Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 988

 

 Н.М, Б.Э, Г.О, Б.А нарт

                                                            холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Бүжинлхам,

            шүүгдэгч Н.М-н өмгөөлөгч Э.Батбаяр,

            шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч М.Энхбаяр,

            шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Д.Халзан,

            шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,    

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/598 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О, шүүгдэгч Н.М-н өмгөөлөгч Э.Батбаяр, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.М, Б.Э, Г.О, Б.А нарт холбогдох 1720 00164 0072  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Н-н М, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмалын эрэлч, хайгуулч, геологич мэргэжилтэй, “Г” ХХК-д төслийн геологич ажилтай, ам бүл 2, эхийн хамт ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

2. Б овгийн Б-ны Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....../;

3. Б овгийн Г-н О, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Д” техникийн захад машины дугуй зардаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ........../,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 842.400 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

4. Б овгийн Б-н А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмалын баяжуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ...........тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

Н.М нь Б.Э, Б.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын "сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу "Мөс" гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бус аргаар олж авсан,

Мөн Н.М нь Б.Э, Б.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, Г.О-той урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу "Мөс" гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг ....... улсын дугаартай автомашины үнсний саванд нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

М.О нь Н.М-тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр хориглосон Нэгдсэн Үндэстний Байгууллагын "сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу "Мөс" гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг .... улсын дугаартай автомашины үнсний саванд нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Б.Э нь Н.М, Б.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын "сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу "Мөс" гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бус аргаар олж авсан,

Мөн Б.Э нь Н.М, Б.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу "Мөс" гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг .......... улсын дугаартай автомашины үнсний саванд нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Б.А нь Н.М, Б.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын "сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу "Мөс" гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бус аргаар олж авсан,

Б.А нь Н.М, Б.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын "сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу "Мөс" гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг ...... улсын дугаартай автомашины үнсний саванд нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Б.А нь Н.М, Б.Э нартай дээрх гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцож БНХАУ-ын Эрээн хотод метамфетамин буюу "Мөс" гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулдаг И.Отгонбаяр н.Ганбаяр нартай Н.М, Б.Э нарыг танилцуулж, метамфетамин  буюу "Мөс" гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор олж авсан, Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд зохион байгуулж оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

М.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.М, Б.Э, Б.А нарыг урьдчилан үгсэн тохиролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг Б.А нь зохион байгуулсан, Н.М нь гардан гүйцэтгэсэн, Б.Э нь хамжигчаар оролцсон,

Г.О-г Н.М-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил хорих, 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих, Г.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан 20.7 дугаар зүйлийн 2- д зааснаар 1 жил хорих, Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил хорих, 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.М-т оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар, Б.Э-д оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар, Б.А-д оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.М, Г.О, Б.Э, Б.А нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн метамфетамин буюу “Мөс“ гэх сэтгэцэд нөлөөт бодис 3,43 грамм, дээрх бодисын агууламжтай Stoned гэсэн бичигтэй сав, АК4052628 серийн дугаартай 20-тын дэвсгэрт, “Эм Жи Си И” ХХК гэсэн бичигтэй хөх өнгийн дэвтэр , хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгасан тест тус бүр 1 ширхэг, “Seven stars” гэсэн бичигтэй тамхины хайрцагтай жижиг уут 37 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, шүүгдэгч Н.М-н “Айфон 5 Эс” маркийн гар утас, Н.М-н Е0483013 дугаартай гадаад паспорт, Б.А-н Е1027278 дугаартай гадаад паспорт, Г.О-н Е1485978 дугаартай гадаад паспортыг тус тус буцаан олгож, “Маш нууц“ зэрэглэлтэй мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа бүхий 43 хуудас материал, 1 ширхэг DVD-г хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.О 8 хоног, Н.М 454 хоног, Б.Э 408 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, Б.А нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Н.М, Г.О, Б.Э, Б.А нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Б.А, Н.М, Б.Э нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие дараах гомдлыг гаргаж байна. Намайг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр хориглосон мөс гэх нэршилтэй 3.47 грамм бодисыг автомашины үнсний саванд нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж ял шийтгэснийг эс зөвшөөрч байна. Учир нь, намайг уг хэрэгт холбогдуулаад байгаа эд мөрийн баримт болох цагаан ууттай мөс гэх зүйлийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хэлэлцүүлэгт ч огт хараагүй. Надаас шээсний шинжилгээгээр гарсан шинжилгээний хариуны тухайд мөрдөн байцаалтад тодорхой мэдүүлсэн. Миний хувьд урьд хэзээ ч мансууруулах төрлийн зүйл хэрэглэж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. 2017 оны 11 дүгээр сард өөрийн эрхэлдэг хувийн ажлын дагуу БНХАУ-ын Эрээн хот руу өөрийн найз Амарбаясгалантай хамт явсан. Өөрийн болчимгүй үйлдлээс болж, архи ууж яваад мөнгөө алдсан. Буцах зардалгүй явж байгаад Э, М хоёртой таарч, хил гарах зардлаа даалган хамт гарсан. М нь хил гарч байхад тухайн мөс гэх нэршилтэй хар тамхийг надад өгсөн. Тухайн үед тагнуулын албан хаагч машинд орж ирэхэд айсандаа үнсний сав руу хийсэн. Тагнуулын албан хаагч нар намайг үг хэлэх бололцоо өгөлгүй маш их зодсон. Тэгээд би айж, шоконд орсноосоо болоод тухайн үед үг хэлж чадаагүй. Маш их зодуулснаас болж тархинд цус харваж, миний тал бие мэдээгүй болсон. Тэр үеэс хойш ямар нэгэн хууль зүйн туслалцаа авч чадалгүй явсаар ийм байдалд орсондоо маш их харамсан, гэмшиж байна. Мөс гэх нэршилтэй 3.7 грамм зүйл бол М, Э хоёрын юм байсан. ... Би гэм буруугаа ойлгож байгаа. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2 настай охины хамт амьдардаг. 2017 оны 11 сараас эхлэн энэ хэрэгт холбогдсон. Энэ хэрэгтээ шалгагдаж байгаад Сүхбаатар  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн. Одоо Цагдан хорих 409 дүгээр хаалттай хорих ангид 48 хоног хоригдож байна. Миний охиныг эмээ нь асран хандаж байгаа ба би одоо 4 сартай жирэмсэн. Жирэмсний хордлого өгч, хоолны дуршил буурч харшил хөдөлж, бие хямраад 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт яаралтайгаар 2 удаа эмчлүүлж хэвтсэн. Маш их турж, урагтаа өгөх шим тэжээл байхгүй байна. Миний бие гэм буруугаа ойлгож, хүнд эрх чөлөө гэж ямар үнэ цэнэтэй, эх үрийн хагацал ямар хэцүү байдгийг бие сэтгэлээрээ мэдэрч маш их ухаарч байна. М, Э нарыг хар тамхи авч явааг мэдээгүй, энэ хоёр хүнтэй урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Миний хувийн байдал болон анх удаа хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Р.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Б.А-д 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бодитойгоор дүгнэлт хийлгүй зөвхөн нэг талыг барьсан, хууль бус шийдвэр боллоо гэж үзэн гомдол гаргаж байна. Б.А нь анхнаасаа мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсээр байдаг ба мэдүүлэг нь тогтвортой байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Б.А нь Н.М, Б.Э нартай урьдчилсан үгсэн тохиролцож, “мөс” гэх нэршилтэй, 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, мөн Н.М, Б.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, “мөс” гэх нэршилтэй 3,47 грамм бодисыг автомашины үнсний саванд нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд зохион байгуулж оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй, учир дутагдалтай дүгнэлт хийж Б.А-н эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Учир нь, Б.А нь Н.М, Б.Э нартай үгсэн тохиролцох ямар ч санаа зорилго байгаагүй, зөвхөн тэдний машинд дайгдан Замын-Үүд орох зорилготой явсан нь тодорхой байдаг. Тэднийг таньдаггүй Энхжинг л зааж өгснөөр тэдний хамт явсан нь нотлогддог. Энэ нь тэднийг гэмт хэрэг хийхэд зохион байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин өөрийн танил гэж Отгонбаярын утасны дугаарыг л өгсөн байдаг. Н.М, Б.Э нар нь зөвхөн А-с түүний дугаарыг л авсан болохоос яг хэдэн төгрөгөөр юу авах тухай Б.А-д ерөөсөө хэлээгүй, түүнтэй үгсэн тохиролцсон зүйл байхгүй юм. Б.А нь хар тамхины хамааралгүй, түүний бие болон орон гэрээс ямар ч зүйл илрээгүй, шээсний дээжинд ч юу ч илрээгүй. М, Э нар нь Б.А-н юмыг авах гэж явсан гэж худлаа мэдүүлэг өгдөг. Энэ нь гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан материалаар нотлогдсон. А нь М, Э нарт ямар ч зүйл захиагүй, аваагүй, мөнгө ч өгөөгүй, үгсэн тохиролцсон зүйлгүй байхад түүнийг бүлэглэн, үгсэн тохирч гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнд үнэхээр гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бодитойгоор дүгнэж, Б.А-д холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.М-н өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 598 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч Н.М-н өмгөөлөгч Э.Батбаяр миний бие эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй бөгөөд Б.Э, Н.М нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн метамфетамин буюу “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодис 3,43 грамм, Stoned гэсэн бичигтэй сав 1 ширхэг, саарал өнгийн гуурс 2 ширхэг, хөвөн 2 ширхэг, жижиг шилэн бортого 1 ширхэг, АК4052628 серийн дугаартай 20-тын дэвсгэрт 1 ширхэг, Seven stars гэсэн бичигтэй тамхины хайрцагтай жижиг уут 37 ширхэг, “Эм Жи Си И” ХХК гэсэн бичигтэй хөх өнгийн дэвтэр 1 ширхэг, хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгах тест 1 ширхэг, “Iphone 5s” маркийн гар утас 1 ширхэг, Н.М, Г.О, Б.А нарын энгийн гадаад паспорт 3 ширхэг зэргийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлаагүй эд мөрийн баримтын талаар огт хөндөж яригдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримт, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн заалтыг ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн “мөс” гэх бодисын грамм дээр маргаантай, шинжээч томилсныг зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

  Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч М.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Б.Э нь гэм буруугийн талаар маргадаггүй. Иймд шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Д.Халзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Г.О нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Г.О нь анхнаасаа “би юу ч мэдээгүй” гэж мэдүүлсэн байдаг. Миний хувьд шүүгдэгчид үгсэн тохироогүй ч гэсэн үйлдлээрээ оролцсон байгааг нь сайтар ойлгуулсан. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Г.О нь биеийн байдал маш муу байгаа. Иймд Г.О-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эд мөрийн баримтуудыг шүүхийн шатанд шинжлэн судлуулахаар тэмдэглүүлсэн. Мөн Дорноговь аймгийн шүүхийн шүүх хуралдааны шатанд өмгөөлөгч Э.Батбаярын гомдолд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Б.Э, Н.М нарын мэдүүлэг нь гэрч Энхжингийн мэдүүлгээр давхар нотлогддог. Б.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.М, Б.Э, Б.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу “Мөс” гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бус аргаар олж авсан,

Мөн Н.М нь Б.Э, Б.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, Г.О-той урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу “Мөс” гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг ....... улсын дугаартай автомашины үнсний саванд нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Г.О нь Н.М-тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр хориглосон Нэгдсэн Үндэстний Байгууллагын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу “Мөс” гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг ..... улсын дугаартай автомашины үнсний саванд нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Б.Э, Б.А нар нь Н.М-тай урьдчилан үгсэн тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин буюу “Мөс” гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг ..... улсын дугаартай автомашины үнсний саванд нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Б.А нь Н.М, Б.Э нартай дээрх гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцож, БНХАУ-ын Эрээн хотод метамфетамин буюу “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулдаг И.Отгонбаяр н.Ганбаяр нартай Н.М, Б.Э нарыг танилцуулж, метамфетамин  буюу “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор олж авсан, Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд зохион байгуулж оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Гэрч Х.Э-н “ ... 2017 оны 11 дүгээр сарын 9-ний орой 20 цагийн үе миний танил Анка буюу Б.А над руу утсаар залгаад “Эрээн хотод юм байна” гэсэн. Юм гэдэг нь “мөс” гэдэг сэтгэцэд нөлөөлөх бодис юм. Тэгээд авах хүн байна уу, мөнгө байна уу, мөс авах хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тухайн үед Б.Э надаас мөс зарах хүн байна уу, би авах хэрэгтэй байна гэж надад хэлж байсан. ... А-г тэгж хэлэх үед нь эргээд хариу хэлье гэж хэлээд утсаа тасалсан. Б.Э рүү залгаад Анка гэж хүн урдаас мөс авах хэрэгтэй байна гэж байна. Мөнгө байна уу гээд асуугаад байна гэсэн чинь Э “надад дугаарыг нь өгчих” гэхээр нь Анкагийн 80334070 дугаарын утсыг өгсөн. ... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Э над руу утсаар залгаад “Замын-Үүдэд хүлээгээд сууж байна, та надад 40.000 төгрөг шилжүүлчих, би ямар ч мөнгөгүй” гэж хэлсэн. ... 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой Анка буюу Б.А над руу залгаад надаас мөс нэхээд байсан. Би гайхаад юу яриад байна гэхэд “танай дүү нар чинь Монголд ирсэн байгаа биз дээ, надад дүү нараасаа мөс аваад өг” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ, та нар Эрээн лүү хамт явсан биз дээ” гээд утсаа тасалсан. ... Тэгээд байж байтал Б.Э над руу залгаад “Та яаж байгаа юм бэ, манай найз баригдсан” гэж хэлээд утсаа тасалсан. ... Би Б.Э-с нийт 4 грамм мөс худалдан авч байсан. Тэр үед мөнгийг нь өгөөгүй, дараа нь өгөх буюу өр хийх замаар авсан юм. ...” /3 хх 45-48/, 

Гэрч А.Б-н “...Би .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Замын-Үүд, Эрээн чиглэлд хүн тээвэрлэж ажиллаж амьдарч байна. ... Тэгээд Шо Фи гээд хүнсний дэлгүүрийн урд талд ногоон, хар өнгийн куртиктэй 2 залуу зогсож байсан. ... Та хоёр Замын-Үүд явахгүй юм уу гэж асуухад явна гэсэн. ... Тэр хоёр ачаагүй явж байсан. Би машиндаа ороод жолооны ард, 2 хүүхэдтэй эмэгтэй бага хүүхдээ аваад урд суусан. Жолоочийн суудлын ард талын суудал дээр ахимаг настай эмэгтэй суугаад хүүхэдтэй явж байсан эмэгтэйн том хүүг өвөр дээрээ авч суусан. Сүүлд суусан 2 залуугийн ногоон куртиктэй нь ахимаг настай эгчийн хажуу талд, хар куртиктэй залуу нь баруун талд нь суугаад зээлээс хөдөлсөн. ... Тэгэж явж байхдаа ногоон куртиктэй залуу голын хайрцаг дээр тохойлдож ирээд надтай юм яриад байсан гэж ахимаг настай эгч сүүлд хэлж байсан. ... Тэгээд хар куртиктэй залуу нь штампаа даруулаад гараад ирсэн чинь ногоон куртиктэй залуу нь алга болчихсон, хар куртиктэй залуу нь машинаас буугаад ногоон куртиктэй залуугаа олж ирээд машиндаа сууцгаасан. Тэгээд суудлын байрлал өөрчлөгдсөн. Миний ард ногоон куртиктэй нь суугаад, хар куртиктэй нь голд суусан... Хилээс гарах гэж байхад миний машиныг зогсоосон. Тэгэхээр нь би нөгөө хоёр залуу нэг юм хийчихлээ гэж бодсон. Миний машиныг шалгахад голын хайрцагны ард талд байдаг үнсний савнаас жижиг ууттай зүйл гаргаж ирсэн. ... Монголын хил дээр ирээд тагнуулынхан та хоёр бие биенээ таних уу гэж асуухад тэр хоёр бие биенээ танихгүй гэж хэлсэн. Үнэндээ бол хамтдаа явж байсан. ...” /2 хх 229-231/,  

Гэрч Ш.О-н “... Би хоёр  хүүхэдтэйгээ ...... улсын дугаартай автомашинд суусан. Хэсэг хугацааны дараа 2 залуу болон нэг ахимаг настай эгч суусан. Би хоёр хүүхэдтэй байсан болохоор хүүгээ ард талд сууж байсан эгчийн өвөр дээр суулгаж явсан. ... Машиныг зогсооход би гаалийн шалгалт хийх гэж байна л гэж бодсон. Дараа нь жолооч эгч голын хайрцагны ард талаас гаргаж ирсэн зүйлийг хар тамхи юм шиг байна гэж хэлж байсан. ... Ногоон куртиктэй залуу архи уусан ч юм шиг, эсвэл халамцуу ч юм шиг царайтай харагдсан. Архи үнэртээгүй. ... /3 хх 5-7/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “... ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн голын хайрцагны ард талд байрлах үнсний савнаас жижиг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл илрэв...” гэх үзлэгийн тэмдэглэл /1 хх 22-23/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “... ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээс илрүүлсэн жижиг гялгар ууттай, нунтаг цагаан зүйлийг жинлэхэд 3.47 байв. ...” /1 хх 24-25/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “... Н.М-н шээсийг шинжлэхэд МЕТ, АМР гэсэн бичигтэй тэмдэглэгээ тус бүр 1, 1 зураастай байв. ...” /1 хх 26/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “... Г.О-н шээсийг шинжлэхэд МЕТ, АМР гэсэн бичигтэй тэмдэглэгээ тус бүр 1, 1 зураастай байв. ...” /1 хх 27/,

Н.М-н гэрт болон албан өрөөнд нэгжлэг, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 36-101/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 107-108, 193-198/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 109-120/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 178-181/, Н.М, Г.О нарын гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 184-188/, гар утасны холболтод үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 34-41/, эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 88-95/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 хх 227/,

Гаалийн Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн салбар лабораторийн “...Дээж-1, 3.47, цагаан өнгийн талст нунтаг, шинжилгээний үр дүн methamphetamine...” гэсэн  сорилтын дүн /3 хх 80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Г.О 2017.11.13” гэж хаягласан шээсэнд метамфетамин илэрсэн. Энэ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” гэсэн 10746 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх 84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Н.М 2017.11.13” гэж хаягласан шээсэнд метамфетамин илэрсэн. Энэ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” гэсэн 10745 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх 88/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн дугаартай гялгар уутанд байсан хуванцар урт гуурс, хуванцар богино гуурс, 2 ширхэг хөвөн, хуйлсан АК4052628 гэсэн сери дугаартай 20-ын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин илэрч байна. ... Шинжилгээнд ирүүсэн “2” дугаартай гялгар уутанд байсан “Stoned” гэсэн шошготой ногоон өнгийн хуванцар савнаас метамфетамин илэрч байна. ... Шинжилгээнд ирүүлсэн “3” дугаартай гялгар уутанд байсан хагархай тарианы шил мэт зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн 10747 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх 93-94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  “... Н.М-н гэрт хийсэн нэгжлэгийн ажиллагааны явцад хураан авсан гэх “Эм Жи Си И” ХХК 5 жил гэсэн бичигтэй, хар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтрийн 01, 20, 21, 22, 23, 24, 25 гэж дугаарласан хуудас дээрх гар бичвэр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Н.М-н гэх гар бичвэрийн загваруудтай тохирч байна. ...” гэсэн 524 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /3 хх 112-121/, Нууц ажиллагааны магадлагаа зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.М, Б.Э, Б.А нарыг урьдчилан үгсэн тохиролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг Б.А зохион байгуулсан, Н.М нь гардан гүйцэтгэсэн, Б.Э нь хамжигчаар оролцсон, Г.О-г Н.М-тай үйлдлээрээ санаатай нэгдэн, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Г.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нэмж нэгтгэн, Н.М-н биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар, Б.Э-н биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар, Б.А-н биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Н.М-н өмгөөлөгч Э.Батбаяраас “...Б.Э, Н.М нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлийг шинжлэн судлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн “мөс” гэх бодисын грамм дээр маргаантай, шинжээч томилсныг зөвшөөрөхгүй. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ....... улсын дугаартай тээврийн хэрэгслээс 3.47 грамм нунтаг цагаан зүйлийг хураан авсан, уг зүйлийг шинжилгээнд хүргүүлээд шинжээчийн дүгнэлт гаргуулахад 0.04 граммыг ашигласан болох нь шинжээч Ч.Очгэрэлийн мэдүүлгээр /6 хх 215-217/ нотлогдсон байхаас гадна анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулсан дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэв.   

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад дурдагдсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар шинжлэн судалсан, уг шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Батбаяр нь шүүгдэгч Н.М-н өмгөөлөгчөөр оролцсон байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Р.Оюунцэцэгээс “...Б.А нь Н.М, Б.Э нартай үгсэн тохиролцох ямар ч санаа зорилго байгаагүй, зөвхөн тэдний машинд дайгдан Замын-Үүд орох зорилготой явсан... Өөрийн танил гэж Отгонбаярын утасны дугаарыг л өгсөн. М, Э нар нь А-н юмыг авах гэж явсан гэж худал мэдүүлдэг. Б.А нь М, Э нарт ямар ч зүйл захиагүй, аваагүй, мөнгө ч өгөөгүй, үгсэн тохиролцсон зүйлгүй байхад түүнийг бүлэглэн, үгсэн тохирч гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнд гомдолтой. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан гэрч Х.Энхжингийн “ ... 2017 оны 11 дүгээр сарын 9-ний орой 20 цагийн үе миний танил Анка буюу Б.А над руу утсаар залгаад “Эрээн хотод юм байна” гэсэн. Юм гэдэг нь “мөс” гэдэг сэтгэцэд нөлөөлөх бодис юм. Тэгээд авах хүн байна уу, мөнгө байна уу, мөс авах хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тухайн үед Б.Э надаас мөс зарах хүн байна уу, би авах хэрэгтэй байна гэж надад хэлж байсан. ... А-г тэгж хэлэх үед нь эргээд хариу хэлье гэж хэлээд утсаа тасалсан. Б.Э рүү залгаад Анка гэж хүн урдаас мөс авах хэрэгтэй байна гэж байна. Мөнгө байна уу гээд асуугаад байна гэсэн чинь Э “надад дугаарыг нь өгчих” гэхээр нь Анкагийн 80334070 дугаарын утсыг өгсөн. ...” /3 хх 45-48/, Б.Э-н гэрчээр өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын 9-ний орой Ука буюу Энхжин ах над руу залгаад “Мөс буюу сэтгэцэд нөлөөт бодис авах уу, яах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлээд тасалсан, 15-20 минутын дараа Х.Э ах над руу дахиж залгаад “Эрээнд манай найз Анкагийн мөс байгаа юм байна, очиж аваад ирэх хэрэгтэй байна, мөнгө байна уу” гэсэн. Тэр үед Н.М миний хажууд байсан ба энэ талаар түүнд хэлэхэд “Тэгвэл би мөнгө олоод аваад ирье” гэж хэлсэн. 5 минутын дараа Х.Э ах дахин над руу залгаад “80334070 дугаарт Анка гээд манай найз байгаа, одоо Эрээн хотод байгаа, энэ хүнтэй залгаад уулз” гэж хэлсэн. 21 цагийн үед Н.М өөрийн дугаараас Анка гэх хүн рүү залгаад “Анка мөн үү, Э ахаас дугаарыг чинь авсан” гэж хэлэхэд “Мөн байна, Их Монгол хороололд байна” гэж хэлсэн. Тэр үед Анка Эрээн хотод биш Улаанбаатарт байсан. ... Тэгээд Анка, Н.М бид гурав шөнө 24 цагийн үед СУИС-ын урд талд манай ээжийн машин дотор уулзсан. Тэр үед Анка Н.М бид хоёрт “Эрээнд миний мөс байгаа, энийг авах уу, мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд бид гурав тэр шөнө 01 цагийн үед Улаанбаатар хотоос Замын-Үүд боомтоор гарч БНХАУ-ын Эрээн хотоос мөс гэх бодис авч ирэхээр манай ээжийн эзэмшлийн “Тоёота приус” загварын автомашинаар явсан. ... Тэгээд 11 цагийн үед хилээр гарах гэж байхад Анка миний гадаад паспортын хугацаа дууссан байна, та хоёр хилээр гараад аваад ир гэсэн. ... Би Анкатай Замын-Үүдийн Хөвсгөл нэртэй буудалд үлдсэн. ...” /3 хх 22-26/ гэх мэдүүлгүүдээр Б.А нь өөрийн танил Ука буюу Х.Энхжингийн дүү Х.Мөнхжингийн найз Б.Э болон түүний найз Н.М нартай БНХАУ-ын Эрээн хот явах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу 2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Б.Э-н төрсөн эх Н.Жаргалангийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Замын-Үүд сум руу явсан, маргааш нь буюу 11 дүгээр сарын 10-ны өглөө хилээр гаргах байсан боловч Б.А-н гадаад паспортны хугацаа дууссан шалтгаанаар тэрээр Эрээн хотод Б.Э-н хамт үлдэж, Н.М Эрээн хот руу явсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Б.А нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг улсын хилээр оруулахаар Б.Э, Н.М нартай урьчилан үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг зохион байгуулсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэв.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу бэхжүүлэгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа бүхий баримт, Б.А, Н.М нарын холбогдож байсан вичат-ийн мэдээлэл /1 хх 155-176/  зэргээс үзэхэд Б.А, Н.М нар сэтгэцэд нөлөөт бодисыг авах, улмаар Монгол Улсын хилээр оруулах талаар харилцан ярилцсан нь нотлогдож байна. 

Шүүгдэгч Г.О-с “... хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.А-с “... Миний хувийн байдал болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэдийгээр шүүгдэгч Г.О, Б.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд шүүхээс тэндэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, тэдэнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.О, шүүгдэгч Н.М-н өмгөөлөгч Э.Батбаяр, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.