Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 


Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ундрахбаяр,
Улсын яллагч Ц.Нэргүй, 
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, 
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Гончигдоржийн *******, Боржигон овогт Баяр-Отгоны нарт холбогдох 2226002950285 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
                                              
     Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

    Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөгжмийн багш мэргэжилтэй, Гуа-Орд ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 23 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, , улсаас авсан гавъяа шагналгүй, овогт Гончигдоржийн *******, регистрийн дугаар: //,

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 24-04 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Баяр-Отгоны ,  регистрийн дугаар: //,

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолт гэх газар "Гуа Орд" ХХК-ийн хариуцсан Цэвэр усны шугамын ажил хийж гүйцэтгүүлж байхдаа: 
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэсэн заалтыг, 
мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д заасан “Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно” гэсэн заалтыг, 
     мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн заалтыг, 
    мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт зааварчилга өгөх, сургалтад өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг,  
мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэсэн заалтыг, 
Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай" тушаалын 1.6-д заасан “Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна” гэсэн заалтыг, 
Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.6-д заасан “Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх Үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд: Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага, харин тэдгээрийг тур хэрэглүүлэх (түрээс)-ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага (хувь хүн) хариуцна Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна.” гэсэн заалтыг,
Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 5.13-д заасан “...эсхүл гэрээгээр ажил гүйцэтгэх үед, байгууллагын захиргаа зохион байгуулалтын дараах арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй. Үүнд: ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаар хангах; -ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээгээр хангах, тэдэнд үнэ төлбөргүйгээр ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслээр хангах; тушаалаар ажилд томилоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох” гэсэн заалтыг,
Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.10-т заасан “...Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд Машин, тоног төхөөрөмж болон тэдгээрийн эд анги, ажлын ээлжийн, тоноглолын хөдөлгөөний шилжилтийн бүсүүд хамаарагдана.” 
Мөн 4.11-т заасан “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” гэсэн заалтыг, 
Мөн 7.2.9-т заасан “Хөдөлгөөнт тоноглол бүхий машин ашиглах үед ажлын аюултай бусад хүмүүс орохоос урьдчилан сэргийлж, хэрвээ үйлдвэрлэгч заводын зааварт өөр нэмэгдэл шаардлага тавиагүй бол машин төхөөрөмжөөс 5 метрээс багагүй зайд аюултай бүсийн хилийн зайг тогтооно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, цэвэр усны шугамын нэмэлт ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер ажиллуулаагүй, аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны арга барилд сургаагүй, шалгалт өгөөгүй ажилтан *******аар хөдөлгөөнт тоноглол бүхий HYUNDAI R225LC-7 маркийн төхөөрөмжийг удирдуулан газар шорооны ажил гүйцэтгүүлсэн болгоомжгүй үйлдлийн улмаас цэвэр усны шугам сүлжээний нүх шуудуу руу орж багаж хэрэгслээр тэгшилгээний ажил гүйцэтгэж байсан иргэн О.Мягмарсүрэнгийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт, 
Яллагдагч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-д заасан Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасан үүргээ биелүүлээгүй, хязгаарлагдмал орчин нөхцөлд хүн ажиллаж байхыг мэдэж байсан боловч машин механизмыг хөдөлгөн ажиллуулж, бусдыг аюул эрсдэлд оруулж, үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолт гэх газар "Гуа Орд" ХХК-ийн хариуцсан Цэвэр усны шугамын ажил хийж байсан 61-96 УН улсын дугаартай HYUNDAI R225LC-7 маркийн эксковаторын оператороор ажиллан газар ухаж байхдаа  тухайн ухагдсан газарт тэгшилгээ хийж байсан иргэн О.Мягмарсүрэнг харалгүй болгоомжгүйгээр эксковаторын шанагаар цээжин биеэр нь тасдаж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яллагдагчаар өгсөн миний мэдүүлэг үнэн зөв” гэв. 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сумъяахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О.Мягмарсүрэнгийн төрсөн эгч нь байгаа юм. Миний дүү О.Мягмарсүрэн нь манай аав тай хамт амьдардаг байсан юм. Би дүүтэйгээ хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өвөөгийндөө л таарсан. Намайг өвөөгийнд очиход миний дүү О.Мягмарсүрэн ажлаасаа тараад ирчихсэн байна гээд байж байсан. Миний дүү О.Мягмарсүрэн архи дарс тэгж их хэрэглээд байдаггүй, хааяа л найз нөхөдтэйгөө нийлэхээрээ ч юм уу, баяр ёслолын үер л уудаг юм шиг байна лээ гэж ганц нэг удаа сонсож л байсан. Түүнээс би архи уугаад согтуу явж байгааг нь хараагүй ер нь л миний дүү тэгж их архи дарс уугаад байдаггүй багаасаа зөв хүмүүжсэн хүүхэд байгаа юм. Аавынхаа үгнээс гарахгүй, өөдөөс нь хэрэлдэх асуудал гардаггүй. ...Манай гэрийн ажлыг ганц нугалдаг хүн байсан. Миний дүү бусдад их тусалдаг, тусархаг, хүнд үгүй гэж хэлдэггүй бусадтай нийтэч, янз бүрийн муу ааш зан байхгүй, тэр хэвээрээ бусдад нэр хүнд сайтай, урлаг спортын авьяастай, оролцсон тэмцээн уралдаан болгондоо бараг байр эзэлдэг. Хурдан морь уядаг, моринд дуртай, бөхөд сонирхолтой, наадам болгонд очиж барилддаг байсан хүүхэд байгаа юм. О.Мягмарсүрэнгийн дүү нь эмэгтэй, дээрээ 2 эгчтэй би болохоор хамгийн том эгч нь байгаа юм. Миний дүү О.Мягмарсүрэнд ямар ч архаг хууч өвчин байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21-22 дугаар хуудас/, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би шуудуу ухах ажил дээр хүү О.Мягмарсүрэнгийн хамт ажиллаж байсан юм. Эксковаторын жолооч орилохоор нь яваад очсон чинь миний хүүг шороо хутгаж байхдаа экскэний шанагаар хутгаад хаячихсан байсан. Ажилд ороод удаагүй байсан. Би өмнө нь ажиллаж байсан юм. ...Санаатай асуудал биш учраас гомдол байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 дугаар хуудас/,  

Гэрч Х.Лхагвын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Өвөрхангай аймгийн Төгрөг сумын засаг даргаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Би 2020 оны 11 сард сумын засаг даргын ажлаа авсан бөгөөд ажлаа аваад удаагүй байхдаа 2020 оны 12 сард Өвөрхангай аймгийн засаг дарга Өвөрхангай аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэст сумын ард иргэдийг цэвэр усаар хангах цэвэр усны байгууламж барих талаар утсаар залгаж хүсэлт гаргаж байсан. Тухайн үед энэ асуудал хийхээр төлөвлөж яригдаж байсан улсын төсвөөс энэ ажилд 450.000.000 төгрөг тусгагдсан байгаа, харин энэ ажлынхаа  зургийг шинэчлэн дахиж гаргаад ирвэл болно гэж хэлсэн. Тэгээд би албан ёсоор бичгээр аймгийн Засаг дарга А.Ишдорж болон аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогийн хэлтсийн дарга Баясгалан нарт хүсэлт өгч байсан. Түүний дагуу хөгжлийн бодлогийн хэлтсээс “Бэс онцгой дизайн” нэртэй зургийн компианаар Төгрөг сумын төвд цэвэр усны байгууламж барих зураг төслийг шинэчлэн гаргуулсан. Тэгээд дараа нь 2021 оны 07 билүү 08 сард аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс Төгрөг сумын 1-р баг Хоолт гэх газар цэвэр усны байгууламж барих тендэрийг зарлаж, 09 сард “Гуа-Орд” гэх нэртэй компани шалгарч, 2021 оны 10 дугаар сард Төгрөг суманд ирж ажлаа эхэлсэн. “Гуа-Орд” компаний захирал ******* /99046411/ гэдэг хүн надтай холбогдоод ирсэн. Ирэхэд нь би очиж уулзсан. Тухайн компани нь 2021 оны 11 сар хүртэл ажиллаад хүйтний улирал эхлэнгүүт ажлаа зогсоосон. Тэгээд 2022 оны 05 сард ирж ажлаа үргэлжлүүлээд одоог хүртэл ажиллаж байна. “Гуа Орд” компани нь манай суманд 2 ширхэг дэд станц, 1 ширхэг гүний өрмийн худаг, усан сангийн барилга зэргийг барьсан байгаа. Одоо болохоор цэвэр усны шугам тавих ажлаа хийж байсан юм. Тэгсэн ийм хэрэг гарчихсан байна. Манай сумын Засаг даргын тамгын газар болон миний зүгээс “Гуа Орд” команитай ямар ч гэрээ хийгээгүй. “Гуа-Орд” компани нь миний бодлоор аймгийн хөгжлийн бодлогын хэлтэстэй гэрээ хийсэн байх гэж бодож байна. Тухайн хийсэн гэрээг аймгийн Засаг дарга баталж байгаа байх. Харин манай сумын зүгээс сумын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа бүтээн байгуулалт учраас сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаас хяналтын ажлын хэсэг байгуулж “Гуа-Орд” компаний үйл ажиллагаанд хяналт тавихаар болсон. Засаг дарга миний зүгээс сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал оруулсны дагуу хяналтын хэсэг байгуулж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Хяналтын ажлын хэсэгт сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар орсон байсан. Яг хэн хэн гэдгийг нь одоо санахгүй байна. Би өөрөө тэр ажлын хэсэгт нь байхгүй. Энэ ажлын хэсэг нь ерөөсөө суманд болж байгаа бүх бүтээн байгуулалтанд хяналт тавих зорилготой юм. Ганцхан цэвэр усны байгууламжийн ажилд хяналт тавиагүй. Анх бүтээн байгуулалт хийх санааг манай сумаас гаргаж хүсэлт тавьсан. Түүний дагуу аймгийн хөгжлийн бодлогын хэлтэс бүх ажлыг зохион байгуулсан. Гэхдээ манай сумаас ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ  хэлцэл бол хийгээгүй. Гүйцэтгэгч компаниар “Гуа-Орд” компани ажиллаж байгаа бөгөөд “Гуа-Орд” компани нь аймгийн хөгжлийн бодлогын хэлтэстэй ажил гүйцэтгэх гэрээг хийсэн байх. Тэгэхээр захиалагч тал нь аймгийн хөгжлийн бодлогын хэлтэс гүйцэтгэгч компаниар “Гуа-Орд” компани байгаа юм. Иргэдийн хурлын ажлын хэсэг хэрхэн хяналт тавьсан талаар мэдэхгүй. Иргэдийн хурлын төлөөлөгчид надад албан ёсоор танилцуулсан зүйл байхгүй. Харин 2022 оны 05 сард аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс хүмүүс ирж шалгаж үйл ажиллагаатай нь танилцаж байсан. “Гуа-Орд” ХХК-д яг хөдөлмөрийн аюулгүй байдлын инжинер байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Самдан гээд залуу энэ ажлыг хариуцаад яваад байдаг. Би бодохдоо хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер нь байх гэж боддог Манай сумын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер томилсон зүйл байхгүй. Аймгийн зүгээс томилсон эсэхийг мэдэхгүй байна. Би “Гуа-Орд” компаний дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй болохоор ажилчдадаа сургалт тавьсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-35 дугаар хуудас/, 

Гэрч Л.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Наабаа гээд залуу надтай 2022 оны 06-р сарын эхээр 05-06-ны үеэр байхаа утсаар холбогдоод Төгрөг суманд цэвэр усны шугамын ажил байна, та шугамын хоолой наагаад өг гэхээр нь би одоо ажилтай байгаа, ах нь 14 хоног хүмүүсийг нь дадлагажуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд би ээлжийн амралтаа авчихсан байсан болохоор хамт очоод үзээдэхээч гээд 06 сарын 14-15-ны үед байхаа Төгрөг суманд ирж ажиллах газраа үзсэн. Тэгээд би Наабаад ажил ихтэй юм байна, ах нь 14 хоног ажиллая гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд буцаж аймаг яваад багажаа авчраад Төгрөг суманд ирж ажилласан. Энд эксковатороор шугамын нүх ухаад хажуугаар нь 100-ийн ПП хоолой зааж эхэлсэн. 2022 оны 06 сарын 27-ны өглөө би 15 цаг өнгөрөөгөөд ажлаа эхэлсэн бөгөөд шугамын нүх ухаж байгаа эксковаторын хажууд нь буюу зүүн талд нь хоолойгоо нааж эхлэхэд эксковатор нүхээ ухаж байсан. Тухайн талбай дээр надтай хамт 6 хүн ажиллаж байсан бөгөөд эксковавор гээд залуу ажиллуулаад, миний хажууд Дашка гээд залуу надтай хамт хоолой нааж байсан. Бусад хүмүүс нь хойд талд ажиллаж байсан. Талийгаач Мийгаа гээд залуу намайг нэг харахад нүхний дээр эксковатороос хойш 100 метр нүх рүү хүрзээр шороо шидэж байсан. Тэгээд орой 19 цаг 20 минутын үед нэг мэдсэн эксковаторын шанага Дашка бид 2-н дээгүүр явах шиг болсон. Тэгсэн эксковаторын жолооч гэнэт муухай орилоод унахаар нь гайхаад харсан чинь хаалга онгойлгоодох шиг болсон. Тэгэнгүүт нь би Даашка наадах чинь бие нь өвдсөн юм байхдаа гэж бодоод очоодох доо гээд явуулсан чинь Даашка очоод хаалгыг нь онгойлгоход хүн алчихлаа ш дээ гээд орилоод байсан, тэгснээ эксковатороос буунгуутаа нүүрээ дараад гүйчихсэн. Би араас нь очоод яасан бэ гэсэн чинь юу ч харагдахгүй байсан ш дээ гээд байхаар нь би яасан юм бэ гэж асуухад би хүн алчихлаа гээд уйлаад байсан. Тэгээд би талбайн инженер Самдан руу залгаад цагдаа дууд гэж хэлсэн ч гэсэн цагдаа дуудаач гээд байсан. Тэгээд эксковаторын тийшээ харахад баруун талд нь байсан шороон дээр Мийгаа гээд залуу гулзайчихсан юм шиг нэг л эвгүй харагдсан. Нас барчихсан юм шиг л харагдсан. Би өөрөө зүрх муутай даралт ихтэй учраас айгаад харж чадаагүй. Би тийшээ ойртоогүй. Удалгүй Сумын цагдаа ирсэн. Тэр эксковаторыг гээл залуу өөрөө ажиллуулж байсан. Миний харснаар Мягмарсүрэн /Мийгаа/ эксковатороос хойш 100 метр зайд нүхний дээр шороо шидэж байсан юм. Хэзээ яаж яваад тэр нүх рүү орсныг мэдэхгүй байна. эксковатоор цэвэр усны шугамын нүх ухаад зарим нь дотор нь шороог нь гар аргаар тэгшлээд явж байсан. Уг нүх нь доошоо 3 метр 20 см гүн ухсан байгаа. Тухайн үед талийгаач Мийгаа, эксковаторын жолооч , Даашка нарыг мэднэ бусдынх нь нэрийг мэдэхгүй байна. Ямар ч байсан  6 хүн байсан. Би энэ ажиллаад байгаа компаний нэрийг мэдэхгүй юм байна.  Энэ ажлыг хариуцаж байгаа талбайн инженер Самдан гээд залуу ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр дээр аюулгүй ажиллагааны талаар бичээд уншаад гарын үсгээ зураарай гээд бид нарт өгдөг. Тэр дэвтрийг бид нар аваад гарын үсгээ зурдаг. Түүнээс ажилчдадаа бүгдийг нь зогсоож байгаад ажил эхлэхээс өмнө бүгдэд нь хандаж аюулгүй ажиллах талаар зааварчилгаа өгч байсныг нь сонсоогүй. Гэхдээ Самдан малгай толгой өмсөөрэй гээд яваад байдаг. Би энд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдаагүй. Сургалт ороогүй харин бусад ажилчдад сургалт ордог эсэх орсон эсэхийг би мэдэхгүй байна. Тэр 2 архи дарс ёстой хэрэглээгүй байсан. Өмнөх өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Би өөрөө энд дүүгийндээ тусдаа байдаг юм. эксковатороос бууж ч ирдэг ч үгүй даруухан залуу байсан юм. Мягмарсүрэн, нар хоорондоо хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Би бол хараагүй.  Би Самданг Мэргэжлийн аюулгүй байдал хариуцсан инженер гэдгийг  мэдэхгүй. Энд намайг ирэхэд талбайн инженер гээд яваад байсан. Энэ компаний захирлыг Наабаа гэдэг юм. Би  нэрийг нь сайн мэдэхгүй байна. Наабаа намайг ажиллаад өгөөч гээд гуйхаар нь би 14 хоног л ажиллая гээд ирсэн юм. Түүнээс би өөрөө тусдаа ажилтай хүн. Би Наабаа гэдэг залуутай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Талийгаач Мягмарсүрэн захтай улаан эрээн өнгийн цамцтай ажиллаж байсан, бусад өмссөн хувцсыг нь анзаараагүй хамгаалах хувцас хэрэгсэл өмсөөгүй байсан. Тухайн компаниас тавьж олгосон зориулалтын ажлын хувцас байхгүй, хамгаалах малгай л өгдөг өөр юм байхгүй....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-38 дугаар хуудас/, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай суманд цэвэр усны шугамын ажил хийхээр хотоос хүмүүс ирнэ гээд сумаараа яриад байсан. Тэгээд 2022 оны 05 сарын 10-ны өдөр сумын төв рүү ордогийн наад талд том ачааны машинаар хөнгөн блок ачиж ирээд буулгаж байхаар нь би ажил хийж хэдэн төгрөг олъё гээд явж очоод ажилд оръё гэсэн чинь зөвшөөрөөд анхны ачиж ирсэн ачааг нь буулгаад ажиллаж эхэлсэн. Тэгсэн миний хүү О.Мягмарсүрэн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос сумандаа хүрээд ирсэн. Миний хүү Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байсан юм. Тэгээд би хүүгээ ажилгүй байхаар аавынхаа оронд энд ажилла, аав нь хэдэн мал руугаа явчхаад ирье гэж хэлээд хүүгээ орондоо ажиллуулж үлдээгээд явсан. Би хөдөө мал дээрээ 20 орчим хоног хоносон. Миний хүү ч энэ газар 20 орчим хоног ажилласан. Одоогоос 4 хоногийн өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр сумандаа ирсэн чинь нөгөө ажил маань дахиад хүн авна гэхээр нь би очоод орчихсон юм. Ингээд хүүтэйгээ хамт ажиллахаар болсон. Юу хийдэг вэ гэхээр цэвэр усны байгууламж барих ажилд эксковатораар 3 метр 20 см гүнтэй 1.1 метр өргөнтэй шуудуу нүх ухаад, ухсан нүхийг нь бид нар гар аргаар буюу хүрз, малтуураар тэгшилдэг юм. Өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг 20 минутын үед байхаа миний хүү О.Мягмарсүрэн, найз Батдоржийн нарын хамт нүхэн дотор орчихсон газрыг нь тэгшилж байтал шороо нь арай доошоо гүн татсан утасны доогуур орчхоод байхаар нь Батдорж бид хоёр дээшээ гарч овоолсон шорооноос доош нь буулгах гээд явж байтал эксковаторын жолооч гэнэт уйлаад орилоод эксковатораасаа гарч гүйгээд зүүн тийшээ гүйгээд явчихаар нь би тухайн үед анзаараагүй гайхаад л өнгөрсөн. Тэгээд доошоо шатаар буугаад хүүгээ харсан чинь юм хийж байсан газраа байхгүй байсан. Тэгэнгүүт нь буцаж дээшээ гарч, овгор шорооны нөгөө талд гараад урагшаа явж байгаад харсан чинь шорооны үзүүр дээр миний хүүгийн цээжин биеийг гаргаад хаячихсан байсан. Өмссөн байсан улаан Өнгийн цамцтай нь хамт гаргаад шорооны үзүүр дээр хаячихсан байсан. Тэгэхэд мэдээд гэр орныхондоо хэлсэн. Тэр үед  миний хүү болон би, хамт ажилладаг хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний хүү архи тамхи хэрэглэдэггүй. Яг хэдэн метр гэдгийг нь нарийн сайн мэдэхгүй байна, бараг 30 метр орчим зайтай байсан. Самдан гэдэг залуу өөрөө Хөдөлмөрийн аюулгүй байдлын  инженерээ хийдэг болсон. Мөн давхар талбайн инженер хийгээд байх шиг байсан. Самдан бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг байсан. Би тийм Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад сууж байгаагүй. Миний ажилладаг энэ компани ч гэсэн бид нарт Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт орж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41 дүгээр хуудас/, 

Гэрч Н.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Төгрөг сумын 1 дүгээр баг Хоолт гэх газар сумын цэвэр усны байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд Самдан гээд залуутай ярьж байгаад ажилд орсон юм. Би энэ ажилд ороод 5 хонож байна. Өчигдөр буюу 2022 оны 06 сарын 27-ны өдөр цэвэр усны байгууламжийн шуудуу тэгшлэх ажилд Отгонбаяр, түүний хүү Мягмарсүрэн бид гурав хамт зэрэгцээд нүхэн дотор тэгшилж байтал арай гүн ухчихсан байхаар нь Отгонбаяр бид хоёр дээшээ гараад шороо асгах гээд явж байгаад бие засчихаад иртэл шуудуу ухаж байсан эксковатораас хүн орилоод гараад гүйгээд явчихсан. Отгонбаяр бид хоёр юу болов оо гээд гайхаад зогсож байтал Отгонбаяр миний хүү доор алгаа гэхээр нь би дагаад байхгүй болохоор нь бид хоёр доошоо буугаад шатаа зүүн талд нь тавиад буцаж дээшээ гараад урагшаа явж байтал баруун талын шороон дээр үзүүр хэсэгт тасдаад хаячихсан юм шиг харагдаж байна гэхээр нь хартал цээжээр тасдаад хаячихсан юм шиг улаан өнгийн цамц харагдсан тэгээд би айгаад дахиж харж чадаагүй. Отгонбаяр миний өөдөөс ирээд бид хоёр хамт мотоцикл дээрээ очоод дээлээ өмсөөд Отгонбаяр эгч рүүгээ залгаж хэлсэн. Удалгүй эгч нь хүрээд ирсэн. ...Би хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Зүгээр очиж уулзаад л ажилд орчихсон юм. Намайг ажилд орохоор ирдэг өдөр л тийм зааварчилга өгсөн. Тэрнээс өөр дахиж надад зааварчилгаа амаараа хэлж өгөөгүй. Самданг би хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инжинер, талбайн инженер давхар хариуцаад хийдэг юм болов уу гэж бодсон. Би энд бол сургалтанд сууж байгаагүй. Энэ ажлаас ч сургалт орж байгаагүй. Тэр эксковаторыг хэн жолоодож байсныг би мэдэхгүй. Тэр залууг танихгүй, миний мэдэхийн Мягмарсүрэн эксковаторын жолооч нарын хооронд ямар нэг үл ойлголцох асуудал гараагүй. Бид нар хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би яг тэр үйлдлийг нүдээр хараагүй. Цээжин бие нь тасарчихсан байдалтай баруун талын шорооны үзүүр дээр байхыг л харсан. Дахиж харж чадаагүй....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-44 дүгээр хуудас/, 

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед байхаа Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 29-р байр буюу гэрийнхээ гадаа гэртээ орох гээд явж байтал манай компаний талбайн инженер Самдан 80256767 дугаарын утсаар залгаад эксковатор дээр хүн нас барчихлаа гэж хэлэхээр нь би яасан юм бэ, юу болсон юм бэ гэж асуухад Самдан мэдэхгүй ээ айгаад очиж чадахгүй байна. Тэгэхээр нь би цагдаа хурдан дууд гэж хэлэхэд Самдан цагдаа нь байхгүй байна гэхээр нь би Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч Мягмардорж руу залгах гээд утсаа салгасан. Би Мягмардорж руу 89117424 дугаарын утас руу залгахад Мягмардоржийн утас нь холбогдох боломжгүй байсан бөгөөд салгаад буцаагаад эксковатор түрээслэсэн Цэрэнбавуу руу залгаад эксковатор дээр хүн нас барсан байна гэнээ, осол гарсан байна гэж хэлэхэд Цэрэнбавуу өөдөөс танай эксковатор уу, Манай эксковатор уу гэж асуухаар нь мэдэхгүй ээ ямар ч байсан осол гарсан байна гэнээ гэж хэлсэн. Би Цэрэнбавууд эксковаторынхоо жолооч руу залга гэж хэлээд утсаа салгасан. ...Самдан руу залгаад яг яасан юм, юу болсон бэ гэж асуухад хүний талыг нь, цээжин биеийг нь шороон дээр гаргаад ирчихсэн байна, жолооч нь хажуу талд нь орилоод сууж байна, би айгаад ойртож чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд Самдантай ярьж дуусаад утсаа салгаад Цэрэнбавуу руу залгаад танай эксковатор дээр ийм асуудал болсон байна хамт явъя гэж хэлэхэд 10-р хорооллоос ирээд авчих гэхээр нь би Цэрэнбавууг 10-р хорооллоос очиж аваад шууд Өвөрхангай аймаг руу гарсан. ...Цэрэнбавуу бид хоёрыг очиход сумын цагдаа, олон нийтийн цагдаа хоёр хэргийн газарт хамгаалалт авчихсан зогсож байсан. Удалгүй 10 орчим минутын дараа урдаас бас өөр цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэгээ эхэлсэн. ...Өвөрхангай аймгийн Төгрөг суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалттай цэвэр усны хангамжийн ажлын тендер улсын төсвөөс орж ирсэн мөнгөндөө тааруулж хоёр удаа тендер зарлагдсан байгаа. Эхнийх нь 2021 оны 05 сард зарлагдаад манай компани материалаа өгч тухай тендерт оролцсон юм. Уг тендерээс манай компани шалгараад ажлаа эхлэх гэтэл зураг төсөл нь батлагдаж гарч ирээгүйн улмаас 2021 оны 09 сар хүртэл хүлээлтийн байдалтай байсан. Тухайн зураг төсөл нь 09 сард нь батлагдаж гарч ирсэн бөгөөд манай компани зургаа аваад 2021 оны 10 сард Төгрөг суманд очиж ажлаа эхэлсэн. Манай компаний зүгээс Tөrpөr суманд усан сангийн барилгын карказыг босгосон, усан сангийн барилгын өндөр хүчдэлийн ажил буюу "КТПН" Хоёр дэд станцыг барьж дуусгасан, гүний худгийн өрөмдлөг зэрэг ажлыг 2021 оны 11 сарын 15 хавьцаа хүртэл хийгээд ажил зогссон. Яагаад гэхээр хүйтэн ороод ажил хийх боломжгүй болсон. Энэ ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгасан. Ингээд 2022 он гараад 02 сарын 24-ний өдөр нь дахин тендер зарлагдсан бөгөөд энэ удаагийн тендер нь "Сумын төвийн цэвэр усны шугамын нэмэлт ажил" гэж зарлагдсан байсан. Уг тендерт мөн ороод манай "Гуа-Орд" ХХК шалгарсан юм. Бид нар 2022 оны 04 дүгээр сард Төгрөг суманд очиж өмнөх оны үлдсэн ажлаа дуусгахаар эхлээд явж байсан. Харин цэвэр усны шугамын нүх ухах ажлыг 2022 оны 06 сарын 21-ний өдөр эхэлсэн. Уг нүхийг усан сангийн карказнаас урагшаа чиглэлтэй ухаж эхэлсэн. Нүх ухахад би Цэрэнбавуу гэдэг хүнээс эксковаторыг нь түрээсэлж авчирч ажиллуулсан юм. Цэрэнбавуу надад эксковатороо түрээслэхдээ оператортойгоо хамт явуулсан. Эксковатор нь 06 сарын 20-ны едер оператор нь 21-нд ирсэн. Эксковаторын оператор ирсэн өдрөөс буюу 2022 оны 06 сарын 21-ний өдрөөс эхэлж цэвэр усны шугамын нүх ухах ажлаа эхлүүлсэн. Тухайн нүх нь хөлдөлтийн гүнээс доошоо 1.1 метрийн өргөнтэй. 3 метр 20 см гүнтэй ухаж эхэлсэн. Экскватороор ухсан нүхийг гар аргаар тэгшилдэг бөгөөд тэр тэгшлэх ажлыг туслах ажилчид хийдэг юм. Манай компанийг ирж ажиллах үед сумын нутгийн иргэд ажилд оръё гэж ирсэн хүмүүсийг ажилд авсан. Нийт 5-6 орчим хүн ажилд авсан байх тэр талаар Самдан сайн мэдэж байгаа. Төгрөг сумын ажлыг инженер гэдэг утгаараа Самдан хариуцаж байсан. Тэр ажилд орсон хүмүүс дунд сая өнгөрдөг О.Мягмарсүрэн, түүний аав Отгонбаяр. Энхболд, Батдорж нар байгаа. Миний мэдэж байгаа хүмүүс энэ л байна бусдыг нь сайн мэдэхгүй байна. Манай "Гуа-Орд" ХХК-ний зүгээс О.Мягмарсүрэн. Отгонбаяр, Энхболд, Батдорж нартай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Ажилд оръё гээд ирэхэд нь амаар тохиролцоод өдрийн 40-50 мянган төгрөгөөр ажиллуулах боломжтой гэж тохироод ажилд авсан байгаа. Ер нь бол ажилд орох хүмүүс Самдан дээр ирж уулзаад Самдан надад танилцуулдаг юм. Би Самданд хүнээ сайн таньж аваарай, сайн харж аваарай гэж хэлдэг юм. Самдан хийж байгаа ажлаа төлөвлөөд хүн нэмж авах хэрэгтэй юу, хасах хэрэгтэй юу гэдгээ өөрөө мэддэг. Харин хүн ажилд авах гэж байгаа бол надад танилцуулдаг. Самдан манай компанид инженерээр ажилладаг үндсэн ажилтан бөгөөд Төгрөг сумын ажилд талбайн инженерээр ажиллаж байсан. Ажил болгонд өөр өөр тушаал гардаг. Тиймээс Төгрөг сумын ажилд талбайн инженерээр томилсон тухай захирлын тушаал гарсан байгаа. Самдан болохоор өөрөө үндсэн мэргэжил нь геодезийн инженер юм. Төгрөг сумын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инжинер /ХАБ/ ажиллаагүй. Яг зориулагдсан инженер байгаагүй. Харин тэнд ажиллаж байсан ажилчдад аюулгүй байдлыг нь хариуцаад давхар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгыг би Самданд өг гэж үүрэг өгч байсан. Түүнээс бол яг тушаал шийдвэр гараад албан ёсны хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер байгаагүй. Би Цэрэнбавуутай эксковатор түрээсээр ажиллуулахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй. Хийж амжаагүй байсан юм. Гэхдээ бид хоёр нэг сарын 20,000,000 төгрөгөөр түрээслэхээр амаар тохиролцсон юм. Ажлын гүйцэтгэлээс болоод төлбөр тооцоог нь өгье гэж тохирсон юм. Би Төгрөг суманд цэвэр усны хангамжийн ажил хийхэд Өвөрхангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн байгаа. Энэ гэрээн дээр үндэслээд ажил маань эхэлсэн байгаа. Харин захиалагч тал нь бол Өвөрхангай аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, газрын дарга Г.Ариунболд. Манай компаний зүгээс эксковаторын оператортой ямар ч гэрээ хийгээгүй. Би тэр жолооч залуугийн царайг нь ч хараагүй байсан. Манай компаний инженер Самдан, Цэрэнбавуу, бид гурав хохирогч талын ар гэрийн хүмүүстэй нь уулзсан. Суманд байхад нь уулзахад ар гэрээс нь холбогдоод ирж уулзаач ээ гэхэд нь очиж уулзсан. Тэгэхэд надад хандаж ажил явдал хийхээр зардал их байна, яг одоо гараад мөнгөтэй хүн алга байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр үед нь би 3.000.000 төгрөг Отгонбаяр ахын данс руу шилжүүлсэн. Өчигдөр буюу 2022 оны 06 сарын 29-ний өдөр Отгонбаяр ахын эхнэр Даваа гээд эгч над руу яриад мөнгө дутаж байна өгсөн 3.000.000 төгрөг чинь хаана ч хүрэхгүй байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би та нар хэдэн төгрөг хэрэгтэй байгаа багцаагаа хэлээд эргээд холбогдчих гэхэд эргэж холбогдоод 10.000.000 төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би 7.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5031674036 тоот данснаас Отгонбаяр ахын Хаан банкны 5553030755 тоот данс руу шилжүүлсэн. Бас хайрцаг, хөшөөний чулуу зэргийг 1.380.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Гарсан зардлын баримт нь байгаа. Мөн Цэрэнбавуу бас 3.000.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Талийгаачийн ар гэр лүү шилжүүлсэн 10.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөг нь Цэрэнбавуу өгсөн. 7.000.000 төгрөгийг нь би өгсөн байгаа....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-48 дугаар хуудас/, 

Гэрч Г.Самдангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би "Гуа Орд ХХК"-д 2021 оны 07 дугаар сард анх ажилд орсон. Би "Гуа Орд" ХХК-д талбайн инженерээр ажилладаг юм. Манай компани анх 2021 оны 10 дугаар сард Төгрөг сумын 1 дүгээр баг Хоолт гэх газар сумын цэвэр усны хангамжийн ажлыг аваад ажлаа эхэлсэн. Би уг ажилд талбайн инженерээр ажилласан. 2021 оны 10 сард Төгрөг суманд 2 давхар барилга угсралтын ажил буюу улаан шугамаа тавиад суурийн нүх ухах ажлыг хийсэн. Тэр нь усны нөөцийн савын барилга буюу 2 давхар байшин барьсан. Уг ажил маань 2021 оны 11 сард хүйтэн ороод зогссон байгаа. Тэгээд 2022 оны 05 сарын 10-наас эхэлж Төгрөг сумын 1 дүгээр баг Хоолт гэх газар барилга угсралтын ажлаа үргэлжлүүлсэн. Өмнө нь барьсан усны нөөцийн савны барилгаас урагшаа цэвэр усны шугамын нүх ухах ажил 2022 оны 06 сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд 2022 оны 06 сарын 27-ны өдрийг хүртэл 800 метр нух ухсан байсан. Тухайн цэвэр усны шугамын нүхийг 1.1 метрийн өргөнтэй, доошоо 3 метр 20 см гүнтэй экскеватороор ухсан. Тухайн эксковаторыг манай захирал ******* түрээслэж авчирсан бөгөөд уг экскэваторын оператор нь хамт ирсэн. Экскэватороор нүхээ ухаад ухсан нүхийг дотор нь гар аргаар туслах ажилчид тэгшилдэг юм. Хэрэг болох үед буюу 2022 оны 06 сарын 27-ны өдөр эксковаторын оператор ******* эксковатороор нүхээ ухаад ухсан нүхийг нь туслах ажилтнаар ажиллаж байсан талийгаач О.Мягмарсүрэн, түүний аав Отгонбаяр, Батдорж, нар тэгшилгээ хийж байсан. Яг хэрэг болох үеэс 10 орчим минутын өмнө буюу 19 цаг 15 минутын уед урд худгийн гадна өрлөгийн ажил хийж байсан хүмүүс дээр очиж ажилтай нь танилцаад, шалгачхаад хойшоо яваад замаараа шугамын нүх тэгшилж байсан хүмүүсийн ажлыг дээрээс нь хараад ус авах гээд ажилчдын байрладаг гэрлүү очиж цай уучхаад усны сав аваад машиндаа суугаад яг хөдлөх гэж байтал 19 ц аг 25 минутын үед байхаа миний утас дуугарсан. Утсаа автал шугамын нух ухаж байсан газар цэвэр усны хоолой нааж байсан Алтангэрэл гээд ах яриад яаралтай ирээрэй баларлаа, хурдал хурдал гээд байсан, цаана нь хүн орилоод байсан, тэгэнгүүт нь би шууд машинаа хөдөлгөөд шугамын нүх ухаж байгаа газраас ертөнцийн зүгээр зүүн тийшээ айлын хашааны гадна байсан Алтангэрэл ах дээр очсон. Тэгсэн Алтангэрэл ах, эксковаторын оператор хоёр хамт байсан. тэнд орилоод хоёр хөлөө тэврээд газар суучихсан байсан. Хажууд нь Алтангэрэл ах ыг тайвшруулаад байж байсан. Би очоод яасан юу болсон гэж асуухад баларсаан тэрийг хардаа, би харж чадахгүй байна гээд Эксковаторын зүг рүү заасан. Тэр зүг рүү нь харахад асгасан шорооны урд үзүүрт буюу эксковаторын яг хажууд нэг улаан юм харагдсан. Гэхдээ тухайн үед би яг юу гэдгийг нь мэдээгүй. Тэгсэн нөгөө эксковаторын жолооч би хүн алчихлаа шдээ би хараагүй ш дээ гээд уйлаад орилоод байсан. Тэгэхээр нь би болохоо байлаа гээд цагдаагийн кабон байр луу очиж цагдаад мэдэгдэхээр яваад замдаа захирал ******* руу залгаж осол гарчихлаа, эксковаторын оператор хүн алчихсан юм шиг байна гэж хэлсэн чинь өө яанаа цагдаад хурдан хэлээрэй би одоо хотоос гарлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байранд очиход цагдаа нь байхгүй байхаар нь буцаад хөдлөөд явж байтал цагдаа нь ажлынхаа хаалгыг онгойлгоод орж байхаар нь буцаж очоод цагдаад хэлсэн. Цагдаа нь миний машинд суугаад хамт хэргийн газар очсон. Машинтайгаа очоод ухсан нүхний зүүн талд зогсоод буугаад хартал асгасан шороон дээр улаан цамцтай хүний цээжин бие байсан. Тэгсэн цагдаа нь тууз байна уу гэж асуухад байгаа гэсэн чинь аваад ир гэсэн. Тэгээд би тууз авчирч өгөхөд намайг ийш тийшээ явж болохгүй машиндаа сууж бай гэхээр нь би машиндаа суусан. Цагдаа нь экскеваторыг тойруулаад тууз татсан. Шөнө аймгийн төвөөс цагдаа нар ирсэн. Яг тэр осол гарах үед би тэнд байгаагүй. Би яг юу болсон эсэхийг нүдээрээ хараагүй. Тэр цэвэр усны шугамын нүх ухах талбай дээр экскеваторын жолооч *******, тэгшилгээнд нүхэн дотор талийгаач О.Мягмарсүрэн түүний аав Отгонбаяр, Батдорж нар л ажиллаж байсан. Нүхний гадна зүүн талд Алтангэрэл ах Дашцэрэн гэдэг хүнтэй хамт цэвэр усны хоолой нааж байсан. Өөр хүн бол байгаагүй. Би тэр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Захирал ******* бас хийгээгүй байхаа. Манай компани Төгрөг суманд ирээд ажил эхлэхэд сумын хүмүүс ажил хийе гэж ирж байсан юм. Тэндээс би боломжгүй хүмүүсийг нь буцаагаад гайгүй ажил хийчих хүмүүсийг нь авч байсан, эхлээд 3 хүн ажилд авсан. Отгонбаяр, Энхболд, Рагчаа нар. Дараа нь Отгонбаяр ах ирээд манай хүү хотоос ирчихсэн байгаа юм хотод барилга дээр ажиллаж байсан ажилд сайн гэхээр нь би тухайн үед одоо ажил багатай байна хүн хэрэггүй гэж хэлэхэд тэгвэл миний оронд ажиллуулчихаж болохгүй юу гэхээр нь та өөрөө яасан юм бэ гэхэд ах нь хөдөөгүүр жаахан ажил амжуулаадахья гэж хэлсэн. Тэгээд Отгонбаяр ахын хүүхэд Мягмарсүрэнг ажиллуулсан. Манай газар шорооны ажил эхэлсний дараа буюу шугамын нүх ухах ажил эхэлсний дараа ер нь хүн хүч хэрэгтэй болоход Отгонбаяр ах өөрөө хүүхдээ хүргэж ирэхэд нь би за одоо ажил эхэллээ хүн хэрэгтэй байна гээд Отгонбаяр ахыг ажиллуулсан. ...Төгрөг сумын 1 дүгээр баг Хоолт гэх газар цэвэр усны шугамын нух ухах ажилд ажиллаж байсан болон тэнд ажиллаж байсан бүх ажилчдад би өөрөө аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг. Манай захирал ******* хүмүүсдээ зааварчилга өгөөд гарын үсгийг нь зуруулаарай гэж хэлсний дагуу би аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг байсан. Би өөрөө яг албан ёсны хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилгүй. Би яг хүмүүст ажилчдад өдөр болгон аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг эрхтэй хүн биш. Гэхдээ талбайн инженер гэдэг утгаараа зааварчилга өгч байсан. "Гуа Орд" ХХК-ний захирал ******* Төгрөг сумын ажилд намайг талбайн инженерээр томилсон тушаал гаргасан. Би тэр газар албан ёсны талбайн инженерээр ажиллаж байсан. 2022 оны 05 сарын 10-наас ажил эхлэхэд аюулгүй ажиллагааны зааварчилга дээр ажилчид танилцаад гарын үсгээ зурцгааж эхлээд дунд нь тасарч байсан. Хамгийн сүүлд 2022 оны 06 сарын 27-ны өдөр гарын үсгийг нь зуруулсан байгаа. Би заримдаа дэвтэр дээрээ бичээд гарын үсгийг нь зуруулаад заримдаа гарын үсгийг нь дэвтэр дээрээ зуруулахгүйгээр ажилчдад амаараа хэлээд. сануулаад ажилд гаргадаг юм. Манай компаний зүгээс ажилчдад хөдөлмөр хамгааллын ижил хувцас байхгүй, тавьж олгоогүй. Харин хүн болгонд хамгаалах каск, бээлий, ажлын багаж хэрэгсэл буюу хүрз, малтуур, жоотуу зэргийг өгсөн. Ер нь бол цутгалт хийх үед ч юм уу усанд ажиллахад усны гутал өгдөг гутал нь байгаа. Тухайн үед усгуй байсан учраас усны шаардлагагүй байсан учраас өгөөгүй байгаа. Хэрэв устай байсан бол усны гутал тавьж олгох байсан. Мөн өндөрт ажиллахад өндрийн бүс тавьж олгоно гэхдээ тухайн үед өндрийн бүс тавьж олгоогүй. Эксковаторын жолооч т каск өгөөгүй бээлий л өгсөн. Өөр юм өгөөгүй. Манай ажилчид ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Ялангуяа О.Мягмарсүрэн, Отгонбаяр, Батдорж, Алтангэрэл. Дашцэрэн, эксковаторын жолооч ******* нар ажлын байран дээр архи ууж байсан тохиолдол байхгүй. ...Ажлын байранд ажилчид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хэрэв хэрэглэсэн тохиолдолд ажилд нь гаргахгүй явуулдаг.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-52 дугаар хуудас/, 

Гэрч Д.Цэрэнбавуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 сарын 27-ны орой 19-20 цагийн үед ******* залгаад мэнд мэдээд ажил дээр аваар гараад хүн нас барсан юм шиг байна гэхээр нь би юу болсон юм бэ, яасан юм бэ ямар аваар вэ гэхэд эксковатор дээр аваар гарсан байна гэж хэлсэн. Тэгээд тодруулчихаад эргээд залгая гэсэн. 3-4 минутын дараа ******* дахиж залгахаар нь би эксковаторын жолооч зүгээр үү гэхэд зүгээрээ өөр хүн эндсэн байна гэж хэлсэн. Тэгээд ******* би Төгрөг сум руу гарах гэж байна гэхээр нь би хамт явъя гээд хамт явахаар болоод ******* 10-р хороололд манай гэрийн тэнд ирээд бид хоёр хамт Өвөрхангай аймаг руу гарсан. ...Төгрөг суманд 06 цаг  өнгөрөөгөөд ирсэн. Бид хоёрыг ирэхэд цагдаа нар үзлэгээ эхэлж байсан. ...******* 2022 оны 06 сарын 10-ны үеэр над руу залгаад эксковатор түрээслэмээр байна гээд ярихаар нь надад эксковатор байгаа түрээслэнэ гээд *******ад би өөрийнхөө эксковатороо түрээслэхээр болсон юм. Эхлээд нэг сарын хугацаатай, нэг сарын 20.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. ******* надад одоо мөнгө алга, санхүүжилт орж ирэхээр мөнгө өгнө гэхээр нь би тэг тэг гээд эксковатороо 2022 оны 06 сарын 19-ний өдөр Төгрөг суманд *******ын хийж буй ажлын талбай дээр авчирч буулгасан. Би эксковатороо Нарийнтээл сумын Баянтээг багаас төгрөг сум руу ачиж очсон. Эксковатортой хамт оператороо хамт ажиллуулахаар өгсөн. Эксковаторын оператор ******* явсан бөгөөд *******ын цалинг би өгөхөөр болсон. ******* нь *******тай ямар ч хамаагүй юм. Би  *******ад өөрийн эксковатороо түрээсэлж ажиллуулсан бөгөөд миний түрээслэсэн эксковатоын оператор ******* л ийм осол гаргачихсан байсан болохоор намайг хамт явъя гээд би хамт явсан юм. Би *******тай түрээсийн гэрээ хийгээгүй. Амаар тохиролцсон. ******* бид хоёр *******тай ямар ч гэрээ хийгээгүй. Би л тай амаар тохиролцоод сарын 2.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байсан юм. ******* нь манай эхнэрийн ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. ******* надтай бараг 10 орчим жилийн өмнөөс манайхаар орж гардаг, надад ойр зуурын ажилд тусладаг байсан юм. Тэгээд сүүлд 2017 онд хунд машин механизмын операторын үнэмлэхтэй болсон. Тэрнээс хойш би хааяаа ийш тийшээ ажилд явахаар авч явдаг болсон юм. Миний эксковаторыг жолооддог болсон юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55 дугаар хуудас/, 

Гэрч Л.Дашцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 сарын 10-ны үеэр ажил нь эхэлсэн бөгөөд би еренхийдөө туслах ажилтан хийж байсан. Тэгж байгаад цэвэр усны шугамын нух ухах ажилд цэвэр усны хоолой наах ажилд Алтангэрэл ахын туслахаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 06 сарын 27-ны өглөө ажил 08 цагийн үед эхэлсэн бөгөөд эксковаторын жолоочоор гэсэн байхаа нэг залуу ажиллаж байсан, мөн цэвэр усны ухсан нүхэн дотор Мягмарсүрэн, түүний аав Отгонбаяр, мөн Батдорж нар хамт тэгшилгээ хийж ажиллаж байсан. Тэгж байтал орой 18-19 цагийн үед санагдаж байна Алтангэрэл ах бид хоёр хоолойгоо наагаад байж байтал гэнэт эксковаторын жолооч шанагаа ертөнцийн зүгээр зүүн талд байрлуулж тавиад кабиныхаа хаалга цонхыг нүдээд өөрийнхөө толгой түрүүг цохиж аваад байсан. Тэгэхэд нь Алтангэрэл ах энэ юу болоод байгаа юм татаж унаж байгаа юм болов уу хаалгыг нь онгойлгоод өг гэхээр нь би очоод хаалгыг нь гаднаас нь онгойлгож өгсөн. Тэгсэн өөдөөс орилоод гараад гүйчихсэн тэгэхээр нь би араас нь дагаад зүүн тийшээ гүйсэн. Тэгсэн би хүн алчихлаа гээд орилоод уйлаад л байсан. Алтангэрэл ах тайвшруулаад аргадаад байсан. Би эксковаторын хаалгыг онгойлгож өгөөд ын араас гүйхдээ зэрвэс харахад овоолсон шорооны үзүүр дээр нэг улаан эрээн өнгийн цамц харагдах шиг болсон, мөн доор нүхэн дотор бараан юм байх шиг байсан. Би тухайн үед сайн хараагүй. Сүүлд нь тэр улаан эрээн өнгийн цамц шиг зүйлийг хүний цээжин бие гэдгийг мэдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би болсон үйл явдлыг бол яг нүдээрээ хараагүй. ...Тэр ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инжинер ажиллаагүй. Самдан л хааяаа аюулгүй ажиллах талаар зааварчилга зөвлөгөө өгдөг байсан бөгөөд дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байсан. Өөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг хүн байгаагүй. ...Алтангэрэл ах бид хоёрт хамгаалах каск малгай өгсөн юм. Би тэрийг хэрэг болдог өдөр өмсөөгүй юм аа, халуун байсан болохоор тайлаад тавьчихсан байсан юм. Бусад ажилчдад ч гэсэн яг ажлын хувцас гэж өгөөгүй, хүмүүс өөрсдийнхөө авчирсан хуучин муу ажилд өмсөх хувцастайгаа л ажил хийж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58 дугаар хуудас/, 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Л.Амгалангийн “... Талийгаач О.Мягмарсүрэнгийн биед цээж, хэвлийн хөндийн бүрэн салсан хугарал, дотор эрхтнүүдийн ил гарсан язарсан байдал. Нуруу нугасны тасарсан, хугарал, зүүн хөлд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн их биеийн бүрэн салж хугарсан байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд эксковаторын шанагаар үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн бие эрхтэн нь бүрэн салж хугарсны улмаас нас баржээ. Талийгаач нь нас бараад 16-аас дээш цаг болсон байна. Талийгаачийн цуснаас 0.7 промилли этилийн спирт илэрсэн нь талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь дээрх этилийн спиртийн нөлөөгөөр нас бараагүй байна. Дээрх шинжилгээг тодорхойлоход дээж хүрэлцээгүй тул шинжилгээнд явуулах боломжгүй байна...” гэсэн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 60-63 дугаар хуудас/, 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Г.Гантөмөр, Л.Эрдэнэбат, Б.Чулуунчимэг нарын 2022 оны 08 дугаар сарн 26-ны өдрийн 18/22 дугаартай “...1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9. /ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/, мөн хуулийн 3.1.20./ үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/, 3.1.21. үйлдвэрлэлийн орчин" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/ гэж тус тус томъёолсон байдаг. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн Хоолт гэх газар 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Отгонбаярын Мягмарсүрэн нь цэвэр усны шугамын нүхэн дотор ажил үүргээ гүйцэтгэж байхдаа эксковаторын шанаганд өртөж нас барсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.1. /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно. 
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолт гэх газар 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Отгонбаярын Мягмарсүрэн нь цэвэр усны шугамын нүхэн дотор ажил үүргээ гүйцэтгэж байхдаа эксковаторын шанаганд өртөж нас барсан үйлдэл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан/№ 2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Еренхий шаардлага/ БНБД 12-03-04-д заасан аюулгүй байдлыг хангах шаардлагууд хангагдаагүй, зөрчигдсөнөөс болсон байна. Энэхүү норм ба дүрмийг барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөж шинэчлэх сэргээн засварлах, техникийн шинэчлэлт болон их засвар хийх (цаашид барилгын үйлдвэрлэл гэх), барилгын материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмжийн аж ахуй, түүнчлэн барилгын бүтэц, эдлэхүүний үйлдвэрлэл (цаашид барилгын үйлдвэр) эрхлэн гуйцэтгэдэг бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө. Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.6 Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх Үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд: - Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага, харин тэдгээрийг тур хэрэглүүлэх (түрээс)-ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага (хувь хүн) хариуцна Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна/ гэж заасан байна. 
"Гуа Орд" ХХК-ийн захирал ******* нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна./ гэсэн болон Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай" тушаалын 1.6 /Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна/-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг авч ажиллуулах үүрэгтэй.
 Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 /Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно./-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг /гэрээгээр/ авч ажиллуулах боломжтой.
 Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу "Гуа Орд" ХХК-ийн захирал ******* Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийг сахин хангуулж мөрдүүлэх үүрэгтэй. Гэрч: ******* /төгрөг сумын цэвэр усны шугамын нэмэлт ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер ажиллаагүй. Яг тушаал шийдвэр гараад албан ёсны Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер байгаагүй/
 Гэрч: Г.Самдан /Би өөрөө яг албан ёсны Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер мэргэжилгүй, "Гуа Орд" ХХК-ийн захирал ******* Төгрөг сумын ажилд намайг талбайн инженерээр томилсон тушаал гаргасан. Би тэр газар албан ёсны талбайн инженерээр ажиллаж байсан. 
 "Гуа Орд" ХХК-ийн захирал ******* нь Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-8-д /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт зааварчилга өгөх, сургалтад өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг зөрчиж аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнуудаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ гэснийг зөрчиж ажлын байранд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох эрсдэлийн үнэлгээ хийгээгүй байна. Мөн тухайн төслийн ажил үүрэгтэй холбоотой дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 5.13 ...эсхүл гэрээгээр ажил гүйцэтгэх үед, байгууллагын захиргаа зохион байгуулалтын дараах арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй. 
Үүнд: ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаар хангах; -ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээгээр хангах, тэдэнд үнэ төлбөргүйгээр ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслээр хангах; -тушаалаар ажилд томилоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох зэрэг болно гэж заасан шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй байна. 
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1-т /Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна./ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: 1. Урьдчилсан зааварчилга, 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3. Давтан зааварчилга гэсэн хэлбэртэй байдаг. Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНБД 12-03-04-ийн 5.11-3-т /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй/ гэж заасны дагуу зааварчилгааг ажилчдад өгч байсан нь хэрэгт авагдсан "Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр"-ийн 2022 оны 05-р сарын 24, 27-ны өдөр О.Мягмарсүрэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан гэх тэмдэглэл хөтөлсөн байна. 
"Гуа Орд" ХХК-ийн захирал ******* ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг зөрчиж аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны арга барилд сургаагүй, шалгалт өгөөгүй ажилтнуудаар /О.Мягмарсүрэн/ ажил үүрэг гүйцэтгүүлж байсан. 
 Л.Алтангэрэлийн /Би энд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдаагүй, сургалт ороогүй/ 
/Миний ажилладаг энэ компани ч гэсэн бид нарт Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт орж байгаагүй.
Н.Батдоржийн /Би энд бол сургалтанд сууж байгаагүй. Энэ ажлаас ч сургалт орж байгаагүй. 
 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-6-д "үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл" гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг гэж томьёолсон байдаг. "Гуа Орд" ХХК нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.6-д ... Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бух шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна. 4.10-т ...Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд Машин, тоног төхөөрөмж болон тэдгээрийн эд анги, ажлын ээлжийн, тоноглолын хөдөлгөөний шилжилтийн бүсүүд хамаарагдана. /4.11-т Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино./ гэж заасан шаардлагыг хангуулаагүй байна. Амь хохирогч О.Мягмарсүрэн нь хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-1-т /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах/ эрхтэй. Хэрэгт авагдсан фото зураг 04, 05, 06, 13, 14-т үйлдвэрлэлийн талбай, ажлын байр орчны аюултай бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлаагүй байна. 
 О.Мягмарсүрэнг цэвэр усны шугам сүлжээний нүх шуудуу руу орж багаж хэрэгслээр тэгшилгээний ажил гүйцэтгэж байх үед HYUNDAI R225LC-7 маркийн экскаваторын оператор ******* нь хүн ажиллаж байсан нүх рүү хэн нэгэн хүний дохио, шийдвэргүйгээр эксковаторыг ажиллуулсан анхаарал болгоомжгүй үйл ажиллагаа нь осолд хүргэх шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна. "Гуа Орд" ХХК-нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" 1 хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.10-т ... үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд Машин, тоног төхөөрөмж болон тэдгээрийн эд анги, ажлын ээлжийн, тоноглолын хөдөлгөөний шилжилтийн бүсүүд хамаарагдана. /4.11-т Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 7.2.9-т /хөдөлгөөнт тоноглол бүхий машин ашиглах үед ажлын аюултай бусад хүмүүс орохоос урьдчилан сэргийлж, хэрвээ үйлдвэрлэгч заводын зааварт өөр нэмэгдэл шаардлага тавиагүй бол машин төхөөрөмжөөс 5 метрээс багагүй зайд аюултай бүсийн хилийн зайг тогтооно. гэж заасан шаардлагыг хангуулаагүй аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бус /экскаваторын ажиллах орчин/-д анхааруулга, дохио санамж бүхий аюулгүйн тэмдэг байрлуулж тусгаарлаагүй байна. 
"Гуа Орд" ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.8-д заасныг тус тус зөрчсөн. Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.11, 72.9, 5.13-д заасан аюулгүй ажиллагааны хэм хэмжээнд заасан дээрх шаардлагуудыг хангуулаагүй байна. Экскаваторын оператор ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: 18.2.1-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт,  дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.7-д өөрийгөө болон Бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэж заасан үүргээ биелүүлээгүй, хязгаарлагдмал орчин нүх шуудуу нөхцөлд хүн ажиллаж байхыг мэдэж байсан боловч машин механизмыг хөдөлгөн ажиллуулж, бусдыг аюул, эрсдэлд учруулсан. 
"Гуа Орд" ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-т заасан аюулгүй байдлыг хангах шаардлагуудыг хангуулаагүй, зөрчсөний улмаас О.Мягмарсүрэн нь эксковаторын шанаганд өртөж үйлдвэрлэлийн ослоор нас барсан болох нь хэрэг бүртгэлтийн нотлох баримтаар тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1./Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно: 125.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин/ гэж заасны дагуу О.Мягмарсүрэнгийн гэр бүлд нөхөн төлбөр авах эрхтэй болно. ДЕВСОФТ ХХК-ийн өмчлөлийн механизм /61-96 УН улсын дугаартай HYUNDAI R225LC-7 экскаватор/-ын техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалт аюулгүй ажиллагааг хангаж байсан эсэх дуут болон гэрлэн дохиолол ажилладаг эсэх, бусад техникийн гэмтэлтэй эсэх нь тодорхойгүй байна. ******* нь 2017 оны 12 сарын 15-ны өдөр "Хүнд механизмын оператор"-ын 3-р зэрэг мэргэжил эзэмшиж №201704118 үнэмлэх авсан, HYUNDAI R225LC-7 экскаватор-ыг жолоодох эрхтэй боловч Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан /үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт./, 17.3-т /Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна./ гэж заасан шаардлагыг хангаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй байна...” гэсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт /1хх-ийн 69-74-р хуудас/,
 
Хохирол хүлээн авсан тухай “... миний бие хүү О.Мягмарсүрэн нас барсан хэрэгт оршуулгын зардалд 11,200,000 төгрөг, тэтгэмжинд 30,000,000 төгрөг нийт 41,200,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5553030755 дансаар хүлээн авлаа. Цаашид *******, ******* нараас нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн төлөгдсөн” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 17 дугаар хуудас/,

Оршуулгын зардалтай холбоотой гэм хорын хохирлын баримтууд /1хх-ийн 237-250, 2хх-ийн 1-16 дугаар хуудас/,  

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 191/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 192/, 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 180 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 166/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 164/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 179 дугаар хуудас/,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоогоос шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор гаргаж өгсөн: “Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 382 дугаартай албан тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Биеийн тамир спортын газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаартай албан тодорхойлолт, Хөдөлмөр Аюулгүй байдлын, Эрүүл мэндийн төвийн  20221603 дугаартай Сертификат, Алтан боломж сургалтын төвийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ГУА-ОРД ХХКд олгосон Батламж” зэрэг болно.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь  2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолт гэх газар “Гуа Орд” ХХК-ийн хариуцсан цэвэр усны шугамын ажил хийж гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар  зүйлийн 27.2, 27.7, 28.1 дүгээр зүйлийн 4, 8, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай тушаалын 1.6, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан Барилгын  үйлдвэрлэлд  дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн ерөнхий шаардлагын 4.6, 4.10, 4.11, 5.13, 7.2.9 дэх заалтуудыг тус тус хангуулж ажиллаагүйн улмаас ажилтан *******аар хөдөлгөөнт тоноглол бүхий HYUNDAI R225LC-7 маркийн төхөөрөмжийг удирдуулан газар шорооны  ажил  гүйцэтгүүлсэн  болгоомжгүй үйлдлийн улмаас цэвэр усны шугам сүлжээний нүх шуудуу руу орж багаж хэрэгслээр тэгшилгээний ажил гүйцэтгэж байсан иргэн О.Мягмарсүрэнгийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт, шүүгдэгч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2,  18 дугаар зүйлийн 18.3.2, 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь тус тус заалтыг  зөрчсөний улмаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын  1 дүгээр багийн Хоолт гэх газар “Гуа Орд” ХХК-ийн хариуцсан цэвэр усны шугамын ажил хийж байсан 61-96 УН улсын дугаартай HYUNDAI R225LC-7 маркийн Эксковаторын оператороор ажиллан газар ухаж байхдаа тухайн ухагдсан газарт тэгшилгээ хийж байсан иргэн О.Мягмарсүрэнг харалгүй болгоомжгүйгээр эксковаторын шанагаар цээжин биеэр нь тасдаж амь насыг нь хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сумъяахүүгийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг, гэрч Х.Лхагваагийн мэдүүлэг, гэрч Л.Алтангэрэлийн мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч Н.Батдоржийн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, гэрч Г.Самдангийн мэдүүлэг, гэрч Д.Цэрэнбавуугийн мэдүүлэг, гэрч Л.Дашцэрэнгийн мэдүүлэг болон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Г.Гантөмөр, Л.Эрдэнэбат, Б.Чулуунчимэг  нарын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18/22 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Энэ хэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн тодруулж тогтоосон.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн баримт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам шаардлагыг зөрчөөгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хууль ёсны гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж хуульчилсан. Яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтаар дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой учир хууль ёсны байна.  Иймд хэрэгт нотлох баримтаар тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нарыг  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Өвөрхангай  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” дүгнэлтийг, 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “Өнөөдрийн шүүх хуралдаанд *******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ гэмт хэрэг нь хэн хэний болгоомжгүй байдлын улмаас бий болсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдсон.  Гэхдээ хэрэг ямар нэгэн шалтгаантай байх ёстой.  Эксковаторын жолоочийн санамсаргүй, болгоомжгүй үйлдэл мөн *******ын бичиг баримттай холбоотой тэдгээр хүмүүст хараа хяналт тавих ажиллагаа нь дутмаг байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир ямар нэгэн маргаан байхгүй. Гэсэн хэдий ч энэ гэмт хэрэг гарахгүй байх шалтгаан нөхцөл байсан. Өөрөөр хэлбэл ******* энэ ажлыг дангаараа хийгээгүй. Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн гэрээнд үндэслэн энэ ажиллагааг хийсэн. Энэ ажиллагааг эхэлснээс хойш аймгийн хөгжлийн бодлогын хэлтэс болон аймгийн мэргэжлийн хяналтын хэлтсээс тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Гуа Орд” ХХК-ийн үйл ажиллагаатай өмнө нь танилцаж  хяналт шалгалт байсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримт байдаггүй. Ямар нэгэн гэмт хэргээс урьдчилан сэргийлж *******ад заавар зөвлөгөө өгсөн байсан бол энэ гэмт хэрэг гарах байсан эсэх гэдэгт дүгнэлт хийж байгаа. Хэдийгээр 10 гэрчийн мэдүүлэг, 2 шинжээчийн дүгнэлтийг  хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаан гаргаагүй боловч өнөөдрийн гаргаж өгсөн зарим баримтууд шинжээчийн дүгнэлт гарахад шинжээчид байсан бол гэдэг талаар бодож дахин дүгнэлт гаргуулах хүсэлттэй байсан боловч ******* өөрөө миний буруутай үйл ажиллагаанаас энэ гэмт хэрэг  бий болсон тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр энэ хүний ар гэрийн төлөө бүх зүйлээ зориулна гэх байдлаар хандсан. ******* нь аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга руу өөрийн холбоотой бүх баримтуудаа явуулсан. Цагдаагийн байгууллага руу өөрийн хамааралтай бичиг баримтуудаа явуулахад нь аймгийн хяналтын газраас дүгнэлт гаралгүй нийслэлийн мэргэжлийн хяналтын газар руу энэ хэрэг явсан. Аймгийн мэргэжлийн хяналтад өгсөн баримт Нийслэлийн мэргэжлийн хяналт руу яваагүй учраас ийм шинжээчийн дүгнэлт гарсан гэж бодсон. *******ад энэ нь хамаагүй. Харин тухайн цаг үед миний хийх ёстой ажиллагаа дутмаг байсны улмаас энэ гэмт хэрэг гарсан учраас ярих зүйл байхгүй гэдэг. ******* нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөр, хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчөөд байдаггүй. Урьд өмнө сумдуудын Хаан банкыг засаж сайжруулах тендерт олон ажилчдыг шалгаруулж авч ажилласан. Энэ хугацаандаа хүмүүсийг сургалтад хамруулж сертификат олгуулж байсан. Харамсалтай нь *******ын ажлын онцлог бол урьд өмнө сургалтад хамрагдсан хүмүүсийг буцааж авдаггүй. Өөр ажил эхлэхээр дахиад шинэ хүмүүс авдаг. Ажилтан олох асуудал үнэхээр хүндрэлтэй байдаг учраас шинээр орсон хүн болгоныг сургалтад хамруулж сертификат олгоогүй дутмаг асуудал байгаа. Тийм учраас өөрөө хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг хүн болъё  гээд энэ хүнийг сарын хугацаанд сурч байх үед энэ осол гарсан. Иймд ******* маргалдах, үл зөвшөөрөх зүйл гаргаагүй. Бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтөй өмгөөлөгч миний бие өөрийн биеэр уулзаж хохирол төлбөрийг өгсөн. ******* утсаар ярьж бид нар бүгдээрээ уулзсан. Нийтдээ 40 гаруй сая төгрөгийн хохирлыг өгсөн. Өнөөдөр шинжээчийн дүгнэлтэд бүх зүйл буруу биш. Ганц хоёр гэгээлэг зөв зүйл бий.  Шинжээчийн дүгнэлтэд ажлын байрны анхан шатны урьдчилсан заавар өгөх ёстой гэх зааварчилгааг өгч байсан нь хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтрийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр н.Мягмарсүрэнд зааварчилгаа өгч байсан гэдэгт талийгаач өөрөө гарын үсгээ зурсан байдаг. Хэрэг гарах өдөр талийгаач өөрөө зааварчилгаа авч гарын үсгээ зурсан байдаг. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүй байдлын улмаас үйлдэгддэг нь бусад гэмт хэргээс ялгагддаг. Тийм учраас эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  хөнгөн гэмт хэрэгт ордог. Иймд *******ын үйлдэл нь хөнгөн гэмт хэрэгт тооцогдоно гэдгийг хэлэх нь зүйтэй байна. ******* нь бүх хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас ямар нэгэн мэтгэлцэх зүйлгүйгээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “ ...Миний үйлчлүүлэгч ******* нь өөрийн  гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэрчийн мэдүүлэгт хүртэл би хүн алчлаа гээд орилоод уйлаад байсан гэдгийг олон хүн гэрчилсэн. *******  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 , 18.3.2, 18.2.7  гэх гурван заалтыг биелүүлээгүйгээс болж эрдэнэт хүний амь нас үрэгдсэн. Энэ үйлдэлд улсын яллагчийн зүгээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтаар зүйлчилж гэм буруутай байна гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт болон миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар өр төлбөр бүрэн төлөгдсөн учир нэхэмжлэх зүйлгүй гэдэг. *******ын зүгээс 40  гаруй сая төгрөгөөс 13 гаруй сая төгрөгийг санаачилгаараа төлсөн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолт гэх газар "Гуа Орд" ХХК-ийн хариуцсан Цэвэр усны шугамын ажил хийж гүйцэтгүүлж байхдаа: 
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэсэн заалтыг, 
мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д заасан “Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно” гэсэн заалтыг, 
     мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн заалтыг, 
    мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт зааварчилга өгөх, сургалтад өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг,  
мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэсэн заалтыг, 
Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай" тушаалын 1.6-д заасан “Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна” гэсэн заалтыг, 
Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.6-д заасан “Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх Үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд: Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага, харин тэдгээрийг тур хэрэглүүлэх (түрээс)-ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага (хувь хүн) хариуцна Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна.” гэсэн заалтыг,
Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 5.13-д заасан “...эсхүл гэрээгээр ажил гүйцэтгэх үед, байгууллагын захиргаа зохион байгуулалтын дараах арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй. Үүнд: ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаар хангах; -ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээгээр хангах, тэдэнд үнэ төлбөргүйгээр ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслээр хангах; тушаалаар ажилд томилоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох” гэсэн заалтыг,
Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.10-т заасан “...Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд Машин, тоног төхөөрөмж болон тэдгээрийн эд анги, ажлын ээлжийн, тоноглолын хөдөлгөөний шилжилтийн бүсүүд хамаарагдана.” 
Мөн 4.11-т заасан “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” гэсэн заалтыг, 
Мөн 7.2.9-т заасан “Хөдөлгөөнт тоноглол бүхий машин ашиглах үед ажлын аюултай бусад хүмүүс орохоос урьдчилан сэргийлж, хэрвээ үйлдвэрлэгч заводын зааварт өөр нэмэгдэл шаардлага тавиагүй бол машин төхөөрөмжөөс 5 метрээс багагүй зайд аюултай бүсийн хилийн зайг тогтооно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, цэвэр усны шугамын нэмэлт ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер ажиллуулаагүй, аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны арга барилд сургаагүй, шалгалт өгөөгүй ажилтан *******аар хөдөлгөөнт тоноглол бүхий HYUNDAI R225LC-7 маркийн төхөөрөмжийг удирдуулан газар шорооны ажил гүйцэтгүүлсэн болгоомжгүй үйлдлийн улмаас цэвэр усны шугам сүлжээний нүх шуудуу руу орж багаж хэрэгслээр тэгшилгээний ажил гүйцэтгэж байсан иргэн О.Мягмарсүрэнгийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг, 
Шүүгдэгч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-д заасан Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасан үүргээ биелүүлээгүй, хязгаарлагдмал орчин нөхцөлд хүн ажиллаж байхыг мэдэж байсан боловч машин механизмыг хөдөлгөн ажиллуулж, бусдыг аюул эрсдэлд оруулж, үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолт гэх газар "Гуа Орд" ХХК-ийн хариуцсан Цэвэр усны шугамын ажил хийж байсан 61-96 УН улсын дугаартай HYUNDAI R225LC-7 маркийн эксковаторын оператороор ажиллан газар ухаж байхдаа  тухайн ухагдсан газарт тэгшилгээ хийж байсан иргэн О.Мягмарсүрэнг харалгүй болгоомжгүйгээр эксковаторын шанагаар цээжин биеэр нь тасдаж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
 
 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сумъяахүүгийн: “...Би О.Мягмарсүрэнгийн төрсөн эгч нь байгаа юм. ...Би дүүтэйгээ хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өвөөгийндөө л таарсан. Намайг өвөөгийнд очиход миний дүү О.Мягмарсүрэн ажлаасаа тараад ирчихсэн байна гээд байж байсан. ...Миний дүү О.Мягмарсүрэнд ямар ч архаг хууч өвчин байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би шуудуу ухах ажил дээр хүү О.Мягмарсүрэнгийн хамт ажиллаж байсан юм. Эксковаторын жолооч орилохоор нь яваад очсон чинь миний хүүг шороо хутгаж байхдаа экскэний шанагаар хутгаад хаячихсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 дугаар хуудас/,  
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрчээр өгсөн “... 2022 оны 05 сарын 10-ны өдөр сумын төв рүү ордогийн наад талд том ачааны машинаар хөнгөн блок ачиж ирээд буулгаж байхаар нь би ажил хийж хэдэн төгрөг олъё гээд явж очоод ажилд оръё гэсэн чинь зөвшөөрөөд анхны ачиж ирсэн ачааг нь буулгаад ажиллаж эхэлсэн. Тэгсэн миний хүү О.Мягмарсүрэн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос сумандаа хүрээд ирсэн. Миний хүү Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байсан юм. Тэгээд би хүүгээ ажилгүй байхаар аавынхаа оронд энд ажилла, аав нь хэдэн мал руугаа явчхаад ирье гэж хэлээд хүүгээ орондоо ажиллуулж үлдээгээд явсан. Би бараг хөдөө мал дээрээ 20 орчим хоног хоносон. Миний хүү ч энэ газар 20 орчим хоног ажилласан. Одоогоос 4 хоногийн өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр сумандаа ирсэн чинь нөгөө ажил маань дахиад хүн авна гэхээр нь би очоод орчихсон юм. Ингээд хүүтэйгээ хамт ажиллахаар болсон. Юу хийдэг вэ гэхээр цэвэр усны байгууламж барих ажилд эксковатораар 3 метр 20 см гүнтэй 1.1 метр өргөнтэй шуудуу нүх ухаад, ухсан нүхийг нь бид нар гар аргаар буюу хүрз, малтуураар тэгшилдэг юм. Өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг 20 минутын үед байхаа миний хүү О.Мягмарсүрэн, найз Батдоржийн нарын хамт нүхэн дотор орчихсон газрыг нь тэгшилж байтал шороо нь арай доошоо гүн татсан утасны доогуур орчхоод байхаар нь Батдорж бид хоёр дээшээ гарч овоолсон шорооноос доош нь буулгах гээд явж байтал эксковаторын жолооч гэнэт уйлаад орилоод эксковатораасаа гарч гүйгээд зүүн тийшээ гүйгээд явчихаар нь би тухайн үед анзаараагүй гайхаад л өнгөрсөн. Тэгээд доошоо шатаар буугаад хүүгээ харсан чинь юм хийж байсан газраа байхгүй байсан. Тэгэнгүүт нь буцаж дээшээ гарч, овгор шорооны нөгөө талд гараад урагшаа явж байгаад харсан чинь шорооны үзүүр дээр миний хүүгийн цээжин биеийг гаргаад хаячихсан байсан. Өмссөн байсан улаан Өнгийн цамцтай нь хамт гаргаад шорооны үзүүр дээр хаячихсан байсан. Тэгэхэд мэдээд гэр орныхондоо хэлсэн. ...Миний ажилладаг энэ компани ч гэсэн бид нарт Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт орж байгаагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгэр хуудас/,  
Гэрч Х.Лхагвын “... Би Өвөрхангай аймгийн Төгрөг сумын засаг даргаар 2 дахь жилдээ ажиллаж байна. ...Төгрөг сумын төвд цэвэр усны байгууламж барих зураг төслийг шинэчлэн гаргуулсан. Тэгээд дараа нь 2021 оны 07 билүү 08 сард аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс Төгрөг сумын 1-р баг Хоолт гэх газар цэвэр усны байгууламж барих тендэрийг зарлаж, 09 сард “Гуа-Орд” гэх нэртэй компани шалгарч, 2021 оны 10 дугаар сард Төгрөг суманд ирж ажлаа эхэлсэн. “Гуа-Орд” компаний захирал ******* /99046411/ гэдэг хүн надтай холбогдоод ирсэн. Ирэхэд нь би очиж уулзсан. Тухайн компани нь 2021 оны 11 сар хүртэл ажлаад хүйтний улирал эхлэнгүүт ажлаа зогсоосон. Тэгээд 2022 оны 05 сард ирж ажлаа үргэлжлүүлээд одоог хүртэл ажиллаж байна. “Гуа Орд” компани нь манай суманд 2 ширхэг дэд станц, 1 ширхэг гүний өрийн худаг, усан сангийн барилга зэргийг барьсан байгаа. Одоо болохоор цэвэр усны шугам тавих ажлаа хийж байсан юм. Тэгсэн ийм хэрэг гарчихсан байна. ...манай сумын зүгээс сумын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа бүтээн байгуулалт учраас сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаас хяналтын ажлын хэсэг байгуулж “Гуа-Орд” команий үйл ажиллагаанд хяналт тавихаар болсон. Засаг дарга миний зүгээс сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал оруулсны дагуу хяналтын хэсэг байгуулж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Хяналтын ажлын хэсэгт сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар орсон байсан. Яг хэн хэн гэдгийг нь одоо санахгүй байна.  ...“Гуа-Орд” ХХК-д яг хөдөлмөрийн аюулгүй байдлын инжинер байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Самдан гээд залуу энэ ажлыг хариуцаад яваад байдаг. Би бодохдоо хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер нь байх гэж боддог Манай сумын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер томилсон зүйл байхгүй. Аймгийн зүгээс томилсон эсэхийг мэдэхгүй байна. Би “Гуа-Орд” компаний дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй болохоор ажилчдадаа сургалт тавьсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, 
Гэрч Л.Алтангэрэлийн “...Би Өвөрхангай аймаг Арвайхээр сум 09 дүгээр багийн 25-4 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Наабаа гээд залуу надтай 2022 оны 06-р сарын эхээр 05-06-ны үеэр байхаа утсаар холбогдоод Төгрөг суманд цэвэр усны шугамын ажил байна, та шугамын хоолой наагаад өг гэхээр нь би одоо ажилтай байгаа, ах нь 14 хоног хүмүүсийг нь дадлагажуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд би ээлжийн амралтаа авчихсан байсан болохоор хамт очоод үзээдэхээч мар хоолой байна гээд 06 сарын 14-15-ны үед байхаа Төгрөг суманд ирж ажиллах газраа үзсэн. Тэгээд би Наабаад ажил ихтэй юм байна, ах нь 14 хоног ажиллая гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд буцаж аймаг яваад багажаа авчраад Төгрөг суманд ирж ажилласан. Энд эксковатороор шугамын нүх ухаад хажуугаар нь 100-ийн ПП хоолой зааж эхэлсэн. 2022 оны 06 сарын 27-ны өглөө би 15 цаг өнгөрөөгөөд ажлаа эхэлсэн бөгөөд шугамын нүх ухаж байгаа эксковаторын хажууд нь буюу зүүн талд нь хоолойгоо нааж эхлэхэд эксковатор нүхээ ухаж байсан. Тухайн талбай дээр надтай хамт 6 хүн ажиллаж байсан бөгөөд эксковавор гээд залуу ажиллуулаад, миний хажууд Дашка гээд залуу надтай хамт хоолой нааж байсан. Бусад хүмүүс нь хойд талд ажиллаж байсан. Талийгаач Мийгаа гээд залуу намайг нэг харахад нүхний дээр эксковатороос хойш 100 метр нүхрүү хүрзээр шороо шидэж байсан. Тэгээд орой 19 цаг 20 минутын үед нэг мэдсэн эксковаторын шанага Дашка бид 2-н дээгүүр явах шиг болсон. Тэгсэн эксковаторын жолооч гэнэт муухай орилоод унахаар нь гайхаад харсан чинь хаалга онгоолгойдох шиг болсон. Тэгэнгүүт нь би Даашка наадах чинь бие нь өвдсөн юм байхдаа гэж бодоод очоодохдоо гээд явуулсан чинь Даашка очоод хаалгыг нь онгойлгоход хүн алчихлаа ш дээ гээд орилоод байсан, тэгснээ эксковатороос буунгуутаа нүүрээ дараад гүйчихсэн. Би араас нь очоод яасан бэ гэсэн чинь юу ч харагдахгүй байсан ш дээ гээд байхаар нь би яасан юм бэ гэж асуухад би хүн алчихлаа гээд уйлаад байсан. Тэгээд би талбайн инженер Самдан руу залгаад цагдаа дууд гэж хэлсэн ч гэсэн цагдаа дуудаач гээд байсан. Тэгээд эксковаторын тийшээ харахад баруун талд нь байсан шороон дээр Мийгаа гээд залуу гулзайчихсан юм шиг нэг л эвгүй харагдсан. Нас барчихсан юм шиг л харагдсан. Би өөрөө зүрх муутай даралт ихтэй учраас айгаад харж чадаагүй. Би тийшээ ойртоогүй. Удалгүй Сумын цагдаа ирсэн. ...Энэ ажлыг хариуцаж байгаа талбайн инженер Самдан гээд залуу ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр дээр аюулгүй ажиллагааны талаар бичээд уншаад гарын үсгээ зураарай гээд бид нарт өгдөг. Тэр дэвтрийг бид нар аваад гарын үсгээ зурдаг. Түүнээс ажилчдадаа бүгдийг нь зогсоож байгаад ажил эхлэхээс өмнө бүгдэд нь хандаж аюулгүй ажиллах талаар зааварчилгаа өгч байсныг нь сонсоогүй. Гэхдээ Самдан малгай толгой өмсөөрэй гээд яваад байдаг. Би энд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдаагүй. Сургалт ороогүй харин бусад ажилчдад сургалт ордог эсэх орсон эсэхийг би мэдэхгүй байна. ...Тухайн компаниас тавьж олгосон зориулалтын ажлын хувцас байхгүй, хамгаалах малгай л өгдөг өөр юм байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, 
Гэрч Н.Батдоржийн“...Би Төгрөг сумын 1 дүгээр баг Хоолт гэх газар сумын цэвэр усны байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд Самдан гээд залуутай ярьж байгаад ажилд орсон юм. Би энэ ажилд ороод 5 хонож байна. Өчигдөр буюу 2022 оны 06 сарын 27-ны өдөр цэвэр усны байгууламжийн шуудуу тэгшлэх ажилд Отгонбаяр, түүний хүү Мягмарсүрэн бид гурав хамт зэрэгцээд нүхэн дотор тэгшилж байтал арай гүн ухчихсан байхаар нь Отгонбаяр бид хоёр дээшээ гараад шороо асгах гээд явж байгаад бие засчихаад иртэл шуудуу ухаж байсан эксковатораас хүн орилоод гараад гүйгээд явчихсан. Отгонбаяр бид хоёр юу болов оо гээд гайхаад зогсож байтал Отгонбаяр миний хүү доор алгаа гэхээр нь би дагаад байхгүй болохоор нь бид хоёр доошоо буугаад шатаа зүүн талд нь тавиад буцаж дээшээ гараад урагшаа явж байтал баруун талын шороон дээр үзүүр хэсэгт тасдаад хаячихсан юм шиг харагдаж байна гэхээр нь хартал цээжээр тасдаад хаячихсан юм шиг улаан өнгийн цамц харагдсан тэгээд би айгаад дахиж харж чадаагүй. ...Намайг ажилд орохоор ирдэг өдөр л тийм зааварчилга өгсөн. Тэрнээс өөр дахиж надад зааварчилгаа амаараа хэлж өгөөгүй. Самданг би хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инжинер, талбайн инженер давхар хариуцаад хийдэг юм болов уу гэж бодсон. ...Би яг тэр үйлдлийг нүдээр хараагүй. Цээжин бие нь тасарчихсан байдалтай баруун талын шорооны үзүүр дээр байхыг л харсан. Дахиж харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, 
Гэрч *******ын“...Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед байхаа Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 29-р байр буюу гэрийнхээ гадаа гэртээ орох гээд явж байтал манай компаний талбайн инженер Самдан 80256767 дугаарын утсаар залгаад эксковатор дээр хүн нас барчихлаа гэж хэлэхээр нь би яасан юм бэ, юу болсон юм бэ гэж асуухад Самдан мэдэхгүй ээ айгаад очиж чадахгүй байна. Тэгэхээр нь би цагдаа хурдан дууд гэж хэлэхэд Самдан цагдаа нь байхгүй байна гэхээр нь би Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч Мягмардорж руу залгах гээд утсаа салгасан. Би Мягмардорж руу 89117424 дугаарын утас руу залгахад Мягмардоржийн утас нь холбогдох боломжгүй байсан бөгөөд салгаад буцаагаад эксковатор түрээслэсэн Цэрэнбавуу руу залгаад эксковатор дээр хүн нас барсан байна гэнээ, осол гарсан байна гэж хэлэхэд Цэрэнбавуу өөдөөс танай эксковатор уу, Манай эксковатор уу гэж асуухаар нь мэдэхгүй ээ ямар ч байсан осол гарсан байна гэнээ гэж хэлсэн. Би Цэрэнбавууд эксковаторынхоо жолооч руу залга гэж хэлээд утсаа салгасан. ...би Цэрэнбавууг 10-р хорооллоос очиж аваад шууд Өвөрхангай аймаг руу гарсан. ...Төгрөг суманд өглөөний 06 цаг өнгөрч байхад очсон. Цэрэнбавуу бид хоёрыг очиход сумын цагдаа, олон нийтийн цагдаа хоёр хэргийн газарт хамгаалалт авчихсан зогсож байсан. ...Би "Гуа-Орд" гээд нэртэй барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай бөгөөд манай компанид талбайн инжинерээр ажилд орсон юм. Өвөрхангай аймгийн Төгрөг суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалттай цэвэр усны хангамжийн ажлын тендер улсын төсвөөс орж ирсэн мөнгөндөө тааруулж хоёр удаа тендер зарлагдсан байгаа. Эхнийх нь 2021 оны 05 сард зарлагдаад манай компани материалаа өгч тухай тендерт оролцсон юм. Уг тендерээс манай компани шалгараад ажлаа эхлэх гэтэл зураг төсөл нь батлагдаж гарч ирээгүйн улмаас 2021 оны 09 сар хүртэл хүлээлтийн байдалтай байсан. Тухайн зураг төсөл нь 09 сард нь батлагдаж гарч ирсэн бөгөөд манай компани зургаа аваад 2021 оны 10 сард Төгрөг суманд очиж ажлаа эхэлсэн. Манай компаний зүгээс Tөrpөr суманд усан сангийн барилгын карказыг босгосон, усан сангийн барилгын өндөр хүчдэлийн ажил буюу "КТПН" Хоёр дэд станцыг барьж дуусгасан, гүний худгийн өрөмдлөг зэрэг ажлыг 2021 оны 11 сарын 15 хавьцаа хүртэл хийгээд ажил зогссон. Яагаад гэхээр хүйтэн ороод ажил хийх боломжгүй болсон. Энэ ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгасан. Ингээд 2022 он гараад 02 сарын 24-ний едер нь дахин тендер зарлагдсан бөгөөд энэ удаагийн тендер нь "Сумын төвийн цэвэр усны шугамын нэмэлт ажил" гэж зарлагдсан байсан. Уг тендерт мөн ороод манай "Гуа-Орд" ХХК шалгарсан юм. Бид нар 2022 оны 04 дүгээр сард Төгрөг суманд очиж өмнөх оны үлдсэн ажлаа дуусгахаар эхлээд явж байсан. Харин цэвэр усны шугамын нүх ухах ажлыг 2022 оны 06 сарын 21-ний өдөр эхэлсэн. Уг нүхийг усан сангийн карказнаас урагшаа чиглэлтэй ухаж эхэлсэн. Нүх ухахад би Цэрэнбавуу гэдэг хүнээс эксковаторыг нь түрээсэлж авчирч ажиллуулсан юм. Цэрэнбавуу надад эксковатороо түрээслэхдээ оператортойгоо хамт явуулсан. Эксковатор нь 06 сарын 20-ны едер оператор нь 21-нд ирсэн. Эксковаторын оператор ирсэн өдрөөс буюу 2022 оны 06 сарын 21-ний өдрөөс эхэлж цэвэр усны шугамын нүх ухах ажлаа эхлүүлсэн. Тухайн нүх нь хөлдөлтийн гүнээс доошоо 1.1 метрийн өргөнтэй. 3 метр 20 см гүнтэй ухаж эхэлсэн. Экскватороор ухсан нүхийг гар аргаар тэгшилдэг бөгөөд тэр тэгшлэх ажлыг туслах ажилчид хийдэг юм. Манай компанийг ирж ажиллах үед сумын нутгийн иргэд ажилд оръё гэж ирсэн хүмүүсийг ажилд авсан. Нийт 5-6 орчим хүн ажилд авсан байх тэр талаар Самдан сайн мэдэж байгаа. Төгрөг сумын ажлыг инженер гэдэг утгаараа Самдан хариуцаж байсан. Тэр ажилд орсон хүмүүс дунд сая өнгөрдөг О.Мягмарсүрэн, түүний аав Отгонбаяр. Энхболд, Батдорж нар байгаа. Миний мэдэж байгаа хүмүүс энэ л байна бусдыг нь сайн мэдэхгүй байна. Манай "Гуа-Орд" ХХК-ний зүгээс О.Мягмарсүрэн. Отгонбаяр, Энхболд, Батдорж нартай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Ажилд оръё гээд ирэхэд нь амаар тохиролцоод өдрийн 40-50 мянган төгрөгөөр ажиллуулах боломжтой гэж тохироод ажилд авсан байгаа. ...Төгрөг сумын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инжинер /ХАБ/ ажиллаагүй. Яг зориулагдсан инженер байгаагүй. Харин тэнд ажиллаж байсан ажилчдад аюулгүй байдлыг нь хариуцаад давхар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгыг би Самданд өг гэж үүрэг өгч байсан. Түүнээс бол яг тушаал шийдвэр гараад албан ёсны хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер байгаагүй. ...Манай компаний зүгээс эксковаторын оператортой ямар ч гэрээ хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/, 
Гэрч Г.Самдангийн." Би Гуа Орд ХХК"-д 2021 оны 07 дугаар сард анх ажилд орсон. Би "Гуа Орд" ХХК-д талбайн инженерээр ажилладаг юм. Манай компани анх 2021 оны 10 дугаар сард Төгрөг сумын 1 дүгээр баг Хоолт гэх газар сумын цэвэр усны хангамжийн ажлыг аваад ажлаа эхэлсэн. Би уг ажилд талбайн инженерээр ажилласан. 2021 оны 10 сард Төгрөг суманд 2 давхар барилга угсралтын ажил буюу улаан шугамаа тавиад суурийн нүх ухах ажлыг хийсэн. Тэр нь усны нөөцийн савын барилга буюу 2 давхар байшин барьсан. Уг ажил маань 2021 оны 11 сард хүйтэн ороод зогссон байгаа. Тэгээд 2022 оны 05 сарын 10-наас эхэлж Төгрөг сумын 1 дүгээр баг Хоолт гэх газар барилга угсралтын ажлаа үргэлжлүүлсэн. Өмнө нь барьсан усны нөөцийн савны барилгаас урагшаа цэвэр усны шугамын нүх ухах ажил 2022 оны 06 сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд 2022 оны 06 сарын 27-ны өдрийг хүртэл 800 метр нух ухсан байсан. Тухайн цэвэр усны шугамын нүхийг 1.1 метрийн өргөнтэй, доошоо 3 метр 20 см гүнтэй эксковатороор ухсан. Тухайн экскеваторыг манай захирал ******* түрээслэж авчирсан бөгөөд уг эксковаторын оператор нь хамт ирсэн. Эксковатороор нүхээ ухаад ухсан нүхийг дотор нь гар аргаар туслах ажилчид тэгшилдэг юм. Хэрэг болох үед буюу 2022 оны 06 сарын 27-ны өдөр эксковаторын оператор ******* эксковатороор нүхээ ухаад ухсан нүхийг нь туслах ажилтнаар ажиллаж байсан талийгаач О.Мягмарсүрэн, түүний аав Отгонбаяр, Батдорж, нар тэгшилгээ хийж байсан. Яг хэрэг болох үеэс 10 орчим минутын өмнө буюу 19 цаг 15 минутын уед урд худгийн гадна өрлөгийн ажил хийж байсан хүмүүс дээр очиж ажилтай нь танилцаад, шалгачихаад хойшоо яваад замаараа шугамын нүх тэгшилж байсан хүмүүсийн ажлыг дээрээс нь хараад ус авах гээд ажилчдын байрладаг гэрлүү очиж цай уучхаад усны сав аваад машиндаа суугаад яг хөдлөх гэж байтал 19 цаг 25 минутын үед байхаа миний утас дуугарсан. Утсаа автал шугамын нух ухаж байсан газар цэвэр усны хоолой нааж байсан Алтангэрэл гээд ах яриад яаралтай ирээрэй баларлаа, хурдал хурдал гээд байсан, цаана нь хүн орилоод байсан, тэгэнгүүт нь би шууд машинаа хөдөлгөөд шугамын нүх ухаж байгаа газраас ертөнцийн зүгээр зүүн тийшээ айлын хашааны гадна байсан Алтангэрэл ах дээр очсон. Тэгсэн Алтангэрэл ах, эксковаторын оператор хоёр хамт байсан. тэнд орилоод хоёр хөлөө тэврээд газар суучихсан байсан. Хажууд нь Алтангэрэл ах ыг тайвшруулаад байж байсан. Би очоод яасан юу болсон гэж асуухад баларсаан тэрийг хардаа, би харж чадахгүй байна гээд Эксковаторын зүг рүү заасан. Тэр зүг рүү нь харахад асгасан шорооны урд үзүүрт буюу экскаваторын яг хажууд нэг улаан юм харагдсан. Гэхдээ тухайн үед би яг юу гэдгийг нь мэдээгүй. Тэгсэн нөгөө эксковаторын жолооч би хүн алчихлаа шдээ би хараагүй шдээ гээд уйлаад орилоод байсан. Тэгэхээр нь би болохоо байлаа гээд цагдаагийн кабон байр луу очиж цагдаад мэдэгдэхээр яваад замдаа захирал ******* руу залгаж осол гарчихлаа, эксковаторын оператор хүн алчихсан юм шиг байна гэж хэлсэн чинь өө яанаа цагдаад хурдан хэлээрэй би одоо хотоос гарлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байранд очиход цагдаа нь байхгүй байхаар нь буцаад хөдлөөд явж байтал цагдаа нь ажлынхаа хаалгыг онгойлгоод орж байхаар нь буцаж очоод цагдаад хэлсэн. Цагдаа нь миний машинд суугаад хамт хэргийн газар очсон. Машинтайгаа очоод ухсан нүхний зүүн талд зогсоод буугаад хартал асгасан шороон дээр улаан цамцтай хүний цээжин бие байсан. Тэгсэн цагдаа нь тууз байна уу гэж асуухад байгаа гэсэн чинь аваад ир гэсэн. Тэгээд би тууз авчирч өгөхөд намайг ийш тийшээ явж болохгүй машиндаа сууж бай гэхээр нь би машиндаа суусан. Цагдаа нь эксковаторыг тойруулаад тууз татсан. ...Яг тэр осол гарах үед би тэнд байгаагүй. Би яг юу болсон эсэхийг нүдээрээ хараагүй. ...би өөрөө аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг. Манай захирал ******* хүмүүсдээ зааварчилга өгөөд гарын үсгийг нь зуруулаарай гэж хэлсний дагуу би аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг байсан. Би өөрөө яг албан ёсны хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилгүй. Би яг хүмүүст ажилчдад өдөр болгон аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг эрхтэй хүн биш. Гэхдээ талбайн инженер гэдэг утгаараа зааварчилга өгч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/, 
Гэрч Д.Цэрэнбавуугийн “...2022 оны 06 сарын 27-ны орой 19-20 цагийн үед байхаа би Улаанбаатар хотод гэрлүүгээ харих гээд 120 мянгатын тэнд машинтайгаа явж байтал ******* залгаад мэнд мэдээд ажил дээр аваар гараад хүн нас барсан юм шиг байна гэхээр нь би юу болсон юм бэ, яасан юм бэ ямар аваар вэ гэхэд эксковатор дээр аваар гарсан байна гэж хэлсэн. Тэгээд тодруулчихаад эргээд залгая гэсэн. 3-4 минутын дараа ******* дахиж залгахаар нь би эксковаторын жолооч зүгээр үү гэхэд зүгээрээ өөр хүн эндсэн байна гэж хэлсэн. ...*******ын машинд суугаад хамт Төгрөг сум руу гарсан. Төгрөг суманд 06 цаг өнгөрөөгөөд ирсэн. Бид хоёрыг ирэхэд цагдаа нар үзлэгээ эхэлж байсан. Тэнд яг юу болсныг бол дөнгөж очоод мэдээгүй. Суулд нь цагдаагийн үзлэг дууссаны дараа ухсан нүхний баруун талд байх асгасан шороон дээр урд үзүүрт хүний тасарсан цээжин бие байсан. Тэрийг харсан. Өөр юм бол хараагүй. Миний мэдэх зүйл энэ л байна өөр зүйл байхгүй. ******* 2022 оны 06 сарын 10-ны үеэр над руу залгаад экскеватор түрээслэмээр байна гээд ярихаар нь надад эксковатор байгаа түрээслэнэ гээд *******ад би өөрийнхөө эксковатороо түрээслэхээр болсон юм. ...Эксковатортой хамт оператороо хамт ажиллуулахаар өгсөн. Эксковаторын оператор ******* явсан бөгөөд *******ын цалинг би өгөхөөр болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, 
Гэрч Л.Дашцэрэнгийн “...Би тогооч ах, эгч хоёр болох Мөнхдулам Амьбөх нартай хамт 2022 оны 05 сарын 02-ны өдөр аймгийн төвөөс гэрээсээ Төгрөг сум руу явсан. 2022 оны 05 сарын 10-ны үеэр ажил нь эхэлсэн бөгөөд би еренхийдөө туслах ажилтан хийж байсан. Тэгж байгаад цэвэр усны шугамын нух ухах ажилд цэвэр усны хоолой наах ажилд Алтангэрэл ахын туслахаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 06 сарын 27-ны өглөө ажил 08 цагийн үед эхэлсэн бөгөөд экскеваторын жолоочоор гэсэн байхаа нэг залуу ажиллаж байсан, мөн цэвэр усны ухсан нүхэн дотор Мягмарсүрэн, түүний аав Отгонбаяр, мөн Батдорж нар хамт тэгшилгээ хийж ажиллаж байсан. Тэгж байтал орой 18-19 цагийн үед санагдаж байна Алтангэрэл ах бид хоёр хоолойгоо наагаад байж байтал гэнэт эксковаторын жолооч шанагаа ертөнцийн зүгээр зүүн талд байрлуулж тавиад кабиныхаа хаалга цонхыг нүдээд өөрийнхөө толгой түрүүг цохиж аваад байсан. Тэгэхэд нь Алтангэрэл ах энэ юу болоод байгаа юм татаж унаж байгаа юм болов уу хаалгыг нь онгойлгоод өг гэхээр нь би очоод хаалгыг нь гаднаас нь онгойлгож өгсөн. Тэгсэн өөдөөс орилоод гараад гүйчихсэн тэгэхээр нь би араас нь дагаад зүүн тийшээ гүйсэн. Тэгсэн би хүн алчихлаа гээд орилоод уйлаад л байсан. Алтангэрэл ах тайвшруулаад аргадаад байсан. Би экскеваторын хаалгыг онгойлгож өгөөд ын араас гүйхдээ зэрвэс харахад овоолсон шорооны үзүүр дээр нэг улаан эрээн өнгийн цамц харагдах шиг болсон, мөн доор нүхэн дотор бараан юм байх шиг байсан. Би тухайн үед сайн хараагүй. Сүүлд нь тэр улаан эрээн өнгийн цамц шиг зүйлийг хүний цээжин бие гэдгийг мэдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...Тэр ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инжинер ажиллаагүй. Самдан л хааяаа аюулгүй ажиллах талаар зааварчилга зөвлөгөө өгдөг байсан бөгөөд дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байсан. Өөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг хүн байгаагүй. ...Алтангэрэл ах бид хоёрт хамгаалах каск малгай өгсөн юм. Би тэрийг хэрэг болдог өдөр өмсөөгүй юм аа, халуун байсан болохоор тайлаад тавьчихсан байсан юм. Бусад ажилчдад ч гэсэн яг ажлын хувцас гэж өгөөгүй, хүмүүс өөрсдийнхөө авчирсан хуучин муу ажилд өмсөх хувцастайгаа л ажил хийж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/, 
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Л.Амгалангийн “... Талийгаач О.Мягмарсүрэнгийн биед цээж, хэвлийн хөндийн бүрэн салсан хугарал, дотор эрхтнүүдийн ил гарсан язарсан байдал. Нуруу нугасны тасарсан, хугарал, зүүн хөлд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн их биеийн бүрэн салж хугарсан байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд эксковаторын шанагаар үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн бие эрхтэн нь бүрэн салж хугарсны улмаас нас баржээ. Талийгаач нь нас бараад 16-аас дээш цаг болсон байна. Талийгаачийн цуснаас 0.7 промилли этилийн спирт илэрсэн нь талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь дээрх этилийн спиртийн нөлөөгөөр нас бараагүй байна. Дээрх шинжилгээг тодорхойлоход дээж хүрэлцээгүй тул шинжилгээнд явуулах боломжгүй байна..” гэсэн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-63 дугаар хуудас/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Г.Гантөмөр, л.Эрдэнэбат, Б.Чулуунбат нарын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18/22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-63 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
 
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч *******, ******* нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нар нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 41.200.000 төгрөг төлсөн болох нь Хохирол хүлээн авсан тухай “... миний бие хүү О.Мягмарсүрэн нас барсан хэрэгт оршуулгын зардалд 11,200,000 төгрөг, тэтгэмжинд 30,000,000 төгрөг нийт 41,200,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5553030755 дансаар хүлээн авлаа. Цаашид *******, ******* нараас нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн төлөгдсөн” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 17 дугаар хуудас/, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сумъяахүү, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн хүрээнд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нар нь болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Мөн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал нь хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан заалтыг хэрэглэх боломжгүй байх тул шүүгдэгч нарын хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргаж байна” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүх  хуралдаанаар гэм буруутай гэдэг нь тогтоогдсон учир хуульд заасан ял хариуцлагын талаар өөрийн санал бодлоо хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байна. Нэгдүгээрт тухайн гэмт хэрэг нь  тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хоёрдугаарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, саналгүй учир шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй учир хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. *******, ******* нар нийтдээ 41,200,000 төгрөгийг төлсөн. Үүнээс 30 сая төгрөг нь хуульд заасан үндэслэлээр 36 сартай тэнцэх мөнгөн тэтгэмж, 11,200,000 төгрөг нь оршуулгатай холбоотой зардал болно. Прокурор нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэсэн атлаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл заалтуудыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн учир хөнгөн гэмт хэрэгт тооцогдоно. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломж *******ын хувьд байна. Өөрөөр хэлбэл ******* энэ гэмт хэргийг үйлдсэнээрээ цаашид ийм төрлийн гэмт хэргийг гаргахгүй байх ойлголт авсан. Мөн аймаг орон нутгаа гэсэн сэтгэлтэй гэдгийг нь шүүхээс харгалзан үзэх үндэслэл болно. Хоёдугаарт хохирогчид хандаж байгаа хандлагыг үнэлэх ёстой. Өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар нэгэн гомдол, саналгүй гэдгийг харах ёстой. Хэдийгээр хор уршиг арилахгүй ч гэсэн энэ хүнд олон жилийн ял өгснөөрөө бас л арилахгүй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэдгийг шүүх ялын бодлого оногдуулахдаа илүү анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс прокурорын  2  жилийн хорих ялын саналыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой гэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Улсын яллагч нь миний үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Төрийг төлөөлж оролцож байгаа хүн хэргийн нөхцөл байдалтай холбогдуулж ийм дүгнэлт гаргах нь зөв гэж бодож байна. Учир нь гэвэл эрдэнэт хүний амь нас осолдсон тохиолдолд төр нь иргэнээ хамгаална. Хууль хэрэглээний хувьд харгалзан үзэх зүйл байна. Үүнд улсын яллагчийн саналаас өөр саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Хоёрдугаарт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, тус хуулийн 7.1-т зааснаар хор хохирлоо төлөхөө илэрхийлсэн буюу төлсөн гэж заасан. Хүний амь насыг хэдэн төгрөгөөр төлчихсөн гэж хэлж чадахгүй. Гэхдээ өнөөдөр хохирогчийн эцэг уучилж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг хүний амь нас үрэгдсэн бол хэрэглэхгүй гэх босго байхгүй. Нэгэнт ийм босго тавиагүй тул хууль зөрчсөн зүйл болохгүй. Миний үйлчлүүлэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Бага наснаасаа өрх толгойлж ээж, эгч, дүү нараа тэжээх гэж 09 дүгээр ангиа төгсөөд биеийн хүчний ажил хийсэн. Хаана л хүнд механизм ашиглаж байна тэр газар нь очиж ажилладаг. Ах дүү нар нь хүртэл ажил гэсээр байгаад зүүд зэрэглээ шиг турчихсан байна гэж хүртэл ярьдаг. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уучилж байна. Бид Үндсэн хуулинда хүмүүнлэгийн зарчим баримтална гэсэн үндсэн үзэл баримтлалтай. Энэ үзэл баримтлалын дагуу эрүүгийн хууль нийцэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, тус хуулийн 7.1 дэх заалтыг хэрэглэхгүй байх босго байхгүй. Болгоомжгүй хүний амь насыг хохироосон бол тус заалтыг хэрэглэхгүй гэх зүйл байхгүй учраас ялыг тэнсэх бололцоотой байна гэж үзэж байна.  Ялыг тэнссэнээрээ хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болохгүй. Яагаад гэвэл энэ заалтыг хэрэглэхгүй байсан бол хууль тогтоогч босго тавих ёстой байсан. Энэ босго байхгүй тул тус заалтыг хэрэглэж болно гэж үзэж дээрх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
 
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хуульчилан заажээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг. 

Хүнийг алах гэмт хэрэг нь шууд санаатай буюу хохирогчийг үхэлд хүргэхийг хүссэн байдаг. Харин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна, амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч хайхрамжгүй хандаж, хөнгөмсөгөөр найдсан байдаг. 

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгч нарын хувийн байдал,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн, Х.Цэцэгхорлоо нарын “шүүгдэгч *******, ******* нарт оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч *******, ******* нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 41.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , О.Сумъяахүү нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Гончигдоржийн *******, Боржигон овогт Баяр-Отгоны нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт Гончигдоржийн *******, Боржигон овогт Баяр-Отгоны нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.  
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 41.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , О.Сумъяахүү нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.