Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/025

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1,2-д зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цагийн найман цагийг ажлын нэг хоногоор тооцож 30 хоног буюу нэг сарын хугацааг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн ялыг нэмж, түүний эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 08 сарын 19-ний өдрийн 154 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 18 хоногийн ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон. В******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 сарын 14-ны өдрөөс 2022 оны 11 сарын 15-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 4-р багт иргэн *******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний хүзүү, нуруу хэсэгт хутгалж, хүзүү, зүүн далны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 сарын 14-ны өдрөөс 2022 оны 11 сарын 15-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 4-р багт иргэн *******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний хүзүү, нуруу хэсэгт хутгалж, хүзүү, зүүн далны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь...

Хохирогч *******ын ...Тус өдөр би *******аас идэшний үхэр авахаар тохирч орой хамт манай хөдөө гэр лүү явахаар ярьсан байсан. Тэгтэл ******* алга болчихсон. *******ынд очоод асуутал Гэрэлээ эгч “******* зааланд тоглож байна лээ” гэж хэлсэн. Тэгээд спорт заал руу ортол ******* бөмбөг тоглож байхаар нь гадаа дуудаад “явъя” гэж хэлсэн. Явахаар болоод аавындаа орж пүүзээ тавьчхаад *******ынх руу гүйгээд явсан. *******ын гадаа оччихоод “явъя” гэсэн чинь “байж бай, манай эхнэрийн бие нь өвдчихсөн” гэхээр нь “за тэгвэл гялс явъя” гэсэн чинь уурлаад над руу гараа далайгаад миний хүзүү хэсэг рүү нэг юмаар хатгачих шиг болсон. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд *******ын нүүр хэсэг рүү гараараа цохитол өнхрөөд ойччихсон. Би босготол араас дахиад нэг юмаар хатгачих шиг болсон. Тэгээд байж байтал нуруу руу хүйт даагаад явчихаар нь үзтэл цус болчихсон байсан. Би эмнэлэгт ирж оёдол тавиулсан. ******* бид 2 байсан. Өөр хүн байгаагүй..., ...Одоо надад гомдол санал байхгүй. Надад *******аас нэхэмжлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 28/,

Гэрч *******ийн ...2022 оны 11 сарын 14-ний өдрөөс 15-ны шилжих шөнө 01 цагийн орчим гэх залуу хүзүү дээрээ өнгөц 1 см, зүүн далан дээрээ гүн урт нь 2 см, гүн нь см шархтай, цус гоожсон байдалтай ирсэн. Шархыг цэгцэлж оёдол тавьсан. ярихдаа Памбурай буюу ******* хутгалсан гэж ярьж байсан. Өөр зүйл мэдэхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Шүүгдэгч *******ын ...Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг хичээх болно. Өөрийн гаргасан үйлдлийн гэм бурууг ойлгож хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 720 тоот шинжээчийн ... *******ын биед хүзүү, зүүн далны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 57-87/,

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч *******  нь хавтаст хэргийн 28 дугаар талд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урт, бор өнгийн бариултай хутга 1 ширхгийг устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгав.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урт, бор өнгийн бариултай хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн тамгын газарт даалгасугай,

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Б.ГЭРЭЛМАА