Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2023          01          25                                           2023/ШЦТ/77

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Золбоо, Ч.Отгонбаяр, нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Хулан,  

улсын яллагч Г.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч ***********,

шинжээч эмч *********,

хохирогч ************ түүний хууль ёсны төлөөлөгч ***********,

шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч  Б.Отгонбаяр, Э.Амархүү нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******** овогт ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205027412199 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ****** оны ***** дүгээр сарын ******-ний өдөр Дорноговь аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******дүүргийн ******* дугаар хороо, ****** гудамж, ******* дугаар байрны жижүүр ажилтай, ам бүл 1, ******* дүүргийн ****** дугаар хороо, ******* дэнжийн ******* гудамж, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ***************

 

Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ******* дүүргийн ****** дугаар хороо, ******* ****** дугаар байрны 1 болон 7 давхарт хохирогч ********** биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, “орцонд бие засдаг” гэх шалтгаанаар гараараа болон өмдний тэлээгээр ********** толгой, нүүр, цээж, хэвлий, нуруу хэсэгт нь олон удаа ороолгон, цохиж онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархины хүнд зэргийн няцрал, нүүр, цээж, хэвлий, нуруу, дээд, доод мөчдөд шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би орцонд жижүүр хийдэг болсон үеэс хойш ******* мэддэг болсон. ******* архи ууж, орц завааруулаад, улмаар орцонд унтаад, үгүй бол гадаа хэвтэж байдаг байсан. Тэр бүрд нь миний дүү ингэж болохгүй ээ гэж хэлдэг байсан. Тухайн үед өөрийн уур хилэнгээсээ болоод ийм муухай хэрэг хийсэн. Тухайн үед *******в ахаа надад ганц шил архи аваад өг тархи толгой өвдөөд байна гэж надад хэлсэн. Би за гэж хэлсэн. Ах нь яваад ирье гээд өвчин намдаах эм, 2 бэлэн хоол авч хамт идэж уусан. Би дахин архинд явсан. Тухайн үед ******** нүүр ам хөх няц болсон байсан. Чи яагаад ингээд хүн амьтантай зодолдоод байдаг юм бэ гэхэд манай том банди зодсон гэж хэлж байсан. Тухайн өдрийн орой 12 цагийн орчим 7 давхарт байж байсан. *********чиний баас, шээс үнэрийг би байнга арчиж цэвэрлэж байна гэж хэлсэн. Чи лифтний шил хагалсан уу гээд гаргасан. Хог ухаад байдаг байсан. Ахынхаа ажлыг ойлго гэж удаа дараа хэлдэг байсан. Хийсэн хэрэгтэй гэмшиж, харамсаж байна. Хохиролд 1,000,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******: “...2022 оны 8 дугаар сарын 09-нд шилжих шөнө орцны үүдэнд таараад 2 шил архи уусан. Одоо миний эрүүл мэндийн байдал хэцүү байна. Байнгын эмчийн хяналтанд байгаа. Эмчилгээний зардал мөнгө хэцүү байна. Байнга эмчид үзүүлдэг. Тухайн үед ***** толгойны эм асууж байснаа сайн санахгүй байна....нүүрээ яасан бэ гэж надаас асуугаагүй... би ****** зодуулахаасаа өмнө гэмтэл авч байгаагүй...байрны гадаа унтаж байгаагүй...байр зарагдсан гэж мэдээгүй. Эхнэртэй холбогдоогүй байсан. Нүүсэн эсэхийг нь мэдээгүй байсан...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч ******* мэдүүлэхдээ: “...тархины няцралын үед толгой өвдөх, гуйвах, дайвах шинж тэмдэгүүд илэрнэ. Тухайн гэмтэл нь хүний биеийн тэнцвэрт нөлөөлнө. Суран тэлээгээр ороолгох үед тархинд хүнд зэргийн няцрал үүсэх боломжтой. Миний бичсэн үзлэгээр тархины тухайн хэсгийн хуйх дээр язрал байгаагүй. Ил харагдах гэмтэл, хуйх дээр шарх анзаарагдаагүй, ил байгааг нь бичсэн байна. Тухайн гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. ******* өмнө нь зодуулсан байхын бол тухайн цаг хугацаанд ялгагдах боломжгүй. Өнгөний ялгарлаар ялгагдахгүй, Ногоон шаргал туяа, зулгаралтын дараа үүснэ. Туяа нь арьсан дээр 14 хоногийн дараагаас арилна. Ногоон шаргал туяа нь бор шаргал болоод л эдгэрдэг. Хүн бүрт харилцан адилгүй. Духны зүүн хэсэг нь духаа л хэлж байгаа. Ясны хугарал, тархины бяцрал, аалзан  бүрхэвчийн идээт үрэвсэл гэсэн 3 гэмтэл гарсан байна. Дарааллаар нь хэлбэл Клиникийн дүрс оношилгоон дээр дух ясны хугарал, цус хураа нь харагдахгүй байна. Урьдчилсан байдлаар эмч нар оношоо тавьчихсан байдаг. Энэ онош нь харагдахгүй байгаа тул духны ясны хугарал, цусан хурааг тавиагүй. Хугарал нь дүрс оношлогооны шинжилгээн дээр харагдахгүй байна. Идээт  үрэвсэл  гэж байна. Энэ хүн дээр идээт үрэвсэл нь хоёрдогчоор хүндэрч байгаагийн шинж. Хүнд зэргийн няцрал учраас идээт үрэвсэл хурдан явагдана. 09-нд гэмтлийг аваад 10-нд аалзан бүрхүүлийн идээ үүсэх боломжтой. Мөн нугасанд үүсэх боломжтой...“ гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

          мөрдөн байцаалтад хохирогч *********** өгсөн: “...миний санаж байгаагаар би орцны жижүүртэй архи ууж байснаа санаж байгаа юм. Орцны жижүүр 0,75 литрийн 1 шил хараа архи аваад бид хоёр жижүүрийн өрөөнд хоёулахнаа уусан. Архи ууж байгаад тасарчихсан байсан. Би орцны гадаа гэр лүүгээ орох гээд эрүүл явж байхад орцны жижүүр ******** таарсан. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн:  “...2022 оны 8 дугаар сарын 10-ны 09 цаг 09 минутанд ****** гэсэн дугаараас залгаад надад хандаж, Баянгол дүүргийн ****** дугаар хороо, **** дугаар байрны **** давхар, ****** тоотод оршин суудаг хүн байна, танай нөхөр шөнөжин хүнд зодууллаа, та ирж нөхрөө ав гэж хэлсэн. Би ажил их, очих боломжгүй байсан учир төрсөн дүү Төгсөө гэх хүнд нь хэл дуулгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ******* өгсөн: “..2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Москва ******** байрны СӨХ-ийн даргаар  ажиллаж эхэлсэн. Намайг ажилд ороход манай орцны жижүүр ******** гэх хүн байсан. ******* үг дуу цөөнтэй, ажлаа сайн хийдэг, москва ***** байрны жижүүрийн өрөөнд подволд  амьдардаг байсан. 2022  оны 8  дугаар сарын 07-ны өдөр байхаа санахгүй байна. Өдөр 13   цагийн  үед орцныхоо хяналтны камерыг шүүж байхад нэг хүн манай байранд байдаг харшлын эмнэлгийн урд талд хэвтэж байгаа харагдсан. Би юун хэвтээд байгаа юм бол гэж бодоод  очтол согтуу хүн хажуу тийшээ хараад хэвтчихсэн баруун нүд нь хавдаад, хөхөрчихсөн хөхөрсөн талынх нь толгойны дээд хэсгээс цус гараад урсчихсан баахан хувцас байсан тэрийгээ дэрлээд унтаж байсан тухайн хүний хувцас нь шороо, тоос, халтар болчихсон байсан......Дэлгүүрийн эгч танай жижүүрийг чинь цагдаа ирээд аваад явж байна гэхээр нь очиж хартал нөгөө согтуу залуу манай байрны үүдэнд дээшээ хараад хэвтчихсэн, нүд нь аниатай, улаан алаг царайтай болчихсон байсан. ***** 2 цагдаатай зогсож байсан. Хяналтын камерын бичлэгийг шүүхэд ****** нөгөө согтуу залуу (******)-г зодож байгаа нь харагдаж байсан. Анх 7 давхарт нөгөө залуу хэвтэж байхад ********** ирээд өшиглөөд цохиод хувцаснаас нь татаад чирээд тэлээг нь тайлаад зодсоор байгаад лифт рүү оруулсан. 1 давхарт лифтнээс ******** нөгөө залууг чирж гаргахад хувцас, футболк нь урагдсан, бие нь цус болчихсон байсан. 1 давхарт зодоод байхаар нь харж чадаагүй, цааш нь юу болсон талаар мэдэхгүй. Өглөө орцоо цэвэрлэх гэж очиход лифтний хажуу талын хана, шал битүү цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11152 дугаартай шинжээчийн “...********* биед тархины хүнд зэргийн няцрал, нүүр, цээж, хэвлий, нуруу, дээд, доод мөчдөд шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины няцрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтанд яллагдагч ******* өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ****** 14 цагийн үед таараад 200 граммын 2 шил архи авч хувааж уусан. ...Нэг сэрээд орцоо эргээд тойрч байтал ****** бөөлжчихсөн, шээчихсэн байхаар нь би түүн дээр очоод, чи орцноос гараа гэж хэлсэн чинь ********* надад хандаж, чамд хамаагүй шүү гэж хэлэхээр нь миний уур хүрээд түүний цээж хэсэг дээр нь хөлөөрөө 2 удаа өвдөглөөд түүний дээгүүр хөлөө давуулж зогсох үед тэр надтай хэрүүл маргаан хийсэн. Түүнтэй хэрүүл маргаан хийж байгаад хажуу талд нь гарч дээрээс нь дарж суугаад түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохих үед тэр намайг эсэргүүцээгүй. Би түүний цээж хэсэг дээр нь өвдөглөж суугаад толгой хэсэг рүү нь гараараа цохисон чинь эсэргүүцэл мөн адил үзүүлээгүй, хэрүүл маргаан хийгээд байсан. Би түүнийг бос гар гэж дахиж хэлэх үед ****** үгүй гээд босохгүй байхаар нь түүний толгой хэсэг рүү нь өвдөглөж нүүр хэсэг дээр нь хөлөө нугалж сууж байгаад босч түүнийг чирээд цахилгаан шатанд суулгасан. Цахилгаан шат нэг давхарт ирэхээр нь ******** цахилгаан шатнаас чирж гаргаад зүүсэн байсан өмдний тэлээг нь тайлж аваад түүний толгой цээж хэсэг рүү нь бүсээр ороолгоод түүнд хандаж, бос гар гэж хэлсэн чинь тэр гарахгүй, хэрүүл хийгээд байхаар нь бүсээр түүний толгой, цээж хэсгийг дахин ороолгосон. Тэгээд босохгүй болохоор нь чирээд орцноос гаргаад хаалгаа хаасан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* өгсөн: “...Эхний удаа дүүгээ эмчлүүлэх гэж гаргасан баримттай 1.904.000 төгрөг байна. Бид нар дүүгээ хөл дээр нь босгож авъя гэж бодоод  зарим  баримтуудыг нь тухайн үедээ авч үлдээгүй байна.  Мөн нэг хүнээс 200-300 мянган төгрөгийн зардал гаргасан мөнгө болох 1.500.000 төгрөг болсон байна. Цаашид сэтгэц, мэдрэлийн өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй, орлогогүй, ажилгүй болсон. Эдгээр зардлуудаа нэхэмжилж авмаар байна. Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

            - байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

            - харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******** нь 2022 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ******* дүүргийн ****** дугаар хороо, ****** ******* дугаар байрны 1 болон ***** давхарт хохирогч ****** биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, “орцонд бие засдаг” гэх шалтгаанаар гараараа болон өмдний тэлээгээр ******** толгой, нүүр, цээж, хэвлий, нуруу хэсэгт нь олон удаа ороолгон, цохиж онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархины хүнд зэргийн няцрал, нүүр, цээж, хэвлий, нуруу, дээд, доод мөчдөд шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:... “шүүгдэгч ******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрт 2,724,100 төгрөгийг нэхэмжилсэн, 88,500 төгрөг төлсөн, 1,624,100 төгрөг гаргуулж олгуулах, мөн цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

                        шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт: “...тархины зүүн талд гэмтэл учирсан байсан болох нь камерын бичлэгээр харагдаж байна.  Тухайн гэмтэл хэрхэн яаж учирсан нь энэ гэмтэл хэрхэн яаж үүссэн нь харагдахгүй байна. Хөхрөлтөөс өөр гэмтэл тогтоогдохгүй байна. Мөн өмнө нь энэхүү гэмтлийг авсан гэж үзэж байна. Энэ хүний үүсгэсэн гэмтэл гэж үзэхгүй байна. Хүнд гэмтэл гэдэг дээр санал нийлэхгүй байна. Энэ хүн зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин духны зүүн талд үүссэн гэмтлээс хүнд гэмтэл үүссэн учраас миний үйлчлүүлэгч тухайн гэмтлийг үүсгэсэн гэх шалтгаант холбоо байхгүй байна. Шүүгдэгч тухайн гэмтлийг учруулсан гэдэг дээр эргэлзээтэй байдал үүсэж байна. Энэ хүн зодох нь зодсон гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна. Бусад гэмтлийн зэрэгт тооцож хариуцлага тооцно уу. мөн хохирогч нь орцонд шээж баадаг зэрэг хохирогчийн нөлөөлсөн байдлыг тогтоолгох. Хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж яллаж байгаа нь тогтоогдохгүй байна...” гэх санал /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “... гэрч ******* мэдүүлэг дээр эмнэлгийн үүдэнд зодуулсан нэг хүн байсан гэдгийг мэдүүлсэн байдаг. Камерын бичлэг дээр нь хохироч зодуулсан байдаг нь харагдаж байна. Өмгөөлөгчийн байр суурьтай санал нэг байна. Шалтгаант  холбоо тогтоогдохгүй байна... ” гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1.Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлээс үүсэх үр дагаварыг ухамсарлаж шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн обьектив болон субьектив талын гэмт хэргийн шинжийг хангаж буй нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн: “...миний санаж байгаагаар би орцны жижүүртэй архи ууж байснаа санаж байгаа юм. Орцны жижүүр 0,75 литрийн 1 шил хараа архи аваад бид хоёр жижүүрийн өрөөнд хоёулахнаа уусан. Архи ууж байгаад тасарчихсан байсан. ...Би орцны гадаа гэррүүгээ орох гээд эрүүл явж байхад орцны жижүүр ****** таарсан. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн:  “...2022 оны 08 дугаар сарын 10-ны 09 цаг 09 минутанд ******** гэсэн дугаараас залгаад надад хандаж, Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***** дугаар байрны 7 давхар, ******* тоотод оршин суудаг хүн байна, танай нөхөр шөнөжин хүнд зодууллаа, та ирж нөхрөө ав гэж хэлсэн. Би ажил их, очих боломжгүй байсан учир төрсөн дүү Төгсөө гэх хүнд нь хэл дуулгасан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ******* өгсөн: “..2022  оны 06 дугаар сарын 01-ний өдөр Москва ***** байрны СӨХ-ийн даргаар  ажиллаж эхэлсэн. Намайг ажилд ороход манай орцны жижүүр ******* гэх хүн  байсан. ***** үг дуу цөөнтэй, аждаа сайн хийдэг, москва ****** байрны жижүүрийн өрөөнд подволд  амьдардаг байсан. 2022  оны 8  дугаар сарын 07-ны өдөр байхаа санахгүй байна. Өдөр 13   цагийн  үед орцныхоо хяналтны камерыг шүүж байхад нэг хүн манай байранд байдаг харшлын эмнэлгийн урд талд хэвтэж байгаа харагдсан. Би юун хүн хэвтээд байгаа юм бол гэж бодоод  очтол согтуу хүн хажуу тийшээ хараад хэвтчихсэн баруун нүд нь хавдаад, хөхөрчихсөн хөхөрсөн талынх нь толгойны дээд хэсгээс цус гараад урсчихсан баахан хувцас байсан тэрийгээ дэрлээд унтаж байсан тухайн хүний хувцас нь шороо, тоос, халтар болчихсон байсан......Дэлгүүрийн эгч танай жижүүрийг чинь цагдаа ирээд аваад явж байна гэхээр нь очиж хартал нөгөө согтуу залуу манай байрны үүдэнд дээшээ хараад хэвтчихсэн, нүд нь аниатай, улаан алаг царайтай болчихсон байсан. ********* 2 цагдаатай зогсож байсан. Хяналтын камерын бичлэгийг шүүхэд ***** нөгөө согтуу залуу (******)-г зодож байгаа нь харагдаж байсан. Анх 7 давхарт нөгөө залуу хэвтэж байхад ***** ирээд өшиглөөд цохиод хувцаснаас нь татаад чирээд тэлээг нь тайлаад зодсоор байгаад лифт рүү оруулсан. 1 давхарт лифтнээс ******** нөгөө залууг чирж гаргахад хувцас, фудболк нь урагдсан, бие нь цус болчихсон байсан. 1 давхарт зодоод байхаар нь харж чадаагүй, цааш нь юу болсон талаар мэдэхгүй. Өглөө орцоо цэвэрлэх гэж очиход лифтний хажуу талын хана, шал битүү цус болчихсон байсан” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ хэргийн үйл баримтыг шууд бус байдлаар хөндлөнгийн гэрч ******** нотолсон байна.

Шүүгдэгч ******* гэмт үйлдлийн улмаас хохирогч ****** гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11152 дугаартай шинжээчийн “...******** биед тархины хүнд зэргийн няцрал, нүүр, цээж, хэвлий, нуруу, дээд, доод мөчдөд шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины няцрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Мөрдөн байцаалтанд яллагдагч ******* өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ****** 14 цагийн үед таараад 200 граммын 2 шил архи авч хувааж уусан. ...Нэг сэрээд орцоо эргээд тойрч байтал ****** бөөлжчихсөн, шээчихсэн байхаар нь би түүн дээр очоод, чи орцноос гараа гэж хэлсэн чинь ******** надад хандаж, чамд хамаагүй шүү гэж хэлэхээр нь миний уур хүрээд түүний цээж хэсэг дээр нь хөлөөрөө 2 удаа өвдөглөөд түүний дээгүүр хөлөө давуулж зогсох үед тэр надтай хэрүүл маргаан хийсэн. Түүнтэй хэрүүл маргаан хийж байгаад хажуу талд нь гарч дээрээс нь дарж суугаад түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохих үед тэр намайг эсэргүүцээгүй. Би түүний цээж хэсэг дээр нь өвдөглөж суугаад толгой хэсэг рүү нь гараараа цохисон чинь эсэргүүцэл мөн адил үзүүлээгүй, хэрүүл маргаан хийгээд байсан. Би түүнийг бос гар гэж дахиж хэлэх үед *******н үгүй гээд босохгүй байхаар нь түүний толгой хэсэг рүү нь өвдөглөж нүүр хэсэг дээр нь хөлөө нугалж сууж байгаад босч түүнийг чирээд цахилгаан шатанд суулгасан. Цахилгаан шат нэг давхарт ирэхээр нь **** цахилгаан шатнаас чирж гаргаад зүүсэн байсан өмдний тэлээг нь тайлж аваад түүний толгой цээж хэсэг рүү нь бүсээр ороолгоод түүнд хандаж, бос гар гэж хэлсэн чинь тэр гарахгүй, хэрүүл хийгээд байхаар нь бүсээр түүний толгой, цээж хэсгийг дахин ороолгосон. Тэгээд босохгүй болохоор нь чирээд орцноос гаргаад хаалгаа хаасан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас болон Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/, зэрэг баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хүнд гэмтэлийн хооронд шалтгаант холбоо байх тул шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль үндэслэлтэй байна.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө буюу ****** зодуулахаас өмнө өөр хэн нэгэнд зодуулсан байх магадлалтай гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн боловч энэхүү саналтай холбоотой нотлох баримт гаргаж хэлэлцүүлээгүй мөн хохирогч энэ талаар үгүйсгэж мэдүүлэг өгч байх тал шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн хохирогч ******* сэтгэцийн эрүүл мэндийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй мөн сэтгэциййн эрүүл мэндийн байдлын талаар заавал шинжээч томилох эргэлзээтэй ямар нэг нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

            3.Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ****** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ******* хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж  чадахгүй болохыг мэдсээр байж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

              Хохирлын талаар            

Хохирогч ******** эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч ******** нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг ****** шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* өгсөн: “...Эхний удаа дүүгээ эмчлүүлэх гэж гаргасан баримттай 1.904.000 төгрөг байна. Бид нар дүүгээ хөл дээр нь босгож авъя гэж бодоод  зарим  баримтуудыг нь тухайн үедээ авч үлдээгүй байна.  Мөн нэг хүнээс 200-300 мянган төгрөгийн зардал гаргасан мөнгө болох 1.500.000 төгрөг болсон байна... Эдгээр зардлуудаа нэхэмжилж авмаар байна. Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/ болон мөрдөн байцаалтын шатанд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн байцаалтын шатанд 2,724,100 төгрөгийн  баримт ирүүлсэнээс 1,100,000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд 1,624,100 төгрөг төлөөгүй байх тул шүүгдэгч ******** 1,624,100 төгрөг гаргуулж хохирогч ******* олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

            Харин хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

Хохирогч *******  хохирол төлөх талаар шүүгдэгч ********* өмгөөлөгч  шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авсан бөгөөд 1,000,000 төгрөг төлснийг  дурдах нь зүйтэй.

 

 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

                        Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ******* Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал,

 

            шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбаяр  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “..хохиролд 1 сая төгрөг барагдуулсан. Өөрийнхөө хуримтлуулсан мөнгөө хохирол барагдуулсан. Цааашид үлдсэн хохирлоо төлөх өө илэрхийлсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Цаашдаа хохирогчийн нөхцөл байдлыг харахад сүрьегийн эмчилгээ хийлгэж байсан. Мөн эрүүл мэндийн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлаж 5 жилийн хорих ялаас доош хорих ял оногдуулж өгнө үү... ” гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ******* 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаах заасан байх тул хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ********* 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан ********* эдлэх 6 /зургаа/-н жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ********* 1,624,100 /нэг сая зургаан зуун хорин дөрвөн мянга нэг зуу/-н төгрөг гаргуулж хохирогч ********** олгосугай.

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                              Г.ЗОЛБОО

 

 

                        ШҮҮГЧ                                              Ч.ОТГОНБАЯР