Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч  Д.Ганцэцэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарга овгийн  Доржгочоогийн Лхагвадорж, Шарнууд овгийн Хадбаатарын *******, Боржигон овгийн  Болдбаатарын нарт холбогдох 2126000000252 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр баг “Шарга” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарга овгийн Доржгочоогийн Лхагвадорж, регистрийн дугаар: //,

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг “Нарийн” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Хадбаатарын *******, регистрийн дугаар: //,

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 15-1503 тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.3 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Боржигон овгийн Болдбаатарын , регистрийн дугаар: //,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******той бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аравт гэх газраас, иргэн Ц.Бат-Ухаантын сарлагийн 1 тооны шүдлэн үхрийг машин механизм буюу мотоцикпь ашиглан хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч ******* ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арват гэх газраас, иргэн Ц.Бат-Ухаантын сарлагийн 1 тооны шүдлэн үхрийг машин механизм болох мотоцикл ашиглан хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдрөөс мөн оны 07-нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг  хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан, олон тооны малыг хулгайлсан,

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

            Шүүх хуралдааны хэллцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би Улаанбаатар хотод байхад цагдаагийн Мягмарсүрэн хошууч над руу залгаад таны адуу аймгийн төв дээр бойнд орох гэж байна гэсэн. Тэгэхээр нь ах Нямдорж руу бойн дээр очоодох гэж хэлсэн. Манай адуунууд Тарагт сумын нутаг дэвсгэр болох Зодох, Арвайн тал, Аав хайрхны хавиар байдаг. Манай адууг Сүхбаатарын Чимэдцэрэн гэдэг залуу хариулж малладаг юм. Би адуунуудаа яг нарийн тоолдоггүй. 100-аад тооны адуу байгаа байх. Тухайн хулгайд алдагдсан 5 тооны адуу нь хавчиг 6 настай азарга, 4 тооны соёолон гүүний хамт тусдаа 5-уулаа байдаг байсан. Тухайн 5 тооны адуу нь зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй чандмань тамгатай, азарга нь зээрд зүсмийн 6 настай хавчиг азарга байсан. Хүрэн зүсмийн байдас 1, улаан хээр зүсмийн байдас 1, цавьдар зүсмийн халзан байдас 1, өвгөн буурал зүсмийн байдас 1 байсан. Зодох гэх газраас Арвайн тал морины шүтээн хүртэл 3-4 км-ийн зайтай байдаг. Тухайн алдагдсан 5 тооны адуу ихэвчлэн Арвайн талаар байдаг байсан. Би гомдолтой байна. Азарга нь уядаг хурдан азарга байсан. Мягмарсүрэн хошууч мэдэж тэр хүмүүсийг барьж аваагүй байсан бол нядлагдаад маханд орчих байсан байна лээ.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,      

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ахын адууг 2008 оноос эхлэн хариулж байгаа. 80 гаран тооны адууг нь хариулдаг. Зөв талын гуян дээр саран тосгууртай чандмань тамгатай, бараан хүрэн, хээр зүсмийн адуунууд байдаг. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Тарагт сумын 2 дугаар баг Зодох гэдэг газар манай гэрийн ойролцоо худаг дээр ирж ус уухад бүрэн байсан. Тэрнээс хойш адуунууд харагдаагүй. Манай адуу байдаг Тарагт сумын 2 дугаар багт байрлах “Зодох” гэх газраас Арвайн тал хүртэл 4-5 км-ийн зайтай байдаг. Тухайн үед хулгайд алдагдсан 5 тооны адуу нь 1 азарга, 4 тооны соёолон гүү байсан ба тухайн 5 тооны адуу нь бусад адуунаасаа тусдаа явдаг байсан. Тухайн 5 тооны адуу “Зодох” гэх газар худгаас ус уучихаад буцаад Арвайн тал руу явчихдаг байсан. Ихэнхдээ тэнд байдаг байсан. Уг 5 тооны адуу өдөр болгон ус уухаар ирдэг байсан. Тухайн үед 5 тооны адуу ус уухаар ирэхгүй байхаар нь би Хөтөл-Ус гэдэг газар руу ус уухаар явчихсан юм байна гэж бодоод уг 5 тооны адууг хайж үзээгүй байсан юм.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25, 27 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн үед би ээжийн дэлгүүр дээр сууж байсан чинь цэнхэр өнгийн дээлтэй, хар өнгийн малгай өмссөн үл таних залуу орж ирээд гарал үүслийн бичиг авах гэсэн юм. Бойн дээр малаа оруулж байгаа юм. Бойны хүн эндээс бичиг авдаг гээд зааж өгөөд явуулсан юм гэсэн. Тэгэхээр нь би хаанахын хаягтай вэ гэж асуусан чинь Арвайхээрийн 4 дүгээр баг гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж Бадамханд руу залгаад 4 дүгээр багийн хүн гарал үүслийн бичиг авъя гэж байна гээд асуусан чинь ээж малынх нь зураг байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас малын чинь зураг байгаа юу гэж асуусан чинь байхгүй гэсэн. Тэгэхээр нь би зураг нь заавал шаардлагатай байдаг юм. Зураг оруулдаг гэж хэлсэн чинь за хүн рүү яриад зургийг нь аваадахъя гэсэн. Тэгээд би аавын фэйсбүүк хаягийг явуулсан чинь тэр хаяг руу нь адуунуудын зураг ирсэн. Тэр залуу гэдэг хүний регистр байгаа юм гэж хэлсэн. Тэгээд ээж рүү залгаад малчных нь регистр гарч ирэхгүй байна гэж хэлсэн чинь за тэгвэл хүргэн Дэмбэрэлдорж ахынхаа нэр дээр хийгээд өгчихдөө сумын байцаагч руу явуулах болоогүй шүү. Би өөрөө шалгаж байж баталгаажуулна шүү гэж хэлсэн. Тухайн үед тэр ******* гэх залуу малаа бойнд оруулчихсан яараад байна эгчээ. Та хийгээд өгөөч гээд гуйгаад суугаад байсан. Надад гарал үүслийн бичиг хийх эрх байхгүй. Манай ээж Бадамхандад тийм эрх байдаг. Тухайн үед ээж байхгүй байсан болохоор нь ээжийн өмнөөс гарал үүслийн бичиг бичсэн юм. Урд өмнө би Дэмбэрэлдоржийн нэр дээр хуурамчаар гарал үүслийн бичиг хийж өгч байгаагүй. Сая анх удаа л ийм үйлдэл гаргасан. Энэ талаар Дэмбэрэлдорж ах мэдээгүй.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө манай нөхөр ын утас руу ******* олон дахин залгаад байсан. Тэгэхээр нь би нөхөртөө утас чинь дуугараад байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс адуу туугаад ирчихсэн. Хаана хаших вэ, та машинаа өгчих гээд яриад байсан. Тэгээд манай нөхөр тэр хоёр дээр оччихоод ирье гээд явсан. Удалгүй *******тай хамт ирсэн. ******* манай машиныг унаад буцаад явсан. Тухайн үед ******* манай нөхөртэй би адуугаа тушаачихаад танд 1.000.000 төгрөгийг чинь өгнө гэж ярьж байсан. Би *******д хоол хийж өгч явуулсан юм.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед би ажил дээрээ буюу Арвай бойн дээр очсон чинь хоёр залуу ирээд адуу хийлгэх гэсэн юмаа нэг адууг хэд төгрөгөөр хийх вэ гэж асуусан.  Тэгэхээр нь би нэг адууг 25,000 төгрөгөөс хийнэ гэж хэлсэн чинь 5 тооны адуу хийлгэе яваад адуугаа туугаад ирье хотруу явж байгаад машин эвдэрчихлээ адуу ойрхон байгаа гэж хэлсэн. Би мал мах авдаг ченж Буянтогоо гэх хүн рүү залгаад та мах авах уу энд адуу зарах хүн ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгсэн Буянтогоо ах удалгүй хүрээд ирсэн.  Тэгсэн нөгөө хоёр залуу 5 тооны адуугаа туугаад ирсэн. Тэгээд тухайн адуунуудыг бод малын хашаанд оруулсан.  Буянтогоо ах бид хоёр тухайн хоёр залуугаас гарал үүслийн бичиг чинь хаана байна гэж асуусан чинь машин эвдэрээд машин дотор байгаа гэж хэлсэн. Буянтогоо ах тухайн адуунуудыг нийтдээ 4,000,000 сая төгрөгөөр бодож авахаар болоод би 2,000,000 төгрөгийг нь өгөхөөр болж Буянтогоо ах 2,000,000 төгрөгийг нь өгөхөөр болсон байсан. Тэгээд гарал үүслийн бичигээ аваад ирэхээр чинь мөнгийг өгнө гээд би мөнгийг нь өгөөгүй байсан юм. Тухайн үед би банк ороод мөнгө авчихаад ирсэн чинь Буянтогоо ах энэ залуу адуунуудыг яагаад зарах гээд байгаа нь сэжигтэй байна гэхээр нь би яагаад энэ адуунуудыг зарах гэж байгаа юм бэ? сайхан залуу адуунууд байна ш дээ гэж тухайн хоёр залуугаас асуусан чинь тухайн хоёр залуугийн арай махлагдуу нь би дүүгийнхээ сургалтын төлбөрийг хийх гэж байгаа юмаа гэж байсан.  Тэгээд тухайн 5 тооны адууг сэжигтэй байна гээд Буянтогоо ах малын Мягмарсүрэн цагдааг  дуудсан. ...Саран тосгууртай чандмань тамгатай зээрд азартай 4 тооны гүүнүүд байсан. Тухайн адуунуудыг Буянтогоо ах бид хоёр бод мал хийдэг хашааны хаалгаа онгойлгож өгөөд оруулсан байсан. Би тухайн Арвай нэртэй мал нядалгааны газрын эзэн нь байгаа юм.” гэсэн мэдүүлэг   /3-р хх-ийн 202-203 дугаар хуудас/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь өглөө 09 цагийн үед санагдаж байна хувиараа мал мах авдаг Буянтогоо гэх хүн надруу яриад 12 дугаар багт байрлах Арвай нэртэй мал нядалгааны газарт 5 тооны адууг сэжигтэй хоёр нөхөр зарах гээд байна гэж хэлсний дагуу би тухайн бойн дээр яваад очсон чинь Нарийнтээл сумын харъяатай хоёр залуу 5 тооны адуу зарах гээд бойны хашаанд хийчихсэн байсан. Тэгээд тухайн хоёр залуугаас гарал үүслийн бичиг байгаа эсэхийг асуухад байхгүй байсан. Тэгээд тухайн адуунуудыг хаанаас авсан болох талаар асууж тодруулахад уг адуунуудыг Тарагт сумын нутаг дэвсгэрт болох Арвайн тал гэх газраас тууж авч ирсэн талаараа хэлсэн бөгөөд тухайн адуу хэний эзэмшлийн адуу болох талаар асууж тодруулж адууны эзэн нь гэх хүн болох талаар олж тогтоогоод тухайн үед томилгоот мөрдөгчийг дуудаж хэргийн газрын үзлэг хийлгүүлсэн. Тухайн адуунууд нь зөв талын гуяан дээрээ Саран тосгууртай чандмань тамгатай, зээрд цавьдар зүсмийн адуунууд байсан, нэг тооны азарга бусад 4 нь гүү байсан нийтдээ 5 тооны адуу байсан.“ гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 200 дугаар хуудас/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. Эхээс 3-уул. Айлын дунд хүүхэд.  Дээрээ 1 эгчтэй, 1 эмэгтэй дүүтэй. Эцэг, эх хоёр нь Нарийнтээл суманд малчин хүмүүс байдаг. Лхагвадорж нь аав, ээж, дүү нарын хамт Нарийнтээл сумын 1 дүгээр баг Шарга гэх газар амьдардаг. ******* Нарийнтээл сумын ерөнхий боловсролын уулийн 9 дүгээр анги төгссөн. Энэ жил цэрэгт явах гэж байсан боловч хэрэгт татагдаж байгаа учир явж чадаагүй. Бага дүү Даваажаргал нь Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид сурдаг. Л.Лхагвадорж нь зан байдлын хувьд төлөв даруу. Үг дуу цөөтэй. Элдэв янзын гаж буруу зангүй, хүний үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө би 10 цагийн үед эмнэлэг дээр үзүүлж байсан юм. Тэгсэн манай охин Лхамаа утсаар залгаад гэх хүн 5 адуун дээр гарал үүслийн бичиг хийлгэх гэж орж ирлээ гэж сонсоод манай 5 дугаар багт хоёр гэж хүн байдаг тэр хоёрын нэг л юм байна гэж бодож байсан. Манай охин Лхамаа дахиж залгаад регистер нь буруу байна гэсэн. Тухайн үед би эмнэлэг дээр бие тааруу урд өдөр нь хөдөөгүүр явж байгаад тал харвалт өгсөн байсан учраас охиныг дахин дахин залгаад байхаар нь төвөгшөөгөөд тэгвэл малынх нь зургийг наад хүнийхээ зурагтай сайн аваарай гэж хэлээд Дэмбэрэлдорж ахынхаа нэр дээр хийгээд өгчих. Баталгаажуулж болохгүй шүү. Би өөрөө очиж байгаад үзнэ шүү гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр нь 14 цагийн автобусаар Улаанбаатар хотруу үзүүлэхээр явсан. Би малын эмчээр 32 жил ажиллахдаа ийм асуудалд орооцолдож үзээгүй. Тухайн үед биеийн байдлаас болоод хайхрамжгүй хандсан байна. Би өөрийн гаргасан буруутай хайхрамжгүй үйлдэлдээ гэмшиж байна.  Ямар нэгэн байдлаар хуурамчаар бичиг баримт үйлдэх санаа зорилго байгаагүй. Би тэр ******* гэх хүнийг огт танихгүй. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,

Яллагдагч  *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би хөдөө гэртээ байж байсан чинь манай найз ******* над руу утсаар яриад би нэг хэдэн адуу өгөх гэж байгаа юм. Хамт Өвөрхангай руу туулцаад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би Даваадариас адуу чинь хаана байгаа юм гэж асуусан чинь Морины шүтээний тэнд байгаа гэж хэлсэн. Тэгээд би Нарийнтээл суманд дээр өөрийнхөө “Даюун” маркийн мотоциклиор ирээд Даваадарийг сумаас аваад 18 цагийн үед аймаг руу явсан. Тэгээд явж байгаад 21 цагийн үед Морины шүтээний ойролцоо ирсэн. Тэгээд адуун дээр очоод адуугаа туугаад шөнийн 23 цагийн үед Баруун гуанзны араар оруулж адуугаа туугаад Жинчингийн зүүн урд талд байх мал нядалгааны газрын цаана хээр хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн үед би Даваадарийг мотоциклоороо мал нядалгааны хашааны гадаа буулгаж өгчихөөд буцаад адуун дээрээ очсон. Тэгсэн ах ирээд ******* машинд нь суугаад явсан. Удалгүй 09 цагийн үед *******, ах хоёр мал нядалгааны хашааны үүдэнд ирсэн. ******* бид хоёр адуугаа тууж мал нядалгааны хашаанд оруулчихаад бид хоёр адууныхаа дэргэд байж байсан чинь цагдаа ирсэн. Тэгээд ******* бид хоёр цагдаагийн газар ирсэн. ”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 90-91 дугаар хуудас/,

Яллагдагч  ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэх хүнээс 2021 оны 08 дугаар сарын 15-ны хавьцаа 1.800.000 төгрөг зээлсэн юм. од 800.000 төгрөгийг нь буцааж өгөөд 1.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан чинь мөнгөө нэхээд байсан. Тэгээд Нарийнтээл суманд 10 дугаар сарын 03, 04-ний үеэр манай сумаас хонь ачиж явахаар ирсэн байсан. Тэгэхэд нь би уулзаад хониноос нь ачилцсан. Тэгэхдээ би мөнгийг чинь өгөх гэсэн чинь мөнгө олдохгүй байна. Би хүний адуу хулгайлаад туугаад очвол Өвөрхангайд амьд адуу авах бойны газар байдаг уу гэж асуусан чинь байгаа. Туугаад ир асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Лхагвадоржтой хамт яваад морины шүтээний цаад талд байсан 5 тооны адууг туугаад баруун гуанзны хойно шөнийн 01 цагийн үед ирээд ах руу залгаад би одоо аймаг руу адуугаа туугаад явж байна гэсэн чинь “Жинчин” төвийн цаад талд сондгой цагаан урт байшинтай мал нядалгааны газар байгаа. Тэнд очоод хашаа нь онгорхой байвал хашчих гэсэн. Тэгэхээр нь адуугаа туугаад очсон чинь хашаа нь хаалттай байсан. Тэгэхээр нь ах руу ярьсан чинь наанаа байж бай. Би очлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй ах ирээд намайг суучих гээд суулгаад тэр хавиар эзэнгүй хашаа байвал хашчихъя гэсэн. Тэгээд эзэнгүй хашаа олдоогүй. Тэгсэн ах манайх руу явъя. Эхнэр хоол хийж байгаа. Чи хоол аваад буцаад миний машиныг унаж ирээд адуугаа манаад хоночих гэсэн. Тэгээд би ахтай гэрт нь очоод хоол аваад машиныг нь унаад буцаад адуу байгаа газраа Лхагвадорж дээр ирсэн. Тэндээ адуугаа харж хоноод өглөө эрт ахад машиныг нь аваачиж өгөөд буцаад ахаар адуун дээрээ хүргүүлж ирсэн. Чи энэ бойны газрыг онгойхоор ороод адууны мах хэдээр авч байгааг нь асуугаад 5 тооны адуу байгаа гээд хэлээрэй гэсэн. Шөнө нь ах надтай хамт хоосон хашаа хайж явж байхдаа чи адуугаа зараад миний 1 сая төгрөгийг өгөөд найздаа бас хэдэн төгрөг өгөөд үлдсэнээр нь өрөө дарахгүй юу гэж байсан. ******* ах намайг Арвайн талаас бусдын адууг хулгайлж авч ирсэн талаар мэдэж байсан. Би малчин төв дээр явж ороод Нарийнтээл сумаас ирсэн адуунууд дээр гарал үүслийн гэрчилгээ хийлгэх гэсэн юм гэж хэлсэн чинь нэг эмэгтэй байсан. Тэгснээ ээжтэйгээ яриад байсан. Тэгээд ах өөрийнхөө регистерийн дугаарыг над руу явуулсан байсан. Тэгээд би ахын регистерийн дугаарыг хэлээд нэр дээр нь хийлгэх гэсэн чинь регистер буруу байна  гээд байсан. Тэгснээ болчихлоо гэж хэлээд 5500 төгрөг өг гээд надад гарал үүслийн бичиг хийж өгөөд миний утас руу 6 оронтой тоо мессежээр ирсэн. ”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 100-101 дугаар хуудас/,

Яллагдагч  *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө би өөрийн гэртээ байж байсан чинь ******* миний Жи-мобайлын гар утас руу залгаад ахаа би адуугаа туугаад сумаас гарлаа шүү гэсэн. Тэгэхээр нь би ах нь адуу авахгүй байгаа. Чи бойн дээр өгчихгүй юу гэж хэлсэн. Шөнө 02 цагийн үед надруу ******* баахан залгасан байсан. Эхнэр чиний утас чинь дуугараад байна гэсэн. Утсаа аваад ярьсан чинь ******* ирчихлээ гээд байсан.  Би Жинчингийн тэнд байдаг бойн дээр яваад оччих. Өглөө учраа олохгүй юу гэж хэлсэн. Тэгсэн чинь хаалгыг нь нүдээд хүн гарч ирэхгүй байна. Та хүрээд ирээч гэсэн. Би шөнийн 03 цагийн үед очсон чинь Лхагвадорж, ******* хоёр бойны гадаа байсан. Тэгээд би тэр хоёртой уулзаад өглөө бол. Наадах чинь хүн байхгүй юм шиг байна. Та хоёр эндээ адуугаа харж хоноод өглөө адуугаа өгчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд би та хоёр миний машиныг авч яваад адуугаа харж хоночихоод өглөө эрт авч ирээд өгөөрэй. Би хөдөө явна шүү гэж хэлсэн. Тэгээд намайг гэрт хүргэж өгчихөөд буцаад машин аваад яв явсан.  *******д чи адуугаа зараад ахынхаа 1.000.000 төгрөгийг өгөөрэй гэж хэлсэн. ******* намайг гэрт хүргэж өгчихөөд миний машиныг аваад явсан. Өглөө нь 09 цагийн үед миний машиныг авч ирж өгсөн. Би Даваадарийг буцаагаад адуун дээр хүргэж өгчихөөд Автокомын хажуу талын засвар дээр машинаа янзлуулж байсан чинь ******* надруу залгаад адуун дээр гарал үүслийн бичиг нэхээд байна. Аймгийн харьяатай хүний регистер хэрэгтэй байна. Та регистерээ өгчихөөч. Таны нэр дээр хийлгэчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь чи өөрийнхөө нэр дээр хийлгэ. Адуун дээрээ зогсож байгаад зургаа авахуул гэж хэлчихээд байж байсан мессеж бичээд та регистерээ явуулчих гээд байхаар нь би өөрийнхөө регистерийн хамгийн сүүлийн тоог буруу бичээд явуулсан. Удалгүй ******* надруу залгаад цагдаа хүрээд ирчихсэн байна. Таны адуу гээд хэлчихсэн шүү гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм. Надад ямар ч хамааралгүй адуу шүү дээ гэж хэлсэн.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 112-1131 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 01 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-6 дугаар хуудас/,

Нас гүйцсэн азарганы үнэлгээ  1.500.000 төгрөг, 4 тооны соёолон насны гүү тус бүр 800.000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 59-62 дугаар хуудас/,

Мотоциклийн үнэлгээг 1.000.000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 69-72 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 174-203 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Бат-Ухаантын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Өлзийт сумын 3 дугаар багийн Аравт гэдэг газар намаржиж байсан юм. Манайх 2021 оны 09 дүгээр сарын эхээр вакцинд үхрээ хамруулахад бүрэн байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр үхрээ бүртгэхэд манай өөрийн үхэр дотроос хар зүсмийн шүдлэн эр үхэр ганцаараа байхгүй байсан. Тэгээд ойр хавийн үхрүүдээр эрж хайгаад олдохгүй болохоор цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Зөв талын чих нь ухам имтэй үхэр байсан. Би ******* гэдэг хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Над руу Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хэсгийн төлөөлөгч залгаад намайг ирээд уулзаадах гэсэн. Би очиж уулзахад надад нэг дугаар өгсөн. Би тэр өгсөн дугаар руу холбогдоод "чи манай үхрийг авсан хүн мөн үү. Чамайг хэн гэдэг юм" гэж асуухад "намайг гэдэг. Харин тиймээ одоо төлбөр тооцоог нь хийчихье. Та надад дансаа өгчих" гэхээр нь би өөрийн 5230031687 гэсэн дансаа өгсөн. Хоёр хоногийн дараа миний өгсөн данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 237-238 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Өлзийт сумын 3 дугаар багийн Аравт гэдэг газарт намаржиж байсан юм. Манайх 2021 оны 09 дүгээр сарын эхээр вакцинд үхрээ хамруулахад бүрэн байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр үхрээ бүртгэхэд манай өөрийн үхэр дотроос хар зүсмийн шүдлэн эр үхэр ганцаараа байхгүй байсан. Тэгээд би нөхөртэйгөө ойр хавийн үхрүүдээр эрж хайгаад олоогүй.”  гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 245-246 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ганцаараа мотоцикль унаад баруун урд зүг рүү яваад өгсөн. Бид 3 үхрээ туугаад явж байтал ******* 3 үхэр туугаад үхэр дотор нийлүүлэхээр нь би Даваадариас "наад үхрүүд чинь юун үхэр вэ" гэж асуусан чинь "салж яваад байгаа үхрүүд" гэсэн. Би мотоциклоо унаад үхэр туусан. Ганбаа ах, Лхагвадорж хоёр хүйтэн байна" гээд явган тууж байтал ******* мотоциклтойгоо Ганбаа ах дээр яваад очсон. Удалгүй ******* тууж ирсэн 3 үхрийнхээ 2 үхрийг нь тууж ирсэн газар луу буцаагаад туучаад ирэхээр нь би "яаж байгаа юм бэ гэсэн чинь айлын үхэр байна" гэж хэлчихээд яваад өгсөн.”  гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 4-5 дугаар хуудас/,

            Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Д.Насанжаргалын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрч гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай "...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багт малын хулгай хийсэн гэх газрыг гэрч гийн заасан Шаргалжуут 8 дугаар багийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 8 км орчим явж очиход ертөнцийн зүгээр баруун зүгт харсан хоёр уулын ам байх ба уг хоёр уулын хойд зүгт байх уулын дээгүүр автомашины зам байх ба уг замтай уулыг Баянгийн даваа гэх газар луу зааж уг замтай уул дээгүүр тууж явсан үхрүүдээ давуулж ирсэн гэх ба уг давааны бэлд үхрээ хурааж хоол цай идсэн болон амарсан газраа заахад нь зургийг нь баримтжуулан авсан..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

            Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Бээжин бид хоёр үхрээ бөөгнүүлээд байж байхад ******* харагдахгүй байсан. Бид 2 ах дээр ирээд Даваадарийг хаачсан талаар асуухад "үхэр тасарсан байж магадгүй гээд дээд мухраад яваад ир гээд явуулчихлаа" гэсэн. Тэгэхлээр нь Ганбаа ахыг "үхрээ тогтоож байх уу" гэхэд "зөөлөн гэлдрүүлж бай" гэсэн. Тэгтэл ******* 3 үхэр тууж ирээд нийлүүлж байгаа харагдсан. Би үхрийн захаар орчихоод Бээжинг "юун үхэр юм асуучихаад ир" гээд хэлсэн. Тэгсэн Бээжин *******тай уулзаж ирээд "хүний үхэр байсан гэнэ буцаачихлаа гэнээ" гэж хэлсэн. Мөн би удалгүй үхэрний захаар орж бөөгнүүлчихээд ах дээр очоод "юун үхэр нийлүүлсэн" талаар асуухад "хүний үхэр байсан юм шиг байна, тугалтай үхэр байхаар нь буцаачихлаа" гэсэн. Би Даваадарийг 3 тооны үхэр тууж ирэхийг нь харсан. Харин буцааж туухыг нь хараагүй. Тухайн үед би өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклтой явж байсан. Би тухайн үед унаж явсан мотоциклоо малын хулгайн хэрэгт хураалгасан байгаа..." гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Д.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр ******* утсаар залгаад үхэр ачаад хот руу оруулаад өгөөч гэхээр нь Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоноос 52 тооны үхэр ачсан юм. Яг хэний үхэр гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан ******* худалдаж авсан гэж хэлээд үхэрнүүдийг ачуулсан юм. ...Миний хувьд үхэрнүүд дотор хулгайн үхэр байсан талаар мэдээгүй, тухайн үхэрнүүд бүгд гарал, үүслийн бичигтэй байсан юм. Баатар гэсэн нэртэй хүн тосож авсан санагдаж байна. Тэгэхдээ хугацаа нилээд өнгөрсөн болохоор сайн санахгүй байна. цуг яваагүй, өөрөө мотоциклтой явж байгаа Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд үлдсэн юм. Би үхэр буулгасан үйлдвэрийг сайн санахгүй байна. Эмээлт зах дөнгөж ороод 2 хурд сааруулагч өнгөрөөд урагшаа эргээд байсан. Тухайн газар нь махны үйлдвэр байсан юм. ...Би нэг үхрийг 50,000 төгрөгөөр ачиж Эмээлт зах оруулсан. Тухайн үед 72-77 БНА улсын дугаартай Пулсо маркын, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр ачиж Эмээлт зах орсон. Тэгэхдээ тухайн машин манай ахын нэр дээр байдаг юм. Үхрийг Шаргалжуутаас ачихад манай найз Жамбалбавуу байсан, мөн ******* түүнтэй хамт 3 хүн байсан, тухайн хүмүүсийг танихгүй. ...Би үхэрнүүдийг ачихдаа гарал үүслийн гэрчилгээг нарийн шалгаагүй. Гэхдээ замын постуудад шалгуулахад бүгд тоо ёсоор таарч байсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 206 дугаар хуудас/,

Гэрч А.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Эмээлт Дэнжийн 1000 захуудад мал мах түүхий эд бэлтгэн нийлүүлдэг ажилтай. Энэ ажлынхаа хүрээнд хөдөө орон нутаг буюу Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Булган гэх аймгуудын малчид иргэдээс малын мах мах авдаг. Энэ дунд Өвөрхангай аймгийн гэх ченжээс малын мах авч худалдан борлуулдаг энэ утгаараа таньдаг. ...Тэр үед 53 тооны үхэр Баянхонгорын машинаас хүлээж авсан. ...Бүгд гарал үүслийн гэрчилгээ буюу 6-7 оронтой 3-4 ширхэг кодтой байсан. ...Илүү үхэр явуулсан гэж надад хэлээгүй. 53 тооны үхэр Баянхонгорын машинаар явууллаа тосоод аваарай гарал үүслийн кодыг жолоочид өгч явууллаа гэж хэлсэн. ...Тухайн үед Эмээлт захын бойны газруудад хувааж бойлж төхөөрөөд Дэнжийн 1000 захын махны ченж нар ирж худалдаж авсан. Тэр үед хэн хэн гэж хүнд өгсөн гэдгээ санахгүй байна. ...Баянхонгор аймгийн том тэрэгний жолооч байсан. Хэн гэж жолооч байсан талаар мэдэхгүй байна. Гарал үүслийн код цахимаар байсан. ...Нэг үхрийг нь 600 мянгаас 1.5 сая төгрөгний хооронд бодогддог. Тухайн үед тухайн үхрүүдийн тал мөнгийг малчид руу нь шилжүүлсэн байсан. Авсныхаа дараа тал мөнгийг нь шилжүүлж байсан. Одоо мөнгөн дүнг нь санахгүй байна. Мөнгө шилжүүлсэн он сар өдөр бол 2021 оны 09 сарын эхээс 12 сарын хооронд шилжүүлсэн. Ойролцоогоор 50 орчим сая төгрөг шилжүүлсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 215 дугаар хуудас/,

          Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 383 дугаартай "...Сарлагийн 1 тооны шүдлэн үхэр, нийт үнэ цэнэ 700.000 /долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов..." гэсэн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 22 дугаар хуудас/,

"...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5230031687 дугаартай харилцах дансанд 18:33 цагт “ganboldoos” 600.000 төгрөг..." гэсэн зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүгдэгч ******* хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 227 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 126/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-128 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1р хх-ийн 130/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-133-134/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 151/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-152 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-ийн 153/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-158-159/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 388 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 164/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-165 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-166-170 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 173/,

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-207 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-206 дугаар хуудас/,

 Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-208 дугаар хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хэргийн үйл баримтын тухайд яллагдагч ******* нь яллагдагч *******той бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аравт гэх газраас, иргэн Ц.Бат-Ухаантын сарлагийн 1 тооны шүдлэн үхрийг машин механизм болох мотоцикль ашиглан хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч ******* ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан, олон тооны малыг хулгайлсан.

Яллагдагч ******* нь яллагдагч *******тай бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аравт гэх газраас, иргэн Ц.Бат-Ухаантын сарлагийн 1 тооны шүдлэн үхрийг машин механизм болох мотоцикл ашиглан хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч *******, ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдрөөс 07-нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу хулгайлж, 4, 700,000 төгрөгийн хохирол учруулсан, олон тооны малыг хулгайлсан.

Яллагдагч ******* нь яллагдагч *******, ******* нартай булэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шене 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 буюу олон тооны адуу хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тус тус тоггоогдож байна. Үүнд: 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5 тооны адууг хэргийн газрын үзлэгээр хураан авсан тухай тэмдэглэл, уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол,  хохирогч П.ын мэдүүлэг, гэрч мэдүүлэг,  гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг,  гэрч мэдүүлэг, гэрч О.Буянтогоогийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/18 дугаартай үнэлгээний тайлан, яллагдагч *******ийн мэдүүлэг,  яллагдагч ******* мэдүүлэг,  яллагдагч *******ын мэдүүлэг, иргэний хариуцагч мэдүүлэг, хохирогч Ц.Бат-Ухаантын мэдүүлэг, гэрч мэдүүлэг,  гэрч гийн мэдүүлэг, гэрч *******ийн мэдүүлэг, гэрч А.Баатарын мэдүүлэг, гэрч Д. Бямбадоржийн мэдүүлэг,  Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 383 дугаартай үнэлгээний тайлан , Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5225/10/36 дугаартай албан бичиг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдсан зүйл ангийн дагуу гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч  ын 5 тооны адууг буцаан олгосон, мөн 1 тооны үхрийн мөнгийг хохирогчид буцаан өгсөн нь хавтаст хэрэг авагдсан дансны хуулгаар харагдаж байгаа учраас хохирол төлбөр байхгүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Миний үйлчлүүлэгч Д.Лхавгадорж нь яллагдагч ******* ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд цэрэгт явахаас өмнө найз болох *******д туслах гэсэн бодолтой адуу туулцаад өг гэхээр нь тусалж өгөх гэж байгаад гэмт хэрэг үйлдсэн. Д.Лхавгадорж нь адууг тууж явах явцдаа эргэлзсэн байдал байдаг. Шүүх хуралдааны явцад болсон явдлыг үнэнээр нь хэлж байна. Тухайн үед адуунууд нь буцаад байх үед ******* больё гэж хэлсэн боловч ******* шунахай сэдэл, тухайн адууг зараад өрөө дарах гэсэн шунахай сэдэлттэй үйлдлээ зогсоогоогүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдэл дээр манай үйлчлүүлэгч Д.Лхавгадоржийн хувьд тухайн адууг хаших, малын гарал үүсэл авах гэсэн энэ ажиллагаануудад оролцсоноороо  тухайн гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдсэн  тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал байгаа юм. Тийм учраас гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй. Мөн хохирол төлбөрийн хувьд Д.Лхавгадоржийн хувьд яригдахгүй. Тийм учраас шүүгдэгч Д.Лхавгадоржийг гэм буруутай байна гэж үзэх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Миний үйлчлүүлэгч ******* хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдааны явцад ч тэр болсон үйл явлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Мэдүүлгийн хувьд тогтвортойгоор мэдүүлсэн байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус нэмэр болох мэдүүлгүүдийг өгсөн. Прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах хүсэлтийг гаргаж байгаа. Энэ хэргийн зүйлчлэлийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн гэмт хэрэгт ******* нь ямар байдлаар оролцсон. Зохион байгуулсан хүн нь мөн бишийг шүүх бүрэлдэхүүн харж үзэх ёстой байх. Тийм учраас хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй тул гэм буруугийн шүүх хуралдаан дээр өөр хэлэх зүйлгүй.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Баярмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй. Харин  эрүүгийн хариуцлага хүлээлгэх тал дээр гэмт хэрэг үйлдэгдэхэд сэтгэл зүйн хувьд ямар байдлаар хандаж оролцсон бэ гэдэг талаас нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч *******ын хувьд махны ченж,  мал мах худалдан авдаг ажил хөдөлмөр эрхэлдэг гэдэг нь шүүгдэгч нарын мэдүүлэг түүний дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа. Түүний хувьд хулгайн мах худалдан авч борлуулах нь хууль бус гэдгийг ажил үүргийнхээ хувьд мэдэж байгаа. Даваадарийн хувьд хулгайн зүйл авсан гэж ярьж байгаа боловч логикийн хувьд дүгнэлт хийгээд үзэх юм бол шүүгдэгч хэдийгээр тэгж мэдүүлж байгаа боловч  *******ын хувьд хариуцлагатайгаар ажлаа хийдэг. Олон жил мал мах авсан хүний хувьд малын гарал үүсэл бичгийг нь авах хариуцлагатай ажил байдаг учраас  учраас тухайн үед адуу аваачиж өгье, нэг нь аваад ирэхд нь авна гэсэн асуудлыг хоорондоо ярилцсан юм байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тухайн үед адууг нь туугаад ирэхэд нь *******ын хувьд өөрийн машинтайгаа очоод адууг нь өгөх бой хайгаад, адууг нь хаших байр савыг нь хайгаад явж байгаа нь өөрөө үгсэн  тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж байгаа шинж чанар байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүгдэгчийн хувьд өөрөө гэм буруугаа хүлээж байгаа учраас өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн тал дээр мэтгэлцээгүй гэсэн байр суурьтай байгаа.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******той бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аравт гэх газраас, иргэн Ц.Бат-Ухаантын сарлагийн 1 тооны шүдлэн үхрийг машин механизм буюу мотоцикпь ашиглан хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ******* ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арват гэх газраас, иргэн Ц.Бат-Ухаантын сарлагийн 1 тооны шүдлэн үхрийг машин механизм болох мотоцикл ашиглан хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдрөөс мөн оны 07-нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг  хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан, олон тооны малыг хулгайлсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон энэ нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.         

     Шүүгдэгч Г.Лхагвадоржид холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан ба энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч Г.Лхагвадорж нь нэг удаагийн үйлдлээр шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.    

Шүүгдэгч Шарга овгийн Доржгочоогийн Лхагвадорж, Шарнууд овгийн Хадбаатарын *******, Боржигон овгийн Болдбаатарын   нар нь  бүлэглэж 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу болох олон тооны малыг хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч П.ын “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би Улаанбаатар хотод байхад цагдаагийн Мягмарсүрэн хошууч надруу залгаад таны адуу аймгийн төв дээр бойнд орох гэж байна гэсэн. Тэгэхээр нь ах Нямдорж руу бойн дээр очоодох гэж хэлсэн. ...Тухайн хулгайд алдагдсан 5 тооны адуу нь хавчиг 6 настай азарга, 4 тооны соёолон гүүний хамт тусдаа 5-уулаа байдаг байсан. Тухайн 5 тооны адуу нь зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй чандмань тамгатай, азарга нь зээрд зүсмийн 6 настай хавчиг азарга байсан. Хүрэн зүсмийн байдас 1, улаан хээр зүсмийн байдас 1, цавьдар зүсмийн халзан байдас 1, өвгөн буурал зүсмийн байдас 1 байсан. Тухайн алдагдсан 5 тооны адуу ихэвчлэн Арвайн талаар байдаг байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Тарагт сумын 2 дугаар баг Зодох гэдэг газар манай гэрийн ойролцоо худаг дээр ирж ус уухад бүрэн байсан. Тэрнээс хойш адуунууд харагдаагүй. Манай адуу байдаг Тарагт сумын 2 дугаар багт байрлах “Зодох” гэх газраас Арвайн тал хүртэл 4-5 км-ийн зайтай байдаг. Тухайн үед хулгайд алдагдсан 5 тооны адуу нь 1 азарга, 4 тооны соёолон гүү байсан ба тухайн 5 тооны адуу нь бусад адуунаасаа тусдаа явдаг байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25, 27 дугаар хуудас/, гэрч “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн үед би ээжийн дэлгүүр дээр сууж байсан чинь цэнхэр өнгийн дээлтэй, хар өнгийн малгай өмссөн үл таних залуу орж ирээд гарал үүслийн бичиг авах гэсэн юм. Бойн дээр малаа оруулж байгаа юм. Бойны хүн эндээс бичиг авдаг гээд зааж өгөөд явуулсан юм гэсэн. Тэр залуу гэдэг хүний регистер байгаа юм гэж хэлсэн. Манай ээж Бадамхандад тийм эрх байдаг. Тухайн үед ээж байхгүй байсан болохоор нь ээжийн өмнөөс гарал үүслийн бичиг бичсэн юм.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч “...2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө манай нөхөр ын утас руу ******* олон дахин залгаад байсан. Тэгэхээр нь би нөхөртөө утас чинь дуугараад байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс адуу туугаад ирчихсэн. Хаана хаших вэ, та машинаа өгчих гээд яриад байсан. Тэгээд манай нөхөр тэр хоёр дээр оччихоод ирье гээд явсан. Тухайн үед ******* манай нөхөртэй би адуугаа тушаачихаад танд 1.000.000 төгрөгийг чинь өгнө гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/, иргэний хариуцагч “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө би 10 цагийн үед эмнэлэг дээр үзүүлж байсан юм тэгсэн манай охин Лхамаа утсаар залгаад гэх хүн 5 адуун дээр гарал үүслийн бичиг хийлгэх гэж орж ирлээ гэж сонсоод манай 5 дугаар багт хоёр гэж хүн байдаг. Тэр хоёрын нэг л юм байна гэж бодож байсан. Манай охин Лхамаа дахиж залгаад регистер нь буруу байна гэсэн. Тухайн үед би эмнэлэг дээр бие тааруу урд өдөр нь хөдөөгүүр явж байгаад тал харвалт өгсөн байсан учраас охиныг дахин дахин залгаад байхаар нь төвөгшөөгөөд тэгвэл малынх нь зургийг наад хүнийхээ зурагтай сайн аваарай гэж хэлээд Дэмбэрэлдорж ахынхаа нэр дээр хийгээд өгчих. Баталгаажуулж болохгүй шүү. Би өөрөө очиж байгаад үзнэ шүү гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116 дугаар хуудас/, гэрч “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед би ажил дээрээ буюу Арвай бойн дээр очсон чинь хоёр залуу ирээд адуу хийлгэх гэсэн юмаа нэг адууг хэд төгрөгөөр хийх вэ гэж асуусан.  ...Би мал мах авдаг ченж Буянтогоо гэх хүн рүү залгаад та мах авах уу энд адуу зарах хүн ирчихсэн байна гэж хэлсэн. ...Буянтогоо ах бид хоёр тухайн хоёр залуугаас гарал үүслийн бичиг чинь хаана байна гэж асуусан чинь машин эвдэрээд машин дотор байгаа гэж хэлсэн. Тэгээд гарал үүслийн бичигээ аваад ирэхээр чинь мөнгийг өгнө гээд би мөнгийг нь өгөөгүй байсан юм. Буянтогоо ах энэ залуу адуунуудыг яагаад зарах гээд байгаа нь сэжигтэй байна гэхээр нь би яагаад энэ адуунуудыг зарах гэж байгаа юм бэ? сайхан залуу адуунууд байна ш дээ гэж тухайн хоёр залуугаас асуусан чинь тухайн хоёр залуугийн арай махлагдуу нь би дүүгийнхээ сургалтын төлбөрийг хийх гэж байгаа юмаа гэж байсан.  Тэгээд тухайн 5 тооны адууг сэжигтэй байна гээд Буянтогоо ах малын Мягмарсүрэн цагдааг  дуудсан. ...Саран тосгууртай чандмань тамгатай зээрд азартай 4 тооны гүүнүүд байсан. Тухайн адуунуудыг Буянтогоо ах бид хоёр бод мал хийдэг хашааны хаалгаа онгойлгож өгөөд оруулсан байсан.” гэсэн мэдүүлэг   /3-р хх-ийн 202-203 дугаар хуудас/  гэрч “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь өглөө 09 цагийн үед санагдаж байна хувиараа мал мах авдаг Буянтогоо гэх хүн надруу яриад 12 дугаар багт байрлах Арвай нэртэй мал нядалгааны газарт 5 тооны адууг сэжигтэй хоёр нөхөр зарах гээд байна гэж хэлсний дагуу би тухайн бойн дээр яваад очсон чинь Нарийнтээл сумын харъяатай хоёр залуу 5 тооны адуу зарах гээд бойны хашаанд хийчихсэн байсан. Тэгээд тухайн хоёр залуугаас гарал үүслийн бичиг байгаа эсэхийг асуухад байхгүй байсан. Тэгээд тухайн адуунуудыг хаанаас авсан болох талаар асууж тодруулахад уг адуунуудыг Тарагт сумын нутаг дэвсгэрт болох Арвайн тал гэх газраас тууж авч ирсэн талаараа хэлсэн бөгөөд тухайн адуу хэний эзэмшлийн адуу болох талаар асууж тодруулж адууны эзэн нь гэх хүн болох талаар олж тогтоогоод тухайн үед томилгоот мөрдөгчийг дуудаж хэргийн газрын үзлэг хийлгүүлсэн. Тухайн адуунууд нь зөв талын гуяан дээрээ Саран тосгууртай чандмань тамгатай, зээрд цавьдар зүсмийн адуунууд байсан, нэг тооны азарга бусад 4 нь гүү байсан нийтдээ 5 тооны адуу байсан.“ гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 200 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, нас гүйцсэн азарганы үнэлгээ  1.500.000 төгрөг, 4 тооны соёолон насны гүү тус бүр 800.000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан /хх-ийн 59-62 дугаар хуудас/, мотоциклийн үнэлгээг 1.000.000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан /хх-ийн 69-72 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 174-203 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аравт гэх газраас, иргэн Ц.Бат-Ухаантын сарлагийн 1 тооны шүдлэн үхрийг машин механизм буюу мотоцикпь ашиглан хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч Ц.Бат-Ухаантын “...Манайх Өлзийт сумын 3 дугаар багийн Аравт гэдэг газар намаржиж байсан юм. Манайх 2021 оны 09 дүгээр сарын эхээр вакцинд үхрээ хамруулахад бүрэн байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр үхрээ бүртгэхэд манай өөрийн үхэр дотроос хар зүсмийн шүдлэн эр үхэр ганцаараа байхгүй байсан. Тэгээд ойр хавийн үхрүүдээр эрж хайгаад олдохгүй болохоор цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Зөв талын чих нь ухам имтэй үхэр байсан. Би ******* гэдэг хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Над руу Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хэсгийн төлөөлөгч залгаад намайг ирээд уулзаадах гэсэн. Би очиж уулзахад надад нэг дугаар өгсөн. Би тэр өгсөн дугаар руу холбогдоод "чи манай үхрийг авсан хүн мөн үү. Чамайг хэн гэдэг юм" гэж асуухад "намайг гэдэг. Харин тиймээ одоо төлбөр тооцоог нь хийчихье. Та надад дансаа өгчих" гэхээр нь би өөрийн 5230031687 гэсэн дансаа өгсөн. Хоёр хоногийн дараа миний өгсөн данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 237-238 дугаар хуудас/, гэрч “...Манайх Өлзийт сумын 3 дугаар багийн Аравт гэдэг газарт намаржиж байсан юм. Манайх 2021 оны 09 дүгээр сарын эхээр вакцинд үхрээ хамруулахад бүрэн байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр үхрээ бүртгэхэд манай өөрийн үхэр дотроос хар зүсмийн шүдлэн эр үхэр ганцаараа байхгүй байсан. Тэгээд би нөхөртэйгөө ойр хавийн үхрүүдээр эрж хайгаад олоогүй.”  гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 245-246 дугаар хуудас/, гэрч гийн “...******* ганцаараа мотоцикль унаад баруун урд зүг рүү яваад өгсөн. Бид 3 үхрээ туугаад явж байтал ******* 3 үхэр туугаад үхэр дотор нийлүүлэхээр нь би Даваадариас "наад үхрүүд чинь юун үхэр вэ" гэж асуусан чинь "салж яваад байгаа үхрүүд" гэсэн. Би мотоциклоо унаад үхэр туусан. Ганбаа ах, Лхагвадорж хоёр хүйтэн байна" гээд явган тууж байтал ******* мотоциклтойгоо Ганбаа ах дээр яваад очсон. Удалгүй ******* тууж ирсэн 3 үхрийнхээ 2 үхрийг нь тууж ирсэн газар луу буцаагаад туучаад ирэхээр нь би "яаж байгаа юм бэ гэсэн чинь айлын үхэр байна" гэж хэлчихээд яваад өгсөн.”  гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 4-5 дугаар хуудас/,  ...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрч гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 6-11 дүгээр хуудас/, гэрч *******ийн "...Бээжин бид хоёр үхрээ бөөгнүүлээд байж байхад ******* харагдахгүй байсан. Бид 2 ах дээр ирээд Даваадарийг хаачсан талаар асуухад "үхэр тасарсан байж магадгүй гээд дээд мухраад яваад ир гээд явуулчихлаа" гэсэн. Тэгэхээр нь Ганбаа ахыг "үхрээ тогтоож байх уу" гэхэд "зөөлөн гэлдрүүлж бай" гэсэн. Тэгтэл ******* 3 үхэр тууж ирээд нийлүүлж байгаа харагдсан. Би үхрийн захаар орчихоод Бээжинг "юун үхэр юм асуучихаад ир" гээд хэлсэн. Тэгсэн Бээжин *******тай уулзаж ирээд "хүний үхэр байсан гэнэ буцаачихлаа гэнээ" гэж хэлсэн. Мөн би удалгүй үхэрний захаар орж бөөгнүүлчихээд ах дээр очоод "юун үхэр нийлүүлсэн" талаар асуухад "хүний үхэр байсан юм шиг байна, тугалтай үхэр байхаар нь буцаачихлаа" гэсэн. Би Даваадарийг 3 тооны үхэр тууж ирэхийг нь харсан. Харин буцааж туухыг нь хараагүй. Тухайн үед би өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоцикптой явж байсан. Би тухайн үед унаж явсан мотоциклоо малын хулгайн хэрэгт хураалгасан байгаа..." гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Д.Бямбадоржийн ...2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр ******* утсаар залгаад үхэр ачаад хот руу оруулаад өгөөч гэхээр нь Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоноос 52 тооны үхэр ачсан юм. Яг хэний үхэр гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан ******* худалдаж авсан гэж хэлээд үхэрнүүдийг ачуулсан юм. ...Миний хувьд үхэрнүүд дотор хулгайн үхэр байсан талаар мэдээгүй, тухайн үхэрнүүд бүгд гарал, үүслийн бичигтэй байсан юм. Баатар гэсэн нэртэй хүн тосож авсан санагдаж байна. Тэгэхдээ хугацаа нилээд өнгөрсөн болохоор сайн санахгүй байна. цуг яваагүй, өөрөө мотоциклтой явж байгаа Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд үлдсэн юм. Би үхэр буулгасан үйлдвэрийг сайн санахгүй байна. Эмээлт зах дөнгөж ороод 2 хурд сааруулагч өнгөрөөд урагшаа эргээд байсан. Тухайн газар нь махны үйлдвэр байсан юм. ...Би нэг үхрийг 50,000 төгрөгөөр ачиж Эмээлт зах оруулсан. Тухайн үед 72-77 БНА улсын дугаартай Пулсо маркын, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр ачиж Эмээлт зах орсон. Тэгэхдээ тухайн машин манай ахын нэр дээр байдаг юм. Үхрийг Шаргалжуутаас ачихад манай найз Жамбалбавуу байсан, мөн ******* түүнтэй хамт 3 хүн байсан, тухайн хүмүүсийг танихгүй. ...Би үхэрнүүдийг ачихдаа гарал үүслийн гэрчилгээг нарийн шалгаагүй. Гэхдээ замын постуудад шалгуулахад бүгд тоо ёсоор таарч байсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 206 дугаар хуудас/, гэрч А.Баатарын “...Би Эмээлт Дэнжийн 1000 захуудад мал мах түүхий эд бэлтгэн нийлүүлдэг ажилтай. Энэ ажлынхаа хүрээнд хөдөө орон нутаг буюу Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Булган гэх аймгуудын малчид иргэдээс малын мах мах авдаг. Энэ дунд Өвөрхангай аймгийн гэх ченжээс малын мах авч худалдан борлуулдаг энэ утгаараа таньдаг. ...Тэр үед 53 тооны үхэр Баянхонгорын машинаас хүлээж авсан. ...Бүгд гарал үүслийн гэрчилгээ буюу 6-7 оронтой 3-4 ширхэг кодтой байсан. ...Илүү үхэр явуулсан гэж надад хэлээгүй. 53 тооны үхэр Баянхонгорын машинаар явууллаа тосоод аваарай гарал үүслийн кодыг жолоочид өгч явууллаа гэж хэлсэн. ...Тухайн үед Эмээлт захын бойны газруудад хувааж бойлж төхөөрөөд Дэнжийн 1000 захын махны ченж нар ирж худалдаж авсан. Тэр үед хэн хэн гэж хүнд өгсөн гэдгээ санахгүй байна. ...Баянхонгор аймгийн том тэрэгний жолооч байсан. Хэн гэж жолооч байсан талаар мэдэхгүй байна. Гарал үүслийн код цахимаар байсан. ...Одоо мөнгөн дүнг нь санахгүй байна. Мөнгө шилжүүлсэн он сар өдөр бол 2021 оны 09 сарын эхээс 12 сарын хооронд шилжүүлсэн. Ойролцоогоор 50 орчим сая төгрөг шилжүүлсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 215 дугаар хуудас/, Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 383 дугаартай "...Сарлагийн 1 тооны шүдлэн үхэр, нийт үнэ цэнэ 700.000 /долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов..." гэсэн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч Болдбаатар овогтой ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 06-07 нд шилжих шөнө 78-31 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Арвайн тал гэх газраас иргэн П.ын эзэмшлийн 5 тооны адуу болох олон тооны малыг хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан тус гэмт хэргийг үйлдэхэд  үйлдлээрээ хамтран оролцсон байгаа нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч  хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.

  Шүүгдэгч *******, *******, ******* нарын бүлэглэж машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Шарга овгийн Доржгочоогийн Лхагвадорж, Шарнууд овгийн Хадбаатарын *******, Боржигон овгийн Болдбаатарын нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.  

Хохирогч П. нь 5 тооны адуугаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч  Ц.Бат-Ухаантад шүүгдэгч ******* нь 800.000 төгрөг төлсөн, хохирогч П., Ц.Бат-Ухаант нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хувь тэнцүүлэн хариуцах учиртай бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Бат-Ухаантад учруулсан 700.000 төгрөгийн хохирлыг ганцаараа төлсөн байх тул шүүгдэгч Х.Даваадариас 350.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч *******од олгох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Даваадариас 350.000 төгрөг гаргуулж шүүгдэгч *******од олгох нь зүйтэй байна.   

  Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Лхавгадоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  тус тус 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялын саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Лхавгадорж, ******* нарын хувьд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс, шүүгдэгч *******ын хувьд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч ******* хувьд 100 хоног, шүүгдэгч Д.Лхавгадоржийн хувьд 62 хоног, шүүгдэгч ******* 62 хоног тус тус цагдан хоригдсон. Тус цагдан хоригдсон хоногуудын эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 71-38  дугаартай Dayun маркийн  тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нь шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Манай үйлчлүүлэгчийн хувьд бусдын олон тооны малыг бусадтай бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Лхавгадоржийн хувьд 18 нас хүрсэн ч гэсэн аав,ээжийнхээ асрамжид байдаг. Шүүгдэгчийн хувьд арилжаа наймаа хийж явсан дадлага туршлага байхгүй. Өөрөөр хэлбэл нас бие сэтгэхүйн хувьд дутмаг буюу өсвөр насны хүүхэд гэдгийг нь харгалзан үзэх хэрэгтэй. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдын ятгалганд ороод адуу малыг нь туулцаад явж байгаа нь гэнэн томоогүй, сэтгэхүй нь хүүхэд насны гэдгийг нь харгалзан үзэх шаардлагатай байх. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөргүй. Хулгайлагдсан адуунуудыг эзэнд нь буцааж өгсөн тул хохирогчид төлөх төлбөргүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Насанд хүрээгүй хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай журам нөхцөл байдлууд байдаг. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан боловч эдгээр нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэх хэрэгтэй байх гэж бодож байна.  Шүүгдэгчийн хувьд аав, ээжтэйгээ хамтран амьдардаг. Биеэ даагаад гэр орон бариагүй,  амьдралын эх үүсвэр гэх зүйл байхгүй учраас аав, ээжийнхээ хөлс хөдөлмөрөөр авсан тэр мотоциклыг нь улсын орлого болгоод хураачихдаг. Хэргийн үйл баримтын хувьд Даваадорж дагуулж явсан. захиалаад дуудсан байдаг. Тийм учраас Лхавгадорж мотоциклоо хураалгаж хохирох ёстой юм уу. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураана гэсэн ерөнхий зохицуулалтаар явагдаж байгаагаас биш гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувьд адилхан хариуцлага байх хэрэгтэй гэсэн өмгөөлөгчийн хувийн бодол байдаг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ авах зүйл заалтууд байдаг. Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байдлуудыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар тухайн зүйл ангийн ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулах гэсэн хууль заасан зүйл заалтын хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна.  ...цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. ...Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Л.Лхааганжав нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ******* хувьд болсон үйл явдлын  хувьд тогтвортойгоор мэдүүлэг өгдөг. Шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд тус нэмэр болсон байх гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүгдэгчийн хувьд аав, дүүгийн хамт амьдардаг. Амьдралын нөхцөл байдлынх нь хувьд аав, ээж хоёр тусдаа амьдардаг. Шүүгдэгчийн хувьд хэрэг үйлдэх үедээ 18 настай байсан. Бие хүнийхээ хувьд бүрэн дүүрэн төлөвшөөгүй хүүхэд юм. Хүний заавар зөвлөгөөгөөр яваад байх боломжтой. Хэдийгээр хэрэг хариуцах чадвартай ч гэсэн тухайн хүний өсвөр насны байдлыг нь харгалзан үзэх хэрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байгаа. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр байхгүй гэдэг нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн.  Тийм учраас эдгээр байдлыг нь харгалзан үзэж Х.Даваадарийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн зүйл заалтад заасан гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ялын  санкцтай гэмт хэрэг байгаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын хэмжээний 2/1-ээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээг 2/1-ээс багагүй ял оногдуулах гэж заасан байдаг учраас тухайн заалтыг удирдлага болгон түүнд 1 жилийн  хугацаагаар хорих ялыг оногдуулах нь хууль зүйн хувьд боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх хэрэгтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Баярмаа нь шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Гэм буруугийн талаар маргаангүй. Гэм буруутай гэж шүүхээс үзсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар тухайн хүн хуулийн этгээд үйлдсэн гэмт хэргийг нийгмийн аюул шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэг үйлдсэн нөхцөл байдал хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзана үзнэ гэсний хүрээнд дүгнэлтээ гаргая. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тухайн үйлдэлдээ хандсан хандлага ямар байгааг өмгөөлөгчийн хувьд тайлбарласан. Шүүхээс дүгнэхдээ энэхүү үйлдэл нь үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэсэн байна. Тухайн гэмт хэргийг удирдан зохион байгуулсан, урьдчилан үгсэн тохиролцсон шинж чанар алга байна гэж үзэж байна. Хохирол хор уршгийн хувьд хохирлын хэмжээ эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т  зааснаар үлэмж хэмжээний хохирол учирсан. Учирсан хохирлыг хохирогч нар бүрэн барагдуулж авсан нь хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байгаа тул бусдад төлөх төлбөргүй гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ам бүл 6, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Шүүдэгчийн хувьд энэ гэрийн санхүүгийн эх үүсвэр болон 4-н хүүхдийн өдөр тутмын хоол ундны  хэрэглээ гэх санхүүгийн асуудлыг хариуцдаг хүн нь ******* байгаа юм. *******ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан  гэм хор болон хохирлыг арилгасан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа төлсөн, хуулийн хүрээнд хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь хамгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй байна гэдэг хуулийн заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг оногдуулж  өгнө үү гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтийг  тус тус гаргасан.

             

Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч нар гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ид нэг жил арав хоногийн  хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******д нэг жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******од нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял тус тус  оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэсэн болно. 

 

 Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нэг жил арав хоногийн, шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил дөрвөн сарын, шүүгдэгч  *******од оногдуулсан нэг  жил гурван    сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд, шүүгдэгч ******* цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх ялд, шүүгдэгч *******ын  цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна..

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч *******ийн өмчлөлийн 78-31 ӨВЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг ашигласан,

Мөн шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ гийн өмчлөлийн  улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоцикл ашигласан  болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч *******, *******, *******, гэрч  нарын мэдүүлгүүд, “Эд хөрөнгө тухай битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 16/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /2-р хх-ийн 227/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 228/, Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 229-233/  зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.    

 

 Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн өмчлөлийн 78-31 ӨВЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг 1.000.000 төгрөгөөр, гийн өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/18 дугаартай үнэлгээний тайлан, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/36 дугаартай үнэлгээний тайлан тус тус хэрэгт хавсаргасан байна /1-р хх-ийн 59-62, 3-р хх-ийн 217-219 дугаар хуудас/,

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлийнх бол түүнийг хурааж улсын орлогод оруулах, тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдвол тээврийн хэрэгслийг үнэлж үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулах хуулийн зохицуулалттай. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гийн өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун  маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 500.000 төгрөг, шүүгдэгч Х.Даваадриас 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн өмчлөлийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 78-31 ӨВЗ улсын дугаартай “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болго шийдвэрлэлээ.

гийн өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун  маркийн тээврийн хэрэгслийг Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /2-р хх-ийн 227/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 228/, Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 229-233/  зэрэг баримтаар хураан авсан болох нь тогтоогдож байна, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэлээр /3-р хх-ийн 166/ Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Л.Адъяатөмөрт хүлээлгэн өгсөн байх бөгөөд тус мотоцикл нь шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,  

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 болгосугай.

              2. Шүүгдэгч Шарга овгийн Доржгочоогийн Лхагвадорж, Шарнууд овгийн Хадбаатарын *******, Боржигон овгийн Болдбаатарын   нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар

                 Шүүгдэгч Шарга овгийн Доржгочоогийн Лхагвадоржийг нэг жил арав хоногийн  хугацаагаар,

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар

                 Шүүгдэгч  Шарнууд овгийн Хадбаатарын Даваадарийг нэг жил дөрвөн сарын хугацаагаар,

                 Шүүгдэгч Боржигон овгийн Болдбаатарын ыг нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нэг жил арав хоногийн, шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил дөрвөн сарын, шүүгдэгч  *******од оногдуулсан нэг  жил гурван    сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд, шүүгдэгч ******* цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх ялд, шүүгдэгч *******ын  цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гийн өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун  маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 500.000 төгрөг, шүүгдэгч Х.Даваадариас 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн өмчлөлийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 78-31 ӨВЗ улсын дугаартай “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

             7.  Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П. нь 5 тооны адуугаа буцаан авсан, шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Бат-Ухаантад 800.000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

           

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Даваадариас 350.000 төгрөг гаргуулж шүүгдэгч *******од олгосугай.  

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

  10.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.