Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Хохирогч *******

Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хойшлуулсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор хойшлуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн .2.1, .2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жил 9 сарын хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сарын 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжаар 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 05 сар 09 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг өршөөлийн хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос үлдсэн 1055 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1055 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, ******* овогт ******* /РД: /

 

Шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг хашаанд байрлах иргэн *******гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч Монел маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 396.970 (гурван зуун ерэн зургаан мянга есөн зуун далан)  төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын тоот хашаанд байрлах хохирогч О.******* байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч орны бүтээлэг, Конка маркийн 32 инчийн зурагт, удирдлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 245.500 (хоёр зуун дөчин таван мянга таван зуун) төгрөгийн хохирол учруулсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоот хашааны гадна 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн цагийн үед хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Би , нарын зурагтыг хулгайлсан. гуай бид 2 муудалцсан нь үнэн. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь нэг удаа цохьсон өөр зүйл болоогүй...гэв.

 

            Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн зээ охиныхоо кашийг чанах сүү авах гээд зээ охиноо аваад гэрийнхээ хаалгыг цоожлоод Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уул хороололд үйл ажиллагаа явуулдаг EF дэлгүүр ороход байхгүй байсан тул урагшаа Ольхоны бөөний баазаас каш чанах сүүг нь авчихаад шууд гэртээ буцаад ирэхэд гэрийн хаалга онгорхой байхаар нь гайхаад гэртээ ороод гэр доторх эд зүйлсээ бүртгэж үзэхэд 40 инчийн Монел маркийн зурагт алга болсон байсан ... хулгайч манай гэрт 11 цаг 49 минутаас 12 цаг минутын хооронд орсон байна... Би зурагтныхаа мөнгийг л олж авмаар байна. Би саяхан тархины хүнд хагалгаанд орсон. Сая намайг гаднаас орж ирээд малгайгаа тайлахад надруу харж намайг шоолж инээж байх шиг байна. Би ямарч байсан энэ хүнээс хохирол мөнгөө авна...” гэжээ. /1-р хх-ийн 21-22, 29-30 тал/

                 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “... манай гэрт буюу Хэрлэн сумын 4 дүгээр баг 3 ширхэг 10 давхарын байранд цагаан сарын дараа Мартын 8-ны өмнө 1 ширхэг хавтгай зурагт авч ирсэн. Тухайн үед манай гэрт авч ирсэн зурагт нь том зурагт байсан. Манай 32 инчийн зурагттай бөгөөд тэр зурагтнаас бага зэрэг том зурагт байсан. Тэр зурагтыг орны бүтээлгээр боочихсон байсан ба зурагт нь хөл байхгүй болохоор зурагтаа хана түшүүлээд тавьсан” гэжээ. /1-р хх-ийн 37 тал/

                 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 28 минут 51 секундэд манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ******* гийн байршил зааж байсан ... 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 07 минут секундэд Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уул гэр хорооллын дунд байрлах Хүний хөгжлийн ордонгийн хойд талд зааж байгаад 11 цаг 28 минут 51 секундад ертөнцийн зүгээр урагш явж Хэрлэн сумын 4 дүгээр баг хан-Уул гэр хорооллын нүүрний эгнээнд худгийн хойд талын хашаанд заасан. 11 цаг 37 минут 28 секундэд тухайн газраас хойш явж Хан-Уул гэр хорооллын дунд байх худгийн урд талын хашаанд тус тус гийн цахим бугуйн гавны байршил заагч заасан байна” гэжээ. /1-р хх-ийн -34 тал/

                 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 сарын 06-ны өдөр нөхөр бид хоёр 15 цагийн орчимд гэрээсээ гарч ... 19 цаг өнгөрч байх үед гэртээ хамтаар ирэхэд хаалганы цоож эвдрээгүй хэвийн байсан бөгөөд том өрөөний буйданг бүтээсэн байсан улаан эрээн өнгийн цэцгэн хээтэй орны бүтээлэг, хар өнгийн Конка маркийн зурагт удирдлага алдагдсан байсан...” гэжээ. /1-р хх-ийн 109-110 тал/

                 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 сарын 06-ны өдөр хэрлэн сумын 4-р баг Зангиатын тоотод гэртээ байж байтал өдөр 11 цагийн үед манай хүүгийн найз гэх залуу” зурагт зарна, 2 зурагт байгаа” гээд манай гэрт ирсэн. Надад зурагт авах шаардлага байгаагүй тул би аваагүй. Тэр үед манай баруун талын айлын гэх эмэгтэй манайд сууж байсан ба тэрээр “манай зурагт гарахгүй байгаа, би авъя, ямар зурагт юм бэ” гэж асуутал “би Улаанбаатар хотруу шилжих гэж байгаа. 2 зурагт байгаа алийг нь авах вэ, жижиг зурагтаа 100.000 төгрөгөөр зарна” гэж байсан. Тэгээд удалгүй яваад нэг улаан эрээн юманд боолттой зурагт аваад ирсэн. Тэр үед нь би эгч рүү утсаар залгаад зурагт зарах хүн чинь ирсэн байна” гэж хэлээд эгчийн охин нь ирээд аваад явсан. Би дараа нь утсаар эгчрүү залгаад “зурагт нь гарч байна уу” гэж асуухад эгч “гарч байна, нөгөө залуу бүр өөрөө гаргаж өгөөд суурилуулж өгөөд явсан” гэж хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 121 тал/

            Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотод байж байгаад Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод гэртээ 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Тухайн үед манай зурагт гарахгүй байсан тул манай ээж зүүн талын айл болох гэх хүнтэй уулзах үедээ “зурагт гарахгүй байгаа, зурагт худалдаж авах” тухай хэлтэл эгч манай ээжид “манай энд хямдхан зурагт зарах хүн байгаа” гэж хэлсэн байсан тул энэ талаар нь ээж надад хэлсэн. 2022 оны 03 сарын 06-ны өдөр эгч утсаар надруу залгаад “манайд зурагт зарах хүн ирчихлээ, зурагтаа ирж үзээ” гэж хэлсэн. Би эгчийн гэрт нь очих үед эгчийн гэрт нь 40 гаран насны намхан залуу цэнхэр өнгийн даавуун канттай ажлын хувцастай залуу байсан. Тэр залуу ярихдаа “манай эхнэр хүүхэд хот явж байгаа тул би гэрийнхээ эд зүйлийг зарж байгаа, энэ манай гал тогооны өрөөний зурагт байгаа юм. Мөн надад зарах 43 инчийн зурагт бас байгаа” гэж надад ярьж байсан. Тэгээд надад хар өнгийн 32 инчийн Конка маркийн зурагтыг улаан эрээн бүтээлэгэнд боогоод саарал өнгийн удидлагын хамт 80.000 төгрөгөөр зарсан” гэжээ. /1-р хх-ийн 113 тал/

                 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 10-11 цагийн орчимд гэрээсээ гараад Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод очсон. Тухайн айлд ороход миний зүс таних /нэрийг нь мэдэхгүй/ 30-40 орчим насны залуу ганцаараа байсан бөгөөд бид 2 нийлээд 1 ширхэг том савалгаатай Боргио нэртэй пиво хуваан уусан. Тэгээд бид 2 хамтдаа тэндээс гарсан бөгөөд тэдний үүдэнд үл таних 30-40 орчим насны 2 залуутай тааралдсан. Тэгээд юу болсон талаараа сайн мэдэхгүй байгаа бөгөөд тухайн 2 залуу намайг газарт унагаад  миний нүүр болон ам руу нэлээн хэдэн удаа өшиглөсөн. Тухайн асуудлын улмаас миний үүдэн нэг шүд унасан байна...” гэжээ. /1-р хх-ийн 186-1, 188-189 тал/

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 3 дугаар сарын эхээр гэртээ байж байхад манай гэрийн хойд талд хүмүүс зодолдоод байхаар нь би ганцаараа гарч харахад манай хорооны ахыг манай гэрийн ард талын эгнээнд байдаг хочит, хочит нар зодож байсан. Намайг яваад очиход ах ахын нүүр рүү зангидсан гараараа цохихоор нь би салгаад ахыг гэр рүү дөхүүлж өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 196 тал/

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ахтай гэх хүн ярилцаж байгаад гэх хүн нь гийн өмд рүү шүлсээ хаяад маргалдаад гэх хүний нүүр рүү нь зангидсан гараараа 2 удаа цохиход нь газарт байсан архины шил аваад гийн нүүр рүү шилээрээ цохихоор нь би ыг өшиглөж газарт унахаар нь гэдэс болон хөлрүү нь 3 удаа өшиглөсөн. Тэгээд гэх хүний нүүр лүү нь өшиглөх гэж байхад салгаад гэх хүнийг явуулсан. Тухайн үед гийн чихнийх нь хажуу талаас цус гарч байсан ба гэх хүний амнаас цус гарсан байсан” гэжээ. /1-р хх-ийн 198 тал/

          

           Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын -ний өдрийн 205 дугаартай дүгнэлтэд:

                  1. “ын биед 1 шүдний хугарал, дээд уруулын язарсан шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтлүүд байна.

                  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 5 хувь тогтонги алдагдсан тул 1 шүдний хугарал, 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул дээд уруулын язарсан шарх, духны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 203-204 тал/ зэрэг болно.

 

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10, 98, 182 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-17, 1011-104,  тал/

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 7-9 тал/

- Эд зүйл эд мөрийн баримтыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 150-151 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 224 тал/

- гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 123, 161, 1 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг од оршин суух хохирогч *******гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч Монел маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 396.970 (гурван зуун ерэн зургаан мянга есөн зуун далан)  төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын тоотод оршин суух хохирогч О.******* байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч орны бүтээлэг, Конка маркийн 32 инчийн зурагт, удирдлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 245.500 (хоёр зуун дөчин таван мянга таван зуун) төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоот хашааны гадна хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******, , ,,, ,,, , Ш., , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын -ний өдрийн 205 дугаар шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.******* холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санатай учруулсан,  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 30 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 2 сар 05 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч О.******* эд хөрөнгөд 245.500 төгрөгийг хохирол, хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч , нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч , нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч гаас өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 438.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч гаас гэм хорын хохиролд 438.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг од оршин суух хохирогч ******* /РД: ЖЭ660*******060/-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд .000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Цагдаагийн газар //-ын тоот дансанд тус тус олгох нь зүйтэй байна.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч гийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.******* 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 30 хоногийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 2 сар 05 хоногийн хорих ялаар тогтоосугай.    

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан 5 жил 2 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гаас нийт 438.000 төгрөгийг гаргуулж, хохирогч  Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг од оршин суух хохирогч ******* /РД: ЖЭ660*******060/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт /.000 гучин гурван мянга/ гаргуулж, Дорнод аймгийн Цагдаагийн газар //-ын тоот дансанд олгосугай.

 

          7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч гийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.******* энэ хэрэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ