Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0130/Э |
Дугаар | 2022/ШЦТ/143 |
Огноо | 2022-11-30 |
Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
Улсын яллагч | Н.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга О.Анхтуг,
Улсын яллагч Н.Э /цахимаар/,
Шүүгдэгч С.Э-ы өмгөөлөгч Д.Д,
Шүүгдэгч С.Э, Б.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-ийн Ч, Б овогт С-ийн Э нарт холбогдох 2202005340349 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.Э нь Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь Гаалийн газарт Байгаль орчны хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4. дэх хэсэг /Гаалийн улсын байцаагчийн тангараг "Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ'7, Авлигын эсрэг хуулийн 7.1.5 дахь хэсэг /албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах/, 7.1.6 дах хэсэг /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг /өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэж заасныг тус тус зөрчиж, хахууль өгөгч Б.Ч “...нэр бүхий компаниудад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахгүй байх..." ашиг сонирхлын үүднээс Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16/04 дугаартай “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамж"-ийн дагуу хийгдсэн шалгалтын ажлын хэсэгт хууль бусаар нөлөөлох буюу гүйцэтгэх ёсгүй зүйлийг хийхийн тулд "Пик урал", "Соргийн говь", "И Б И Э" ХХК-иудын Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр.../ мөн зүйлийн 2 дахь хэсэгт /...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан.../ тус тус заасан зөрчлүүдэд шийтгэл оногдуулахгүй байдлаар урьдчилан амлаж "П у" ХХК-ийн менежер Б.Ч-г 4 Өмнөговь аймгийн Хан-богд сумын нутаг дэвсгэрт байхад нь 7,500,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз Х.Н-ийн Хаанбанкны ............. тоот дансыг ашиглан 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Х.Н-ээр дамжуулан Б.Ч-ээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин супермаркетын хажууд байрлах 764 дугаар байрны гадна 7,000,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Б.Ч нь Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16/04 дугаартай “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамж”-ийн дагуу хийгдсэн шалгалтад өөрийн хариуцаж ажилладаг "П-У", "С г", "И Б И Э" ХХК-иудад Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр.../ мөн зүйлийн 2 дахь хэсэгт /...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан.../ тус тус заасан зөрчлүүдэд шийтгэл оногдуулахгүй байдлаар дээрх компаниудад давуу байдал бий болгох зорилгоор Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт гаалийн газрын Байгаль орчны хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч С.Э-ы албан тушаалын байдалтай нь холбогдуулан 7,500,000 төгрөгийн хахууль өгөхөөр урьдчилан амлаж 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эхнэр Г.Э-ын эзэмшлийн Хаан банкны ..................... тоот данснаас С.Э-ы хэлсний дагуу Х.Н-ийн эзэмшлийн Хаан банкны ............... тоот данс руу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байхдаа 7,000,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч С.Э нь Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь Гаалийн газарт Байгаль орчны хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Ч-ий “...нэр бүхий компаниудад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахгүй байх..." ашиг сонирхлын үүднээс Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16/04 дугаартай “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамж"-ийн дагуу хийгдсэн шалгалтын ажлын хэсэгт хууль бусаар нөлөөлөх буюу гүйцэтгэх ёсгүй зүйлийг хийхийн тулд "П у", "С г", "И Б И Э" ХХК-иудын Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр.../ мөн зүйлийн 2 дахь хэсэгт /...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан.../ тус тус заасан зөрчлүүдэд шийтгэл оногдуулахгүй байдлаар урьдчилан амлаж "П у" ХХК-ийн менежер Б.Ч-ийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байхад нь 7,500,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз Х.Н-ийн Хаанбанкны .................. тоот дансыг ашиглан 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Х.Н-ээр дамжуулан Б.Ч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин супермаркетын хажууд байрлах 764 дугаар байрны гадна 7,000,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Б.Ч нь Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16/04 дугаартай “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамж”-ийн дагуу хийгдсэн шалгалтад өөрийн хариуцаж ажилладаг "П-У", "С говь", "И Б И Э" ХХК-иудад Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр.../ мөн зүйлийн 2 дахь хэсэгт /...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан.../ тус тус заасан зөрчлүүдэд шийтгэл оногдуулахгүй байдлаар дээрх компаниудад давуу байдал бий болгох зорилгоор Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт гаалийн газрын Байгаль орчны хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч С.Э-ы албан тушаалын байдалтай нь холбогдуулан 7,500,000 төгрөгийн хахууль өгөхөөр урьдчилан амлаж 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эхнэр Г.Э-ын эзэмшлийн Хаан банкны ............. тоот данснаас С.Э-ы хэлсний дагуу Х.Н-ийн эзэмшлийн Хаан банкны .............. тоот данс руу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байхдаа 7,000,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Яллагдагч Б.Ч-ий гэрчээр өгсөн: /П у ХХК-ийн тээврийн менежер/ "... 2022 оны 4 сарын эхээр Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчны хяналт шалгалт ирсэн юмаа. Тус шалгалтаар эмэгтэй, эрэгтэй 2 байцаагч ирж манай П у ХХК болон И ХХК, С говь ХХК-ийн ажилчдын байрыг шалгаад байгаль орчны үнэлгээ хийлгэсэн бичиг баримтаа маргаашийн дотор авч ирж шалгуул гэж хэлсэн. П у ХХК, И ХХК, С говь ХХК-ууд нь 1 хашаанд байрладаг учраас хамт шалгуулсан юмаа. Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн бичиг баримт нь угаасаа манай компанид байхгүй учраас Гашуунсухайт боомтын мэргэжлийн хяналтад ажиллаж байсан Э ах руу утсаар холбогдоод “Манай компани дээр мэргэжлийн хяналтаас шалгалт ирлээ. Нэхээд байгаа байгаль орчны үнэлгээ нь манайд байхгүй. Та байгаль орчны үнэлгээг нь гаргаад өгөх боломж байна уу?” гэж асуусан чинь Э “наадах чинь шууд гардаг зүйл бишээ. 2-3 сар судалгаа хийж байж гаргадаг зүйл байгаа юмаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та тэгвэл энэ шалгалтыг аргалаад өгөөч ээ, манайд торгууль тавина гээд байна. Торгууль нь 5 сая төгрөг гэж байна” гэсэн. ...viber-аар холбогдоод 2.500.000 төгрөг өгчих. Энэ мөнгөөр чинь зохицуулаад дараа нь үнэлгээ гаргадаг хүмүүстэй холбоод өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. ... Э ахын данс руу шилжүүлсэн байгаа... Би энэ хүмүүсээс тус мөнгийг авахдаа үйл ажиллагаанд зарцуулах мөнгөний хэрэг гарлаа гэж хэлээд авсан. Яг тодорхой бол тайлбарлаж хэлсэн зүйл бол байхгүй. Ер нь компанийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг хэлээд байнга авчихдаг юмаа. Би бол тухайн үед энэ 3-н компанийн үйл ажиллагааг бүхэлд нь тэнд хариуцаж ажиллаж байсан. Би П-У ХХК-ийн менежер гэдэг боловч бүгдийг нь бүхэлд нь хариуцдаг байсан юмаа. Эхнэр Э интернэт банкийг би ашигладаг юмаа. С-ээс орж ирсэн мөнгөнөөс цааших гүйлгээг би хийсэн. Уг нь бол Э-д 7.500.000 төгрөг өгөх ёстой байсан. Тухайн үед надад 500.000 төгрөг хэрэгтэй байсан болохоор тус мөнгийг аваад үлдчихсэн юмаа..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-12-р хуудас/,
Гэрч А.Б-ын: /И Б И Э ХХК-ийн захирал/ "... Мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн талаар манай менежер Б надад хэлж байсан. Ингээд шалгуулаад байгаль орчны дүгнэлт нэхэж байна гэж хэлж байсан санаж байна. Яг тодорхой санахгүй байна. П у ХХК-ийн менежер Ч нь над руу утсаар яриад байгаль орчны нэгдсэн дүгнэлт гаргуулах гэж байна. 2.500.000 төгрөг хийгээдэх гээд дансаа явуулахаар нь шилжүүлсэн байгаа. Нэрээ биччихээрэй гэхээр нь нэрээ бичсэн байгаа ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Д.Б-ын: /С говь ХХК-ийн захирал/ "... Мэргэжлийн хяналтаас шалгалт ирсэн талаар П у ХХК-ийн менежер Ч надад хэлж байсан. П у ХХК, С говь ХХК, И Б И Э ХХК-ууд нь нийт 6 га газарт буюу 1 хашаанд байрладаг бөгөөд хашаагаа тусгаарласан зүйл байхгүй. Харин ажилчдын байр нь тусдаа байдаг. Ч надад тухайн үед хэлэхдээ танай комланийн газар дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй юм байна. Нөлөөллийн үнэлгээ хийлгэх урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна гэсэн утгатай зүйл яриад 2.500.000 төгрөг гэж хэлсэн. Ингээд би дүгнэлт гаргуулах гэж байгаа юм байна гэж бодоод хэлсэн данс руу нь 2022 оны 4 сарын 08-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Дансны дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. ..." гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 17-р хуудас/,
Гэрч Г.О-ийн: /П у ХХК-ийн захирал/ "...Мэргэжлийн хяналтаас шалгалт ирсэн талаар менежер Ч надад хэлж байсан. Ч надад хэлэхдээ ажилчдын байр байрлаж байгаа газар дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх ёстой юм байна гэж хэлэхээр нь би “одоо тэгээд наадхыг чинь хаана хийлгэдэг юм бэ, чи өөрөө дүрэм журмынх нь дагуу үнэлгээг нь хийлгээд зохицуулаарай” гэж хэлсэн чинь урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гээд надаас 2.500.000 төгрөг асуухаар нь хэлсэн данс руу нь тус мөнгийг нь шилжүүлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан санаж байна. Би өөрийнхөө .............. дугаартай данснаас 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх гэж байгаа юм байна гэж ойлгосон..." гэх мэдүүлэг. /1-рхх-ийн 19-р хуудас/,
Гэрч С.Э-ийн: /12-р дунд сургуулийн түүх нийгмийн багш. С.Э-ны төрсөн эгч/ "...Миний төрсөн эгч Э нь 2021 оны 10 сард ковид өвчний улмаас нас барсан юмаа. Э-ийн төрсөн охин 14 настай Э бид нарын асрамжид үлдсэн юмаа. Энэ хүүхэд эцэг байхгүй, бид нараас өөр харж хандах хүн байхгүй байгаа юмаа. Эгч Э нь амьд сэрүүн байхдаа өөрийнхөө хашаа байшинг зараад тэр мөнгөөрөө урьдчилгаа хийгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр офицеруудын ордны ойролцоо байр захиалсан юмаа. Тэр байр нь одоо болтол ашиглалтад ороогүй бөгөөд сар болгон 528.000 төгрөг манай эгч төлдөг байсан юмаа. Эгч нас барснаас хойш энэ байрны төлөлт нь огт хийгдээгүй. 2022 оны 6 сарыг хүрсэн юмаа. Ингээд нийт 8.500.000 төгрөг орчим төлбөр бид нараас нэхэгдсэн. Барилгын компани нь байнга утасдаад төлбөр мөнгөө өгөхгүй бол гэрээг нь хүчингүй болголоо, хамгийн сүүлийн хугацаа 6 сарын 8-н шүү гэсэн учраас манай ах дүүс нар боломж бололцоогоороо мөнгө өгөхөөр болсон. Манай хамгийн том ах эгч 2 тэтгэвэрт, ажил хийдэг хүмүүс нь бүгдээрээ цалингийн зээлтэй учраас мөнгө төгрөг олдохгүй хэцүү байсан. Ингээд ******* өөрөөсөө 2022 оны 6 сарын эхээр 5 сая төгрөг гаргаж өгсөн бөгөөд би гэрээс нь очиж бэлнээр авч байсан. Тэр мөнгийг нь би АТМ-ээр дансандаа хийгээд өөрийн мөнгө болон дүү нараас ирсэн мөнгийг нэмээд асран хамгаалагч Эрдэнэцэцэгийн данс руу шилжүүлсэн байдаг..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-р хуудас/,
Гэрч Х.Н-ийн /Э говь ХХК-ийн НАБТ-н эрхлэгч/ "...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр С.Э нь над руу залгаад дансны дугаараа өгөөч, данс руу чинь мөнгө хийлгээд аваадахъя гэхээр нь би өөрийн Хаан банкны .............. дугаарын дансыг өгсөн, тэгсэн удалгүй 7,000,000 төгрөг орж ирсэн ба тэр өдөртөө мөнгөө аваагүй. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр С.Э над руу залгаад “нөгөө мөнгөө авъя” гэж хэлэхээр нь би Хан-Уул дүүрэгт байрлах Мөнххада компанийн хажууд байрлах Номин супермаркетын 20 цагийн үед АТМ-ээс бэлнээр 2 удаа 5,000,000 төгрөгөөр гаргаж авсан. С.Э-ийн гэр нь Номин супермаркет дэлгүүрийн хажуу талын байранд гэр нь байдаг болохоор байрныхан гадаа очоод дуудаж гаргаж ирээд бэлнээр 7,000,000 төгрөгийг өгсөн. Тус мөнгийг би ямар учиртайг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 31-р хуудас/,
Гэрч Э.А-ын /Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин дэд бүтцийн хэлтсийн Байгаль орчин, газар геодизи зураг зүйн хяналтын улсын байцаагч/ "...Н.Б дарга бид хоёр “П у" ХХК, “И Б И Э" ХХК, "С говь” ХХК-ын талбай руу орж шалгалтыг хийсэн. Шалгалтаар бол “П у” ХХК нь 4601010302 дугаарын нэгж талбартай, 3 га газартай, авто зогсоолын зориулалттай газар байсан, харин “И Б И Э" ХХК нь 4601010301 дугаарын нэгж талбартай, 1 га газартай, авто зогсоолын газар байсан. “П У” ХХК болон “И Б И Э” ХХК нар нь Гашуунсухайт авто замынхаа ертөнцийн зүгээр зүүн талдаа байсан ба нэг хашаан дотор байсан шиг санагдаж байна. Шалгалтын хугацаанд “П У" ХХК болон “И Б И Э” ХХК-ын талбай дотор “С говь” ХХК нь байдаг нь тогтоогдсон. Гэхдээ тухайн үед газрын асуудлыг шалгаж байсан болохоор “П У” ХХК, “И Б И Э” ХХК-ын газрын гэрчилгээ, холбогдох материалуудтай нь танилцаж байсан. "С говь” ХХК нь хашаалсан газар байгаагүй болохоор шалгалтад хамрагдаагүй, битүүмжилсэн багууд бол харагдаж байсан. "П У” ХХК, "И Б И Э” ХХК-ыг шалгахад газрын төлөв байдлын чанарын хянан баталгааны дүгнэлтгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөөгүй гэсэн 3 зөрчил 2 компанид 2-ууланд нь илэрсэн. Шалгалтын зорилго нь эхний ээлжид хэдэн аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, тус компаниудын бичиг баримтын бүрдэл, ямар зөрчил байгааг илрүүлэхээр ажилласан, шууд газар дээр нь ямар нэгэн хариуцлага тооцож ажиллаагуй байгаа. Хяналт шалгалт дууссаны дараагаар аймгийн төвд ирж аймгийн Мэргэжлийн хяналтын дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга, хяналт шалгалтаар ажилласан байцаагч нар оролцож, нийлэг зөрчил, алдаанууд байгааг танилцуулсан. Ингээд тус хуралдаанаар бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авагдах, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хугацаатай үүрэг өгсөн албан шаардлагыг хүргүүлэхээр тогтсон. Учир нь ковид-19 цар тахал нь 2020-2022 онуудад эрчимтэй тархсан, Цагаан хад суурьшлын бусийг ногоон бус болгохтой холбоотойгоор одоог хүртэл хөл хорионы дэглэмтэй байгаа болохоор газрын төлөв байдлын чанарын хянан баталгааны дугнэлтгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгуй. байгаль орчны менежментийн төлөвлөөгүй аж ахуй нэгжүүдэд нь байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний мэргэжлийн байгууллагыг Цагаанхад суурьшлын бүсэд оруулж ирэх боломжгүй. халдвар хамгааллын дэглэмийг барьж ажиллаж байгаа болохоор тус зөрчлүүд хийгдэх боломжгүй байсан гэдэг тайлбаруудыг тавьж байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тус дүгнэлт, төлөвлөгөө, үнэлгээг хийлгүүлэхээр хугацаатай албан шаардлагуудыг хяналтын улсын байцаагч Ц.Х нь өгсөн байгаа, тухайн үед би Улаанбаатар хотод сургалттай таараад албан шаардлага бичиж чадаагүй..." гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 42-43-р хуудас/,
Гэрч М.Э-ээс эд зүйл баримт бичиг гаргуулан авсан тэмдэглэл. /1-р хх-ийн 46-52-р хуудас/,
Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16/04 дугаартай Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамж, Шалгалт хийсэн ажлын судалгаа тайлан /1-р хх-ийн 194-243-р хуудас/,
Яллагдагч С.Э-ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 77-80-р хуудас/,
Яллагдагч Б.Ч-ий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 82-85-р хуудас/,
Гэрч Б.Су-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 86-р хуудас/,
Хаан банкнаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 29/5991 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 107-112-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.Э үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Хахууль авах”, шүүгдэгч Б.Ч-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч С.Э-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүний гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулан шүүхэд шилжүүлсэн нь, шүүгдэгч Б.Ч-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 7 сая төгрөгийг Авлигтай тэмцэх газрын төрийн сангийн 100900033401 тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тушаасан нь 2-р хавтаст хэргийн 02 дугаар хуудсанд авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж барагдуулсан гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчийн хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна гэж үзэн яллагдагч С.Э, Б.Ч нар гэм буруу хийсэн үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 30,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, яллагдагч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 7,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналаа дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч С.Э-ы өмгөөлөгч Д.Д: “...С.Э-ы хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй мөн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар С.Э-ы хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн. С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна үүсэх хууль зүйн үр дагавраа ойлгосон. Ийм учраас С.Э үйлдсэн гэмт хэргийн шинж чанар түүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүх өөрийн бүрэх эрхийн хүрээнд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч С.Э, Б.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролыг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад нөхцөл байдлыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “…Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимтэй нийцнэ гэж дүгнэв. Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцалга хүлээлгэхдээ дурдсан зарчмуудыг баримтлан улсын яллагчийн саналын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хүлээлгэх хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт С-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А овогт Б-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөг, шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Э, Б.Ч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Э, Б.Ч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч С.Э, Б.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Э, Б.Ч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА