Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/024

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001420316 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутагт байх “Хуудас” гэх газарт амь хохирогч *******тай маргалдаж улмаар харилцан зодолдож, нүүр хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутагт байх “Хуудас” гэх газарт амь хохирогч *******тай маргалдаж улмаар харилцан зодолдож, нүүр хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн ... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг болж байхад манай бэр утсаар залгаад “талийгаач өөрийгөө буудчихлаа” гэж хэлэхээр... би цагдаагийн байгууллагад хэлээд өглөө 07 цагийн үед ирээд талийгаач хүү *******ы байсан гэр рүү шагайж харахад талийгаач толгойгоороо газар мөргөж, 2 гарын тохойгоор нугалж газар тулсан, зүүн гарын тохой хэсэгт бууны ам гозойж харагдаж байсан юм. Гэрийн шалаар цус болсон харагдаж байсан юм. Миний хувьд тухайн үйл явдал болоход байгаагүй учир манай бэр надад ярихдаа *******ийн хувьд талийгаач хүүд “би чиний 100 ямааг 100,000 төгрөгөөр худалдаж авна. 2 машины 1-г авна. Дунд хүүхдийг нь миний хүүхэд, чи миний хүүхэд гэж боддог уу” гэж хэлээд үнсье гэж хэлсэн. Мөн “би чиний 3 хүүхдийг эхнэртэй чинь алсан байхад хууль надад үйлчлэхгүй хаанаас ч гарна. Би цагдаа ахтай. Гурван хүүхдийг чинь алчхаад, эхнэрийг чинь хүчиндэнэ” гэж хэлээд дээр нь гараад орилоод суугаад байсан гэж хэлсэн юм. *******ийн хувьд өмнө 2020 оны 08 сард сумын төвд талийгаачтай зодоон хийсэн байхад нь эхнэр бид 2 салгаж авчирч байсан юм. Тухайн хэрэг гарахгүй байх боломжтой байсан. Тухайн өдөр талийгаач 2 хүүхдээ авах гэж сумын төв явах замдаа *******той таараад айлд очиж архидуулаад сумын төв ороод талийгаач манайд ирээгүй. *******ын гэрт очиж архи ууж байгаад, хүүхдээ манайхаас хүнээр авхуулсан. Талийгаачийн хүүхэд ******* 16 цагийн үед эмээ рүүгээ ярих гээд утсаар залгахад гийн эхнэр гэх хүн утсыг нь булааж аваад яриулаагүй. Тухайн үед утсаар яриулсан бол эхнэр бид хоёр талийгаачийг хүүхдүүдийнх нь хамт салгаж аваад үлдэх байсан. Мөн ******* архи уулгаагүй бол миний хүү нас барахгүй байсан. Талийгаач хүү эхнэрийн хамт, ******* эхнэрийн хамт 19 цагаас хойш архи ууж байгаад хэрүүл, маргаан болоод тухайн үйл явдал болсон юм. Миний хувьд өмнөх гомдол мэдээлэлд хохирогчоор оролцож мэдүүлэг өгч, шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач хүүд хамар ясны хугарал, духны шарх, дух, зүүн нүдний дотор булан, хамрын уг, зүүн доод зовхины гадна булан, зүүн тохойн зулгаралт, дух, баруун доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Тухайн гэмтлийг ******* учруулсан юм. Тухайн үед талийгаач хүү *******, *******оос өөр хүнтэй хэрүүл маргаан хийж зодолдоогүй юм. Манай бэр надад ярихдаа ******* манай талийгаач хүүгийн хүүхдийг миний хүүхэд гэж хэлэхээр нь талийгаач уурлаад *******той барилцаж, зодолдоод гэрээс гарч зууралдаж байгаад талийгаач салаад машиндаа сууж байхад нь ******* орилж очиж машинаас нь татаж гаргаж ирээд чулуугаар цохисон. Тэгээд гэрт эргэж ороод ******* талийгаач хүүг орон дээр нь дараад зодож байгаад ******* гараад явсан. Араас нь талийгаач хүү гарч яваад эргэж орж ирээд гэртээ байж байгаад өөрийгөө буудсан байна лээ. Тухайн хэрүүл маргааныг ******* эхлүүлж, талийгаачийн хүүгийн биед олон тооны гэмтэл учруулж зодсон юм... миний хувьд гомдолтой байна. 11,756,470 төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-145/,

 

Гэрч *******гийн ... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр 11 цагийн үед сумын төв рүү хүнтэй уулзах мөн сургуулийн хүүхдүүдээ авчрахаар явсан. Би хониндоо явсан.. хониноосоо 17 цагийн үед ирэхэд сумаас нөхөр ирээгүй байхаар нь залгахад хоол хийж байгаарай гэж хэлээд 19 цагийн үед гэртээ манай талийгаач нөхөр, 3 хүүхдийн хамт, саахалт айлын *******, эхнэр , ******* нар ирсэн. Ирэхэд нь би ногоотой гурилтай шөл хийж байсан. Хоолыг бүгд идээд машинаас 2.5 литртэй 2 ширхэг пиво авчраад, 1 пивыг нь бүгдээрээ хувааж уугаад дуусгаад дахиж машинаас 0.75 литртэй Ерөөл архи, чихэртэй авчраад манай нөхөрт өгөөд, тухайн архийг бүгд хувааж уунгаа надаас бусад нь 13 гэх хөзрийн тоглоом тоглож байтал ******* манай Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 1 ямааг 150,000 төгрөгөөр худалдаж авсныг 1 ямаагаа 100,000 төгрөгөөр өг гэж хэлээд байсан. Тэгээд архийг ууж дуусгасан. Тэгтэл дахин машинаас 0.75 литртэй архи авчрахад талийгаач уухгүй “шинэ жилээр уулзаж ууя” гэхэд ******* “нэгэнт авсан юм чинь уучхаад явъя аваад ир” гээд архийг ******* тойруулаад хүмүүст өгсөн. Тэр үед манай 2 дахь охиныг ******* “миний охин мэддэггүй юм уу” гэж талийгаачид хэлэхэд талийгаач “мэдэхгүй” гээд *******ийн нүүр рүү нь гараараа цохиход ******* зөрүүлээд талийгаачийн нүүр рүү цохичхоод “би тоглосон юм” гэж хэлээд архиа ууцгааж байхад гийн дүү нар ирсэн. Тэгээд талийгаач болон ******* нар гэрээс гараад үүдэн дээр хэрүүл хийж байхад *******, , дүү нарын хамт мотоциклоор яваад өгсөн. Явахаар нь би д “*******ийг аваад яваач” гэхэд гийн дүү “*******ийг аваад явъя” гэхэд “наад хогоо хаяад яв маргааш хүрээд ирэх байх” гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгтэл ******* дээлийн бүсээ тайлж шидэхээр талийгаач дээлээс нь барьж авч татахад ******* дээлээ шувталж тайлсан. Дахин цамцнаас нь барьж авахад цамцаа шувталж тайлсан. Талийгаач машины араас тойрч гүйж байгаад халтирч унахад ******* очоод чулуугаар нүүр рүү нь цохиод байгаад зодохоо болиод босоод гэр рүү ороод зүүн талын орон дээр хэвтсэн. Талийгаач урагшаа ёолж явж байгаад эргээд гэртээ ороод иртэл ******* орон дээр хэвтэж байгаад босож ирээд “хүүхдүүдийг чинь ална, бүгдийг чинь хүйс тэмтэрнэ” гэж хэлээд... талийгаачийг барьж аваад хоорондоо зодолдоод, ******* “манай ах цагдаа та нарыг алсан байхад надад хууль үйлчлэхгүй. Харин чи намайг албал шорондоо хатна” гэж хэлээд байсан. Тэгж байгаад хоёулаа гараад гэрийн үүдэн дээр нэгнийгээ цохиж аваад зууралдаж байгаад зодолдохоо болъё гээд эргэж гэртээ ороод талийгаач жаахан амаръя гээд баруун талын орон дээр хэвтэхэд ******* дээр нь гарч мордоод талийгаачийн нүүр, толгой руу нь гараа зангидаж байгаад цохиж байгаад “би танай эхнэрийг хүчиндсэн. Чи өөрөө өөрийнхөө амийг хорлооч хүнд битгий гай бол” гэж хэлээд байсан. Тэгээд талийгаач “эвлэрье” гэж хэлээд орон дээр сууж байгаад талийгаач *******ийн гэдэс рүү нь өшиглөхөд ор, цоохор хайрцаг 2-н дунд унасан. Унахад нь дээрээс гэрийн унь унасан. ******* зугтаагаад гэрээс гараад явсан. Араас талийгаач унины мод бариад гарч яваад портер машины хажууд хоорондоо зодолдоод байгаа бололтой байсан. Тэгж байгаад “би хүн алчихлаа” гээд талийгаач орж ирэхээр нь “чи хүн алаагүй хоёулаа гаръя” гэхэд намайг гараад “хүүхдүүдээ аваад ир” гэж хэлэхээр нь би гарч хүүхдүүдээ хайхад хүүхдүүд олдоогүй. Тэгж байтал талийгаач намайг дуудахаар нь эргээд гэртээ орж ирэхэд талийгаач буугаа чамархайдаа тулгасан байхаар нь “болохгүй ш дээ” гэж хэлэхэд буу дуугараад талийгаач газар унасан юм. Тэгээд би сүлжээтэй газар очиж утсаар хадам аав, ээжид хэлсэн юм. Маргалдах шалтгаан гэвэл манайх Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас манайх 150,000 төгрөгөөр ямаа худалдаж авсан юм. Тэгтэл ******* “танайх баян юм чинь худалдаж авсан нэг ямаагаа надад 100,000 төгрөгөөр зар, бэлэглэ эсвэл ямаагаа өгөхгүй бол портер машинаа бэлэглэ, танайх олон машинтай юм чинь” гэж хэлээд хоорондоо маргалдах шалтгаан болсон юм. Талийгаач болон ******* нар дунд зэргийн согтолттой байсан. Би согтсон зүйл байгаагүй юм. Уурлаж бол хэлээгүй тэгэхдээ тоглож байгаа нь ч мэдэгдэхгүй, зориуд хэлээд байгаа нь ч мэдэгдэхгүй хэлж байсан юм... ******* талийгаач нар хоорондоо зодолдоход *******, нар байгаагүй... Тухайн үед *******, талийгаач, бид 3-аас өөр хүн байгаагүй юм. Би г хүүхэд ирж авахыг мэдээгүй. Тухайн үед ******* болон талийгаач нар хоорондоо зодолдоод байсан болохоор ирж авахыг нь мэдээгүй юм... *******ийн хувьд талийгаачийн толгой, нүүр, цээж, хөл, гар, гэдэс рүү нь гар, хөлөөрөө өшиглөөд, дэвсээд нэлээд олон удаа цохиод байсан. Тоог нь санахгүй байна. Цохихыг бол тоолоогүй. Эхлээд гадаа зодолдохыг нь бол харсан харин дараа нь гэрт ороход би гэрийн гадаа хаяанд сууж байсан болохоор хараагүй. Дууг нь сонсож байсан. Тэгж зодолдож байгаад гэрийн үүдэнд гарч ирээд зодолдож байгаад эргэж гэрт орж зодолдоход нь би гадаа байж байгаад гэрт орсон болохоор зодолдохыг нь харсан юм. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг ******* учруулсан. Өөр зодож цохсон хүн байхгүй. Сумаас ирэхдээ биедээ ямар нэг гэмтэл шархгүй зүгээр ирсэн юм. Миний хувьд сэтгэл, санаа тогтворгүй байгаа учраас зарим зүйлийг сайн санахгүй, сайн ярьж чадахгүй байна. Би өмнө мэдүүлэг өгөх үед цочролд орсон учир буруу, зөрүү, хольж хутгаж ярьсан байсан. Мөн одоо сэтгэл санаа тавгүй байгаа тул сайн ярьж чадахгүй байна. *******ийг талийгаач нүүр рүү нь 1 удаа гараараа цохсон, өөр цохиогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 151-154/,

Насанд хүрээгүй гэрч *******ы ... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед санагдаж байна аав намайг ирж аваад Даваабаяр ахынд очоод Даваабаяр ах, эхнэрийг нь мөн ******* ахыг аваад шууд манай хөдөө гэрт очсон. Очоод юм ярьж сууж байгаад ******* ах уурлаад аав руу дайрч байгаад гэрээс гарч яваад гадаа аавыг ******* ах байхад Чимэгээ эгч ирээд бид нарыг аваад айлд аваачиж хүргэж өгсөн юм. Манай аав болон ******* ах, Даваабаяр ах, Даваабаяр ахын эхнэр, манай ээж нар эхлээд 2.5 литртэй пиво уусан. Дараа нь 0.75 литртэй архи ууж дуусгаад дахиад 0.75 литртэй Ерөөл архины талыг нь уугаад байж байтал ******* ах аав руу дайраад зодсон. Манай аавыг ******* ах гэрийн гадаа зодсон. Зодохдоо аавыг зүүн талын нүдний доод тал руу нь чулуугаар цохисон мөн гэдэс рүү нь цохисон. Цохихдоо аавыг гарын хэрийн чулуугаар цохиод байсан. Тэр үед би гэрийн гадаа хараад гэрэл тусгаад зогсож байсан. Аав ******* нар гэр дотор зүгээр юм ярьж хоол идэж байгаад гарч яваад зодолдсон.Тэгээд би нуугдаж байтал Чимэгээ эгч ирээд айлд хүргэж өгсөн юм. Аав ******* ах хоёрыг зодолдох гээд гэрээс гараад явахад нь Даваабаяр ах болон эхнэрийг нь дүү нар нь ирээд аваад явсан. Тэгж байгаад Чимгээ эгч эргэж ирээд дүү бид нарыг аваад явсан.Тэр үед бид нар хорооны хажууд байсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би тэр үед баруун талын ороо засах гээд байж байсан юм. *******, Даваабаяр нар манайд өмнө ирж байгаагүй. *******, Даваабаяр нарыг таньдаг байсан. Хааяа нэг манайхаар ирдэг байсан юм.../1-р хх-ийн 98/,

Гэрч *******ын ... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн үед байх ар араасаа залгаад талийгаач ******* өөрийнхөө хамгийн бага хүүхэдтэй өөрийнхөө машинаар, ******* мотоциклтой ирцгээгээд сумын төв рүү хамт яваад хүүхдүүдээ аваад ирье гээд... хамт явсан. Явахдаа эхнэрийгээ хамт аваад явъя гээд аваад явсан. Сумын төвд ирээд сумын төвд байх гэрт ирцгээхэд ******* байшин барьж байгаа дээврээ бариулах, сантехник хийлгэх хүнтэйгээ уулзана гээд гарч яваад удаагүй буцаж ирээд 0.5 литрийн "Ерөөл" архи гаргаж ирэхээр нь нууж байгаад *******, бид гурав уусан. Тэгээд пиво гаргаж ирээд уух гээд байхад нь манай эхнэр болиулаад 17 цаг өнгөрч байсан болов уу цагийг нь сайн санахгүй байна бид нар сумын төвөөс гараад шууд ы хөдөө гэрт нь очсон. Гэрт нь ирэхэд эхнэр нь хоол хийж байсан ба тэр хоолыг нь идчихээд айлд хоосон очоод яах вэ гээд чихэр, ундаа, 2.5 литрийн пиво авсан байсныгаа өгөөд *******, , манай эхнэр бид дөрөв 13 тоглосон. Тоглож байхдаа 2.5 литрийн 1 пиво уучхаад тоглоомоо болиод 0 75 литрийн 1 архи уучхаад дахиад 0.75 литрийн 1 архийг задлаад ууж байхад манай эхнэр аваад нуусан. Тэгээд би байж байгаад гадаа гараад машиных нь ард тамхи татаад сууж байхад нь ирээд шууд нүд рүү өшиглөөд нүднээс цус гараад би цаашаа гүйгээд жалгын тэнд сууж байхад манай эхнэр дүү нарын хамт гарч ирээд гэрэл тусаагаад над дээр ирээд би суугаад доошоо явж байгаад “*******ийг аваагүй юм уу” гэхэд “гарч ирэхгүй байна лээ” гэхээр нь “*******ийг аваад ир” гээд эхнэрийг буцаагаад явуулчхаад би хадам дүүгийн хамт харьсан. Эхнэр шөнө ирэхдээ хүүхдүүдийг нь урд байдаг айлынд нь хүргэж өгчхөөд ирлээ гэсэн. Тэгээд унтаж байхад шөнө хаалга нүдээд байсан. Хадам дүү онгойлгож өгөхөд ******* нь фудволктой явган хүрээд ирэхээр нь “яасан бэ” гэхэд “хөөгдөөд ирлээ яг осгох нь” гэж байсан дүү гал түлээд дээл нөмөргөхөд унтаж байгаа бололтой байсан чинь өглөө сэрэхэд босоод явчихсан байсан. Гэрээс гарч ирээд тамхи татаад сууж байхад нь ирээд нүд рүү өшиглөсөн цус гараад би ямар дийлэх юм биш гэж бодоод доошоо зугтаасан. Намайг байх хугацаанд зодоон цохион болсон зүйл байхгүй. Маргалдсан эсэхийг би мэдэхгүй байна ямартай ч зодолдсон ямар нэгэн асуудал байхгүй. Гэрт хөзөр тоглонгоо нэг пиво уучхаад тоглоомоо болиод нэг шил архийг ууж дуусгаад нэг шил архийг задалсны дараа манай эхнэр архийг нь нуусан. Би гэрээс гараад гадаа тамхи татаж байхад л ирээд нүд рүү өшиглөсөн юм. Бид нарын хувьд ойр айл саахалт байдаг хүмүүс. Ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдаж байсан болон өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Бид нар бүгдээрээ л хувааж уусан. Намайг явахад гэмтэл, шарх байгаагүй. 2 архи, 1 пивыг авсан байсан. Манайх гэрт байсан 1 пивыг авчихсан байсан ба түүн дээрээ чихэр, ундаа нэмж аваад ыд очихдоо өгсөн /1-р хх-ийн 82-83/,

Гэрч гийн ...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт байж байхад талийгаач ******* өөрийнхөө хамгийн бага хүүхэдтэйгээ өөрийнхөө машинаар 14 цагийн үед ирсэн. Удаагүй мотоциклтой ******* ах гэрт ирээд манай нөхрийг аваад сумын төв рүү яваад хүүхдүүдээ аваад буцаад гараад ирье гэхээр нь би уурлаад... би тэгвэл хамт явна гээд машинд суугаад сумын төв орсон.Талийгаач сумын төв ороод байшин дээвэрлүүлэх хүнтэйгээ уулзаадахъя гээд яваад нэг хашааны гадна очоод үзчихээд “байхгүй юм шиг байна” гэхээр нь “бид нар гэрт байж байя та ажлаа эмхлүүлчхээд ир” гэхэд манай нөхөр, ******* ах бид гурвыг сумын төвд байх гэрт буулгачхаад... Нар жаргахын өмнөхөн 3 хүүхэдтэйгээ ирсэн ба намайг юм янзалж байгаад ороход пиво гаргачихсан байхаар нь “юу гэж ууж байдаг юм бэ” гээд уулгаагүй. Бид нар сумаас гараад хөдөө гэрт нь очиход 19 цаг болж байсан байх. Гэрт нь очиход эхнэр нь ганцаараа ногоотой гурилтай шөл хийж байсан. Тэр хоолыг нь идчихээд бид нар 13 гэсэн хөзөр тоглоом тоглож байхдаа 0.75 литрийн “Ерөөл” 1 шил архи, 2.5 литрийн “Сэрүүн" пиво 1-ийг уугаад юм яриад сууж байхад талийгаач нь ******* ах руу “чи дуугүй бай” гээд маргалдаад бие биеийнхээ үгийг мушгиад байхаар нь би “за одоо больё та хоёр болчихсон юм шиг байна явцгаая” гэхэд ам мурийгаад байхаар нь би талийгаачийг гэрээс нь авч гараад гадаа сууж байхад араас манай нөхөр гараад ирэхээр нь би “Жагаа ахтай юм яриад сууж бай би ******* ахыг дагуулаад гараад ирье” гээд гэрт ороод ******* “ахыг явъя” гэхэд өдөр би жаахан уурлаад байсан тэрэнд юм бодсон юм байлгүй “чи өөрөө яв” гэхээр нь “явъя” гэж хэлээд үлдээчхээд гарч ирээд би том дүүгийнхээ араар сундалсан. Тэгэхэд манай нөхөр байхгүй байхаар нь гэрэл тусгахад доод талын дэрстэй хэсгээс босоод ирэхээр нь очиход талийгаачийг намайг өшиглөөд нүд ийм болгочихлоо гэхээр нь би уурлаад “явъя” гэхэд бага дүүгийн араар суугаад явцгаасан. Явж байгаад маргалдаж байгаад хүүхдүүд айлгачих юм болов уу гэж бодоод нөхрөө бага дүүгийнх нь хамт явуулчхаад том дүүгийн хамт буцаж очоод гэрийнх нь гадаа чимээгүй очоод сонсоход юм сонсогдоогүй. Тэгээд хойгуур нь тойроод гэрийнх нь зүүн талын овгор луу гарах гээд явж байхад гэрэл туссан чинь 3 хүүхэд нь гараад ирэхээр нь “яасан бэ” гэхэд “ээж гараад байж бай” гэсэн юм гэхээр нь Жамъянхорлоо ахынд нь хүргэж өгчхөөд дээшээ буцаад гэр лүү нь дөхөхөд ямар нэгэн чимээ сонсогдохгүй болохоор нь унтчихсан юм байлгүй гээд шууд яваад гэртээ ирсэн. Би сумаас гарахдаа 2 дүүгээ талийгаачийн гэрт нь ирээд аваарай гээд хэлчихсэн байсан. Бид нарыг дуусаж байхад манай 2 дүү нэг нэг мотоциклтой ирсэн юм. Бид нарыг байхад ямар нэгэн зодоон болоогүй. ******* ахтай талийгаач нь маргалдаад бие биеийнхээ үгийг мушгиад байхаар нь би ******* ахыг би гэрээс аваад гарсан. Гадаа байж байхад манай нөхөр гараад ирэхээр нь “Жагаа ахыг харж бай би ******* ахыг аваад ирье” гээд гэрт ороход явахгүй гээд байхаар нь орхичхоод гараад ирэхэд манай нөхөр байхгүй машиныхаа хажууд сууж байсан. Том дүүгийн араар суугаад гэрэл тусаалгасан чинь манай нөхөр доороос гараад ирэхээр нь очиход... “Жагаа ах нүд рүү өшиглөчихлөө” гэхээр нь “явъя” гээд бага дүүгийн араар суулгаад явуулсан. Талийгаачийн эхнэр хүүхдүүд, манай нөхөр бид хоёр, ******* ах бид нар байсан. Дуусаж байхад манай 2 дүү авах гэж ирсэн... нэг нутгийн дүгээр баг гэдгээрээ танил. Ямар нэгэн хэрэлдэж маргалдаж зодолдож байсан.өр авлага өш хонзонгийн ямар асуудал байхгүй. Бид нар бүгдээрээ архи, пиво уусан. 2 дахь шил архийг задлаад ууж байхад талийгаач нь ******* ахыг чаддаг юм бол хоёулаа тулгаад уучих уу гээд нэг аяганд дүүрэн хийгээд, талийгаач шилээр нь барьчихсан байхаар нь би булааж аваад шилтэй архийг нь зүүн талын орны доор юунд билээ нуугаад аягатай архийг нь гадаа асгасан. Тухайн үед талийгаач жаахан согтоод байгаа бололтой байсан бусад нь гайгүй байсан. Гурван хүүхдийг нь Жамъянхорлоо ахынд нь хүргэж өгчхөөд дээшээ буцаад гэр лүү нь дөхөхөд ямар нэгэн чимээ сонсогдохгүй болохоор нь унтчихсан юм байлгүй гээд шууд яваад гэртээ ирсэн. Цаг хэд болж байсныг нь мэдэхгүй байна. Гэртээ унтаж байхад 03 цаг 50 минутын үед хаалга нүдээд байхаар нь онгойлгоход ******* ах фудволктой хөлдөж үхлээ гээд зогсож байсан. Гэрт оруулаад унт гэхэд байж бай би бүлээцээдэхье гээд сууж байгаад суугаагаараа унтаад өгсөн. Яасан миний хүүхдүүд гэхэд ээж “нуугдаж бай” гэсэн юм гэхээр нь сундлаад аваачиж өгсөн. Манай хоёрынх зайтай архи уухаараа хүн хүн рүү үсчээд байдаг гэж сонсож байсан. Эхнэртэйгээ ямар харьцаатайг нь мэдэхгүй байна. Бид нарыг явахад нүүрэнд ил гэмтэл, шарх -байгаагүй.../1-р хх-ийн 81-82/,

Гэрч ын ... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө унтаж байхад Даваабаярын эхнэр нь ы 3 хүүхдийг авчрахдаа манай нөхөр манай дүүтэй гэр рүүгээ явчихсан. , ******* нар зодолдоод байна хүүхдүүд нь даараад гадаа байхаар нь аваад ирлээ. Одоо явж *******ийг аваад явна гэсэн утгатай зүйл хэлээд явсан. Тэгээд аав чинь тийм их согтуу байгаа юм уу гэхэд том хүүхэд нь “аав ******* ах хоёр барилцаж аваад зодолдоод байсан намайг гарахад чи тавь гээд байх шиг байсан” гэхээр нь гайгүй байгаа юм бодоод очоогүй. Тэгсэн шөнө... уулын орой дээрээс хүн орилоод байх шиг байхаар нь босоод яваад очиход талийгаачийн эхнэр нь ирээд “буу алдчихлаа” гэхээр нь гэрт нь очиход өнөөдрийн байдалтай байсан юм. Намайг гэрт нь очиход 03 цаг болж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Эдгээр хүмүүс ойр байдаггүй болохоор мэдэх зүйл байхгүй. Нэг нутгийн, ойр байдаг л хүмүүс. Миний дүү шахуу болохоор надад архи уучхаад харагдаад байна гэж байхгүй хаа нэг уусан байна гэж л сонсож байснаас тэгж их хэрэглээд байдаггүй. Зан чанарын хувьд элдэв янзын зан байхгүй эхнэртэйгээ зүгээр л харьцаатай. Олон жил айл саахалт явсан хүмүүс байгаа юм... /1-р хх-ийн 88/,

Гэрч ийн ...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн үед хүргэн ах, эгч хоёрыгоо авахаар талийгаач *******ыд дүү ын хамт тус тусдаа мотоциклоор очсон. Очоод гэрт нь ороход талийгаач, талийгаачийн эхнэр, хүргэн ах, эгч нар тойроод суусан 1 шил архи уугаад дуусаж байсан. Тэгтэл дахиж нэг шил Ерөөл 0.75 литртэй архи задлаад тойруулаад, архинаас 3-4 хуруу ууж байгаад талийгаач эхнэртэйгээ, манай хүргэн ах, эгч нар гараад явсан. Удалгүй эгч явъя гээд орж ирсэн. Мөн ******* ахыг явъя гэхэд явахгүй, өөрсдөө яв гэж хэлэхээр нь бид нар явах гээд ирэхэд хүргэн ах байгаагүй. Тэгтэл гэрийн доод талын хадны ёроолоос босоод ирэхээр нь дүү очиж мотоциклдоо суулгаад гэр рүүгээ явсан. Явж байгаад зогсоод эгч бид хоёр *******ийг аваад ирдэг юм уу гээд буцаад талийгаачийн гэрийн хажуугаар явж байгаад эгч чимээ чагная гэхээр нь зогсоод чимээ чагнахад юм дуулдаагүй.. Тэгээд хөдлөөд явж байтал гэрийн зүүн талаас гэрэл тусахаар нь зогсоход талийгаачийн 3 хүүхэд ирээд, хүүхдүүдийг аваад айлд хүргэж өгье гээд аваад айлд хүргэж өгчхөөд гэр рүүгээ явсан... гэр рүүгээ явж байгаад зогсоход хүргэн ахын нүд рүү талийгаач өшиглөсөн гээд баруун нүдний дээд зовхи нь хагараад цус гарсан байсан. Гэрт байсан хүмүүс бүгд дунд зэргийн согтолттой байсан. Гэрт байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдсан, зодолдсон зүйл байгаагүй. Талийгаач, *******ийн нүүр болон ил харагдах хэсгүүдэд хавдсан, хөхөрсөн, шалбарсан, цус гарсан зүйл байгаагүй.../1-р хх-ийн 109/,

Гэрч ын ...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн үед хүргэн ах, эгч хоёрыгоо авахаар талийгаач *******ыд ах ийн хамт мотоциклоор очсон. Очоод гэрт нь ороход талийгаач, талийгаачийн эхнэр, хүргэн ах, эгч нар тойроод суусан 1 шил 0.75 литртэй архи уугаад дуусаад дахиж нэг шил Ерөөл 0.75 литртэй архи задлаад тойруулаад, архинаас ууж байгаад талийгаач эхнэртэйгээ манай хүргэн ах, эгч нар гарсан. Удалгүй эгч явъя гээд орж ирээд ******* ахыг явъя гэхэд явахгүй, явж бай гэж хэлэхээр нь бид нар явах гээд ирэхэд хүргэн ах байгаагүй. Тэгтэл гэрийн доод талын хадны ёроолоос босоод ирэхээр нь би очиж мотоциклдоо суулгаад гэр рүүгээ явсан. Явж байгаад зогсоод эгч, ах хоёр *******ийг аваад ирье гээд явсан. Тэгээд би хүргэн ахтай очоод унтаад өгсөн. Ах , эгч хоёр хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан шөнө ******* ах ирээд хаалга нүдэхээр нь хаалга онгойлгож өгөөд цай хийж өгөөд гал түлчхээд унтаад өгсөн... талийгаачийн гэрийн урд талаас хүргэн ахыг очиж авахад нүүр нь цус болсон байсан. Замд явж байхдаа... талийгаач ирээд нүд рүү өшиглөсөн гэж ярьж байсан... /1-р хх-ийн 107/,

Шүүгдэгч *******ийн ...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед Баянлиг сумын 1-р багийн “Гүн худгийн ам” гэх газар талийгаач *******тай таараад юм ярьж байгаад талийгаач 2-уулаа *******ыг аваад сумын төв ороод хүүхэд аваад ирье гэж хэлээд талийгаач түрүүлээд машинтайгаа *******ын гэр рүү явсан би араас нь мотоциклоороо *******ынд очсон, очоод *******ыг цуг сумын төв явъя гэхэд эхнэр дургүйлхээд байсан тул эхнэрийг нь цуг явъя гээд талийгаачийн машинд би, ******* эхнэрийн хамт 4-үүлээ сумын төвд *******ын гэрт очсон, очоод талийгаач хүнтэй уулзаад ирье гээд яваад өгсөн удалгүй 0.5 литртэй Ерөөл архи авчраад талийгаач, ******* бид 3 хувааж уусан тэгтэл талийгаач хүүхдээ авчирна гээд явсан удалгүй хүүхдүүдээ аваад ирсэн тэгээд дахин 2.5 литртэй пиво гаргаж ирэхэд уурлаад уулгаагүй шууд тэндээсээ хөдлөөд талийгаачийн хөдөө гэрт 19 цагийн орчим очсон, талийгаачийн гэрт ирэхэд талийгаачийн эхнэр ******* ногоотой хоол хийсэн сууж байсан, хоолыг идсэн тэгтэл 2.5 литртэй пиво, чихэртэй оруулж ирээд талийгаачид өгөөд, пивыг бид нар хувааж уугаад 13 гэх хөзрөөр тоглодог тоглоом тоглосон пиво дуусаад дахин 0.75 литртэй архи гарч ирсэн, хэн гаргаж ирснийг мэдээгүй, талийгаач надад хийж өгч өгсөн тэгээд архийг ууж байхдаа тоглоомоо больсон удалгүй архи дууссан тэгтэл дахин 0.75 литртэй архийг талийгаач гаргаж ирээд эхлээд надад цайны аягаар дүүргэж өгөөд, хоёулаа тулгаад ууя гээд, өөрөө шилтэй архи бариад тулгаад байхаар нь ингэж уугаад яах юм гээд аягатай архиа тавьсан тэгтэл талийгаачийн барьж байсан архийг авсан хаана тавьсныг мэдэхгүй байна тэгтэл талийгаач болон *******, нар бие засна гээд гарч яваад 10-аад минутын дараа талийгаач ганцаараа орж ирээд “чам шиг юмтай харьцдаггүй юм аа гээд миний хамар руу цохихоор нь би гэрээс гараад явтал араас нэг юмаар цохисон, би газар унасан харин талийгаач миний энгэрээс бариад боохоор нь би нүүр рүү 1 удаа гараараа түлхэхэд талийгаач арагшаа унахаар нь дээл, куртик, цамцаа шувталж тайлчхаад зугтааж яваад *******ын гэрт очиж жаахан унтаж байгаад өглөө 05 цаг өнгөрөөгөөд *******ын гадаа байсан мотоциклоо унаад гэртээ харьсан юм. *******ын гэрээс манай гэр 1км хүрэхгүй зайтай газар байдаг юм. Талийгаач бид 2 маргалдах шалтгаан байгаагүй талийгаач бие засаад орж ирээд миний хамар руу цохихоор би гэрээс нь гарахад араас юмаар цохисон тэгээд би унахад хувцсаар боосон тэр үед би хувцсаа тайлж байж мултрах юм байна гэж бодоод дээлийн энгэр, куртикний цахилгааныг тайлсан тэр үед зүүн нүд рүү цохисон толгой манараад явахаар нь нүүр рүү гараа зангидаж байгаад түлхэхэд арагшаа унахаар нь би хувцсаа тайлаад шууд зугтаагаад явсан, талийгаач тэндээ хоцорсон юм. Би гэрийн зүүн хойд талд сууж байсан тэгтэл талийгаач орж ирээд чамтай харьцахгүй гэж хэлж байсан тэгээд би сууж байтал гэнэт хамар руу хөлөөрөө өшиглөсөн тэгтэл нүд рүү гал бутраад, хамраас цус гарахаар нь хамраа дараад гарсан юм. Тухайн гэмтлүүдийг би учруулаагүй, талийгаачийг бооход нь 1 удаа гараа зангидаж байгаад нүүр рүү нь түлхсэн юм... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 231-233/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 84 тоот шинжээчийн ...Талийгаач *******ы цогцост галт зэвсгийн сум толгойн зүүн шанаа хэсгээр нэвтэрч орж, зүүн чамархай яс, тархины хатуу хальс ба тархины эд суурь болон баруун чамархай ясанд баригдаж сумны хошуу нэвтэрч гараагүй гэмтэл, хамар ясны хугарал, духны шарх, дух, зүүн нүдний дотор булан, хамрын уг, зүүн доод зовхины гадна булан, зүүн тохойн зулгаралт, дух, баруун доод зовхины цус хуралт, хэвлий, зүүн ташаан хуучин зулгаралт тогтоогдлоо. Дээрх толгойн зүүн шанаа хэсгээр нэвтэрч орж, зүүн чамархай яс, тархины хатуу хальс ба тархины эд, суурь болон баруун чамархай ясанд баригдаж сумны хошуу нэвтэрч гараагүй гэмтэл нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр бууны хошуу руу зүүн шанаа хэсгээр хүрэлцсэн байрлалд үүсгэгдсэн байна. Галт зэвсгийн хошуут сумны хошуугаар үүсгэгдсэн шархны суваг нь шулуун шугаман төрөлтэй бөгөөд зүүнээс баруун, урдаас арагш, доороос дээш чиглэлтэй байна. Хамар ясны хугарал, духны шарх, дух, зүүн нүдний дотор булан, хамрын уг зүүн доод зовхины гадна булан, зүүн тохойн зулгаралт, дух, баруун доод зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх галт зэвсгийн гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргээгүй бөөр уйланхайжих өвчтэй байжээ. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 27 промилли, ходоодны шингэнд 2.8 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно.. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь АВО системээр А (II) булгийн цустай байна. Дээрх галт зэвсгийн гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд, хамар ясны хугарал, духны шарх, дух, зүүн нүдний дотор булан, хамрын уг, зүүн доод зовхины гадна булан, зүүн тохойн зулгаралт, дух, баруун доод зовхины цус хуралт гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, хамрын угийн зулгаралт, духны шарх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, дух, зүүн доод зовхины гадна булан, зүүн тохойн зулгаралт, дух, баруун доод зовхины цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй... гэсэн дүгнэлт / 1-р хх-ийн 114-123/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хх-ийн 59-70/,

Баянхонгор аймгийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дугаар прокурорын тогтоол /1-р хх-ийн 46-53/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 182, 184-188, 2-р хх-ийн 1-7/,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч  *******ийг согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутагт байх “Хуудас” гэх газарт амь хохирогч *******тай маргалдаж улмаар харилцан зодолдож, нүүр хэсэгт  цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг  шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нотлогдсон байдал нь:

Хэрэгт  авагдсан гэрч *******гийн ...сумаас ирэхдээ биедээ ямар нэгэн шарх сорив байхгүй зүгээр ирсэн..., Би хүн алчихлаа” гээд талийгаач орж ирэхээр нь “чи хүн алаагүй хоёулаа гаръя” гэхэд намайг гараад “хүүхдүүдээ аваад ир” гэж хэлэхээр нь би гарч хүүхдүүдээ хайхад хүүхдүүд олдоогүй. Тэгж байтал талийгаач намайг дуудахаар нь эргээд гэртээ орж ирэхэд талийгаач буугаа чамархайдаа тулгасан байхаар нь “болохгүй ш дээ” гэж хэлэхэд буу дуугараад талийгаач газар унасан юм /хх-ийн 154/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн ...Очоод талийгаачийн гэр рүү шагайж харахад толгойгоороо газар мөргөсөн, зүүн гартаа буу барьсан байдалтай харагдаж байсан /1-р хх-ийн 72/, Манай бэр надад ярихдаа ******* нь манай хүүгийн хүүхдийг миний хүүхэд гэж хэлэхэд талийгаач уурлаад *******той барьцалдаж зодолдоод, гэрээс гарч зууралдаж байгаад талийгаач салаад машиндаа сууж байхад нь ******* орилж очиж машинаас нь татаж гаргаж ирээд чулуугаар цохисон. Тэгээд эргэж гэртээ орж ирээд ******* талийгаачийг орон дээр нь дарж зодож байгаад ******* гараад явсан. Араас нь талийгаач хүү гараад эргэж орж ирээд гэртээ байж байгаад өөрийгөө буудсан юм байна лээ /1-р хх-ийн 12/, насанд хүрээгүй гэрч *******ы манай аавыг ******* ах гэрийн гадаа зодсон. Зодохдоо аавыг зүүн талын нүдний доод тал руу нь чулуугаар цохисон мөн гэдэс рүү нь цохисон. Цохихдоо аавыг гарын хэмжээтэй чулуугаар цохиод байсан. Тэр үед би гэрийн гадаа хараад гэрэл тусгаад зогсож байсан. Аав ******* нар гэр дотор зүгээр юм ярьж хоол идэж байгаад гарч яваад зодолдсон /1-р хх-ийн 98/, шүүгдэгч *******ийн талийгаач намайг боохоор нь би гараа зангидаж байгаад нүүр рүү нь түлхсэн /1-р хх-ийн 238/ гэх мөрдөн байцаалтад мэдүүлсэн удаагийн  мэдүүлгүүд,

    1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дугаар талд авагдсан “...Талийгаачийн хамар ясны хугарал, зүүн нүдний доод булан, хамрын угийн зулгаралт, зүүн тохойн зулгаралт, баруун доод зовхины цус хурал гэмтэл тогтоогдлоо.

 ... Дээрх зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй....

  Талийгаач нь галт зэвсгийн гэмтлийн улмаас нас баржээ.

Талийгаач нь үхэлд хүргээгүй бөөр уйланхайжих өвчтэй байжээ. ... цогцосоос авсан цусанд 2.7% промилли, ходоодны шингэнд 2.8 промилли спиртийн агууламж илрэв,  нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цус нь АВО системээр В II бүлгийн харьяалалтай байна...” гэх  Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр дүгнэлт...” гэх шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтууд болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, Улаанбаатараас ирсэн ах дүүсийнх нь авсан эд зүйлс 805.970 төгрөг, шатахууны зардал 1.414.000 төгрөг, шашин буян үйлчилгээ буюу оршуулгын зардал 8.536.500 төгрөг нийт 11.756.470 төгрөгийн зардлуудыг тус тус нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 46-53 дугаар талд авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд *******ийн буруутай үйлдлээс болж *******ы амь хохироогүй болох нь тогтоогдсон мөн тэрээр галт зэвсгийн гэмтлийн улмаас нас барсан байх тул шүүгдэгч *******оос  амь хохирогчийн шашин, буяны үйлчилгээ буюу оршуулгын зардал, өмгөөллийн хөлс, ах дүүсийнх нь авсан эд зүйлсийн зардал, оршуулгын болон бусад ажилд хэрэглэсэн шатахууны зардалд нэхэмжилсэн 11.756.470 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын болон бусад зардалд нэхэмжилсэн 11.756.470 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаны улмаас учирсан гэх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн нэхэмжлэлийн шаардлага болох амь хохирогчийн оршуулгын зардал 11,756,470 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч талаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

 

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА