие эдгээр нэр бүхий уурхайчдын зөрчигдсөн *******, ашгийг сэргээн эдлүүлэхээр хөөцөлдсөөр 11 жил өнгөрөв.

Мөн Засгийн газрын 2018.01.31-ний өдрийн хуралдааны 07 тоот тэмдэглэлээр 1-д Б*******ийн уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг нягтлан судлах ажлын хэсгийг байгуулж, саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, 2-т үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны нөхөн төлбөрийн зохицуулалтыг нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулан боловсронгуй болгох зорилгоор Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудлыг судлан, санал боловсруулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт тус тус даалгасан боловч энэ үүргээ дахин хэрэгжүүлэлгүй орхигдуулж, өдийг хүргэсэн.

Ингээд дэ******* уурхайчдын нөхөн төлбөрийн асуудлыг х*******эн шийдвэрлэж буй тухай хүсэлтээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандан гаргахад ... нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг шийдэх ******* манай байгууллагад хууль тогтоомжоор олгогдоогүй байна. гэх хариуг 2020.01.16-ны өдрийн А-1/76 тоот албан бичгээр надад ирүүлсэн ба уг албан бичигтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг *******лэх газарт гомдлоо гаргасан бөгөөд надад Засгийн газрын Хэрэг *******лэх газрын 2020.02.12-ны өдрийн ХЭГ/379 тоот албан бичгээр Б*******ийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий уурхайчдад шаардагдах нөхөн төлбөрийн хөрөнгө нь Монгол Улсын 2020 оны улсын төсөвт тусгагдаагүй тул шийдвэрлэх боломжгүй байна. Иймд уг асуудлаар холбогдох ******* бvхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлэх нь зүйтэйг анхаарна уу. хэмээх хариуг ирүүлсэн.

Засгийн газрын 1999 оны 74 тоот тогтоолоор даалгасан ажлыг Төрийн өмчийн хороо нь хэрэгжүүлэлгүй орхигдуулсан бол мөн Засгийн газрын 2018.01.31-ний өдрийн хуралдаанаас дэ******* тэмдэглэлд тусгасан, даалгасан шийдвэрийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь дахин хэрэгжүүлэлгүй орхигдуулсан, удаа дараагийн эс үйлдэхүйн улмаас манай нэр бүхий 184 уурхайчдын *******, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хохирсоор байна. Хууль хэрэгжихийг хүлээсээр энэ хугацаанд 50 орчим иргэд хорвоогийн мөнх бусыг үзэв. гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3 удаа магадлан хянаж баталгаажуулсан дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч байгаа ба харин магадлан хянах тухайн үед сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байсан бөгөөд одоо энэ нь 420,000 төгрөг болж, даруй 2.2 дахин өсөж өөрчлөгдсөн ба манай нэр бүхий 113 иргэдээс 19 хүний сарын дундаж цалин нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сарын цалингийн доод хэмжээнд хүрэхгүй байгаа юм.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгэнт магадлан хянаж, баталгаажуулсан учраас шүүх тусгай мэргэжил шаардахааргүй, энгийн арифметик бодлогын хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой хэмээн үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Шүүх ... өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 34.2-т ...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг үндэслэн эдгээр 19 иргэдийн хохирлын хэмжээг өөрчлөн тогтоож, дэ******* нийт хохирлын хэмжээн дээр зөрүүг нэмж, шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын үндэслэл: Миний бие нь анх Б*******ийн уурхайчдын хүсэлтийн дагуу Б*******ийн уурхайчдад төрийн мэдэлд байх үед буюу 2004.05.29-өөс өмнөх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох асуудлыг хэрэгжүүлэхгүй байгаа талаар холбогдох газруудад хандаж, гомдол гаргасан бөгөөд УИХ-ын 2010 оны хаврын чуулганаар бидний асуудлыг авч хэлэлцэн, Засгийн газарт үүрэг өгсний дагуу Засгийн газрын Хэрэг *******лэх газрын даргын 2010.07.15-ны өдрийн ХЭГ/1487тоот албан бичгийг Төрийн өмчийн хороонд ирүүлж, үүний дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2010.08.02-ны өдрийн 85 дугаар тушаалаар намайг оролцуулан, ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

Энэ үеэр төрийн захиргааны албан хаагчид нь Засгийн газрын 1999.05.05-ны өдрийн 74 тоот тогтоолоор Б*******ийн уурхайг Монросцветмет нэгдлийн бүрэлдэхүүнээс гарган, Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн тухай уг тогтоолын 3/г-д Төрийн өмчийн хороонд Б*******ийн уулын үйлдвэрт ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн хүнд нөхцлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999.02.01-ний өдрөөр тасалбар болгож, урьд мөрдөж байсан журмын дагуу Монголросцветмет нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүл" хэмээх даалгасан үүргийг бус, өөрт олгогдоогүй ******* үүргийг дур мэдэн, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан болохыг анх мэдсэн.

Засгийн газрын 74 дүгээр тогтоол нь 1999.05.05-ны өдөр гарсан бөгөөд үүнээс 9 хоногийн дараа буюу 1999.05.14-ний өдөр Улсын Их Хурлаар Хөдөлмөрийн тухай хуульд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлыг нөхөн төлөх тухай 97 дугаар зүйл нэмэлтээр хуульчлагдан батлагдсан юм. Монголросцветмет нэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу 2001, 2007 онуудад өөрийн бүрэлдэхүүнд буй үйлдвэрийн газруудынхаа ажилтнуудад 2 удаагийн нөхөн төлбөр олгосон.

Б*******ийн уурхайчид нь Засгийн газрын 74 тоот тогтоолоор 1999.02.01-ны өдрөөс тус нэгдлийн бүрэлдэхүүнээс гарч, Засгийн газарт шилжсэн гэх шалтгаанаар энэ нөхөн төлбөрт хамрагдаагүй бөгөөд Төрийн өмчийн хороонд байгуулагдсан ажлын хэсгүүдэд болон тус шүүхэд хариуцагчдаас ирүүлсэн тайлбартаа Монголросцветмет нэгдлийн 2001.06.04-ний өдрийн 58 тоот тушаалаар 2001 оны 6 сараас 12 сарыг дуустал 4000 төгрөгийн нөхөн олговрыг олгуулсан, Засгийн газрын тогтоолын 3г заалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэх ба энэ тухай санхүүгийн мөнгө шилжүүлсэн баримт байх боловч яг хэн, хэнд олгосон эсэх, нэрсийн жагсаалт тодорхой бус, хүлээн авч, өгсөн тухай гарын үсэг бүхий баримт байхгүй байдаг.

Мөн 4000 төгрөг олгох тухай үүрэг дэ******* Засгийн газрын тогтоолд огт дурдаагүй. Энэ хууль бус үйл ажиллагаа нь манай иргэдэд нөхөн төлбөр олгох ёстойг хүлээн зөвшөөрсөн үйлдэл бөгөөд үүнийг шийдвэрлэх тухай ******* олгосон тусгайлсан хууль тодорхой бус бөгөөд энэ олговор тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Засгийн газрын 2000.10.04-ний өдрийн 155 тоот тогтоолоор 24750 төгрөг байхад үүнээс даруй 6 дахин бага юм.

Тэрчлэн Төрийн өмчийн хорооны даргын 2010.08.02-ны өдрийн 85 тоот тушаалаар байгуулагдсан анхны ажлын хэсгийн бүрэлдэхүүний 2011.09 сард гаргасан санал, дүгнэлтийг 2011.11.03-ны өдөр Төрийн өмчийн хорооны хуралдаанаар сонсож, хэлэлцэхэд уг хуралдаанд тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга, Зам тээврийн хөгжил, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг маш мундаг хуульчид байсан бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны хуульч Э.Сэлэнгийн тайлбарыг сонссоны дараа би ажлын хэсгийн санал дүгнэлтэд санал нийлэхгүй байгаа тухай өөрийн байр сууриа ил*******ийлэхэд, Баясгалан дарга Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3/г заалтыг бус, ямар хууль зүйн үндэслэлээр 4000 төгрөг олгосон юм бэ?, Монголросцветмет нэгдэл 2 удаа нөхөн төлбөр олгосон байна, Б*******ийн уурхайчдын ******* зүйн байдлыг дордуулсан байна, Засгийн газраас 2 удаа олгосон нөхөн олговорт яагаад Б*******ийн уурхайчид хамрагддаг юм бэ?, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4 чинь ...гагцхүү хариуцагчгүй болсон тохиолдолд... гэсэн нөхцлийг хангасан юм уу? гэж асуухад хуульч Сэлэнгэ ... энэ нөхцөлд хамаарахгүй, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам бүрэн *******ийн хүрээнд сонгох боломжоо ашигласан байх гэхэд, Ж.Бат-Эрдэнэ дарга Сонгох боломж ч бас ******* олгосон тухайлсан хуульд нийцсэн байх ёстой, Засгийн газрын 74 дүгээр тогтоолын даалгасан үүрэгт 4000 төгрөгийн нөхөн олговор олгох тухай алга, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн Төрийн өмчийн хорооны албан хаагчдын үйл ажиллагаа чинь бодит нөхцөлд тохироогүй, зорилгодоо нийцээгүй байна, өөрт олгогдоогүй *******ээ хэтрүүлж, Б*******ийн уурхайчдын *******, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж, ******* зүйн байдлыг нь улам дордуулсан байна. гэв.

Сүүлд Д.Сугар дарга Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний *******, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй, манай албан хаагчдын гаргасан алдааг залруулах нь чухал, тэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам одоо хүчин төгөлдөр мөрдөж буй сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 төгрөг гэдгийг мэдэх атлаа яагаад 100,559 төгрөг өгдөг байна, аймаг нийслэлд 1 ижил зүйлийг ялгаатай хэрэгжүүлсэн нь тэгш *******ийн зарчмыг зөрчсөн байна, үүнийг нөхөн төлбөр олгосон мэтээр зөвтгөж болохгүй, манай төрийн албан хаагчид ******* зүйн хэм хэмжээг тэгш хэрэглэх тухай зарчмыг бараг мэдэхгүй болж, ижил нөхцөлийг өөр өөрөөр шийдвэрлэхгүй, ялгаатай нөхцөл байдлыг нэг ижлээр шийдвэрлэхгүй байх ойлголт их дутаж байна даа... Ажлын хэсэгт тэмдэглэлээр чиглэл. үүрэг өгч, энэ завхарлыг засах хэрэгтэй. Эдгээр иргэдэд олгох нөхөн төлбөрөөс ******* зүйн байдлыг нь дордуулсан нөхөн олговруудыг тодорхой дурдаж, хасалт хийх, мэргэжлийн байгууллагаар нь хянуулах, дахин Төрийн өмчийн хорооны хуралдаанаар санал, дүгнэлтийг сонсож, хэлэлцэе гээд тус хуралдаанаас 37 тоот тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн.

Уг тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажпын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж, дэ******* хасалтуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар магадлан хянуулж, ахин 2012.07.05-ны өдөр Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ танилцуулж, мөн өдрийн 21 тоот тэмдэглэлээр Засгийн газрын тогтоолын төслийг дэмжиж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх-ийг Төрийн өмчийн хорооны тамгын газрын даргад үүрэг болгож, улмаар Засгийн газрын Хэрэг *******лэх газрын даргад Төрийн өмчийн хорооны даргын 2012.07.23-ны өдрийн 1а/1291 тоот албан бичгийн хамт баримтуудыг хүргүүлсэн.

Ерөнхий сайд Н. Алтанхуяг болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт хандахад, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нь Төрийн өмчийн хорооны даргад хандан ...тавьж буй асуудлыг судлан, дүгнэлт гаргах үүрэг бүхий шинэчилсэн ажлын хэсэг байгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн.

Төрийн өмчийн хорооны орлогч даргын 2012.12.28-ны өдрийн 298 тоот тушаалаар дэ******* ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж, дэ******* Төрийн өмчийн хорооны 37 тоот тэмдэглэлийн үүргийн дагуу 2 удаагийн нөхөн төлбөрөөс дэ******* олгогдсон гэх нөхөн олговруудыг хасаж, суутгасан ба улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015.09.18-ны өдрийн 5/2858 тоот албан бичгийн дагуу 3 удаа магадлан хянаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн Төрийн хяналт шалгалтын зарчим 4.1.6-д ...гагцхүү хуулиар ******* олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ., 4.1.7-д Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд ...дүгнэлтийг... хүлээн зөвшөөрөх. гэсний дагуу бодит хохирлыг хөдөлмөрийн улсын байцаагчид тогтоож, баталгаажуулсан.

2013.06.06-ны өдрийн Төрийн өмчийн хорооны хуралдаанаар Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолоор Б*******-Уул ТӨҮГ байгуулагдан, 2001 онд хувьцаат компанийн хэлбэрт шилжин, 2004 оны 5 сард хувийн өмчид шилжсэнтэй холбогдуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан заалтууд болон Засгийн газрын 1999 оны 74 тоот тогтоолын 3/г-д заасныг тус тус үндэслэн, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Б*******-Уул компанид хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 5 сар хүртэлх төрийн мэдэлд байх үеийн нөхөн төлбөр авах хууль ёсны төлөөллийн ******* бүхий 196 иргэдэд хоёр удаагийн нөхөн төлбөрт шаардагдах 4 513 549 744 төгрөг олгуулах саналыг дэмжиж, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээх дүгнэлтээ танилцуулахад 2013.06.06- өдрийн 10 тоот тэмдэглэлээр Төрийн өмчийн хорооны Тамгын газрын даргад үүрэг өгч, Төрийн өмчийн хороо нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа тул Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар уламжлуулан Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, холбогдох материалуудыг албан бичгийн хамт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлсэн.

Гэвч Засгийн газрын тогтоолд даалгасан "Б*******ийн уурхайд ажиллах хугацаандаа ..., үйлдвэрлэлийн осол, хүнд нөхцлөөс шалтгаалан группэд орсон иргэдийн асуудлыг Монголросцветмет нэгдэлд урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу хариуцуулах... үүргээ хэрэгжүүлэлгүй, харин 2001 онд Засгийн газрын 74 тоот тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх нэрийдлээр Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан төрийн захиргааны албан хаагчдын хууль бус үйлдэл нь манай уурхайчдын хуулиар олгогдсон *******ийг хязгаарлаж, ******* зүйн байдлыг илт дордуулсан.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын үндэслэл: Хариуцагчид шүүхэд болон ажлын хэсэг зэрэгт гаргасан хариу тайлбартаа болон Засгийн газарт танилцуулахдаа Засгийн газар нь 2001, 2003, 2007 онуудад хуулиар олгогдсон ******* мэдлийн хүрээнд Б*******ийн уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсээр ирсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар нөхөн төлбөр олгох боломжгүй юм гэх зэргээр тайлбар гаргадаг. Төрийн албан хаагчдын энэ тайлбар, үйлдэл нь манай иргэдийн хууль ёсны *******ийг хязгаарлаж, ******* зүйн байдлыг дордуулж, уурхайчдын зөрчигдсөн *******ийг сэргээн эдлүүлэхээс удаа дараалан татгалзаж байгаа учраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007.02.09-ны өдрийн 17 тоот тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэн Засгийн газрын төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхолтой байх ба төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас *******ээ хамгаалуулахаар шударга шүүхээр шүүлгэж, Засгийн газраас учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх, зөрчигдсөн *******ээ сэргээлгээх хүсэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан ******* зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах *******гүй., мөн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны хэргийн шүүх ...нийтийн ******* зүйн маргааныг хянана. гэж тус тус заасан тул Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан үүргийг хангах үүднээс бидний нэхэмжлэлийн шаардлагыг хүндэтгэх ёстой.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарууд болон нотлох баримтаар өгсөн 2018.01.31-ний өдрийн ЗГ-ын хуралдаанд танилцуулсан танилцуулгадаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд тахир дутуугийн тэтгэвэр олгож, дээр нь сар бүр цалингийн зөрүүг сар бүр нөхөн олговор хэлбэрээр олгож байсан. Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасныг үндэслэн 2001, 2003, 2007 онуудад улсын хэмжээгээр нөхөн төлбөр-ийг олгосон. Засгийн газар хуулиар олгогдсон ******* мэдлийн хүрээнд Б*******ийн уурхайчдад нөхөн олговрыг олгосон учраас Б*******ийн уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж ирсэн, уг танилцуулгын 4.1-д ...Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэлээр нөхөн төлбөр олгох боломжгүй юм. гэдэг.

Гэтэл уг танилцуулгын хавсралтад Хууль зүй, дотоод хэргийн яамны саналд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т ...гагцхүү хариуцагчгүй болсон тохиолдолд... нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болохоор зохицуулсан байгааг анхаарах... гээд, мөн саналыг тусгасан эсэхэд 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг байгуулж ажилласан ба уг ажлын хэсгээс нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлыг дэмжиж, Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлэх дүгнэлт гаргасан байдаг. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015.09.18-ны өдрийн 5/2858 тоот бичгээр нөхөн төлбөрийн асуудлыг дэмжсэн зэрэг нь уг танилцуулгаас өөр байр суурь ил*******ийлж байна... хэмээн дурдсан байдаг.

1. Захиргааны ерөнхий хуулийн 42- дугаар зүйлийн 42.2-т хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага ******* хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан бөгөөд Засгийн газар хуулиар олгогдсон ******* мэдлийн хүрээнд Б*******ийн уурхайчдад нөхөн олговрыг олгосон учраас Б*******ийн уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж ирсэн... гэж дэ******* танилцуулгад дурдсан энэ үйл ажиллагаа нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 тоот тушаалаар улс орон даяар хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдын үйл ажиллагаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 100559 төгрөг, 145000 төгрөг, 240000 төгрөг зэргээр янз бүрээр олгосон нь хууль бус үйл ажиллагаа байсан болохыг нотлоно.

2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-ийг баримтлан дэ******* үйл ажиллагааг хэрэгжүүлж, шийдвэрлэсэн нь зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Учир нь Б*******ийн уурхай нь дампуурч татан буугдаагүй, Засгийн газрын 1999 оны тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээр буй.

3. 97.1.2-т заасны дагуу ...нас барсан ажилтны ар гэрийнхэн хохирлоос үүдэлтэй нөхөн төлбөрийг хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн олговор олгож шийдвэрлэсэн гэх шалтгааны улмаас мөн ижил хохирлоо гаргуулан авч чадахгүй хохирсоор өнөөг хүрэв.

Энэ нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн., 14.1-д заасан ...хүн бүр хууль, шүүхийн өмнө ******* тэгш байна гэх зарчмыг зөрчсөн ба, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, мөн зүйлийн 4.2.5-д Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хэмээн захиргааны үйл ажиллагааны зарчмуудаа төрийн албан хаагчид удаа дараа зөрчиж, тэдний хууль бус үйлдлүүд нь манай уурхайчдын хуулиар олгогдсон *******ийг хязгаарлаж, ******* зүйн байдпыг илт дордуулсан.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын үндэслэл: Д.А******* надад хүн тус бүрээс олгосон хууль ёсны итгэмжлэлийн дагуу төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон Б*******ийн уурхайн нэр бүхий 113 иргэдэд учруулсан 3 181 748 988 төгрөг /гурван тэрбум нэгэн зуун наян нэгэн сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун наян найман/-ийн хохирол нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015.09.18-ны өдрийн 5/2858 тоот 3 удаа магадлан хянасан баримтаас 111 иргэдийн нэрсийн түүвэрлэсэн бөгөөд 113 дахь иргэн Гарамын Цэдэндамбын хохирлыг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас магадлан хянаж баталгаажуулсан тухай албан бичиг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3 удаа магадлан хянаж баталгаажуулсан дүгнэлтийг бид маргаагүй ба харин магадлан хянах тухайн үед сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байсан бөгөөд одоо 420,000 төгрөг болж, даруй 2.2 дахин өсөж, өөрчлөгдсөн ба манай нэр бүхий 113 иргэдээс 19 хүний сарын дундаж цалин нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сарын цалингийн доод хэмжээнд хүрэхгүй байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3-т Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. гэж заасан ба Монголросцветмет нэгдэл, Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу 2001 оны нөхөн төлбөрийг олгох журамдаа уг заалтыг хэрэгжүүлж, тухайн үеийн тогтоолын дагуу цалин хөлс, орлогыг индексжүүлж, олгосон байдаг. /тус нэгдлээс ирүүлсэн 2010.09.29-ны өдрийн 1/1975 тоот албан бичиг, хавсралтын хамт хавтаст хэрэгт буй./

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгэнт 3 удаа магадлан хянаж, баталгаажуулсан учраас шүүх тусгай мэргэжил шаардахааргүй, энгийн арифметик бодлогын хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой хэмээн үзэж, эдгээр 19 иргэдийн хохирлын хэмжээг өөрчлөн тогтоож, дэ******* нийт хохирлын хэмжээн дээр зөрүүг нэмж шийдвэрлэж өгнө үү.

Иймд төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудын тайлбар, хууль бус үйл ажиллагаанууд нь манай иргэдийн хууль ёсны *******ийг хязгаарлаж, ******* зүйн байдлыг дордуулж, уурхайчдын зөрчигдсөн *******ийг сэргээн эдлүүлэхээс удаа дараалан татгалзаж байгаа учраас бидний зөрчигдсөн *******ийг хамгаалж, нэр бүхий 113 иргэдийн нэхэмжилсэн хохирлыг Засгийн газраас гаргуулан барагдуулж, зөрчигдсөн *******ийг сэргээн эдлүүлж, гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Үндсэн хуулийн үзэл баримтлал нь хүний *******ийг *******эмлэн дээдэлж, эх орондоо иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг *******эм зорилгоо болгон тунхагласан байдаг. Гуравдугаар бүлэгт төрийн байгуулалтын талаар оруулсан нь хүний *******, ******* чөлөөг хангахын тулд Үндсэн хуулийн үзэл баримтлалдаа нийцүүлж оруулсан. Иргэний ******* зүйн байдлыг дордуулахгүй байх нь хуулийн үндсэн зарчим юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасны дагуу бид ******* чөлөөгөө зөрчигдсөн гэж үзэж шүүхэд хандаж байна. Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, нотлох баримтуудыг шалгуулахаар шударга шүүхээр шүүлгэх *******ийн дагуу асуудлыг тавьсан.

Захиргааны ерөнхий хуулийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн ******* зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах *******тэй гэж заасан. Шүүхээс үүнийг анхаараасай гэж хүсэж байна. Ажлын хэсгийн танилцуулга болон шүүхэд өгсөн хариу тайлбарт Бид нар 4000 төгрөгийг олгуулж Засгийн газрын 74 дүгээр тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн... гэж байна. Мөн хариуцагч нар тайлбартаа ...Бид нар Монголросцветмет нэгдлийн үйлдлийг хянахгүй. Монголросцветмет нэгдэл нь 2001 онд ажил олгогч нь байсан... гэж мушгин тайлбарлаж байна. Хариуцагч нар худлаа ярьж байна. 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ТӨҮГ болсон гэдэг 74 тогтоол дээр тодорхой байгаа шүү дээ. Хариуцагч нар нь манай иргэдийн хөндөгдсөн *******ийг сэргээхээс татгалзаж байна. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т Төрөөс хүний *******, ******* чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний *******, ******* чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн *******ийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэж заасан. Үндсэн хуулийн дагуу төрийн энэ үүргийг хянах гол байгууллага нь 2002 онд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Төрөөс иргэдийн *******ийг хөнддөг гол байгууллага бол төрийн албан тушаалтнууд юм. Тийм учраас хүний *******ийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-ийг үндэслэж, захиргааны хэргийн шүүхийг төрийн байгууллагын үйлдлийг хянахын тулд байгуулсан. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, ******* чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Төрөөс гаргасан бүх шийдвэрүүд нь хуульд үндэслэнэ гэсэн гол агуулгатай. Гэтэл хариуцагч нар ...Бид нарт хамаагүй, Засгийн газарт ямар хамаатай юм бэ?... гэж тайлбарлаж байна.

Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн гэж Үндсэн хуульд заасан. Мөн Засгийн газар нь Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, биелэлтийг хангах үндсэн үүрэгтэй. Тийм учраас сонгох боломжоо буруу ашиглаж байна, тэгш *******ийн зарчмыг зөрчиж байна, Засгийн газар нь Үндсэн хуульд заасан тухайн *******ээ хангахгүй байна. Тэр ч байтугай Засгийн газрын тухайн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Засгийн газар хуулиар тусгайлан ******* олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн *******ийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан ******* олгосон хуулийг иш үндэс болгоно гэсэн байна. Гэтэл 4000 төгрөгийг 2001 онд Монголросцветмет нэгдэл нь ажил олгогчийнхоо хувиар олгосон... гэж шүүх болон бид нарыг төөрөгдүүлэхээр ярьж болохгүй.

Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3/г-д заасныг хариуцагч нар огт ойлгохгүй байна. Үүнд Б*******ийн уурхайд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу Монголросцветмет нэгдэл хариуцаж тухайн асуудлыг шийдвэрлүүл... гэж заасан байхад хариуцагч нар ...Монголросцветмет нэгдэл нь ажил олгогчийнхоо хувиар олгосон... гэж тайлбарлаж байна. Б*******ийн уурхай нь Монголросцветмет нэгдлийн харьяа байсан юм бол нотлох баримт шинжлэн судлахад шүүгчийн уншсан 2001 оны 09 дүгээр сарын 25-ны Эрчим хүч, геологи уул уурхайн Монголросцветмет нэгдлийн нөхөн төлбөр олгох тухай журам байна. Энэ нь анхны нөхөн төлбөр олгосон үйлдэл мөн нөхөн төлбөр олгосон тухай баримтууд байна. 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан тушаалын дагуу хэрвээ ажил олгогч нь байсан юм бол манай иргэдэд 4000 төгрөгийг биш 97.1-ийг хэрэгжүүлэх ёстой байсан.

Манай иргэдэд нөхөн төлбөр олгуулах хууль ******* зүйн нөхцөл үүсчихээд байна шүү дээ. Хариуцагч нар нөхөн төлбөрийн нэрийг огт ойлгохгүйгээр хольж яриад байна. Үүн дээр шүүгчийг илүү анхаараасай гэж бодож байна. Хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд нөхөн төлбөр гэж нэрлэдэг юм. Гэтэл нөхөн төлбөр гэж тусдаа нэршил байгаа юм шиг яриад байна. Шүүхэд хандан *******ээ хамгаалуулж бусдын учруулсан хохирлыг нөхөн төлүүлээрэй гэж заасны дагуу л хандсан. Хууль ёсны бидэнд олгосон *******ийг дордуулсан байна. Шүүгчийг үүнд анхаараасай гэж хүсэж байна.

Хэрвээ Засгийн газрын 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлсэн бол манай иргэдэд 2 удаагийн нөхөн төлбөр олгох ёстой. Хариуцагч нар ...3 дахь удаагийн ажлын хэсэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар 196 иргэдийн асуудлыг магадлан хянуулсан байна... гэж тайлбарлаж байна. Тийм, ажлын хэсгээс 37 дугаар тэмдэглэлийн үүрэг чиглэлийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж үүнийг хийлгэсэн. Өнөөдөр шүүхэд 113 хүн хандсан гэж тайлбарлаад байна. Шүүх надаас юуг шаардах вэ гэхээр хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэх талаар итгэмжлэл шаардана. Анх 2017 онд 184 хүн итгэмжлэл өгсөн. Тухайн итгэмжлэл олгосон 184 хүний итгэмжлэлийн хугацаа нь 2020 оны 09 дүгээр сард дууссан. Тийм учраас дахин итгэмжлэл авах боломж олгож шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан. Энэ хугацаанд миний бие зохих газруудаар яван, 113 иргэн итгэмжлэлээ шинэчлэн өгсөн. Шүүхэд итгэмжлэлгүйгээр 196 хүний асуудлыг тавих боломжгүй. Тийм учраас би өөрт олгогдсон итгэмжлэлийнхээ дагуу 113 иргэний асуудлыг шүүхэд хандан, тэдэнд холбогдох нөхөн төлбөрийн асуудлыг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гаргасан 196 хүний дүгнэлтээс жагсаалтын дагуу түүвэрлэн гаргасан. Хэрвээ хариуцагч нар шалгаж үзсэн бол байгаа. Харин Дорнод аймгийн Г.Цэдэндамбын мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг шүүгч нотлох баримт шинжлэн судлахдаа уншлаа. Энэ 113 иргэдийн хууль ёсны итгэмжлэлийн дагуу ******* нь зөрчигдсөнийг шүүхээр хамгаалуулахын тулд явж байна. Хариуцагч нар нь ...184 болон 199 иргэн байсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн санаагаараа гаргачихлаа... гэж огт ярьж болохгүй. Хариуцагч нар хэргийн материалтай огт танилцахгүй, үл ойшоосон байдлаар хандаж иргэдийн *******ийг зөрчиж байна.

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т заасан зөрчигдсөн *******ийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн үүргээ биелүүлэхгүй байна. ...Энэ нь боломжгүй юм. Бид нар 3 удаагийн нөхөн олговор олгосон... гэж тайлбарлаж байна. Сонгох боломж ч гэсэн хуульд нийцсэн байх ёстой. Хууль зүй дотоод хэргийн яамны хуульчдаас гаргасан саналд ...97.4-т Б*******ийн уурхай нь хариуцагчгүй болсон гэдэгт хамаарахгүй, энэ талаар та нар судлаагүй байна... гэж бичсэн. Ийм учраас хуульд нийцээгүй байдлаар нөхөн олговрыг олгосон гэж үзэж байна. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийн өмнө ******* тэгш байх гэдгийг зөрчсөн. Сонгох боломжийг Засгийн газар нь тэгш байдлаар хэрэгжүүлэх ёстой болохоос нутаг нутагт ялгамжтай олгоно гэдэг нь хууль бус юм. Төрийн захиргааны албан хаагчид нь хуульд үндэслэж төрийн захиргааны даалгасан ажлыг хэрэгжүүлэх ёстой болохоос биш даалгаагүй асуудлыг буюу 2001 онд 4000 төгрөгийг олгуулсан үйлдэл нь хууль бус юм. Эд нарыг ******* мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Тухайн 4000 төгрөгийг олгуулсан гэдэг нь хариуцагчийн гаргасан хариу тайлбар, ажлын хэсгийн танилцуулга болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын танилцуулгад байгаа. Тийм учраас анх эс үйлдэхүйд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч нар хариу тайлбар гаргахдаа ...Бид эс үйлдэхүй хийгээгүй. 4000 төгрөгийг олгуулж, Засгийн газрын 74 дүгээр тогтоолыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлсэн... гэж тайлбарласан. Тийм учраас би хариуцагч нарын гаргасан тайлбараас шалтгаалан, тухайн 4000 төгрөгийг олгуулсан үйлдэл хууль бус гэдгийг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч 6 удаа намайг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж тайлбарлаад байх юм. Эс үйлдэхүйтэй холбоотой нэг шаардлага, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг буруу тодорхойлуулсан. н.Болормаа дарга хэлэхдээ ...Холбогдох байгууллагуудаар тооцоо судалгааг дахин дахин хянуулж баталгаажуулсны үндсэн дээр Төрийн өмчийн хорооны хуралдаанаар шийдвэрлүүлсэн.

Мэргэжлийн байгууллагын гаргасан тооцоо судалгааг нөхцөл байдал ижил хүмүүстэй уялдуулж, нягтлан хянаж дүгнэлт гаргах ******* нь төрийн өмчийн хороо болон ажлын хэсэгт байхгүй гэдгийг мэдэгдье... гэсэн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрийн хяналт шалгалтын зарчим гэж байдаг. Үүний 4.1.6-д хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн ******* зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар ******* олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх гэж заасан. Мөн тус хуулийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн ******* бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ******* бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж заасан. Бодит хохирлыг улсын мэргэжлийн хяналтын байцаагч магадлан хянаад, тогтоосон. Хариуцагч нар ч гэсэн 3 дахь удаагаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хийлгэсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасны дагуу, хуульд нийцүүлэн гаргасан мэргэжлийн хяналтын дүгнэлтийн талаар маргаагүй, хөдөлмөрийн хөлсний доод 420,000 мянган төгрөг болсонтой уялдуулж тухайн 19 иргэнийг хуулийн дагуу нэмж тооцож өгөөч гэж хандсан.

Засгийн газрын тогтоолын танилцуулга Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дэмжсэн байна, мөн ажлын хэсэг дэмжсэн байна. Сонгох боломжоо өөр өөр хэрэгжүүлсэн, Засгийн газрын хүчин төгөлдөр тогтоолыг хэрэгжүүлээгүй үйл ажиллагаанууд нь төрийн албан хаагчдын манай иргэдийн *******ийг сэргээн эдлүүлэхээс татгалзаж, хуулиар олгосон *******ийг хязгаарлаж, иргэдийн ******* зүйн байдлыг дордуулсан үйлдлийг хууль бус гэж тогтоож өгөөч. Шүүхийн хуулийн дагуу шийдвэрээ гаргана гэдэгт бид итгэж байна. Иймээс төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны тайлбар, хууль бус үйл ажиллагаанууд нь манай иргэдийн хууль ёсны *******ийг хязгаарлаж, ******* зүйн байдлыг дордуулж, уурхайчдын зөрчигдсөн *******ийг сэргээн эдлүүлэхээс удаа дараа татгалзаж байгаа учраас бидний зөрчигдсөн *******ийг хамгаалж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.2-т хохирлыг хамтад нь нэхэмжилсэн бол захиргааны хэргийн шүүх хамтад нь шийдвэрлэнэ гэж заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7, 106.7-д заасныг тус тус үндэслэн нэр бүхий 113 иргэдийн нэхэмжилсэн хохирлыг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан барагдуулж зөрчигдсөн *******ийг Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасны дагуу сэргээн эдлүүлж, гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. гэв.

 

Хоёр.1. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Б*******ийн уурхайн нэр бүхий 184 уурхайчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөрбаяр, Д.Дэлгэрмаа, Л.Төгсбаяр бид танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Юуны өмнө Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ******* зүйн маргаан мөн эсэхэд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхийг *******эм шүүгчээс хүсч байна. Учир нь маргаан ямар ******* зүйн харилцаанаас үүссэн болохыг зөв тогтоохгүйгээр маргааны зүйл тодорхой бус болохоос гадна маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг шүүх оновчтой хэрэглэж чадахгүй тул шүүхийн шийдвэр нэг талаас үндэслэл бүхий болохгүй, нөгөө талаас хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй болох юм.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 4,804,894,734.00 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн газарт асуудлыг танилцуулахаас үл хамаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу ажил олгогчоос олгогдох нөхөн төлбөрийн асуудал тул захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас бий болж учирсан хохирол гэж үзэхгүй юм.

Иймд энэхүү маргаан нь иргэний ******* зүйн маргаан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан үндэслэлээр 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирлага болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Б*******ийн уурхайн нэр бүхий уурхайчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******ээс Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ихэсгэж, тодруулсантай танилцлаа.

1/ Монгол Улсын Засгийн газрын 1999.05.05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г-д заасан Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг төрийн захиргааны байгууллагын албан хаагчид нь өөрт олгогдоогүй *******, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г-д Б*******ийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу Монголросцветмет нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажиллахыг Төрийн өмчийн хорооны даргад даалгасан. Үүний дагуу Монголросцветмет ХХК-ийн ерөнхий зөвлөлийн 2001 оны 58 дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд сар бүр 4000 төгрөг өгч байхаар шийдвэрлэсэн байдаг.

Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг төрийн захиргааны албан хаагчид нь өөрт олгогдоогүй *******, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн гэж байгаа нь тэтгэмж олгосон нь буруу гээд байгаа юм уу, 4000 төгрөг биш 400 төгрөг өгөх ёстой байсан гээд байгаа юм уу ойлгомжгүй юм. Төрийн өмчийн хороонд тухайн үед 100 шахам төрийн албан хаагч ажиллаж байсан. Хэн гэдэг төрийн албан хаагчийн ямар үйлдэл нь буруутай үйл ажиллагаа байна гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Эсхүл Төрийн өмчийн хорооны хийх ажлыг төрийн албан хаагчид нь хийсэн нь буруу байна гээд байгаа юм уу. Төрийн байгууллагын чиг үүргийг түүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид л гүйцэтгэнэ.

2/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007.02.09-ний өдрийн 17 тоот тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэн Засгийн газрын төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2007 онд Монгол Улсын төрийн албан хаагч 144 000 байсан. Үүний 13 000 нь төрийн захиргааны албан хаагч байсан. Ямар байгууллагад ажилладаг, хэн гэдэг төрийн албан хаагчийн хууль бус үйл ажиллагаа гэдгийг нэхэмжлэлд дурдаагүй байна. Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх ёстой.

3/ Төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон 113 иргэнд 3,181,748,988 төгрөгийн хохирол Засгийн газраас гаргуулах тухайд:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж заасан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй *******, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой бөгөөд хуулийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох шийдвэрийг шүүх гаргахаар заасан.

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг Иргэний хуулиар буюу иргэний шүүхээр, төрийн байгууллагын учруулсан хохирлыг ЗХШХШТХ-иар буюу захиргааны шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа биш, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна.

Иймд захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 109.2-т заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шүүх нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах ёстой. Бид нар тухайн нөхөн олговрыг авах ёстой эсэх, мөн тухайн үнийн дүнтэй маргаагүй. Хуулийн дагуу нөхөн олговрыг авах ёстой. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь өөр байна. Өөрөө хэлбэл тухайн 4000 төгрөгийг олгуулах шийдвэрийг Төрийн өмчийн хороо болон түүний албан хаагчдын гаргасан үйлдэл юм гэдгийг нотолсонгүй. Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3-ын Г-д Төрийн өмчийн хороонд даалгасан заалт байгаа боловч Б*******ийн уурхайд ажиллагсдад нөхөн олговор олгох асуудлыг Монголросцветмет нэгдэлд хариуцуулах, гэхдээ зөвлөлийн хурлаар нь хэлэлцүүлэх чиглэл байдаг. Төрийн өмчийн хорооны дарга нь хамтарсан зөвлөлийн Монгол талын дарга нь байдаг. Үүнийхээ дагуу зөвлөлийн хуралд танилцуулсан. Харин Монголросцветмет нэгдэл нь өөрөө хэдэн төгрөгийг олгох талаар шийдвэрлэсэн ийм л асуудал байдаг. Үүнд хууль бус гэх үйлдэл байхгүй байна. Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолд ямар нэгэн 4000 төгрөг гэсэн тоо байхгүй. Монголросцветмет нэгдэл нь өөрийн тооцооллын дагуу нөхөн төлбөр олгосон байна. Өнөөдрийн шүүх хуралдааны хариуцагч нь Монголросцветмет нэгдэл биш учраас тухайн нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэж үзэж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 19 дүгээр тушаалыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны албан хаагчийн үйлдэл хууль бус гэж маргаж байна. Үүнийг хэн х*******эн хэрэгжүүлсэн талаар та ч мэдэхгүй байна, өнөөдрийн шүүх хуралдаанаар нотлогдсонгүй. Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий хууль ёсны байх ёстой. Төрийн албан хаагчийн бусдад учруулсан хохирлыг арилгах хуулийн зохицуулалт нь Иргэний хуульд байдаг. Иргэний хуулийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байдаг. Тэгээд мөн хуулийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах *******тэй. гэж заасан. Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс учруулсан хохирол гэж гурав дах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д төрийн захиргааны байгууллагын учруулсан хохирол гэж заасан. Тэгвэл төрийн захиргааны байгууллага буюу Төрийн өмчийн хороо нь ямар хохирол учруулсан бэ? Мөн Засгийн газар нь ямар хохирол учруулсан бэ? Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэх учраас тухайн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна. Тийм учраас захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү. гэв.

4. Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөрбаяр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хууль зүйн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичиг байдаг. Үүнд Б******* уул ХК нь үйл ажиллагааны доголдол, төлбөрийн чадвартай холбоотой мэдээлэл тодорхой тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой болсон аливаа өр төлбөрийн хариуцлагыг төр хариуцна. Гагцхүү хариуцагчгүй болсон тохиолдолд өр төлбөрийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно гэсэн байна. Хууль зүйн яам юу хэлээд байна вэ гэхээр тухайн төрийн өмчит компанийн доголдол нь өр төлбөртэй холбоотой асуудлаар үүссэн эсэх асуудлыг тодорхойл. Яг энэ тохиолдолд төр хариуцахгүй гэсэн агуулгатай хариу өгсөн.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны тушаал нь тухайн үеийн Улсын Их Хурлын баталсан Төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хүрээнд хийгдсэн ажил юм. Өөрөөр хэлбэл энэ чиг үүргийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас төсөвт тавьж өгсөн мөнгөн дүнд багтаан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс хамааран өгч байгаа мөнгөн дүн нь өөр өөр байсан. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс хамаарч өөр өөр дүнгээр нөхөн төлбөр олгогдсон.

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны хуралдааны тэмдэглэлд Тухайн асуудлыг холбогдох байгууллагуудыг оролцуулж шийдвэрлэхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгасан. Тухайн асуудлыг Засгийн газар болон мэргэжлийн байгууллагууд өөрсдөө хэлэлцсэн. Засгийн газрын тогтоол нь байгаа, ажлын хэсэг нь хүчин төгөлдөр байна. Төрийн өмчийн хороо болон Төрийн өмчийн хороон дээр байгуулагдсан ажлын хэсэг нь байгаа учир тухайн хүрээндээ шийдээд явах боломжтой гэсэн байр суурьтай байна. гэв.

 

Гурав.1. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Б*******ийн уурхайн нэр бүхий нийт 184 уурхайчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1/ Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г заалтыг хэрэгжүүлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй болох талаар:

Б*******ийн уурхай нь 1954 онд байгуулагдаж 1974 оноос одоогийн Монголросцветмет нэгдлийн бүрэлдэхүүнд орж Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолоор Б******* Уул ТӨҮГ болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд Төрийн өмчийн хорооны 2001 оны 442 дугаар тогтоолоор Б******* Уул ТӨҮГ-ыг хувьцаат компани болон тус тус өөрчлөн байгуулагдсан. Улмаар Засгийн газрын 2002 оны 9 дүгээр тогтоолоор баталсан төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөрт тус компанийн нийт хувьцааны 67 хувийг нэг багц болгон менежментийн үр дүнг харгалзан хувьчилна гэж заасны дагуу Төрийн өмчийн хороо тус компанийн хувьчлалын ажпыг зохион байгуулж, 2004 онд өмчлөх *******ийг Эрдэнэс менежментийн багт шилжүүлэн өгч, нийт хувьцааны 67 хувийг худалдсан. Хувьцааны үлдэх 33 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын "г-д Б*******ийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу Монголросцвөтмөт нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажилласугай гэж заасныг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор дараах ажиллагаа хийгдсэн билээ.

            Монголросцветмет ХХК-ийн ерөнхий зөвлөлийн 2001 оны 58 дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд сар бүр 4000 төгрөг өгч байхаар шийдвэрлэж, нийт 13,1 сая төгрөгийг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд зориулан Хэнтий аймагт 18.0 сая төгрөгийг хуваарилсан ба үүнээс 9.0 сая төгрөгийг Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад зохих хэмжээний нөхөн төлбөр болгон олгосон байдаг.

Б*******-Уул ТӨХК-ийн 67 хувийг авсан Эрдэнэс менежментийн багтай хийсэн Худалдах, худалдан авах гэрээний 4.5.2-т Худалдан авагч нь Компанийн халамжийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд ялангуяа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсон ажиллагсдад олгох нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгоно гэж гэрээнд тусгаж өгсөн ба энэ заалтыг Б*******-Уул ХК хэрэгжүүлж байгаа талаар тус компанийн Төрийн өмчийн хороонд ирүүлсэн 2011 оны 1/03 тоот албан бичгээр ... үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтнуудад 2002 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 121 хүнд 54,518,201 төгрөгийн нөхөн төлбөр олгосон гэж нөхөн төлбөр авсан иргэдийн нэрсийг хавсралтаар ирүүлсэн.

            Б*******ийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан болон нас барсан уурхайчдад нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр Асар-Их хүч төв ТББ нь 2009 оноос эхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Засгийн газрын Хэрэг *******лэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Уул уурхайн яам, Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудад хандаж иржээ. Иймээс Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор тус компанийг төрийн мэдэлд байсан үеийн буюу 1999 оноос 2004 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан нөхөн төлбөр авах *******тэй нэр бүхий иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг судлан дүгнэлт гаргах ажлын хэсгийг Төрийн өмчийн хорооны дэд даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаартай тушаалаар байгуулан ажилласан. Тус ажлын хэсэг нь нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй, тухайн асуудлыг ажил олгогчид тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

            Мөн дэ******* ажлын хэсгийн дүгнэлтээр Монголросцветмет ХХК-ийн Зөвлөлийн 1998 оны XXVI дугаар хурлын, 1999 оны XXVII дугаар хурлын шийдвэрээр 400.0 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор тогтож, уг мөнгийг Б*******-Уул ТӨҮГ-тай хоорондын тооцоогоор хаасан гэж дүгнэжээ.

            Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/951 дүгээр албан бичгээр Б*******ийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон, нас барсан уурхайчдын ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг дахин нягталж, нэгдсэн дүгнэлт гаргаж ирүүлнэ үү... гэсний дагуу 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус хорооны орлогч даргын 298 дугаартай тушаалаар Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн дагуу судлан, дүгнэлт гаргах ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Энэ ажлын хэсэг нь 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтдээ Б*******-Уул компани хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 05 дугаар сар хүртэлх төрийн мэдэлд байх үеийн нөхөн төлбөр авах хууль ёсны төлөөллийн *******тэй 196 нэр бүхий иргэдэд хоёр удаагийн нөхөн төлбөрт 4,513,549,744 төгрөг олгуулах саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ..." гэсэн санал гаргасан байна. Улмаар дүгнэлтээ 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаар дамжуулан Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэхээр холбогдох материалуудыг хүргүүлсэн байна.

            Мөн Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г дэх заалт нь нөхөн төлбөрийн асуудлыг Монголросцветмет нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлснээр Төрийн өмчийн хорооны үүрэг дуусгавар болохоор заасан байна. Өөрөөр хэлбэл, тус 74 дүгээр тогтоолоор цаашид хэнд, хэдэн төгрөгийн нөхөн төлбөрийг олгохыг Төрийн өмчийн хороонд даалгасан заалт биш юм. Иймд Төрийн өмчийн хороо холбогдох бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилласан тул Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г дэх заалтыг хэрэгжүүлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

2/ Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлээр 1-т Б*******-Уул ТӨХК үйл ажиллагаа явуулж байсан үед буюу 1999-2004 оны хооронд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөделмөр, ниигмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй орхигдуулсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын эс үйлдэхүй хууль бус гэж үзэх үндэслэлгүй болох талаар:

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлээр "Б*******-Уул ТӨХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасны дагуу ажлын хэсэг байгуулахаар холбогдох байгууллагуудад 2 удаа албан бичиг хүргүүлж ажилласан байдаг.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А-2/577 дугаар албан бичгээр Сангийн яаманд, мөн өдрийн А-2/579 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус хандсан боловч ажлын хэсэгт оролцох мэргэжилтнүүдийг томилоогүй болно.

Тус ажлын хэсэгт санхүү, төсвийн асуудал *******элсэн төрийн захиргааны байгууллагаас оролцох зайлшгүй шаардлагатай байсан тул 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллагуудад ажлын хэсэг байгуулах тухай албан бичиг дахин хүргүүлсэн боловч Сангийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4-3/5131 дугаартай албан бичгээр тус ажлын хэсэгт орохгүйгээр шаардлагатай мэдээллээр ханган хамтран ажиллах тухай хариу ирүүлсэн билээ.

Иймд дэ******* үндэслэлээр ажлын хэсэг байгуулагдаагүй тул Монгол Улсын Засгийн газарт танилцуулах боломжгүй нөхцөл үүссэн. Мөн Б*******ийн уурхайд ажиллаж байсан иргэдийн нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх ******* Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хууль тогтоомжоор олгогдоогүй юм.

3/ Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэх 4,804,894,734 төгрөгийг тус газраас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болох тухайд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* нь "... тус уурхай нь хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 05 сар хүртэлх төрийн мэдэлд байх үед хуулийн дагуу нөхөн төлбөр болох 4 304 894 734 төгрөгийг өнөөг хүртэл авч чадахгүй хохирч буй тул ... нэр бүхий иргэдийн *******, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, дэ******* учирсан хохирлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргуулан барагдуулах хэмээн нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн 4,804,894,734.00 төгрөг гаргуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн тайлан, саналыг Засгийн газарт танилцуулахыг даалгасныг хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нөхөн төлбөр тул захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас бий болж учирсан хохирол гэж үзэхээргүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Б*******ийн уурхайн ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй учраас ажил олгогч гэж үзэхгүй бөгөөд Б*******ийн уурхайд ажиллаж байсан иргэдийн нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг шийдэх ******* манай байгууллагад хууль тогтоомжоор олгогдоогүй байна.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Төрийн өмчийн хороонд холбогдуулан гаргасан Монгол Улсын хууль болон Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын гурвын г дэх заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн хариуцагчийг сольж Монгол Улсын Ерөнхий сайд болгож, Захиргааны хэргийн шүүх 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр хариуцагч нь Ерөнхий сайд бус, харин Засгийн газар байна гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлийн 1-т заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллаж өдийг хүрсэн тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

2. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчилсөн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Б*******ийн уурхайн нэр бүхий нийт 113 уурхайчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй танилцаад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хариу тайлбараа дэмжин нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г-д Б*******ийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу Монголросцветмет нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажилласугай гэж заасныг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор дараах ажиллагаа хийгдсэн билээ.

Монголросцветмет ХХК-ийн ерөнхий зөвлөлийн 2001 оны 58 дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд сар бүр 4000 төгрөг өгч байхаар шийдвэрлэж, нийт 13,1 сая төгрөгийг, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд зориулан Хэнтий аймагт 18.0 сая төгрөгийг хуваарилсан ба үүнээс 9.0 сая төгрөгийг Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад зохих хэмжээний нөхөн төлбөр болгон олгосон байдаг.

Б*******-Уул ТӨХК-ийн 67 хувийг авсан Эрдэнэс менежментийн багтай хийсэн Худалдах, худалдан авах гэрээ-ний 4.5.2-т Худалдан авагч нь Компанийн Халамжийн хөтөлбөр-ийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд ялангуяа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсон ажиллагсдад олгох нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгоно гэж гэрээнд тусгаж өгсөн ба энэ заалтыг Б*******-Уул ХК хэрэгжүүлж байгаа талаар тус компанийн Төрийн өмчийн хороонд ирүүлсэн 2011 оны 1/03 тоот албан бичгээр ... үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтнуудад 2002 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 121 хүнд 54,518,201 төгрөгийн нөхөн төлбөр олгосон гэж нөхөн төлбөр авсан иргэдийн нэрсийг хавсралтаар ирүүлсэн.

Б*******ийн уурхайд ажиллаж байгаад Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан болон нас барсан уурхайчдад олгох нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр Асар-Их хүч" төв ТББ нь 2009 оноос эхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Засгийн газрын Хэрэг *******лэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Уул уурхайн яам, Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудад хандаж иржээ. Иймээс Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор тус компанийг төрийн мэдэлд байсан үеийн буюу 1999 оноос 2004 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан нөхөн төлбөр авах *******тэй нэр бүхий иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг судлан дүгнэлт гаргах ажлын хэсгийг Төрийн өмчийн хорооны дэд даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаартай тушаалаар байгуулан ажилласан. Тус ажлын хэсэг нь нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй, тухайн асуудлыг ажил олгогчид тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Мөн дэ******* ажлын хэсгийн дүгнэлтээр Монголросцветмет ХХК-ийн Зөвлөлийн 1998 оны XXV дугаар хурлын, 1999 оны XXVII дугаар хурлын шийдвэрээр 400.0 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор тогтож, уг мөнгийг Б*******-Уул ТӨҮГ-тай хоорондын тооцоогоор хаасан гэж дүгнэжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/951 дүгээр албан бичгээр ... Б*******ийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон, нас барсан уурхайчдын ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг дахин нягталж, нэгдсэн дүгнэлт гаргаж ирүүлнэ үү... гэсний дагуу 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус хорооны орлогч даргын 298 дугаартай тушаалаар Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн дагуу судлан, дүгнэлт гаргах ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Энэ ажлын хэсэг нь 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтдээ Б******* Уул компани хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 05 дугаар сар хүртэлх төрийн мэдэлд байх үеийн нөхөн төлбөр авах хууль ёсны төлөөллийн *******тэй 196 нэр бүхий иргэдэд хоёр удаагийн нөхөн төлбөрт 4,513,549,744 төгрөг олгуулах саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ... гэсэн санал гаргасан байна. Улмаар дүгнэлтээ 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаар дамжуулан Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэхээр холбогдох материалуудыг хүргүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 дахь хэсгийн г дэх заалт нь нөхөн төлбөрийн асуудлыг Монголросцветмет нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлснээр Төрийн өмчийн хорооны үүрэг дуусгавар болохоор заасан байна. Өөрөөр хэлбэл, тус 74 дүгээр тогтоолоор цаашид хэнд, хэдэн төгрөгийн нөхөн төлбөрийг олгохыг Төрийн өмчийн хороонд даалгасан заалт биш юм.

Иймд Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/ өөрийн бүрэн *******ийн хүрээнд холбогдох дэ******* бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 дахь хэсгийн "г" дэх заалтыг хэрэгжүүлээгүй гэх эс үйлдэхүй тогтоогдохгүй байх ба дэ******* үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн 3,181,748,988 төгрөг гаргуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн асуудал юм.

Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн тайлан, саналыг Засгийн газарт танилцуулахыг даалгасныг хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нөхөн төлбөр тул иргэний шүүхэд хандан маргаантай асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа: Тус захиргааны хэрэгт нэхэмжлэгчдийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад хариу тайлбарыг гаргаж байна.

1/ Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3 г-д заасан Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг төрийн захиргааны албан хаагчид нь ...4000 төгрөгийн нөхөн олговор олгуулж бүрэн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь уг тогтоолын даалгасан заалтыг бус өөрт олгогдоогүй ******* үүрэг хэрэгжүүлж, Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгосон тухайн цаг хугацаанд Монголросцветмет нэгдэл Б*******ийн уурхайг хариуцан ажиллаж байсан бөгөөд нөхөн олговор олгох тухай шийдвэр нь 2001 оны шийдвэрээр Монголросцветмет нэгдлийн харьяа Б*******ийн уулын үйлдвэрийн бүгд 274 хүнд өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн группэд байгаа нөхөн олговор олгох жагсаалт гаргаж, нөхөн олговор олгосон нь хууль болон Засгийн газрын шийдвэрийг зөрчөөгүй байна.

2/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэн Засгийн газрын төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэнийг хууль бус гэж байна уу, хэрэгжүүлсэн албан хаагчдын үйл ажиллагаа хууль бус гэж байна уу гэдэг нь ойлгомжгүй байх ба Засгийн газрын төрийн захиргааны албан хаагчид гэдэгт хэнийг хамруулж байгаа нь тодорхойгүй байна.

3/ Д.А******* нь надад хүн тус бүрээс олгосон хууль ёсны итгэмжлэлийн дагуу төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон Б*******ийн уурхайн нэр бүхий 113 иргэдэд учруулсан 3,181,748,988 төгрөгийн хохирлыг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан барагдуулах гэж нэмж тодруулжээ. Б*******ийн уурхайн нэр бүхий 113 иргэдээс иргэн Д.А*******д олгосон итгэмжлэл хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Мөн нэр бүхий 113 иргэдэд 3,181,748,988 төгрөгийн хохирол учирсан гэдгийг ямар баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд Д.А*******ийн гаргасан ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нотлох баримт шинжлэн судлаад, дараа нь явагдсан асуулт хариултын шатны хүрээнд, өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбарласан буюу 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүхэд гаргасан 1,2,3 гэж дугаарласан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлага байна гэж ойлгож, энэ хүрээнд асуудлыг хэлэлцлээ гэж ойлголоо. Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3-ын Г заалт нь өөрөөр хэлбэл тухайн Б*******ийн уурхайн хэнд харьяалагдах талаар харьяаллыг тогтоож өгсөн заалт юм. Б*******ийн уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн үйлдвэрийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний асуудлыг хэн, хэзээ хариуцах вэ гэдэг харьяалал буюу эзнийг нь тогтоож өгсөн асуудал юм. Тухайн эзнийг нь тогтоохдоо Монголросцветмет нэгдэл нь хариуцах ёстой юм бол тухайн үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас өгөх ёстой нөхөн төлбөрийн Монголросцветмет нэгдэл хариуцах ёстой хэсгийг нь хариуцуулуулах талаар хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлэн ажилласугай гээд л Төрийн хорооны өмчийн үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн ээлжит хуралд асуудлыг тавьчихсан учраас хамтарсан үйлдвэр нь үүнээс хойш 2000, 2001 онд өөрсдөө шийдвэрлэн нөхөн олговор олгосон. Та өнөөдөр нөхөн олговрыг нь авсан гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанд хангалттай нотолж ярилаа. Тухайн 4000 төгрөгийн нөхөн олговрын үнийн дүнтэй маргаж байгаа болохоос биш Монголросцветмет нэгдлээс нөхөн олговор авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Төрийн өмчийн хороо аль хэдийн ажлаа дуусгаад Монголросцветмет нэгдэлд тухайн хугацааны нөхөн олговрыг хариуцах ажлыг хийн, хүлээлгэн өгсөн учраас Монголросцветмет нэгдэл нь шийдвэрээ гарган Хөдөлмөрийн тухайн хуулийн 97 дугаар зүйлийн дагуу хариуцаж байгаа. Засгийн газрын 74 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо нь хэдэн төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх ******* байхгүй юм. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн 4000 төгрөгийн асуудалтай холбоотой тайлбар нь утгагүй буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамааралгүй юм. 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгчийн гаргаж өгсөн хариу тайлбарт 4000 төгрөгийг олгуулсан гэж биччихсэн юм байна. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль хүний хувьд нэг хариу тайлбарт бичсэн ганцхан үгнээс болж, ямар ч нотлох баримтгүйгээр Засгийн газрын тогтоолыг гуйвуулж, өөрийн үйлчлүүлэгчдийн ******* ашгийг хөсөрдүүлж болохгүй. Ер нь тухайн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд бид нарын цаашдын арга хэмжээнд ийм ийм асуудал орсон шүү гэдгийг тайлбарлаж бичсэн юм. Тухайн нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг төр х*******эн шийдэж байгаа талаар ажлаа хариу тайлбарт бичсэн юм. Засгийн газрын 74 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны албан хаагчид тухайн 4000 төгрөгийг олгуулсан, ******* мэдлээ хэтрүүлсэн зүйл байхгүй. Иймд хууль бус үйлдлийг тогтоолгох үйлдэл байхгүй учраас нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны албан хаагчдын үйл ажиллагаа гэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөрбаяр тайлбарласан. Зөвхөн Б*******ийн уурхайтай холбоотой Засгийн газрын тогтоол гардаг юм биш. Цаана нь олон уурхайн ажилчдын нөхөн төлбөртэй холбоотой тушаалууд байдаг. Хариуцагч нар нь ч гэсэн тусдаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь төрийн хэмжээний ажил явагдаж байгаа. Үүнийг зөвхөн Б*******ийн уурхайтай холбогдуулан ярих нь зохимжгүй байна. Тухайн нөхөн төлбөрийг олгож байгаа асуудал нь хуулийн дагуу явагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлснийг хууль бус гэж тогтоох үндэслэлгүй байна. Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг үндэслэж байна. Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас гэж заасан. Хэн, ямар хууль бус үйл ажиллагаа явуулчихсан юм бэ гэдгийг тогтоож чадахгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ямар хууль бус үйл ажиллагаа явуулсныг тогтоож чадахгүй нөхцөл байдалд байгаа тохиолдолд үүний улмаас хохирсон хохирол гэдэг зүйлд шалтгаан холбоо байхгүй. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үйл ажиллагааны улмаас Б*******ийн нэг уурхайчид ямар хохирол учирсан нь тодорхойгүй буюу шалтгаант холбоо байхгүй. Энэ нь нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* болон түүнд итгэмжлэл олгосон хүмүүст 3,182,000,000 төгрөгийг оногдож байгаа нөхөн төлбөр мөн гэж эцсийн байдлаар гарган тавьж байна. Гэтэл Төрийн өмчийн хороо нь 2013 онд ажлын хэсэг байгуулж дүгнэлт гарган, тухайн дүгнэлтдээ 194 хүнд холбогдох 4,800,000,000 төгрөгийн асуудлыг буюу мэргэжлийн байгууллагын магадлан гаргасан дүнг тусгасан. Өөрөө хэлбэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь ажлаа хийчихсэн. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хийчихсэн ажлын үр дүнгээр 3,182,000,000 төгрөгийн тоог гаргачихсан явж байна. Төрийн байгууллагын ажлаа хийгээгүй байдал гэдэг нь юутай холбоотойг ойлгохгүй байна. 194 хүнээс 113 хүнд оногдох 3,182,000,000 төгрөгийг х*******эн гаргасан бэ гэж асуухаар нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...өөрөө нэмж хассан... гэж тайлбарладаг. Үүнээс хасагдаж байгаа 80 хүний асуудал байдаг. Тухайн үнийн дүнг эцэслэн шийдвэрлэсэн ******* бүхий байгууллагын хянасан, шалгасан тоо, тооцоо байхгүй. Өөрөөр хэлбэл тусгай мэргэжлийн байгууллагын дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй учраас шүүхээр шийдвэрлэгдэх тооцоо мөн эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарган ирсэн 3,182,000,000 төгрөг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан хохирол биш юм. Тийм учраас энэ хуулийн дагуу шийдвэрлэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гэж харагдаж байна. Нэмэлтээр тайлбарлахад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2013 онд нэлээн ажиллагаа хийсний үр дүнд тоо баримттай болсон. Хэдэн хүнд хэдэн төгрөгийн нөхөн олговор байгаа талаар асуудал тодорхой болчихсон тохиолдолд нөхөн олговрын үнийн дүнгээ хууль ёсны дагуу хандах ёстой газар нь хандан гаргуулах боломжтой гэсэн ойлголт төрж байна. Харин өнөөдрийн захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эдгээр нэхэмжлэлийн шаардлагууд хангагдан шийдвэрлэгдэх хууль зүйн боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Энэхүү маргаанд хамаарах үйл баримтын талаар дүгнэвэл:

Хэнтий аймгийн Б*******ийн уурхай нь 1954 онд байгуулагдаж, 1974 оноос Монголросцветмет нэгдлийн бүрэлдэхүүнд орж, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолоор Б*******-Уул ТӨҮГ байгуулж, Төрийн өмчийн хорооны 2001 оны 442 дугаар тогтоолоор Б*******-Уул ТӨХК болгож, Засгийн газрын 2002 оны 9 дүгээр тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хороо 2004 оны 5 сард хувьчлах ажлыг зохион байгуулжээ.

Энэ маргаанд дурдагдаж буй Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоол нь Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдлийн бүрэлдэхүүнээс Б*******ийн уулын үйлдвэрийг гаргаж, Монголын талд иж бүрнээр шилжүүлэн өгч байгаатай холбогдуулан Б*******-Уул ТӨҮГ байгуулж, дүрмийг батлан, тогтоолын 3 дахь хэсгээр тус үйлдвэрийн зарим асуудлыг шийдвэрлэсний дотор б заалтаар цаашид менежментийн хэлбэрээр хувьчлах асуудлыг судалж Засгийн газарт оруулахыг, г заалтаар Б*******ийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу Монголросцветмет нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажиллахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байдаг.

Улмаар Засгийн газрын 2002 оны 9 дүгээр тогтоолоор төрийн өмчийг хувьчлах хөтөлбөрт орсноор Төрийн өмчийн хороо 2004 оны 5 дугаар сард хувьчлахдаа Б*******-Уул ТӨХК-ийн 67 хувийг авсан Эрдэнэс менежментийн багтай хийсэн худалдах, худалдан авах гэрээнд Худалдан авагч нь компанийн халамжийн хөтөлбөр-ийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд ялангуяа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсон ажиллагсдад олгох нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгохоор тусгасан тул төрийн өмчит хувьцаат компани байх хугацаанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан, нас барсан ажилтны ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1-д зааснаар олгох нөхөн төлбөрийг хариуцах үүргийг худалдан авагч хүлээгээгүй.

Тодруулбал Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолоор Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдлийн бүрэлдэхүүнээс гаргаж ТӨҮГ байгуулахаас өмнөх буюу 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан 286 ажилтны нөхөн төлбөрийг өмнө мөрдөж байсан журмын дагуу Монголросцветмет нэгдэл хариуцахаар, хувьчлагдсанаас хойших буюу 2004 оны 5 сараас хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан ажиллагсад, эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгох нөхөн төлбөрийг ажил олгогч нь буюу үйлдвэрийг хувьчилж авсан хуулийн этгээд хариуцахаар байна.

Монголросцветмет нэгдлийн ерөнхий зөвлөлийн 2001 оны 58 дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд сар бүр 4000 төгрөг өгч байхаар шийдвэрлэж, нийт 13,1 сая төгрөгийг Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад, Б*******-Уул ХК ... үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтнуудад 2002 оноос хойших хугацаанд 121 хүнд 54,518,201 төгрөгийн нөхөн төлбөр олгосон талаар 2011 оны 1/03 тоот албан бичгээр Төрийн өмчийн хороонд мэдэгдэж, нөхөн төлбөр авсан иргэдийн нэрсийг хүргүүлжээ.

Тэгэхээр 1999 оны 2 дугаар сарын 1-нээс өмнө үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийг Монголросцветмет нэгдэл, 2004 оны 5 сараас хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийг Б*******-Уул ХК хариуцах бөгөөд олгогдоогүй, дутуу олгогдсон гэж үзвэл тэдгээрээс шаардах *******тэй, маргаан үүсвэл иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь байна.

Ийнхүү Б*******ийн уулын үйлдвэр 1999 оны 2 дугаар сарын 1-нээс 2004 оны 5 сар хүртэл төрийн өмчид ажилласан, тус үйлдвэр төрийн өмчид байсан энэ хугацаанд маргаанд хамаарах үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажиллагсад, эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр олгох ажил олгогч нь Б*******-Уул ТӨХК, ийнхүү хувьчилж хариуцагчгүй болсноор Засгийн газар шийдвэрлэхээр байх бөгөөд маргаанд энэ хэсэг л хамаарна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын болон холбогдох яамны шийдвэрээр энэ төрлийн нөхөн төлбөрийг улсын болон бүс нутгийн хэмжээнд тодорхой дүнгээр иргэдэд олгож байсан, тухайлбал Засгийн газрын 2003 оны 65 дугаар тогтоолоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан нэр бүхий 391 иргэнд 1 удаагийн нөхөн төлбөрт олгох 108,176,515 төгрөгийг, 2011 оны 116 дугаар тогтоолоор төрийн өмчит хуулийн этгээдэд ажиллаж байх үедээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан 1731 иргэнд 1 удаагийн нөхөн төлбөрт олгох 486,064,800 төгрөгийг, 2012 оны 45 дугаар тогтоолоор төрийн өмчит хуулийн этгээдэд ажиллаж байх үедээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан 352 иргэнд 1 удаагийн нөхөн төлбөрт олгох 98,841,600 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаалаар тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсанаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаж, тахир дутуу болсон, харьяалах байгууллагагүйн улмаас нөхөн төлбөрөө авч чадахгүй хохирч байгаа иргэдэд зарцуулах хөрөнгийг Хэнтий, Дорнод аймаг, Налайх, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хуваарилж, хуваарилсан хөрөнгийг зарцуулах чиглэл, зөвлөмжийг хүргүүлсэн байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаалаар хуваарилсан хөрөнгөөр нөхөн төлбөрийг олгох журамд ажиллаж байсан үйлдвэрийг, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааг тухайлан заагаагүй бөгөөд Б*******ийн уурхайд ажиллаж байсан зарим иргэд хүсэлтээ гарган авсан байдаг ч тэдгээрийн зарим нь энэ маргаанд хамаарах хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд биш байдаг.

Б*******ийн уурхай төрийн өмчид байх хугацаанд тус үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан болон нас барсан уурхайчдад нөхөн төлбөр олгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Асар-Их хүч" төв ТББ нь 2009 оноос эхлэн Засгийн газар болон холбогдох яамд, агентлагт хандаж, холбогдох байгууллагууд асуудлыг шийдвэрлэхээр тодорхой ажиллагаанууд хийж ирсэн ч эцэстээ шийдвэрлэгдээгүй үлджээ. Тухайлбал,

- Засгийн газрын Хэрэг *******лэх газраас 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ХЭГ/1487 тоот судлан дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, дүнг танилцуул гэсэн албан бичгийг Төрийн өмчийн хороонд хүргүүлснээр Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар тушаалаар Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг судлан дүгнэлт гаргах ажлын хэсгийг тус газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Асар-Их хүч ТББ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж, ажлын хэсгийн ... нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэл байгаа эсэх, ямар байгууллага олгох талаарх дүгнэлтийг хэлэлцээд Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар хуралдаанаас ... ажилтнуудын нэрсийг гаргаж, хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгох, өмнө нь Засгийн газрын 2003 оны 65 дугаар тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаал, Б*******-Уул ХК-иас олгосон нөхөн төлбөрт хамрагдаж байсан бол нөхөн төлбөрийн хэмжээнээс хасалт хийж, нийт хэдэн хүнд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга, холбогдох бичиг баримтын хамт бэлтгэн Төрийн өмчийн хорооны хуралд танилцуулах-ыг ажлын хэсэгт үүрэг болгосон, улмаар ажлын хэсгийн ...эдгээр иргэд нь хуульд заасны дагуу нөхөн төлбөр авах хууль зүйн үндэслэлтэй хэмээх дүгнэлтийг Төрийн өмчийн хорооны 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газрын тогтоолын төслийг дэмжиж, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1a/1291 тоот албан бичгээр Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга, дүгнэлтийг Засгийн газрын Хэрэг *******лэх газарт хүргүүлсэн байна.

- Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/951 дүгээр албан бичгээр ... Б*******ийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон, нас барсан уурхайчдын ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг дахин нягталж, нэгдсэн дүгнэлт гаргаж ирүүлнэ үү... гэсний дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаар тушаалаар Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн дагуу судлан, дүгнэлт гаргах ажлын хэсгийг мөн л тус хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам, Хууль зүйн яам, Сангийн яам болон Асар-Их хүч ТББ-ын төлөөллийг оролцуулан шинэчлэн байгуулсан.

- Ажлын хэсгийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б******* Уул компани хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 05 дугаар сар хүртэлх төрийн мэдэлд байх үеийн нөхөн төлбөр авах хууль ёсны төлөөллийн *******тэй 196 нэр бүхий иргэдэд хоёр удаагийн нөхөн төлбөрт 4,513,549,744 төгрөг олгуулах саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх дүгнэлт, Уул уурхайн сайдын 2013 оны 5 дугаар сарын 10-ны 1/1259, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 5 дугаар сарын 10-ны 1/981, Сангийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны 4-3/2644, Хууль зүйн сайдын 2013 оны 5 дугаар сарын 02-ны 1/1649 тоот албан бичгээр өгсөн саналыг Төрийн өмчийн хорооны 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын тогтоолын төслийг дэмжиж, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1а/1726 тоот албан бичгээр Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл, танилцуулга, холбогдох яамдаас ирүүлсэн санал, материалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлсэн байна.

- Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас уг асуудлаар холбогдох яамдаас санал авахаар хандсанаар яамдын сайд нар 2013 оны 9 дүгээр сард албан бичгээр тогтоолын төслийг дэмжсэн бол, Хууль зүй, дотоод хэргийн сайд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны 1/3198 тоот албан бичгээр нөхөн төлбөр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хамаарахгүй гэсэн хариу өгчээ.

- Ингээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 01/531 тоот албан бичгээр Засгийн газрын тогтоолын төслийг яамдаас авсан саналын нэгтгэл, танилцуулгын хамт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг *******лэх газарт хүргүүлсэн, Засгийн газрын Хэрэг *******лэх газраас 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ХЭГ/384 тоот албан бичгээр асуудлыг нөхөн төлбөрийг нийгмийн даатгалын сангаас гаргахаар ******* зүйн үндэслэл болгосон нь буруу, ажлын хэсгийн тайлангийн тоо өмнө нь танилцуулагдаж байснаас зөрүүтэй, Засгийн газраас өмнө олгосон нөхөн төлбөр олгогдсон эсэхийг газар дээр нь шалгаагүй, материал бүрэн бус, нөхцөл байдал ижил хүмүүстэй уялдуулж судлаагүй, зарим сайд нарын саналыг харгалзаагүй, тогтоолын төслийг Хууль зүйн сайд дэмжээгүй, нөхөн төлбөр олгох хөрөнгө 2014 оны төсөвт тусгагдаагүй, 2015 оны төсөвт тусгуулах замаар шийдвэрлэх, шийдвэрийн төслийг боловсруулж яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанд оруулах шаардлагатай гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад буцаажээ.

- Улмаар Төрийн өмчийн хороо 2014 оны 4 дүгээр сарын 18-ны 2/1025 тоот албан бичгээр ажлын хэсэг мэргэжлийн байгууллагаар тооцоо судалгааг хянуулж баталгаажуулан дүгнэлт гаргаж Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн, мэргэжлийн байгууллагын гаргасан тооцоо судалгааг нөхцөл байдал ижил хүмүүстэй уялдуулан нягталж хянах ******* Төрийн өмчийн хороо, ажлын хэсэгт байхгүй хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд мэдэгджээ.

- Төрийн өмчийн хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 2011 оны 9 дүгээр сарын 26-нд, 2013 оны 4 дүгээр сарын 18-нд тус тус дүгнэлт гаргасан, дүгнэлтдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1, 97.1.2 дахь заалтаар нөхөн төлбөрийг ажил олгогчоос олгох хууль зүйн үндэслэлтэй, үйлдвэрийг хувьчилснаас хойших хугацааны нөхөн төлбөрийг олгох үүрэг хүлээсэн ажил олгогч нь Б*******-Уул ХК тул хүсэлтээ тус компанид тавьж шийдвэрлүүлэх, Монголросцветмет компани Б*******-Уул ТӨҮГ-тай хоорондын тооцоогоор хаасан гэх 400 сая төгрөг нөхөн төлбөрөөр иргэдэд олгогдоогүй, Засгийн газрын 2003 оны 65 дугаар тогтоолоор Б*******ийн уурхайд ажиллаж байсан 28 иргэнд нөхөн төлбөр олгогдсон, нөхөн төлбөр олгогдсон гэх 160 иргэнд нөхөн төлбөр олгосон гэх баримтгүй, 41,196,176 төгрөг нөхөн төлбөрт олгогдсон нь баримтаар нотлогдсон, 94,752,812 төгрөгийн баримт олдоогүй, хэзээ ямар шийдвэрээр хэдэн төгрөгийн нөхөн төлбөрийг хэнд өгч байсан нь тодорхойгүй, Засгийн газрын зарим шийдвэрийн биелэлтийн тайлан мэдээ олдохгүй байсан нь асуудалд үнэн зөв дүгнэлт хийхэд б*******шээлтэй байсан, хуулийг зөв хэрэглээгүй, дордуулж хэрэглэсэн, гажуудуулсан зэрэг нь иргэдийг чирэгдүүлсэн, Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3 дахь хэсгийн г заалтын хэрэгжилтийг нэр мөр хангуулах зорилгоор үйлдвэр хувьчлагдахаас өмнөх 2004 оны 5 сар хүртэлх төрийн мэдэлд байх үеийн нөхөн төлбөр авах хууль ёсны төлөөллийн *******тэй 196 иргэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын магадлан хянасан тооцоог үндэслэн 4,513,549,744 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд, нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхээр санал гаргаж, тооцоолол, нэрсийг хавсаргажээ.

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Д.А*******д итгэмжлэл олгосон нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан нэр бүхий иргэдийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон дүнг хянаж, тухайлбал тус газрын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны 5/2858 тоот албан бичгээр 199 иргэний материалыг баталгаажуулсан, ингэхдээ хөдөлмөрийн чадвар алдсан ажилтан, энэ шалтгаанаар нас барсан иргэн тус бүрээр анх хөдөлмөрийн чадвар алдсан он, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоосон хөдөлмөрийн чадвар алдсан хувь, сарын дундаж цалин, 1 удаагийн нөхөн төлбөрийн хэмжээ, 2 удаагийн нөхөн төлбөрийн хэмжээ, 2003 онд Засгийн газрын 65 дугаар тогтоолоор авсан нөхөн олговор, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаалаар олгогдсон нөхөн олговор, Б*******-Уул ХХК-иас авсан нөхөн олговор, эдгээр өмнө авсан нөхөн олговрыг хасаж, олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр гаргасан, энэ тооцооллыг тус газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар хянаад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/3440 тоот албан бичгээр хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн байдаг.

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Б*******ийн уурхайн уурхайчдын нөхөн төлбөрийн талаарх танилцуулгыг Сангийн яамны 2018 оны 1 дүгээр сарын 09-ний 4-3/103 тоотоор, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 1 дүгээр сарын 10-ны 1-1/183 тоотоор, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 1 дүгээр сарын 08-ны А-1/46 тоотоор, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гаргасан саналыг тусгасан эсэх товъёогийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам танилцуулгадаа Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1, 97.1.2-т зааснаар нөхөн төлбөрт хамрагдахаар нэхэмжлэл гаргасан 124 иргэдийн ихэнх нь 1973-1998 онд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож, тухайн үеийн хуулийн зохицуулалтаар тэтгэвэр, нөхөн олговор авч байсан тул 1999 оны 7 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэлээр нөхөн төлбөр олгох боломжгүй, 1999-2004 оны хооронд төрийн өмчит хувьцаат компани байх үед үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чавдараа алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран дахин нягтлах шаардлагатай гэж дүгнэсэн байдаг.

- Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлийн 15.5.1 дэх заалтаар Б*******-Уул ТӨХК үйл ажиллагаа явуулж байсан 1999-2004 оны хооронд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чавдараа алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэхээр холбогдох яамдууд руу ажлын хэсэгт орох албан тушаалтны нэр, мэдээллийг авахаар удаа дараа хандсан, зарим яамдаас хариу өгч ажлын хэсэгт орох ажилтны нэр хүргүүлсэн ч зарим яамд ажлын хэсэгт ажилтан өгөөгүй байна. Тухайлбал, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр А-2/576 тоотоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, А-2/578 тоотоор Нийгмийн даатгалын ерөнхий газар, А-2/579 тоотоор Хууль зүй, дотоод хэргийн сайдад, А-2/577 тоотоор Сангийн сайдад хандсан, Хууль зүй, дотоод хэргийн яам 2018 оны 3 дугаар сарын 13-ны 1-3/1208 тоотоор тус яамнаас мэргэжилтэн томилж ажиллуулах шаардлагагүй, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ гэсэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр А-1/2582 тоотоор Сангийн сайдад, А-1/2584 тоотоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад, А-1/2585 тоотоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, А-1/2586 тоотоор Хууль зүй, дотоод хэргийн сайдад дахин хандаж, Сангийн яам ажлын хэсэгт орохгүйгээр шаардлагатай мэдээллээр хангаж ажиллана гэсэн хариу өгч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажлын хэсэгт төлөөллөө хүргүүлсэн.

Одоогоор ажлын хэсэг шинэчлэн байгуулаагүй, өмнөх ажлын хэсэг ч асуудлыг дахин нягталж судлаагүй, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боловсруулаагүй, харин ч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2020 оны 1 дүгээр сарын 16-ны А-1/76 тоотоор нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ******* олгогдоогүй гэж, Засгийн газрын Хэрэг *******лэх газар 2020 оны 2 дугаар сарын 12-ны ХЭГ/379 тоотоор 2020 оны төсөвт тусгагдаагүй гэсэн хариу өгчээ.

Хоёр. Хууль зүйн зохицуулалтын хувьд:

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай 1994 оны хуулиар Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг бол 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлээр 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлбөр олгохоор, 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлбөр олгохоор, 97.2-т энэ нөхөн төлбөрийг авах нь нийгмийн даатгалын хуулиар тэтгэвэр авахад нөлөөлөхгүй гэж хуульчилсан ба 97.4-т ... төрийн болон орон нутгийн өмчит ... хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэхээр 2003 оны 5 дугаар сарын 22-ны хуулиар нэмэлт оруулжээ.

Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.1.2-т заасан нөхөн төлбөр -ийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, мөн уг хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хүмүүст хамааруулан ойлгохоор тайлбарлажээ.

Маргааны үйл баримт, хуулийн зохицуулалтаас дүгнэвэл Б*******-Уулын үйлдвэр төрийн өмчид ажилласан 1999 оны 2 дугаар сарын 1-нээс 2004 оны 5 сар хүртэл хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн ажилтан, эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогчоос олгогдох нөхөн төлбөр энэ маргаанд хамаарах бөгөөд энэ хугацаанд тус үйлдвэрт ажиллаж байхдаа энэ шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан, нас барсан ажилтны ар гэрт нөхөн төлбөр олгох асуудлыг судлан танилцуулахыг Засгийн газар Төрийн өмчийн хороонд үүрэг болгосноор холбогдох яамдууд, төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг 2010 онд байгуулагдаж, ажлын хэсэг нөхөн төлбөр авах иргэдийн тооцоо судалгааг мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажуулан, холбогдох яамдаас санал авч тусган нөхөн төлбөр олгох хууль ******* зүйн үндэслэлд 2011, 2013 онд дүгнэлт гаргаж, 2012, 2014 онд Засгийн газрын тогтоолын төслийг өргөн барьсан ч, тооцоо судалгаа дутуу, шаардагдах төсөв хөрөнгийн эх үүсвэр хуульд нийцээгүй, холбогдох яамдын саналыг бүрэн тусгаагүй, ажлын хэсгийн дүгнэлтүүдийн үнийн дүн тооцоо зөрүүтэй, хоорондоо уялдаагүй, өмнө нь Засгийн газраас олгогдож байсан нөхөн төлбөрт хамрагдаж байсан эсэх баримт дутуу, олгосон эсэхийг газар дээр нь шалгаагүй, асуудлыг *******лэх яамаар дамжуулан хандаагүй зэрэг үндэслэлүүдээр буцаагдаж, хамгийн сүүлд Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын энэ асуудлаарх танилцуулгыг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр ... нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан, яамдаас ажлын хэсэгт орох төлөөллийг бүрдүүлэхээр хандаж байсан ч асуудлыг дахин нягтлан үзээгүй буюу Засгийн газарт тогтоолын төслийг боловсруулж танилцуулаагүй байна.

Б*******-Уулын үйлдвэр төрийн өмчид ажилласан 1999 оны 2 дугаар сарын 1-нээс 2004 оны 5 сар хүртэл хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн ажилтан, эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан нөхөн төлбөрийг хариуцах ажил олгогчгүй болсон шалтгаанаар 97.4-т зааснаар Засгийн газраар шийдвэрлүүлэхээр шаардах, энэ талаар шүүхэд маргах *******тэй бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсан хувь, тогтоолгосон хугацаа нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар тодорхойлогдоно. Нөгөөтэйгүүр нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэхээр судлагдаж, мэргэжлийн хяналтын байгууллагаар тооцоолол нь баталгаажсан нэр бүхий иргэдийн хувьд нөхөн төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэх ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгосон эсэхээр хязгаарлагдахгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэр бүхий уурхайчдаас буюу нэхэмжлэгч нараас итгэмжлэлээр ******* олгосноор итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* нь нэхэмжлэлийн шаардлагаа анх Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3 г заалт болон 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 тоот тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ... нэр бүхий 184 уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөр болох 4,804,894,734 төгрөгийн хохирлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас болон Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, барагдуулах хэмээн тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 тоот тогтоолын 3 г-д заасан Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг хэрэгжүүлэхдээ өөрт олгогдоогүй *******, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, 2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 тоот тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговор олгох ажлыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, 3. Төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас Б*******ийн уурхайн нэр бүхий 113 иргэдэд учруулсан хохиролд 3,181,748,988 төгрөг /гурван тэрбум нэг зуун наян нэгэн сая долоон зуун дөчин наман мянга есөн зуун наян найм/-ийн хохирлыг Засгийн газраас гаргуулах, зөрчигдсөн *******ийг сэргээлгэх хэмээн өөрчилж тодорхойлсон байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэж шийдвэрлэхээс өмнө тухайн маргаантай харилцаанаас захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэсгийг зааглах ёстой.

Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон хариуцагч захиргааны байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа /эс үйлдэл/ хуульд нийцсэн эсэх, түүний улмаас зөрчигдсөн нэхэмжлэгч нарын *******, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг арилгуулах, хууль ёсны үйл ажиллагаанаас үүдэлтэй нөхөн төлбөрийг гаргуулах маргааныг харьяалан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаанд хамаарах, хамаарахгүй хугацааны, нөхөн төлбөр олгож байсан шийдвэрийг нөхөн төлбөрийг дутуу олгож ******* зүйн байдлыг дордуулсан үндэслэлээр өөрт олгогдоогүй *******, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлж, 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус, нөхөн олговор олгох ажлыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус хэмээн маргаж, нөхөн төлбөр гаргуулах шаардлагаа хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг арилгуулах, зөрчигдсөн *******ийг сэргээх хэмээн тодорхойлжээ.

Гэвч маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогчоос ажилтан, түүний ар гэрт олгогдох нөхөн төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй хохирол биш юм. Түүнчлэн энэ нөхөн төлбөр нь Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үйл ажиллагаанаас үүдэлтэй иргэн, хуулийн этгээдэд олгогдох нөхөн төлбөрт ч хамаарахгүй юм. Хууль ёсны үйл ажиллагаанаас үүдэлтэй нөхөн төлбөр гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үйл ажиллагаа, тухайлбал газрыг дэд бүтэц барихаар төлөвлөлт хийх, тусгай хэрэгцээнд авах зэрэг захиргааны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрээс үүдэж газар эзэмшигч, өмчлөгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд шаардах ******* үүсдэг нөхөн төлбөрийг ойлгоно.

Харин үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн ажилтан, эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт ажил олгогчоос олгох нөхөн төлбөр нь захиргааны байгууллагын аливаа шийдвэрээс хамааралгүй, ажилтан, ажил олгогчийн хооронд сайн дурын үндсэн дээр үүсдэг хөдөлмөрийн харилцааны явцад бий болсон хохирол нөхөх хуульчилсан төлбөр юм. Өөрөөр хэлбэл энэ нөхөн төлбөрийн суурь харилцаа нь хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй, хувийн ******* зүйн харилцаа бөгөөд ажил олгогч нь хэн байхаас шалтгаалж нөхөн төлбөр гаргуулах маргааны харьяалал тодорхойлогдохгүй. Тиймээс энэ нөхөн төлбөрийг ажил олгогчоос буюу төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчилснаар Засгийн газраас гаргуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.

Харин өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн дэ******* үйл баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх ажил олгогч нь төрийн өмчит байгаад хувьчлагдсанаар хариуцах этгээдгүй болсон шалтгаанаар Засгийн газар нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх зохицуулалтаар Засгийн газар тухайн асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын дагуу хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг хянан үзэж, хууль ******* зүйн үндэслэл, тооцоо судалгааг гаргах, холбогдох яамдын санал, дүгнэлтийг авах, боловсруулах, танилцуулах зэрэг үүргийг тухайн чиг үүргийг *******лэх яам, агентлагт өгсөн, энэ үүргийг хэрэгжүүлээгүй, шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаатай маргасан тохиолдолд захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой байна.

Хэдийгээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай ч итгэмжлэл өгсөн 113 нэхэмжлэгчийн /анх 184 нэхэмжлэгчийн итгэмжлэлээр нэхэмжлэл гаргасан ч итгэмжлэлийн хугацаа дуусаж, итгэмжлэлийг дахин авсан/ ил*******ийлж буй нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх хүсэл зоригийг тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодорхойлсоноор хязгаарлах нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн *******, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн *******ийг сэргээх дагнасан шүүхийн зорилгод нийцэхгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалах хүрээндээ уг маргааныг анх тодорхойлж байсан Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 тоот тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагын агуулгаар шийдвэрлэх нь дэ******* зорилгод илүү нийцнэ гэж үзлээ.

Учир нь, төрийн өмчит үйлдвэрт ажиллах хугацаандаа дэ******* шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтнууд, нас барсан ажилтны ар гэр нөхөн төлбөрийн асуудлыг хариуцах ажил олгогчгүй болсоноор Засгийн газраар шийдвэрлүүлэхээр энэ талаар Засгийн газраас өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйд холбогдуулан шүүхэд удаа дараа хандсан ч зөрчигдсөн *******ээ хамгаалуулахаар гаргасан тэдний нэхэмжлэл хариуцагчаа буруу тодорхойлсон, өмнө нь шүүх шийдвэрлэсэн, тухайн шүүхийн харьяаллын бус гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдтэй нүүр тулжээ.

Тухайлбал, өмнө нь мөн л дэ******* нэр бүхий иргэдээс олгосон итгэмжлэлээр Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3 г-д заасныг хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б*******ийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан болон хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчид, тэдний ар гэрээс итгэмжлэл олгосон 199 иргэнд 2 удаагийн нөхөн төлбөрт 4,554,829,552 төгрөг олгуулж хохирлыг барагдуулахыг хариуцагчид даалгуулах агуулгаар нэхэмжлэл гарган маргаснаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тодорхойлж буй эс үйлдэхүй нь Ерөнхий сайдын захирамжтай холбоотой бус харин Засгийн газрын тогтоолтой холбоотой байна. ... нөхөн төлбөрийн асуудал нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж олонхийн саналаар шийдвэрлэгдэхээр байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Мөн иргэний хэргийн шүүхэд Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан ... уурхайчдад олгогдох 2 удаагийн нөхөн төлбөрт ... төгрөг гаргуулах нэхэмжлэл гарган хандсан ч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний 10904 дүгээр захирамжаар захиргааны хэргийн шүүх энэ шаардлагаар өмнө нь шийдвэрлэж байсан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэсэн үндэслэл зааж хүлээн авахаас татгалзсан байдаг, уг захирамжид шүүхийн энэ шийдвэр гарсан хугацаанаас хойш нөхөн төлбөр олгохгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтойг дурджээ.

Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байжээ.

Тиймээс маргаанд хамаарах захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг, захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас нэхэмжлэгч нарын *******, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэгч нарын хүсэл зоригийн агуулгаар анхны шаардлагын хүрээнд шүүх дүгнэж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.

Анхны шаардлагаас Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 тоот тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг дараах үндэслэлээр хангаж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Хэнтийн Б*******ийн уурхайд ажиллаж байсан иргэдийн нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын танилцуулгыг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр Б*******-Уул ТӨХК үйл ажиллагаа явуулж байсан үед буюу 1999-2004 оны хооронд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 4-т ажил олгогч нь төрийн өмчит байгаад хувьчлагдсанаар хариуцах этгээдгүй болсон шалтгаанаар Засгийн газар нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх-ээр заасанд нийцэж байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 4, 30 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын хуралдаанаар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5, 6-д зааснаар хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн ******* хэмжээний дотор санаачлах *******тэй, бусад этгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болно, хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино.

Иймд Засгийн газар тухайн асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын дагуу хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг хянан үзэж, хууль ******* зүйн үндэслэл, тооцоо судалгааг гаргах, холбогдох яамдын санал, дүгнэлтийг авах, боловсруулах, танилцуулах зэрэг үүргийг тухайн чиг үүргийг *******лэх яам, агентлагт өгсөн нь дэ******* зохицуулалтад нийцэж байна.

Төрийн өмчийн хорооны даргын шийдвэрээр байгуулагдсан холбогдох төлөөллийг багтаасан ажлын хэсэг 2011, 2013 онд энэ асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газрын шийдвэрийн төсөл, танилцуулга, тооцооллыг 2012, 2014 онд хүргүүлсэн байдаг ч тооцоо судалгаа дутуу, шаардагдах төсөв хөрөнгийн эх үүсвэр хуульд нийцээгүй, холбогдох яамдын саналыг бүрэн тусгаагүй, ажлын хэсгийн дүгнэлтүүдийн үнийн дүн тооцоо зөрүүтэй, хоорондоо уялдаагүй, өмнө нь Засгийн газраас олгогдож байсан нөхөн төлбөрт хамрагдаж байсан эсэх баримт дутуу, олгосон эсэхийг газар дээр нь шалгаагүй, асуудлыг *******лэх яамаар дамжуулан хандаагүй зэрэг үндэслэлүүдээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр буцаасан, улмаар хамгийн сүүлд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар яамнаас гаргасан танилцуулгыг сонсож холбогдох яам, агентлагтай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр даалгасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Засгийн газар хуралдаанаар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргахаар заасан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төсөл хэлэлцээгүй, холбогдох яамнаас ирүүлсэн танилцуулгыг сонссон, холбогдох байгууллагууд хамтран тооцоо судалгааг дахин нягтлан үзэж саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулах шаардлагатай гэж үзээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосон ба тэмдэглэлээр үүрэг болгосон нь холбогдох этгээдэд биелүүлэх үүрэг үүсгэсэн буюу захиргааны үйл ажиллагаа явуулах ******* зүйн үр дагавар үүсгэсэнээр захиргааны актын шинжийг агуулж байна. Өөрөөр хэлбэл хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлдэл, эс үйлдэл нь захиргааны үйл ажиллагаа болж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэхээр холбогдох яамдууд руу ажлын хэсэгт орох албан тушаалтны нэр, мэдээллийг авахаар удаа дараа хандсан, зарим яамдаас хариу өгч ажлын хэсэгт орох ажилтны нэр хүргүүлсэн ч зарим яамд ажлын хэсэгт ажилтан өгөөгүй байна. Тухайлбал, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр А-2/576 тоотоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, А-2/578 тоотоор Нийгмийн даатгалын ерөнхий газар, А-2/579 тоотоор Хууль зүй, дотоод хэргийн сайдад, А-2/577 тоотоор Сангийн сайдад хандсан, Хууль зүй, дотоод хэргийн яам 2018 оны 3 дугаар сарын 13-ны 1-3/1208 тоотоор тус яамнаас мэргэжилтэн томилж ажиллуулах шаардлагагүй, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ гэсэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр А-1/2582 тоотоор Сангийн сайдад, А-1/2584 тоотоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад, А-1/2585 тоотоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, А-1/2586 тоотоор Хууль зүй, дотоод хэргийн сайдад дахин хандаж, Сангийн яам ажлын хэсэгт орохгүйгээр шаардлагатай мэдээллээр хангаж ажиллана гэсэн хариу өгч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажлын хэсэгт төлөөллөө хүргүүлсэн. Гэсэн ч ажлын хэсгийг шинэчлэн байгуулаагүй, өмнөх ажлын хэсэг ч ажиллаагүй, тооцоо судалгааг дахин хийх, шаардагдах төсөв хөрөнгийн эх үүсвэрийг хуульд нийцүүлэх, холбогдох яамдаас санал авах, өмнөх ажлын хэсгийн дүгнэлтүүдийн үнийн дүн тооцооллын зөрүүг арилгах, Засгийн газраас өмнө нь олгогдож байсан нөхөн төлбөрт хамрагдаж байсан эсэхийг баримтаар газар дээр нь шалгах ажиллагааг хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт дахин хандахад тус газраас 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр А-1/76 тоот албан бичгээр Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлээр даалгасны дагуу ажлын хэсэг байгуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлсэн, ажлын хэсэг байгуулаагүй тул Засгийн газарт асуудлыг танилцуулах боломжгүй, нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх ******* тус байгууллагад олгогдоогүй гэсэн хариу өгсөн байх тул Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлээр даалгасан холбогдох яам, агентлагтай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулах үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй байна. Тодруулбал хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх-ийг үүрэг болгоогүй тул энэ ******* тус байгууллагад олгогдоогүй гэж үүргээ хэрэгжүүлээгүй шалтгаанаа тайлбарлаж буйг хүлээн авах үндэслэлгүй, нөгөөтэйгүүр асуудлаарх тооцоо судалгааг дахин нягтлан үзэж танилцуулах ажлын хэсэг байгуулах, холбогдох яам, агентлагтай хамтрах, ажлын хэсгээр тооцоо судалгааг дахин нягтлуулах ажил нь тус хороонд олгогдсон ч ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбоотой албан бичиг явуулсан-аас өөрөөр хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

II. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрчлөн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 г-д заасан Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг хэрэгжүүлэхдээ өөрт олгогдоогүй *******, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээр дүгнэсэнлэн Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоол нь Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдлийн бүрэлдэхүүнээс Б*******ийн уулын үйлдвэрийг гаргаж, Монголын талд иж бүрнээр шилжүүлэн өгч байгаатай холбогдуулан Б*******-Уул ТӨҮГ байгуулж, дүрмийг батлан, тогтоолын 3 дахь хэсгээр тус үйлдвэрийн зарим асуудлыг шийдвэрлэсний дотор г заалтаар Б*******ийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу Монголросцветмет нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажиллахыг Төрийн өмчийн хороонд даалгасан, тодруулбал нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороонд даалгаагүй, нийгмийн хамгааллын асуудал буюу нөхөн олговрыг хариуцах ажил олгогч нь хэн болохыг хугацаагаар тодруулж, асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хуралд тавьж шийдвэрлүүлэхийг л даалгасан байна.

Монголросцветмет ХХК-ийн ерөнхий зөвлөлийн 2001 оны 58 дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд сар бүр 4000 төгрөг өгч байхаар шийдвэрлэж, нийт 13,1 сая төгрөгийг Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад зохих хэмжээний нөхөн төлбөр болгон олгосон байдаг бөгөөд ажил олгогчоос олгосон нөхөн олговрын энэ дүнг Төрийн өмчийн хороо тогтоохгүй тул нөхөн олговрын дүн нь Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай 1994 оны хуульд нийцсэн эсэхийг Төрийн өмчийн хороо хариуцахгүй, иймд нөхөн олговор дутуу олгуулж, ******* зүйн байдлыг дордуулсан үндэслэлээр Төрийн өмчийн хороо өөрт олгогдоогүй *******, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус гэж маргасан нь үндэслэлгүй байна.

2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн олговор олгох ажлыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаалаар тухайн жилийн улсын төсөвт суусан хэмжээгээр тодорхой бүс нутагт оршин суух үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгохоор тодорхой төсөв хуваарилснаас Дорнод, Хэнтий аймагт амьдарч буй Б*******ийн уурхайд ажиллаж байсан уурхайчид хамрагдсан, энэ нь Б*******ийн уурхайд ажиллаж байсан 1999 оны 2 сараас, 2004 оны 5 сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан уурхайчдад олгох нөхөн төлбөрийг бүхэлд нь шийдвэрлэсэн хэрэг биш тул нөхөн төлбөрийг дутуу олгосон, тэгш хандаагүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгох ажлыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл сайдын шийдвэр нь маргаанд хамаарах нэхэмжлэгч нарт бүхэлдээ чиглээгүй буюу Б*******ийн уурхайд ажиллаж байгаад 1999 оны 2 сараас, 2004 оны 5 сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчид, нас барсан уурхайчдын ар гэрт олгох нөхөн төлбөрийг л шийдвэрлэхэд чиглээгүй, тухайн жилийн төсөвтөө багтаан тодорхой бүс нутагт амьдарч харьяалагдаж буй иргэдэд чиглэсэн шийдвэр байсан тул нөхөн төлбөрийн хэмжээг маргаж буй дүнгээр тогтоох боломжгүй, олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээ нь сайдын шийдвэрийг хэрэгжүүлж буй төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаатай хамааралгүй юм.

3. Төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас Б*******ийн уурхайн нэр бүхий 113 иргэдэд учруулсан хохиролд 3,181,748,988 төгрөг /гурван тэрбум нэг зуун наян нэгэн сая долоон зуун дөчин наман мянга есөн зуун наян найм/-ийг Засгийн газраас гаргуулах, зөрчигдсөн *******ийг сэргээн эдлүүлэхийг даалгах шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Дээр дүгнэсэнчлэн шаардлагадаа хохирол гэж тодорхойлсон нөхөн төлбөр нь нөхөн төлбөр нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогчоос ажилтанд олгогдох төлбөр болохоос Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төр хариуцан арилгах төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсны хохирол биш, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан нийтийн ******* зүйн харилцаанаас үүссэн захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирол биш төдийгүй 100.4-т заасан захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас ******* ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд олгох нөхөн олговор ч биш болно. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч хооронд үүссэн хөдөлмөрлөх харилцаанаас үүдэлтэй хуулийн дагуу олгогдох нөхөн төлбөр нь хувийн ******* ******* зүйн харилцаанд хамаалах бөгөөд нийтийн ******* зүйн харилцаанд хамаарахгүй, нөгөө талаас захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаатай хамааралгүй тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаар гаргуулахыг хүссэн нөхөн төлбөр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд олгогдох бөгөөд нөхөн төлбөр авах үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж хөдөлмөрийн чадвараа алдсанаа тогтоолгосон, энэ шалтгаанаар нас барсан нөхцөл нь 1999 оны 2 сараас өмнө, 2004 оны 5 сараас хойно үүссэн тохиолдолд энэ маргаанд хамаарахгүйгээс гадна маргаанд хамаарах хугацаанд дэ******* нөхцөл үүссэн ажилтнуудад тогтоогдох нөхөн төлбөр, үүнээс олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээг тооцсоны үндсэн дээр олгогдохоор, ажил олгогч төрийн өмчит компани хувьчлагдаж хариуцах этгээдгүй болсноор Засгийн газар шийдвэрлэхээр байх тул төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол гэсэн агуулгаар Засгийн газраас гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 4, 30 дугаар зүйлийн 4, 6, 8, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 100 дугаар зүйлийн 100.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас агуулгын хувьд зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлийн XV.5-ын 1-д заасан 1999-2004 оны хооронд Б*******ийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, тэтгэмж тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягталж үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг даалгасан үүргийг хэрэгжүүлээгүй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийг биелүүлж Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж, нэхэмжлэлийн 1. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 г-д заасан Төрийн өмчийн хороонд даалгасан үүргийг хэрэгжүүлэхдээ өөрт олгогдоогүй *******, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Б*******ийн уурхайчдад 4000 төгрөгийн нөхөн олговор олгуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, 2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговор олгох ажлыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас Б*******ийн уурхайн нэр бүхий 113 иргэдэд учруулсан хохиролд 3,181,748,988 төгрөг /гурван тэрбум нэг зуун наян нэгэн сая долоон зуун дөчин наман мянга есөн зуун наян найм/-ийг Засгийн газраас гаргуулах, зөрчигдсөн *******ийг сэргээн эдлүүлэхийг даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70, 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах *******тэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА