Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 


  2022              12               21                                                 2023/ШЦТ/04

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0001/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч З.Н ,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Э-д холбогдох эрүүгийн 2239000000407 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч хууль сахиулагч Э.Э нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/267 дугаартай тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар, цагдаагийн дэслэгч цолтой ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох зөрчлийн хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бүртгэлийн 4024, 4051, 4023 дугаартай материалуудад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж даараах нотлох баримтыг бэхжүүлэхдээ 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Жамсранжав, Т.Мөнх-Эрдэнэ, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С.Амаржаргал нараас хохирогчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, өөрөө гарын үсэг зурж нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Э.Э :

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000407 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч хууль сахиулагч Э.Э нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/267 дугаартай тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар, цагдаагийн дэслэгч цолтой ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох зөрчлийн хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бүртгэлийн 4024, 4051, 4023 дугаартай материалуудад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж даараах нотлох баримтыг бэхжүүлэхдээ 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Жамсранжав, Т.Мөнх-Эрдэнэ, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С.Амаржаргал нараас хохирогчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, өөрөө гарын үсэг зурж нотлох баримт хуурамчаар үйлдсэн үйл баримт нь дараах

Хэнтий аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1225 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгуулах тухай албан тоот /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

4024 бүртгэлийн дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-ийн 11-29 дүгээр хуудас/,

4023 бүртгэлийн дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-ийн 30-44 дүгээр хуудас/,

4051 бүртгэлийн дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-ийн 45-62 дугаар хуудас/,

Компьютерт үзлэг хийж, мэдээлэл авсан тухай тэмдэглэл /хх-ийн 63-66 дугаар хуудас/,

Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 128 дугаар хуудас/,

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар 15-ны өдрийн Б/267 дугаартай “Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагчийн ажлаас чөлөөлж, мөн газарт Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаартомилох”  тухай тулаал /хх-ийн 162 дугаар хуудас/,

Гэрч Т.Мөнх-Эрдэнийн ...2021 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна өдрийг санахгүй байна Хэнтий аймгийн Хэрдэн сумын С79 дүгээр байр руу эргэдэг гарцан дээр миний  Toyoto Frius-20 загварын 98-89 ХЭҮ улсын дугаартай тээврийн араас мөн миний машинтай адил загварын 17-88 ХЭҮ улсын дугаартай автомашин мөргөж хохирол учруулсан. Тэгээд дуудлага мэдээллийг надтай хамт машинд зорчиж явсан хүн гаргаr Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Э ирж хэмжилт хийж, надаас гүүрний цагдаагийн хэсгийн постон дотор хохирогчийн мэдүүлэг авч байсан. Тэр үед надад учирсан хохирлыг нөгөө жолооч төлж барагдуулсан байгаа. Үүнээс өөрөөр би цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын улмаас хохирогчийн мэдүүлэг өгч байгаагүй... Мэдүүлгийг би уншлаа. Мэдүүлгийн биеийн байцаалт хэсэг нь миний мэдээлэл мөн байна. Мэдүүлгийн агуулга буюу болсон явдал нь биш би ийм зүйл яриагүй, өөр зам тээврийн ослын талаар байна. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би мэдүүлэг өгөөгүй. Гарын үсэг нь мөн миний гарын үсэг биш байна...Э.Э г замын цагдаа, цагдаагийн байгууллагын ажилтан гэдгээр нь мэднэ... /хх-ийн 99 дүгээр хуудас/,

гэрч Э.Э-гийн ...Миний бие 2017 онд цагдаа жолоочоор Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Батноров сум дахь сум дундын цагдаагийн тасагт томилогдож, 2018 онд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн харуулын цагдаагаар 6 сар ажиллаж байгаад мөн газарт Захиргааны удирдлагын тасагт цагдаа жолоочоор ажиллаж байгаад, 2019 онд мөн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар томилогдсон. 2021 оны 04 дүгээр сард тус тасагтаа зохицуулагчаар томилогдож, одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна... Зөрчлийн шинжтэй зам тээврийн ослын дуудлага мэдээлэлд зохицуулагч очиж хэмжилт хийх, хохирогч, холбогдогч нарыг тогтоож мэдүүлэг авах зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Миний бие сард дунджаар 30 зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаас багийн нутаг дэвсгэрт Аdvin загварын 16-35 ХЭА улсын дугаартай тээврийг хэрэгслийг Д.Сугар гэгч нь жолоодож яваад тоёота приус-20 загварын 73-06 ХЭУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэх хэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Тоёота приус-20 загварын 73-06 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Борын Хэрлэн гэх хүн байсан ба хохирлын үнэлгээгээр хохирогчид 800.800 төгрөгийн хохирол тогтоогдсон. Үүнийг холбогдогч Д.Сугар нь хохирогч Б.Хэрлэнд төлж барагдуулан нотариатаар хохирлыг барагдуулсан талаар хүсэлт бичүүлэн батлуулан авч ирснийг хүлээн авч хэрэгт хавсаргасан. Ингээд холбогдогч Д.Сугарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгож, зөрчлийн онооноос 5 оноог хасах шийтгэлийг оногдуулсан. Тухайн үед хохирогч Б.Хэрлэнгээс мэдүүлэг авч чадаагүй явуулсан. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх хуулийн 5 хоногийн хугацаа дуусах гээд байсан учраас өөрийн ажлын компьютерт урд нь хохирогч нараас мэдүүлэг авч байсан хүмүүсийн мэдээллийг харж байгаад файлыг сонгож, огноо, мэдүүлэг авсан цаг, хугацаа, мэдүүлгийн доторх агуулгыг зам тээврийн осолтой холбогдуулан өөрчилж гаргаад тухайн хүний гарын үсгийг би өөрөө дуурайлгах эсхүл шууд өөрөө тэр гэж бичсэн. Энэхүү зөрчлийн тухайд Борын Хэрлэнгийн ах буюу Борын Жамсранжавын урд нь зөрчлийн улмаас хохирогчоор өгсөн мэдүүлгийг өөрчилж гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Toyoto Fielder загварын 41-59 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Батсайхан гэгч нь жолоодож яваад Л.Анхбаярын жолоодож явсан Toyoto aqua загварын 35-23 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэх зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Ингэхдээ мөн дээрхтэй адил хохиролгүй болсон, хохирлыг төлж барагдуулсан талаар хүсэлт ирсэн. Ингээд хохирогч Л.Анхбаяраас мэдүүлэг авч хэрэгт хавсаргаагүй байсан тул мөн ажлын компьютерээс урд нь зөрчилд хохирсрн иргэн Т.Мөнх-Эрдэнийн мэдүүлгийг өөрчилж гаргаад өмнөөс нь би гарын үсэг зурж хэрэгт хавсаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Toyoto Highander маркийн 08-14 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Л.Болдбаатар жолоодож яваад жолооч Д.Амаржаргалын жолоодож явсан Toyoto prius-11 загварын 84-63 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэх зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Ингэхдээ мөн дээрхтэй адил хохирогч Д.Амаржаргалаас мэдүүлэг авч чадаагүй явуулсан тул урд нь хохирогчоор мэдүүлэг өгч байсан. С.Амаржаргал гэх хүний мэдүүлгийн огноо, цаг хугацаа, доторх агуулгыг нь зөрчилтэй уялдуулан өөрчилж гаргаад би өөрөө гарын үсэг зурсан байгаа... Тухайн үед өөр ажил гараад мэдүүлэг авч чадаагүй явуулсан. Үүнээсээ болоод уг хохирогч нарыг дахин дуудалгүй, тэртээ тэргүй хохиролгүй болсон учир өмнө нь мэдүүлэг өгч байсан хохирогч нарын мэдүүлгийг өөрчлөөд гаргаж би өөрөө өмнөөс нь гарын үсэг зурсан. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад 5 хоногийн дотор шийдвэрлээд прокурорт хүргэж хянуулах ёстой. Ингээд хугацаа тулсан учраас прокуророос шаардлага авчих вий гэж айсандаа дээрх хуурамч мэдүүлгийг гаргаж, би өөрөө гарын үсэг зурсан... Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 110 тоот өрөөндөө өөрийн албаны компьютерт хийж үйлдээд хэвлэж гаргаад гарын үсэг зурж, материалыг үдэж цэгцлээд прокурорт хүргэж байсан... Өөр үйлдэл байхгүй... Тийм ямар нэгэн зүйл бол огт байхгүй. Зөрчлийн хэргийн хугацаа дуусаад прокурорт яаралтай хянуулах болоод л энэхүү үйлдлийг би хийчихлээ... Би хохирогч нарын гарын үсгүүдийг харлаа. Миний бие эдгээр хүмүүсийн гарын үсгийг зурсан байгаа.... Дарга, ахлах нараас зөрчлийн материалыг нэг бүрчлэн үзэж шалгадаг. Тухайн үед тасгийн дарга байгаагүй ба яаралтай прокурорт материалыг хүргүүлэх шаардлагатай байсан учраас ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Болдод “наад материалууд чинь асуудал байхгүй, яаралтай прокурорт хүргүүлдэх гээд байгаа юм” гэж хэлээд хянуулахгүй батлуулсан. Түүнээс бол бусад материалыг байнга хянадаг. Намайг ийм зүйл хийнэ гэж бодоогүй, надад итгэсэн байх... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна... /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Гэрч Ц.Болдоогийн ...Би 2020 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэлх хугацаанд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байна...Манай тасгийн дарга нь 2022 оны 08 дугаар сард шилжээд миний бие тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа. Манай тасаг 3 зохицуулагчтай. 2022 оны 09 дүгээр сард манай нэг зохицуулагч ээлжийн амралтаа авч Э.Э , Б.Мөнгөнцэцэг хоёр тулаа хийж жижүүрт гарч байсан. Жижүүрээс буусан үед нь бүрдүүлсэн зөрчлийн материалыг тухайн өдрийн ёс журмын эргүүл, миний бие үзэж шалгадаг. Мөн зөрчлийн хэрэг нээсэн материал, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа материалд хяналт тавих хугацааг нь сануулж ажилладаг. Надад орж ирээгүй, хянагдаагүй материалыг асууж тодруулахаар “прокурорт танилцуулсан байгаа,  хэлсэн байгаа хүн нь ийш тийшээ явсан байгаа, зөрчлийн хэрэг нээхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ” гэж хэлдэг. 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр сарын тоо мэдээ гарах үед Хэнтий аймгийн прокурорын газраас Э.Э-гийн шалгаж байсан материалын хугацаа дууссан байна гээд нэхээд байсан. Ингээд би Э.Э гаас тодруулахад “Прокурорт танилцуулсан байгаа, хүнээ олоод шийдээд аваачиж өгнө гэж хэлсэн байгаа” гэж хэлсэн. Би “тэр материал хаана байна” гэж шаардахад “ахлахаа би хүмүүсээ гүүрний постон дээр асууж байна, одоо материалаа аваад очино” гэж хэлсэн. Тэгээд надад материалаа авч ирээд үзүүлэхээр нь үзэхэд өөрийнх нь гарын үсэг зурагдаагүй, зарим хүмүүсийн гарын үсэг зурагдаагүй байхаар нь би “би ийм зөрчилтэй материал батлахгүй” гэж хэлээд буцаагаад өгсөн.

Тэр өдрийн орой 17 цагийн орчимд яаралтай батлуулах хэрэгтэй байна, прокуророос нэхээд          байна гэхээр нь би сайн нягталж шалгаагүй батлаад явуулсан ба тэр материалууд дунд энэ хуурамч бүрдүүлсэн материал байсан байна гэж бодож байна...Ийм зөрчил гарч байгаагүй... /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Гэрч Б.Жамсранжавын ... Би 2021 оны 10 дугаар сард шиг санагдаж байна Хэнтий аймгийн Хэрлэн сумын сангийн аж ахуйд өөрийнхөө verna axcent загварын машинтай явж байтал миний машины хажуу талаас Frius-41 загварын автомашин мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Э ирж хэмжилт хийгээд гүүрний хойд талын цагдаагийн хэсгийн постны байранд би хохирогчоор мэдүүлэг өгч байсан. Тэр үед би хохирлоо бүрэн барагдуулж авсан... Энэ мэдүүлгийг уншихад биеийн байцаалт хэсэг нь минийх мөн байна, гэтэл он сар, өдөр, доторх агуулгыг нь би мэдэхгүй ийм зүйл тухайн цаг хугацаанд яриагүй, мөн гарын үсэг нь минийх биш байна... Замын цагдаа гэдгээр нь би мэднэ... /хх-ийн 107 дугаар хуудас/,

гэрч Б.Хэрлэнгийн ...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийнхөө эзэмшлийн Toyoro Frius-20 загварын 73-09 ХЭҮ улсын дугаартай автомашинтайгаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байтал миний баруун талаас буюу туслах замаас  Advin 16-35 ХЭА улсын дугаартай автомашин ирж мөргөөд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Э нь нэг цагдаагийн хамт ирээд хэмжилт хийгээд явсан. Намайг машиндаа хохирлын үнэлгээ хийгээд ирээрэй гэхээр нь би үнэлгээг хийлгэхэд 800.800 төгрөгний хохирол тогтоогдсон ба маргааш нь энэ цагдаагийн газарт Э.Э д аваачиж өгсөн. Нөгөө жолоочийн буруу байсан учраас миний данс руу тухайн жолооч 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би хохирол гомдол байхгүй гэсэн бичиг бичиж нотариатаар батлуулаад Э.Э д өгсөн. Зохицуулагч Э.Э нь надаас мэдүүлэг, байцаалт аваагүй... Миний бие хохирогчийн гэх мэдүүлгийг уншлаа. Энэ хохирогч гээд байгаа хүн нь миний төрсөн ах Б.Жамсранжав байна. Туханй үед буюу осол болоход би өөрөө машинаа барьж байсан ба манай ах Б.Жамсранжав миний машиныг барьж яваагүй. Харин манай ах өнгөрсөн жил сангийн аж ахуйд машинтайгаа явж байгаад машинд мөргүүлж, цагдаагийн байгууллагаар шалгуулсан гэж надад ярьж байсан. Энэ мэдүүлгийн агуулгыг нь уншиж үзэхээр цаг, хугацаа, осол болсон газар нь зөв, харин машины зүүн талаас мөргөсөн гэж бичсэн байна. Миний баруун гар талаас мөргөсөн байгаа. Мөн энэ мэдүүлгийн гарын үсэг нь миний ахын гарын үсэг биш байна... /хх-ийн 109 дүгээр хуудас/,

гэрч С.Амаржаргалын ...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байсан. Би 2022 оны 08 дугаар сарын эхээр Хэнтий аймагт очоод буцаад Улаанбаатарт ирээд 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Хэнтий аймаг Батширээт сум руу яваад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн... Миний хувьд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөөгүй шалгагдаагүй, 2022 оны 09 дүгээр сард тодорхой өдрийг нь санахгүй байна Хэнтий аймгийн Замын цагдаагаас ярьж байна таны машиныг мөргөчихсөн байна Мицибуши Пажэро машин гэхээр нь би надад тийм машин байхгүй би Хэнтий аймагт очоогүй Улаанбаатар хотод байна юу болоод байна гэсэн чинь за за андуурсан юм шиг байна гэж хэлсэн. Удалгүй дахиад Хэнтий аймгийн Цагдаагаас ярьж байна гээд ослын талаар яриад байсан би ач холбогдол өгөөгүй ажилтай байсан учраас сайн ойлгоогүй... Надад тийм зүйл байхгүй. Хэнтий аймагт өмнө нь ч гэсэн зам тээврийн осол гаргаж байгаагүй... Би ийм мэдүүлэг өгөөгүй энэ цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан. Миний гарын үсэг ч биш байна... Тухайн үед Улаанбаатар хотод байсан зураг миний утсан дээр байгаа... Би танина хүүхэд байхдаа таньдаг байсан. Хэнтий аймагт бид хоёр хамт өссөн нэг үеийн залуус байгаа юм... Би 77-67 убч улсын дугаартай тоёота кровн, 7767 уаа улсын дугаартай лексус 350 загварын автомашин унадаг өөр автомашин ундаггүй... /хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Э-гийн ...Би урд нэг удаа мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... /хх-ийн 143 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Э.Э-гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 122-124, 154-162 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Э.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.Э г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч З.Н :

...Шүүгдэгч хууль сахиулагч Э.Э нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/267 дугаартай тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар, цагдаагийн дэслэгч цолтой ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох зөрчлийн хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бүртгэлийн 4024, 4051, 4023 дугаартай материалуудад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж даараах нотлох баримтыг бэхжүүлэхдээ 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Жамсранжав, Т.Мөнх-Эрдэнэ, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С.Амаржаргал нараас хохирогчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, өөрөө гарын үсэг зурж нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Э.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Э.Э :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Э.Э маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь Хэнтий аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1225 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгуулах тухай албан тоот, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, яллах дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...”,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...”,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг, мөн /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Э.Э-гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт үйлдэл, эс үйлдэхүй болгоныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг хамруулан ойлгодог. Түүнчлэн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчсөн ерөнхий объекттой хэрэг.

 

Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах, үнэлэх эрхгүй оролцогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх болон түүнийг хууль сахиулагчид гаргаж өгөхийг гэмт хэрэгт тооцсон байх бөгөөд 2 дахь хэсэгт тийм эрхтэй оролцогч буюу хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Гэмт үйлдэл нь хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь албан тушаалын байдлаа ашиглаж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэж болохгүй гэдгийг мэдсээр байж өөрийн хувийн эрх ашгийн төлөө ******* төр албан тушаал хөөцөлдөх, шунахайрах сэдэлт зорилготойгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг:

Энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч З.Н :

...Шүүгдэгч Э.Э г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон байгууллагын хэвийн үйл ажиллагааны харилцааг зөрчсөн болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

                                                        

Шүүгдэгч Э.Э :

...тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Улсын яллагчийн шүүгдэгч Э.Э г зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Э.Э хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй.

 

Зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймээс шүүгдэгч Э.Э г зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ял оногдуулж,

шүүхээс оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг улсын яллагч, шүүгдэгч нарын хооронд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг биелүүлэх талаар тохиролцсон хугацаа болох 3 /гурав/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,    

шүүгдэгч Э.Э шүүхээс оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239000000407 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Э.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

6. Эрүүгийн 2239000000407 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

        

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ГАНДАНСҮРЭН