Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
Улсын яллагч  Д.Ганцэцэг, 
Хохирогч *******, /цахимаар/ 
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д  холбогдох 2226000000014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг “Хөөвөр” гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй овогт Бат-Отгоны ******* /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь санаачилж, төлөвлөн , нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” баарны орчим иргэн *******ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, “Хувай-20” загварын гар утас, гар утасны кейс, янжуур тамхи 1 хайрцаг, виза карт зэргийг авч 276.000 төгрөгийн, Хаан банкны виза картнаас нь 1.010.000 төгрөгийг уншуулан авч, *******од нийт 1.286.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гардаг өдөр ******* над руу найз нь аймагт ирчихлээ гэхээр нь би одоохондоо завгүй байна чам руу үдээс хойш залгая гээд үдээс хойш залгасан. Тэгээд орой нь уулзаад нэг айлд 1 пиво уучихаад Альфа бааранд сууж байгаад би Б.Өлзийхутгыг дуудахаар болсон. Тэгээд дараа нь Э.Буянбаяр гээд найзыгаа дуудахаар болсон. Бид хэд юм уугаад байж байсан чинь , ******* хоёр гадаа гараад муудалцаад байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор та хоёр учраа олоод араас ороод ирээрэй гээд Э.Буянбаяртай бааранд орчихоод эргээд гарч ирсэн. Тэгээд би юу ч санахгүй байгаа. Өглөө нь Баянширээ гээд буудалд сэрсэн. , Э.Буянбаяр 2 намайг тэр буудалд оруулсан байсан. ...Гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа. Тэр өдөр архи ууснаасаа болоод ийм байдалд хүрсэн ...Хохиролд сайн дураараа 500,000 төгрөг, шинэ гар утас төлсөн гэв. 
  
Хохирогч О.Өлзий-орших шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн орой 18 цагт ******* бид хоёр уулзсан. Тэгээд нэг айлд орчхоод тэндээсээ Альфа баар орсон. Тэндээ 3 пиво уугаад сууж байсан чинь ******* найзыгаа дуудаад гээд найз нь ирсэн. Тэгээд бид гурав 0,5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи уусан. Тэрийг уугаад сууж байтал нь Э.Буянбаяр гээд найзаа дуудсан. Э.Буянбаяр ирсний дараа ахиад нэг шил архи уусан. Тэгсэн намайг гараад уулзъя гээд томроод байсан. Тэгээд гарсан чинь миний цээж рүү түлхсэн. Тэгээд булан тойроод Э.Буянбаяр тэр хоёр намайг зодсон. Тэгсэн чинь , ******* хоёр мотоцикл аваад ирье гэж яваад Э.Буянбаяр намайг хараад үлдсэн. Би сиймхий гараад булан руу орсон чинь Э.Буянбаяр намайг чирч гаргаж ирээд яасан бааштай юм энэ тэр гээд өшиглөөд байсан. Тэгээд нөгөө 2 ирээд Э.Буянбаяр хоёр намайг зодоод утас картаа гаргаад ир гээд нэгжээд байсан. Би тэгэхээр нь утсаа өвс рүү шидсэн чинь сая наадахад чинь байсан гээд олоод авсан. Тэр үед ******* дэргэд хараад зогсоод байсан. Тэгээд миний утсыг аваад тэр 3 мотоциклтой сундлаад явсан. Тэрнээс хойш би тэр хүүхдүүдтэй таараагүй. ... Өлзийхутга  нь  Э.Буянбаяр бид хоёр хамт өгч байгаа гээд 1,500,000 төгрөг өгсөн Зүгээр хохирлыг чинь барагдуулж байгаа юм, эмчилгээндээ зарцуулаарай гэж өгсөн.  ******* хийсэн үйлдлээ гэмшиж байна гээд 350,000 төгрөгийн үнэтэй Redmi гээд утас, 500,000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв. 
 
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагийн орчимд ******* над руу утсаар ярьсан. *******тэй намар хамт Налайхад зам ангид ажиллаж байсан юм. Тэгээд уулзахаар болсон. Би *******тэй 9 дүгээр хороонд гэрийнхээ ойролцоо уулзсан. Тэгээд бид хоёр “Альфа” баар луу явсан. “Альфа” бааранд 18:00 цаг өнгөрч байх үед орсон. Тэгээд бид хоёр лаазтай “Сэнгүр” пиво гурав, гурван ширхгийг уусан. Бид хоёр ууж байхад *******гийн найз Өлзийхутга гэх залуу ирсэн байж байгаад ахиад Буяка гээд залуу ирсэн. Тэгээд 1 шил 0.75 литрийн хэмжээтэй “Харзтай” архийг бид 4 уусан. Би тэр архины мөнгийг картнаасаа уншуулсан юм. Тэр архийг уучихаад гарсан чинь араас *******, Өлзийхутга, Буяка гэх залуутай гурвуулаа гараад ирсэн. Тэгсэн чинь Өлзийхутга нь баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт цохисон, аймаар сагсуу юм билээ. Тэгээд Өлзийхутга, Буяка хоёр намайг гараараа цохиод өшиглөөд байсан. Би тэгээд “Альфа”-гийн араар зугтаагаад яваад байтал нэг сиймхий гарахаар нь би нэг мухарт ороод өвсөн дотор хэвтээд нуугдсан чинь Буяка нь ирээд намайг яагаад жүжиглээд байгаа юм гээд өшиглөөд, бос пизда минь, лалар минь гээд нүдээд байсан. Би боссон чинь Буяка нь намайг зөндөө өшиглөсөн. Би амьсгаа авах завгүй л нүдүүлсэн. Тэгснээ нөгөө хоёр луугаа утсаар яриад нөгөөдөх чинь энд байна, та хоёр араар нь тойроод ороод ир гээд байсан. Нөгөө хоёр нь мотоциклтой хүрээд ирсэн. Нөгөө хоёр нь ирээд Өлзийхутга нь бас намайг өшиглөсөн, нэг мэдэхэд хөл орж ирсэн. Би дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгсэн миний толгой дээр дэвсээд байсан. Би ёооё гээд орилсон тэгсэн чинь баашлаад байна гээд Өлзийхутга, Буяка хоёр нь нүдээд байсан. ******* нь хараад зогсоод, тэгээд намайг босгож ирээд нэгжээд кармаа руу гараа хийгээд тэмтэрч үзээд байсан. Намайг Өлзийхутга, Буяка хоёр утсаныхаа ард байгаа картаа өг гээд байсан. Тэгснээ түрүүн хэвтэж байсан газраа наад чинь нуучихлаа гээд тэр хэвтэж байсан газар луу гэрэл тусгаад хараад байсан. Тэгснээ миний гар утсыг тэндээс Өлзийхутга нь аваад над руу ирсэн. Тэгснээ ирснээ Өлзийхутга Буяка хоёр намайг өшиглөсөн. Би амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд орилсон чинь баашлаад байгаарай гээд байсан. Тэгснээ *******, Өлзийхутга, Буяка гурав мотоцикл дээр гурвуулаа сундлаад гараад явсан. Би тэр газраа босч чадахгүй 1 цаг орчим хэвтсэн. Тэгээд босоод хашаа түшиж явж байгаад засмал руу орж ирээд явган яваад гэртээ харьсан. Өглөө би Төрийн банк ороод 192100498942 тоот дугаартай дансаа шалгуултал миний данснаас шөнө 500.000 төгрөгөөр 1 удаа, дахиад 510.000 төгрөгөөр 1 удаа нийтдээ 2 удаа зарлага гарсан байсан. Миний дансанд 1.064.000 төгрөг байсан.  ******* бид 2 Альфа баар орсны дараа Өлзийхутга, Буяка хоёрыг ирээгүй байхад  гараад 36 дугаар байрны замын эсрэг талд байдаг 2 давхар дэлгүүр ороод 2 хайрцаг МEVIUS тамхи авсан тэнд 7600 төгрөг картнаасаа уншуулсан тухай үед ******* хажууд зогсож байсан учир миний кодыг сонссон. Нөгөө 2 нь бол мэдэхгүй байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 22, 24 дүгээр хуудас/
     
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Өлзий-Оршихыг 18:00 цагийн орчим нэг найз дуудаад байна, уулзаад ирье гээд гарсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байсан. Би 21:00 цагийн үед залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Би цэнэг нь дуусчихсан юм байна гэж бодсон. Тэгээд унтаж байсан чинь 01:40 минутын орчим байх Өлзий-Орших нил цус нөж болчихсон гар хуруу нь ч цустай цамцны зах нь урагдчихсан куртик, өмд нь нил шороотой гутал нь ханзарчихсан орж ирсэн. Яасан гээд асуусан чинь эхлээд дуугарахгүй байснаа, ёолоод хэвтэж чадахгүй өндийж босч ирээд байсан. Тэгээд би ахиад хоргоогоод асуутал намайг 3 хүн нүдээд утсаа өг картаа өг гээд байсан. *******тэй уулзсан тэр л миний картны кодыг мэдэж байгаа нөгөө хоёр нь бол мэдэхгүй гээд байсан. Тэд нар зодоод байхаар нь утсаа олохгүй байх гээд өвс рүү шидчихсэн юм шиг байна лээ. Тэгээд тэр хүмүүс нь өөрсдөө гэрэл тусгаж яваад олчихсон юм шиг байна гэж яриад, бас баашлаад бос муу лалар минь гээд босгож ирээд нүдээд байсан гэж хэлсэн. Шөнө нь би түргэн дуудъя, цагдаа дуудъя гэсэн чинь Өлзий-Орших ганцхан тэр ******* гэдэг нь л миний кодыг мэдэж байгаа. Тэр арай ч мөнгө авчихгүй байх гээд байсан. Өглөө бид хоёр босоод Төрийн банк ороод онгойхыг нь хүлээж байгаад онгойхоор нь Өлзий-Орших дансаа шалгуултал данснаас нь 500.000 төгрөгөөр 1 удаа, 510.000 төгрөгөөр 1 удаа нийт 2 удаагийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд өргөдөл бичээд цагдаа дээр очсон. Банкны тэнд байхад би өөрийнхөө утаснаас тэр *******тэйгээ ярь гээд залгуулаад чанга дээр нь тавиад яриулаад яриаг нь сонстол, ******* нь би буудалд байна, гоймон идэж байна. Чи наадмын талбайн ард хүрээд ир харин ганцаараа ирээрэй гээд байсан. Данснаас миний мөнгийг авсан байна утас яачваа гэсэн ******* нь харин ямар ч байсан хүрээд ир мэдэхгүй байна, учрыг нь ольё гээд яриад байсан. Тэгээд наадмын талбайн тэнд нь очилгүйгээр шууд цагдаа дээр ирсэн юм. Цагдаа дээр ирчихээд ойрхон айл руу очоод ахиад *******тэй нь яриултал ээж цагдаад мэдэгдчихсэн юм шиг байна, гээд Өлзий-Орших хэлтэл ******* нь манийгаа аргалаарай, нөгөө хоёр нэг нь утас нь холбогдохгүй байна, нэг нь бол байгаа гээд байсан. Манай хүүхэд *******д ерөөсөө чи л миний кодыг мэдэж байгаа ш дээ нөгөө хоёр чинь мэдэхгүй шүү дээ гэтэл би харин согтуугаараа хэлчихсэн байна лээ гээд байсан. Тэгэхээр нь Өлзий- Орших юун согтох согтохоор юм уугаагүй шүү дээ гээд байсан. Би утсыг нь чанга дээр нь тавиулж яриулсан юм”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
     
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн төрийн банкны 19200498942 тоот дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /хх-ийн 110 дугаар хуудас/, 

Шүүдэгч *******, хохирогч ******* нарын гар утсаны орсон, гарсан дуудлага /хх-ийн 118 дугаар хуудас/, 

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 45-48 дугаар хуудас/, 

    Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №37 дугаартай “…Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, зүүн чих, дух, баруун хөх, нуруу хэвлий хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт/хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

    Эд зүйлд /Баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл:  “Оюу төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн  тэмдэглэл” /хх-ийн 11-16 дугаар хуудас/,  

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 08 дугаартай тодорхойлолт /хх-ийн 91/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг болно. 

Улсын яллагч: “...Шүүгдэгч ******* нь санаачилж төлөвлөн болон өсвөр насны шүүгдэгч Э.Буянбаяр нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Альфа баарны орчимд иргэн ******* руу хүч хэрэглэн довтолж Huawei-20 загварын гар утас болон виза карт зэргийг авсан гэмт хэргийн зохион байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хохирогч *******, гэрч Жаргал нарын мэдүүлгүүд, Төрийн банкны 19200498942 тоот депозит дансны хуулга, яллагдагч *******, хохирогч ******* нарын гар утасны орсон гарсан дуудлагын жагсаалт, хөрөнгийн үнэлгээний 72 дугаартай тайлан, Оюу төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч *******н хувьд хохирогч *******од төлөх хохирол төлбөр байхгүй” гэсэн дүгнэлтийг,
 
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Адъяатогтох: “...*******д холбогдох хэргийг өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Энэ үндэслэл дээр эсэргүүцэл бичигдэж давж заалдах шатны шүүхийн магадлал гараад түүнийг хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож *******д холбогдох хэсгийг дахин шийдвэрлүүлж байгаа учраас энэ хэргийг анхны яллах дүгнэлтээр шийдвэрлэ гэсэн гол агуулга харагдаж байгаа. ...Уг хэргийн зүйлчлэлд өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Гэхдээ хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан саналаа хэлнэ. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй, гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирлын хувьд сая шинжлэн судлуулсан нотлох баримтууд гол төлөв хохиролтой холбоотой баримтууд байгаа бөгөөд ******* нь бусдын биед хохирол учруулах үйлдэл хийгээгүй, дээрэмдсэн эд зүйлийг өөртөө шингээж авсан зүйл байхгүй. Мөнгийг тэр хоёр хувааж авсан гэж мэдүүлдэг, мөн утсыг ******* аваагүй. ...******* сэтгэл гаргаж, 370,000 төгрөгийн үнэтэй Redmi 9А утсыг *******од өгсөн. Энэ утсыг нэхэмжлэхгүй. ...Өмгөөлөгчийн хувьд 500,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан гэж үздэг. Учир нь шинжлэн судалсан баримтад дансны хуулгад Б.Нямбат гэх хүний овог нэр гарч ирсэн. Та нар хохирлоо төлөх ёстой гээд *******н ар гэрт нь шаардлага тавиад мөрдөн шалгах ажиллагааны явцад 500,000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлж аваад *******гээс авсан мөнгөө *******ын данс руу хийсэн байдаг. Энэ нь сая шинжлэн судалсан нотлох баримтаас харагдаж байгаа. ******* нь 1,010,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй, утсыг ч аваагүй. Гэхдээ утсыг сайн дураараа төлж байгаа. 500,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжиж, хууль бусаар авсан хөрөнгө гэж үзэн хохирогчоос гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******н   холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь санаачилж, төлөвлөн , нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” баарны орчим иргэн *******ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, “Хувай-20” загварын гар утас, гар утасны кейс, янжуур тамхи 1 хайрцаг, виза карт зэргийг авч 276.000 төгрөгийн, Хаан банкны виза картнаас нь 1.010.000 төгрөгийг уншуулан авч, *******од нийт 1.286.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон энэ нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь санаачилж, төлөвлөн , нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” баарны орчим иргэн *******ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, “Хувай-20” загварын гар утас, гар утасны кейс, янжуур тамхи 1 хайрцаг, виза карт зэргийг авч 276.000 төгрөгийн, Хаан банкны виза картнаас нь 1.010.000 төгрөгийг уншуулан авч, *******од нийт 1.286.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

Хохирогч *******ын “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагийн орчимд ******* над руу утсаар ярьсан. *******тэй намар хамт Налайхад зам ангид ажиллаж байсан юм. Тэгээд уулзахаар болсон. Би *******тэй 9 дүгээр хороонд гэрийнхээ ойролцоо уулзсан. Тэгээд бид хоёр “Альфа” баар луу явсан. “Альфа” бааранд 18:00 цаг өнгөрч байх үед орсон. Тэгээд бид хоёр лаазтай “Сэнгүр” пиво гурав, гурван ширхгийг уусан. Бид хоёр ууж байхад *******гийн найз Өлзийхутга гэх залуу ирсэн байж байгаад ахиад Буяка гээд залуу ирсэн. Тэгээд 1 шил 0.75 литрийн хэмжээтэй “Харзтай” архийг бид 4 уусан. Би тэр архины мөнгийг картнаасаа уншуулсан юм. Тэр архийг уучихаад гарсан чинь араас *******, Өлзийхутга, Буяка гэх залуутай гурвуулаа гараад ирсэн. Тэгсэн чинь Өлзийхутга нь баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт цохисон, аймаар сагсуу юм билээ. Тэгээд Өлзийхутга, Буяка хоёр намайг гараараа цохиод өшиглөөд байсан. Би тэгээд “Альфа”-гийн араар зугтаагаад яваад байтал нэг сиймхий гарахаар нь би нэг мухарт ороод өвсөн дотор хэвтээд нуугдсан чинь Буяка нь ирээд намайг яагаад жүжиглээд байгаа юм гээд өшиглөөд, бос пизда минь, лалар минь гээд нүдээд байсан. Би боссон чинь Буяка нь намайг зөндөө өшиглөсөн. Би амьсгаа авах завгүй л нүдүүлсэн. Тэгснээ нөгөө хоёр луугаа утсаар яриад нөгөөдөх чинь энд байна, та хоёр араар нь тойроод ороод ир гээд байсан. Нөгөө хоёр нь мотоциклтой хүрээд ирсэн. Нөгөө хоёр нь ирээд Өлзийхутга нь бас намайг өшиглөсөн, нэг мэдэхэд хөл орж ирсэн. Би дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгсэн миний толгой дээр дэвсээд байсан. Би ёооё гээд орилсон тэгсэн чинь баашлаад байна гээд Өлзийхутга, Буяка хоёр нь нүдээд байсан. ******* нь хараад зогсоод, тэгээд намайг босгож ирээд нэгжээд кармаа руу гараа хийгээд тэмтэрч үзээд байсан. Намайг Өлзийхутга, Буяка хоёр утсаныхаа ард байгаа картаа өг гээд байсан. Тэгснээ түрүүн хэвтэж байсан газраа наад чинь нуучихлаа гээд тэр хэвтэж байсан газар луу гэрэл тусгаад хараад байсан. Тэгснээ миний гар утсыг тэндээс Өлзийхутга нь аваад над руу ирсэн. Тэгснээ ирснээ Өлзийхутга Буяка хоёр намайг өшиглөсөн. Би амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд орилсон чинь баашлаад байгаарай гээд байсан. Тэгснээ *******, Өлзийхутга, Буяка гурав мотоцикл дээр гурвуулаа сундлаад гараад явсан. Би тэр газраа босч чадахгүй 1 цаг орчим хэвтсэн. Тэгээд босоод хашаа түшиж явж байгаад засмал руу орж ирээд явган яваад гэртээ харьсан. Өглөө би Төрийн банк ороод 192100498942 тоот дугаартай дансаа шалгуултал миний данснаас шөнө 500.000 төгрөгөөр 1 удаа, дахиад 510.000 төгрөгөөр 1 удаа нийтдээ 2 удаа зарлага гарсан байсан. Миний дансанд 1.064.000 төгрөг байсан.  ******* бид 2 Альфа баар орсны дараа Өлзийхутга, Буяка хоёрыг ирээгүй байхад  гараад 36 дугаар байрны замын эсрэг талд байдаг 2 давхар дэлгүүр ороод 2 хайрцаг МEVIUS тамхи авсан тэнд 7600 төгрөг картнаасаа уншуулсан тухай үед ******* хажууд зогсож байсан учир миний кодыг сонссон. Нөгөө 2 нь бол мэдэхгүй байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 22, 24 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг, гэрч “...Манай хүү Өлзий-Оршихыг 18:00 цагийн орчим нэг найз дуудаад байна, уулзаад ирье гээд гарсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байсан. Би 21:00 цагийн үед залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Би цэнэг нь дуусчихсан юм байна гэж бодсон. Тэгээд унтаж байсан чинь 01:40 минутын орчим байх Өлзий-Орших нил цус нөж болчихсон гар хуруу нь ч цустай цамцны зах нь урагдчихсан куртик, өмд нь нил шороотой гутал нь ханзарчихсан орж ирсэн. Яасан гээд асуусан чинь эхлээд дуугарахгүй байснаа, ёолоод хэвтэж чадахгүй өндийж босч ирээд байсан. Тэгээд би ахиад хоргоогоод асуутал намайг 3 хүн нүдээд утсаа өг картаа өг гээд байсан. *******тэй уулзсан тэр л миний картны кодыг мэдэж байгаа нөгөө хоёр нь бол мэдэхгүй гээд байсан. ...Өлзий-Орших ганцхан тэр ******* гэдэг нь л миний кодыг мэдэж байгаа. Тэр арай ч мөнгө авчихгүй байх гээд байсан. Өглөө бид хоёр босоод Төрийн банк ороод онгойхыг нь хүлээж байгаад онгойхоор нь Өлзий-Орших дансаа шалгуултал данснаас нь 500.000 төгрөгөөр 1 удаа, 510.000 төгрөгөөр 1 удаа нийт 2 удаагийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд өргөдөл бичээд цагдаа дээр очсон. ...Цагдаа дээр ирчихээд ойрхон айл руу очоод ахиад *******тэй нь яриултал ээж цагдаад мэдэгдчихсэн юм шиг байна, гээд Өлзий-Орших хэлтэл ******* нь манийгаа аргалаарай, нөгөө хоёр нэг нь утас нь холбогдохгүй байна, нэг нь бол байгаа гээд байсан. Манай хүүхэд *******д ерөөсөө чи л миний кодыг мэдэж байгаа ш дээ нөгөө хоёр чинь мэдэхгүй шүү дээ гэтэл би харин согтуугаараа хэлчихсэн байна лээ гээд байсан. Тэгэхээр нь Өлзий- Орших юун согтох согтохоор юм уугаагүй шүү дээ гээд байсан. Би утсыг нь чанга дээр нь тавиулж яриулсан юм”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн төрийн банкны 19200498942 тоот дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /хх-ийн 110 дугаар хуудас/, Шүүдэгч *******, хохирогч ******* нарын гар утасны орсон, гарсан дуудлага /хх-ийн 118 дугаар хуудас/,  2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 45-48 дугаар хуудас/,  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №37 дугаартай “…Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, зүүн чих, дух, баруун хөх, нуруу хэвлий хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт/хх-ийн 37-39 дүгээр хуудас/,     Эд зүйлд /Баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл:  “Оюу төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн  тэмдэглэл” /хх-ийн 11-16 дугаар хуудас/  зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно. 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч ******* нь санаачилж, төлөвлөн , нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” баарны орчим иргэн *******ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, “Хувай-20” загварын гар утас, гар утасны кейс, янжуур тамхи 1 хайрцаг, виза карт зэргийг авч 276.000 төгрөгийн, Хаан банкны виза картнаас нь 1.010.000 төгрөгийг уншуулан авч, *******од нийт 1.286.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч овогт Бат-Отгоны *******г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.    
 
 Шүүгдэгч ******* нь хохирогч  *******од Redmi загварын гар утас, 500,000 төгрөгийг хохиролд төлсөн болох хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэдээ “...******* нь 1,010,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй, утсыг ч аваагүй. Гэхдээ утсыг сайн дураараа төлж байгаа. 500,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжиж, хууль бусаар авсан хөрөнгө гэж үзэн хохирогчоос гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасаныг үндэслэлгүй байна гэж үзэн шүүх хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 
 
Иймд шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Улсын яллагч шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:  “...Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлж авахаар довтолсон гэх гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай. Тийм учраас улсын яллагчийн зүгээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******н үйлдсэн хэргийн зүйлчлэлийн талаар прокурортой маргахгүй. ...******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо нөхөн төлсөн, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж байгаа. Хувийн байдлын хувьд төлөв даруу хүүхэд бөгөөд дөнгөж политехникийн коллежоо төгсөөд ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, цаашдаа мэргэжлээрээ ажиллаж амь амьдралаа залгуулах, аав, ээж, ах дүү нараа асрах алсын бодолтой байсан. Гэхдээ гутарч гуниад урвуу дорой байх шаардлагагүй гэдгийг өөрт нь хэлж байгаа. Хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшээд өөрөө цаашаа эрүүл саруул зөв явах хэрэгтэй гэдгийг мөн хэлсэн. Сэтгэл санааны хувьд нэлээд гутрангуй, хүнд, стресстэй байгаа. Энэ нь гаднаасаа ч гэсэн харагдаж байгаа. ******* нь шагайн спортоор хичээллэдэг, тогтвортой, ямар нэгэн асуудалд ул суурьтай ханддаг зэрэг зан чанарыг тодотгож хэлмээр байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэмшиж байгаа. Холбогдсон хэргийн зүйлчлэл нь хорих ялтай ч гэсэн хохирлоо төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хор уршгаа арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт хэрэглэх заалт байгаа. Уг заалт нь *******н хэргийн зүйлчлэлд тохирч байгаа. Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй хугацаагаар ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой байна гэсэн саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс овогт Бат-Отгоны *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар жинсэн өмд 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхэг, төрийн банкны виза карт 1 ширхэг, MEVIUS гэсэн хайрцагтай 16 ширхэг янжуур тамхи зэргийг устгаж,  камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийпвэрлэлээ. 
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Бат-Отгоны *******г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч овогт Бат-Отгоны *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар жинсэн өмд 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхэг, төрийн банкны виза карт 1 ширхэг, MEVIUS гэсэн хайрцагтай 16 ширхэг янжуур тамхи зэргийг устгаж,  камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР