Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2022/0070

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Н ,

шүүгдэгч Н.Н , Э.Т , тэдний өмгөөлөгч Д.Энхжаргал,

гэрч Г.Батхүү /онлайнаар/, Ж.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Т , Н.Н нарт холбогдох эрүүгийн 2239000000005 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Т  нь Н.Н тэй бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн чулуут" гэх газраас Д.Т-гийн эзэмшлийн 1.100.000 төгрөгний үнэ бүхий зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай, ахар дэлтэй хүрэн зүсний нэг тооны морийг, Ж.Б-гийн эзэмшлийн 1.300.000 төгрөгний үнэ бүхий им, тамгагүй хээр алаг зүсний 1 тооны, нийт 2 тооны буюу олон тооны морийг тус тус хулгайлж нийт 2.400.000 төгрөгний хохирол учруулсан,

Н.Н тэй бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч Ц.Д-ын эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэ бүхий им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, 1.250.000 төгрөгний үнэ бүхий зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан, эрээн зүсний охин шүдлэн үхрүүд болох 2 буюу олон тооны үхрүүдийг хулгайлж нийт 2.750.000 төгрөгний хохирол учруулсан,

Н.Н тэй бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хохирогч С.Б-гийн эзэмшлийн 3.300.000 төгрөгний үнэ бүхий зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч Б.Б-гийн эзэмшлийн 10.000.000 төгрөгний үнэ бүхий 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсний морь болох 3 буюу олон тооны адуунуудыг хулгайлж нийт 13.300.000 төгрөгний хохирол учруулсан,

Н.Н тэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хайлантай” гэх газраас хохирогч Б.Ц-гийн эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны үхрүүдийг уналага буюу халиун зүстэй морь унаж, улмаар бугуйлдан барьж, машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ачин хулгайлж, хохирогч Б.Ц-д нийт 4.140.000 төгрөгний хохирол учруулсан,

 

Яллагдагч Н.Н  нь Э.Т тай бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн чулуут” гэх газраас Д.Т-гийн эзэмшлийн 1.100.000 төгрөгний үнэ бүхий зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай, ахар дэлтэй хүрэн зүсний нэг тооны морийг, Ж.Б-гийн эзэмшлийн 1.300.000 төгрөгний үнэ бүхий им, тамгагүй хээр алаг зүсний 1 тооны, нийт 2 тооны буюу олон тооны морийг тус тус хулгайлж нийт 2.400.000 төгрөгний хохирол учруулсан,

Э.Т тай бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч Ц.Д-ын эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэ бүхий им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, 1.250.000 төгрөгний үнэ бүхий зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан, эрээн зүсний охин шүдлэн үхрүүд болох 2 буюу олон тооны үхрүүдийг хулгайлж нийт 2.750.000 төгрөгний хохирол учруулсан,

Э.Т тай бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хохирогч С.Б-гийн эзэмшлийн 3.300.000 төгрөгний үнэ бүхий зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч Б.Б-гийн эзэмшлийн 10.000.000 төгрөгний үнэ бүхий 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсний морь болох 3 буюу олон тооны адуунуудыг хулгайлж нийт 13.300.000 төгрөгний хохирол учруулсан,

Э.Т тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хайлантай” гэх газраас хохирогч Б.Ц-гийн эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны үхрүүдийг уналага буюу халиун зүстэй морь унаж, улмаар бугуйлдан барьж, машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ачин хулгайлж, хохирогч Б.Ц-д нийт 4.140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Н.Н :

...мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Э.Т :

...мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

гэрч Ж.Батжаргал:

...Би Хэнтий аймгийн цагдаагийн газарт 2003 оны 02 сараас эхэлж ажиллаж байна. 2010-2013 онд Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгчөөр, 2013 оноос хойш мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасагт малын хулгайтай тэмцэх эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна. Н-г хаана байгаа вэ гэхэд Мөрөнд байдаг гэр бүлээсээ салчихсан юм байна гээд аймаг дээр хаяг байршлыг нь олоход гэр нь аймагт 2 дугаар багт байдаг гэнэ гэсэн. Тухайн үед эх*******ийнх нь хаяг дээр очиход Н эрүүгийн мөрдөгч нараас зугтаачихлаа гээд Өлзийтөөс гарсан. Наашаа гараад Мөрөн өнгөрөөд явж байхад Н-г олчихлоо гэсэн. Тэгээд Н-г олоход иргэн Ц-гийн 3 үхрийн толгой машин дээр нь байж байна, зүсээрээ таарч байна, машиныг нь ажлын гадаа авчирсан байна гээд, цагдаагийн газрын зүүн талд аваачаад намайг ирэхэд Батхүүд 4 удаагийн үйлдлээ ярьсан байсан. Ямар ямар мал авсан байна гэхэд Өмнөдэлгэрээс 3 удаа, Өлзийтөөс 2 адуу, Өмнөдэлгэрээс 2 үхэр байсан. Ингээд Т-ын   гэрээр очиж Т-ыг  авсан. Хэнтэй хулгай хийсэн бэ гэхэд Т-тай   хулгай хийсэн гэсэн. Т-ын  д очоод байж байхад цагдаагийн газар дуудлага мэдээлэл ирсэн. Мөрөнгийн гол ордог гүүрний баруун хойд талд ухсан шороонд 3 үхэр ажилласан сэвс байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлага ирэх, Н, Т нарын сэвсээ зааж өгсөн газар давхацсан. Дуудлага ирлээ гэсэн. Мэдээллийн дагуу шалгаж байна, ирчихээд байна гэсэн. Тэгээд Мөрөн сум орчихоод Жаргалтхаан сумын сум дундын цагдаагийн тасагт очоод / Жаргалтхаан сумын сум дундын цагдаагийн тасагт Мөрөн, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан, Дэлгэрхаан гэсэн сумд багтдаг/ ойр орчмын сумдын хэсгийн төлөөлөгч нарт танилцуулаад, ийм ийм зүсмийн Н-гийн өөрийнх нь ярьснаар алдагдсан үхэр, адуутай айл байна уу гэсэн. Мөн мал мах авдаг ченж Баярбат гэдэг хүн 1 үхрийн гарал үүслийн бичиг аваад тэрэн дээрээ зарсан нөхцөл байдал тогтоогдсон... Н    гийн машин дээрээс гэрчээр оролцож байгаа Батхүү намайг ирэхэд гэрийн гадаа машин дээр нь байхад цагдаагийн гадаа авчирсан байсан...Тухайн үед бид нар Цтай холбогдоод фэйсбүүкээр зургийг нь дарж явуулсан. Манай алдсан 3 үхэр мөн байна гэж өөрсдөө утсаар хэлсэн гэж байгаа юм... Н    , Т  нар өөрсдөө зааж өгсөн. Урд нь Энх-Амгалан гээд Т-ын   аавд алдсан малыг нь би олж өгч байсан. Аав чинь хаана байдаг юм бэ гэхэд аав Налайхад байдаг гэсэн. Би аавын чинь 3, 4 адууг олж өгч байсан байна шүү дээ, мэдэж байгаа юу гэхэд тухайн үед мэдэж байсан гэдэг талаараа ярьж байна... Н 4 удаагийн үйлдэл ярьсан байсан. 4 удаагийн үйлдлийг нь шалгаж тогтоосон... Т-ыг  гэрээс нь авах гэхээр эх******* нь уурлаад шөнө дөлөөр авч явах гэлээ гээд бөөн хэрүүл болсон. Тэнд явж байсан Т  ч мэдэж байгаа, манай хэсгийн төлөөлөгч Буянтогтох ч мэдэж байгаа. Н ч мэдэж байгаа. Тэгээд Мөрөнгөөс Т-ыг  авахад Н “би бүх хэргээ хүлээсэн Т  аа” гэхэд “за тэгвэл би юу ярихав дээ” гээд үйлдсэн 4 хэргээ ярьсан... Тэр толгойг бид нар ченжтэй уулзаад, нэг үхрийн бичиг аваад 3 үхэр зарсан байдаг. Үхрийн толгой, сэвсийг хаана хаясан бэ гэхэд аймгийн баруун хойд хогон дээр хаясан гээд, бид нар бүгдээрээ хогон дээрээс ухаж гаргасан... Бодит байдлыг түргэн шуурхай тогтоохын тулд гэр рүү нь очиход гэр бүлийнх нь хүн ямар хэргээр авч явах гэж байна гэхэд малын хулгайн хэргээр авч явна гэдгээ хэлсэн. Бид нар хонио хотлуулъя гэхэд нь хонийг нь хотлуулсан... Байсан. Яагаад гэвэл хэргийн газрын үзлэгт бид нар очоод хэргийн газрын үзлэг эхэлсэн байхад цагдаагийн 102-с дуудлага ирээд наад дуудлага дээр чинь бид нар ирээд шалгаж тогтоож байна, дуудлага мэдээлэлд оруулах шаардлагагүй гэсэн... Тэрийг гардаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Буянтогтох зуруулсан байх ёстой... Тэрийг одоо санахгүй байна... Нэр дурдаж чадахгүй байна. Жилийн өмнө болсон асуудал шүү дээ... Байсан. Дагуулж явсан, онцлох хүн учраас байсан... Хэсгийн төлөөлөгч Буянтогтохтой 1 хүн байсан. Нэр усыг нь сайн хэлж мэдэхгүй байна... Малын гарал үүслийн бичгийг шалгаж үзэхэд л тийм байсан. Адуу нь ч ялгаа байхгүй... Санаж байна... Таниулсан... Процесс ажиллагаанд оролцоогүй. Толгойг нь үзүүлээд харуулахад, таньж байна уу гэхэд таньж байна гэсэн. Мөн байна уу гэхэд мөн байна гэсэн... бид нар хог дээрээс авсан... Н хэлсэн. Яагаад Н хэлсэн бэ гэвэл Т  4 удаагийн мал зарах үйлдэлд Т  явдаггүй... 1 дүгээр сургуулийн хог хаяж байгаа цэг дээр байсан... Мөрдөн шалгах ажиллагаа хийсэн хэсгийн төлөөлөгч Буянтогтох бэхжүүлж авсан... Бусад байдлаар тогтсон. Энэ 2 хүн хэргээ хүлээгээд арьс толгойтойгоор нотлогдсон... гэж,

 

гэрч Г.Батхүү:

...Тухайн өдөр мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, хошууч Батжаргал Хэнтий аймгийн Хэрлэн суманд Н гэдэг хүн эх*******тэйгээ очсон байна, очоод шалга гэхэд нь би гэрийн хаягаар нь Булагт байдаг гэрт нь яваад очиход өөрөө байхгүй, машин дээр нь үхрийн толгой, арьс шир байна гэж хэлсэн. Утсаар нь холбогдоод одоо нэгэнт машин дээр чинь үхрийг арьс, шир, толгой байна. Хоёулаа хаана уулзах вэ гэсэн. Арын гудманд нь уулзаад ажил дээр ирсэн. Тэгээд тодруулаад, өөрөө яриад, дахиад үйлдэл байна уу гэхэд 4 үйлдэл ярьсан. Тэгэхээр нь би хошууч Батжаргалд хэлсэн...Эхлээд миний үхэр гэж хэлсэн. Сүүлдээ хулгайн үхэр, би ченжид өгсөн гэдгээ ярьсан...Хашаагаа даваад гараад гүйсэн байсан...Надтай хамт дахиад нэг замын цагдаа явж байсан. Тэр цагдаа маань гүйчихлээ гэхээр нь би утсаар нь ярьсан...тийм...Тухайн шалгаж байсан байцаагч нь үзлэг хийсэн...Би үзлэг тэмдэглэл хийгээгүй. Шалгаж байгаа мөрдөгч нь Өлзийт сумаас ирж явсан...Байгаа. Гэхдээ хэд хэдэн мөрдөгч томилсны дараа хийнэ...Таньсан...Сүүлд нь ирсэн. Хэрэг болсон өдөртөө мөрдөгч нь хохирогчоор тогтоосон. Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч тэр өдөртөө ирээд таниулсан.. Тэрийг би мэдэхгүй байна. Үзлэгийн тэмдэглэлийг Буянтогтох гэдэг хүн хийсэн. Хохирогчид Буянтогтох үзүүлсэн...Тийм. Би хажууд нь байлцсан... Би явуулаагүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2239000000005 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 50 дугаар хуудас/,

“Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №13 дугаартай ...Иргэн Д.Т-гийн 1 тооны халиун зүсминй соёолон морийг зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 01 дүгэр сарын 13-ны байдлаар 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн... талаарх дүгнэлт /тайлан/ /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

“Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №453 дугаартай ...2  тооны хүрэн зүсмийн морь, хээр алаг зүсмийн морийг зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 11 дүгэр сарын 30-ны байдлаар 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн... талаарх дүгнэлт /тайлан/ /хх-ийн 102-104 дүгээр хуудас/,

“Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №474 дугаартай ...Заг Капитал ХХК эзэмшлийн “HYUNDAI PORTER” маркийн 81-68 ХЭҮ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 12 дугаар сарын 08-ны байдлаар 8.900.000 /найман сая есөн зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн... талаарх дүгнэлт /тайлан/ /хх-ийн 40-45 дугаар хуудас/,

Хэнтий аймгийн Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  61 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл / хх-ийн 20 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/,

81-68 ХЭҮ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/,

121.600 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авах тухай Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай зөвшөөрөл /3-р хх-ийн 111 дүгээр хуудас/,

121.600 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг эд мөрийн баримтаар хураан хураан авсан тэмдэглэл / 3-р хх-ийн 112 дугаар хуудас/,

Хаан банкны 5075031220 тоот дансны хуулгад үзлэг хйисэн тэмдэглэл / 3-р хх-ийн 113 дугаар хуудас/,

81-68 ХЭҮ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,

хохирогч Д.Т-гийн  ...Би Хэнтий аймаг Хэрлэн сум 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг Хүрэн чулуут гэх газарт оршин суудаг. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 23-наас 24-ний өдрийн хооронд Хүрэн чулуут гэх газраас зөв талын гуян дээрээ Л үсгэн тамгатай ахар дэлтэй хүрэн зүсмийн 1 тооны адуу алдсан. Уг морь нь адуундаа бараг нийлдэггүй номохон морь бөгөөд хүүхдүүд хонинд унадаг унааны морь байсан юм аа. Тэгээд би гэрийнхээ тэр хавиар эрж хайгаад олоогүй бөгөөд ямар нэгэн сураг ажиг гараагүй. Уг алдсан хүрэн миний морьтой хээр алаг зүсмийн баруун талын нэг нүд нь цэхэр хээр алаг морь ирж манай хүрэн морьтой 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хамт явж байсан. Тухайн үед уг морийг хаанаас ирж манай хүрэн морьтой нийлсэн талаар мэдээгүй.Уг ирж нийлсэн хээр алаг зүсмийн нэг тооны адуу нь им тамга гэж харагдахгүй байсан ба хүн ойртож харах гэхээр зугтаад байдаг ороо морь байх шиг байсан. Тухайн үед манай ахар дэлтэй хүрэн морь гүйж ирсэн хээр алаг морийг дагаад явчихлаа гээд нэлээн хайгаад олж чадаагүй юм. Надад тухай үед сэжиглэж байсан хүн байгаагүй юм. Тэгээд 2021 оны 11 сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагаас хээр болон алаг зүсмийн морь алдсан хохирогчийг хайж байна гэж сонсоод орж уулзахад манай алдсан хүрэн зүсмийн морьтой им тамга зүсээрээ таарч байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас хулгайлсан хүмүүсийг нь олж тогтоосон байсан...Би зөв талын гуян дээрээ Л үсгэн тамгатай 1 тооны хээр зүсмийн адуу алдсан. Харин миний алдсан морьтой өөр хэний морийг нь сайн мэдэхгүй хээр алаг морь цуг явж байгаад алга болсон...Би А дансандаа хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ нийлсэн 420 тооны малтай. Хүнээс 30 толгой адуу тоолуулсан...Би алдсан нэг тооны адуугаа зах зээлийн ханшаар үнэлэнэ....Би гомдолтой байна. Гэм буруутай хүмүүсийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч хохирлыг минь бүрэн барагдуулж өгнө үү... /хх-ийн 58-61 дүгээр хуудас/,

хохирогч Д.Т-гийн  ...Миний алдсан хүрэн зүсмийн морь нь адуундаа ер нь нийлдэггүй салж яваад байдаг ганцаараа гэрийнхээ ойр орчмоор бэлчээрт явдаг юм. Уг морь нь багадаа өнчин унага байсан учраас манайх гараар гаднаа тэжээсэн адуу учраас огт гэрийн ойролцооноос холддоггүй морь байсан юм. Би уг алдсан хүрэн зүсмийн Л үсгэн тамгатай морио малдаа ундаг бөгөөд гэрийн гадаа хүүхдүүд унаарт ашиглаж ус хүртэл тэргээр чирч авчирдаг. Тэгээд гаднаа унаж байгаад ганцааранг нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бэлчээрт тавьтал ганцаараа явж байхад нь танихгүй хээр алаг зүсмийн им тамгагүй, нэг талын нүд нь цэхэр гэхээр хээр алаг морь манай уг хүрэн морьтой ирж нийлсэн байсан харагдсан. Ингээд үүнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манайх уг хүрэн морио эрээд олоогүй тул тэр ирж нийлсэн гүйгүүл хээр алаг зүсмийн морийг дагаад явчихлаа гэж бодоод нэлээн эрэл сурал хийгээд олж чадаагүй бөгөөд сураг ажиг гараагүй... Миний алдсан 1 тооны хүрэн зүсмийн морь нь 9-н настай бүдүүн морь байсан... Манайх Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг“ Хүрэн чулуут” гэх газар оршин суудаг. Уг морио алдахдаа “ Хүрэн чулуут”, “Урд зотлог” гэх газраас алдсан. Уг хоёр хайрхан нь залгаа үргэлжилсэн уулнууд бөгөөд манай адуу мал эдгээр хайрханыг тойроод суг жалгаар буюу өвс ихтэй газраар нь бэлчиж байгаа харагддаг. Манай өвөлжөө болохоор Хүрэн чулуут гэх хайрханых нь энгэрт байгаа... /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

хохирогч Д.Т-гийн ...Би одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө “Хурэн чулуут” гэх газарт эх******* хүүхдүүдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм л даа. Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний шилжих шөнө Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэг “Хүрэн чулуут" гэх газраас зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай хурэн зүсмийн 1 тооны адуу алдсан. Ингээд адуугаа хайгаад олохгүй байхад хэсгийн төлөөлөгч маань хулгайд алдагдсан байна гэж хэлээд надаас мэдүүлэг тайлбар аваад явсан. Ерөнхийдөө ийм л асуудал болсон... Би дээрх адууныхаа арьс толгой шийрийг хаана байгааг нь сайн мэдэхгүй байна. Тэр хулгайлж авч явсан хүмүүс нь мэдэж байгаа байх... Би дээрх хүмүүсийг танина. Садан төрлийн холбоо байхгүй ээ. Э.Т  нь манайхдаа ойрхон нутагладаг хүн бөгөөд манай гэрээр орж гараад л явдаг хүн байсан. Харин Н.Н  нь Хэнтий аймгийн Мөрөн сумын хүн бас л нутаг орноор явж л байдаг хүн байгаа юм л даа. Би дээрх хүмүүсийг яаж адууг маань хулгайлана гэж санахав дээ...Би сайн танихгүй ээ. Миний алдсан хүрэн зүсмийн морьтой маань тэр хүний адуутай цуг алдагдсан гэсэн. Тухайн үед худаг дээр хойноосоо нэг алаг зүсмийн адуу ирсэн байсан бөгөөд тэр адуу нь миний алдсан адуутай нийлээд өвс ногоо идээд явж байсан юм л даа. Тэгээд л тэр 2 адуу нэг шөнө зэрэг алдагдсан.. Дээрх адуу нь борлог хээр гэмээр завсарын зүстэй алаг адуу байсан бөгөөд нэг талын нүд нь цэхэр цэнхэр өнгөтэй содон нүдтэй адуу байсан. Би өөрөө тухайн үед нь тэр адууг нүдээрээ харсан юм л даа... Миний хувьд гомдолтой байна. Буруутай этгээдүүдээс алдсан адууныхаа мөнгөгийг нэхэмжилнэ... /3-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч Н.Н гийн ...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг “Ногоон худаг” гэх газарт хувийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Би 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Урд зотлог гэх газраас 2 тооны хүрэн зүсмийн хээр буюу борлог алаг 2 адууг шөнийн 19-н цагийн орчимд өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай ачааны Портер маркийн авто машинтай Өлзийт тосгоны залуу Э.Т  гэх хүний хамт явж байгаад бугуйлдаж барьж авсан. Уг адууг Т  бугуйлдаж барьж авсан бөгөөд 2 адууг бид хоёр миний машинд цуг ачиж явсан. Тэгээд ачиж явсан адуугаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг “Гео- Аривжих ХХК-ны тариан талбайд уг шөнөө 22 цагийн орчимд очиж Э.Т ын хамтаар цуг ажиллаж махалсан. Уг газраас миний машинд адууны махаа ачаад би ганцаараа Хэнтий аймгийн төв рүү тэр шөнөө явсан. Харин Э.Т  уг 2 адууг надтай хамт ажилцаад Өлзийтөд үлдсэн. Тэгээд би ачиж явсан 2 адууны махаа Хэнтий аймгийн төвд авчран Баярбат гэх махны ченжид зарсан. Нийтдээ 2 адууны мөнгө нь 2.050.000 төгрөг болсон бөгөөд уг мөнгийн найз С.Отгонбаатар гэх хүний 5936025517 гэсэн тоот данс руу ченжээр шилжүүлүүлэн авсан. Тэгээд С.Отгонбаатар гэх хүний данснаас дараа нь өөрийн 5956090843 гэсэн данс руу шилжүүлэн авсан...Т  бид 2-оос өөр хүн байгаагүй бид 2 л байсан....Шөнө харанхуй байсан болохоор им тамгыг сайн анзаараагүй хараж чадаагүй...Э.Т  бид хоёр урьд өмнөөс харилцан тохиролцоод өр зээл ихтэй болчихлоо 2 лаа нэг явж үзэх үү мал хулгайлвал яах бол гэж ярьж байгаад харилцан тохиролцсоны үндсэн дээр уг хэргийг хийсэн...Би тухайн үед хэний адуу байсныг бол мэдээгүй. Сүүлд нь Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн Д.Т ахын адуу байсан гэж мэдсэн. Бас цуг явж байсан хээр алаг морь бас өөр хүний адуу байсан гэж сонссон...Гарал үүслийн бичиг би өөрийнхөө ******* дээр авсан бөгөөд 1 тооны адууны бичгэн дээр 2 адуу зарсан... /хх-ийн 82 дугаар хуудас/,

гэрч Н.Н гийн ...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэг “Урд зотлог” гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө яг цагийг нь сайн мэдэхгүй байна . Ямарч байсан харанхуй болсон байсан уг 2 тооны адуу нь 2 лаа тусдаа зайтай байсан бөгөөд нэлээн цаана хөндий адууны бараа харагдаж байсан ба уг 2 адууг Э.Т  бугуйлдаж барьж авсан. Ингээд уг 2 тооны адууг авч явахдаа өөрийнхөө унаж явж байсан 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан. Тэгээд уг 2 адуунуудийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө цагийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан шөнө байсан ба Өлзийт тосгоноос баруун хойд зүгт 5 орчим км зайд байрлах тариан талбайд аваачиж Э.Т ын хамтаар ажилласан... Т  бид хоёр уг 2 тооны адуунуудийг хөлөөр нь туусан асуудал байхгүй. Харин байгаа газраас нь шууд ачаад явсан... Би уг 2 адууг ачиж авч явахдаа хэн гэдэг хүний адуу болох талаар огт мэдээгүй. Шөнө 2 адуу таарахаар нь шууд барьж аваад машиндаа ачаад явсан... /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

гэрч Э.Т ын ... Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг “Зүүн чандгана” гэх газарт хувийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Би 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө Өлзийт тосгоны төвөөс найз Н-гийн хамтаар портер машинтай явж Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг “Урд зотлог “ гэх газрын зүүн урд талаас 2 тооны хүрэм зүсмийн хээр алаг 2 адууг шөнийн 22 цагийн үед Н    гийн 81-68 ХЭҮ улсын дугаартай ачааны Портер маркийн авто машинтай найз Н гэх хүний хамт явж байгаад бугуйлдаж барьж авсан. Уг адууг Н бид 2 хамт нэг нэгээр нь бугуйлдаж барьж авсан бөгөөд 2 адууг бид хоёр машиндаа цуг ачиж явсан. Тэгээд ачиж явсан адуугаа Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Өдзийт тосгоноос баруун, хойд зүгт хөдөө хээр ажилласан. Шөнө байсан учраас яг хаана юу гэдэг *******тэй газар болохыг би мэдээгүй. Уг 2 адууг Н.Н гийн хамтаар цуг ажиллаж махалсан. Уг газраас Н-гийн машинд адууны махаа ачаад Н ганцаараа Хэнтий аймгийн төв рүү тэр шөнөө явсан. Харин би Өлзийт-д хүргүүлж буугаад үлдсэн. Тэгээд дараа нь 2-3 хоногийн дараа Н надад бэлнээр 850.000-н төгрөгийг авчирч өгсөн. Харин би яг хэдэний өдөр гэдгийг нь санахгүй байна. Уг авсан мөнгөө харин би хүүхдийн тэтгэмжийн мөнгөнд өгсөн... Шөнө харанхуй байсан болохоор им тамгыг сайн анзаараагүй харч чадаагүй... Н.Н  бид 2-оос өөр хүн байгаагүй бид 2-л байсан... Би тухайн үед хэний адуу байсаныг бол мэдээгүй... Н.Н  бид 2 урьд өмнөөс харилцан ихтэй болчлоо 2-лаа нэг явж үзэх үү мал хулгайлвал яах бол харилцан тохиролцсоны үндсэн дээр уг хэргийг хийсэн... Гарал үүсэлийн бичиг авсан эсэх талаар би мэдэхгүй Н махыг нь борлуулсан... /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

гэрч Э.Т ын ...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэг “Урд зотлог гэх газраас 2021 оны сар, өдөр яг цагийг нь сайн санахгүй байна . Ямарч байсан харанхуй болсон байсан уг 2 тооны адуу нь 2 лаа тусдаа бэлчээрт байсан бөгөөд ойр хавьд нь би адууны бараа олж хараагүй бөгөөд адуу харагдахгүй байсан. Уг 2 адууг Н.Н  бид хоёр нэг нэгээр нь бугуйлдаж барьж авсан. Ингээд уг 2 тооны адууг авч явахдаа Н    гийн унаж явж байсан 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан. Тэгээд уг 2 адуунуудыг тэр шөнө цагийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан шөнө байсан ба Өлзийт тосгоноос баруун хойд зүгт 5 орчим км зайд байрлах тариан талбайд аваачиж Н.Н гийн хамтаар ажилласан... Н.Н  бид хоёр уг 2 тооны адуунуудийг барих гэж л тухайн байгаа газар нь хөөцөлдсөн. Тэрнээс хөлөөр нь туусан асуудал байхгүй. Харин барьж аваад тэр байгаа газраас нь шууд ачаад явсан... Бид хоёр уг 2 адууг ачиж авч явахдаа хэн гэдэг хүний адуу болох талаар огт мэдээгүй . Шөнө 2 адуу таарахаар нь шууд барьж аваад машиндаа ачаад явсан... /хх-ийн 98-99 дүгээр хуудас/

хохирогч Ж.Б-гийн ...Би Төв аймаг Сэргэлэн сумын 5 дугаар баг хөдөө хэсэг Шаварт гэх газарт хувийн мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумаас малаа оторлохоор нүүдэл хийж явж байхдаа Хэнтий аймгийн Мөрөн суманд хоноглосон юм. Ингээд Мөрөн суманд малтайгаа хонож байхдаа Хонгор азрагатай саран дэвсгэртэй чандмань тамгатай 32 тооны адуугаа алдсан. Тэгээд тухай үед эрэл хийж явж байгаад адуугаа 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын урд талаас 28-н тооны адуугаа олсон бөгөөд манай адуунаас 4 тооны адуу дутаж алга болсон байсан бөгөөд уг 4 адуугаа эрээд олж чадаагүй цааш нүүдэлээ хийж явсан. Би адуугаа олсон газраа ******* усыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ Өмнөдэлгэр сумын нутгаас олсон...Би ер нь нийтдээ 32 тооны азрага адуу алдсан бөгөөд 4-н адуугаа дутуу олсон бөгөөд үүнээс 3-н саран дэвсгэртэй Чандмань тамгатай адуу байгаа. Уг алаг морь ганцаараа им тамгагүй борлог хээр гэхээр завсарын зүстэй адуу байсан юм...Миний алдсан алаг морь маань 14-н настай морь байгаа...Би 3-н азрага адуутай бөгөөд нийтдээ 84-н тооны адуу А дансандаа тоолуулсан байгаа...Би алдсан 1 тооны алаг адуугаа одоогийн зах зээлийн ханшаар үнэлэнэ...Гэм буруутай хүмүүсийг олж тогтоон хуулийн дагуу шалгаж буруутай этгээдээр миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү... /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

хохирогч Ж.Б-гийн ... Миний алдсан адуу нь борлог хээр алаг завсарын зүстэй им тамга тэмдэг байхгүй. Нүд нь их содон цэхэр нүдтэй адуу байсан. Би Мөрөн суманд ирж хоноглоод л өглөө нь 32 тооны адуугаа алдаад эргэж тодорхой цаг хугацааны дараа олохдоо 1 тооны адуу дутсан байсан юм... Би Хэнтий аймгийн хүн биш болохоор газар орныг нь яг сайн мэдэхгүй ээ. Төв аймгийн Сэргэлэн сумаас Дорнод аймаг руу малаа тууж оторт явж байгаад замдаа Хэнтий аймгийн Мөрөн суманд хоноод л алдсан... Миний хувьд гомдолтой байна. Алдсан борлог хээр алаг завсарын зүстэй им тамга тэмдэг байхгүй нүд нь их содон цэхэр нүдтэй адууныхаа өртөгийг нэхэмжилнэ... Миний алдсан 1 тооны адуу маань тухайн үед хохирогч Д.Т гэх хүний адуутай холбоотой явж байгаад алдсан юм байна лээ... /3-р хх-ийн 39 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ч.Жавхлантөгсийн ...иймээ манай байгууллага дээр байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 1 сая 500 мянган төгрөгийн зээл авсан...Одоо бол 1 сая 400 мянган төгрөгний зээл үлдсэн байгаа...Манай байгууллагын зүгээс 1.400.000 төгрөгний зээлээл нэхэмжилж байна. Тэрнээс өөр зүйл бол байхгүй... /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

гэрч Х.Зейнелгаравын ...Манай Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэг “Хүрэн чулуут” гэх газарт хувийн мал аж ахуй эрхэлж амьдардаг. Манайх 2021 оны 09 дүгээр сарын 23-наас 24-ний өдрийн хооронд Өлзийт тосгоны нутаг одоо оршин суугаа газар болох “Хүрэн чулуут” гэх газраас зөв талын гуян дээрээ Л үсгэн тамгатай ахар дэлтэй хүрэн зүсмийн нэг тооны адууг бэлчээрээс нь алдсан. Ер нь уг алдсан морийг манайх өвөл болохоор хониндоо унадаг номохон морь байсан. Тухайн үед манай нөхөр Д.Т нь гэрийнхээ ойр хавь болон ойролцоо нутагладаг айлуудаас асууж сураглаад олж чадаагүй бөгөөд огт сураг ажиг гараагүй болно. Мөн манайд хээр алаг зүсмийн 1 тооны адуу гүйж ирсэн бөгөөд манай алддаг хүрэн морьтой хамт салахгүй цугтаа яваад байсан. Тэр гүйж ирсэн хээр алаг морийг хаанаас ирсэн талаар нөхөр бид хоёр мэдэж чадаагүй. Нөхөр бид хоёр хоорондоо тэр гүйж ирсэн хээр алаг морийг манай хүрэн морийг дагуулаад гүйсэн байх гэж бодсон...Манайх А дансандаа 5-н хошуу малтай бөгөөд нийтдээ 420 тооны малтай. Харин үүнээс адуу 30-г тоолуулсан...надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй... /хх-ийн 76-78 дугаар хуудас/,

гэрч Х.Зейнелгаравын ... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө “Хүрэн чулуут” гэх газарт нөхөр Д.Т болон хүүхдүүдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм л даа. Манайх 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний шилжих шөнө Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэг “Хүрэн чулуут” гэх газраас буюу бэлчээрээс зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай хүрэн зүсмийн 1 тооны адуу алдсан. Ингээд нөхөр маань ойр хавиар адуугаа хайж саахалт айлын хүмүүсээс сурагласан боловч олоогүй ээ. Ингээд удалгүй хэсгийн төлөөлөгч ирээд олдохгүй байгаа адууг маань хүмүүс хулгайлсан байна гэж адуугаа алдсныг мэдсэн. Тухайн үед надад сэжиглэж байсан хүн байгаагүй... Дээрх адуу нь манай нөхөр Д.Т-гийн адуу байгаа юм л даа...үгүй ээ...би сайн танихгүй ээ. Түхайн үед отороор Дорнод аймаг руу явж байсан хүн гэсэн... Манай адуутай алдагдсан алаг адуу нь дээрх Ж.Б  гэх хүний адуу гэсэн... Борлог хээр гэхээр завсарын өнгөтэй им тамгагүй алаг морь байсан. Дээрх алаг морь ганцаараа сүргээсээн тасарсан явж байсан юм шиг байна лээ... Би сонссоон. Манай сумын Н.Н , Э.Т  нар гэсэн... /3-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

гэрч С.Баярбатын ...Надад 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Н.Н  гэх хүн 2 адууны мах авчирч зарсан. Уг 2 адуу нь нийтдээ 2.050.000 төгрөг болсон...Н.Н  нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр адууны мах өгөхөө ирэхдээ ганцаараа хүрэж ирсэн...Н.Н  нь гарал үүслийн бичигтэй 2 адууны мах авчирч өгсөн учраас би худалдаж авсан...Н.Н  нь 81-68 ХЭҮ гэх хөх цэнхэр өнгийн портер машинтай хүрэж ирсэн...Н.Н  нь адууны махаа өгөөд мөнгөө 5936025517 дугаарын тоот дансанд шилжүүлж авсан... /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Т ын ...Миний хувьд дээрх тогтоол дурьдсан гэмт хэргийг үйлдээгүй...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна...Миний хувьд дээрх 2 тооны адууг Н.Н тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан асуудал байхгүй ээ. Тухайн үед би Н    тэй цагдаад баригдаад явж байхад Н.Н  надад хандан: Би чиний данс руу мөнгө хийсэн болохоор цагдаа нарт дээрх 2 тооны адууг чамтай хулгайлсан гэж мэдүүлсэн байгаа. Нэгэнт энэ хоёулаа цуг явж байгаа юм чинь энэ хэргийг чи хамт үйлдсэн гээд хэлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьд гэрчийн өгсөн мэдүүлэгтэй Н.Н тэй 2 тооны адууг цуг явж бугуйлдаж барьж авсан гэж мэдүүлсэн...тиймээ...Н.Н  дээрх 2 тооны адууг хулгайлсан...Би Н-г 2 тооны адуу хулгайлсанг мэдээгүй...Тиймээ байна...өгөөгүй... /хх-ийн 116 дугаар хуудас/,

яллагдагч Н.Н гийн ...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... Миний хувьд урьд хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг ачааны машинтайгаа Багануур дүүрэгт нүүрс зөөгөөд явж байхад Э.Т  нь миний утас руу залгаад надад хандан: Банкны зээл болох гээд байна чи нэг хүрээд ирээч хэдэн адуу, мал ажиллах хэрэгтэй байна гэхээр нь би очдог байсан. Дээрх асуудал дээр бол 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө Э.Т  намайг утсаар дуудахаар нь би Э.Т ын байгаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг сангийн аж ахуйн бойлон дотор очиод Э.Т  нь пойлон дотор 2 тооны адуу ажилчихсан, үүнийг ачаад аймаг авч явж борлуулаад ирээч гээд миний машины ачаан дээр 2 тооны адууны махыг нь бид 2 хамжиж ачаад би борлуулахаа аймгийн төв рүү авч явсан юм... Би тухайн үед дээрх 2 тооны адууг хулгайн адуу гэж мэдээгүй... Хүрэн зүсмийн адуу, Хээр алаг адуу зэрэг 2 тооны адуу байсан... Би сайн мэдэхгүй байна...Адуутай...Тэрийг нь мэдэхгүй байна... Би Э.Т ын адууг сайн мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй. Тухайн үед Э.Т  нь надад “А” данс байхгүй учраас чи малын “А” дансаараа дээрх 2 тооны адууны бичиг аваад өгөөч гэж хэлсэн...Би танихгүй ээ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна... 2.500.000 орчим болсон шиг санаж байна... Би 1.000.000 төгрөгийг нь аваад үлдсэнийг нь Э.Т  авсан... Би өөрийн ачааны 81-68 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер машиндаа дугуй бусад сэлбэгийг авсан... Одоогоор барагдуулаагүй байгаа. Тэгэхдээ  барагдуулна... /хх-ийн 121-122 дугаартай хуудас/,

 

Н.Н тэй бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч Ц.Д-ын эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэ бүхий им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, 1.250.000 төгрөгний үнэ бүхий зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан, эрээн зүсний охин шүдлэн үхрүүд болох 2 буюу олон тооны үхрүүдийг хулгайлж нийт 2.750.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт нь

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 144 дүгээр хуудас/,

“Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №451 дугаартай ...Иргэн Ц.Д-ын 2 тооны ухаа халзан зүсмийн сувай үнээ, эрээн нүүртэй мухар улаан зүсмийн охин шүдлэн зэргийг зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн... талаарх дүгнэлт /тайлан/ /хх-ийн 178-180 дугаар хуудас/,

хохирогч Ц.Д-ын ...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Дулаан гэх газар оршин суудаг юм. Би энэ жил сумын төвд эх*******ийнхээ хамт өвөлжихөөр болоод малаа хүү Д.Буян-Ундарахаас үлдээгээд орхисон юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр идшээ идэх санаатай хөдөө гэртээ очоод үхрээ бүртгэсэн юм. Тэгэхдээ зарим үхрээ бүртгэж амжаагүй юм. Тэгээд одоо алга болсон 2 тооны үхэр байхгүй байсан бөгөөд орой хавийн айлуудын үхрээ байгаа байх гэж бодоод сум руугаа яваад өгсөн юм. Тэгээд суман дээр байж байхад аймгийн цагдаагийн байгууллагаас хүмүүс явж байна танайх 2 тооны үхэр алдсан уу гэхэд би үхрээ бүртгэж амжаагүй байна бүртгэж байгаад хариу хэлье гэсэн юм. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үхрээ бүртгэж үзэхэд ухаа зүсмийн им тэмдэггүй 4 настай үнээ, эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээс цуулбар имтэй үхрүүд маань байхгүй байсан. Манай хүү энэ жил мал дээрээ гарч байгаа болохоор малаа зүсэлж мэдэхгүй тоогоор мэдэж байгаа бөгөөд яг ямар зүстэй үхэр дутаад байгааг мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас надад 2 тооны үхрийн толгой харуулахад манай алдсан 2 тооны үхрийн толгой мөн байсан...Би Ухаа халзан зүсмийн им тэмдэггүй 4 настай үнээ, эрээн нүүртэй мухар улаан зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй 2 тооны үхэр алдсан...Би малын А дансандаа 2020 оны мал тооллогоор адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 280 толгой малтай үүнээс үхэр 23 толгойг тоолуулсан юм...Би алдсан ухаа халзан зүсмийн им тэмдэггүй 4 настай сувай үнээгээ 1.500.000 төгрөгөөр, эрээн  нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэнгээ 1.300.000 төгрөгөөр тус тус үнэлэх бөгөөд нийт 2.800.000 төгрөгөөр үнэлнэ...Миний сая харсан үхрийн 2 толгой бол миний алдсан 2 үхрийн толгойтой таарч байна. ямар содон шинж тэмдэгээр нь таньж байна вэ гэвэл ухаа халзан зүсмийн им тэмдэггүй үнээгээ им тэмдэггүйгээр нь эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имээр нь болон зүсээр нь таньж байна...Би гомдолтой байна. Би өөрийнхөө алдсан 2 тооны үхрээ нийтэд нь 2.800.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг мөнгөн дүнгээ нэхэмжилнэ...Миний зүгээс гэм буруутай хүмүүсийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч хохирлыг минь бүрэн барагдуулж өгнө үү гэж хүсэж байна.../хх-ийн 152 дугаар хуудас/,

хохирогч Ц.Д-ын ...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг хөдөө хэсэгт мал маллаж амьдардаг юм л даа. Би 2021 оны 11 дүгээр сарын дундуур бэлчээрээс 2 тооны үхрээ хулгайд алдсан бөгөөд тухайн үед үхрээ алдсаныг мэдээгүй ээ... Би алдсан 2 тооны үхрээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг бэлчээрээс алдсан бөгөөд өргөдөл болон прокурорын тогтоол дурдсан “Дулаан” болон “Шинэ ус” гэх газар нь нэг байршилд байдаг газар нутаг байгаа юм л даа. Шинэ ус гэх газрын зүүн салааны эх нь болохоор Дулаан гэх уул байгаа юм л даа. Манай өвөлжөө Дулаан гэх уулын энгэрт байдаг бөгөөд би тухайн үед өвөлжөөндөө байсан юм. Тэгэхээр “Дулаан” болон “Шинэ ус” гэх газар нь нэг газар нутаг байгаа юм. Манай үхрүүд Шинэ ус гэх газарт ус уудаг бөгөөд Дулаан уулаар бэлчидэг юм л даа.... Миний хувьд 2 тооны үхрээ алдсаныг тухайн үедээ мэдээгүй байж байгаад цагдаагийн шалгалтаар үхрээ алдсаныг мэдсэн. Ингээд манай гэрт цагдаа ирээд дараа нь Жаргалтхаан сумын цагдаагийн тасаг дээр очиж 2 үхрийн толгой харахад манай алдсан үхрийн толгой байсан. Ингэж л мэдсэн дээ... Би ерөнхийдөө цагдаагаас л мэдсэн. Тэгээд Жаргалтхаан сумын цагдаагийн тасаг дээр ирж үхрийн толгой харахад миний 2 үхрийн толгой байсан... 2 үхрийн хохирлыг маань төлж барагдуулаагүй байгаа... Миний хувьд гомдолтой байна. Алдсан 2 үхрийнхээ өртөг мөнгийг нэхэмжилнэ... Миний хувьд тухайн үед ковид өвчинөөр өвчилсөн байсан учраас малаа алдсан өдөр хоногууд маань зөрж магадгүй ээ. Ер нь санах ойн маань зөрж магадгүй ээ... /3-р хх-ийн 45 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Жавхлантөгсийн ...Тиймээ манай байгуулалага дээр байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 1 сая 500 мянган төгрөгийн зээл авсан... Одоо бол 1 сая 400 мянган төгрөгний зээл үлдсэн байгаа... Манай байгууллагын зүгээс 1,400,000 мянган төгрөгний зээлээл нэхэмжилж байна. Тэрнээс өөр зүйл бол байхгүй... /156-157 дугаар хуудас/,

Гэрч О.Долгорсүрэнгийн ...Манайх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Дулаан гэх газар оршин суудаг юм. Манайх энэ жил сумын төвд нөхрийнхөө хамт өвөлжихөөр болоод малаа хүү Д.Буян-Ундарахад үлдээгээд орхисон юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр идэшээ идэх санаатай нөхөр гэртээ очоод үхрээ бүртгэсэн юм. Тэгэхдээ зарим үхрээ бүртгэж амжаагүй юм.Тэгээд одоо алга болсон 2 тооны үхэр байхгүй байсан бөгөөд ойр хавийн айлуудын үхрээр байгаа байх гэж бодоод сум руугаа яваад өгсөн юм. Тэгээд суман дээр байж байхад аймгийн цагдаагийн байгууллагаас хүмүүс явж байна танайх 2 тооны үхэр алдасан уу гэхэд би үхрээ бүртгэж амжаагүй байна бүртгэж байгаад хариу хэлье гэсэн юм. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манайх үхрээ бүртгэж үзэхэд ухаа халзан зүсмийн им тэмдэггүй 4 настай үнээ, эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй үхрүүд маань байхгүй байсан. Манай хүү энэ жил мал дээрээ гарч байгаа болохоор малаа зүсэлж мэдэхгүй тоогоор мэдэж байгаа бөгөөд яг ямар зүстэй үхэр дутаад байгааг мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас надад 2 тооны үхрийн толгой харуулахад манай алдсан 2 тооны үхрийн толгой мөн байсан...Манайх ухаа халзан зүсмийн им тэмдэггүй 4 настай үнээ, эрээн нүүртэй мухар улаан зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй 2 тооны үхэр алдсан...Манайх малын А дансандаа 2020 оны мал тооллогоор адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 280 толгой малтай үүнээс үхэр 23 толгойг тоолуулсан юм...Миний сая харсан үхрийн 2 толгой бол манай алдсан 2 үхрийн толгойтой таарч байна. Ямар содон шинж тэмдэгээр нь таньж байна вэ гэвэл ухаа халзан зүсмийн им тэмдэггүй үнээгээ им тэмдэггүйгээр нь эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имээр нь болон зүсээр нь таньж байна...Манайх гомдолтой байна. Манайх өөрийнхөө алдсан 2 тооны үхрээ нийтэд нь 2.800.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг мөнгөн дүнгээ нэхэмжилнэ... миний зүгээс гэм буруутай хүмүүсийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч хохирлыг минь бүрэн барагдуулж өгнө үү... /хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

гэрч С.Баярбатын ...2021 оны 11 дүгээр сарын 14-нд 2 тооны үхэр өгсөн. 161 кг 1 үхэр, 121 кг 1 үхэр 2 тооны үхэр өгсөн. Нийт мөнгө 2.110.000 төгрөг болсон байна. Тухайн үед би 5075031220 тоот хаан банкны Отгончимэг гэх дансанд 910.000 төгрөг шилжүүлсэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 9-нд бас 3 тооны бүдүүн адуутай орж ирсэн. 225 кг, 215 кг, 182кг нийт мөнгөн дүн нь 5936025517 тоот дансанд 3.283.000 төгрөг болоод Н    гийн дансанд хийсэн байна....Тухайн үед гарал үүсэлтэй ирсэн код хэлээд л ирж байсан санаж байна...тийм байхаа ганцаараа байсан санагдаж байна...Мах өгье гээд л өгсөн. Би одоо ийм юм болно гэж мэдсэнгүй. Хулгайн адуу үхэр гэж яаж мэдэхэв дээ мал эмнэлгийн гэрчилгээтэй байсан болохоор...код нь л байгаа. Дэвтэр дээр кодоор нь шүүдэг болсон... /хх-ийн 172-173 дугаар хуудас/,

яллагдагч Э.Т ын ...Миний хувьд прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна...Миний хувьд Н    тэй бүлэглэн дээрх 2 тооны үхрийг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан асуудал байхгүй ээ. Тухайн үед Н.Н  дээрх 2 тооны үхрийг өөрөө ачиж ирэхээр нь л би түүнд туслаж хамтран дээрх 2 тооны үхрийг ажиллаж махалсан. Тэр үед Н.Н  нь үхрийн махаа ачаад л явсан...Би мэдэхгүй ээ..мухар улаан, эрээн зүсмийн охин шүдлэн байсан...байхгүй ээ...Надад Н нь 910.000 төгрөг өгсөн...Тиймээ байна...Н надад мөнгөний өртэй тэгээд л өрнөөсөө хасаж байгаа л гэж хэлдэг. Би ч Н    гээс мөнгөө авахын тулд л ажиллаж өгдөг байсан...Үгүй ээ Н.Н  надад 900.000 данс руу хийгээд нөгөө өрнөөсөө хасаарай л гэж хэлсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа Н.Н   нь 100.000 төгрөг өгөөч гэж надаас авсан. Тэгээд дараа нь Өлзийтөд хүнд 2 хонины өртэй юм тэрийг өгөөрэй дараа нь өгчихье гэхээр нь би тэр хүнд нь 2 хонь өгсөн. Харин Н маань өөрөө надад эргүүлж өгөөгүй.../хх-ийн 188 дугаар хуудас/,

яллагдагч Н.Н гийн ...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой гэртээ байж байхад Э.Т  над руу утсаар залгаад би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ ус гэх газраас хүнээс 2 тооны үхэр авчихаад гэрийнхээ гадаа ажилчихлаа  чи маргааш өглөө манай гэрт машинтайгаа хүрээд ирээрэй надад А данс байхгүй учраас чи махыг маань аймаг авч явж борлуулаад өгөөч гэж хэлсэн. Ингээд би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө Э.Т ын гэрийн гадаа өөрийн 81-68 хэү улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай очиж дээрх 2 үхрийн махыг машин дээрээ ачиад Хэнтий аймгийн төв рүү орж ченжид 1.900.000 төгрөгөөр өгсөн...Мухар улаан, эрээн зүсмийн охин шүдлэн байсан...би мэдэхгүй ээ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна...би 900.000 төгрөгийг авсан...Би дээрх 900.000 төгрөгөөр машиндаа л сэлбэг багаж авсан...Би Э.Т д ямар нэгэн өр байхгүй ээ. Э.Т  худлаа мэдүүлсэн байна. Бид 2-н дунд ямар ч өр авлага байхгүй ээ...Би одоогоор барагдуулаагүй байгаа... /хх-ийн 193-194 дүээр хуудас/,

 

Н.Н тэй бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хохирогч С.Б-гийн эзэмшлийн 3.300.000 төгрөгний үнэ бүхий зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч Б.Б-гийн эзэмшлийн 10.000.000 төгрөгний үнэ бүхий 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсний морь болох 3 буюу олон тооны адуунуудыг хулгайлж нийт 13.300.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт нь

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 212 дугаар хуудас/,

“Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн №456 дугаартай ...Иргэн С.Б , Б.Б нарын 3 тооны адууг зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 12 дугаар сарын 1-ний  байдлаар 13.300.000 /арван гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн... талаарх дүгнэлт /тайлан/ / 2-р хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Хохирогч С.Б-гийн ...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Баруун баян гэх газар оршин суудаг юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 9-нөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг Номт бэлчир гэх газарт хонгор азрагатай 38 тооны адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. Тэгээд би тэр хавиараа эрж хайгаад олоогүй бөгөөд ямар нэгэн сураг гараагүй юм. Уг алдсан 3 тооны адууны 2 нь яг миний өөрийн адуу бөгөөд нэг тооны адуу нь болохоор манай саахалт айл болох Б.Б гэх хүний морь байсан юм. Уг морийг нь тухайн үед азрага нь хасаад манай адуунд нийлээд байсан юм. Миний өөрийн алдсан 2 адууны зүс им тамга нь гэвэл хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морь, засмал дэлтэй буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь. Дээрх 2 тооны адуу маань зүүн талын хондлой дээрээ нүд хайчтай зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай байгаа мөн цуг алдсан Б.Б-гийн адуу нь болохоор ахар дэлтэй хондлой цоохор хүрэн зээрд зүсмийн бүдүүн морь байсан. Тамгыг нь санахгүй байна. Дээрх 3 тооны адууны талаар Б  бид хоёр ойр хавийн айлуудын адуу малаар эрж хайгаад ямар нэгэн сураг гараагүй юм. Бидэнд тухайн үед сэжиглэж байсан хүн байхгүй тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагаас 3 тооны адуу алдсан хүн хайж байна гэж сонсоод ирж уулзахад миний алдсан 2 тооны адуу болон Б гийн алдсан 1 тооны адууны маань сураг нь гарч цагдаагийн байгууллагаас хулгайлсан хүмүүсийг нь олж тогтоосон байсан...Би хонгор азрагатай 37 тооны адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. Уг алдсан 3 тооны адууны 2 нь яг миний өөрийн адуу бөгөөд нэг тооны адуу нь болохоор манай саахалт айл болох Б.Б гэх хүний морь байсан юм. Миний өөрийн алдсан 2 адууны зүс им тамга нь гэвэл хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морь, засмал дэлтэй буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь. Дээрх 2 тооны адуу маань зүүн талын хондлой дээрээ нүд хайчтай зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай байгаа мөн цуг алдсан Б.Б-гийн адуу нь болохоор ахар дэлтэй хондлой цоохор хүрэн зээрд зүсмийн бүдүүн морь байсан. Тамгыг нь санахгүй байна...Манай малын А дансандаа адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 1158 толгой малтай, үүнээс адуу 28 толгойг тоолуулсан юм. Гэхдээ одоо бол 38 тооны адуу байгаа бөгөөд манай эх*******ийн дүүгийн 10 тооны адуу нь манай адуутай цуг явдаг юм. Би алдсан 2 тооны адуугаа тус бүрийг нь 2 сая төгрөгөөр үнэлэх бөгөөд нийт 4 сая төгрөгөөр үнэлнэ. Харин Б  алдсан нэг тооны морио хэдэн төгрөгөөр үнэлэхийг мэдэхгүй...Миний сая харсан адууны толгой бол миний алдсан хоёр адууны нэг болох хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морины маань зүстэй таарч байна. ямар содон шинж тэмдэгээр нь таньж байна вэ гэвэл миний унаган морь бөгөөд, мориныхоо толгойн хэлбэр засмал дэлээр нь таньж байна...Би гомдолтой байна. Би өөрийнхөө алдсан 2 тооны адуугаа нийтэд нь 4 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг мөнгөн дүнгээ нэхэмжилнэ...Миний зүгээс гэм буруутай хүмүүсийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч хохирлыг минь бүрэн барагдуулж өгнө үү гэж хүсэж байна... /хх-ийн 219-220 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Б-гийн ...Би болсон асуудлын талаар урьд хохирогчоор тооцогдон мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг “Номт бэлчир” гэх газраас 3 тооны адуугаа алдсан хүн байгаа юм... Үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй ээ... Миний хувьд гомдолтой байгаа. Апдсан 3 тооны адуугаа нэхэмжилнэ. Мөн энэ хэрэг яагаад удаад байгаа юм бэ. Уг нь тодорхой хэрэг баймаар юм... /хх-ийн 120 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б-гийн ... Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг хөдөө хэсэг “Шар хад” гэх газарт оршин суудаг. Тэгээд миний хондлой цоохор хүрэн зүсмийн сартай арвай тамгатай ахар дэлтэй морь манайхтай саахалт нутагладаг айл болох С.Б  гэх хүний 2 тооны морьтой 2021 оны 06 дугаар сарын эхэн үе ногоо ургаж эхэлсэнээс хойш тэдний 2 тооны хээр, хул зүсмийн морьтой нийлээд 3 лаа ижилсээд явдаг болсон. Тухайн үед манай азрага адуунаасаа хасаж хөөгөөд байсан юм. Ингээд би нэгэнт манай саахалт айлын адуунд байсан учраас морио салгаж аваагүй бөгөөд намар болтол цуг явж байг гээд адуу эзэн Батхуяг ахад хэлээд үлдээсэн. Ингээд үүнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Батхуяг ах адуугаа бүртгэж үзэхэд бүрэн байсан бөгөөд миний морь уг нийлсэн 2 морьтойгоо цуг явж байна гэж Батхуяг ах надад хэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Батхуяг ах адуугаа бүртгэж үзэхэд миний нэг тооны морь болон 2 тооны морьтой нийлээд уг 3 тооны адуу алга болсон талаар надад хэлж байсан. Ингээд тухайн үедээ эрэл сурал хийгээд цагдаад хандаж чадаагүй юм. Мөн морины маань сураг гараагүй юм...Миний алдсан 1 тооны адуу нь хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай сартай арвай гэх тамгатай адуу байгаа...Би уг алдсан морио уядаг байсан. Миний уг алдсан морь нь суманд 1 төрүүлж 1 удаа айргийн 4-т орж байр эзлэж байсан. Уг адуу нь даагандаа бэсрэг наадамд 2-т орж байсан. Мөн 2018 онд Хэнтий аймгийн Сэцэн хааны бүсийн наадамд айргийн 5 дугаар байранд хурдалж айрагдсан. Энгээд уг морийг хүн надаас худалдаж авья гээд сурж байсан бөгөөд тухайн үед 15.000.000 төгрөгөөр өгөх үү гэж хүнээр дамжуулан надаас асуулгаж байсан. Тийм учраас би адуугаа 20.000.000 төгрөгөөр үнэлэнэ надад бүх бай шагнал нь байгаа...Надад хэн нэгэн хүнийг сэжиглэж байгаа зүйл алга байна...Тийм ээ дээрх алдсан морь маань миний эзэмшлийн адуу байгаа юм...Тиймээ би гомдолтой байна хохирлоо нэхэмжлэнэ... /хх-ийн 224-225 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б-гийн ...Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ дээрх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу манай ах Б.Баяржаргалын адуу гэж буруу мэдүүлсэн байна. Манай адуунд ахын маань бас нэг хондлой цоохор хүрэн зүсмийн адуу байдаг юм л даа. Түүнтэй андуурсан байна. Түүнээс дээрх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь миний эзэмшлийн миний ******* дээр байдаг адуу байгаа юм л даа. Манай ах ч өөрөө гэрчийн мэпүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлнэ байх. Дээрх 2 адилхан зүстэй адууг нэгийг нь уядаг нэгийг нь уядаггүй морь байсан бөгөөд уядаг нь миний адуу байсан юм. Тэгэхээр тухайн үед алдагдсан гэх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь миний эзэмшлийн адуу байгаа юм... Миний хохирлыг барагдуулаагүй байгаа...миний хувьд гомдолтой байна. алдсан адууныхаа өртөг мөнгийг нэхэмжилнэ... /3-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ч.Жавхлантөгсийн ...иймээ манай байгууллага дээр байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 1 сая 500 мянган төгрөгийн зээл авсан...Одоо бол 1 сая 400 мянган төгрөгний зээл үлдсэн байгаа...Манай байгууллагын зүгээс 1.400.000 төгрөгний зээлээл нэхэмжилж байна. Тэрнээс өөр зүйл бол байхгүй... /хх-ийн 229-230 дугаар  хуудас/,

гэрч Б.Эрдэнэтуяагийн ...Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Баруун баян гэх газар оршин суудаг юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг Номт бэлчир гэх газраас 38 тооны адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. Тэгээд манай нөхөр тэр хавиараа эрж хайгаад олоогүй бөгөөд ямар нэгэн сураг гараагүй юм. Уг алдсан 3 тооны адууны 2 нь манай өөрийн адуу бөгөөд 1 тооны адуу нь болохоор манай саахалт айл болох Б гэдэг хүний морь байсан юм. Уг морийг нь тухайн үе азрага нь хасаад манай адуунд нийлсэн юм гэж манай нөхөр ярьж байсан юм. Манай алдсан адууны им тамга нь гэвэл хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морь, засмал дэлтэй буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь. Дээрх 2 тооны адуу маань зүүн талын хондлой дээрээ нүд хайчтай зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай байгаа мөн цуг алдсан Б.Б-гийн адуу нь болохоор ахар дэлтэй хондлой цоохор хүрэн зээрд зүсмийн бүдүүн морь байсан. Тамгыг нь санахгүй байна. Дээрх 3 тооны адууны талаар манай нөхөр, Б  хоёр ойр хавийн айлуудын адуу малаар эрж хайгаад ямар нэгэн сураг гараагүй юм. Бидэнд тухайн үед сэжиглэж байсан хүн байхгүй. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагаас 3 тооны адуу алдсан хүн хайж байна гэж сонсоод нөхрийнхөө хамт очиж уулзахад манай алдсан 2 тооны адуу болон Б гийн алдсан нэг тооны адууны маань сураг нь гарч цагдаагийн байгууллагаас хулгайлсан хүмүүсийг нь олж тогтоосон байсан...Манайх хонгор азрагатай 37 тооны адуунаас 3 адуу алдсан...Уг алдсан 3 тооны адууны 2 нь манай өөрийн адуу бөгөөд 1 тооны адуу нь болохоор манай саахалт айл болох Б  гэдэг хүний морь байсан юм. Миний өөрийн алдсан 2 адууны им тамга нь гэвэл хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морь, засмал дэлтэй буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь. Дээрх 2 тооны адуу маань зүүн талын хондлой дээрээ нүд хайчтай зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай байгаа мөн цуг алдсан Б.Б-гийн адуу нь болохоор ахар дэлтэй хондлой цоохор хүрэн зээрд зүсмийн бүдүүн морь байсан. Тамгыг нь санахгүй байна... Манай малын А дансандаа адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 1158 толгой малтай, үүнээс адуу 28 толгойг тоолуулсан юм. Гэхдээ одоо бол 38 тооны адуу байгаа бөгөөд миний төрсөн дүүгийн 10 тооны адуу нь манай адуутай цуг явдаг юм.... Миний сая харсан адууны толгой бол миний алдсан хоёр адууны нэг болох хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морины маань зүстэй таарч байна. ямар содон шинж тэмдэгээр нь таньж байна вэ гэвэл манай унаган морь бөгөөд, мориныхоо толгойн хэлбэр засмал дэлээр нь таньж байна...Миний зүгээс гэм буруутай хүмүүсийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч хохирлыг минь бүрэн барагдуулж өгнө үү гэж хүсэж байна... /хх-ийн 233-234 дүгээр хуудас/,

 

гэрч Б.Баяржаргалын ...Дээрх алдагдсан гэх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь манай дүү Б.Б-гийн адуу байгаа юм л даа. Миний хэдэн тооны мал нь манай дүү Б.Б дээр байдаг юм. Дээрх алдагдсан хурдан удмын адуутай адилхан нэг морь бол миний ******* дээр байдаг. Тэрэнтэй дүү маань андуурч анх Хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адууг миний эзэмшлийн адуу гэж мэдүүлэг өгсөн байсан... Тиймээ дээрх Хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь манай дүү Б.Б-гийн адуу байгаа юм тэр нь хурдан удамтай бөгөөд наадмуудад айраг түрүү авч байсан. Харин миний Хондлой цоохор хүрэн зүсмийн арвай тамгатай адуу нь хурдан удмынх биш ээ... /хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

гэрч С.Баярбатын ...2021 оны 11 дүгээр сарын 14-нд 2 тооны үхэр өгсөн. 161 кг 1 үхэр, 121 кг 1 үхэр 2 тооны үхэр өгсөн. Нийт мөнгө 2.110.000 төгрөг болсон байна. Тухайн үед би 5075031220 тоот хаан банкны Отгончимэг гэх дансанд 910.000 төгрөг шилжүүлсэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 9-нд бас 3 тооны бүдүүн адуутай орж ирсэн. 225 кг, 215 кг, 182кг нийт мөнгөн дүн нь 5936025517 тоот дансанд 3.283.000 төгрөг болоод Н    гийн дансанд хийсэн байна....Тухайн үед гарал үүсэлтэй ирсэн код хэлээд л ирж байсан санаж байна...тийм байхаа ганцаараа байсан санагдаж байна...Мах өгье гээд л өгсөн. Би одоо ийм юм болно гэж мэдсэнгүй. Хулгайн адуу үхэр гэж яаж мэдэхэв дээ мал эмнэлгийн гэрчилгээтэй байсан болохоор...код нь л байгаа. Дэвтэр дээр кодоор нь шүүдэг болсон... /хх-ийн 245-246 дугаар хуудас/,

 гэрч Б.Б-гийн ...Тиймээ миний төрсөн ахын адуу байгаа юм. Гэхдээ уяж хурдлуулдаг хүн нь бол би юм аа. Миний ах одоо Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа...Миний ахын ******* дээрл болохоос би өөрөө харж хандаж уяа сойлгын хийж овоо тахилга, сум аймаг бүсийн наадамд уралдууладаг байгаа. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн ахыгаа төлөөлж хохирогчоор орно гэж тэрнээс бол манай ах бол ирэх боломжгүй бөгөөд утсаар ярьж хэлхэд чи өөрөө хохирогчоор ороорой гэж хэлсэн. Миний ахын зүгээс татгалзах зүйлгүй гэсэн... /2-р хх-ийн 03-04 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Т ын ...Миний хувьд прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна...2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой Н.Н  над руу утасдаад би мал ажиллах гэсэн юм хамт ажлаад өгөөч гэхээр нь би “ би бол танай тийшээ очиж чадахгүй шүү мал дээрээ байна харин наашаа дөхөж ирвэл ажилцаж өгнө” гэж хэлсэн. Ингээд 11 дүгээр сарын 9-ний өглөө Н манай гэрээс баруун урагшаа 5 км орчим зайд ирсэн байна гэж ярихаар нь унааны халиун морьтойгоо очсон. Намайг очиход Н өөрийнхөө машин дээр 3 тооны морь ачсан ирсэн байсан. Тэгээд бид хоёр уг тооны морийг буулгаад махлаж ажиллаад Н махыг нь өөрийнхөө ачааны машин дээр ачаад  аваад явсан...Би мэдэхгүй... Хул хонгор, хүрэн зээрд, хондлой цоохор хүрэн зүсмийн морьдууд байсан... Миний хувьд Нанмнансүрэнгийн адуу малыг сайн мэдэхгүй. Тэгэхэдээ Н адуутай хадам ч нь гэсэн 1000 гаран адуутай байх...байхгүй ээ...Н.Н  надад 1.600.000 төгрөг өгсөн. Мөн л авлаганаас чинь хасна гэхээр нь би очиж ажиллаж өгч байсан...Тиймээ байна...Би Н-г ачаад явж байхаар нь Б гийн хурдан удмын адуутай адилхан адуу байна л гэж харсан...Үгүй байхгүй... /2-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,

яллагдагч Н.Н гийн ... ялыг би хүлээн зөвшөөрч байна...2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой Э.Т  нь над руу яриад би хойшоо Өмнөдэлгэр сум руу адуунд яваад ирье чи манайх руу машинтайгаа дөхөж байх уу гэж хэлсэн. Ингээд Т  нь 11 дүгээр сарын 8-ны орой над руу дахин залгаад зарим адуугаа олсонгүй дахиад хойшоо адуунд явлаа чи маргааш манай руу дөхөөрэй гэж хэлсэн. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 9-ний өглөө 07 цаг өнгөрөөгөөд Т  над руу залгаад: би Өлзийтийн баруун хойно пойлонд 3 адуу ажилчихлаа чи машинтайгаа хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа пойлонд очиход Э.Т  нь 3 адуу ажиллаж махласан байсан. Тэгэхээр нь би түүнийг өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн машин дээр ачаад Хэнтий аймгийн төв рүү зарж борлуулсан... Хул, хүрэн зээрд, хондлой цоохор хүрэн зүсмийн морьдууд байсан...Тийм ээ би хүлээн зөвшөөрч байна... 3.000.000 төгрөг болсон... Би уг мөнгөнөөс Э.Т д 2.000.000 гаран төгрөгийг өгсөн...Би Т д ямар нэгэн өр байхгүй. Т  худлаа мэдүүлсэн байна. Бид 2-н дунд ямарч өр авлага байхгүй...Би одоогоор барагдуулаагүй байгаа... /2-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Н.Н тэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хайлантай” гэх газраас хохирогч Б.Ц-гийн эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны үхрүүдийг уналага буюу халиун зүстэй морь унаж, улмаар бугуйлдан барьж, машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ачин хулгайлж, хохирогч Б.Ц-д нийт 4.140.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 40 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 42-49 дүгээр хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

“Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №452 дугаартай ...Иргэн Б.Ц-гийн алдсан 3 тооны үхрийг зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 4.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлсэн... талаарх дүгнэлт /тайлан/ /2-р хх-ийн 96-98 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ц-гийн ...Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг “Хайлаастай” гэх газарт нутаглаж байна. 2021 оны 24-нөөс шилжих шөнө 3 тооны үхрээ алдсан. Тухайн үед манай үхэр гэрээс баруун тийш “Цагаан толгойн ар” гэх газарт хээр хоносон юм. Тэгээд 2021.11.25-ны өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай үхрээс 3 үхэр байхгүй байсан. Манай үхэр байсан газрын ойролцоо портер машины мөр байхаар нь тэр мөрийг нь дагаад явж үзэхэд үхэр байсан газраас баруун тийшээ 3-4 орчим км газарт айлын саравчны зүүн талд овгор газар руу ухарч зогсоод мал ачсан бололтой ул мөр байсан. Үхэр бугуйлдсан юм уу уургалсан юм уу чирэгдсэн ул мөр байсан. Тэгээд тэр машины мөр нь Зотлог гэх газраас Өлзийт тосгон руу явдаг тод замд нийлээд явсан байсан. Хар үнээ /зөв талын чих үзүүрээсээ ам имтэй, сүүлний үзүүрийн тайрсан, баруун талын чих имгүй 7 настай/, хар халзан эр шүдлэн үхэр /зөв талын чих үзүүрээсээ ац, сүүл нь үзүүрээсээ тасархай, баруун талын чих имгүй, мухар/, улаан үнээ /2 чих имгүй, эвэр нь далий, 5 настай/... манай гэрээс баруун тийш 5 км орчим газарт Пүүжээ гэх айл байдаг юм. Би машины мөрний дагаад явахад Пүүжээ гах айлын гаднаас ирсэн мөр байсан. Тэгээд би тэр айлын эх*******ээс ямар машины мөр хаанаас ирсэн талаар асуухад Өмнөдэлгэх сумаас хүн хүргэж ирээд манайд хоноод явсан. Тэгээд явахдаа манай худаг засаад ус гаргаад явсан гэж хэлсэн. Тэгээд би худаг дээр гаргаж машины мөр үхэр очсон газарт гарсан машины мөр үхэр ачсан газарт гарсан машины мөр  Пүүжээгийн гарийн гадаа гарсан машины мөрнүүд бүгдээрээ ижил байсан...Би бүтэн *******ийг нь мэдэхгүй...Би сайн лавлаж асуугаагүй учраас надад хэлээгүй...Би алдсан 3 тооны үхрээ 2 үнээг нь тус бүр 1.500.000 шүдлэн үхрийг нь 1.300.000 төгрөгөөр үнэлнэ... / 2-хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ц-гийн ...Би Хэнтий аймгийн Хэрлэи сумын Өлзийт 7 дугаар баг хөдөө хэсэг “Хайлантай” гэх газарт эх******* хүүхдүүдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм л даа. Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны шилжих шөнө Хэрлэн сумын Өлзийт 7 дугаар багийн нутаг “Цагаан толгойн ар” гэх газарт бэлчээрээс Хар үнээ, Хар халзан эр шүдлэн үхэр, Улаан үнээ зэрэг 3 тооны үхрийг алдсан. Ингээд би тухайн үхэр байсан газраараа мөр хайгаад явахад портер машины давхар дугуйтай мөр байсан. Ингээд би тэр үедээ Өлзийт 7 дугаар багийн хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгсөн. Ерөнхийдөө ийм асуудал болсон... Миний хохирлыг барагдуулаагүй байгаа... Миний хувьд гомдолтой байна. Хулгайд алдсан үхэрнүүдийнхээ өртөг мөнгийг нэхэмжилнэ... /3-р хх-ийн 57 дугаар хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч Ч.Жавхлантөгсийн ...иймээ манай байгууллага дээр байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 1 сая 500 мянган төгрөгийн зээл авсан...Одоо бол 1 сая 400 мянган төгрөгний зээл үлдсэн байгаа...Манай байгууллагын зүгээс 1.400.000 төгрөгний зээлээл нэхэмжилж байна. Тэрнээс өөр зүйл бол байхгүй... /2-р хх-ийн 59-60 дугаар  хуудас/,

гэрч П.Даваасүрэнгийн ...манайх үхэр тухайн манай гэрээс баруун тийш Цагаан толгой гэх газарт хөдөө хээр хоносон юм. Үхэрт манай нөхөр явсан. Тэгээд ирэхдээ 3 үхэр байхгүй байна гэж ирсэн. Манай үхрийн ойролцоо машины мөр гарсан талаар манай ах Ц ярьж байсан. Тэр машин нь Пүүжээ гэдэг айлын гаднаас манай үхэр дээр ирсэн байна гэж байсан... Хар үнээ /зөв чих ам/, хар халзан шүдлэн /зав чих ам/, улаан үнээ /имгүй/... /2-р хх-ийн 63 дугаар хуудас/,

гэрч Ө.Пүрэвдаваагийн ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар “Цагаан толгой’’ гэх газарт эх******* 5 хүүхдийн хамт амьдардаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өлзийт тосгоны төв дээр ээжийнхээ хашааг бариад байж байтал манай ээжийн гэрт Н ирсэн. Тэгээд хашааг нь барьж дуусаад явах гэтэл унаа олдохгүй байхаар нь би Н-г би чи хөдөө явж өгөөч би түлшний мөнгийг чинь өгнө гэж хэлээд 30.000 төгрөг өгтөл Н би түлшгүй байгаа Мөрөн сум орж түлш авчихаад хүргэж өгий гэж хэлээд Мөрөн сум руу явсан. Удалгүй Н түлшээ авчихлаа гээд ирсэн. Тэгээд би манай ээжийн хашаанд байсан Сүрэл өвсийг ачаад бид нар манай гэр рүү хөдөлсөн замдаа төөрч явж байгаад гэрийнхээ зүүн талаас орсон. Н бид хоёр тухайн ачиж ирсэн Сүрэл өвсөө буулгаж дуусаад Н    гийн машин нь асахгүй байсан. Тэгээд Н манай гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр Н машинаа янзалж дуусаад 13 цаг өнгөрч байхад манай хөдлөөд явсан... /2-р хх-ийн 67 дугаар хуудас/,

гэрч С.Отгонбаатарын ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар булгийн 6-26 тоот хаягт өөрийн эх******* 4 хүүхдийн хамт амьдардаг. Би 2019 оноос хойш Ихэр наран колнкод түгээгчээр ажиллаж байна. Колонкод ажиллаж байх үеэс Н гэх хүн байнга ирж бензин авдаг болохоор зүс танина. Н 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөөний 10 цагийн орчимд манай хашааны үүдэнд ирээд хөгшин нь 3 үхэртэй ирсэн юм аа. Надад виза карт байхгүй чиний дансаар мөнгө хийлгээд картнаас чинь авъя, чи надтай цуг бой яваад өгөөч гэхээр нь цуг яваад Хийдийн сууринд мал мах худалдан авдаг ченж Баярбатад нийт 3.956.000 төгрөгөөр борлуулсан. Тэр мөнгөнөөсөө ченжээр 2.500.000 төгрөгийг нь өөр хүний данс руу хийлгээд миний 5936025517 дугаартай дансанд үлдсэн 1.456.000 төгрөгийг хийлгэсэн. Тэгээд бид хоёр ченжийн гэрээс манай гэрт очоод Н машинаа манай хашаанд үлдээгээд бид хоёр миний 77-57 ХЭҮ улсын дугаартай пилдэр маркийн машиныг унаад гарсан. Тэгээд бид шууд mobicom дээр ирээд Н 156000 төгрөгөөр утсаа сунгасан, малын бичгийн 5.000 төгрөгийг миний интернэт банкаар шилжүүлсэн миний машинд 225.000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Тэгээд бид хоёр цааш яваад төв Хаан банкны хойд талд байдаг Тос масло зардаг газарт очиж Н тосол масло 45.000 төгрөгөөр авсан. Соёолж худалдааны төвөөс 7.500 төгрөгөөр хүрзний иш авсан. Давхар дэлгүүрийн гаднаа Байдаг АТМ-с 200.000, 760.000 төгрөгөөр бэлнээр авахуулсан. Би тэр мөнгөнөөс 123.000 авч Хас банкныхаа зээлийг дарсан. Дараа нь Н 156.400 төгрөгөөр Орифлэймийн бараа захиалсан. Тэгээд надад 121.600 төгрөг үлдсэн. Одоо тэр мөнгө нь надад байгаа тэрнээс би өөрийн хэрэгцээндээ хэрэглээгүй миний дансанд байна... Намнансурэн гэх надад ямар учиртай үхрээ авчирсан талаараа надад хэлээгүй. Би сүүлд нь хулгайн үхэр байна гэж мэдсэн... /2-р хх-ийн 71 дүгээр хуудас/,

гэрч С.Отгонбаатарын ... Дээрх 121.600 төгрөг нь одоо миний дансанд байгаа. Би 2021 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгсөнөөс хойш тэр мөнгийг нь ямар ч мөнгө юм билээ гэж бодоод айгаад хадгалсаар байгаа... Би тухайн үед огт мэдээгүй ээ. Сүүлд л цагдаагийн байгууллага шалгахаар нь мэдсэн.. /3-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

 

гэрч С.Баярбатын ...Би Н гэх хүнийг зүс танина. Н.Н  надад хааяа буюу заримдаа ирж мах өгдөг тэгээд л зүс танина...Н.Н  гэх хүн нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3-н үхрийн мах авч ирж надад худалдан борлуулсан...Н    гийн зарсан 3-н тооны үхрийн мах нь нийтдээ 3.956.500 төгрөг болсон бөгөөд 5936025517, 5958040073 гэсэн тоот данс руу мөнгөө шилжүүлсэн...Тийм 977603 гэсэн мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй авчирж өгсөн...167, 153, 151 кг тус тусдаа болсон бөгөөд 3-н үхрийн мах өгсөн...Н.Н  нь ганцаараа авчирж 3-н үхрийн мах өгсөн... /2-р хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

гэрч Н.Н гийн ...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэг “ Хайлант “ гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 21-н цагийн орчимд байхаа яг цагийг нь сайн мэдэхгүй байна . Ямарч байсан харанхуй болсон байсан уг 3-н тоонь үхрийг олон үхэр / хичнээн тооны үхэр байсаныг мэдээгүй/ хэвтэж байхаар нь захаас нь 3-н тооны үхэр бугуйлдаж барьж авч явсан. Ингээд уг 3-н тооны үхрийг авч явахдаа өөрийнхөө унаж явж байсан 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан бөгөөд машинаа хонхор газар зогсоож байгаад ачиж авч явсан. Тэгээд уг 3-н үхрийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө цагийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан шөнө оайсан ба Өлзийт тосгоноос баруун урд зүгт 3 орчим км зайд байрлах овоолсон шороонууд дунд аваачиж Э.Т ын хамтаар ажилласан... Би уг 3-н тооны үхэрийг хөлөөр нь туусан асуудал байхгүй. Харин байгаа газраас нь шууд ачаад явсан... /2-р хх-ийн 87-88 дугаар хуудас/,

гэрч Э.Т ын ...Би 2021 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг “Хайлантай “ гэх газраас 3-н тооны үхрийг шөнийн 21-н цагийн орчимд авсан. Уг 3-н үхрийг авахад шөнө байсан учраас нийт хичнээн тооны үхэр байсныг би мэдэхгүй байна олон үхрүүд хэвтэж байхаар нь захаас нь 3-н тооны үхрийг Н бид 2 цуг аль аль нь явган уураглаад барьж аваад Н    гийн машинд ачаад авч явсан... Тухайн 3-н тооны үхрийг хөлөөр нь тууж явсан асуудал огт байхгүй. Н    гийн унаж явсан 81-68 ХЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан... Би энэ хэрэгт оролцсон нь үнэн... /2-р хх-ийн 91-92 дугаар хуудас/,

Гэрч П.Буянтогтохын ...Би Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Хэрлэн сумын Номгон 7 дугаар багийн /Өлзийт тосгон/ хэсгийн төлөөлөгч ажилтай. Уг албан тушаалд 2020 оны 02 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна... Тиймээ би Н.Н , Э.Т  нарт холбогдох 4 үйдэлтэй малын хулгайн хэрэг анх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан...Тухайн үед цагдаагийн байгууллагад “Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээ явагдаж байсан учраас ажлын хэсэг болж мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Батжаргалын хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдаар тойрч ажилласан. Тэр үед Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон хөдөө хэсэг “Хайлантай энгэр” гэх газарт оршин суух малчин Ц 3 тооны үхэр алдлаа гэх өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад өгсөний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Цгын урд талын Пүрэвдаваа гэх айлд Н.Н  нь ачааны машинтай ирээд явсан талаар яригддаг. Ингээд Н.Н г судлаж түүнийг хаана байгааг нь мэдэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Хэнтий аймгийн Чингис хотод байгаа талаар олж мэдээд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүүд мэдэгдэхэд удалгүй Б.Батхүү нь Н.Н гийн байгаа газрын мэдэж очиж уулзахад машиныхаа ачаан дээр малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн малынхаа толгой арьс ширийг ачаад явж байсан нь тогтоогдсон. Ингээд Н.Н  нь Цгын 3 тооны үхрээс гадна дахин 3 удаагийн үйлдлээр Т-тай   бүлэглэж малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө яридаг бөгөөд ярисан бичлэгийг нь би тухайн үед гар утсан дээрээ бичиж авч байсан. Түүнээс хойш миний гар утасны фалат нь шатаад тэр бичлэгийг дахин сэргээх боломжгүй болсон. Ингэж дээрх 4 удаагийн үйлдэлээр Н.Н , Э.Т  нар нь бусдын олон тооны бог малыг хулгайлсан нь хөдпөшгүй баримтаар тогтоогдсон... Би хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг 2021 оны 11 дүгээр сарын 28-нд бичсэн атал үзлэгийг 30-нд эхлүүлсэн мэт харагдсан нь би андуурч 30-нд гэж тавьсан байсан. Түүнээс би дээрх хэргийн газрын үзлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийж гүйцэтгэсэн. Мөн О.Очирпүрэв гэгч нь энэ хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй хөндлөнгийн гэрч байгаа юм л даа. Би хэргийн газрын үзлэг хийхэдээ О.Очирпүрэвийг хөндлөнгийн гэрчээр дагуулж явсан юм. Мөн хэргийн газрын үзлэгийг дуусгаж 20 кадр гэрэл зургаар бэхжүүлсэн юм л даа. Тэр үед яагаад ч юм андуураад 30 кадр зураг гээд бичсэн байсан. Надад 10 кадр зураг бол байхгүй ээ. 20 кадр зургаар л бэхжүүлсэн... Би тухайн үед Э.Т аас малын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уяагаа аваад ир гэж хэлэхэд Э.Т  нь өөрөө Н.Н гийн цэнхэр өнгийн ачааны машинаас дээрх 5 метр урттай, 3 см өргөнтэй хар өнгийн уяаг гаргаж надад өгөхөөр нь би хураан авах саналыг прокурорт гаргаж зөвшөөрөл авсан. Тэр уяаг Э.Т  надад гаргаж өгсөн.. Дээрх малын толгой, арьс, шийр зэргүүд ү******* танар ихтэй муудсан учир гэрэл зургаар баримтжуулж аваад хаясан. Одоо бидэнд байхгүй ээ... Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад Н.Н , Э.Т  нь Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Дулаан, Шинэ ус гэх газраас 2 тооны үхэр хулгайлсан гэж мэдүүлсэн бөгөөд уг газруудаар хохирогч эрэн сурвалжилахад Ц.Д гэх хүн яг тэр цаг хугацаанд 2 тооны үхрээ алдсан байсан бөгөөд Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасаг дээр ирж малынх нь толгойг таниулахад мөн яг мөн байна гэж хэлсэн... Тиймээ Н.Н  нь хохирогч Ц-гийн 3 тооны үхрийг Э.Т тай бүлэглэн хулгайлсан гэж ярисан 1 минут 6 секунтын бичлэг нь надад байсан. Түүнээс хойш миний гар утасны фалат нь шатаад тэр бичлэгийг дахин сэргээх боломжгүй болсон... Хамгийн сүүлд би Мөрөн сумаас Н.Н гийн малын “А” дансыг шүүлгэхэд Н.Н  дээр 2021, 2022 онуудад малын “А” дансгүй малгүй гэж гарч ирж байсан... /3-р хх-ийн 127-129 дүгээр хуудас/,

гэрч Ш.Отгончимэгийн ... Би хуульд заасан эрх үүргүүдийг ойлгосон. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би нөхөрийнхөө эсрэг бол мэдүүлэг өгөхгүй ээ. Харин нааштай талаас нь өөрийнхөө мэдэх зүйлийг бол мэдүүлж болно... Яахав би нөхөрөөсөө сонсож байсан. Тухайн үед нөхөр маань надад хэлэхдээ би адуу малны наймаа Н.Н тэй хийсэн гэж хэлж байсан. Тэгэхдээ наймаа хийснийг нь бол би хараагүй ээ. Тухайн үед би нялх биетэй байсан. Миний хувьд нөхөрийнхөө адуу малны хэрэгт оролцоод байдаггүй учраас тухайн үед нь “аан, өөрсөдөө болж байвал яахав” дээ гэж хэлсэн... Хүрэн зүсмийн үрээ байсан. Им тамгийг нь сайн санахгүй байна... Миний хаан банкны дансны дугаар нь 5075031220 байгаа юм... Миний хаан банкны дансанд Н.Намнасүрэнгээс гээд хэд хэдэн удаа мөнгө орж байсан. Нөхөр маань надад хэлэхдээ Н.Н гээс авах үрээний мөнгө мөн Н.Н д мал ажиллаж өгсөн мөнгө орж байгаа байх л гэж хэлсэн. Би нарийн мэдэхгүй байна... /3-р хх-ийн 132-133 дугаар хуудас/,

гэрч О.Очирпүрэвийн ...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Тал булаг баг хөдөө хэсэгт эх******* хүүхдүүдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм л даа. Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шиг санаж байна эрхийн үнэмлэхгүй мотоцикль жолоодож яваад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хэсгийн төлөөлөгчид баригдсан. Ингээд хэсгийн төлөөлөгч Ц.Буянтогтох нь маргааш ирж уулзаарай гээд явуулсан. Ингээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэсгийн төлөөлөгчийн байранд ирэхэд Ц.Буянтогтох ахлах дэслэгч надад хандан: Ойрхон хөдөө хэргийн газрын үзлэг хийхээ яваад ирье чи хөндлөнгийн гэрч болоод дагаад явчих гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хэсгийн төлөөлөгч Ц.Буянтогтохыг дагаад явж хэргийн газрын үзлэг хийхэд нь хөндлөнгийн гэрчээр оролцсон... Миний хувьд сайн мэдэхгүй байна. Бодуул малын хулгайн хэрэг байх хөндлөгийн гэрчээр... /3-р хх-ийн 144 дүгээр хуудас/,

гэрч Э.Мөнх-Эрдэнийн ... Би Н.Н г танин. Урьд манай хүргэн байсан. Садан төрлийн холбоо байхгүй ээ... Тиймээ би ер нь ойролцоо нутагладаг байсан... Тухайн 2019 онд 2, 3 азарга адуутай байсан. Одоо бол өр зээлэндээ өгөөд ямар ч адуу малгүй ээ... Би сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ хүнээс азарга тавихаар шүдлэн үрээ бараг аваагүй байх гэж бодож байна... Н.Н  нь зан байдлын хувьд төлөв даруухан мал сайн малалдаг их дуугай дөлгөөхөн л хүн дээ...Би сайн мэдэхгүй байна... /хх-ийн 147-148 дугаар хуудас/,

гэрч Ж.Батжаргалын ...Би одоогоор Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга ажил албан тушаалтай бөгөөд улсад 25 дахь жилдээ ажиллаж байна... Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өде: Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Бөхчулуун, Өлзийт тосгоны хэсгийн төлөөлөгч Ц.Буянтогтох нарын хамтаар ажлын хэсэг байгууллаж Хэнтий аймгийн Мөрөн, Өлзийт, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдын нутаг дэвсгэр ажилласан. Ажиллах хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэгт “Хайлантай энгэр” гэх газарт оршин суух отроор нутаглаж байсан гэх Б.Ц гэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 3 тооны үхрээ “Халайнтай” гэх газраас алдлаа гэх өргөдөл гаргаж ажлын хэсэг ирсэн. Ингээд дээрх хэргийг илрүүлэх зорилгоор Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Ц гэх хүний урд талын айлд Мөрөн сумын харъяат Н.Н  нь хэрэг болсон цаг хугацаанд ачааны машинтай ирсэн гэх мэдээлэл авагдсаны дараа Н.Н гийн хаяг байршилыг тодруулаж шалгалтын ажиллагаа явууллахад Н.Н  нь Хэнтий аймгийн Чингис хотод өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны машинтайгаа явж байсныг цагдаагийн байгууллага зогсоон шалгахад машины ачаан дээр нь хохирогч Б.Ц-гийн 3 тооны үхрийн толгой, арьс, шир байсныг Б.Цг авчиран өөрөөр нь таниулахад миний алдсан малны зүс, толгой, шийр мөн байна гэж хэлсэн. Ингэж Н.Н  нь Өлзийт тосгоны харъяат Э.Т тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож Н.Н  Э.Т  нар нь 3 тооны үхрийг анх ажиллаж махалсан газраа өөрсдөө зааж өгсөн бөгөөд хэрэг учрал болсон гэх газарт очиход 3 тооны үхрийн сэвс, гэдэс, бусад зүйлс байсан учраас хэргийн газрын үзлэг хийж гэрэл зургийн аргаар баримтжуулсан. Мөн Н.Н  Э.Т  нар нь Хэнтий аймгийн Өлзийт тосгоны “Хүрэн чулуут” гэх газраас Д.Т-гийн эзэмшлийн хүрэн зүсмийн 1 тооны адуу, Дорнод аймгийн Хөлөнбуйх сумын иргэн Ж.Б-гийн эзэмшлийн хээр алаг зүсмийн 1 тооны адуу, Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ Ус” гэх газраас Ц.Д-ийн ухаа халзан, эрээн нүүртэй мухар үнээ 2 тооны үхэр, Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас С.Б-гийн хул хонгор зүсмийн бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хондлой цоохор хүрэн зүсмийн сартай арвай тамгатай бүдүүн морь, нийт 3 тооны адуу зэргийг хулгайлсанаа өөрсдөө мэдүүлсэн. Ингээд Өлзийт болон Өмнөдэлгэр сумын фэйсбүүк зарын группээр хохирогч хайж мэдээлэл байршуулж Н.Н , Э.Т  нарын өөрсдийн заасан хохирогч нартай уулзахад дээр дурьдагдсан малыг хохирогч нар алдсан байсан... /3-р хх-ийн 154-155 дугаар хуудас/,

гэрч Г.Батхүүгийн ...Би одоогоор Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна. Улсад 7 дэх жилдээ ажиллаж байна... Миний хувьд яг он сар өдрийг нь сайн санахгүй байна 2021 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдөр шиг санаж байна аймгийн төвд ажилтай явж байсан чинь Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Буянтогтох болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Батжаргал нар миний утасруу залгаж Хэнтий аймгийн төвд Мөрөн сумын иргэн Н.Н  ачааны машин дээрээ мах ачиж орсон байна хулгайн мал байж магадгүй Н.Н  нь Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг нэгхаяг дээрээ байгаа гэжхэлсэн. Миний хувьд тухайн хаягийг нь сайн санахгүй байна. Ингээд тэр хэлсэн хаяг дээр нь очисон чинь Н.Н  нь машинтайгаа цагдаа харчихаад зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би Н.Н гийн гар утасны дугаарыг олж утасруу нь залгаж түүнд хандан: Хэрэг чинь нэгэнт тогтоогдсон болсон зугтаагаад байлгүй цагдаа дээр ирж уулзаж асуудлаа шийдчих гэж ярихад удалгүй Н.Н  нь цагдаа дээр хүрээд ирсэн. Ингээд цэнхэр өнгийн ачааны машиныг нь шалгахад 3 тооны үхрийг арьс, шир, толгой нь байсан бөгөөд Өлзийт тосгоноос хохирогч Б.Ц ирж алдсан малынхаа зүсийг танин Н.Н  нь малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд өөрөө сайн дураараа дахин 3 билүү 4 удаа Э.Т  гэх хүнтэй бүлэглэж малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ ярисан. Ерөнхийдөө ийм асуудал болсон... /3-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Т ын ...Миний хувьд прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна... Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой хөдөө гэртээ байж байхад Н.Н  миний утас руу залгаад надад хандан: Чи надад 3 үхэр хамт ажиллалцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Н.Н тэй маргааш нь Өлзийтийн гүүрний баруун урд талд уулзахаар болсон. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 06 цагийн үед өөрийн халиун морьтой Өлзийтийн гүүрний баруун урд талд очсон. Намайг гүүрэн дээрэн ирэхэд Н.Н  3 үхэр ачсан ирсэн байсан. Тэгээд Н.Н  бид 2 нийлж дээрх 3 тооны үхрийг ажиллаж махлаад Н.Н  машиндаа ачаад аваад явсан. Ингээд би гэр рүүгээ явсан... Хар үнээ, хар халзан эр шүдлэн, улаан ухайдуу үнээ байсан...Ах дүү өөрсдийн маань юм байгаа юм л гэж хэлсэн... Н.Н  тухайн үед надад мөнгөний өртэй байж байгаад миний данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн юм. Анх хэрэгт холбогдоход надад чиний данс руу мөнгө хийсэн учраас чи энэ хэрэг дээр надтай цуг хулгай хийсэн гэж хэлээрэй гэхээр нь би цагдаад гэрчийн мэдүүлэг өгөхөд ингэж мэдүүлсэн юм... Би дээрх Халиун зүсмийн морийг аргамжаатай байлгаад байсан чинь хөлөө ороогоод гичгэж чадахаа болихоор нь 2021 оны 12 дугаар сарын 20-д гаргаад ажиллаж махласан... 4 настай соёлон халиун зүсмийн морь байсан юм. Дээрх морь нь миний унааны морь байсан юм...үгүй ээ...Н.Н  надад 3 үхэр ажилласан гэж 2.500.000 төгрөг өгсөн. Тэгээд нөгөө зээлээсээ хасаж байгаа шүү гэж хэлсэн. Н.Н  надад 6.500.000 төгрөгний өртэй юм... Тиймээ байна... Би дээрх хүнийг танихгүй ээ. Б.Ц гэх хүнийх манайхаас хол байдаг... Н.Н  портер маркийн машинтай 3 үхэр ачиж ирсэн... Ганцаараа ирсэн... Би Н.Н д өргүй. Харин авлагатай. Н.Н  үхэр ажиллаад өгөөч авлаганаас чинь хасна гэхээр нь би очиж ажиллаж өгч байсан юм... /2-хх-ийн 106-107 дугаар хуудас/,

яллагдагч Э.Т ын ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна... би одоогоор барагдуулаагүй байгаа... /2-р хх-ийн 179 дүгээр хуудас/,

яллагдагч Н.Н гийн ...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... Миний хувьд он сар өдрийг нь сайн санахгүй байна 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой Э.Т  над руу залгаад: Хөгшөөн би хүнээс 3 үхэр авахаар боллоо. Чи маргааш Өлзийтийн пойлонд хүрээд ирээч гэж хэлсэн.Тэгэхээр нь би маргааш өглөө нь өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Өлзийт тосгоны пойдлонд очиход Э.Т  нь 3 тооны үхэр ажилчихсан надад хандан: Хөгшөөн машины зээл нэхэгдээд байна. Чи энэ 3 тооны үхрийн махыг аймаг явж зарж борлуулаад ирээч гэхээр нь би түүнийг нь машин дээрээ ачиж аймгийн төв рүү явж зарж борлуулсан. Тухайн үед 3 үхрийн махны мөнгө гэж 3.000.000 гаран төгрөг болсон. Тэгээд би 2.500.000 төгрөгийг нь Э.Т д өгсөн... Хэр зүсмийн үнээ, Хар халзан зүсмийн эр шүдлэн үхэр, улаан зүсмийн үнээ зэрэг 3 тооны үхэр байсан... Би сайн мэдэхгүй байна...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна... Наргиж цэнгэж мөн өрөндөө өгсөн... Би Э.Т д ямар нэгэн өр байхгүй ээ. Э.Т  худлаа мэдүүлсэн байна. Бид 2-н дунд ямар ч өр авлага байхгүй ээ... Би одоогоор барагдуулаагүй байгаа... /2-р хх-ийн 111 дүгээр хуудас/,

яллагдагч Н.Н гийн ...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... би одоогоор барагдуулаагүй байгаа. Тэгэхдээ барагдуулна... /3-р хх-ийн 67-68 дугаар хуудас, 2-р хх-ийн 175 дугаар хуудас/,  шүүгдэгч Э.Т ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 138-144 дүгээр  хуудас/, шүүгдэгч Н.Н гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 145-150 дугаар хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

Гэм буруу:

Шүүх хуралдааны гэм буруугийн талаар дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Н :

...Шүүгдэгч Э.Т , Н.Н  нар нь бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн чулуут" гэх газраас Д.Т-гийн эзэмшлийн 1.100.000 төгрөгний үнэ бүхий зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай, ахар дэлтэй хүрэн зүсний нэг тооны морийг, Ж.Б-гийн эзэмшлийн 1.300.000 төгрөгний үнэ бүхий им, тамгагүй хээр алаг зүсний 1 тооны, нийт 2 тооны буюу олон тооны морийг тус тус хулгайлж нийт 2.400.000 төгрөгний хохирол учруулсан,

Н.Н , Т  нар нь бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч Ц.Д-ын эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэ бүхий им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, 1.250.000 төгрөгний үнэ бүхий зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан, эрээн зүсний охин шүдлэн үхрүүд болох 2 буюу олон тооны үхрүүдийг хулгайлж нийт 2.750.000 төгрөгний хохирол учруулсан,

Н.Н , Т  нар нь бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хохирогч С.Б-гийн эзэмшлийн 3.300.000 төгрөгний үнэ бүхий зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч Б.Б-гийн эзэмшлийн 10.000.000 төгрөгний үнэ бүхий 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсний морь болох 3 буюу олон тооны адуунуудыг хулгайлж нийт 13.300.000 төгрөгний хохирол учруулсан,

Н.Н , Т  нар нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хайлантай” гэх газраас хохирогч Б.Ц-гийн эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны үхрүүдийг уналага буюу халиун зүстэй морь унаж, улмаар бугуйлдан барьж, машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ачин хулгайлж, хохирогч Б.Ц-д нийт 4.140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Н, Т  нарын үйлдсэн гэмт хэргийн нотолсон байдал нь хохирогч Т-гийн  мэдүүлэг, хохирогч Б ийн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Жавхлантөгсийн өгсөн мэдүүлэг, гэрч Х.Зейнелгаравын дахин өгсөн мэдүүлэг, гэрч Н    гийн мэдүүлэг, гэрч Т-ын   мэдүүлэг, гэрч Баярбатын мэдүүлэг, хохирогч Д-ын мэдүүлэг, гэрч Долгорсүрэнгийн мэдүүлэг,  гэрч Баярбатын мэдүүлэг, хохирогч Батхуягийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Батхуягийн мэдүүлэг, хохирогч Б гийн мэдүүлэг, хохирогч дахин өгсөн Б гийн мэдүүлэг, гэрч Эрдэнэтуяагийн мэдүүлэг, гэрч Баярбатын мэдүүлэг, гэрч Баяржаргалын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц-гийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч Даваасүрэнгийн мэдүүлэг, гэрч Пүрэвдаваагийн мэдүүлэг, гэрч Отгонбаатарын мэдүүлэг, гэрч Баярбатын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн  дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, эд хөрөнгө хураан авах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Буянтогтохын мэдүүлэг, гэрч Отгончимэгийн мэдүүлэг, гэрч Отгонбаатарын мэдүүлэг, гэрч Очирпүрэвийн мэдүүлэг, гэрч Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Батжаргалын мэдүүлэг, гэрч Батхүүгийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно. Шүүгдэгч нар нь машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Шүүгдэгч нар бүлэглэн 4 удаагийн үйлдлээр хохирогч Т-гийн  хүрэн зүсмийн 1 тооны адуу, Б ийн 1 тооны хүрэн алаг зүсмийн адуу, Д-ын ухаа халзан зүсмийн үнээ, эрээн нүүртэй мухар ухаа зүсмийн шүдлэн үхэр, Батхуягийн хул бүдүүн морь, хондлой цагаан бүдүүн морь, хүрэн зээрд бүдүүн морийг  тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 24 090 000 төгрөгийн хохирол хор уршиг учруулж, санаатай ачсан байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл байна. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг 4 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл болон морь ашиглаж үйлдсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан Баярбатын “малаа гарал үүслийн бичигтэй ирдэг байсан болохоор худалдаж авсан” гэх мэдүүлэг, Отгонбаатарын “надад виза карт байхгүй, дансаар чинь мөнгө авъя” надтай цуг бой яваад өгөөч гэхээр нь Хийдийн сууринд мал, мах худалдан авдаг ченж Баярбатад нийт 3.956.000 төгрөгөөр борлуулсан. Тэр мөнгөнөөсөө ченжээр 2.500.000 төгрөгийг нь өөр хүний данс руу хийлгээд миний 5936025517 дугаартай дансанд үлдсэн 1.456.000 төгрөгийг хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг, миний данс руу мөнгө хий гэсэн гэх мэдүүлэг гэрч Батжаргал, гэрч Батхүүгийн мэдүүлэг, шүүгдэгч Н    , Т , Отгончимэг, Отгонбаатар нарын дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдсон. Дээрээс нь Н нь малын А дансгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогддог. Мөн шүүгдэгч нарын 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  Энхжаргал өмгөөлөгчийг оролцуулж өгсөн мэдүүлэг, дахин авсан мэдүүлэг зэрэгтээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн яллагдагчаар татсан Н    гийн 4 удаагийн мэдүүлэгт хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Т д ямар нэгэн өр авалга байхгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэдэг мэдүүлгүүд тус тус авагдсан. Гэмт хэргийн улмаас хохирогч Т д 1.100.000 төгрөг, хохирогч Б т 1.300.000 төгрөг, Д д 2.700.000 төгрөг, Батхуяг 3.300.000 төгрөг,  хохирогч Б д 10.000.000 төгрөг, хохирогч Цд 4.140.000 төгрөг, нийт 22.790.000 төгрөг төлөөгүй. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөртэй. Шүүгдэгч Т , Н нар нь шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т , Н нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... Өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Зарим нэг ажиллагаануудыг ярьж байна. Тухайн үед Ц гэдэг айлд очсон гэдэг маргаагүй. Машины мөр үлдсэн гэдэг асуудал байдаг. Энийг яг гэмт хэрэг үйлдсэн юмаа гэдгийг тогтоосон үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ дээр хийсвэр байдлаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулж болохгүй байх. Айлд очсон уу, очоогүй юу гэдэг нь ямар нэгэн байдлаар ач холбогдол байхгүй. Отгонбаатарын данснаас мөнгө хийсэн, Отгонбаатарын машинтай гадуур явсан, малынхаа толгой ширийг хаячихгүй яасан юм бэ гэдэг зүйл ярьж байна. Н өөрийнхөө дансаар мөнгөө авах боломжтой байхад заавал Отгонбаатарын дансаар мөнгөө аваад байгаа нь ямар учиртай юм. Отгонбаатарын дансанд нь мөнгө үлдээж яваад байгаа нь ямар учиртай юм. Н    гийн өөрийнх нь асуудал. Машин дээрх юмнуудаа хаяагүй гэдэг зүйл яриад байна. Шууд орж ирээд хөдөө гараад явах ч юм уу, ямар нэгэн байдлаар хаях боломж нь гараагүй ч билүү. Энэ хүн хэзээ хаяна уу, эрүүл байна уу, өвчтэй байна уу гэдэг хамааралгүй юм. Мөн Батхүү бол хэргийг тогтоосон юм шиг мэдүүлэг өгсөн гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйл баримт чинь тогтоогдсон байна гэсэн болохоос биш гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг зүйл мөрдөгч яриагүй байх. Түрүүн ч гэсэн хурал дээр энэ талаар мэдүүлэг өгсөн. Та бид нар бүгд хараад ойлгосон. Мөн айлгаж ичээсэн гэх зүйлийг ярьж байна. Энэ дээр бол ямар нэгэн үйл баримт байхгүй. Хэрэв тийм зүйл байсан бол өмгөөлөгч нь ч гэсэн мөрдөгч нараас асуух боломжтой байсан. мөн хэргийн газрын үзлэгт гарын үсэг зураагүй гэж байна. Мөрдөгч бие даан явуулдаг ажил гэж хэлсэн, дахиад хэлье. Мөрдөгч бие дааж явуулдаг ажиллагаа байгаа юм. Б , Т  нар эрэл сурал болоогүй гэж байна. Орсон хүн болгоныг заавал бичнэ гэсэн зүйл байхгүй. Хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулна гэсэн үйл баримт байхгүй. Өөрсдөө мэдүүлээд байгаа юм. Б , Т-гийн  эх******* бүгд адуугаа алдсан гэдгээ мэдүүлсэн. Тухайн 2 адуу цуг байсан. Адууны толгой хараад таниулах ажиллагаа хийлгээгүй гээд байгаа. Таниулах ажиллагаа олон шинж тэмдгээр хийгддэг. Таньж олуулах ажиллагааг тэгж хийдэг. Тухайн үед боломж нөхцөл нь тийм байсан учраас харуулаад мөн үү, биш үү гэдгийг асуусан. Мөн малын яс, шүдээр нь ялгадаг гэж ярьж байна. Бага насны малыг шүдээр нь таньж болдгийг бид бүгд мэднэ. Шүдлэн, хязаарлан, соёолон гэж л бид шүдээр нь танина. Хязаалангаас дээш шүдийг нь харж таниулах боломжгүй. Малын эврээр таних асуудал энэ талаар мэдлэгтэй хүмүүс цөөрчихсөн байгаа. Хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Т , Н нарын өөрийнхөө гэм буруугүй байдлаар нотолсон, адуу ажиллаж өгсөн гэдэг нь өөрсдийнхөө мэдүүлгээр тогтоогоод, бататгаад байгаа юм. Н анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаанд өөрийнхөө малыг нядалсан, өөрийнхөө адууг нядалсан гэж хэлсэн бол өнөөдөр шүүхээр гэм буруугийн асуудал шийдвэрлэх гээд зогсож байхгүй байх. Мөн өмнөх шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсныг өмгөөлөгч мэдэж байгаа байх.  Шүүх хуралдааны тэмдэглэл, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт тэр талаар нь тусгагдсан байгаа. Одоо гэнэт өөрийнхөө малыг ажилласан юм гэдэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй ярьж байгаа хэдий ч хуульч хүмүүс арай өөр сэтгэх байх. Т-тай   хамт явдаг гэдгээ анхнаасаа мэдүүлгээ өгсөн. Ямар нэгэн байдлаар хууль зөрчиж мэдүүлэг аваагүй, өмгөөлөгчтэй мэдүүлгээ өгөөд, танилцаад гарын үсэг зураад танилцуулчихсан. Ийм байхад одоо гэм буруугаа хүлээхгүй байгаа асуудал. Мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх хурлаас дахиж ажиллагаануудыг хийж гүйцэтгэ гэж буцаасан. Хийгдвэл зохих ажиллагааг давхар хийж гүйцэтгэсэн. Процесс зөрчлийг бүрэн зассан. Мөн хавтаст шүүгдэгч нарын гэмт бурууг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон гэж үзээд өмнөх саналаа дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал:

...Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Н    , Т  нар нь бүлэглэн, олон тооны малыг тээврийн хэрэгсэл болон уналга ашиглаж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Тухайлбал хэрэг тус бүрээр нь яръя гэж бодож байна. Нэгдүгээрт хохирогч Ц-гийн үхрийг хулгайлсан гэмт хэргийн тухайд: гэрч Пүрэвдаваагийн мэдүүлгийг шинжлэн судалсан гол ач холбогдол бол Ц-гийн гэрээс баруун тийшээ 5 орчим Пүүжээ гэдэг айл байдаг. Машины мөр бол Пүүжээ гэдэг айлынхаас ирсэн нь таарч байгаа. Харин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэхээсээ илүүтэйгээ төөрч будилж яваад гэрийнхээ зүүн урдаас очсон гэж мэдүүлсэн талаар хохирогч Ц-гийн мэдүүлгийг Пүүжээ буюу Пүрэвдаваа гэдэг хүн нотолсон. Иймд хэрэг үйлдсэн маршрут нь ийм байдлаар тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт гэрч Отгонбаатарын мэдүүлэг дээр уншихад “3 үхэртэй ирсэн, виза картаар мөнгө төгрөг авъя гээд, махаа борлуулчихаад манай хашаанд Н машинаа үлдээгээд миний филдер маркийн машиныг унаад гадуур явсан” гэдгээс дүгнэж үзвэл 3 тооны үхрийн арьс, шир, толгой нь машиных нь дээр байж л байсан. Өөрөөр хэлбэл махны ченж Баярбатад махаа өгсний дараа Н    гийн машин дээр байж л байсан. Машинаа гэрч Отгонбаатарын хашаанд үлдээгээд өөр газраар явсан байдаг. Гэрч Батхүүгийн мэдүүлэг дээр хулгай хийсэн нь тогтоогдлоо, ирээд учраа ол гэхэд нь нөгөө 3 арьс шир нь байж л байсан. Үүнээс бодоход цагдаагийн алба хаагч шалгахад 3 үхрийн арьс, шир, толгой нь машин дээрээ байж л байсан, Отгонбаатарын хашаанд очиход байж л байсан, өдөржингөө байж л байсан байна. Үнэхээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол эрүүл ухаантай хүн хулгай хийсэн малынхаа эд мөрийн баримт байхад устгах боломж бололцоо байсан уу гэвэл байсан. Тэгэхэд өөрийнхөө малыг авч явж байгаа учраас ямар нэгэн санаа зоволтгүй явж байсан. Энийг бас бодох л ёстой. Эрүүл бус ухаантай, сэтгэхүйтэй хүн байсан бол толгой, ширийг машин дээрээ ачаад өөрийгөө барьж өгч, цагдаад аваачиж өгдөг хүн байхгүй болов уу, үнэмшил муутай сонсогдож байна. Хулгайлсан мал гэж үзээгүй, өөрийнхөө малыг ажилласан талаар мэдүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гэрч Батхүүгийн мэдүүлэгт хэрэг чинь нэгэнт тогтоогдсон учраас чи ир гэж энэ хүнийг төөрөгдүүлж, ямар нэгэн байдлаар айлгаж ичээсэн байна. Цагдаа бол ингэж хандах ёсгүй байдаг. Хэргийн газрын үзлэг дээр бол хүн бүрээр гарын үсэг зуруулах хуулийн заалт зөрчигдсөн. Гэрч тэнд байж л байсан. Гарын үсэг зуруулсан үгүйг би санахгүй байна гэдэг. Үнэхээр хэргийн газрын үзлэг хийхэд байсан бол санах байх. Хохирогч Б , Т  нь мэдүүлэгт хохирогч Б  адуугаа алдсан талаар мэдүүлсэн болохоос биш үнэхээр адуугаа алдаад эрээд явсан талаар хэн нэгэн нотлоогүй. Өөр гэрчээр нотлуулж зөндөө хүнтэй уулзсан гэдэг. Энийг нь асууж тодруулаагүй. Ганцхан Т-гийн  мэдүүлэг авагдсан байдаг. Мөн Б  нь миний алдсан адуу Т-гийн  адуутай алдагдсан юм билээ гэж ярьсан. Энэ хүн хэнээс яаж сонссон талаар эх сурвалжаа зааж өгөөгүй. Гэрч Зэенэлгарав нь Т-гийн  эх******* нь. Энэ хүн бол хохирогчтой ашиг сонирхолтой этгээд учраас хохирогчоос өөр байдлаар мэдүүлэг өгөөгүй. Өгсөн мэдүүлгийг нь анзаараад байхаар хохирогчтой үг үсгийн зөрүүгүй мэдүүлэг өгсөн нь мэдүүлгийг бодитой өгсөн гэхэд эргэлзээтэй байна. Хохирогч Д-ын 2 үхрийн асуудалд хохирогч Д-г  асуухад миний 2 үхрийн толгой мөн, надад харуулсан 2 үхрийн толгой гэдэг. Тэгэхээр таньж олуулах ажиллагаа хийгдээгүй. Энэ хүн ямар шинжээр нь таньж байгааг нэлээн сайн хэлэх байсан. Алдсан үхрийн толгой мөн байна гэж хэлсэн нь хохирогчоос үхрийг хулгайлсан байна гэж хэлж байгаа асуудал биш шүү дээ. Ийм үндэслэлгүй, урьдчилан хийсэн дүгнэлт хийгээд таньж олох ажиллагаагаа хийгээгүй орхигдуулсан. Одоо ч энэ 2 үхрийн толгойг таньж олуулах ажиллагаа хийгдэх боломжгүй, муудаад ялзраад хаясан. Ийм бэлээхэн хэрэгт ач холбогдол бүхий байж болзошгүй 2 үхрийн толгойг таниулах ажиллагааг хийсэн байсан бол асуудал өөрөөр ярихыг үгүйсгэхгүй. Хохирогч Д  ковид туссан учраас алдсан үхрийнхээ талаар буруу зөрүү яриад байдаг учраас энэ хүний мэдүүлэг нэлээд эргэлзээтэй байдаг. Мөн гэрч Долгорсүрэн нь үхрийн толгойг би таньчихлаа гэдэг. Урьдчилж ямар шинжээр нь таньсан талаар тодорхой тэмдэглэл байдаггүй. Хохирогч Батбаяр, Б  нарын адуун дээр: Хохирогч Б гийн мэдүүлэгт “миний морь бол хоёр зүсмийн морь байгаа” юм гэдэг. Танд 1 морины толгойгоор 2 адууны зүс таарч байна уу гэж асуусан асуулт байгаа. Нэг морины толгойгоор 2 адууны зүсийг таарч байна уу гэж ойлгомжгүй  асуудал байж болхогүй. Хохирогч нь миний алдсан адуу бол 2 адууны нэг нь хар хонгор, засмал дэлтэй, хул хонгор зүсмийн морь байна гэхэд ямар шинжээр нь таньж байгаа юм бэ гэхэд миний унаган адуу байна, засуул дэлээр  нь таньж байна гэдэг. Толгойнд дэл байх уу үгүй юу гэдэг асуудалд байна. Тэгэхээр ийм байдлаар таньсан гэдэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдаг. Ямар ч малыг таньж мэдэхэд Монгол хүмүүс олон зуун жилээр бэлчээрийн малаар амьдарч ирсэн учраас малынхаа нас зүс, содон тэмдгээр энэ хэдэн настай мал вэ гэдгийг хэн ч тодорхойлоод хэлээд өгчихдөг.  Адууг шүдэлж үздэг. Бид нар бүгд мэднэ шүү дээ. Наадмаар морь уралдаад явахад ямар морь вэ гээд дандаа шүдийг нь харж байдаг шд. Үхэр дээр ч мөн ялгаагүй. Эвэртэй толгой байсан бол эвэрны хэрчилтээс үздэг. Монгол хүний улалмжлал болгоод тогтсон маргаангүй зүйлүүд байгаа. Энийг яагаад ашиглаагүй юм бэ. Үүнийг ашиглаагүй байж миний адуу байна гээд мөрдөгчийн урьдчилаад тогтоосон юм дээр ам дагуулаад явсан нь тун эргэлзээтэй байна... Хохирогч Б гийн мэдүүлэгт “2021 оны 11 дүгээр сарын 09-нд адуугаа бүртгэж үзэхэд миний морь нийлсэн 2 морьтойгоо цуг явж байна гэдэг. Гэтэл гэрч Баярбат 2021 оны 11 дүгээр сарын 09-нд 2 адууны мах өгсөн гэдэг. Үүнээс дүгнэж үзэхэд 09-ний өдөр дээрх хохирогч нарын адуунууд нь адуундаа байж л байсан, зөрүүтэй байгаа учраас энэ 2 адууг хулгайлаагүй гэж үзэх үндэслэлтэй. Хохирогч Б  2 удаа хохирогчоор тогтоогдож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлээд баталгаа гаргасныхаа дараа өөрийн алдсан адуугаа эхлээд ахын адуу гээд эсхүл ахын адуу биш, миний өөрийн унаган адуу гээд янз янзаар мэдүүлээд байдаг. Яг ямар адуу хулгайлагдаад байгааг нэг бүрчлэн тогтоож чадаагүй. Гагцхүү Б  гэдэг хүний мэдүүлгээр яваад байдаг. Гэрчээр өгсөн мэдүүлэгт Буянтогтох утсаар бичлэг хийсэн гэдэг. Цагдаагийн газраас илрүүлэлт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллахдаа эзэнгүй хэрэг илрүүлэх талаар нэлээн ажиллагаа явуулдаг талаар мэднэ. Эзэнгүй хэрэг илрүүлэхэд тоон үзүүлэлт чухал болохоос биш түүний цаана Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээгдсэн хүний эрх, эрх чөлөөг хангахдаа анхааралгүй байгаа нь хавтаст хэрэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар харагдаж байна. Н-г хулгайлах гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гээд байна. Гэмт хэргээ үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх ч бай, зөвшөөрөхгүй ч бай гагцхүү прокурор, мөрдөгч тогтоох ёстой. Гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө нотлох ч үүрэг байхгүй. Энэ хуульд заасан заалтыг буруугаар ойлгож тайлбарлаж байх шиг байна. Н    гийн хувьд 2020 оны мал тооллогоор малын А дансанд 35 үхэр, 35 хонь, 260 ямаа, 360 хонь гээд 700 толгой мал тоолуулчихсан байсан. Гэтэл малтай хүнийг малгүй гээд байх юм. Хүний малыг дутаасан гэдгээ хэлдэг. Хүний мал дутаагаад ах дүү нараасаа нуугаад салгачихсан гэж хэлдэг. Ийм малын А данстай хүн байдаг. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлээд гэрчээр мэдүүлэг авснаас хойш  Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 12 сард мал тооллого болдог. Үүнээс өмнө малтай байсан гэж үзэхээс өөр аргагүй. Гэрч Мөнх-Эрдэнийн мэдүүлэгт Н 2-3 тооны азарга адуутай байж байгаад өр ширэнд ороод дууссан гэдэг. Мөнх-Эрдэнэ нь Н    тэй ойр байсан, нэг айлын хүргэн байсан хүмүүс. Удаа дараагийн мал хулгайлах гэмт хэрэгт шалгагдсан Т  яагаад үлдээд хоцроод байсан юм бэ гэж бодож магадгүй. Н өөрийнхөө малыг нядлаад зарж байсан болохоос биш малыг нь нядлаад өгч байгаа Т д ямар ч хамаа байхгүй. Малыг нь нядалж өгөөд мөнгөө авъя гэсэн сонирхолтой байсан. Үүний үндсэн дээр малыг нь нядалж өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Мөн Н нь удаа дараа мал худалдаж байхдаа ченж Баярбатад мал зарсан талаар нь шинжлэн судалсан. Энэ зарж болно шүү дээ. Тухайн зарсан мал нь арьс ширтэйгээ байж байсан бол өөр хэрэг. Гэтэл зүгээр л хилэн дээр тавьсан махыг энэ Т-гийн  үхрийн мах, энэ Ц-гийн үхрийн мах шүү гэж кодолсон зүйл байхгүй. Энэ нь бусдын малыг зарсан гэдэг нотлох баримт биш шүү дээ. Дээр нь мал авчирч өгөхдөө дандаа гарал үүсэлтэй авчирч өгсөн гэдэг. Малын гарал үүслийн бичгийг эрх бүхий албан тушаалтан өгдөг. Хэн нэгэн хүн дураараа, хуурамчаар бичээд авчихдаггүй. Малын А данстай учраас тэрийг нь мэдээд гарал үүслийн бичиг өгөөд байгаа. Мөн 1 бичгээр 2 мал зарсан гээд байгаа. Энэ бол авч байгаа хүний асуудал. Мал махны гэрчилгээг аваачаад өгч байгаа. Прокурор нь шүүгдэгч нарын гэм буруутай гэдгийг ямар баримтаар няцаан үгүйсгэж байгаа вэ гэдэгт нэг их сайн тодорхой тайлбарлаж чадаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн баримтуудыг энэ дээр оруулаад ирсэн. Таниулах ажиллагаа огт хийгдээгүй. Таньж олуулах ажиллагаа бол 10-аад дарааллаар хийж гүйцэтгэдэг. Гэтэл энийг огт хийгээгүй байж 2 үхрийн толгой харуулаад мөн үү гээд нөгөөдөх нь мөн гээд автоматаар ингээд явчихсан. Гэрч Долгорсүрэнгийн мэдүүлэгтэй үг үсгийн зөрүүгүй өгчихсөн байгаа. Энэ байдлаас үзвэл хууль журмын дагуу авсан нотлох баримт биш, хууль зөрчиж авсан нотлох баримт байна. Энэ хэрэг дээр шүүгдэгч нар холбоотой ч бай, холбоогүй ч бай гагцхүү хуулийг чанд сахиж байж авсан мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой болохоос биш ямар нэгэн байдлаар энэ 2 хулгай хийсэн юм байна гээд толгойдоо үүсгэсэн хийсвэр дүгнэлтэндээ сэтгэл ханачихаад тэр баримтаа оруулж ирж болохгүй. Үнэхээр тийм байсан юм бол толгойг шинжилж болж байна, машин дээр байсан арьс ширийг нэг бүрчлэн харуулж болно шүү дээ. Хаанаас нь олж авсан юм. Эх сурвалжийг нь тодорхой болгоод, үхрийн толгойг хогон дотроос авлаа гэнэ. Тийм байсан бол тэмдэглэл үйлдэхгүй яасан юм бэ. Ялзрах хугацаа байсан бол таниулж олуулахгүй юугаа хийж байсан юм. Ийм байдал нь дандаа хууль зөрчсөн баримтууд байгаа учраас энийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн хохирогч Д-ын эх******* Долгорсүрэн, Т-гийн  эх******* Зэенэлгарав, Б гийн эх******* Эрдэнэтуяа нар өөрийнхөө малыг алдсан тухай гэрчээр байцаагдахдаа ямар нэгэн байдлаар үг үсгийн зөрүүгүй байгаа нь өнөөдөр гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол хуульд заасны дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэхээс их хамааралтай байдаг. Гэтэл хэргийн оролцогчтой нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээс авсан мэдүүлгийг бүрэн хэмжээгээр үгүйсгэхгүй ч гэсэн мэдүүлгийн нотлох чадварын хувьд харьцангуй сул байдаг гэдгийг анзаарах ёстой. Бусад нотлох баримтыг бодвол харьцангуй савлагаа ихтэй, хүний гадаад мэдрэхүйгээр дамжаад ирдэг учраас янз бүр мэдүүлэг өгдөг. Гэтэл энэ хүн хэдийгээр эх******* нөхөр ч гэсэн яахаараа адил мэдүүлэг өгдөг юм бэ. Яагаад гэхээр мөрдөгчийн урьдчилаад тогтоочихсон автоматаар хуулбарлаад хийсэн мэдүүлэг байна. тэр байтугай Эрдэнэтуяагийн мэдүүлэгт хүртэл манай эх*******ийн гэсэн үг явж байгаа. Б гийн мэдүүлэгт манай эх*******ийн гэдэг үг байсан нь Эрдэнэтуяагийн мэдүүлэгт яг хэвээрээ явж байгаа юм. Тэгэхээр бодитой авсан мэдүүлэг гэж үзэхгүй байна...  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Э.Т :

...Шүүх үнэн зөвийг тогтоож өгөөч гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч Т.Н    :

...Үнэн зөвөөр шийдэж өгөөч... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Н    , Т  нарыг бүлэглэн, машин механизм буюу “Hyundai Porter” маркийн 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,  мөн уналага буюу халиун зүстэй морь тус тус ашиглан, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд “Хүрэн чулуут" гэх газраас 2 тооны морийг,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой “Шинэ ус” гэх газраас хохирогч 2 тооны үхрийг,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Номт бэлчир” гэх газраас 3 тооны морийг,

мөн, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө “Хайлантай” гэх газраас 3 тооны үхрийг тус тус хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг шүүгдэгч Н.Н , Э.Т  болон тэдний өмгөөлөгч Д.Энхжаргал нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудаар яллаж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж мэтгэлцдэг.

 

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн тул гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийн гол эх сурвалж болох нотлох баримтуудад

хохирогч Т , Б , Д , Б  Б , Ц, иргэний нэхэмжлэгч Жавхлантөгс, Б  гэрч Х.Зейнелгарав, Н    , Т , Баярбат, Долгорсүрэн, Баярбат, Эрдэнэтуяа, Баярбат, Баяржаргал, Даваасүрэн, Пүрэвдаваа, Отгонбаатар, Баярбат, Буянтогтох, Отгончимэг, Отгонбаатар, Очирпүрэв, Мөнх-Эрдэнэ, Батжаргал, Батхүү нарын мэдүүлгүүдийг, мөн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн  дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, эд хөрөнгө хураан авах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг тус тус шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулсан.

 

Дээрх шинжлэн судлуулсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н , Э.Т  нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, 4 удаагийн үйлдлээр хохирогч Т , Б , Д , Б  Ц нарын нийт 10 тооны буюу олон тооны бод малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үздэг.   

 

Гэтэл шүүгдэгч Н.Н , Э.Т  нарын өмгөөлөгч Д.Энхжаргал

хохирогч Ц-гийн үхрийг хулгайлсан гэмт хэргийн тухайд: гэрч Пүрэвдаваа гэдэг айл хохирогч Ц-гийн гэрээс баруун тийшээ 5 орчим километр зайд байдаг. Тухайн гэмт хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн машины мөр бол Пүүжээ гэдэг айлынхаас ирсэн нь таарч байгаа бөгөөд гэрийнхээ зүүн урдаас очсон гэж мэдүүлсэн талаарх хохирогч Ц-гийн мэдүүлгийг Пүүжээ буюу Пүрэвдаваа гэдэг хүн нотолсон. Иймд Ц-гийн 3 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн маршрут нь ийм байдлаар тогтоогдоогүй гэж үзэж байгаа.

гэрч Отгонбаатарын мэдүүлгийг уншихад “3 үхэртэй ирсэн, виза картаар мөнгө төгрөг авъя гээд, махаа борлуулчихаад манай хашаанд Н машинаа үлдээгээд миний филдер маркийн машиныг унаад гадуур явсан” гэдгээс дүгнэж үзвэл 3 тооны үхрийн арьс, шир, толгой нь машиных нь дээр байж л байсан. Өөрөөр хэлбэл махны ченж Баярбатад махаа өгсний дараа Н    гийн машин дээр нөгөө 3 тооны үхрийн арьс шир, толгой байж л байсан. Гэтэл гэрч Батхүүгийн мэдүүлэг дээр хулгай хийсэн нь тогтоогдлоо, ирээд учраа ол гэхэд нь шүүгдэгч Н.Н г нөгөө 3 арьс шир, толгой зэргийг аваад ирсэн гэж мэдүүлдэг. Үүнээс шалтгаалан цагдаагийн алба хаагч шалгахад 3 үхрийн арьс, шир, толгой нь машин дээрээ байж л байсан гэдэг ба Отгонбаатарын хашаанд очиход байж л байсан гэдэг.

Тийм л байсан юм бол тухай эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийн хурааж аваад таниуцлах ажиллагаа хийх байсан. Гэтэл тийм ажиллагаа хийгээгүй.

 

Үүнээс үзвэл үнэхээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол эрүүл ухаантай хүн хулгай хийсэн малынхаа эд мөрийн баримтыг устгах боломж бололцоо байсан уу гэвэл байсан. Тэгэхэд өөрийнхөө малыг авч явж байгаа учраас ямар нэгэн санаа зоволтгүй явж байсан. Хулгайлсан мал гэж үзээгүй, өөрийнхөө малыг ажилласан талаар мэдүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа.

 

Хэргийн газрын үзлэг дээр бол хүн бүрээр гарын үсэг зуруулах хуулийн заалт зөрчигдсөн. Гэрч тэнд байж л байсан. Гарын үсэг зуруулсан үгүйг би санахгүй байна гэдэг. Үнэхээр хэргийн газрын үзлэг хийхэд байсан бол санах байх.

Анхны хэргийн газрын үзлэгт байлцсан гэрч Очирпүрэв нь гэрчээр тогтоож мэдүүлэг авсан Очирпүрэв нар хоёр өөр хүн болж таараад байгаа юм.

 

Гэрч Зэенэлгаравын мэдүүлэг нь хохирогч Т-гийн  өгсөн мэдүүлэгтэй үг үсгийн зөрүүгүй мэдүүлэг өгсөн нь мэдүүлгийг бодитой өгсөн гэхэд эргэлзээтэй, хуулбарласан байх магадлалтай байна.

 

Хохирогч Д-ын 2 үхрийн асуудалд хохирогч Д-г  асуухад миний 2 үхрийн толгой мөн, надад харуулсан 2 үхрийн толгой гэдэг. Тэгэхээр таньж олуулах ажиллагаа хийгдээгүй. Энэ хүн ямар шинжээр нь таньж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй. Ийм үндэслэлгүй, урьдчилан хийсэн дүгнэлт хийгээд таньж олох ажиллагаагаа хийгээгүй орхигдуулсан. Ийм бэлээхэн хэрэгт ач холбогдол бүхий байж болзошгүй 2 үхрийн толгойг таниулах ажиллагааг хийсэн байсан бол асуудал өөрөөр ярихыг үгүйсгэхгүй. Мөн гэрч Долгорсүрэн нь үхрийн толгойг би таньчихлаа гэдэг. Урьдчилж ямар шинжээр нь таньсан талаар тодорхой тэмдэглэл байдаггүй.

 

Хохирогч Батбаяр, Б  нарын адуун дээр: Хохирогч Б гийн мэдүүлэгт “миний морь бол хоёр зүсмийн морь байгаа” юм гэдэг. Танд 1 морины толгойгоор 2 адууны зүс таарч байна уу гэж асуусан асуулт байгаа. Нэг морины толгойгоор 2 адууны зүсийг таарч байна уу гэж ойлгомжгүй асуудал байж болохгүй. Хохирогч нь миний алдсан адуу бол 2 адууны нэг нь хар хонгор, засмал дэлтэй, хул хонгор зүсмийн морь байна гэхэд ямар шинжээр нь таньж байгаа юм бэ гэхэд миний унаган адуу байна, засуул дэлээр нь таньж байна гэдэг. Толгойнд дэл байх уу үгүй юу гэдэг асуудал байна. Тэгэхээр ийм байдлаар таньсан гэдэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдаг. Ямар ч малыг таньж мэдэхэд Монгол хүмүүс олон зуун жилийн хугацаанд малынхаа нас зүс, содон тэмдгээр энэ хэдэн настай мал вэ гэдгийг хэн ч тодорхойлоод хэлээд өгчихдөг.  Адууг шүдэлж үздэг. Бид нар бүгд мэднэ шүү дээ. Үхэр дээр ч мөн ялгаагүй. Эвэртэй толгой байсан бол эвэрны хэрчилтээс үздэг. Монгол хүний улалмжлал болгоод тогтсон маргаангүй зүйлүүд байгаа. Энийг яагаад ашиглаагүй юм бэ. Үүнийг ашиглаагүй байж миний адуу байна гээд мөрдөгчийн урьдчилаад тогтоосон юм дээр ам дагуулаад явсан нь тун эргэлзээтэй байна.

Хохирогч Б гийн мэдүүлэгт “2021 оны 11 дүгээр сарын 09-нд адуугаа бүртгэж үзэхэд миний морь нийлсэн 2 морьтойгоо цуг явж байна гэдэг. Гэтэл гэрч Баярбат 2021 оны 11 дүгээр сарын 09-нд 2 адууны мах өгсөн гэдэг. Үүнээс дүгнэж үзэхэд 09-ний өдөр дээрх хохирогч нарын адуунууд нь адуундаа байж л байсан, зөрүүтэй байгаа учраас энэ 2 адууг хулгайлаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Яг ямар адуу хулгайлагдаад байгааг нэг бүрчлэн тогтоож чадаагүй. Гагцхүү Б  гэдэг хүний мэдүүлгээр яваад байдаг. Гэрчээр өгсөн мэдүүлэгт Буянтогтох утсаар бичлэг хийсэн гэдэг. Цагдаагийн газраас илрүүлэлт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллахдаа эзэнгүй хэрэг илрүүлэх талаар нэлээн ажиллагаа явуулдаг талаар мэднэ. Эзэнгүй хэрэг илрүүлэхэд тоон үзүүлэлт чухал болохоос биш түүний цаана Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээгдсэн хүний эрх, эрх чөлөөг хангахдаа анхааралгүй байгаа нь хавтаст хэрэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар харагдаж байна.

Энэ хуульд заасан заалтыг буруугаар ойлгож тайлбарлаж байх шиг байна. Н    гийн хувьд 2020 оны мал тооллогоор малын А дансанд 35 үхэр, 35 хонь, 260 ямаа, 360 хонь гээд 700 толгой мал тоолуулчихсан байсан. Гэтэл малтай хүнийг малгүй гээд байх юм.

Мөн Н нь удаа дараа мал худалдаж байхдаа ченж Баярбатад мал зарсан талаар нь шинжлэн судалсан.

Энэ нь бусдын малыг зарсан гэдэг нотлох баримт биш. Дээр нь мал авчирч өгөхдөө дандаа гарал үүсэлтэй авчирч өгсөн гэдэг. Малын гарал үүслийн бичгийг эрх бүхий албан тушаалтан өгдөг. Хэн нэгэн хүн дураараа, хуурамчаар бичээд авчихдаггүй. Малын А данстай учраас тэрийг нь мэдээд гарал үүслийн бичиг өгөөд байгаа. Мөн 1 бичгээр 2 мал зарсан гээд байгаа. Энэ бол авч байгаа хүний асуудал. Мал махны гэрчилгээг аваачаад өгч байгаа. Прокурор нь шүүгдэгч нарын гэм буруутай гэдгийг ямар баримтаар няцаан үгүйсгэж байгаа вэ гэдэгт нэг их сайн тодорхой тайлбарлаж чадаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн баримтуудыг энэ дээр оруулаад ирсэн. Таниулах ажиллагаа огт хийгдээгүй. Таньж олуулах ажиллагаа бол 10-аад дарааллаар хийж гүйцэтгэдэг. Гэтэл энийг огт хийгээгүй байж 2 үхрийн толгой харуулаад мөн үү гээд нөгөөдөх нь мөн гээд автоматаар ингээд явчихсан. Гэрч Долгорсүрэнгийн мэдүүлэгтэй үг үсгийн зөрүүгүй өгчихсөн байгаа. Энэ байдлаас үзвэл хууль журмын дагуу авсан нотлох баримт биш, хууль зөрчиж авсан нотлох баримт байна. Энэ хэрэг дээр шүүгдэгч нар холбоотой ч бай, холбоогүй ч бай гагцхүү хуулийг чанд сахиж байж авсан мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой болохоос биш ямар нэгэн байдлаар энэ 2 хулгай хийсэн юм байна гээд толгойдоо үүсгэсэн хийсвэр дүгнэлт хийж болохгүй.

Үнэхээр тийм байсан юм бол толгойг шинжилж болж байна, машин дээр байсан арьс ширийг нэг бүрчлэн харуулж болно шүү дээ. Хаанаас нь олж авсан юм. Эх сурвалжийг нь тодорхой болгоод, үхрийн толгойг хогон дотроос авлаа гэнэ. Тийм байсан бол тэмдэглэл үйлдэхгүй ёстой. Ийм байдал нь дандаа хууль зөрчсөн баримтууд байгаа учраас энийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна.

Мөн хохирогч Д-ын эх******* Долгорсүрэн, Т-гийн  эх******* Зэенэлгарав, Б гийн эх******* Эрдэнэтуяа нар өөрийнхөө малыг алдсан тухай гэрчээр байцаагдахдаа ямар нэгэн байдлаар үг үсгийн зөрүүгүй байгаа нь өнөөдөр гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол хуульд заасны дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэхээс их хамааралтай байдаг. Гэтэл хэргийн оролцогчтой нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээс авсан мэдүүлгийг бүрэн хэмжээгээр үгүйсгэхгүй ч гэсэн мэдүүлгийн нотлох чадварын хувьд харьцангуй сул байдаг гэдгийг анзаарах ёстой. Бусад нотлох баримтыг бодвол харьцангуй савлагаа ихтэй, хүний гадаад мэдрэхүйгээр дамжаад ирдэг учраас янз бүр мэдүүлэг өгдөг. Гэтэл энэ хүн хэдийгээр эх******* нөхөр ч гэсэн яахаараа адил мэдүүлэг өгдөг юм бэ. Яагаад гэхээр мөрдөгчийн урьдчилаад тогтоочихсон автоматаар хуулбарлаад хийсэн мэдүүлэг байна. тэр байтугай Эрдэнэтуяагийн мэдүүлэгт хүртэл манай эх*******ийн гэсэн үг явж байгаа. Б гийн мэдүүлэгт манай эх*******ийн гэдэг үг байсан нь Эрдэнэтуяагийн мэдүүлэгт яг хэвээрээ явж байгаа юм. Тэгэхээр бодитой авсан мэдүүлэг гэж үзэхгүй байна...  гэж маргадаг.

 

Улсын яллагч шүүгдэгч нарын өмгөөлөгчийн маргаж буй дүгнэлтийг хуулийн үндэслэлтэй, хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар няцааж чадаагүй болно.

 

Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн *******ийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэж,

2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус эрх, үүргийг нь хуулиар тодорхойлж өгсөн.

 

Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгчийн маргаж буй дүгнэлтийг нотолж буй нотлох баримтуудад мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан Баярбатын “малаа гарал үүслийн бичигтэй авчирч өгдөг байсан болохоор худалдаж авсан” гэх мэдүүлэг, Отгонбаатарын “надад виза карт байхгүй, дансаар чинь мөнгө авъя” надтай цуг бой яваад өгөөч гэхээр нь Хийдийн сууринд мал, мах худалдан авдаг ченж Баярбатад нийт 3.956.000 төгрөгөөр борлуулсан. Тэр мөнгөнөөсөө ченжээр 2.500.000 төгрөгийг нь өөр хүний данс руу хийлгээд миний 5936025517 дугаартай дансанд үлдсэн 1.456.000 төгрөгийг хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг, Н.Н гийн малын “А” дансны хуулбар, өмгөөлөгч Д.Энхжаргалын хуульд заасан хийгдвэл зохих ажиллагаануудыг хийгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй зэрэг нь шүүгдэгч нарт ашигтай нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Түүнээс гадна эрүүгийн 2239000000005 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бүх нотлох баримтуудаас Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хэд хэдэн мөрдөгчид буюу П.Буянтогтох, Б.Тэмжүүжин нарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх хугацаанд мөрдөгч П.Буянтогтох, Б.Тэмүүжин нарын мөрдөн шалгах ажиллааны явцад цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг,

мөн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хэд хэдэн мөрдөгчид буюу Ганхуяг, Номинтунгалаг нарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тус тус үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Харин дээрх Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөгч П.Буянтогтох, Б.Тэмжүүжин нарт, мөн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгч Ганхуяг, Номинтунгалаг нарт тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу дээрх мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас бусад бүх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэснийг зөрчсөн байна.

 

Тодруулбал: Мөрдөгч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцыаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна.” гэж заасан.

Энэ хуулиар мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх, үүрэг үүсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх, хэмжээ”-нд зааж өгсөн ба энэ эрх, хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах”, мөн 1.3-т “Шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх”, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д “энэ хууль заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг мөрдөгчид олгох” гэж зааснаар даалгасан шинжтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор, эсхүл прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчид хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэг үүснэ.    

 

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан үндэслэлүүдээр эрх, үүрэг үүсээгүй мөрдөгчид тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нотлох баримт гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж тодорхойлсон байна.

 

Энэ хуульд тодорхойлж өгсөн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж тус тус заасан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэг үүсээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нь тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараахь шийдвэрийг гаргана.” гэж заасны дагуу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх” гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхжаргалын хүсэлтэд дурдагдсан хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг тус тус бүхэлд нь Нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Мөн хэрэгт мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон 15 метрийн урттай 3 сантметрийн өргөнтэй хар өнгийн уяаг тогтоолоор хураан авсан ба шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээрх уяа нь өөр өнгийн уяа ирсэн болохыг дурдаж, дээрх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар тооцож хураан авсан уяаг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн.

 

Эцэст нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг мөрдөж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой.

 

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмын дагуу прокурор нотлож чадаагүй бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг няцааж чадаагүй болно.

 

Мөн шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан ба энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан “Хүний халдашгүй байх эрхийг хангах” зарчмыг баримтлан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн дээрх Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 30, мөн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгч П.Буянтогтох, Б.Тэмжүүжин, мөрдөгч Ганхуяг, Номинтунгалаг нарт тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу дээрх мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь шүүгдэгч Н.Н , Э.Т  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хангалттай бус, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүхээс шүүгдэгч Н.Н , Э.Т  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан учраас хохирол, хор уршиг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239000000005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хар, улаан, шар, алаг уяа ирснийг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд зүйлсийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохыг, цагаатгагдсан этгээд Н.Н , Э.Т  нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн

2.1., 36.9., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т , Н.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2239000000005 дугаартай хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Цагаатгагдсан этгээд Э.Т , Н.Н нарыг  “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан тул эрүүгийн 2239000000005 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

3. Цагаатгагдсан этгээд Э.Т , Н.Н нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тус тус хүчингүй болгосугай.

 

4. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар, улаан, шар, алаг уяаг устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

мөн Прокурорын “Hyundai Porter” маркийн 81-68 ХЭҮ улсын дугаатай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид буцаан олгосугай.

 

5. Цагаатгагдсан этгээд Э.Т, Н.Н нар гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй тул гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан нийт 22.590.000 /хорин хоёр сая таван зуун ерэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн 2239000000005 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, цагаатгагдсан этгээд Н.Н , Э.Т  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН