Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

 

                                                                     

 

 

 

   2023        01          25                                  2022/ШЦТ/134

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Хохирогч Ц.С..........., Ц.Б...........,

Хохирогч А.Б..........., түүний өмгөөлөгч М.Одбаяр,

Шүүгдэгч Б.А..........., түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ........... овогт ...................... холбогдох эрүүгийн “2111 01421 0680”  дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... оны 03 дугаар сарын 24-ны өдөр Хөвсгөл аймгийн ........... сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн Улаанбаатар хот ........... дүүрэг, 11 дүгээр хороо ........... хотхоны 514-26 тоотод түр оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн ........... оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ...........  дугаар шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны 01 дугаар сарын 30-ны өдрийн ........... дугаар шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6  сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ...........  дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж өмнөх тогтоолоос эдлээгүй үйлдсэн 9 сар 8 хоногийн хорих ялын нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 8 хоногоор тогтоосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ........... дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ........... дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар хугацаагаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........., ........... овогт ............

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч ........... нь иргэн ...........  “манай нутгийн дүү нийслэлийн орон сууцны корпорацад ажилладаг юм” гэж хуурч, төөрөгдөлд оруулж түүнийг түрээсийн орон сууцанд хамруулахаар тохиролцож Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” гэх нэртэй зочид буудлын урд талд байх замд урьдчилгаа гэж 2.850.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дахиад “байранд орох 2 хүн байна уу, нэг мөсөн бүгдийг нь бөөнд нь гаргаад өгье” гэж хуурч мэхлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” гэх нэртэй зочид буудлын урд талд байх замд урьдчилгаа гэж 3.850.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “дахиад нэг хүн байна уу, нийт 18 хүнд түрээсийн орон сууцанд оруулж өгөх гээд байгаа юм 1 хүн дутчихлаа” гэж хуурч Баянзүрх дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Клоовн” ХХК-ийн байранд байх “Шимт бууз” гэх нэртэй газарт 3.850.000 төгрөгийг тус тус бэлнээр авч залилан ........... нийт 10.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн ........... нарыг ”Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдчилгаа гэж ........... Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “River Vella” байранд байхдаа 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 3.000.000 төгрөг, 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд “Шинэ буудлын” АТМ-с 850.000 төгрөг шилжүүлснийг өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ........... дугаарын дансаар авч залилан ........... 3.850.000 төгрөг, иргэн ........... Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн 5-1726 тоотод байх үедээ шилжүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ...........  “Хаан” банкинд эзэмшдэг ........... дугаарын дансаар 3.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.850.000 төгрөгийг авч залилан ........... 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн ........... ”Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдчилгаа гэж ........... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд “Хаан” банкны ..........., ........... дугаарын дансаар нийт 5.430.000 төгрөгийг шилжүүлэн авч, ........... нийт 5.430.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 24.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ........... мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ........... мэдүүлэхдээ: “... Би ........... 2000 оноос хойш найзууд явсан. 2011-2013 онуудад ажил дээр л уулздаг байсан. Би түүнийг хөдөөнөөс ирсэн амьдрал ахуйг нь мэддэг, ойр зуур гэрээр нь орж гардаг байсан. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг. ........... нь 2021 оны эхээр надтай дотно болж манайхаар орж гардаг болсон. 2021 оны 3 сараас илүү их ирдэг болж ажилд нь тусалъя гэхээр нь би хөлсийг нь өгөөд явдаг байсан.Түүнийг “манай ажилд ор” гэхээр шалтаг тоочоод хийдэггүй байсан. ........... худал хуурмаг байсныг нь би мэдээгүй.  Намайг “манайхаар ир” гэж хэлдэг байсан, би “танайд очих шаардлага байхгүй” гэдгээ хэлдэг байсан. Би ажлаа хийж яваад ........... гэрийн хажуугаар өнгөрч явахад намайг “ороод ирээч” гэхээр нь би орсон. Гэрт нь ороход “энэ манай байр би түрээсэлдэг, түрээсээ өгөөд сүүлд нь миний байр болно” гэж хэлсэн. “Миний найз болж дээ” гээд би сайшаагаад гарах гэтэл байртайгаа холбоотой баримт бичгийг үзүүлээд салсан. Тэрнээс хойш 5 дугаар сарын 15, 16-нд надад дээр ирээд “миний дүү ТОСК-д ажилладаг түрээсийн 850.000 төгрөгийг төлөөд түрээсээ сар сардаа өгөөд явдаг юм” гэж хэлээд надаас 2.850.000 төгрөг эхний ээлжид өгчих гэж хэлсэн. Миний ээж өндөр настай хашаа байшинд байдаг болохоор би 2.850.000 төгрөгөө 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Хараа” зочид буудлын хажууд өгсөн. Тэгээд би шамдуулаагүй орхисон. Сарын дараа “2, 3 байр гарлаа” гэхээр нь би ах, дүү хоёроо оруулчихъя гэж бодоод нэгийг нь “клоовн”, нөгөөхийг нь “шимт бууз” гэдэг газар өгсөн. Нийт би ........... 10.550.000 төгрөг өгсөн. Үүнээс нэг ч төгрөг аваагүй ...” гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч ........... мэдүүлэхдээ: “... 2021 оны 5 дугаар сарын 14-ны өдөр хүүхдийн үсний найран дээр байж байхад ..........., М.Алтанчимэг нар утасдсан. Над руу “17 цагаас өмнө нэрийг чинь шивж оруулах гэж байна та 17 цагаас өмнө 4.850.000 төгрөгөө аваад ир” гэсэн. Их наяд гэдэг газар ...........байж байсан, би тэнд очиж данс руу нь хийсэн. ........... ярьсан болохоор би өгсөн, манай дүүтэй нэг газар ажиллаж байсан. Байранд оруулна гэхээр нь манай дүү үнэмшсэн. Би ..........., ........... нарыг хамтарч энэ хэргийг хийсэн гэж хардаж байгаа гэв. Надад 4.850.000 төгрөгөөс нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. ........... ........... гар утасны дугаарыг асуухад өгдөггүй, маргааш, нөгөөдөр гээд хойшлуулаад байдаг. 9 сар болоход арай хийж гар утсыг нь аваад ярихад өнөөдөр, маргааш өгнө гэж байснаа  сүүлдээ “........... ав” гэсэн. Би цагдаад хүртэл гомдол гаргаж байсан ..” гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт ........... мэдүүлэхдээ: “... ..........., ........... гэдэг хүн “төрийн орон сууцад түргэн хугацаанд байранд оруулж өгнө” гэхээр нь би эхлээд 3.000.000 төгрөг өгөөд дараа нь 850.000 төгрөг шилжүүлсэн ...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч ........... өгсөн мэдүүлэг /1хх-22-24/, хохирогч ........... өгсөн мэдүүлэг /1хх-112-113/, хохирогч ........... өгсөн мэдүүлэг /1хх-117-118/, гэрч ........... өгсөн мэдүүлэг /1хх-120-122/, шүүгдэгч ...........  “Хаан” банкны дансны хуулга /1хх-49-59/, хохирогч  ...........  “Хаан” банкны дансны хуулга /1хх-149-162/, “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/41 тоот, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1/216 тоот албан бичиг /1хх-71, 139/, хохирогч ........... өгсөн мэдүүлэг /3хх-16-17/, хохирогч ........... дугаар дансны хуулга /3 хх-33-38/, шүүгдэгч ........... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-72-73/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч ........... нь иргэн ...........  “манай нутгийн дүү нийслэлийн орон сууцны корпорацад ажилладаг юм” гэж хуурч, төөрөгдөлд оруулж түүнийг түрээсийн орон сууцанд хамруулахаар тохиролцож Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” гэх нэртэй зочид буудлын урд талд байх замд урьдчилгаа гэж 2.850.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дахиад “байранд орох 2 хүн байна уу, нэг мөсөн бүгдийг нь бөөнд нь гаргаад өгье” гэж хуурч мэхлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” гэх нэртэй зочид буудлын урд талд байх замд урьдчилгаа гэж 3.850.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “дахиад нэг хүн байна уу, нийт 18 хүнд түрээсийн орон сууцанд оруулж өгөх гээд байгаа юм 1 хүн дутчихлаа” гэж хуурч Баянзүрх дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Клоовн” ХХК-ийн байранд байх “Шимт бууз” гэх нэртэй газарт 3.850.000 төгрөгийг тус тус бэлнээр авч залилан ........... нийт 10.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн ........... нарыг ”Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдчилгаа гэж ........... Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “River Vella” байранд байхдаа 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 3.000.000 төгрөг, 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд “Шинэ буудлын” АТМ-с 850.000 төгрөг шилжүүлснийг өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ........... дугаарын дансаар авч залилан ........... 3.850.000 төгрөг, иргэн ........... Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн 5-1726 тоотод байх үедээ шилжүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ........... “Хаан” банкинд эзэмшдэг ........... дугаарын дансаар 3.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.850.000 төгрөгийг авч залилан ........... 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн ........... ”Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдчилгаа гэж ........... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд “Хаан” банкны ........... дугаарын дансаар нийт 5.430.000 төгрөгийг шилжүүлэн авч, ........... нийт 5.430.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 24.590.000 төгрөгийн хохирол учруулсан залилсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  ...........  өгсөн: “... Би ........... гэх хүнийг таних болоод 20 жил орчим болж байна. 2021 оны 02 дугаар сарын эхээр ........... над руу залгаад “би байранд орсон, чи ирээд үз” гэж хэлэхэд би ........... гэр болох /Хангай хотхоны тоотыг нь санахгүй байна/-д очиход ........... надад байрныхаа гэрчилгээг үзүүлээд “манай нутгийн дүү нийслэлийн орон сууцны корпорацад ажилладаг юм гэж хэлээд сар бүр 230.000 төгрөг төлөөд байраа өөрийн болгох нөхцөлтэй гэрээгээр би энэ байранд орсон чи над шиг түрээсээ төлөөд өөрийн болгох байранд орох уу” гэж хэлэхээр нь би ........... итгээд “үнэхээр тийм юм бол оръё, чи танил дүүгээсээ намайг байранд оруулах талаар асуугаад өгөөрэй” гэж хэлээд бид 2 тухайн өдөр салсан. 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр над руу ........... залгаад “манай хажуугийн байранд түрээслээд яваандаа өөрийн болгох гэрээтэй байр гарчихлаа 2.850.000 төгрөг өнөөдрийн дотор яаралтай тушаа гэж байна” гэж хэлэхээр нь би “надад одоогоор 2.850.000 төгрөг бэлнээр байхгүй байна 2 хоногийн дотор би олоод өгье” гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн төрсөн эхийн алтан ээмэг бөгжийг Баянзүрх дүүрэг 16 дугаар хороололд байрлах “Сайн” ломбардад 2.000.000 төгрөгт барьцаалаад надад өөрт бэлэн байсан 850.000 төгрөгийг нэмээд 2.850.000 төгрөгийг би бэлнээр аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараа” гэх нэртэй зочид буудлын урд ........... уулзаад бэлнээр өгөхөд ........... надад би “найдвартай өөрийн НОСК-д ажилладаг дүүдээ мөнгийг чинь бэлнээр авч очоод өгнө чи бүтэн сайн өдөр гэхэд байрандаа орчихно” гэж хэлээд явсан. Ингээд тохирсон ёсоор хүлээгээд байж байтал 2021 оны 6 дугаар сарын эхээр над руу ........... залгаад “дахиад байранд орох 2 хүн байна уу гэж асуухаар нь” би “чи минийхийг гаргаж өгөөгүй байж дахиад өөр хүнийхийг авч болох юм уу” гэж асуухад “нэг мөсөн бүгдийг нь бөөнд нь гаргаад өгье урьдчилгаа гэж 3.850.000 төгрөг авдаг болчихсон шүү” гэж хэлэхээр нь би өөрийн дүүдээ нэг байр аваад өгчихье гэж бодоод 3.850.000 төгрөгийг өөрөөсөө гаргаад 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ........... Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Хараа” зочид буудлын урд талд уулзаад бэлнээр өгсөн. Үүнээс 2 хоногийн дараа ........... над руу залгаад “дахиад нэг хүн байна уу, нийт 18 хүнд түрээсийн орон сууцанд оруулж өгөх гээд байгаа юм 1 хүн дутчихлаа” гэж хэлэхээр нь би дахиад нэг дүүгээ оруулаад өгчихье гэж бодоод өөрөөсөө дахиад бэлнээр 3.850.000 төгрөг гаргаж Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Клоовн” ХХК-ийн байранд байх “Шимт бууз” гэх нэртэй өөрийн ажлын байрны үүдэнд ........... гэх хүнтэй уулзаж бэлнээр өгөхөд ........... надад “манай дүү төрийн албан хаагч учраас та нарын өгсөн мөнгийг дансаараа авдаггүй юм зөвхөн бэлнээр авна би чамаас авсан мөнгөө дүүдээ авчирч бэлнээр өгдөг юм тэр дүү маань надад хүн олж өглөө гээд урамшуулал болгож 100.000-200.000 төгрөг өгдөг юм” гэж хэлж байсан. Ингээд би нийтдээ 10.550.000 төгрөгийг ........... гэх хүнд бэлнээр өгсөн. Ингээд тохирсон ёсоор ........... гэх хүн намайг түрээсийн орон сууцанд оруулж өгөх байсан боловч өнөө маргааш гэх шалтаг тоочсоор одоог хүрсэн. Бид хоёр найзуудын харилцаатай байсан. Би нийт 3 удаа уулзаж 10.550.000 төгрөгийг бэлнээр өгч байсан ба өөрийн биеэр ганцаараа очиж тухайн хүнтэй уулздаг байсан юм. Намайг тухайн хүнд бэлнээр мөнгө өгч байх үед ........... бид хоёроос өөр хүн байгаагүй юм. Бэлнээр мөнгө өгч авах үедээ ямар нэгэн гарын үсэг зуруулж авч байгаагүй ба таньдаг мэддэг болоод 20 орчим жил болсон мөн надад өөрийн түрээслэн амьдарч буй байрныхаа гэрчилгээг харуулсан учраас би итгэсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-22-24/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ........... өгсөн: “... 2021 оны 3 дугаар сард  миний төрсөн дүү ........... нь өөрийн хамт ажилладаг ........... дамжуулан “Хангай” хотхонд түрээсийн орон сууцанд орохоор ........... гэх хүнд 3.850.000 төгрөг өгсөн. Ингээд үүнээс хойш 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ........... над руу залгаад “Та Буянт-Ухаа 2 орон сууцанд 6 давхарт 3-4 өрөө байранд орох бол одоо 17 цагаас өмнө нэрийг нь шивэх гээд байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн чинь намайг “4.850.000 ........... гэх хүнд өгөх юм байна” гэсэн. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөг ........... гэх хүнд ........... 5007593961 гэсэн дансанд шилжүүлсэн.  2021 оны 5 дугаар 15-ны өдөр уг данс руу 1.850.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш би өөрийн орох байраа үзээгүй мөртлөө болох байх гээд хүлээсэн чинь ямар нэгэн хариу хэлэхгүй надаас мөнгө авсан ........... гэгч нь таг чиг алга болсон...” гэх мэдүүлэг /1хх-112-113/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ........... өгсөн: “... М.Алтанчимэг гэх хүний танил ........... гэх хүн Төрийн орон сууцанд түргэн хугацаанд найдвартай оруулж өгнө гэж байрны урьдчилгаа мөнгө болон өөрийн байранд оруулж өгсөн хөлс гэж авч байсан гэдгийг мэдсэн. ........... нь “найдвартай хүн” гэж хэлсэн учир ...........  “намайг оруулаад өгөх боломж байна уу” гэж асуусан чинь “цааш нь ........... асуулаа 2 өрөө байранд орох боломж байгаа юм байна, ........... гэх хүнд урьдчилгаа 3.850.000 төгрөг өгчих тухайн мөнгөнөөс 850.000 төгрөгийг нь 2 өрөө байр захиалах төрийн орон сууцны дансанд хийгээд 3.000.000 төгрөгийг нь ........... байранд оруулж өгч байгаа учир өөрөө авна гэж” хэлсэн. Тэгээд би 2 өрөө байранд орно гэж хэлээд 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр ...........  “байранд оруулж өгөх хүндээ өгөөрэй” гээд 3.000.000 төгрөг авч өгөөд 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр  ........... гэх хүнтэй ярьсан чинь “үлдэгдэл 850.000 төгрөгөө яаралтай шилжүүл” гэхээр нь би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Шинэ буудлын “Хаан” банкны АТМ-аас ...........  байр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх- 117-118/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ........... өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сард таксинд танилцсан танил болох ...........  “надад улсаас өгч байгаа Төрийн орон сууцанд оруулж өгөх боломжтой чи тийм орон сууцанд орох хүсэлтэй хүмүүсээ оруулбал оруулж чадна” гэж хэлсэн. Тэгээд би ажилчдадаа хэлээд ........... гэх хүнийг уулзуулсан ...........надад “2 хүнээс захиалга авч болно, захиалга өгөх боломж байна уу” гэж асуухаар нь би өөрийн ажилчин болох ........... болон төрсөн эгч ........... нарт “нөгөө Төрийн орон сууцанд оруулж өгнө гэсэн ........... 2 байрны захиалга авна, тиймээс хүсэлтэй байвал мөнгөө өг” гэсэн тул ........... 3.850.000 төгрөгийг ........... нь 4.850.000 төгрөгийг өгч Төрийн орон сууцанд орох болсон. Тэгээд тухайн үедээ би ........... болон ........... нарыг  “........... дансанд мөнгө хий” гээд ........... дансыг өгсөн боловч ........... нь миний “Хаан” банкны данс руу 4.850.000 төгрөгийг шилжүүлсэн байсан тул би тэр дор нь ........... данс руу явуулсан. ........... 3.000.000 төгрөг бэлнээр авч ирсэн байхаар нь би өөрийн данс руу хийж байгаад ........... данс руу шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-120-122/,

 

Шүүгдэгч ...........  “Хаан” банкны дансны хуулга /1хх-49/,

Гэрч ...........  “Хаан” банкны дансны хуулга /1хх-159/,

Хохирогч ...........  “Хаан” банкны дансны хуулга /1хх-149/,

 

Төрийн орон сууцны корпораци ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/41 тоот, 2022 оны 3 дугаар  сарын 17-ны өдрийн 1/216 тоот албан бичиг /1  хх-71, 139/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ........... өгсөн: “... Би 2021 оны 8 дугаар сард  таксинд явж байхдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоноос ........... гэх хүнийг авч “Драгон” руу хүргэж өгөх замдаа танилцаад ........... нь “Хөвсгөлийн тендерийн автобусны жолоочийг ТОСК-ын түрээслээд өмчилдөг байранд оруулж өгнө” гээд явж байсан. Би учрыг нь асуухад “манай дүү ТОСК-д ажилладаг юм, нөлөөлж чадна, би өөрөө ТОСК-ын байранд амьдардаг юм” гэж хэлээд өөрийнхөө нэр дээр байдаг түрээслээд өмчлөх гэрээг надад үзүүлээд, “манай дүү найдвартай, би олон хүн оруулж өгсөн, эхний ээлжид 850.000 төгрөгийг өгөөд дараа нь оруулж өгсөн хойно ёндооны мөнгийг нь авдаг” гэхээр нь би танилцаад дугаараа өгч авалцаад салсан. Би өөрөө 2021 оны 9 дүгээр сард ........... ...........  гэсэн дугаар руу залгаад “нөгөө байр чинь байгаа юу” гэхэд “байгаа” гэхээр нь тэр байранд орох санаатай байгаагаа хэлээд нөхөртэйгөө “Хангай” хотхоны ард талын зогсоолд очиж уулзаад хамгийн эхлээд “Хангай” хотхоны АТМ-ээс нөхрийн “Хаан” банкны ...........  дугаартай данснаас ...........  “Хаан” банкны данс руу 850.000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. Тэгээд түүний маргааш утсаар ярьж байгаад “ёндооноосоо өгчих” гээд 300.000 төгрөгийг мөн өөрийнхөө дансаар авсан. Дараа нь түүнээс хойш 2022 оны 01 дүгээр сар хүртэл 300.000-850.000 төгрөгөөр өгсөөр байгаад нийтдээ яг 7.000.000 төгрөг өгсөн байсан. Тэгээд байраа асуухад “өнөөдөр маргааш оруулна” гэж худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Тэгээд би сарын дараанаас худлаа болчихлоо мөнгөө авъя гээд олон удаа нэхэж байж уван цуван 500.000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /3хх-16-17/,

 

Хохирогч ........... дугаарын дансны хуулга /3хх-33-38/,

Шүүгдэгч ........... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-72-73/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ........... зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.

  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

 

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

 

Иймд шүүгдэгч ........... нь 2021 оны 6 дугаар сараас  2021 оны 11 дүгээр сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий  4 иргэнд нийт 24.590.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүгдэгч ........... нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө  гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч ........... үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл ........... нь анхнаасаа хохирогч нарыг Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх байранд оруулж өгөх боломж бололцоо байхгүй гэдгээ өөрөө мэдсээр байж, захиалга авч нийлүүлнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ........... 24.590.000 төгрөгийг гаргуулж, хохирогч ........... 10.550.000 төгрөг, ........... 3.850.000 төгрөг, ........... 4.850.000 төгрөг, ........... 5.340.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаартай яллах дүгнэлтэд хохирогч ........... 10.550.000 төгрөг, ........... 3.850.000 төгрөг, ........... 4.850.000 төгрөгийг нөхөн төлсөн гэж, мөн хохирлын хэмжээ 24.590.000 төгрөг байхад 24.680.000 гэж техникийн шинжтэй алдаатай бичсэнийг дурьдав.

Шүүхээс шүүгдэгч ........... дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн шүүхээс ........... оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч ........... нь энэ хэрэгтээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 84 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2  дахь хэсэгт тус тус зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ...........  овогт ...........  “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ...........  2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ........... оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар ........... урьд цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ........... 24.590.000 төгрөгийг гаргуулж, хохирогч ........... 10.550.000 төгрөг, ........... 3.850.000 төгрөг, ........... 4.850.000 төгрөг, ........... 5.340.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ........... урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ........... урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС