| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: *********************************,
Хохирогч: ****************************************
Хохирогч: ************************************
Шүүгдэгч: ************************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************овогтой ****************,********* овогтой ******************** ***************овогтой ***************нарт холбогдох эрүүгийн 2227000000151 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ************аймгийн *********** сумын ******** дугаар баг “***************” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй **********овогтой ***************** /РД:******************/
2. Монгол улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **************аймгийн ********** сумын ******* дугаар баг “*********** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ***********овогтой *************** /РД:***************/
3. Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **********аймгийн ************сумын ********дугаар баг “*******гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******** овогтой **********/РД:**************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ************ нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *********** аймгийн **********сумын ************* баг*********** гэх газар харилцаж зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч **********нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ************аймгийн *********** сумын *********** баг “************* гэх газар********** зодож биед нь баруун мөр, баруун зүүн гарын бугалга, зүүн суганд дунд шугамаар 6, 8 дугаар хавирганы түвшинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ:
Намайг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээс гараад машинд суух гэж явахад модоор цохисон. Тэгээд бид 2 барилцаж авсан. Тэгээд намайг доороо хийгээд миний дээр гараад намайг цохиход *************ирж салгасан. Тэгээд би машинд суугаад **************ирсэн байсан чинь араас ирээд миний 2 шүдийг ************* цохисон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************мэдүүлэхдээ:
******************* 2 гэрт ээлжлээд агсан тавиад байхаар нь бид 2 гараад ирсэн. Тэгээд хүмүүс явахаар болоод бүгд машиндаа ороод суучихсан байсан. Би тэр үед ************ ахын машины хажууд юм яриад зогсож байсан чинь *********** машинаасаа буугаад үсэрч унаад тэгснээ манай эхнэрийг араас нь очоод үсдээд авсан. Тэгээд би машин тойроод очиж явахдаа наад хүүхдүүд чинь зодолдоод байна шүү дээ салгаач гэсэн чинь ************** хүүхнүүд учраа олно биз дээ гээд миний мөрөн дээр гараа тавиад цааш явсан. Тэгэхээр нь би юу учраа олно биз гэж салгая гэсэн чинь ямар хамаатай юм гээд намайг нэг мөргөсөн. Тэгээд дахиад мөргөсөн чинь миний уруул руу мөргөсөн. Тэгэхээр нь би доороо хийгээд сууж байтал ************** ирээд намайг салгаад бариад суусан. Тэгээд би тэнд ************* сууж үлдээд хүмүүс явсан. Тэгээд би араас нь очоод уруул сэт цохиод шүд унасан байна гэсэн чинь хохино гэсэн тэгэхээр нь би шууд нэг цохисон. Гэтэл нэг шүдийг нь хуга цохисон байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************** мэдүүлэхдээ:
Тэр өдөр ойр байдаг айлын хүмүүс манайд байсан нь үнэн. *************эгч зөндөө согтуу манайд агсан тавиад байсан. Багана түшчихээд намайг манай нөхрийг үг хэлээр зөндөө доромжилсон. Тэгээд хүмүүс бүгд явах гээд хадам ээж бид 2 гэрийн урд зогсож байтал ********** эгч машинаасаа 2 дахиад үсэрч очоод намайг буруу хараад зогсож байхад араас гүйж ирээд миний үснээс арагш нь татаж унагасан. Тэгээд би өөрийгөө хамгаалж түлхсэн. Гэтэл нүдний шил нь унаж байгаа харагдсан. ********** гуай ирээд шилийг нь аваад явсан. Тэгээд нөгөө 2 хүүхэн салгаж байгаа юм уу яаж байгаа юм мэдэхгүй 3-уулаа намайг цохиод би арай хийж тэр 3 хүний доороос гарч ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч **************мэдүүлэхдээ:
2022 оны 10 дугаар сарын 13-ны орой хүүхэд цэрэгт яваад манайх ойр байдаг айлуудаа оруулж айраг уулгасан. Тэгээд хүмүүс явах гэж байтал ***************гуай манайд оч гээд тэднийд очсон. Тэгээд явах гээд гартал араас *************** ирээд намайг чи мод матдаг гээд байсан. Тэгээд би бариад авсан чинь намайг доороо хийгээд 2, 3 удаа цохисон байх. Би толгой руугаа цохиулахгүй гээд хамгаалсан. Тэгээд байж байтал ************ирээд машинд суулгасан. ************ очоод байж байтал араас ирээд миний урд суунгуутаа намайг цохисон. Тэгээд би шүд цохичихлоо гээд боссон чинь бид 2-ыг салгасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***********мэдүүлэхдээ:
Би бол харилцан зодолдсон гэж ойлгохгүй байна. ************ айраг уугаад сууж байтал нөхөр нь би өглөө болгон танайхыг хараадаг гээл эхэлсэн. Тэгээд би чи яахаараа манайхыг хараадаг юм бид 2 ямар танайд гэм хийсэн биш гэж хэлсэн. Тэгээд хажууд сууж байсан ***********өглөө болгон манайхыг хараадаг гэж хэллээ гэсэн чинь ************** чи тэгдэг юм уу гэсэн чинь тийн би хараадаг гэсэн тэгэхээр нь би **********танай нөхөр манайхыг өглөө болгон хараадаг гэнэ ээ ямар муухай юм заа явъя гээд машиндаа сууцгаасан. Гэтэл ************ аймар ууртай ирээд нүүр рүү цохиод үсдээд чирээд буулгасан. Удалгүй нөхөр нь ирээд бид 2-ыг өшиглөсөн. Өшиглөсөн, зодсон зүйл бол нөхрийнх нь хийсэн хэрэг гэрч нар зөндөө байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *************мэдүүлэхдээ:
*********намайг 2 мөргөсөн. Тэгээд 1 шүд булгалсан. Тэгэхээр нь би доороо хийгээд суусан. Гэтэл ********* намайг татаад бид 2 тэнд юм яриад сууж байсан. Гэтэл хүүхнүүд зодоо хийгээд орилолдоод байхаар нь ************наад хүүхнүүдээ салгаач гэсэн чинь хүүхнүүд учраа олно биз гээд байсан. ************би цохисон нь үнэн гэв.
Хохирогч ************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед айл саахалт голынхоо айлуудын хүмүүсийг хүүхэд цэрэгт явах гэж байгаа гээд айраг уулгасан. Тэгээд манайд байж байгаад шөнө ***************аав нь манайд очиж айраг ууцгаа та нар гэж хэлсэн. Тэгээд ************* очсон. Очоод айраг архи ууж хуруудаж дуулцгааж шөнөжингөө байж байгаад өглөө гэр лүүгээ явах гээд байж байсан. ************* надад хэлэхдээ би өглөө болгон танайхыг хараадаг гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь яахаараа чи манайхыг хараадаг юм гэж хэлсэн. Тэгээд би гараад машин дотроо нөхрөө хүлээгээд сууж байсан чинь ************ эхнэр нь ирээд янз янзын юм яриад хэрүүл өдөөд байсан. Тэгсэн би чи юу яриад байгаа юм бэ гээд машинаас буусан чинь үстэж чирээд шууд нүүр лүү цохиод авсан. Миний нүдний шил хагараад ойчсон би нүдний шилээ олохгүй байсан. Нөхөр нь ирээд намайг цохиод миний ар нуруу руу өшигчөөд байсан. Тэнд байсан хамт явсан эмэгтэйчүүд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч **************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед айл саахалт голынхоо айлуудын хүмүүсийг хүүхэд цэрэгт явах гэж байгаа гээд айраг уулгасан. Тэгээд манайд байж байгаад шөнө *********** аав нь манайд очиж айраг ууцгаа та нар гэж хэлсэн. Тэгээд*********** очсон очоод айраг архи ууж хуруудаж дуулцгааж шөнөжингөө байж байгаад өглөө гэр лүүгээ явах гээд байж байсан. ******************надаас хэрүүл өдөөд миний толгой руу модоор цохисон тэгээд *************салгасан тэгээд манай хүүхэд намайг авах гээд ирсэн байсан би тэгээд суугаад ****************очсон *************эхнэр нь хоол хийж байсан би айраг уугаад сууж байсан чинь **************араас ирээд надтай хэрүүл хийгээд сууж байснаа гэнэт намайг цохиод авсан. Тэгээд тэр гэрт байсан ******************нар салгасан. Тэгээд миний шүд ойчсон чинь тэнд байсан хүмүүс чи яагаад шүдийг нь цохиж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би тэндээс яваад гэртээ хариад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
Гэрч ***************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгээд би эргэж харсан чинь ************машиныхаа араас ирж байсан. Тэгээд би эргэж харсан чинь ************* машиныхаа араар гүйж гарч ирээд ойчсон. Тэгсэн чинь босоод ************* мэдээгүй байхад нь хойноос нь үсдээд авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад ноцолдоод байсан. Тэгээд ***********нөхөр миний хажуугаар гараад өөдөөс ирэхээр нь би хөөе цаана чинь тэр 2 барилцаад авчихсан байна ш дээ гэж хэлсэн чинь ***********зүгээр зүгээр учраа олно биз гээд тоохгүй байгаад байсан. Тэгээд нэг харсан чинь 2 хүүхэн очоод салгах гээд ноцолдоод байхаар нь би хөөе наад хоёроо салгаач ээ зодоон хийгээд байна гэж хэлсэн. Тэгээд тэр 4 ноцолдоод байсан. Тэгсэн тэр доороос манай бэр ******** сугараад нүүр ам нь цус болчихсон гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 33-34 дүгээр хуудас/,
Гэрч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орой 21 цагийн үед би ***********баасны түрдэг тэрэг буулгаж өгөх гээд ирэхэд *************ахтай таарсан. Тэгсэн ************ ах хүүхэд цэрэгт явах гэж байгаа араас очоод цай уу гэж надад хэлсэн. Тэгээд араас нь *********** эхнэртэйгээ хамт бид 4 нэг машинтайгаа ************** ахынд яваад очсон. Тэгээд очоод тэнд хоол цай идэж уугаад мөн архи пиво ууцгаасан. Тэгээд удалгүй байж байхад********** эхнэртэйгээ тэднийд ирж байсан. Тэгээд байж байгаад шөнийн 03, 04 цагийн үед *********** манайд очиж цай уу гэж хэлсэн. Тэгээд ************** очоод хуруудаж айраг архи уугаад наргисан. Тэгээд өглөө гэгээ орж байхад **************эгч ************** эхнэр 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд маргалдаж байсан хүмүүс гараад явсан гадаа гараад шуугилдаад байсан. Би тэгээд хүмүүсийн хэрүүл дундуур ороод яах вэ гэж бодоод гараагүй 10 минут орчим болсон. Тэгээд шуугиан нь дарагдахгүй болохоор нь би гарсан. Намайг гарахад ******************* 2 хоорондоо **************** ахын машины хажууд ноцолдож байсан. ********************* 2 гэрийн дунд тэврэлдээд ноцолдож байгаа харагдсан.Тэгээд *************бид хоёр очоод 2 тийш болгоод салгасан. Намайг гэрээс гарч ирэхэд ********************2 хоёулаа цустайгаа холилдсон зууралдсан байдалтай хэвтэж байсан. Би яг хэн нь хэнийгээ цохисныг хараагүй цус гойжсоныг бодоход биенийгээ цохисон байх ****************бид 2 очиж салгаад нэг нэгээр нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч *****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 10 дугаар сарын 14-ний орой харанхуй болох гэж байхад намайг гэртээ байхад ***************ирээд цэргийн хүүхэд явах гэж байгаа ойр хавийн айлуудаа айраг уулгах гэж байгаа гээд гэртээ эхнэр бид хоёрыг дуудсан. Тэгээд тухайн үед сумын төвөөс манай саахалт айлын ************ирж таарсан.***********бид хэдийг бөөнөөрөө яваад оч гэж хэлсэн. Тэднийд очоод найрлаж байсан чинь саахалт айлын хүн болох ************ та хэд бүгдээрээ манайд яваад оч гэж хэлсэн тэгээд очоод тэр **************гэх айлд найрлаж байгаад өглөө бүгдээрээ явах гээд машиндаа суусан байхад ************ эхнэр *************** эхнэр 2 хоорондоо барилцаж аваад үсдэлцээд байгаа харагдсан. ***************2 хоорондоо бас барилцаад авсан. Би тэгээд газар хэвтэж байсан ******************* хоёрыг салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч ********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед гэрт байхад *************ах ирээд цэргийн хүүхэд явах гэж байгаа ойр хавийн айлуудаа айраг уулгах гэж байгаа гээд **************ах бид хоёрыг дуудсан. Тэгээд тухайн үед сумын төвөөс ***************2 хүүхэдтэйгээ хамт манайд ирсэн. ********* ах бид хэдийг хамт дээшээ явъя гэж хэлсэн. Тэгээд бид 4 өөрийнхөө машинтай дээшээ яваад ***************ахынд очсон. Очоод тэнд хуруудаж айраг архи уугаад шөнийн 03 цаг хүртэл тэнд байсан. Тэгээд **********тэнд байсан хүмүүсийг гэртээ уриад хүүхэд цэрэгт явах гэж байгаа гээд бөөнөөрөө манайд очно гэсэн ************* очоод би гэрт нь ороогүй гадаа машин дотроо хэсэг унтсан. Хэсэг унтаад сэрсэн чинь өглөөний 06 цаг өнгөрч байхад *********************2 даарчихлаа ор гээд би гэрт нь орсон. Ороод би айраг уугаад хэсэг суусан тэгээд бөөнөөрөө дуулаад байсан. Тэгээд ************эгчтэй маргалдаад байсан юунаас болсныг нь мэдэхгүй би хэдүүлээ явцгаая гээд ************ ахын цэрэгт явах гэж байсан ***********унтаж байхаар нь сэрээгээд миний дүү эд нар хэрэлдээд байна явцгаая гэж хэлсэн. Тэгээд ********ээжийгээ аваад машинд нь суулгасан бид нар ч гэсэн явах гээд машиндаа суусан байсан. Тэгсэн *****************гарч ирээд ***************машины хаалгыг онгойлгоод ************** эгчийг үсдээд гаргаад ирсэн. Тэгсэн чинь ********************, ирээд ***************эгч хоёрыг өшиглөсөн. ************** ах цаанаас нь тойрч ирээд **********бариад авсан. Тэгээд тэр хоёрыг юу болсныг нь мэдэхгүй ямар ч байсан *************эгчийн үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд ************** бид 2 салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч ********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...************** хойноос бөөн ууртай тэр *************** хоёр дээр ирээд тэр хоёрыг хоёуланг нь өшиглөсөн тэгтэл ********** салгаад аваад явсан. Тэгсэн ************** гэрийнхээ тэнд очингуутаа бид нар руу чулуу шидээд байсан.Тэгээд тэндээс яваад тэр хэд манайд очсон тэгсэн удалгүй араас ************ирээд манайд орж ирсэн тэгээд муухай юм боллоо ах нар уучлаарай гэж хэлсэн тэгээд суугаад юм ярьж байсан чинь юунаас болсныг бол мэдээгүй гэнэт босоод ********************* лүү нь цохисон тэгтэл************* шүд нь унасан байсан.Тэгсэн ************** хоёр манай гэрийн гадаа хоёулаа хамт сууж байгаад ***************** доошоо яваад өгсөн. Би тэр хэдийг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Би тэр хоёрыг юунаас болсон талаар мэдэхгүй гэнэт л үснээс зулгаагаад буулгасан юм. ************* нүүр рүү цохиод авсан. Тэгээд шүд нь унасан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №657 тоот:
“...1. Үзүүлэгч *******************биед дээд эрүүнд 2:1 дүгээр шүдний бүрэн булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл боломжтой
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн 5 хувийн тогтонги алдагдуулна. Гоо сайханд учирсан хохирлыг Шүүх эмнэлэг тогтоохгүй.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №653 тоот:
“...1. Үзүүлэгч *************************биед баруун мөр, баруун зүүн гарын бугалга, зүүн суганы дунд шугамаар 6-8 дугаар хавирганы түвшинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №674 тоот:
“...1. Үзүүлэгч ******************биед дээд эрүүнд 1:2 дугаар шүдний бүрэн мултрал дээд уруулд сорви, цээж хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
*************нарын мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ************* аймгийн *********** сумын ******** дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын хуулбар, хохирогч ******************* хохирлын баримтууд /хх-ийн 117-144 дүгээр хуудас/,
***********************н мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ********* аймгийн ************ сумын ***********дугаар багийн засаг даргын *******************талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын хуулбар, хохирогч ************** хохирлын талаарх баримтууд /хх-ийн 104-105, 108-113, 144-146 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч **************нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ************* аймгийн*********** сумын ****************баг “************* гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас********************************** зодож 1 шүдний мултрал, урууланд сорви, цээж хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *************нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *************** аймгийн ************ сумын *********** баг “********** гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас *************нүүрэн тус газар нь гараараа цохиж мөн барилцан авч зодолдож нэг шүдний бүрэн булгарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *********** нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ************* аймгийн ********* сумын***********баг “***********гэх газар *************** зодож биед нь баруун мөр, баруун зүүн гарын бугалга, зүүн суганд дунд шугамаар 6, 8 дугаар хавирганы түвшинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ********************************нар үйлдсэн болох нь
Хохирогч ************************ нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 08-09, 13-14, 15-19 дүгээр хуудас/, гэрч ****************** нарын мэдүүлэг /хх-ийн 30-31, 33-34, 38-39, 21-22, 24-25, 27-28 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №674 тоот: “...1. Үзүүлэгч *************************биед дээр эрүүнд 1:2 дугаар шүдний бүрэн мултрал дээд уруулд сорви, цээж хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №657 тоот: “...1. Үзүүлэгч ********************биед дээд эрүүнд 2:1 дүгээр шүдний бүрэн булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл боломжтой 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн 5 хувийн тогтонги алдагдуулна. Гоо сайханд учирсан хохирлыг Шүүх эмнэлэг тогтоохгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-58 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №653 тоот: “...1. Үзүүлэгч *************************** биед баруун мөр, баруун зүүн гарын бугалга, зүүн суганы дунд шугамаар 6-8 дугаар хавирганы түвшинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл боломжтой 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *************************нар нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас*****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ******************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******************** нар нь өөрсдийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөхөө илэрхийлж тайлбар гаргадаг болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хохирогч ************ нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч ***********энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч **************нь хохиролд нийт 667 931 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 647 931 төгрөгийг хангаж, юунд зарцуулсан нь тодорхойгүй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг үзүүлэхэд зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч ************* хохирогч ***************647 931 төгрөг гаргуулж,
хохирогч ************** нь хохиролд нийт 556 430 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 479 328 төгрөгийг хангаж, юунд зарцуулсан нь тодорхойгүй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг үзүүлэхэд зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул 77 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч ************** 479 328 төгрөгийг гаргуулан хохирогч *************тус тус олгож шийдвэрлэв. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч **************** нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр,
Шүүгдэгч ******************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд ялыг ялгамжтайгаар буюу 550 нэгжтэй тэнцэх буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******************* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** овогтой ***************** ************овогтой *********** ******* овогтой***************нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ************** 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ************ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч ************* нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, *************** нар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар ************647 931 /зургаан зуун дөчин долоон мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч**************овогтой *************** /***************************************гэх оршин суух РД:*******************/ олгох, шүүгдэгч**************479 328 /дөрвөн зуун далан есөн мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч ************** овогтой ***********/****************************гэх оршин суух РД:*****************/ олгож, ************нотлох баримтын шаардлага хангаагүй 20 000 /хорин мянга/, *******************нотлох баримтын шаардлага хангаагүй 77 152 /далан долоон мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. ************************нар нь цагдан хоригдсон хоноггүй, ****************** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************************************нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА
Шүүгдэгч Ч.Мөнхбат, Ц.Мөнхболд нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баг “Баянзүрхийн бэлчир” гэх газар харилцаж зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Нэргүй нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баг “Баянзүрхийн бэлчир” гэх газар Ц.Наранхүүг зодож биед нь баруун мөр, баруун зүүн гарын бугалга, зүүн суганд дунд шугамаар 6, 8 дугаар хавирганы түвшинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримаар тогтоогдсон. Тухайн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Мөнхбат, Ц.Мөнхболд, С.Нэргүй нар үйлдсэн байна. Гэмт хэргийг ЭХТА 11.6-1 ээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай байна гэж шүүхээс дүгнэлээ. Шүүгдэгч С.Нэргүйгээс хохирол 479 328 төгрөг гаргуулан хохирогч Наранхүүд олгох, Шүүгдэгч Мөнхбатаас хохиролд 647 913 төгрөг гаргуулан хохирогч Мөнхболдод олгох нь зүйтэй. Хохирогч Мөнхбат нь хохиро нэхэмэлээгүй тул шүүгдэгч Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч Мөнхбат, Мөнхболд нар нь цаашид гарах эмчилгээний баримтаа гарган иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.