Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
Хэргийн индекс | 173/2022/0223/э |
Дугаар | 2023/ШЦТ/08 |
Огноо | 2023-01-05 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Хохирогч *******, *******,
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /цахимаар/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч М.Амарбаяр /цахимаар/,
Иргэний нэхэмжлэгч: /цахимаар/,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт Батсансарын *******д холбогдох 2226002270220 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байр 163 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ямаат овогт Батсансарын ******* регистрийн дугаар: /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар баг “Үүзэн” гэх газарт 02-96 ХОҮ улсын дугаартай “Марк-Х” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тухайн замын зорчих хэсгийн эсрэг урсгал руу орсны улмаас 53-11 ӨВО улсын дугаартай, “Х.Портер” загварын тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж, “Х.Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүнд, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүнд, Ё.Пүрэвдашийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулан улмаар 02-96 ХОҮ улсын дугаартай “Марк-Х” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Раднаасүмбэрэлийн амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 23-нд болсон ослын улмаас эрүүл мэндэд маань хүнд хохирол учирсан. Миний хамар мурийж, цөмөрсөн, дээд уруул сэтэрч дээд шүд унасан, баруун талын гурван хавирга хугарсан, зүрхэнд цус хурсан, хэвлийн хагалгаанд орж дотуур цус алдалтыг зогсоосон. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баруун болон зүүн дунд чөмөгний хагалгаанд орсон. 09 хоногийн дараа дахиад баруун, зүүн чөмөгний хагалгаанд орсон. Миний биеийн байдал маш хүнд байгаа. Саяхан зүүн талын дунд чөмөгний хагалгаанд орсон. Цаашдаа хагалгаанд орох асуудал маш их байгаа. Хамрын хагалгаанд орно, хөлний хадаас авахуулах хагалгаанд орно, хоёр өвдөгний үе солиулах хагалгаанд орно, шулуун гэдэсний хагалгаанд орох гэх мэт хагалгаануудад орно. Түрүүнд нь хийгдсэн эмчилгээнийхээ зардал мөнгийг гаргуулж авмаар байна. Зардал мөнгө гаргуулж авч дараагийн эмчилгээгээ хийлгэмээр байна. Сэтгэл санааны хохирол маш их байна. Одоогоороо хүний асрамжид байгаа. Би өөрөө малчин хүн, хөдөө явж мал дээрээ очиж чадахаа байсан. Байнга л хүний гар харж байна. Надад маш их хэцүү байна. Мал маллаж байгаа хүмүүстэйгээ гэрээ байгуулж малаа цалин мөнгөөр харуулж байгаа. Тэр хүмүүст өгсөн мөнгөө гаргуулж авмаар байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Миний урьд нь хийлгэсэн эмчилгээнд нийт 13,300,000 төгрөгний зардал гарсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Сэтгэл санааны хохирол маш их байна. Хоёр хүүхэд маань сэтгэл санааны хохиролтой байгаа. Бид нарын хувьд унтаж чадахгүй байгаа. Өдөрт 2 удаа өвчин намдаах эм уудаг. Цаашдаа эмчилгээгээ л сайн хийлгэмээр байна. Одоогийн байдлаар *******ын өгсөн мөнгө нь 6,490,000 төгрөг байгаа. *******ын хувьд бид нараас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Бид нарыг осолд ороод ийм байдалтай байх ёстой юм шиг хандаж байгаад нь маш их гомдолтой байна. Цаашид сэтгэл санааны хохирлоо гаргуулмаар байна. Нийт гарсан хохирлоо хохирогч *******той хувь тэнцүүлэн хувааж гаргуулж авах хүсэлттэй байна. Бид хохирлын баримтаа энэ нь *******гийнх, энэ нь *******гийнх гэж хувааж бүрдүүлээгүй. Нийтэд нь л бүрдүүлсэн байгаа. Аймагт, болон Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхдаа дандаа айлаар байдаг байсан. Хүнсний зүйлүүд нь гэмтэлтэй холбоотойгоор аймагт байсан айлдаа хүнсний эд зүйл авч өгөх, эмнэлэгт хэвтэж байхдаа авсан хүнсний зүйлүүд, тухайн айлынхаа гэрлийн мөнгийг төлж өгөх, малчныхаа ДДШ-ийг сунгаж өгөх, хоёр хүүхэд маань бид хоёроос тусдаа ах дүү нар дээр асруулж байсан болохоор тэр айлд хүнсний зүйл авах зэргээр гарсан зардлууд байгаа. Нийт баримтгүй 14.656.000 төгрөгний зүйл байгаа тэрийг нэхэмжилж байгаа. Баримтаар 31.545.788 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд байдаг. Хөдөө гэр лүүгээ явж байгаад машинтай мөргөлдөөд эрүүл мэндээрээ хохирсон. Миний баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэ, дунд чөмөг хугарсан. Одоогийн байдлаар хадаастай байгаа. Миний хувьд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохиролтой байна. Бид хоёрын хувьд бага насны хоёр хүүхэдтэйгээ явсан. Нэг хүүхэд маань 1 ой 6 сартай, нөгөөх нь 2 ой 5 сартай байсан. Манай хүүхдүүд маань сэтгэл санааны гүн шоконд орсон. Манай хүүхдүүд ээж, ааваасаа хол байсан болохоор турж эцээд, сэтгэл санааны хувьд маш их хохиролтой болсон. *******ын хувьд бид нарыг яаж байна гэж нэг ч асууж байгаагүй. 6,490,000 төгрөг *******гийн эмчилгээнд зарцуулагдсан. Миний эмчилгээнд зарцуулагдах мөнгө гараагүй. Миний хувьд ах дүү нараасаа мөнгө төгрөг зээлж эмчилгээгээ хийлгэсэн. Одоо тэр хүмүүс маань мөнгө төгрөгөө нэхээд байгаа. Миний хувьд алхаад байгаа хэрнээ хол алхаж чадахгүй. Төмөр болохоороо хайрагдаад хөдөлж болдоггүй. Хүүхдүүдээ асарч чадахгүй. Сэтгэл санааны хувьд хохиролтой байна. Тархи толгой өвдөөд, ходоод өвдөнө. Тэгээд ходоодоо дурандуулсан чинь сэтгэл санааны улмаас хатингаршсан байна. Сэтгэл санаагаа тайван байлгаж эмчилгээндээ анхаарал хандуулах шаардлагатай гэсэн. Тэгээд байнга өвчин намдаах эм уугаад байхаар ходоод өвдөөд байдаг юм. Миний хувьд даралт багатай хүн байсан чинь одоо даралт ихсээд зүрхний хэм алдагдаад байдаг болсон. Эрүүл мэндийн хувьд 100% хохиролтой байна. Сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү, дарамттай байдаг. Хөдөөний ажлаа манай нөхөр зохицуулаад, төв орон газрынхаа ажил төрлөө би зохицуулаад тайван амьдардаг байсан юм. Харин одоо тэгж явах ямар ч боломжгүй болсон. Өвлийн идэш хоолоо ч бэлдэж чадахгүй. Бүх зүйл дээр хүн царай алддаг. Манайх малаа хоёр хуваагаад 2 хүнээр маллуулж байгаа. Тийм болохоор тэр хүмүүст цалин мөнгийг өгөх хэрэгтэй. Бид хоёрын хувьд малаа ч маллаж чадахгүй, сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд үнэхээр хохиролтой байна. Үнэхээр харамсамаар зүйл болчихоод байхад ахаа, эгчээ яаж байна гээд уучлаарай гээд хэлчих сэтгэл ч байгаагүй. Сая 12 дугаар сарын 21-нд 600,000 төгрөг өгсөн. Тэр мөнгө нь юу ч болохгүй байгаа юм. Бид хоёр чинь эмнэлэг рүү явах болохоор заавал такси барина. Мөн хүүхдээ үзүүлэх гэхээр тэврээд явж чадахгүй. Хүүхэд юм болсон хойно тэврүүлэх гээд эрхлээд байгаа юм. Энэ зүйлээс болоод хязгаарлуулчихаад байна. Хөл маань хадаастай байгаа болохоор хальтирч ойчих гээд үнэхээр хэцүү, хажуугаар нь манай нөхрийн хөл нь нугалрахгүй. Ойр зуурын юм хийж чадахгүй. Урьд нь ар гэрийнхээ амьдралыг авч явдаг байсан бол одоо бол тийм асуудал байхгүй. Юм болгон дээр хүн гуйдаг. Мөнгө төгрөгний асуудал болсон ч дандаа хүнээс гуйдаг. *******аас мөнгө орж ирэхээр нь өгье гэж хүн амьтнаас мөнгө төгрөг гуйдаг. Тэр хүмүүс мөн адил цаанаа амьдралтай болохоор бид нарт мөнгө төгрөг зээлээд байх нь аль аль талдаа хэцүү байдаг. Тийм учраас цаашид гарах эмчилгээний мөнгөө дариухан нэхэмжилж данс руугаа хийлгэж авмаар байна. Сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү байна. Манай хүүхэд машин харахаараа цочиж айдаг байдаг болсон. Машин хархаараа нөгөө болсон зүйлээ ярьдаг. Бид хоёрын хувьд хүүхдээсээ тусдаа байсан ч бие хаа маань хичнээн өвдөж байгаа ч гэсэн хүүхдээ бодож байгаа юм. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ үнэхээр хохиролтой байна. Тийм болохоор мөнгө төгрөгөөө нэхэмжилж гаргуулмаар байна. Бид нарын хувьд эмчилгээний мөнгө нь их байгаа. Мөн хоёр малчиндаа өгч байгаа цалин мөнгийг нь гаргуулж авмаар байна. Бид хоёрын хувьд эмнэлгээр явж үзүүлж харуулж байгаагүй. Бид хоёр хэнээс ч юу ч гуйхгүй амьдардаг байсан. Одоо тэгтэл эрүүл мэндээрээ 100% хохирчихоод хүнд амьтнаас гуйгаад явж байна. Тэр хүмүүс ч гэсэн цаана амьдралтай хүмүүс шүү дээ. Бид нарыг сүүлдээ мөнгө гуйхаар хэцүү юм аа, цаад хүн чинь мөнгө төгрөгийг чинь өгөөгүй юм уу гэдэг. *******аас ирсэн мөнгө нь эмчилгээндээ зарцуулагдаад таардаг. Тэр хүмүүсээс зээлсэн мөнгийг төлж хүрдэггүй. Үнэхээр их гомдолтой байна. Цаашид сэтгэл санааны хохирлоо гаргуулмаар байна. Нийт гарсан хохирлоо хохирогч *******той хувь тэнцүүлэн хувааж гаргуулж авах хүсэлттэй байна. Бид хохирлын баримтаа энэ нь *******гийнх, энэ нь минийх гэж хувааж бүрдүүлээгүй. Нийтэд нь л бүрдүүлсэн байгаа. Аймагт, болон Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхдаа дандаа айлаар байдаг байсан. Хүнсний зүйлүүд нь гэмтэлтэй холбоотойгоор аймагт байсан айлдаа хүнсний эд зүйл авч өгөх, эмнэлэгт хэвтэж байхдаа авсан хүнсний зүйлүүд, тухайн айлынхаа гэрлийн мөнгийг төлж өгөх, малчныхаа ДДШ-ийг сунгаж өгөх, хоёр хүүхэд маань бид хоёроос тусдаа ах дүү нар дээр асруулж байсан болохоор тэр айлд хүнсний зүйл авах зэргээр гарсан зардлууд байгаа. Нийт баримтгүй 14.656.000 төгрөгний зүйл байгаа тэрийг нэхэмжилж байгаа. Баримтаар 31.545.788 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэгтэйгээ адилхан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн хувьд урьд өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Оршуулгын зардлын баримтыг жагсаалтаар 10.991.590 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнээс 700.000 төгрөг төлсөн. Иймд үлдэгдэл 10.291.590 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хэрэг нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр болсон. Энэ гэмт хэргийн улмаас манай ахын гэр бүл маш их хохирсон. Энэ асуудлаас болоод залуу гэр бүлийн хувьд хөдөлмөрлөх насан дээрээ хохирчихлоо. Энэ хүмүүсийн нэхэмжлээд байгаа мөнгө төгрөгийг нь хурдан гаргуулж дараагийн эмчилгээнд нь хурдан хамрагдуулмаар байна. Энэ хүмүүс эрүүл мэндээрээ хохирсон ч цаана нь үлдэж байгаа нялх хүүхдүүдийн сэтгэл зүй нь үнэхээр хэцүү. Хоёр хүүхдүүдийн хувьд аав, ээж хоёрыгоо танихгүй болтлоо айчихсан байсан. Хүүхдүүдийг нь Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр үзүүлсэн чинь сэтгэл зүйн өвчтэй болсон байна гэсэн. Тэгээд мэргэжлийн сэтгэл зүйчид үзүүл гэхээр нь мэргэжлийн сэтгэл зүйчид үзүүлээд зөвлөгөө авсан. Ё.Пүрэвдашийн хувьд сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү хүнд байгаа. Энэ сэтгэл зүйд нь үүссэн зүйл нь насан туршийн эмгэг болно гэж мэргэжлийн сэтгэл зүйч хэлсэн. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна. Тэгэхдээ энэ ослыг насан туршдаа мартахгүй байх гэж хэлсэн. Ё.Пүрэвдаш нь эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй тул эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Харин дүүгийнхээ өмнөөс сэтгэл санааны хохирол төлбөрийг нь нэхэмжилмээр байна.” гэв.
Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэг: “...Манай нөхөр 2022 оны 12 дугаар сарын 23-нд нас барсан. Манай охин 2 настай. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нь нэхэмжилж байна. Хууль дүрэм журмаараа аавыгаа алдсан хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох байх. Элэг бүтэн амьдралыг нь юу ч үгүй болгочихоод нэг ч удаа уучлаарай гээд уучлалт гуйгаагүй. Үнэхээр сонин залуу юм гэж хэлмээр байна.” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 06 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас гараад Хайрхандулаан суманд байх гэр лүүгээ явж байхад 26 км гэсэн зайтай баганы баруун талд осол болсон. Арвайхээр сумаас гараад 50 км цагийн хурдтай явж байхад “Марк X” маркын тээврийн хэрэгсэл ойртож явж байгаад гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би сигнал дуугаргаад тоормозоо гишгэхэд мөргөлдөөд би ухаан алдсан. Ухаан алдаад сэргэхэд 2 хүүхэд уйлаад байсан, би хэр удаан ухаан алдсан талаараа мэдэхгүй байна. Би машинаасаа гарах гэж оролдоход 2 хөл хавчуулагдсан хөлөө хөдөлгөж болохгүй байсан. Машин мөргөлдөөд зам дээр байж байсан, ойр орчимд явж байгаа хүн байхгүй байсан. Тэгээд замын хүмүүс ирээд би хүмүүсээс тусламж гуйгаад намайг гаргаад өгөөч гэхэд гаргаж чадахгүй байсан. Миний эхнэр ******* бас хөл хэсгээрээ хавчуулагдсан байсан тул гаргаад өгөөч гэж гуйхад бас оролдоод чадаагүй. Эхнэрийн өвөр дээр Баяржавхлан явж байсан. Ээжийнхээ өвөр дээр сууж байхаар нь нэг хүнд урд цонхоор өгсөн. Манай дунд хүү Пүрэвдашийн 2 хөл бас хавчуулагдсан байсан. Түргэн ирээд тусламж үзүүлэх боломжгүй байсан болохоор Онцгой байдлын хүмүүс ирээд машины урд цонхны 2 талын баганыг тасдаад тэлэгчээр тэлж манай эхнэр *******, хүү Пүрэвдаш бид 3-г гаргаж авсан. Би гараад эмнэлгийн тусламж аваад шууд эмнэлэг дээр ирсэн. Их л хурдтай урдаас ирсэн. Би машинаа өөрөө жолоодож явсан. Би эхнэр *******, хүү Пүрэвдаш, Баяржавхлан нарын хамт явж байсан. Манай эхнэр зорчигч талын цонхон талын суудал дээр Баяржавхланг өвөр дээр суулган явж байсан. Манай хүү Пүрэвдаш голын суудал дээр сууж байсан. Миний 53-11 ӨВО улсын дугаартай Рог*ег маркын машин нь 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан. Би 2019 оны 11 сард Өвөрхангай аймгийн Уянга сумаас 8,800,000 төгрөгөөр авч байсан. Миний хамар цөмөрсөн, уруул сэтэрч, үүдэн 1 шүд унасан, баруун талын 3 хавирга хотойсон, зүрхэнд цус хурсан, элэг бяцарч цус алдсаны улмаас хагалгаанд орсон, зүүн талын хөлний дунд чөмөгний булуу яс хугарч үйрсэн, зүүн хөлний шилбэ 2 газар хугарсан, зүүн хөлний дунд чөмөг ил хугаралтай байсан. Баруун хөл дунд чөмөг хугарсан бас үйрсэн. Шилбэний нарийн савхан яс 2 хугарсан. Баруун хөлний дотор шааны яс хугарсан. Шулуун гэдэс гэмтэж цус алдаад байгаа. Би аймагт зүрхэнд хурсан цусыг авахуулах хагалгаанд орсон. Элэг бяцарсны улмаас хэвлийн хагалгаанд орсон. Томографикт харуулахад миний зүрх зогсож эмчилгээ хийлгэсэн. Би Өвөрхангай аймгийн эмнэлэгт 5 өдөр эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу яаралтайгаар явж Гэмтэлд хэвтэн эмчлүүлсэн. Би гэмтлийн эмнэлэгт 2 удаа хөлний хагалгаанд орсон. Манай эхнэр Золбоо бид хоёрын эмчилгээний зардал 20 сая гарсан байгаа. Одоо дахиад хагалгаанд орох заалттай яваа. Тэр зардлаа бас нэхэмжилнэ. Би гомдодтой байна. Эрүүп саруул болж авмаар байна. ... Миний эзэмшлийн мотоцикл байгаа юм. ... Би гомдолтой байна. Би хохирлоо даруй гаргуулж авч эмчилгээгээ хийлгэмээр байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-60 дугаар хуудас/,
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд байх гэрлүүгээ явж байсан морины шүтээн өнгөрөөд баруун тийш 26 км гэсэн шонгийн зүүнээс баруун тийш явж байхад манай хүү Ё.Баяржавхланг өвөр дээрээ аваад зорчигч талын хаалган талд сууж байсан. Манай хүү Ё.Пүрэвдаш голын суудал дээр суугаад жолоочоор манай нөхөр ******* барьж явсан. Манай машин аажуу явж байсан хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Нөгөө марк х загварын машин эсрэг урсгалаар их хурдтай явж байгаад ойртож ирээд урсгал сөрөөд урдаас ороод ирсэн. Тэгэхэд манай нөхөр сигналдсан, тэгээд мөргөлдсөн. Мөргөлдөхөд манай нөхөр ******* ухаан алдсан 5-10 минут би дуудсан. Манай хүү Ё.Баяржавхлан зүүн талын нүдний дээд хэсэгт урд шил мөргөөд хагарсан бололтой нүүр хэсэг нь цус гарсан, толгойн ар хэсэг хагарч үс нь унасан их уйлсан. Ё.Пүрэвдаш хөл хэсгээрээ буюу шагай хэсгээр хавчуулагдсан гаргах боломжгүй байсан. Би болон манай нөхөр 2 хөлөөрөө хавчуулагдсан хөдөлж болохгүй байсан. Нөгөө мөргөлдсөн машины зорчигч болон жолооч талаас 2 хүн зэрэг бууж ирээд нэг нь хүүхэд аваад нөгөө хүн нь гаргах гэж оролдоход гаргаж болохгүй байсан. Ард приус машин ирээд түргэн, онцгой дуудаж өгсөн. Түргэний тэрэг түрүүлж ирээд тусламж үзүүлэх гэсэн боловч гарч болохгүй байсан тул Онцгой байдлын газар ирээд машины урд хэсгийг тастаж манай нөхөр *******г гаргаж авсан дараа нь манай хүү Ё.Пүрэвдашийг гаргаж аваад сүүлд нь намайг гаргаж авсан тэгээд би түргэний тэргэнд сууж эмнэлэг явсан, Миний баруун хөлний шилбэний дунд хэсгээр хугарсан, шагай хугарсан, тахилзуур яс хугарсан, өвдөгний дээд арьс хэсэг язраад яс нь гараад ирсэн байсан. Зүүн хөлний шагай хугарсан шилбэний яс дээд, доод хэсгээр хугарч тахилзуур яс хугарсан, дунд чөмөг хугарсан, түнхний доод хэсгээр яс хугарсан хотод очиж томографикт үзүүлэхэд юм илрээгүй хэрнээ одоо толгой маш их өвдөж дотор бачимдаж, даралт хэлбэлзээд байгаа. Би 2 хөлийн хэсэгтээ түгжээст хадааснуудтай дараа жил авахуулна гэсэн. Нөгөө машинаас 2 хүн бууж ирсэн. Түргэний эмч нэг хүн өнгөрчихлөө гэдгийг сонссон. Би хэдэн хүн явж байсан талаар мэдэхгүй байна. Би хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Их л хурдтай орж ирсэн. Манай нөхөр *******, хүү Ё.Баяржавхлан, Ё.Пүрэвдаш бид дөрвийн нийт зардал нь 20 сая гаран болсон байгаа. Манай хүү Ё.Баяржавхлан нүдээ анивчиж уйлдаг, доргилт авахаараа толгойгоо бариад уйлаад байдаг болсон. Ё.Пүрэвдаш их айдастай байгаа. Цочиж их айдаг. Би маш их гомдолтой байна цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Нөгөө хүн нь уулзаагүй, яриагүй. Манай гэр бүл хэцүү байна, хүүхдүүдээ асарч чадахгүй өөрсдөө хүний асрамжинд байна. Болж өгвөл эмчилгээний зардлаа авч баймаар байна. Их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-68 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Раднаасүмбэрэл нь миний төрсөн дүү байгаа юм. ...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед би өөрийн аав болох Бат-Амгалангаас ослын талаар мэдсэн. Тухайн үед миний төрсөн эцэг над руу утсаар залгаж хэлсэн. Манай аав ээж Дорноговь аймгийн Даланжаргалан суманд амьдардаг. Тухайн үед манай аавд талийгаач дүүтэй хамт явсан гэх 123-р ангийн алба хаагч Төгөлдөрийн аав “зам тээврийн осол гарсан байна, Раднаасүмбэрэлийн биеийн байдал муу байгаа юм байна, та хэд наашлах хэрэгтэй байх гэж хэлж байсан. Би хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Б.Раднаасүмбэрэлтэй ярихад Ховд аймгаас Улаанбаатар хот руу гарчихсан Дарви суманд явж байна, дүү нь өглөө ярья гэж хэлж байсан. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн дүүтэйгээ бас ярихад Улаанбаатар хот руу явж марш тактикын тэмцээнд оролцохоо больсон. Төв аймгийн цэргийн ангид болох ЗЭВ-2022 АНУ-тай хамтарсан сургалтад хамрагдахаар болсон, томилолт өөрчлөгдсөн гэж хэлж байсан. Б.Раднаасүмбэрэл нь Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р хороонд Мото буудлагын ротын захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогчийн ажил гүйцэтгэдэг байсан. 2018 оны 08 дугаар сарын 17-ны үеийн тушаалаар анх томилогдож ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын дунд хүртэл Энхийг сахиулах ажиллагаанд нэг удаа оролцож байсан. Одоогийн байдлаар миний дүү болох Б.Раднаасүмбэрэлийг нас барсантай холбоотойгоор ажиллаж байсан Зэвсэгт хүчний 123-р хорооноос оршуулгын зардалтай холбоотойгоор 1 сая төгрөг хүлээлгэж өгсөн. Үүнээс өөрөөр ямар нэгэн тэтгэмж болон нөхөн төлбөр гаргаж өгсөн зүйл байхгүй байгаа. Тухайн асуудалтай холбоотойгоор хуулиар ар гэрт нь олгодог тэтгэмжийг тухайн анги салбар, зэвсэгт хүчний жанжин штаб судалж байгаа талаар бидэнд мэдэгдээд байгаа. Би өөрийн дүүгийн нас барсан гэх хэргийн материалын оршуулгын зардалтай нь холбоотой нэхэмжлэх 10,900,000 төгрөгийн баримтыг гарган өгч хэргийн материалд хавсаргуулсан байгаа. Мөн талийгаач Б.Раднаасүмбэрэлийн 1 нас 9 сартай бага насны эмэгтэй хүүхэдтэй, тухайн хүүхдийн 18 нас хүртэлх иргэний хуульд заасан нөхөн төлбөрийг жолоочоос нь нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 191-192 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16-17 цагийн хооронд Улаанбаатар хот руу гарсан. Ховдоос гарахад ******* жолоо барьж явсан. Би цагийг нь мэдэхгүй байна Говь-Алтай аймгаас өнгөрөөд нилээн явж байхад ******* чи жолоо барь миний нойр хүрээд байна гэхээр нь би жолоо барьж яваад Баянхонгор аймаг өнгөрч постоор гараад хэсэг явж байгаад ******* сэрсэн явж байхаар нь нойр нь сэргэв үү гэхэд боллоо гээд бууж бие засаад ******* жолоо бариад нааш хөдөлсөн. Би *******тай юм ярьж явж байгаад 04 цаг өнгөрч байна гэж ярьж байгаад би удалгүй унтсан. Тэгээд хүчтэй доргилт өгөх шиг болоод нүдээ нээхэд цагаан юм харагдаад юу болоод байгааг мэдэхгүй хөдлөх гэхэд хөдөлж болохгүй байсан. Хэсэг байж байгаад сэргэхэд хүүхэд уйлаад хүмүүс орилоод байх шиг байсан. Машины хаалгыг зүүн гараараа онгойлгоод гадагш унасан, босох гэхэд босож чадахгүй байсан. Хэсэг хугацаа болоод босоод талийгаач Б.Раднаасүмбэрэл боссон бол намайг дуудаад асуух ёстой гэж бодоод хаалгыг нь онгойлгоход урд жолоочийн суудал руу араас нь унаад доош харсан байдалтай байсан. Тухайн үед над шиг л байсан байх гэж бодоод машинаас гаргасан. Гадаа сэрүүхэн байсан болохоор дээрээс нь юм нөмрөгсөн. Зүрхийг нь цохилж байна уу гэж үзэхэд гүрээний судас нь сул байх шиг байсан. Тэгээд би тэр хэсгээр анхан шатны тусламж мэддэг хүн байна уу гэж эрсэн. Замд явж байсан нэг хүн зогсоод 103 дуудаад миний утсаар ярьсан. ******* намайг босож ирэхэд хүүхэд тэврээд холхиод яваад байсан. Портерт байгаа хүмүүсийг замын хүмүүс гаргаж болохгүй байна, машиныг нь хөдөлгөж болохгүй гээд байж байсан. Би тухайн үед өөрийгөө хянаж чадахгүй сандарсан байсан. Бужигнаж байхад эмнэлэг ирсэн. Б.Раднаасүмбэрэл жолоочийн ард сууж явсан. Ямар байрлалтай байсан талаар мэдэхгүй байна. ******* бүс бүсэлсэн эсэх талаар мэдэхгүй байна. Би бүсээ дээгүүрээ давуулаад бүсэлсэн байсан. Б.Раднаасүмбэрэлийг мэдэхгүй байна. Ах эгч 2 орилоод нэг жоохон хүүхэд уйлаад байсан. ******* нэг жоохон хүүхдийг нь тэвэрсэн байсан. Би унтаж явсан болохоор мэдэхгүй байна. Баянхонгороос нааш зам нь хагархай байсан болохоор удаан явсан байх. Миний түнхний яс цуурсан байж магадгүй гэсэн дэлүүнд цус хуралттай байна гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-79 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагаас Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 103-ын эмчээр томилогдон ээлж хүлээн аваад байсан. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 07 цаг 10 минутын үед манай 7032103 дугаарын утас руу замын хүн бололтой нэг хүн морины шүтээний баруун тийш 2 машин мөргөлдсөн байна. Портерний хүмүүс хавчигдсан байж магадгүй гэхээр нь би онцгой дуудсан. Тэгээд би жолоочтойгоо яаралтай очсон. Очиход портерт 4 хүн байсан 3 хүн нь хөл нь хавчуулагдсан, 1 хүүхдийг нь жижиг тэрэгний залуу тэвэрсэн зогсож байсан. Талийгаач Б.Раднаасүмбэрэл машиныхаа гадна талд байсан. Намайг үзэхэд хамраас их хэмжээний цус гарсан, би цээж шахалт хийхэд хамраас нь их хэмжээ цус гараад байсан. Хамраас их цус гараад амьсгалын зам нээгдэхгүй байсан. Намайг очиход зүрх судас, амьсгал зогссон, хүүхэн хараа дунд өргөн, мөчид хөрч буй байсан. Баруун гарын судас руу 1%-ийн 1 миллитр адреналин 3 минутын зайтай 2 давтаж хийхэд сэхээ амьдруулалт үр дүнгүй байсан тул хамт явж байсан 2 залууд тайлбарлаж сэхээ амьдруулалт үр дүнгүй байсан тул зогсоож дараагийн хүмүүст тусламж үзүүлсэн. Тэгэхэд онцгой байдлын газрын хүмүүс ирээд тасдагчаар тасдаад портероос хүмүүс гаргаад орон дээр хэвтүүлж байсан. Би тухайн хүмүүс тусламж үзүүлсэн портерийн жолооч Ёндон зүүн хөл ил хугаралтай Натри хлорид 0,9%-ийн 500 грамтай транлок 500 миллитртэйг уян зүүгээр хийсэн, морфин судсанд хийсэн. Эхнэрт нь дикпофэнак натри 7,5 миллитр булчинд хийж, эмнэлэгт тээвэрлэж ирсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Раднаасүмбэрэл бид хоёр 2019 онд анх танилцаж байсан. Тэрнээс хойш мэддэг болсон. 2019 оны сүүлээс эхлээд 2020 оны эхээр хамт амьдарч эхэлсэн. Гэрлэлтээ баалгаажуулж амжаагүй. Бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 23-нд охинтой болсон. Манай хүүхдийг Ану гэдэг, одоогоор 1 ой 9 сартай. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 5-10 тоотод надтай хамт амьдарч байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 500,000 /таван зуун мянган төгрөг/ авч байгаа. Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэмжийн данс гэж Төрийн банкны 11801864741 тоот данс нээж өгсөн. Одоо тэр данс руу нь шууд орж байгаа. Аваар гаргасан хүн нь надтай нэг ч уулзаагүй, холбоо барьж уучлалт гуйгаагүй, тэрэнд гомдолтой байна. Өөр гомдолгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй нэмж ярих зүйлгүй. Б.Раднаасүмбэрэл овогтой Ану нь бага насандаа өнчирч үлдсэн тул насанд хүрэх хүртэл нь тэтгэмжийг хэрэг үйлдэгч *******аас нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 220 дугаар хуудас/,
2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...53-11 ӨВО улсын дугаартай “Портер” загварын машины гадна болон дотор байсан эд зүйлсийг *******гийн төрсөн ах Лувсандавгад хүлээлгэн өгсөн...” тэмдэглэл /1хх-ийн 167-168 дугаар хуудас/,
2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...Талийгаач Б.Раднаасүмбэрэлийн гэх эд зүйлсийг түүний хууль ёсны төлөөлөгч *******д хүлээлгэн өгсөн. ..” тэмдэглэл /1хх-ийн 169-170 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Цогбаярын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2539 дугаартай “ ...1. Шинжилгээнд ирүүлсэн А.Төгөлдөр, *******, *******, ******* гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэж байна. 2. Дээрх шинжилгээнд ирүүлсэн цус тус бүрээс спиртийн агууламж илрээгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 223-224 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 303 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Үзүүлэгч Ё.Баяржавхлангийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байх боломжтой /авто ослын үед үүссэн байх боломжтой./ 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэсэн дүгнэлт /1хх-ийн 242-243 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 305 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Ё.Пүрэвдашийн биед 2 хөлийн шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байх боломжтой /авто ослын үед үүссэн байх боломжтой./ 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн . хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 237-238 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Үзүүлэгч *******гийн үнхэлцэг хальсан доторх цус хуралт, үнхэлцэг хальсны урагдал, баруун зүүн уушигны няцрал, цээжний хөндий дахь цус хуралт, баруун зүүн дунд чөмөгт ясны бяцарсан хугарал, баруун зүүн тахилзуур яс, баруун дотор хавчаар ясны хугарал, баруун 4,5,6 дугаар хавирганы хугарал, дээд уруулд сорви, дээд эрүүнд 2:1 дүгээр шүдний бүрэн мултрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /2хх- ийн 12-14 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8994 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. *******гийн зүүн дунд чөмөгт ясны зөрсөн хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн шаант ясны ил хугарал, баруун шаант ясны хоёрлосон зөрсөн хугарлууд, баруун болон зүүн тахилзуур яснуудын зөрсөн хэлтэрхийт хугарлууд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ..” гэсэн дүгнэлт /2хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн гаргасан 55 дугаартай "...1.Талийгаач Б.Раднаасүмбэрэл нь гавал ясны зулай, чамархай хэсгийн зөрөөтэй хугарал, дэлүүний бяцрал, урагдал, гэмтлийн улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ. 2. Нас барсан хугацаа 10-15 цаг болсон байх боломжтой. 3. Талийгаач Б.Раднаасүмбэрэлийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны зулай, чамархай хэсгийн зөрөөтэй хугарал. Дэлүүний бяцрал, урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт. Уушигны эдийн няцрал, цус хуралт, дух, цох, хамар, хацар, зүүн хөмсөг, баруун бугалага, шуу, баруун гарын сарвуу, баруун, зүүн өвдөг, баруун гуя, баруун шилбэ хэсгийн зулгаралт, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, цээжний дунд хэсэг дахь цус хуралт. 4. Талийгаач Раднаасүмбэрэлийн цусанд этилийн спиртийн агууламж илрээгүй болно..." гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 248-250, 2хх-ийн 1 дүгээр хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №23 дугаартай
1. Уг хэрэг зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгү йбайдлын тухай хуулийн 3.1.6-д зааснаар “зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”
2. 02-96 ХОҮ улсын дугаартай Марк X загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Батсансарын ******* /ТХ93121345/ нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
I. Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 3.7-н а-д “Жолоочид дараах
зүйлийг хориглоно.”
- Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
II. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”,
III. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
- 53-11 ӨВО улсын дугаартай, Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Долгорын Ёндон нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. ..”
3. Уг осолд гаргасан Цагдаагийн дэслэгч А.Ганзоригийн гаргасан бүдүүвч зураг дээр тоормозны мөргүй байгаа тул тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.
4. 02-96 ХОҮ улсын дугаартай МАРК Х маркийн тээврийн хэрэгслийг жолооддож явсан жолооч Батсансарын ******* /ТХ93121345/ нь өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд урсгал сөрсөн, мөн үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2226002270220 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2хх-ийн 158-161 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 179/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2хх-178 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-175/
- Хохирогч *******, ******* нэхэмжилсэн хохирлын баримтууд /2-р хх-ийн 73-78, 90-115, 116-124, 125-127 дугаар хуудас/
- Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад болон шүүх хуралдаанд хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Т.Оюунчимэгийн хохирогч *******, ******* нарын хохиролтой холбоотойгоор гаргаж өгсөн хохирлын баримтууд /Эмчилгээ сувилгаа, шатахуун, автобус унааны зардал, хүнс, мобиком, ДДШ-ийн төлбөр, тогны мөнгө, малчны цалин, 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Арвайхээр сумын Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай Хайрхандулаан сумын эрүүл мэндийн төвийн албан бичиг зэрэг нийт-72 хуудас баримт/,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гаргаж өгсөн: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, *******ын депозит дансны дэлгэрэнгүй бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаа /7 хуудас баримт/ зэрэг болно.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй миний бие, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тус тус удирдлага болгон Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******д холбогдох 2226002270220 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Хэргийн үйл баримтын тухайд яллагдагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар баг ”Үүзэн” гэх газарт 02-96 ХОУ улсын дугаартай ”Марк-Х” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан ”Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, гэснийг мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тухайн замын зорчих хэсгийн эсрэг урсгал руу орсны улмаас 53-11 ӨВО улсын дугаартай, ”Х.Портер” загварын тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж, ”Х.Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүнд, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүнд, Ё.Пүрэвдашийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулан улмаар 02-96 ХОУ улсын дугаартай ”Марк-Х” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Раднаасүмбэрэлийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд Хохирогч *******гийн мэдүүлэг, хохирогч Э.Золбоогийн мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 53-11 ӨВО улсын дугаартай ”Портер” загварын машины гадна болон дотор байсан эд зүйлсийг *******гийн төрсөн ах Лувсандавгад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн талийгаач Б.Раднаасүмбэрэлийн гэх эд зүйлсийг түүний хууль ёсны төлөөлөгч *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Цогбаярын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2539 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 303 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 305 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8994 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 503 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн гаргасан 55 дугаартай шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч нар эмчилгээний зардалтай холбоотойгоор 27,000,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн, эд хөрөнгийн хохирол болох Портер маркийн автомашин, мотоциклийн төлбөр 4,515,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хохирогч *******, *******, насанд хүрээгүй хохирогч Ё.Пүрэвдашийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирогч *******, *******гийн хувьд биеийн байдал нь сайжрахгүй байгаа. Харин Ё.Пүрэвдашийн хувьд бага насны хүүхэд болохоор эрүүл мэндийн хувьд харьцангүй сайн байгаа. Осол болсноос хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ******* нь бусдын асрамжид байсан. Мөн *******гийн хувьд 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүний асрамжид байсан. Ослын улмаас энэ хоёр хүнд амь насанд нь аюултай гэмтэл учирсан. Энэ хоёр хүн нь эрүүл мэндийн хувьд байнгын эмчилгээ асаргаатай, хүний хараа хяналтад байдаг. Харахад эрүүл саруул хүн байдаг эрүүл мэндийн бүх эрхтэн системийн доголдол үүссэн. Эрүүл мэндийн хувьд хийж гүйцэтгэх ажлаа хийж чадахаа больсон, байнга хүний гар хардаг болсон. Иймээс эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ. Урд нь гарсан эмчилгээний зардлаа гүйцэд гаргуулж чадаагүй байгаа. *******ын хувьд гэмт хэргээс учирсан гэм хорын хохиролд 6,496,000 төгрөгийн хохирол төлсөн, одоогоор өөр хохирол төлөгдөөгүй байгаа. Хохирлын баримтаа аль эрт гаргаж өгсөн боловч хохирлоо гүйцэд төлсөн асуудал байдаггүй. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Иргэнийн хуулийн 228.3, 228.6, 505, 505.6 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндийн хохирол, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг буцааж өгөх эсвэл Иргэнийн хуулийн 230, 510 дугаар зүйлд зааснаар адил төрөл зүйлийн эд хөрөнгийг өгөх, гэмтэл эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүл мэндэд учирсан хохирол нь *******, ******* нарын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 27,788,000 төгрөгний хохирол, харин эд хөрөнгөд учирсан хохирол болох хөрөнгийн үнэлгээгээр машин нь 4,545,000 төгрөг, мотоцикл 390,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан. Нийт учирсан хохирол 31,545,788 төгрөгний хохирол учирсан байгаа. Үүнийг *******, ******* нарт хуваахаар нэг хүнд оногдох мөнгөн дүн нь 15,772,894 төгрөгний хохирол болж байгаа юм. Машины хувьд засаж, янзлаад, унаж хэрэглэх боломжгүй болсон. Машин нь хавчигдсаны улмаас *******, ******* нар хүүхдийг гаргаж авахын тулд хөрөөдсөний улмаас машиныг ашиглах боломжгүй болсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дэлгүүрээс авсан хоол хүнс хэрэглээний баримт гэх баримтууд хавсаргасан байгаа. Энэ гэмт хэргийн улмаас хүүхдүүдээ харах боломжгүй болсон. Улаанбаатар хотод эмчилгээнд явсан хойгуур нь *******гийн ар гэрийнх нь буюу аав, ээж, дүү нар нь харж байсан учраас авсан хоол ундны зүйл зарцуулагдсан. Ё.Пүрэвдашийн хувьд аав, ээж нь хүүхдээ ямар ч асрах боломжгүй учраас эмчилгээ сувилал хийлгээгүй. Ганц хоёр удаа боолт хийлгүүлсэн. Иймээс Ё.Пүрэвдашийн хувьд хохирлын баримт гаргаж өгөх боломжгүй. *******, ******* нарын хувьд гаргаж өгсөн баримтууд Улаанбаатар хотод болон Өвөрхангайд байхдаа айлуудаар байсан хоол хүнсний зардал болон гэрэл, ус, тогны мөнгийг тодорхой хэмжээгээр хэрэглэж байсан учраас тухайн айлдаа хохирол учруулахгүйн улмаас гэрэл усны мөнгийг төлж байсан баримтууд мөн байгаа. Иймээс тухайн баримтууд бодитой гарсан зардал юм. Өнөөдрийн байдлаар *******гийн хувьд гурваас дөрвөн удаа хагалгаанд орох, мөн *******гийн хувьд хоёр удаа хагалгаанд орох ийм хагалгааны заалтуудтай байгаа. Эрүүл мэндийн хувьд засрал сайжрал олоогүй тул гомдолтой байна гэдэг. Цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өмгөөлөгч М.Амарбаяр шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон. Тус шүүх хуралдаанд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүх хуралдааны явцад гэрч нарын мэдүүлгээр гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзэж байна. Юуны өмнө ******* нь залуу хүн байна. Шүүх хуралдаанаар хэд хэдэн зүйлийг ухаарч ойлгосон байх. Энэ хүмүүс таниас мөнгө, төгрөг нэхэмжлэхээс гадна хүн чанарын хувьд утсаар ярьчихгүй яав даа гэж хэлж байх шиг байна. Бусад хохирогч болон манай хохирогч руу залгасан зүйл байхгүй байдаг. Үүнийг анхаараарай гэж сануулж хэлмээр байна. Харамсалтай нь нэг гэр бүл тахир дутуу болж үлдлээ, нэг гэр бүлийн хүүхэд өнчин өрөөсөн боллоо. Болгоомжгүй үйлдлээс болж зам тээврийн ослоос амь насаа алдсан байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд нэлээн тэсвэр тэвчээр зааж, асуудалд хүлээцтэй хандаж өнөөдрийн шүүх хуралдаан болтол хүлээсэн байдаг. Тухайн гэмт хэргийг шалгах явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг болон бодит гарсан зардлыг үндэслэн оршуулгын зардлын баримт хавтаст хэрэгт авагдсан. 10,900,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүх хуралдааны явцад 700,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болохыг манай үйлчлүүлэгч хэлж байна. 10,300,000 төгрөг нь оршуулгын зардал учраас нэхэмжилж байгаа юм шүү. Нэхэмжилж байгаа үндэслэл Иргэний хуулийн 227, 497, 508 дугаар хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнгээр холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжилж байгаа болохыг хэлмээр байна. *******ын мэдүүлэгт талийгаачийн хүүхэдтэй холбоотой нэхэмжлэлийг гаргасан Б.Рэгзэдмаа нь талийгаачийн хүүхэд болох хоёр настай хүүхдийн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байгаа. Рэгзэдмаа шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Баримтуудаас харахад хүүхдийн тэтгэмжийг нэхэмжлэхгүй гэдэг байр суурь харагдаад байх шиг байна. Хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулахаар хуульд заасан байдаг. Талийгаач нас барснаар хүүхдийн хувьд цаашид эдийн засгийн хувьд, бие махбодийн хувьд цаашид өсөж өндийх, эрүүл өсөж бойжих эрхтэй. Хүүхдийн эрх ашгийг шүүхээс хангах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хүүхдийн тэтгэмжтэй холбоотой баримтууд нь хангалттай байхгүй бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Манай үйлчлүүлэгчийн асуудалд бодитой хандаж, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнгүй. Үр хүүхдээ алдсан хүмүүс шүүх хуралдаанд өөрсдөө оролцож чадаагүй эгч нь оролцож байна. Тэгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10,900,000 төгрөг үүнээс 10,200,000 төгрөг баримтаар нотлогдож байгаа учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Миний үйлчлүүлэгч *******ыг прокуророос 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэний алтнаас үнэтэй амь насыг хохироосон. Хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүнд, Ё.Пүрэвдашийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, бусдын амь насанд халдсан гэм буруутай үйлдэлд маргахгүй. Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, мөн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, мөн өнөөдрийн шүүх хуралдааны мэдүүлэг зэргээс анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн байдаг. Хохирол төлбөрийн хувьд амь хохирогчийн ар гэрт 700,000 төгрөг, *******гийн гэр бүлд 6,490,000 төгрөг, нийт 7,190,000 төгрөгийг төлсөн. Хохирогчоос гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн хувьд мөнгөн дүнг төлөхөө илэрхийлсэн. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад *******ын хувьд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Өмгөөлөгчийн зүгээс нэг залуу хүн амь хохирчихоод, нэг гэр бүл маш хүнд нөхцөл байдалд байгаад харамсаж байгаагаа давхар илэрхийлж байна. Зарим хохирлыг баримт дээр эрүүл мэндийн хувьд иргэний журмаар цаашид гарсан зардлаа нэхэмжлээд явах нь боломжтой байдаг. Харин айлын ахуй хэрэгцээ болох өдөр тутамд гардаг, мөн зан үйлд өгсөн зарим баримтууд ламд өгсөн мөнгө гэдэг юм уу эсвэл эмчилгээ үйлчилгээ хийгээд бусдад урамшуулал тарааж өгсөн тэр мөнгө төгрөг эргэлзээтэй байна гэж үзэж байна. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар баг “Үүзэн” гэх газарт 02-96 ХОҮ улсын дугаартай “Марк-Х” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тухайн замын зорчих хэсгийн эсрэг урсгал руу орсны улмаас 53-11 ӨВО улсын дугаартай, “Х.Портер” загварын тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж, “Х.Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүнд, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүнд, Ё.Пүрэвдашийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулан улмаар 02-96 ХОҮ улсын дугаартай “Марк-Х” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Раднаасүмбэрэлийн амь нас хохирсон үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч *******гийн “...2022 оны 04 дүгээр сарын 23-нд болсон ослын улмаас эрүүл мэндэд маань хүнд хохирол учирсан. Миний хамар мурийж, цөмөрсөн, дээд уруул сэтэрч дээд шүд унасан, баруун талын гурван хавирга хугарсан, зүрхэнд цус хурсан, хэвлийн хагалгаанд орж дотуур цус алдалтыг зогсоосон. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баруун болон зүүн дунд чөмөгний хагалгаанд орсон. 09 хоногийн дараа дахиад баруун, зүүн чөмөгний хагалгаанд орсон. Миний биеийн байдал маш хүнд байгаа. Саяхан зүүн талын дунд чөмөгний хагалгаанд орсон. Цаашдаа хагалгаанд орох асуудал маш их байгаа. Хамрын хагалгаанд орно, хөлний хадаас авахуулах хагалгаанд орно, хоёр өвдөгний үе солиулах хагалгаанд орно, шулуун гэдэсний хагалгаанд орох гэх мэт хагалгаануудад орно...” гэсэн мэдүүлэг, хохирогч *******гийн “...Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд байдаг. Хөдөө гэр лүүгээ явж байгаад машинтай мөргөлдөөд эрүүл мэндээрээ хохирсон. Миний баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэ, дунд чөмөг хугарсан. Одоогийн байдлаар хадаастай байгаа. Миний хувьд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохиролтой байна. Бид хоёрын хувьд бага насны хоёр хүүхэдтэйгээ явсан. Нэг хүүхэд маань 1 ой 6 сартай, нөгөөх нь 2 ой 5 сартай байсан. Манай хүүхдүүд маань сэтгэл санааны гүн шоконд орсон. Манай хүүхдүүд ээж, ааваасаа хол байсан болохоор турж эцээд, сэтгэл санааны хувьд маш их хохиролтой болсон. *******ын хувьд бид нарыг яаж байна гэж нэг ч асууж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...Өмнө нь өгсөн мэдүүлэгтэйгээ адилхан” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Энэ хэрэг нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр болсон. Энэ гэмт хэргийн улмаас манай ахын гэр бүл маш их хохирсон. ...Ё.Пүрэвдашийн хувьд сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү хүнд байгаа. Энэ сэтгэл зүйд нь үүссэн зүйл нь насан туршийн эмгэг болно гэж мэргэжлийн сэтгэл зүйч хэлсэн. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч гийн “...Манай нөхөр 2022 оны 12 дугаар сарын 23-нд нас барсан. Манай охин 2 настай. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нь нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэгүүд,
Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
Хохирогч *******гийн “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 06 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас гараад Хайрхандулаан суманд байх гэр лүүгээ явж байхад 26 км гэсэн зайтай баганы баруун талд осол болсон. Арвайхээр сумаас гараад 50 км цагийн хурдтай явж байхад “Марк X” маркын тээврийн хэрэгсэл ойртож явж байгаад гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би сигнал дуугаргаад тоормозоо гишгэхэд мөргөлдөөд би ухаан алдсан. Ухаан алдаад сэргэхэд 2 хүүхэд уйлаад байсан, би хэр удаан ухаан алдсан талаараа мэдэхгүй байна. Би машинаасаа гарах гэж оролдоход 2 хөл хавчуулагдсан хөлөө хөдөлгөж болохгүй байсан. Машин мөргөлдөөд зам дээр байж байсан, ойр орчимд явж байгаа хүн байхгүй байсан. Тэгээд замын хүмүүс ирээд би хүмүүсээс тусламж гуйгаад намайг гаргаад өгөөч гэхэд гаргаж чадахгүй байсан. Миний эхнэр ******* бас хөл хэсгээрээ хавчуулагдсан байсан тул гаргаад өгөөч гэж гуйхад бас оролдоод чадаагүй. Эхнэрийн өвөр дээр Баяржавхлан явж байсан. Ээжийнхээ өвөр дээр сууж байхаар нь нэг хүнд урд цонхоор өгсөн. Манай дунд хүү Пүрэвдашийн 2 хөл бас хавчуулагдсан байсан. Түргэн ирээд тусламж үзүүлэх боломжгүй байсан болохоор Онцгой байдлын хүмүүс ирээд машины урд цонхны 2 талын баганыг тасдаад тэлэгчээр тэлж манай эхнэр *******, хүү Пүрэвдаш бид 3-г гаргаж авсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-60 дугаар хуудас/, хохирогч *******гийн “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд байх гэрлүүгээ явж байсан морины шүтээн өнгөрөөд баруун тийш 26 км гэсэн шонгийн зүүнээс баруун тийш явж байхад манай хүү Ё.Баяржавхланг өвөр дээрээ аваад зорчигч талын хаалган талд сууж байсан. Манай хүү Ё.Пүрэвдаш голын суудал дээр суугаад жолоочоор манай нөхөр ******* барьж явсан. Манай машин аажуу явж байсан хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Нөгөө марк х загварын машин эсрэг урсгалаар их хурдтай явж байгаад ойртож ирээд урсгал сөрөөд урдаас ороод ирсэн. Тэгэхэд манай нөхөр сигналдсан, тэгээд мөргөлдсөн. Мөргөлдөхөд манай нөхөр ******* ухаан алдсан 5-10 минут би дуудсан. Манай хүү Ё.Баяржавхлан зүүн талын нүдний дээд хэсэгт урд шил мөргөөд хагарсан бололтой нүүр хэсэг нь цус гарсан, толгойн ар хэсэг хагарч үс нь унасан их уйлсан. Ё.Пүрэвдаш хөл хэсгээрээ буюу шагай хэсгээр хавчуулагдсан гаргах боломжгүй байсан. Би болон манай нөхөр 2 хөлөөрөө хавчуулагдсан хөдөлж болохгүй байсан. Нөгөө мөргөлдсөн машины зорчигч болон жолооч талаас 2 хүн зэрэг бууж ирээд нэг нь хүүхэд аваад нөгөө хүн нь гаргах гэж оролдоход гаргаж болохгүй байсан. Ард приус машин ирээд түргэн, онцгой дуудаж өгсөн. Түргэний тэрэг түрүүлж ирээд тусламж үзүүлэх гэсэн боловч гарч болохгүй байсан тул Онцгой байдлын газар ирээд машины урд хэсгийг тастаж манай нөхөр *******г гаргаж авсан дараа нь манай хүү Ё.Пүрэвдашийг гаргаж аваад сүүлд нь намайг гаргаж авсан тэгээд би түргэний тэргэнд сууж эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-68 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...Б.Раднаасүмбэрэл нь миний төрсөн дүү байгаа юм. ...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед би өөрийн аав болох Бат-Амгалангаас ослын талаар мэдсэн. Тухайн үед миний төрсөн эцэг над руу утсаар залгаж хэлсэн. Манай аав ээж Дорноговь аймгийн Даланжаргалан суманд амьдардаг. Тухайн үед манай аавд талийгаач дүүтэй хамт явсан гэх 123-р ангийн алба хаагч Төгөлдөрийн аав “зам тээврийн осол гарсан байна, Раднаасүмбэрэлийн биеийн байдал муу байгаа юм байна, та хэд наашлах хэрэгтэй байх гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 191-192 дугаар хуудас/, гэрч “...Ховд аймгаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16-17 цагийн хооронд Улаанбаатар хот руу гарсан. Ховдоос гарахад ******* жолоо барьж явсан. Би цагийг нь мэдэхгүй байна Говь-Алтай аймгаас өнгөрөөд нилээн явж байхад ******* чи жолоо барь миний нойр хүрээд байна гэхээр нь би жолоо барьж яваад Баянхонгор аймаг өнгөрч постоор гараад хэсэг явж байгаад ******* сэрсэн явж байхаар нь нойр нь сэргэв үү гэхэд боллоо гээд бууж бие засаад ******* жолоо бариад нааш хөдөлсөн. Би *******тай юм ярьж явж байгаад 04 цаг өнгөрч байна гэж ярьж байгаад би удалгүй унтсан. Тэгээд хүчтэй доргилт өгөх шиг болоод нүдээ нээхэд цагаан юм харагдаад юу болоод байгааг мэдэхгүй хөдлөх гэхэд хөдөлж болохгүй байсан. Хэсэг байж байгаад сэргэхэд хүүхэд уйлаад хүмүүс орилоод байх шиг байсан. Машины хаалгыг зүүн гараараа онгойлгоод гадагш унасан, босох гэхэд босож чадахгүй байсан. ...Замд явж байсан нэг хүн зогсоод 103 дуудаад миний утсаар ярьсан. ******* намайг босож ирэхэд хүүхэд тэврээд холхиод яваад байсан. Портерт байгаа хүмүүсийг замын хүмүүс гаргаж болохгүй байна, машиныг нь хөдөлгөж болохгүй гээд байж байсан. Би тухайн үед өөрийгөө хянаж чадахгүй сандарсан байсан. Бужигнаж байхад эмнэлэг ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-79 дүгээр хуудас/, гэрч “...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагаас Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 103-ын эмчээр томилогдон ээлж хүлээн аваад байсан. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 07 цаг 10 минутын үед манай 7032103 дугаарын утас руу замын хүн бололтой нэг хүн морины шүтээний баруун тийш 2 машин мөргөлдсөн байна. Портерний хүмүүс хавчигдсан байж магадгүй гэхээр нь би онцгой дуудсан. Тэгээд би жолоочтойгоо яаралтай очсон. Очиход портерт 4 хүн байсан 3 хүн нь хөл нь хавчуулагдсан, 1 хүүхдийг нь жижиг тэрэгний залуу тэвэрсэн зогсож байсан. Талийгаач Б.Раднаасүмбэрэл машиныхаа гадна талд байсан. Намайг үзэхэд хамраас их хэмжээний цус гарсан, би цээж шахалт хийхэд хамраас нь их хэмжээ цус гараад байсан. Хамраас их цус гараад амьсгалын зам нээгдэхгүй байсан. Намайг очиход зүрх судас, амьсгал зогссон, хүүхэн хараа дунд өргөн, мөчид хөрч буй байсан. Баруун гарын судас руу 1%-ийн 1 миллитр адреналин 3 минутын зайтай 2 давтаж хийхэд сэхээ амьдруулалт үр дүнгүй байсан тул хамт явж байсан 2 залууд тайлбарлаж сэхээ амьдруулалт үр дүнгүй байсан тул зогсоож дараагийн хүмүүст тусламж үзүүлсэн. Тэгэхэд онцгой байдлын газрын хүмүүс ирээд тасдагчаар тасдаад портероос хүмүүс гаргаад орон дээр хэвтүүлж байсан. Би тухайн хүмүүс тусламж үзүүлсэн портерийн жолооч Ёндон зүүн хөл ил хугаралтай Натри хлорид 0,9%-ийн 500 грамтай транлок 500 миллитртэйг уян зүүгээр хийсэн, морфин судсанд хийсэн. Эхнэрт нь дикпофэнак натри 7,5 миллитр булчинд хийж, эмнэлэгт тээвэрлэж ирсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81 дүгээр хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...53-11 ӨВО улсын дугаартай “Портер” загварын машины гадна болон дотор байсан эд зүйлсийг *******гийн төрсөн ах Лувсандавгад хүлээлгэн өгсөн...” тэмдэглэл /1хх-ийн 167-168 дугаар хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...Талийгаач Б.Раднаасүмбэрэлийн гэх эд зүйлсийг түүний хууль ёсны төлөөлөгч *******д хүлээлгэн өгсөн. ..” тэмдэглэл /1хх-ийн 169-170 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Цогбаярын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2539 дугаартай “ ...1. Шинжилгээнд ирүүлсэн А.Төгөлдөр, *******, *******, ******* гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэж байна. 2. Дээрх шинжилгээнд ирүүлсэн цус тус бүрээс спиртийн агууламж илрээгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 223-224 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 303 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Үзүүлэгч Ё.Баяржавхлангийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байх боломжтой /авто ослын үед үүссэн байх боломжтой./ 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэсэн дүгнэлт /1хх-ийн 242-243 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Ё.Пүрэвдашийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 305 дугаартай дүгнэлт /1хх-ийн 237-238 дугаар хуудас/, хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаартай дүгнэлт /2хх- ийн 12-14 дугаар хуудас/, хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8994 дугаартай дүгнэлт /2хх-ийн 35-36 дугаар хуудас/, мөн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн гаргасан 55 дугаартай "...1.Талийгаач Б.Раднаасүмбэрэл нь гавал ясны зулай, чамархай хэсгийн зөрөөтэй хугарал, дэлүүний бяцрал, урагдал, гэмтлийн улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ. 2. Нас барсан хугацаа 10-15 цаг болсон байх боломжтой. 3. Талийгаач Б.Раднаасүмбэрэлийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны зулай, чамархай хэсгийн зөрөөтэй хугарал. Дэлүүний бяцрал, урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт. Уушигны эдийн няцрал, цус хуралт, дух, цох, хамар, хацар, зүүн хөмсөг, баруун бугалага, шуу, баруун гарын сарвуу, баруун, зүүн өвдөг, баруун гуя, баруун шилбэ хэсгийн зулгаралт, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, цээжний дунд хэсэг дахь цус хуралт. 4. Талийгаач Раднаасүмбэрэлийн цусанд этилийн спиртийн агууламж илрээгүй болно..." гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 248-250, 2хх-ийн 1 дүгээр хуудас/, Техникийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №23 дугаартай
1. Уг хэрэг зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгү йбайдлын тухай хуулийн 3.1.6-д зааснаар “зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”
2. 02-96 ХОҮ улсын дугаартай Марк X загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Батсансарын ******* /ТХ93121345/ нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
I. Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 3.7-н а-д “Жолоочид дараах
зүйлийг хориглоно.”
- Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
II. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”,
III. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
- 53-11 ӨВО улсын дугаартай, Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Долгорын Ёндон нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. ..”
3. Уг осолд гаргасан Цагдаагийн дэслэгч А.Ганзоригийн гаргасан бүдүүвч зураг дээр тоормозны мөргүй байгаа тул тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.
4. 02-96 ХОҮ улсын дугаартай МАРК Х маркийн тээврийн хэрэгслийг жолооддож явсан жолооч Батсансарын ******* /ТХ93121345/ нь өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд урсгал сөрсөн, мөн үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 27-28 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2226002270220 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2хх-ийн 158-161 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ё.Пүрэвдашийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч *******, хохирогч ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Раднаасүмбэрлийн амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.
Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчилсан.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчлан тогтоожээ.
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч Ё.Пүрэвдашийн сэтгэл санааны хохирол нэхэмжлэнэ гэсэн боловч сэтгэл санааны хохиролд хэдэн төгрөг, хэрхэн яаж тооцож гаргуулах талаар баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж энэ талаархи баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
- Иргэний нэхэмжлэгч нь насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах талаар нэхэмжлэл гаргасаныг хэлэлцэхгүй орхилоо. Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж хуульчилан заасан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь “...тэжээгчээ алдсаны тэтгэвэр 500.000 төгрөгөөр тогтоосон” гэж мэдүүлсэн хэдий ч энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна, нь хэдийгээр багшаар ажилладаг гэж байгаа боловч ажил хөдөлмөр эрхэлж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул иргэний нэхэмжлэгч гийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардалд 10.991.590 төгрөг нэхэмжилж баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Үүнээс шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь шүүгдэгч *******аас 700.000 төгрөг төлсөн тул үүнийг хасаж 10.291.590 төгрөг гаргуулна гэсэн тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 10.291.590 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох нь зүйтэй байна.
- Хохирогч *******, ******* нар нь Портер автомашины хохирол 4.575.000, Мотоциклд учирсан хохирол 390.000 төгрөг буюу эд хөрөнгөнд учирсан хохиролд нийт 4.965.000 төгрөг,
Хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой эмчилгээ сувилгаа, эм тариа, шатахуун, хоол хүнсний эд зүйл, автобусаар хот хооронд зорчсон зардал, малчны хөлс, утасны нэгж, ДДШ-ийн төлбөр зэрэг нийт 26.580.788 төгрөг, нийт 31.545.788 төгрөг, үүн дээр нэмээд баримтгүйгээр 14.956.000 төгрөг нийт 40.113.327 төгрөг нэхэмжилсэн.
Хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан болон шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлээд эмчилгээ сувилгаа, эм тариа, шатахуун, хоол хүнсний эд зүйл, автобусаар хот хооронд зорчсон зардал, малчны хөлс, утасны нэгж, ДДШ-ийн төлбөр зэрэг нийт 25.157.237 төгрөгний баримт нотлох баримтын шаардлага хангасан, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэж үзсэн болно. Мөн шүүх Портер автомашин болон мотоцклд учирсан эд хөрөнгийн хохиролд 4.965.000 төгрөг нийт 30.122.277 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. Хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан болон шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлээд эмчилгээ сувилгаа, эм тариа, шатахуун, хоол хүнсний эд зүйл, автобусаар хот хооронд зорчсон зардал, малчны хөлс, утасны нэгж, ДДШ-ийн төлбөр зэргийг шүүх Зайлшгүй бүх зардал байна гэж үзсэн. Хохирогч *******, ******* нар нь авто ослын улмаас гэрээсээ хол айлд байж бусдаар асруулж мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдээ бусдаар асруулж, өөрсдөө малаа маллаж чадахгүйн улмаас малчин хөлсөлж малаа маллуулж байгаа зэрэг зардлуудыг нь гэмтэл авсантай нь холбоотой нэмж гарсан нэмэлт зардлууд байна гэж үзсэн учраас нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотойгоор нийт баримтаар 26.580.188 төгрөг нэхэмжилсэнээс, баримтуудыг шүүх үнэлж үзэхэд 25.157.237 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд зөрүү 1.423.551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын зүгээс хохирогч *******, ******* нарт гэм хорын хохиролд 6.490.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч *******, *******, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, депозит дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. Үүнийг нийт хохирол 30.122.277 төгрөгнөөс хасаж үлдэх 23.632.277 төгрөгийг хуюв тэнцүүлэн хохирогч *******д 11.816.138 төгрөг, хохирогч *******д 11.816.138 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч *******, ******* нар нь баримтгүйгээр 14.956.000 төгрөг нэхэмжилсэн /2-р хх-ийн 125-127/ бөгөөд баримтгүй нэхэмжилсэн 14.656.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Мөн хохирогч *******, ******* нар цаашид сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэсэн тул хохирогч нар нь сэтгэл санааны хохирол, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 33.923.867 төгрөгийг гаргуулж, 10.291.590 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, 11816.138 төгрөгийг хохирогч Б.Ёндонд, 11.816.138 төгрөгийг хохирогч, ******* нарт тус тус олгож, хохирогч Б.Ёндон, *******, нарын нэхэмжлэлээс 1.423.551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч гийн нэхэмжилсэн амь хохирогч Б.Раднаасүмбэрлийн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол, хохирогч Б.Ёндон, ******* нарын баримтгүй нэхэмжилсэн 14.656.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч , насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч Б.Ёндон, ******* нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг, хохирогч Б.Ёндон, ******* нар нь сэтгэл санааны хохирол, энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдах нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй, хохирогч нарт цаашид гаргах хохирол төлбөрөө төлнө гэсэн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн тул тусгайлан гаргах саналгүй. Шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өмгөөлөгч М.Амарбаяр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаад нь эргэлзээтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулаагүй. Хэдийгээр санамсар болгоомжгүйгээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа боловч шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээгээд, хохирол төлбөрөө барагдуулаагүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч нарын болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хохирогч нарт хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэлээ. Хохирогч нарын зүгээс өнөөдөр хүнийг ял шийтгэл авахуулахдаа биш, хохирогч нар нь урьд нь эрүүл саруул байсан хүмүүс. Хохирогч нарын зүгээс эмчилгээ сувилгаатай холбоотой мөнгө төгрөгийг шүүхийн шийдвэр гаргахаас өмнө гаргуулж өгнө үү гэх асуудлыг ярьж байсан. Мөнгө төгрөгөө буцааж авсангүй. Өнөөдрийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй. Прокурорын хувьд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байгаа боловч, хохирогч нарын хувьд хүндрүүлэн үзэх нөхцөл байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хор уршиг арилаагүй. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хохирол төлбөр төлөгдөөгүй гэж үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа ч гэсэн 2 хүний бие хүнд гэмтэл учирсан, 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний амь нас хохирсон гэх нөхцөл байдал байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь гол нь биш гэмт хэргээс учирсан хохирол хор уршгийг арилаагүй байдлыг харгалзан үзэж, өнөөдөр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байх гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгчийн тухайд түүний ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдлын талаар ярих нь зүйтэй гэж бодож байна. ******* маань 3 настай хүүхэдтэй. Тухайн хэрэг болохоос өмнө эхнэртэйгээ Ховд аймагт амьдардаг байсан. Энэ хэрэг гарсны дараа тухайн гэр бүл салж тус аймагт амьдрахаа больсон. *******ын ээж Батцэцэг гэдэг хүн байдаг. Энэ хүн нь Сэлэнгэ аймагт айлын мал маллаж амьдардаг. Шүүх хуралдаанд энэ хүний ар гэрээс нэг ч хүн ирээгүй, замын зардал байхгүй гээд ирж чадаагүй. Хохирол төлбөрийг төлөх асуудал дээр миний зүгээс энэ хүнд шахаж шаардаж хэлж байсан. Боломж бололцоо нь ийм байсан. Гэхдээ энэ байдлаараа энэ хохирлыг барагдуулахгүй гэж байгаа юм биш. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Түүний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд түүний зорилго оршдог. Хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаа нь нэг талаараа зөв. Гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх, хохирлыг нөхөн төлүүлэх асуудал бүрэн хангадаагүй юм. Үнэхээр өөр олон нийгмийн шалтгаан нөхцөл нөлөөлж байгаа. Санхүү эдийн засгийн байдал, энэ хүний мөнгө олох чадвар, ар гэрийн нөхцөл байдал шалтгаалж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд өөрийнхөө осолд орсон машин тэргээ зараад хохирлоо нөхөн төлөөд явъя гэсэн нөхцөл байдал байсан. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байсан болохоор тэр бол эргэж олгогдох боломжгүй шийдвэр өгсөн байдаг. Эрүүгийн хэргийн ялын зорилгыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс хохирогч нар энэ нөхцөл байдлыг ойлгооч гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. ...Залуу хүн хохирол төлбөрөө төлөөд явчих байх. Заавал хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4 жил хүртэлх хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөөч гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдал, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ямаат овогт Батсансарын *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил найман сарын хугацаагаар хорих ял хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иймд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч *******, *******, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч: нар нь гомдолтой гэсэн, хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан “шүүгдэгч *******д зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 700.000 төгрөг, хохирогч Б.Ёндон, ******* нарт 6.490.000 төгрөг тус тус төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаат овогт Батсансарын *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ямаат овогт Батсансарын *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.
5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 33.923.867 төгрөгийг гаргуулж, 10.291.590 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, 11816.138 төгрөгийг хохирогч Б.Ёндонд, 11.816.138 төгрөгийг хохирогч, ******* нарт тус тус олгож, хохирогч Б.Ёндон, *******, нарын нэхэмжлэлээс 1.423.551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч гийн нэхэмжилсэн амь хохирогч Б.Раднаасүмбэрлийн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол, хохирогч Б.Ёндон, ******* нарын баримтгүй нэхэмжилсэн 14.656.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч , насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч Б.Ёндон, ******* нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг, хохирогч Б.Ёндон, ******* нар нь сэтгэл санааны хохирол, энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 700.000 төгрөг, хохирогч Б.Ёндон, ******* нарт 6.490.000 төгрөг тус тус төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР