Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

 

2022          12             21                                2023/ШЦТ/06                                       

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0002

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч З.Н ,

шүүгдэгч Г.Ц , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.Ц-т холбогдох эрүүгийн 2239000000433 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Ц  нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг .......... тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Ш.Х-д агсан согтуу тавьж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж жигнүүр авч нүүр рүү нь шидэж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.Ц :

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж  мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000433 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.Ц  нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг .......тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Ш.Х-д агсан согтуу тавьж, улмааргэр бүлийн хүчирхийлэл үйлдэж жигнүүр авч нүүр рүү нь шидэж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 759 дугаартай ...Ш.Х-гийн биед зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

хохирогч Ш.Х-гийн ...Би одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг ..... тоотод нөхөр хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг юм л даа. Би өөрийн нөхөр Г.Ц тэй хамтран амьдраад 5, 6 жил болж байгаа юм л даа. Нөхөр маань 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нутаг руугаа буюу Хэнтий аймгийн Баян-Овоо сум руу явна гэхээр нь түүнийг сум руу явдаг унаанд суулгаж өгөөд гэртээ ирсэн. Тухайн үед нөхөр маань Баян-Овоо сум руугаа яваагүй юм байна лээ л дээ. Ингээд өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны орой 17 цаг 30 минутын үед нөхөр маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу гэрт ирсэн. Тэгээд л ирсэнээсээ хойш агсам согтуу тавиад хэл амаар доромжилоод л амгалан тайван байдал алдагдуулаад байсан бөгөөд шөнө 01 цаг 20 минутын үед би гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байхад нөхөр маань зүүн урд байх гал тогооны шүүгээний хэсгээс над руу эд зүйл авч чулуудаад байсан бөгөөд хамгийн сүүлд жигнүүр авч над руу чулуудахад тэр жигнүүр нь миний зүүн нүдний дээд хэсэг духанд онож цус гарсан. Ингээд эмнэлэг дээр ирж духандаа 4 оёдол тавиулсан. Ерөнхийдөө ийм асуудал болсон... Нөхөр маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас надад агсам согтуу тавьж амгалан тайван байдал алдагдуулж байгаад л гэрийн зүүн урд гал тогооны шүүгээний тэнд зогсож байгаад игнүүр авч над руу чулуудахад тэр жигнүүр нь миний зүүн нүдний дээд хэсэг духанд онож духнаас маань цус гарсан. Нөхөр маань эрүүл үедээ зөв зүгээр бөгөөд архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаг юм л даа... Урьд нь согтуудаа агсам согтуу тавиад унт гэхээр унтаад л өгдөг байсан. Харин өнөөдөр шөнө л ийм зүйл боллоо... Тухайн үед манай гэрт 7 дугаар ангид сурдаг ач Г.Азбаяр, 5 дугаар ангид сурдаг ач А.Одбаяр нар унтаж байсан. Яг Г.Ц ийг над руу жигнүүр авч шидэж байхыг бол хараагүй байх. Ингээд л манай том ач Г.Азбаяр цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байх гэнэт л цагдаа нар орж ирсэн... Миний духны зүүн хэсгээс цус гарч эмнэлэг дээр ирэхэд эмч 4 оёдол тавьсан. Өөр гэмтэл учраагүй ээ... Миний хувьд одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ... /хх-ийн 17 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч А.Одбаярын ...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аав, ээж маань хөдөө яваад орой нь ирнэ гэж байснаа ирээгүй бөгөөд тэр өдөр би 5 настай дүү А.Азбаярын хамтаар өөрийн эмээ Ш.Х-гийн гэрт хоносон юм л даа. Тэгээд орой нь манай өвөө Г.Ц  нь архи уучихсан согтуу гэрт орж ирээд унтахгуй үглээд л байсан. Тэгээд 00 цаг өнгөрсний дараа өвөө, эмээ 2 маань хэрэлдэж байгаад өвөө маань гурлын жигнүүрийг авч орон дээр хэвтэж байсан эмээ рүү шидэхэд жигнүүр нь эмээгийн дух хэсэгт онож цус гарсан. Тэгээд л удалгүй цагдаа нар орж ирсэн... Тиймээ би харсан. Тухайн үед эмээ маань гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Харин баруун талын орон дээр манай дүү А.Азбаяр унтаад би хажууд нь сэрүүн хэвтээд өвөө миний хажууд сууж байсан. Гурлын жигнүүр бол зуухны урд байсан. Өвөө, эмээ 2 хоорондоо маргалдаж байгаад өвөө баруун орноос босож зуухны урд байсан гурлын жигнүүрийг аваад эмээ рүү шидсэн...Өвөө маань урьд архи ууж эмээ Ш.Х-д маань агсам согтуу тавьж байгаагүй. Энэ анх удаагийнх байсан юм л даа...Өвөө маань зан байдлын хувьд төлөв даруухан гоё ааштай их ажилсан хүн байгаа юм л даа... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Л.Нандинчимэгийн ...Г.Ц  ах манай Баян-Овоо сумын хүн байгаа юм л даа. Миний хувьд сайн танина. Намайг хүүхэд байхад л Г.Ц  ах ааш араншин сайн, муу зуршилгүй, ажилсаг хүн байсан. Одоо ч зан байдлын хувьд төлөв даруухан, хүнтэй нөхөрсөг, ажилд сайн хааяа мал маллалдаг, их шударга хүн байгаа юм л даа... Хааяа л нэг архи уудаг. Түүнээс байнга бол архи уугаад байдаггүй. Ихэвчлэн хөдөө л байдаг хүн байгаа юм л даа... Уг нь гайгүй байдаг бөгөөд тэр өдөр яагаад эхнэртэйгээ хэрэлдэж маргалдсныг сайн мэдэхгүй байна...Мал маллах л сонирхолтой хүн дээ... Хаасан л гэж сонссон. Тэгэхдээ цэрэгт явсан байх... Тэр талыг нь би сайн мэдэхгүй байна... Надад хэлэхдээ эх*******рүү жигнүүр согтуудаа шидсэн гэж хэлж байсан... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

гэрч Б.Алтанцэцэгийн ...Г.Ц  нь манай ээж Ш.Х-той хамт амьдраад 4-с 5 жил болж байгаа юм л даа. Г.Ц  ах маань хувийн зан байдлын хувьд төлөв даруухан, үг дуу цөөтэй, барагтай л бол хүнтэй олон зүйл яриад байдаггүй, ажилсаг, архи, согтууруулах ундааны зүйл бараг л хэрэглэддэгүй хүн байгаа юм л даа...үгүй ээ... Ер нь мал маллах л авъяас сонирхолтой... Би сайн мэдэхгүй байна...үгүй ээ... Тиймээ ээжийн маань биед хөнгөн гэмтэл учруулсан... /хх-ийн 33 дугаар хуудас/,

яллагдагч Г.Ц ийн ...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... Би болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн.Өмнөх  мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй ээ. Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 12-5 тоотод байх өөрийн гэртээ эх*******Ш.Х-д агсам согтуу тавьж жигнүүр авч нүүр рүү нь шидэж гэмтэл санаатай учруулсан. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагын алба хаагчид орж ирсэн. Ийм л асуудал болсон... Тиймээ би тухайн үед согтуу байсан болохоор гурлын жигнүүрээ аваад эх*******рүү шидэж биед нь гэмтэл учруулсан...Одоо манай гэрт байгаа... Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас эрх чөлөөнд нь халдсан...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна... Тиймээ би барагдуулсан. Эх*******маань надад гомдолгүй гэж хэлсэн... Би эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж гэмшиж гэм буруугаа ойлгож байна... /хх-ийн 46 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Эрдэнэбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47, 48, 49, 50, 51, 52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.Ц  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Ц ийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч З.Н :

...Яллагдагч Г.Ц  нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг ..... тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Ш.Х-д агсан согтуу тавьж, улмааргэр бүлийн хүчирхийлэл үйлдэж жигнүүр авч нүүр рүү нь шидэж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үлдсэн хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна... ялын саналаа дэмжиж байна...гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

...гэм буруугийн хувьд маргаангүй.... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Ц :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн шүүгдэгч Г.Ц ийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Г.Ц  болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ц  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Ц  нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Г.Ц ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Дээрх хүндрүүлэх шинжүүдээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хуулийн *******томьёоных нь хувьд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.2."гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" /цаашид "хохирогч" гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;

5.1.6."хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг;

хэлбэрийнх нь хувьд 6.1.1.бие махбодын хүчирхийлэл; 6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл; 6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл; 6.1.4.бэлгийн хүчирхийлэл гэсэн байдлаар тус тус ойлгож хэрэглэхээр зааж өгсөн.

 

Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүдийн эсрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлбэрүүдийн аль нэг хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан бол гэмт хэрэг гэж үзнэ.

 

Тухайлбал шүүгдэгч Г.Ц ийн эх*******Ш.Хүрэлтогоогий биед хүч хэрэглэн халдаж, жигнүүр авч нүүр рүү нь шидэж хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Тэрээр шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед хүч хэрэглэн халдаж, зодож цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, бэлхүүсийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Ц ийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ш.Х-гийн биед зүүн хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Ш.Х нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан хохирогч 60 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ш.Х-д хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан шүүтэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ц ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч З.Н :

...Шүүгдэгч Г.Ц ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, эрхэлдэг ажил зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

...улсын яллагчтай ялын санал нэг байна... гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч Г.Ц :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

  Тухайн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилж өгсөн.

 

Шүүх улсын яллагчийн ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Ц ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзсэн.

шүүгдэгч Г.Ц ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Ц т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон 4 /дөрөв/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,         

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

  Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239000000433 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Ц  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Ц ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан никел саарал өнгийн 2 талдаа хар өнгийн бариултай 29 см диаметиртэй жигнүүрийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Ц-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

6. Эрүүгийн 2239000000433 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг никел саарал өнгийн 2 талдаа хар өнгийн бариултай 29 см диаметртэй жигнүүрийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш.ГАНДАНСҮРЭН