Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

 

 

 

 

2022.12.27                                            2023/ШЦТ/10

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0271/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Д.Ч ,

шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Н-д холбогдох эрүүгийн 2239003140388 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Н нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг “Замчдын овоо” гэх газарт Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд АО501 төв магистрал зам дээр 2022 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 3 цагийн орчим 03-01 УАК улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 11.14. жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар урдаа явж байсан “13-50 БРА” улсын дугаартай Prius-10 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, өөрийн автомашины зорчигч М.О-ны эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, О.Э-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч А.Н :

...иргэний нэхэмжлэгч А.Баттуулд 4.600.000 төгрөгөөр Приус-10 маркийн автомашин авч өгсөн. Хохирогч М.О-д эмчилгээний зардлаас гадна хохиролд 1.800.000 төгрөг, хохирогч О.Э-т эмчилгээний зардлаас гадна хохиролд 1.000.000 төгрөг тус тус төлсөн байгаа. Б.Энхболорт эмчилгээний зардлаас гадна 500.000 төгрөг төлсөн. Ц.Удаанжаргал нь хамаатан, О.Мягмарсүрэн А.Баттуул нар нь нэг гэр бүлийн хүмүүс учраас эрүүл мэндэд нь хохирол учраагүй гээд эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Энэ гурван хүнийг осол гарсан өдөр нь шууд эмнэлэгт үзүүлж толгойны зураг авахуулсан, эм тариаг нь авч өгсөн байгаа. Уг эмчилгээний зардлын баримт надад гэрт байгаа.... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239003140388 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч А.Н ын Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг “Замчдын овоо” гэх газарт Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд АО501 төв магистрал зам дээр 2022 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 3 цагийн орчим 03-01 УАК улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 11.14. жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар урдаа явж байсан “13-50 БРА” улсын дугаартай Prius-10 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, өөрийн автомашины зорчигч М.О-ны эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, О.Э-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь

эрүүгийн 2239003140388 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 12-17 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 517 дугаартай ...О.Э-ын биед тархи доргилт, баруун гарын богтос ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. ...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаартай

...М.О-ны биед тархи доргилт, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. ...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

“Сэлэнгээстимэйт” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаартай ...13-50 БРА улсын дугаартай Toyota Prius-10 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 2.200.000 төгрөг гэж тогтоосон... талаарх дүгнэлт /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03-01 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Энхцогтын Наранбат /РД:ЖК89080419/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэх дүрмүүдийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна...талаарх магадлагаа /хх-ийн 114-116 дугаар хуудас/,

хохирогч М.О-ны ...Би 2022 оны 07 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Дорнод аймгаас приус-20 маркийн замын унаанд сууж Улаанбаатар хот руу гарсан юм. Орой 21 цагийн үед Хөлөнбуйр суманд дээр зогсож хоол идээд 22 цагийн үед хөдөлсөн. Тэгээд би замдаа унтаад явж байсан гэнэт машинтай мөргөлдөх шиг болохоор нь сэрсэн чинь миний суугаад явж байсан машин зам дээр 2 удаа өнхөрчихсөн тухайн үед миний ухаан балартаад тэрнээс цаашаа юу болсоныг санахгүй байгаа надтай хамт явж байсан Энхболор намайг сэрээх гэж дуудахад би сэрсэн сэрээд харахад машин онхолдоод хөмөрчихсөн би ганцаараа машин дотор байж байсан. Тэгээд би машинаас буух гээд суудлын бүсээ тайлаад машины цонхоор мөлхөж гараад баруун гараараа тулаад босох гэтэл гар маань санжигнаад тулж болохгүй тэгээд Энхболор дүүг дуудаж түшүүлж босоход цуг явж байсан жолооч ах ирээд уяагаар уяах гэж оролдсон боловч болохгүй санжигнаад байсан тэгээд намайг Багануурын эмнэлэг рүү замд явж байсан машин зогсоод хүргэж өгсөн юм...Ер нь багадаа 90 км цагийн хурдтай дээд тал нь 140 км цагийн хурдтай явж байсан...Тухайн үед би унтаад явж байсан осол гараад мөргөлдөх чимээнээр сэрсэн юм юунаас болж осол гарсныг сайн мэдэхгүй байна...Миний биед гэмтэл шарх үүссэн. Миний баруун гарын шууны 2 яс хугарсан, зүүн талын шанаа хавдаж хөхөрсөн, эрүү маань юм зажилж чадахгүй байсан өөр гэмтэп шарх байхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байгаа би эмчилгээний зардал, өвчтэй байх хугацааны өөрийн орлого, мөн намайг асраад 20 гаруй хоног ажилдаа яваагүй нөхрийнхөө цалин зэргийг нэхэмжилж байна... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

хохирогч О.Э-ын ...Би 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Дорнод аймгаас Улаанбаатар хот руу 03-01 УАК улсын дугаартай прүис-20 маркийн тээврийн хэрэгсэлд явсан юм. Ингээд тухайн өдрөө 22 билүү 23 цагийн үед Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд очсон. Хөлөнбуйр суманд хоол идчихээд явсан. Хөлөнбуйр сумаас цаашаа явсан. Хөлөнбуйр сумаас хөдлөөд миний сууж явсан 03-01 УАК улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ах 100 гаруй км/ц хурдтай явсаар байгаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу орсон. Цэнхэрмандал суманд очоод жолооч ах тамхи татчихаад бид нар бууж бие засчихаад хөдөлсөн. Тухайн үед Цэнхэрмандал суманд очиход 02 билүү 03 цаг болж байсан байх. Ингээд Цэнхэрмандал сумаас хөдлөөд явж байхад миний сууж явсан 03-01 УАК удсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ах 80 гаруй км/ц хурдтай явж байсан хальт зүүрмэглээд харсан чинь 110 гаруй км/ц хурдтай явж байсан. Тэгээд л нэг мэдсэн машин мөргөлдөөд хоёр эргээд гулгаад зогссон. Ингээд би Багануур дүүргийн эмнэлэг рүү хүргэгдэж үзүүлсэн...Миний сууж явсан 03-01 УАК улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ах 110 гаруй км/ц хурдтай явж байсан...Замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал ямар байсныг мэдэхгүй байна...03-01 УАК улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гэж бодож байна... Миний баруун гарын савхан яс цуурсан... Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. Эмчилгээний зардал болон бусад төлбөрийг төлсөн байгаа... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч А.Баттуулын ...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Багануур дүүргээс 23 цагийн БРА 13-50 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум орчихоод буцаад Багануур дүүрэг рүүгээ шөнийн 03 цагийн үед замчидын овоо гэх газар өнгөрөөд явж байхад 03-01 УАК маркийн тээврийн хэрэгсэл араас мөргөж замын осол болсон тухайн үед миний тээврийн хэрэгсэл дахин унах боломжгүй эвдэрсэн би хохирлоо барагдуулж шинэ тээврийн хэрэгсэл авхуулсан байгаа надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 37 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч А.Сэлэнгийн ...03-01 УАК улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь Наранбат гээд миний танидаг дүүгийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэхдээ авто тээвэр дээр миний ******* дээр байдаг 2020 онд Наранбат банк бусаар зээлээр авж байсан юм. Тэгээд 2022 оны 05 дугаар сард зээл нь дуусаад өөрөө хөдөө завгүй байсан болохоор надаас гуйж миний ******* дээр гаргуулж авж байсан юм... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 42 дугаар хуудас/,

гэрч О.Мягмарсүрэнгийн ...Би тухайн өдөр өөрийн нөхөр Баттуултай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу замын 3 хүн аваад 22 цагийн үед хөдөлсөн. Тэгээд Цэнхэрмандал суманд 01 цагийн үед очоод 2 хүнээ буулгаад эргээд Багануур руу шөнийн 01 өнгөрч байхад хөдлөөд “ замчидын овоо” гэх газар 03 цагийн үед явж байхад араас 03-01 УАК гэсэн тээврийн хэрэгсэл араас гэнэт мөргөөд манай 13-50 БРА машин замын хажуу талын ховил руу онхолдсон юм. Тэгээд машин дотор явсан хүмүүс машинаасаа буугаад ирсэн манай машин эвдрээд асахгүй аймар болчихсон манай машиныг мөргөсөн машин бас эвдрээд асахгүй аймар болчихсон байсан. Тэгээд нөгөө машиныг жолоодож явсан машины жолооч ирээд яанаа зүгээр үү бие нь зүгээр үү миний буруу би жоохон нойрмоглоод ийм асуудал болчихлоо гээд ирсэн юм.Тэгээд нөгөө манай машиныг мөргөсөн машины жолооч цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд хэмжилт хийгээд бид хэд Багануур дүүргийн эмнэлэг рүү яваад тэнд үзүүлээд маргааш өглөө нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ирээд мэдүүлэг өгчихөөд Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн юм... Тухайн үед 50-60 гаран км цагийн хурдтай явж байсан юм...тухайн үед зам болон цаг агаарын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал зүгээр байсан шөнө байсан учраас харанхуй л байсан юм... Би сайн мэдэхгүй байна тухайн явж байхад араас гэнэт л мөргөчихсөн юм... Би тухайн ослоос болоод бэртэж гэмтсэн асуудал байхгүй яг осол болоход толгой өвдөж, хүзүү хөшиж, зүүн хөл маань өвчтэй болсон байсан удалгүй зүгээр болчихсон юм... /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

гэрч Ц.Удаанжаргалын ... Би 2022 оны 07 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед ажлаа тараад өөрийн 2 хүүхдээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд эгч дээрээ хүргэж өгөх гээд танил Баттуул, Мягмарсүрэн эгч ах хоёрын машиныг гуйж хөлслөөд 22 цагийн үед Багануур дүүргээс Баттуул ахын 13-50 Приус 10 маркийн машинтай хөдөлсөн юм. Тэгээд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт эгчийнхээ хөдөө байдаг гэрт шөнийн 01 цаг өнгөрч очоод хоёр хүүхдээ гэрт нь үлдээгээд буцаад шөнийн 02 цагийн орчим Багануур дүүрэг рүү гэр рүүгээ Баттуул ах Мягмарсүрэн эгчийн хамт бид 3 хөдөлсөн замдаа Цэнхэрмандал сумын замчдын овоо гэх газар явж байхад шөнийн 03 цагийн орчим араас нэг машин хурдтай ирээд мөргөсөн миний сууж явсан машин замаас түрэгдэж гараад замын хажуу руу унасан юм. Тэгээд машинаасаа буугаад харахад миний сууж явсан машиныг мөргөсөн машин зам дээр 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байж байсан юм. Тэгээд удалгүй цагдаа ирээд хэмжилт хийгээд бид хэдийг Багануур дүүргийн эмнэлэг рүү дагуулаад тэндээ үзүүдчихээд өглөө нь Цэнхэрмандал сумын цагдаагийн газар ирж мэдүүлэг өгөөд тухайн өдрөө Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн юм...Тухайн үед 40-50 км цагийн хурдтай удаан явж байсан юм... Тухайн үед зам болон цаг агаарын нөхцөл байдал зүгээр байсан шөнө байсан учраас харанхуй байсан... Би сайн мэдэхгүй байна явж байхад араас гэнэт л нэг машин хурдтай ирээд мөргөчихсөн юм... Би тухайн ослоос болоод бэртэж гэмтсэн асуудал байхгүй яг осол болоход толгой л өвдөж гар хөндүүртэй болсон байсан юм... /хх-ийн 55 дугаар хуудас/,

гэрч Б.Энхболорын ...Би 2022 оны 07 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Дорнод аймгаас приус-20 маркийн замын унаанд сууж Улаанбаатар хот руу гарсан юм. Орой 21 цагийн үед Хөлөнбуйр суман дээр зогсож хоол идээд 22 цагийн үед хот руу таксинд явдаг 4 машин хамтдаа хөдөлсөн юм. Тэгээд замдаа явж байгаад шөнийн 03 цагийн үед замдаа явж байгаад урдаа явж байсан приус-10 маркийн машиныг араас нь мөргөчихсөн юм. Тэгээд машин зам дээр нэг удаа өнхөрснийг санаж байна цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн машин хөмөрчихсөн байсан би хамт явж байсан Эрдэнэбаяр, О  хоёрыг ухаан алдчихсан байхаар нь сэрээгээд машинаас буулгасан. Тэгсэн тэр хоёрын гар нь хугарчисан юм шиг болохоор нь хамт араас явж байсан машинд суулгаад Багануур дүүргийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Харин би зүгээр байсан болохоор жолооч ахтай хамт үлдсэн удалгүй цагдаа ирээд хэмжилт хийгээд Багануур дүүргийн эмнэлэг рүү дагуулаад явсан юм... Тухайн үед нэлээн хурдтай 80-90 км цагийн хурдтай явж байсан юм... Тухайн үед зам болон цаг агаарын нөхцөл байдал зүгээр байсан шөнө байсан учраас харанхуй л байсан юм... Би сайн мэдэхгүй байна урд явж байсан машиныг анзаараагүй мөргөчихсөн байх гэж бодож байна... Миний биед гэмтэл шарх үүсээгүй зүгээр жоохон толгой өвдөөд байсан юм... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

гэрч Ц.Бат-Эрдэнийн ...манай хадам ах Наранбат 1989 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд Энхцогтын том хүү болон мэндэлсэн юм. Бага насаа эцэг эхийн гар дээр Хөлөнбуйр суманд өсөж цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1997 онд Хөлөнбуйр сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж 2005 онд 8 дугаар ангиа төгсөөд Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан Уул цогцолбор сургуульд шилжин суралцаж 2007 онд 10 дугаар ангиа төгссөн юм. Сургуулиа төгсөөд Хөлөнбуйр суманд мал маллах болсон юм. Тэгээд эх******* Г.Сайханзаяатай 2008 онд танилцаж 2009 онд нэг гэр бүл болж тэр жилдээ том хүү Анхням, 2011 онд дунд хүү Бөхгол, 2013 онд дунд хүү Давааням, 2018 онд бага охин Амингол нар мэндэлж байсан юм. Одоогоор эх******* 4 хүүхдийн хамт Дорнод аймагт эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа юм... Манай хадам ах нь хүнтэй нийтэч бусадтай харилцахдаа зөв боловсон харьцдаг элдэв ааш зан чанар байхгүй, ажилсаг хөдөлмөрч хүн юм. Багаасаа тамхи татдаг болсон. Хааяа нэг баяр ёслолын үеэр өөртөө тааруулаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг өөр хорт муу зуршил байхгүй. Нуруу бөөр нь хааяа өвддөг өөр архаг хууч өвчин байхгүй өвдлөө гэж сонсож байгаагүй юм... /хх-ийн 63 дугаар хуудас/,

яллагдагч А.Н ын ...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би 2022 оны 07 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Дорнод аймгийн төвөөс гэр бүлийн хамт замын 3 хүн суулгаад Улаанбаатар хот руу хөдөлсөн юм. Тэгээд явж байгаад шөнийн 03 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандзл сумын замчидын овоо гэх газар урдаа явж байсан 13-50 БРА улсын дугаартай приус 10 маркийн машины араас мөргөж зам тээврийн осол гаргасан юм... Би тухайн үед 100 орчим км цагийн хурдтай явж байсан юм... Миний машинд явж байсан О , Эрдэнэбаяр нарын гар хугарсан өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй... Гадаа шөнө байсан учраас харанхуй харагдах үзэгдэх нөхцөл байдал муу, бас хурдтай явж байснаас болоод тухайн осол үүссэн... Тухайн 03-01 УАК приус-20 маркийн тээврийн хэрэгслийг би 2020 онд Улаанбаатар хотоос өөрийн танидаг Алтансэлэнгэ гэх эгчийн ******* дээр банк бус санхүүгийн байгууллагаас 2 жилийн хугацаатай зээл авч 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдөр зээлийн төлөлт дуусч би Улаанбаатар хотод очиж машинаа ******* дээрээ болгох боломжгүй байсан учраас Алтансэлэнгэ гэх эгчийн ******* дээр бүртгэл хийлгэж байсан юм. Ер нь бол миний машин гэхдээ Алтансэлэнгэ гэх эгчийн ******* дээр байдаг юм... Би өмнө нь ял шийтгэл эдэлж байсан... Би тухайн ослоос болоод гэмтэж бэртсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг барагдуулж, 13-50 БРА маркийн машины хохирлыг бүрэн барагдуулсан байгаа юм... /хх-ийн 129 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч А.Н ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 166-169, 188 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч :

...Шүүгдэгч Э.Н нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг “Замчдын овоо” гэх газарт Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд АО501 төв магистрал зам дээр 2022 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 3 цагийн орчим 03-01 УАК улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 11.14. жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар урдаа явж байсан “13-50 БРА” улсын дугаартай Prius-10 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, өөрийн автомашины зорчигч М.О-ны эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, О.Э-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хохирогч М.О ы, насанд хүрээгүй хохирогч О.Э-ын , иргэний нэхэмжлэгч М.Баттуул, А.Сэлэнгэ, гэрч О.Мягмарсүрэн, Ц.Удаанжаргал, Б.Энхболор нарын мэдүүлэгүүд, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516, 517 дугаартай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний Сэлэнгээстимейт ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.О , насанд хүрээгүй хохирогч О.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан ба хохирогч нар нь шүүгдэгчид санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлж нотариатоор батлуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Н :

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч А.Н ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг. 

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.Н дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Н тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт ...“эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”..., мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”..., 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”... гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч Э.Н Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 11.14-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч А.Н ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Н ын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн М.О , насанд хүрээгүй хохирогч О.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Хохирогч М.О , насанд хүрээгүй хохирогч О.Э нар нь шүүгдэгч “А.Н ад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болох нь тэдний гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх нотариотоор батлуулсан тодорхойлолт, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Н ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч :

...Шүүгдэгч А.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй,  2022 оны 10 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.Н :

...Эх******* ажилгүй гэр бүлээ тэжээх учраас ажил хийнэ тийм учраас торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч шүүгдэгч А.Н ыг долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Н ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн асуудлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч буй хандлага, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүх шүүгдэгч А.Н ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн,

мөн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримтжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэсэн “Шударга ёсны зарчим”-ийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн “Гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Н ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт нь нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдууллаа.

 

Түүнд оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Шүүхээс оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239003140388 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1.,

Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялын 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Н-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

6. Эрүүгийн 2239003140388 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН