Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1825

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 18 өдөр                       Дугаар 102/ШШ2019/01825                         Улаанбаатар хот

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, “Тэмүүлэл” хотхоны 102 дугаар байрны 112 тоотод оршин суух Намхай овогт Вандандоржийн Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй

           

           Хариуцагч Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, “Нарт” хотхоны 95 дугаар байрны 140 тоотод оршин суух Харчу овогт Гантөмөрийн Даваасүрэнд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Пүрэвсүрэн, хариуцагч Г.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч В.Пүрэвсүрэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Даваасүрэнтэй 2013 онд танилцаж, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Ариунзаяа төрсөн.

  Одоо Г.Даваасүрэн тусдаа амьдралтай болж, хүүхдээ эцгийнхээ үүргийг биелүүлэхгүй, тусламж дэмжлэг үзүүлэхгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй, үзэл бодол  нийлэхгүй байгаа тул охин Д.Ариунзаяад тэтгэлэг гаргуулж өгнө үү.

   Мөн хариуцагчийн хаяг Баянзүрх дүүрэгт боловч охин маань 4 нас хүрч байгаа учраас өөрийнхөө амьдардаг дүүрэгт нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

 

           Хариуцагч Г.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө. Д.Ариунзаяа миний охин мөн, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч В.Пүрэсүрэн, хариуцагч Г.Даваасүрэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.     

 

  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй болно.

 

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

          В.Пүрэвсүрэн, Г.Даваасүрэн нар 2013 оноос хойш хамтын амьдралтай байхдаа 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Ариунзаяаг төрүүлж, гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 1107003010 дугаартай хүүхдийн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

   Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч охин Д.Ариунзаяа төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод  үүсчээ.

 

   Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эцэг Г.Даваасүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Д.Ариунзаяаг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

   Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар      шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Харчу овогт Даваасүрэнгийн Ариунзаяаг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Харчу овогт Гантөмөрийн Даваасүрэнгээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Г.Даваасүрэнгээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг В.Пүрэвсүрэнд даалгасугай.

4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА