Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

2022.12.20                                               2022/ШЦТ/225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0272/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Ө ,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д  холбогдох эрүүгийн 2239003580440 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй улаан өнгийн супер даюун маркийн мотоциклтой жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.7 дугаар зүйлийн а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадпага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4.В Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул. хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Д-гийн  эрүүл мэндэд гавлын суурь яс, зүүн их далавч. чамархай яс, зүүн хацар яс, ухархайн дээд хана, хүзүүний 1 дүгээр нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал гэмтэл, дагз, зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирлыг гэм буруугийн холимог хэлбэрээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б :

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Д-гийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239003580440 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Яллагдагч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй улаан өнгийн супер даюун маркийн мотоциклтой жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.7 дугаар зүйлийн а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадпага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4.В Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул. хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Д-гийн  эрүүл мэндэд гавлын суурь яс, зүүн их далавч. чамархай яс, зүүн хацар яс, ухархайн дээд хана, хүзүүний 1 дүгээр нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал гэмтэл, дагз, зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирлыг гэм буруугийн холимог хэлбэрээр учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 6-9 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай ...Б.Д-гийн  биед гавлын суурь яс, зүүн их далавч, чамархай яс, зүүн хацар яс, ухархайн дээд хана, хүзүүний 1 дүгээр нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал гэмтэл, дагз, зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна... дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

хохирогч Б.Д-гийн  ... ухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би нутгийн ах болох Б-ын хамтаар хадлан авч байрлаж байсан газартаа нийлж 2 литрийн нэрмэл хувааж уусан. Тэгээд удалгүй жоохон согтоцгоогоод бид хоёр хоорондоо ярилцаад Аптанхуягтай уулзах гээд Цолмонбаатрын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркын мотоциклийг Б  унаад би ард талд нь суугаад бид хоёр хөдөлсөн. Тэгээд нэг л мэдэхэд осол болсон байсан. Яг яаж осол болсон талаар би санахгүй байгаа. Нэлээн согтчихсон байсан учир энэнээс өөр мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан Б  мотоцикл бариад би ард талд нь суугаад явж байсан. Тэгээд нэг сэрэхэд осол болчихсон байсан...Би ард талд нь сугаад явж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ тийм хурдан явж байгаагүй ээ...Өөрөө байхгүй гэж хэлж байсан...Бид хоёр нийлж 2 литр нэрмэл л уусан байсан. Тэгээд халуунд бас согтсон...Тэр мотоцикл нь Цолмонбаатарын эзэмшлийн мотоцикл юм... Миний нүүрний зүүн талд бага зэргийн саажилттай байгаа мөн зүүн чих сонсгол тааруухан болсон. Бас нүүрэн дээр хэд хэдэн шарх үүссэн байсан. Гэхдээ одоо арилчихсан байгаа...Надад энэ хэрэгтэй холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Гомдолгүй... Тухайн мотоцикл нь шинэ мотоцикл байсан. Тийм учраас эвдрэл гэмтэл байгаагүй, тоормос хэвийн ажиллаж байсан... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Цолмонбаатарын ... тухайн улаан өнгийн супер даюун маркийн мотоцикл нь миний өөрийн эзэмшлийн мотоцикл байгаа юм. Манай ах Б  тэр үед надаас аваад хэд хоног унасан юм. Тэгээд осол гаргасан байсан. Надад энэ хэрэгтэй холбоотойгоор ахаас нэхэмжпэх зүйл гомдол санал байхгүй... Үгүй ээ. Тэр мотоцикл надад наадмын байнд ирсэн мотоцикл байсан юм. Гэхдээ улсын дугаар авч амжаагүй байсан. гаалийн бичиг нь бас олдохгүй байгаа... /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч Б.Д-гийн  ...Би нутгийн ах Б-ын хамтаар өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө өөрийн гэртээ буюу Асгатын ар гэх газар очоод хадлангаа авах гэж байгаад жаахан нэрмэл уугаад байж байтал жаахан согтсондоо ч юм уу Агацад байдаг Алтанхуягтай очиж уулзахаар өдөр 12 цагийн үед Б  ах унаж ирсэн мотоциклоо дахин унаад би хойно нь сундалдаад явж байсан. Би нэлээн согтчихсон Б  ахын хойно сууж яваад нэг мэдэхэд мотоциклноос унасан гээд эмнэлэгт хүргэгдээд ирчихсэн байсан. Тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байна...Тухайн үед бид хоёр 2 литр нэрмэл хувааж уусан...Осол болох үед Б  ах жолоо бариад би хойно нь сууж явсан...Тухайн мотоцикл нь Цолмонбаатарын эзэмшлийн улаан өнгийн мотоцикл байсан. Бид хоёр Цолмонбаатараас түрүүлж очиж өвсөө хадах гээд унаад явж байсан юм...Миний чих маш муу сонсож байна. Мөн толгой маш их өвдөж байна... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч М.Мөнхчимэгийн ...Би тэр эмнэлэг дээр жижүүр эмчээр гарч байхад 15:30 цагт Читийн тасгийн зүүн талд хоёр хүн хэвтэж байна мотоциклтой явж байгаад унасан байж болзошгүй гэх дуудага ирсэн. Нэрээ хэлээгүй замын хүн дуудлага өгсөн. Бид сумаас хойш ойролцоогоор 15-20 км газар унасан газар нь цагдаа Эрдэнэдалайн хамт 20 минутын дараа очихоод хоёр газар хэвтэж байсан мотоциклиос унасан нь тодорхой байсан. Тухайн хоёр хүнд үзлэг хийгээд цус тогтоох өвчин намдаах зүрх судас дэмжих тариа хийгээд эмнэлэг дээр авчирч аймгаас гэмтлийн эмч Батзаяагаас зөвлөгөө авч эмчилгээ хийсэн. Тэр хүмүүс манай сумын Д  Б  нар байсан... Хоёр хүнээс хоёулангаас нь архи их хэмжээгээр үнэртэж байсан. Д  нь ухаангүй байсан юм уу, хэт их согтолттой байсан уу мэдэхгүй, асуусан асуултанд хариу өгөхгүй байсан. Б  нь хүн очихоор босоод сууж байсан. Цагдаа хэн нь мотоцикп барьсан юм бэ та хоёр гэж асуухад Б  би барьж явсан гэж ярьж байсан. Ингээд бид эмчилгээ хийж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн эмнэлэгт шилжүүлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны 03 цагийн үед аймгаас гэмтлийн эмч Батзаяа дуудлагаар ирж үзээд тархины гэмтэл байна гэсэн Батзаяа эмчийг ирэхэд Д  нь сэргэсэн байсан. Биеийг нь тогтвортой болохоор аймаг явуулаарай гэсэн... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч Ц.Мөнгөнцэцэгийн ...Б  бол миний хүү байгаа юм. Миний хүү 1977 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн... Миний хүү даруу төлөв зантай бусад хүмүүстэй нийтэч үг хэлээ амархан олчихдог хүн...Тийм ээ... Хааяа хааяа ууна.... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Б ын ...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна..Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би танил Д-гийн  хамтаар Хэнтий аймаг Дадал сум Агац 2 дугаар багт хадлангийн талбай дээр байж байхдаа 2 литрийн нэрмэлийг хувааж уусан. Тэгээд нэлээн согтсондоо ч юм уу Д  бид хоёр Алтанхуягтай уулзах гээд Цолмонбаатарын эзэмшлийн улаан өнгийн мотоцикпийг би жолоодоод Д  миний ард талд суугаад явцгаасан. Тэгээд явж байгаад нэг л мэдэхэд осол болсон байсан. Тэгээд түргэн эмч нар ирсний дараа би сэргээд осол болсон талаар мэдсэн. Тэгээд Д  бид хоёрыг сумын эмнэлэг рүү авч явсан. Би энэ хэрэгтэй холбоотойгор согтуугаар мотоцикл жолоодож явсандаа гэмшиж осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа... Байхгүй ээ... Д  бид хоёр нийлээд 2 литр нэрмэл уусан байсан... Манай дүү Цолмонбаатарын эзэмшлийн мотоцикл байгаа юм... Би санахгүй байгаа... Тийм ээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Би хохирогч Д д эмчилгээтэй холбоотойгоор 1 сая төгрөг өгсөн. Надад гомдолгүй гэж хэлсэн... /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Б ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө :

...Яллагдагч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй улаан өнгийн супер даюун маркийн мотоциклтой жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.7 дугаар зүйлийн а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадпага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4.В Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул. хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Д-гийн  эрүүл мэндэд гавлын суурь яс, зүүн их далавч. чамархай яс, зүүн хацар яс, ухархайн дээд хана, хүзүүний 1 дүгээр нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал гэмтэл, дагз, зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирлыг гэм буруугийн холимог хэлбэрээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг:

...шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, мөн хохирогч Б.Д  хохирол, санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичиг хийж өгсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Б ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул эдгээр нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгож байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Б ын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Б ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ гэмт хэрэг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, тээврийн хэрэгсэл жолоодон, зам тээврийн осол гаргасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй төгссөн гэмт хэрэг юм.

 

Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирол, хор уршигт болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүнд хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т  заасан “согтуурсан мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д-гийн  биед гавлын суурь яс, зүүн их далавч, чамархай яс, зүүн хацар яс, ухархайн дээд хана, хүзүүний 1 дүгээр нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал гэмтэл, дагз, зүүн чамархай, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан байна. 

   

Хохирогч Б.Д, иргэний нэхэмжлэгч Б.Цолмонбаатар нарт шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг төлсөн болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүхийн мэдэгдэх хуудас, хохирогчийн гомдол, санал байхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө :

...шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ял оногдуулах прокурорын санал тохиролцсон байна. Энэ талаар тохиролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж,  1 жил 6 сарын хугацаатайгаар Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Баян-Адрага сумдын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял 1 жилийн хугацаатайгаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан согтууруулах ундаа хэрэглэх эрхийг 5 сарын хугацаагаар хязгаарлах саналтай байна.....гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг:

...шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаатайгаар Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Баян-Адрага сумдын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял 1 жилийн хугацаатайгаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан согтууруулах ундаа хэрэглэх эрхийг 5 сарын хугацаагаар хязгаарлах албадлагын арга хэмжээ авах улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

              

Шүүгдэгч Б.Б :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

Шүүгдэгч Б.Б од хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад шүүгдэгч Б.Б ыг Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар баг хөдөө хэсэг Агац гэх газарт оршин суух хаягаас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Баян-Адрага сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явахыг тус тус шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлаж,

Шүүгдэгч Б.Б 1 /нэг/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарласан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

шүүгдэгч Б.Б нь ттээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээн авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239003580440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар “согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д  1 /нэг/ жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д  эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар баг хөдөө хэсэг Агац гэх газарт оршин суух хаягаас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Баян-Адрага сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явахыг тус тус шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд хязгаарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д  зорчих эрхийг хязгаарласан 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

 

мөн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн 2239003580440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8.  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

         

       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН