Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгч:************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*********** овогтой **************** холбогдох эрүүгийн 2327000000002 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ************ аймгийн ************ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, морин спортын менежер мэргэжилтэй, ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамт ***********аймгийн ********** сумын ***************дугаар баг, **********тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******************овогтой***************** /РД:******************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч *********************нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө  ************** аймгийн ************ сумын нутаг ***************** баг *********** хороонд ***************үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед зүүн чихний дэлбээний ар хэсэгт зүсэгдсэн шарх, чихний урд болон ар хэсэгт жижиг зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, баруун гарын хуруунд жижиг зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд

 

            Хохирогч ****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 12 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед гэртээ байж байхад найз ***************над руу чат бичээд дуудсан. Уулзах үед уух юм дууссан гээд дэлгүүр явсан. Уух зүйл авч чадаагүй бид 2 муудалцаад**************дээшээ байгаа айл руугаа явсан. Би араас нь очоод бид 2 эвлэрсэн. Би ******************г*****************дэлгүүр уух юм өгдөг гэж байна шүү дээ гэж хэлсэн. Гэтэл **************** гэх найзтайгаа чатлаад уух юм өгөх газар байна уу гэж асуугаад тэр найзыгаа дуудсан. Нөгөө найз нь 4 ширхэг том пиво авч ирсэн. **********************бид 4 пиво уусан. Гэрт байсан хүмүүст 1 ширхэг пивоо оруулж өгсөн. *************** бид хоёр ********** найзуудыг явуулаад гэрт орсон. Гэрт ороод *************бид 2 муудалцсан. Тэгсэн чинь **************өмөөрөөд намайг цохисон. Тэгээд удалгүй миний чихнээс цус гоожоод тогтохгүй байсан.********** **************дүү 2 түргэн дуудаад эмнэлэг дээр ирсэн. ********** бид хоёр дэлгүүр дээр байхдаа архинаас болж муудалцсан. Намайг газарт унах үед чи ямар арчаагүй юм бэ гээд өшиглөөд байсан. Тэгээд миний толгой нүүр рүү өвдөглөөд байсан. Одоо миний баруун талын хонго мөн чих байнга өвдөөд байгаа эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн үед *************** гэрийн эзэн ******************* бид 5 байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Гэрч ********************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед ************************ нар манай гэрт ирсэн. Бид 3 дэлгүүрээс 3 ширхэг 2 литрийн хэмжээтэй пиво авсан. *************** гэх найзыгаа дуудсан. ************** 23 цагийн үед манайд нэг эмэгтэй хүнтэй хамт ирсэн. *************тэр эмэгтэй 3 манай хашаан дотор гэрийн хойд талд пиво ууж байсан. 00 цаг өнгөрч байхад машинтай 2 хүн манай гадаа ирсэн.**************** 2 машинд суугаад явсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед *************2 их согтуу орж ирсэн. Тэгээд хоорондоо юм ярьж байгаад маргалдаад байсан. Тэгээд гэрээс гараад явсан удалгүй тэр 2 нэг нь чихнээс нь цус гарсан байдалтай хэрэлдээд орж ирсэн. *********** өөрөө миний чих өвдөөд байна гэхээр нь түргэн дуудаж үзүүлсэн. Би тэр хоёрыг хоорондоо зодоон хийж байхад нь хажууд нь байгаагүй ********************2 гадаа гарчхаад ороод ирэхдээ *********************чих нь цус болсон байсан. Гэрт орж ирээд хоорондоо барилцаж аваад нэг нэгнийхээ мөр хэсэг рүү нэг нэг удаа цохисон. Тэгээд **************гараараа хаасан тэгээд бид салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Гэрч **********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...******************2 гаднаас их согтуу орж ирсэн цагийг нь сайн санахгүй байна. Юм ярьж байгаад хоорондоо маргалдаад байсан. Тэгээд гэрээс гарсан удалгүй нэг нв чихнээс нь цус гарсан байдалтай хэрэлдээд орж ирсэн. **************өөрөө миний чих өвдөөд байна гэхээр нь түргэн дуудаж өгсөн. Би тэр хоёрыг зодоон хийж байхад нь хажууд нь байгаагүй. Тухайн үйл явдал ********** аймгийн *************сумын ************баг **********байрлах манай найз ************ хашаан дотор 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...**************намайг 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед ирж аваад манай найзынд очно гээд явсан. Дэлгүүрийн хашаан дотор ********************найзтайгаа маргалдаад байх шиг байсан. *************намайг чи гэрт ороод байж бай гэсэн би гэрт орсон.

 *********************2 гаднаас гадаа байж байгаад их согтолтой орж ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаад гараад явсан. Удалгүй тэр 2 гэрт орж иртэл *************шанаа нь цус болсон байсан. Би чи яасан юм бэ гэж асуухад **************чих сэтэрчихлээ гээд орилоод байсан. Тэгээд *************намайг цохисон чинь би хатуу юм дээр унасан гэж хэлээд байсан. Тэгээд гэрт байсан хүн түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №01 тоот:

“...1. ************биед зүүн чихний дэлбээний ар хэсэгт зүсэгдсэн шарх, чихний урд болон ар хэсэгт жижиг зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун гарын хуруунд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Зүүн чихний дэлбээний ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, зүүн дээд зовхины цус хуралт нь мохоо зүйлийн хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Зүүн чихний дэлбээний ар хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тус бүр нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Хохирогч ****************Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч *************нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө *************аймгийн ********** сумын нутаг ******баг ***** хороонд *********** үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед зүүн чихний дэлбээний ар хэсэгт зүсэгдсэн шарх, чихний урд болон ар хэсэгт жижиг зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, баруун гарын хуруунд жижиг зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **************үйлдсэн болох нь

Хохирогч ************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч ***********************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13, 15-16, 18-19 дүгээр хуудас/, Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №01 тоот: “...1. ************* биед зүүн чихний дэлбээний ар хэсэгт зүсэгдсэн шарх, чихний урд болон ар хэсэгт жижиг зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун гарын хуруунд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  2. Зүүн чихний дэлбээний ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, зүүн дээд зовхины цус хуралт нь мохоо зүйлийн хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Зүүн чихний дэлбээний ар хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тус бүр нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч *************************нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч *************** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ****************нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***************** овогтой ******************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ******************450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар **************** нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. ********************нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ****************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА