Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

2022.12.20                                         2022/ШЦТ/226

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2022/0273/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Ө ,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Э-д холбогдох эрүүгийн 2239000000417 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

      Холбогдсон хэргийн талаар:

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Э нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Скайтел ХХК-д ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа буюу 2019 оны 9 дүгээр сараас эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 6.056.000 төгрөгийн үнэ бүхий Скайтел ХХК-ийн бараа материал буюу сим карт, нэгжийн карт, гар утас зэргийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж Скайтел ХХК-д 6.560.000 төгрөгийн хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.Э  :

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000417 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Э  ын Скайтел ХХК-д ажиллах хугацаандаа буюу 2019 оны 9 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртлэх хугацаанд 6.056.000 төгрөгийн үнэ бүхий Скайтел ХХК-ийн бараа материал буюу сим карт, нэгжийн карт, гар утас зэргийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж Скайтел ХХК-д 6.560.000 төгрөгийн хохирлыг учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллий хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О-гийн ...Би Д.Э гэх хүнийг танина. Садан төрлийн холбоо байхгүй ээ. Д.Э нь манай Скайтел ХХК-н Хэнтий аймгийн төвийн салбарт 2017 оноос хойш 2022 оны 09 дүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан ажилтан байгаа юм л даа... 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед Скайтел ХХК-н зүүн бүс хариуцсан мэргэжилтэн Оюу гэх хүн над руу залгаад салбарын ажилтан Д.Э  ыг ажил дээрээ дуудаач тооллого хийе гэж хэлсэн. Тухайн өдөр нь манай ажилтан Д.Э нь Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн мини салбарт ажиллаж байсан юм л даа. Ингээд би ажилтан Д.Э руу 14 цаг 30 минут өнгөрч байхад утсаар залгаж “Төвөөс залгаж байна чи ажил дээр хүрээд ирээч чамтай тооллого хийнэ” гэнэ гэж ярьсан. Тэгсэн Д.Э нь ирэхгүй байж байгаад орой 17 цаг 30 минутын үед ирсэн. 14 цагаас 17 цаг 30 минут хүртлэх энэ хугацаанд би Д.Э руу 3 удаа залгаж ярихад ирлээ, ирлээ, одоо очлоо гээд ирэхгүй байсан. Тэгээд Д.Э салбар дээр ирэхээр нь би Д.Э  тай өөрөө тооллого хийж цахимаар төв салбарын ажилчид хянасан. Тооллого хийсний дараа Д.Э  аас компаний 352 ширхэг бараа материал дутсан бөгөөд энэ бараа материалыг мөнгөөр бодвол нийт 4.834.000 төгрөг дутсан. Тэгэхээр нь миний хувьд гайхаад сар болгон Д.Э  ыг тоолоход ямар нэгэн бараа материалын дутагдал гарч ирдэггүй байсан учир байгууллагын дотоод хяналтын нягтлан Дамдинхоролтой утсаар холбогдож ярихад Дамдинхорол надад хандан: Та дотоод хөдөлгөөнөө хар ингэж ингэж орж хардаг юм гэж программ дээр зааж өгсөн. Ингээд би дээрх зааварын дагуу программ дээрээсээ шүүж үзэхэд Д.Э нь 2019 оноос хойш л дотоод хөдөлгөөнд шилжилт хийж намайг сар бүрийн сүүлийн өдөр тооллого хийхээс өмнө дутсан бараа материалыг хамт ажилладаг байсан Цолмон руу шилжүүлдэг байсан тогтоогдсон бөгөөд 2020 онд Бор-Өндөрийн салбарын ажилтан Мөнхтунгалаг руу 2020 оны 12 дугаар сараас Бор-Өндөрийн ажилтан Долгорсүрэн нар руу шилжүүлдэг байсан нь тогтоогдсон. Мөн дээрх 4.834.000 төгрөг дээр нэмээд Д.Э нь 1.920.000 төгрөгний гэрээтийн мөнгийг хувьдаа ашигласан нь тогтоогдсон бөгөөд нийт 6.754.000 төгрөгийг манай компанид хохирол учруулсанаас тооллого хийсэн өдрөө ирэхдээ надад 90 ширхэг 5.000 нэгжийн карт буюу 450.000 төгрөг, гар утасны урьдчилгааны болох 224.000 төгрөг, 8 ширхэг сим картны үнэ 24.000 төгрөгийг авчирч хүлээлгэн өгсөн учир дээрх мөнгөнөөс хүлээлгэн өгсөн нийт 698.000 төгрөгний бараа материалыг хасаад Д.Э нь манай Скайтел ХХК-д нийтдээ 6.056.000 төгрөгний хохирол учруулсан нь данс тооцоо бүх юмаар тогтоогдсон. Ингээд Д.Э нь дутаасан хохирлыг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах талаар компанид өргөдөл өөрөө гараар бичиж өгсөн боловч хуулийн хугацаанд төлж барагдуулахгүй... Ерөнхийдөө Д.Э нь 1.000, 2.000, 3.000, 5.000, 10.000 нэгжийн картууд болон Самсунг АЗЗ маркийн гар утасны үнэ, 2G sim Card,  U-SIM card 3/G/ эд зүйл бараа материалын дутагдал гаргасан байгаа юм л даа. Нийтдээ 1076 ширхэг буюу 6.676.000 төгрөгний бараа материалын дутагдалаас 724 ширхэг буюу 1.842.000 төгрөгний бараа материалыг төлж барагдуулаад одоо 352 ширхэг буюу 4.834.000 төгрөгний бараа материалын дутагдал гаргасан байгаа юм л даа. Энэ дутагдал гаргасан хүснэгт хэрэгт ач холбогдолтой материалыг өргөдөлд хавсаргасан байгаа. Дээрх 4.834.000 төгрөг дээрээ нэмээд 5000 нэгжийн карт 400 ширхэг буюу 2.000.000 төгрөний бараа материал дутаасан бөгөөд гэрээтийн хөнгөлөлт гээд 4 хувийг нь хасаж бодохоор нийтдээ 1.920.000 төгрөгний нийт 6.056.000 төгрөг хохирол учруулаад байна... Д.Э нь одоо Хэнтий аймгийн төвд ажиллаж байгаа бөгөөд Халамжид ажилд орсон гэж сонсогдсон. Холбоо барих утас нь 91101453 дугаартай гэсэн тэгэхдээ одоо тэрийгээ ашиглахаа больсон гэж байсан. Мөн түүнийг Дагвагийн Эрдэнэсаруул гэдэг рд нь С0:88063005... Д.Э нь манай Скайтел ХХК-н хуулийн хэлтсийн ажилтантай холбоо барьж дутаасан мөнгөө 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэж ярьсан гэсэн. Тэгээд хугацаандаа төлөөгүй учраас манай байгууллага цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... Манай байгууллагын зүгээс Д.Э  аас 6.056.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О-гийн ...Үүнд: 5000 төгрөгийн нэгжийн картнаас 1066 ширхэг дутсан буюу 5.330.000 төгрөг, Самсунг А33 маркийн гар утаснаас 1 ширхэг дутсан буюу 1.319.000 төгрөг, 2000 төгрөгний нэгжийн картнаас 500 ширхэг илүүдсэн буюу 1.000.000 төгрөг, 10.000 төгрөгний нэгжийн картнаас 30 ширхэг илүүдсэн буюу 300.000 төгрөг, 3000 төгрөгний нэгжийн картнаас 174 ширхэг илүүдсэн буюу 522.000 төгрөг, 1000 төгрөгний нэгжийн картнаас 20 ширхэг илүүдсэн буюу 20.000 төгрөг, 2G сим карт 1 ширхэг дутуу буюу 3000 төгрөг, 3G сим карт 8 ширхэг дутуу буюу 24.000 төгрөг болсон. Үүнээс илүүдсэн нэгжний карт 724 ширхэг буюу 1.842.000 төгрөг, дутагдал нэгжийн карт нь 352 ширхэг буюу 6.676.000 төгрөг болж байгаа юм. Ингээд нийт дүн болох 6.676.000 төгрөгний нэгжийн картнаас илүүдэл карт буюу 724 ширхэг нэгжийн картны дүн болох 1.842.000 төгрөгний нэгжийн картыг хасахаар 4.834.000 төгрөгний зөрүү гарсан. Тооллогын дараагаар Д.Э нь надад 5000 төгрөгний 90 ширхэг нэгжийн карт буюу 450.000 төгрөгний эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Программ дээрээс дугаартай 8 ширхэг сим буюу 24.000 төгрөгийг хассан. Ингээд гар утасны урьдчилгаа буюу 224.000 төгрөгийг байгууллагын дансанд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн байсан учир хасаж өгсөн. Д.Э нь шалгалтын явцад гэрээтийн 1.920.000 төгрөгний нэгжийг хувьдаа ашиглаж манай байгууллагад нийтдээ 6.056.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд байгууллагаас гаргаж өгсөн дотоод хяналтын тайлан дээрх задаргаа нь бүрэн тусгагдсан байгаа...Д.Э нь байгууллагын хохирлыг барагдуулахаар ярилцаж тохиролцож 1 сарын 1.000.000 төгрөгийг байгууллагын дансанд 6 сар хийж байхаар ярилцаж байна... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

   гэрч Д.Э  ын ...Би одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 20-04 тоотод охиныхоо хамтаар амьдардаг юм л даа. Би 2015 оны 04 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл Скайтел ХХК-н Хэнтий аймгийн салбарт борлуулалт үйлчилгээний ажилтанаар ажиллаж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэнэтийн тооллогоор бараа материалын дутагдал гарсан. Ерөнхийдөө бараа материалыг би хүлээн авч ажиллаж байсан учраас бараа матераилын дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа... Тиймээ би хүлээн зөвшөөрч байна...Ерөнхийдөө би дээрх 6.056.000 төгрөгний бараа материалыг хувьдаа ашиглаагүй ээ... /хх-ийн 25 дугаар хуудас/,

   гэрч Л.Жамбалсүрэнгийн ...Би нөхрийнхөө хамтаар 7 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд Д.Э нь 6 дахь хүүхэд буюу багын дээд талын охин маань байгаа юм л даа. Охин маань 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн бөгөөд хүүхэд ахуй насандаа Баянмөнх сумын цэцэрлэгт хүмүүжиж 1996 онд сумынхаа сургууль 1 дүгээр ангид элсэн орж 8 дугаар анги төгсөөд 9 дүгээр агнгидаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуульд элсэн орж суралцаж 10 дугаар ангиа 2006 онд төгссөн. Охин маань дээд боловсролтой эдийн засагч статистик мэргэжилтэй бөгөөд Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн орлогийн мэргэжилтэн ажилтай. Одоогоор 8 настай охин Д.Маралхандын хамтаар надтай цуг амьдарч байна. Охин маань зан байдлын хувьд төлөв даруухан үг дуу цөөтэй, илүү дутуу зангүй, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, нийтэч хүүхэд байгаа юм л даа...Охин маань нээх авьяас сонирхол гээд байх зүйл байхгүй ээ...Охин маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...Би харин өчигдөр цагдаа дээр мэдүүлэг өг гэхээр нь л мэдсэн... /хх-ийн 30 дугаар хуудас/,

   гэрч Д.Эрдэнэсувдын ...Манай дүү Д.Э нь хувийн зан байдлын хувьд төлөв даруухан хүнд тусархаг, ах, дүү нартаа байнга л санаа тавьж явдаг, ажилсаг, хичээнгүй, олон найз нөхөдтэй найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайн одоогоор Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 20-4 тоотод ээж охиныхоо хамтаар амьдардаг хүн байгаа юм л даа...Дүү маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй ээ...Дүүд маань гоц гойд авьяас сонирхол гэж байхгүй. Ер нь ууланд алхах авирах л сонирхолтой хүн...Тиймээ би мэдсэн... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

   яллагдагч Д.Э  ын ...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна...Би болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй ээ. Миний хувьд Скайтел ХХК-д 6.056.000 төгрөгний хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... Би байгууллагатай харилцан тохиролцож байгаад 1 сард 1.000.000 төгрөг төлж хохирлыг 6 сарын дотор төлж барагдуулна... /хх-ийн 41 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Э  ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Э  ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө :

...Шүүгдэгч Д.Э нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Скайтел ХХК-д ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа буюу 2019 оны 9 дүгээр сараас эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 6.056.000 төгрөгийн үнэ бүхий Скайтел ХХК-ийн бараа материал буюу сим карт, нэгжийн карт, гар утас зэргийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж Скайтел ХХК-д 6.560.000 төгрөгийн хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Д.Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Э  :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.Э маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, яллах дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдүүлдэг.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

Шүүгдэгч Д.Э  холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд нь хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан зааж хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Үүнээс “Завших” гэмт хэрэг нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд, эсхүл иргэн хууль буюу гэрээний үндсэн дээр өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд тус тус итгэмжлэн хариуцуулах үүрэг хүлээлгэснийг ойлгох бөгөөд итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд итгэмжлэн хариуцах хугацаандаа өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.

Түүнчлэн өмчлөгч, эзэмшигч нь өөрийн эд хөрөнгө, эд зүйлсийг /хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө/ хадгалуулах буюу бусад зорилгоор итгэмжлэн хариуцуулсныг гэмт этгээд өөрийн юм шиг ашигласан буюу зарцуулсан идэвхитэй гэмт үйлдэлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь өмчлөгч, эзэмшигч сайн дураараа итгэмжлэн өгч хариуцуулсан эд хөрөнгө, эд зүйлсийг /хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө/ гэмт этгээд шууд захиран зарцуулж, өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэх, худалдах, өрөнд шилжүүлэх гэх мэт шунахай сэдэлт, зорилготой байдаг.

Улмаар “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэсэн үндсэн, энэ гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол”, “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх болон “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

Тухайлбал шүүгдэгч Д.Э  ын Скайтел ХХК-д 2019 оны 9 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртлэх хугацаанд үйлчилгээний ажилтнаар ажиллах хугацаандаа өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалын байдлаа ашиглаж, 6.056.000 /зургаан сая тавин зургаан мянга/ төгрөгийн бараа, материалыг хувьдаа завшин шууд захиран зарцуулж, өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн сэдэлт, зорилготой, үүний улмаас өмчлөгч, эзэмшигчид 6.056.000 /зургаан сая тавин зургаан мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшсан” гэсэн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Энэ тогтоогдсон үйл баримт гэмт хэрэг гэж үзэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Д.Э  ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Скайтел ХХК-д 6.560.000 /зургаан сая тавин зургаан мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. 

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Скайтел ХХК-тай ...2023.01.25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023.02.25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023.03.25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023.04.25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023.05.25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023.06.25-ны өдөр 1.056.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах харилцан тохиролцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Олзвотой гэрээ байгуулсан нь хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлага:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө :

...Шүүгдэгч Д.Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэх саналтай байна. Гэмт хэргээс учирсан хор хохирлыг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Э  :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Улсын яллагчийн шүүгдэгч Д.Э  д арван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.

Шүүх шүүгдэгч Д.Э хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй гэж үзсэн.

Зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс шүүгдэгч Д.Э  д арван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял оногдуулж,

шүүхээс оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг улсын яллагч, шүүгдэгч нарын хооронд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг биелүүлэх талаар тохиролцсон хугацаа болох 3 /гурав/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,    

шүүгдэгч Д.Э  д оногдуулсан арван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,          

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

шүүгдэгч Д.Э нь 7 /долоо/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх уг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239000000417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-д гэмт хэргийн хор уршиг болох 6.056.000 /зургаан сая тавин зургаан мянга/ төгрөгийн 7 /долоо/ сарын хугацаанд арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-д 7 /долоо/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

6. Эрүүгийн 2239000000417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ГАНДАНСҮРЭН