Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

2023              01              04                    2023/ШЦТ/12

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс.180/2022/0275/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Д.Ч ,

шүүгдэгч Ш.Б , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

хохирогч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох эрүүгийн 2239000000327 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:

 

  Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ш.Б  нь Хэнтий аймгийн Хэрлэн сум Чингис хотын төвөөс хойд зүгт 30 орчим км зайд байх хөдөө хэсэгт 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “13-91 ХЭН” улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор Б.М-ийн хүсэл зоригийн эсрэг дотуур хувцасыг нь гараараа урж, хүчээр хувцасыг нь тайлан хүч хэрэглэж “би амиа хорлоно чамайг хэрэгтэн болгоно” гэж айлган сүрдүүлж, хөдөө хээр авчран, автомашиндаа байлган өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт: 

Шүүгдэгч Ш.Б :

...Сая болсон үйл явдлыг буюу хүчиндсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийг хэрэгтэн болгон гэж айлгаж сүрдүүлсэн зүйл бол байхгүй..., тээврийн хэрэгсэл минийх, хохирогч усанд явья гээд очсон..., 30-40 орчим км газар явсан..., бид хоёр урьд нь уулзаж бэлгийн харьцаанд орж байсан. Дургүйцэж байгаагаа илэрхийлсэн, хутга миний машинд явж байсан. Би үерхэж байсан, хохирогчид хайртай болсон байсан надад больё гэж хэлэхээр нь айлгасан..., хүлээн зөвшөөрч байна. хохирол төлсөн зүйл байхгүй...,  өнгөрсөн оны 1 сарын дундуур танилцсан. Эр эмийн харилцаатай байсан. Уулзахаа больё, салья гээд би өөрийнхөө амийг хорлоно гэж хутга барьсан..., анх танилцаад буудалд уулздаг, хааяа хоёр биенийхээ гэрт, машинд уулздаг байсан..., хохирогчтой ойлголцох болов уу гээд л мессеж бичсэн..., гэж мэдүүлжээ.

 

Хохирогч Б.М :

... 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ус авахаар дуудсан. Бид хоёр өмнө нь харилцаатай байсан. Тэгээд ус авъя гэж дуудаад хамт байя гэхээр нь хамт байх боломжгүй хүүхдүүдээ усан оруулна өнөөдөр боломжгүй гэсэн чинь маргааш би хөдөө явах учраас өнөөдөр хамт байя гэсэн тэгээд үгүй гэсэн чинь намайг шууд хойшоогоо 30-40 км газар усны савтай минь хамт аваад явсан. Тэгэхээр нь би чиний зан байдал чинь болохгүй байна ерөнхийдөө дарамтлах шинжтэй байна уулзахаа больё гэсэн чинь уурлаад хойшоогоо явсан. Намайг нэг талаас барьчаад байсан. Тэгээд би машинаас буух гэж зөндөө оролдсон буулгаагүй. Тэгээд орой болчихлоо одоо буцья гэхээр буцахгүй гээд бэлгийн харьцаанд орох гээд, орохгүй гэхээр дотуур хувцасыг маань ураад, хэрэв бэлгийн харьцаанд орохгүй бол харихгүй, явахгүй, эсвэл бүүр уул руу авч явна гэсэн. Тэгэж айлгаж сүрдүүлсэн. Ирж байх замдаа байн байн ирж буцаад байсан.  Би чамайг нэгэнт энэд аваад ирсэн энэ хэргийг үйлдцэн хэрэв чи намайг цагдаад хэлэхгүй гэвэл чамайг Хэнтий аймаг руу хүргэж өгнө гэсэн. 16-ны өдрийн 17 цагаас хойш 17-ны өдрийн 18 цаг хүртэл бараг 24 цаг би цагдаад хэлэхгүй гэж гуйж байж буцаж ирсэн. Ер их түргэн ууртай нь дотно харилцаатай байхдаа хамт амьдрана гэж бодож байсан. Тийм хүч хэрэглэсэн зандарсан зан 2 удаа гаргасан. Би өөрт нь энэ бол хүчирхийлэл шүү гэж сануулж хэлсэн. Уургүй байх үедээ за гэж хэлж байгаа боловч давтагдаад байсан. 2-3 удаагийн үйлдэл учраас надад амьд явах баталгаа байхгүй эсвэл хэрэгтэн болох байх гээд гомдол гаргаж шалгуулсан..., хувцасаа тайлуулахгүй гээд түлхээд нүүрэнд нь цохисон..., бүүр харанхуй болсон байсан буцаад явах болов уу гэсэн чинь өөр тийшээ яваад байгаа юм шиг санагдаад тэгээд би бие засья гэж хэлээд буугаад ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ гэрэл харагдахаар нь зугтаасан баригдаад машин суу гэхээр нь суухгүй гэсэн чинь намайг өвсөн дээгүүр чирсэн..., 17-ны өглөө болоод эрт харья гээд хайгаад сүйд болж байгаа гэхэд хойшоо манай дүүгийнх байдаг 3 км орчим яваад гол дээр очоод нүүр гараа угаагаад явья гэтэл заавал дүүгийнх руугаа явна очиж хорхог хийж иднэ гэсэн. Тэр айлд очиж хоол идсэн. Тэгээд амиа хорлоно гэж сүрдүүлсэн хутгийг тэр айлын Урнаа гэж дүүд нь өгсөн..., надад бол тусч юм шиг санагдаж байсан, ууртай, хүчирхийлэл үйлдэх гээд байдаг, уурлаад л зууралдаад л байдаг, өөрийгөө зөвтгөх гээд л байдаг..., анх 2022 оны 01 дүгээр сарын 12, 13-ны үед танилцаж байсан..., гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэг нь хөнгөн шийдэгдвэл надтай болон миний үр хүүхдүүдтэй ойр байхгүй, ямар нэгэн байдлаар заналхийлэхгүй байхыг л би хүсмээр байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2239000000327 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ш.Б ын Хэнтий аймгийн Хэрлэн сум Чингис хотын төвөөс хойд зүгт 30 орчим км зайд байх хөдөө хэсэгт 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “13-91 ХЭН” улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор Б.М-ийн хүсэл зоригийн эсрэг дотуур хувцасыг нь гараараа урж, хүчээр хувцасыг нь тайлан хүч хэрэглэж “би амиа хорлоно чамайг хэрэгтэн болгоно” гэж айлган сүрдүүлж, хөдөө хээр авчран, автомашиндаа байлган өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 02 дугаар хуудас/,

эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын17-ны өдрийн 762 дугаартай

...Б.М нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. ...дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

хохирогч Б.М-ийн ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-07 тоотод аав 3 хүүхдийн хамт амьдардаг. Би Б  гэх хүнтэй 2022 оны 01 дүгээр сард такси барьж байгаад танилцсан. Б  өөрийнхөө 13-91 ХЭН улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээрэй таксинд явдаг юм. Б тай танилцсан цагаас хойш хааяа бид хоёр уулздаг болсон бөгөөд Б  өөрийгөө эх******* хүүхдээсээ 2017 онд салсан 4 хүүхэдтэй гэж танилцуулсан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн орчим би Б ыг ирээд усанд яваад өгөөч гэж утсаар дуудсан. Тухайн үед манай гэртэй ойрхон байдаг худаг хаачихсан байсан юм. Тэгээд удалгүй Б  өөрийнхөө саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд манай гэрээс усны сав аваад усанд явахаар болсон. Би Б ыг чи ганцаараа яваад ир гэхэд Б  хамт явъя гэхээр би гэрийнхээ хувцастай машинд суугаад хамт явсан. Тухайн үед би унталагын урт фудволктой байсан юм. Бид хоёр Хэрлэн сумын 4 дүгээр багт байх 24 цагийн худагнаас ус авсан. Б  ус авчихаад шууд манай гэр рүү явахгүй Хэнтий аймгийн төвөөр ямар ч зорилгогүй яваад л байсан. Тэгээд би гэртээ харья гэхэд манай гэр рүү явах замдаа Б  өнөөдөр хоёулаа хамт байя гэж хэлсэн. Би өнөөдөр хамт байж амжихгүй хүүхдүүдээ усанд оруулна ажилтай гэхэд Б  цаг гаргасангүй гэж уурлаад тэгвэл би шууд явлаа гээд “Язгууртан” гэж *******лэдэг байрны зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт чигтэй явсан. Б  аймгийн төвөөс хойш гараад 30 орчим километр хол явсан. Би машинаас олон удаа буух гэж оролдсон боловч намайг буух гээд машины хаалганы бариул татахаар хурдаа нэмээд, мөн зүүн гараараа миний араар оруулж тэврээд, миний зүүн гарын шуунаас барьчихаад тавихгүй яваад байсан. Тэгээд гадаа ч харанхуй болсон. Би гарч бие засах гэсэн юм, бас салхинд гармаар байна гэж хэлээд машинаас буусан. Зүүн талд нэлээн зайтай гэрэл харагдахаар нь би айл байх гэж бодоод явган зугтаахад Б  араас гүйж ирээд намайг бариад авсан. Тэгээд намайг чирээд машин дээрээ авчраад хүчээр суулгах гэхээр нь би чиний машинд суухгүй гээд эсэргүйцсэн. Б  намайг машиндаа өргөж суулгаж дийлэхгүй болохоороо уурлаад машиныхаа жолоочийн хаалганы дотор талын хавтаснаас хүрэн өнгийн бариултай эвхдэг хутга гаргаж хутгаа тэнийлгээд тэгвэл би амиа хорлоно гээд хутгаа хэвлий хэсэг дээрээ тулгаж барьчихаад байсан. Би Б ад би ахиж чамтай уулзахгүй, одоо хоёулаа салъя гэхэд Б  тэгвэл би энд амиа хорлож чамайг хэрэгтэн болгоно, эсвэл энд хамт үхнэ, эсвэл хоёулаа ууланд хамт амьдарна гээд байхаар нь би дахид зугтаахгүй гэж арагдаж тайвшируулаад хутгын аваад Б ын цэнхэр өнгийн цамцны хаалсанд нь хийсэн. Тухайн үед би даараад Б ын цэнхэр цамцыг өмсчихсөн байсан юм. Цамцны халаасанд хийсэн хутгыг Б  дахиад авч магадгүй гэж бодоод би гадна талаас нь давхар гараараа барьж байсан. Тэгээд би машинд орж суухад Б  чи машин бариад яв гээд байсан. Би хаана байгаагаа мэдэхгүй, мөн гадаа харанхуй байхад хаашаа явах юм эсвэл чи зам зааж өг гэхэд зам зааж өгөхгүй байсан. Тэгээд машин дотор байхдаа Б  надтай бэлгийн харилцаанд орно гэхээр нь би орохгүй гэсэн чинь Б  машинаа асааж хөдөлөөд ертөнцийн зүгээр баруун зүгт өндөрлөг газар руу яваад эндээсээ хамт нисэж үхнэ гээд яваад байсан. Тэгээд би машинаа зогсоо хоёулаа ярилцаж гэж хэлж байж машиныг нь зогсоосон. Тэгээд Б  миний сууж явсан жолоочийн хажуу талын суудлыг арагш хэвтүүлээд надтай бэлгийн харилцаанд орох гээд миний дээр гараад миний улаан өнгийн дотуур хувцсыг хүчээр урж тасдаад тайлсан. Миний дотуур хувцсыг тайлах үед би Б ыг гараараа түлхэж, цохиж маажиж, хөлөөрөө өшиглөж, жийгээд бэлгийн харилцаанд ороогүй. Б  бэлгийн харилцаанд орохгүй юм бол явахгүй, амиа хорлоно гээд байсан. Үүний дараа Б  машиныхаа арын суудлыг урагшаа хэвтүүлээд бэлгийн харилцаанд орохгүй бол би явахгүй гээд байсан. Тэгээд машиныхаа арын хэсэгт надтай бэлгийн харилцаанд орсон. Би Б тай бэлгийн харилцаанд орохгүй гэсэн боловч Б  бэлгийн харилцаанд орох юм бол явна гээд намайг Б тай бэлгийн харилцаанд орохоос өөр араггүй байдалд оруулж надтай нэг удаа 10 орчим минут бэлгийн харилцаанд ороод дотор нь дур тавьсан. Би Б тай бэлгийн харилцаанд орохыг огт хүсээгүй байсан. Тэгээд машиндаа унтаад маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчим сэрэхэд машин ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байрлалтай байсан. Тэгээд аймгийн төв рүү явна гэхэд Б  би дүүгийнхээ гэрт ойрхон ирчихсэн юм чинь дүүгийндээ очно гээд хойд зүгт 35 орчим километр яваад 2 монгол гэртээ айлд очоод хоол цай идэж уусан. Тэр айлд эх******* нөхөр хоёр, нэг хүүхэдтэйгээ нийлээд 3 хүн байсан. Тухайн айлын эх*******ийн Сарнай, билүү Урнаа гэсэн *******тэй хүн байсан. Миний таниж мэддэг хүн ******* айлд байгаагүй. Тэр айлын утаснаас аймгийн төвд байх аав Батсайхан руу ярьж аймгийн төвөөс хойшоо айлд байгаа талаар хэлсэн. Аав санаа зовоогоод хаашаа явчихдаг юм хурдан ир гэж хэлсэн. Тэгээд тэр айлын Сарнай билүү Урнаа гэх эмэгтэйд Б  хүн хөдөө авч явчихаад хутга гаргаад хөдөө амиа хорлоно, намайг хэрэгтэн болгон гээд дарамтлаад байна гэж хэлээд хүрэн бариултай хутгыг өгсөн. Тэгээд өдөр 14 цагийн орчим тэр айлынхаас аймгийн төв рүү машинтай хөдөлсөн. Аймгийн төв явах замдаа аав, хүүхдүүд маань санаа зовж байгаа хурдан явъя гэхэд Б  чи очоод цагдаад хэлэхгүй гэвэл чамайг хүргэж өгнө, цагдаад хэлнэ гэвэл явахгүй, эндээ чамтай хамт байна, амиа хорлоно гээд дахин дахин машинаа буцаж эргүүлээд байсан. Маш олон удаа машинаа буцааж эргүүлсэн. Тэгээд би чамайг цагдаад өгөхгүй гэж гуйж арагдаж байж Хэрлэн сумын 3 дугаар багт байх Баянмөнхийн 12-07 тоотод гэртээ 3 сав усаа аваад буусан. Намайг хашааныхаа гадаа буухад манай аав болон хүүхдүүд маань гарч ирсэн. Би Б ай уулзаж байх хугцаандаа 1.500.000 төгрөг зээлж авч байсан. Б  өөрөө дараа нь надаас авахгүй гэж хэлж байсан...Би Б  гэх хүнтэй уулздаг байхдаа бэлгийн харилцаанд ордог байсан...Тухайн газрыг би олохгүй. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өглөө машин дотор сэрэхэд машины урд талд тариалангийн модон хөлтэй, төмөр торон хашаа ойрхон байсан. Аймгийн төв харагдахгүй байсан. Тухайн газартай би дахиж очуул би газар орчин, тариалангийн хашааг хараад танина...Улаан өнгийн дотуур хувцсыг маань Б  хүчээр тайлахдаа урчихсан болохоор тариалангийн хашааны ойролцоо буюу Б  намайг хүчиндсэн газар хаячихсан...Би болсон үйл явдлын талаар хэнд ч хэлээгүй... Би маш их гомдолтой байна. Энэ үйл явдал болсон цагаас хойш Б  өөрийнхөө 98880181, 80970181 дугаартай утас болон өөр олон дугаараас залгаад хоёулаа хааяа уулзаж байя, мөнгө өгье гээд яриад, мөн мессеж бичээд байгаа. Би энэ Б  гэх хүнтэй дахиж огт харилцмааргүй байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү... /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

хохирогч Б.М-ийн ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-07 тоотод аав 3 хүүхдийн хамт амьдардаг. Би Б  гэх хүнтэй 2022 оны 01 дүгээр сард такси барьж байгаад танилцсан. Б  өөрийнхөө 13-91 ХЭН улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээрэй таксинд явдаг юм. Б тай танилцсан цагаас хойш хааяа бид хоёр уулздаг болсон бөгөөд Б  өөрийгөө эх******* хүүхдээсээ 2017 онд салсан 4 хүүхэдтэй гэж танилцуулсан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн орчим би Б ыг ирээд усанд яваад өгөөч гэж утсаар дуудсан. Тухайн үед манай гэртэй ойрхон байдаг худаг хаачихсан байсан юм. Тэгээд удалгүй Б  өөрийнхөө саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд манай гэрээс усны сав аваад усанд явахаар болсон. Би Б ыг чи ганцаараа яваад ир гэхэд Б  хамт явъя гэхээр би гэрийнхээ хувцастай машинд суугаад хамт явсан. Тухайн үед би унталагын урт фудволктой байсан юм. Бид хоёр Хэрлэн сумын 4 дүгээр багт байх 24 цагийн худагнаас ус авсан. Б  ус авчихаад шууд манай гэр рүү явахгүй Хэнтий аймгийн төвөөр ямар ч зорилгогүй яваад л байсан. Тэгээд би гэртээ харья гэхэд манай гэр рүү явах замдаа Б  өнөөдөр хоёулаа хамт байя гэж хэлсэн. Би өнөөдөр хамт байж амжихгүй хүүхдүүдээ усанд оруулна ажилтай гэхэд Б  цаг гаргасангүй гэж уурлаад тэгвэл би шууд явлаа гээд “Язгууртан” гэж *******лэдэг байрны зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт чигтэй явсан. Б  аймгийн төвөөс хойш гараад 30 орчим километр хол явсан. Би машинаас олон удаа буух гэж оролдсон боловч намайг буух гээд машины хаалганы бариул татахаар хурдаа нэмээд, мөн зүүн гараараа миний араар оруулж тэврээд, миний зүүн гарын шуунаас барьчихаад тавихгүй яваад байсан. Тэгээд гадаа ч харанхуй болсон. Би гарч бие засах гэсэн юм, бас салхинд гармаар байна гэж хэлээд машинаас буусан. Зүүн талд нэлээн зайтай гэрэл харагдахаар нь би айл байх гэж бодоод явган зугтаахад Б  араас гүйж ирээд намайг бариад авсан. Тэгээд намайг чирээд машин дээрээ авчраад хүчээр суулгах гэхээр нь би чиний машинд суухгүй гээд эсэргүйцсэн. Б  намайг машиндаа өргөж суулгаж дийлэхгүй болохоороо уурлаад машиныхаа жолоочийн хаалганы дотор талын хавтаснаас хүрэн өнгийн бариултай эвхдэг хутга гаргаж хутгаа тэнийлгээд тэгвэл би амиа хорлоно гээд хутгаа хэвлий хэсэг дээрээ тулгаж барьчихаад байсан. Би Б ад би ахиж чамтай уулзахгүй, одоо хоёулаа салъя гэхэд Б  тэгвэл би энд амиа хорлож чамайг хэрэгтэн болгоно, эсвэл энд хамт үхнэ, эсвэл хоёулаа ууланд хамт амьдарна гээд байхаар нь би дахид зугтаахгүй гэж арагдаж тайвшруулаад хутгын аваад Б ын цэнхэр өнгийн цамцны хаалсанд нь хийсэн. Тухайн үед би даараад Б ын цэнхэр цамцыг өмсчихсөн байсан юм. Цамцны халаасанд хийсэн хутгыг Б  дахиад авч магадгүй гэж бодоод би гадна талаас нь давхар гараараа барьж байсан. Тэгээд би машинд орж суухад Б  чи машин бариад яв гээд байсан. Би хаана байгаагаа мэдэхгүй, мөн гадаа харанхуй байхад хаашаа явах юм эсвэл чи зам зааж өг гэхэд зам зааж өгөхгүй байсан. Тэгээд машин дотор байхдаа Б  надтай бэлгийн харилцаанд орно гэхээр нь би орохгүй гэсэн чинь Б  машинаа асааж хөдөлөөд ертөнцийн зүгээр баруун зүгт өндөрлөг газар руу яваад эндээсээ хамт нисэж үхнэ гээд яваад байсан. Тэгээд би машинаа зогсоо хоёулаа ярилцаж гэж хэлж байж машиныг нь зогсоосон. Тэгээд Б  миний сууж явсан жолоочийн хажуу талын суудлыг арагш хэвтүүлээд надтай бэлгийн харилцаанд орох гээд минии дэ^|Р гараад миний улаан өнгийн дотуур хувцасыг хүчээр урж тасдаад тайлсан. Миний дотуур хувцасыг тайлах үед би Б ыг гараараа түлхэж, цохиж маажиж, хөлөөрөө өшиглөж, жийгээд бэлгийн харилцаанд ороогүй. Б  бэлгийн харилцаанд орохгүй юм бол явахгүй, амиа хорлоно гээд байсан. Үүний дараа Б  машиныхаа арын суудлыг урагшаа хэвтүүлээд бэлгийн харилцаанд орохгүй бол би явахгүй гээд байсан. Тэгээд машиныхаа арын хэсэгт надтай бэлгийн харилцаанд орсон. Би Б тай бэлгийн харилцаанд орохгүй гэсэн боловч Б  бэлгийн харицаанд орох юм бол явна гээд намайг Б тай бэлгийн харилцаанд орохоос өөр араггүй байдалд оруулж надтай нэг удаа 10 орчим минут бэлгийн харилцаанд ороод дотор нь дур тавьсан. Би Б тай бэлгийн харилцаанд орохыг огт хүсээгүй байсан. Тэгээд машиндаа унтаад маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчим сэрэхэд машин ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байрлалтай байсан. Тэгээд аймгийн төв рүү явна гэхэд Б  би дүүгийнхээ гэрт ойрхон ирчихсэн юм чинь дүүгийндээ очно гээд хойд зүгт 35 орчим километр яваад 2 монгол гэртээ айлд очоод хоол цай идэж уусан. Тэр айлд эх******* нөхөр хоёр, нэг хүүхэдтэйгээ нийлээд 3 хүн байсан. Тухайн айлын эх*******ийн Сарнай, билүү Урнаа гэсэн *******тэй хүн байсан. Миний таниж мэддэг хүн тэр айлд байгаагүй. Тэр айлын утаснаас аймгийн төвд байх аав Батсайхан руу ярьж аймгийн төвөөс хойшоо айлд байгаа талаар хэлсэн. Аав санаа зовоогоод хаашаа явчихдаг юм хурдан ир гэж хэлсэн. Тэгээд тэр айлын Сарнай билүү Урнаа гэх эмэгтэйд Б  хүн хөдөө авч явчихаад хутга гаргаад хөдөө амиа хорлоно, намайг хэрэгтэн болгон гээд дарамтлаад байна гэж хэлээд хүрэн бариултай хутгыг өгсөн. Тэгээд өдөр 14 цагийн орчим тэр айлынхаас аймгийн төв рүү машинтай хөдөлсөн. Аймгийн төв явах замдаа аав, хүүхдүүд маань санаа зовж байгаа хурдан явъя гэхэд Б  чи очоод цагдаад хэлэхгүй гэвэл чамайг хүргэж өгнө, цагдаад хэлнэ гэвэл явахгүй, эндээ чамтай хамт байна, амиа хорлоно гээд дахин дахин машинаа буцаж эргүүлээд байсан. Маш олон удаа машинаа буцааж эргүүлсэн. Тэгээд би чамайг цагдаад өгөхгүй гэж гуйж арагдаж байж Хэрлэн сумын 3 дугаар багт байх Баянмөнхийн 12-07 тоотод гэртээ 3 сав усаа аваад буусан. Намайг хашааныхаа гадаа буухад манай аав болон хүүхдүүд маань гарч ирсэн. Энэ үйл явдал болж би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Оюунсүрэн гэх цагдаагийн алба хаагчид мэдүүлэг өгчихөөд Улаанбаатар хот руу явж төрсөн эгч Энхцэцэгийн гэрт очиж хэд хоносон юм. Тэгээд эгчийн гэрт байж байхад Б  надтай уулзья, ярих юм байна гэж утсаар яриад эгчийн гэрийн гадаа нэг удаа ирсэн. Би гарч уулзаагүй. Тэгээд би Б ын 98880181 дугаарыг нь блок хийчихсэн чинь хүүгийнхээ 95162693 дугаараас миний утас руу олон мессеж бичсэн. Бичсэн мессежийг нь би хэргийн материал тусгуулахаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 хуудас хэвлэмэл баримтыг хүлээлгэж өгсөн. Мөн өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б ын охин Өнөржаргал Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-07 тоот хашаанд байх манай гэрт ирж надтай уулзаад юу болсон талаар асуухад би болсон үйл явдлыг хэлэхэд Өнөржаргал та гомдолоо буцаагаад авчих би аавыгаа хэрэгт төвөгт оруулмааргүй байна гэж гуйж байгаа явсан. Би Б ыг охиноо явуулсан байх гэж бодож байна. Өнөржаргал манай гэрт ирж уулзахад манай аав Батсайхан, эгч Дэлхийцэцэг нар гэрт байсан...Би Б аас 1.500.000 төгрөгийг би буцааж өгнө гэж авсан. Үүнээс гадна надад Б  500.000 төгрөгийн надад өгч байгаа гэж өгсөн, мөн 800.000 төгрөгийг хувцас аваарай гэж өгч байсан. Сүүлд зээлсэн 1.500.000 төгрөгөө надаас авахгүй гэж өөрөө хэлсэн. Би авсан мөнгөө буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хувцас аваарай гэж өгсөн мөнгөнөөс нь Б ад өөрт нь хүртэл хувцас авсан. Б  харилцаатай уулзаж байх хугацаанд Б  бид хоёрын данс тооцоо нэг байдаг байсан. Аль мөнгөтэй байгаа нь хоёр биеэндээ мөнгө өгч хэрэглүүлээд явдаг байсан. Би өөрийнхөө данснаас Б ын данс руу мөнгө шилжүүлдэг байсан...Эрдэнэ, Хаан, Нэгдэлчин зочид буудал мөн Б ын гэр болох Саригийн 5-15 тоотод Б тай хамт хонож байсан. Хамт хонохдоо бэлгийн харилцаанд ордог байсан...Би маш их гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Б  намайг Хэнтий аймгийн төвд ирсэн эсэхийг шалгаж охин Өнөржаргалыг явуулсан байх гэж бодож байна. Би Баянмөнхийн 12-07 тоотод байх аав болон хүүхдүүдээ санаж зовж байна... /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

гэрч Ц.Батсайханы ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт охин М , зээ Ануударь, Азбэлэг, Содбэлэг нарын хамт амьдардаг. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн орчим охин М  утсаар Б  гэх залууг ус авч өгөөч гээд дуудсан. Манай гэрт Б  гэх залуу орж ирээд манай гэрийн усны 3 савыг аваад явахдаа охин М ийг хамт явъя гэж хэлээд аваад явсан. Тэгээд тэр орой М  охин гэртээ ирж хоноогүй. Би санаа зовоод М  охины 98116893 дугаартай утас руу залгахад утсаа гэртээ үлдээчихсэн байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим юнителийн дугаараас охин М  би аймгийн төвөөс хойшоо хөдөө айлд байна, одоо очлоо гэж хэлсэн. Би санаа зовоогоод хаагуур яваад байгаа юм хурдан ир гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд энэ өдөр орой 17 цаг өнгөрөөгөөд охин М  гэрийнхээ гадаа Б тай хамт түүний машинтай ирсэн. Охин М  3 сав усаа аваад машинаас нь бууж байсан. Би охин М ээс юу болов хаагуур явж байгаад одоо ирж байгаа юм гэж асуухад М  хөдөө яваад ирлээ гээд айсан байдалтай тодорхой зүйл хэлээгүй. Би Б  гэх хүнийг сайн мэдэхгүй. 2022 оны 4 дүгээр сараас охин М ийг Б  гэх хүнтэй уулзаад байгааг мэдсэн. Охин М т гэр бүлтэй хүн юм биш үү гэж хэлсэн... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч Д.Ариунчимэгийн ...Би Шүрхүүгийн Б  гэх хүнийг танина. Би Шүрхүүгийн Б  гэх хүнтэй 1995 онд танилцаж 1996 онд гэр бүлээ баталуулж тусдаа гарч гэр бүл болж байсан. Би салсан нөхөр Ш.Б тай 1996 оноос 2020 он хүртэл 24 жил ханилж нэг гэрт байсан. Ш.Б  1973 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн бөгөөд долоон хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд нь. Би Б тай 24 жил ханилахдаа хоёр 2 хүү, 2 охинтой болсон. Одоо том охин Б.Өнөржаргал 21 настай, бага охин Б.Золжаргал 20 настай, том хүү Б.Отгонжаргал 18 настай, бага хүү Б.Дөлгөөнжаргал 4 настай 4 хүүхэдтэй болсон. Би Б ын хамт 1996 оноос 2004 он хүртэл хувиараа хөдөө мал аж ахуй эрхэлж байгаад 2004 онд Хэнтий аймгийн төвд орж ирж суурин айл болж байсан. Аймгийн төвд орж ирээд Б  хувиараа таксинд явдаг бусад үедээ хөдөө мал дээрээ очдог байсан. Ямар нэгэн аж ахуй нэгж албан байгууллагад ажиллаж байгаагүй. Би 2020 онд гэрлэлтээ цуцлуулж байсан бөгөөд хамт амьдрах хугацаандаа Б  2019 онд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэн миний баруун далны доод хэсэгт хутгалж 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр ял шийтгүүлж байсан. Энэ шалтгааны улмаас би Б ыг ял шийтгүүлж байхад гэрлэлтээ цуцлуулсан. 2020 оны 07 дугаар сард Б  шоронгоос суллагдсны дараа хамтран амьдрахаар гуйж, уучлалт гуйхаар 4 хүүхдээ бодоод хамт амьдарсан ч 2021 оны 09 билүү 10 сард ямар ч хамааралгүй гудамжаар шөнө явж байсан хүнтэй хардаж намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулаад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5 сарын хугацаатай гадагшаа явах эрхгүй, цаг зүүдэг ялаар шийтгүүлсэн. Үүнээс хойш тусдаа амьдарч байгаа. Б  зан аашийн хувьд хурц, түрэмгий, уур уцаар ихтэй, тэсвэр тэвчээр муутай уураа барьж чаддаггүй хүн. Архи уухаараа агсан, хүнийг үгийн муухайгаар хэлж доромжилж хажууд нь байхын эцэсгүй л байдаг байсан. Мөн Б  болж л өгвөл бэлгийн харилцаанд орох сонирхолтой их дур хүсэлтэй хүн. Одоо энгээд бодоход би өөрийгөө ямар их тэвчээртэй байсан юм бэ гэж бодох үе ч байдаг. Мөн 2006 онд ял шийтгүүлж байсан. Одоо Б ыг хаана байгааг мэдэхгүй байна. Манай том охин Б ыг залуухан Мөнхөө ч гэл үү Мөөнөө ч гэл үү эх*******тэй болж байгаа гэж хэлж байсан. Би Б тай уулзаагүй удаж байна. Миний 4 хүүхдийн эцэг юм чинь сайн яваасай л гэж бодож байна. Одоо надтай хэрүүл хийж зодож цохиод байх хүнгүй сэтгэл санаа амар байна... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Б.Өнөржаргалын ...Миний аав Б  айлын хамгийн отгон хүүхэд. одоо дээрээ 3 ах 1 эгчтэй. Зан аашийн хувьд дөлгөөн тайван боловч түргэн ууртай. Гэхдээ уур нь хурдан гарчихдаг. Миний аав хувиараа өөрийнхөө Приус-20 маркийн тээврийн хэрэгслээрэй таксинд явдаг байсан. Миний аав 2022 оны 9, 10 дугаар сард Улаанбаатар хотод барилгад ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирсэн. Аав Б ээж Ариунчимэгээс 2021 оны хавар хоорондоо таарч тохирохгүй муудаад салсан. Яг нарийн учрийн мэдэхгүй байна. Миний аав Б  миний мэдэж байгаагаар 2 удаагийн ял шийтгүүсэн. Эхнийх нь аав 2019 онд ээж Ариунчимэгийг хутгалснаас болж ял шийтгэл эдлээд 2020 оны зун суллагдсан. Дараа нь мөн 2021 онд ээжийг зодоод цаг зүүдэг ялаар шийтгүүлсэн. Аав ээжид мэс хүгэсэн нь аавын буруу, аав ээжийг юунаас болоод мууддаг байсанг мэдэхгүй. Аав архи уудаг байсан бөгөөд одоо архи уухгүй байгаа. Тамхи татдаггүй. Миний аав үр хүүхэдтэй бол сайн аав. Бусад хүний хувьд сайн муу эсэхийн мэдэхгүй байна...Хааяа аавын машинд суучихсан явж байхын харж байсан. Энэ талаар дүү Отгонжаргалаас асуухад аавтай хааяа хамт явж байдаг. Нэрийн Мөөгий гэдэг өөр зүйл мэдэхгүй гэж хэлсэн... /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэрч Ц.Уранчимэгийн ...Би Б  гэх хүнийг танина. Миний ээж М ийн төрсөн дүү нь байгаа юм. Садан төрлийн холбоотой. Б  ах олон Ариунчимэг гэх хүнтэй гэр бүл болоод 4 хүүхэдтэй болсон. Б  ах урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Ямар учраас ял шийгэл эдэлсэнг нь мэдэхгүй. Зан аашийн хувьд ахын хувьд бид нарт ямар нэгэн муухай зан ааш гаргаж байгаагүй. Бусад хүн яаж ханддаг эсэхийг мэдэхгүй. Эх******* Ариунчимэгээс салчихсан. Яагаад салсан гэдгийн мэдэхгүй байна. Архи хааяа уудаг, тамхи татдаггүй. Би хөдөө байдаг тэр болгон Б  ахтай уулздаггүй болохоор амьдрал ахуй зан аашийнх нь талаар сайн мэдэхгүй... 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн төвөөс хойд зүгт 78 км зайтай байх “Хөх-Чулууны сайхан булаг гэх газар нутаглаж байхад өдөр 11 цагийн орчим Б  ах өөрийнхөө машинтай нэг эмэгтэй хүнтэй хамт ирээд хоол унд идэж цай уучихаад 14 цагийн орчим аймгийн төв рүү явсан. Б  ахаас би 100.000 төгрөг авсан байсан юм. Тэр мөнгөндөө хонь авах гэж очсон юм шиг байсан. Манайх тухайн үед ном уншуулж, даллаг авхуулчихсан байсан болохоор хонь өгөөгүй. Б  ах 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ирнэ гэж ярьж тохирсон зүйл байгаагүй гэнэт л хүрээд ирсэн... “Хөх-Чулууны сайхан булаг гэх газар Бадрахын тарианаас 30 орчим км зайтай. Замын бартаа саад гэхээр зүйл байхгүй... Б  ахтай хамт явж байсан эмэгтэй надтай юм яриагүй. Надад хутга өгөөгүй... Дунджаар 2 цаг орчим л явдаг газар... /хх-ийн 36 дугаар хуудас/,

яллагдагч Ш.Б ын ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд такси үйлчилгээнд явж байгаад М тэй 2022 оны 01 дүгээр сард танилцсан. Танилцсан цагаас хойш хааяа такси хэрэгтэй болохоор нь М т дотор үйлчилгээнд явж өгдөг байсан. Танилцсан цагаас хойш 1 сарын дараа М  бид хоёр уулзаж “Элит-Мандал” зоогийн газар хоолонд орчихоод хамт хонохоор болоод “Нэгдэлчин” зочид буудалд өрөө авч хамт хоноод анх бэлгийн харилцаанд орж байсан. Үүнээс хойш харилцаа холбоотой байдаг болсон бөгөөд М т ойр зуурын үйлчилгээнд машинаараа явж өгдөг байсан. Сардаа 1-ээс 2 удаа буудалд орж хамт хонож бэлгийн харилцаанд ордог байсан. М  бид хоёр Нэгдэлчин, Эрдэнэ, Хаан буудалд, хааяа Саригийн 5-15 тоотод хашаанд байх манай гэрт хамт хонодог байсан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчим М  утсаар залгаад ус аваад өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшлийн 13-91 ХЭН улсын дугаартай Приус-20 маркийн тээвврийн хэрэгсэлтэйгээ М ийн гэр болох Баянмөнхийн 12-07 тоот хашаанд байх гэрт нь очоод гэрээс нь усны савнуудыг нь аваад М ийн хамт машинтай явж Хорихын 24 цагийн цагаан худагнаас ус авчихаад аймгийн төвөөс хойшоо 70 км зайтай “Дөрвөлжингийн цохио” гэх газар нутаглах манай эгчийн охин Уранчимэгийн гэр рүү явсан. Уранчимэгийн гэр рүү явах замдаа айлд очоод янз бүр болоод яахав гэж бодоод Хэнтий аймгийн төвөөс 30-40 км зайтай байх Бадрахын тарианы хойд талд М ийн хамт машин дотроо унтаж амарсан. Машиныхаа ар талд ор засаад унтаж амарсан бөгөөд М  бид хоёр бэлгийн харилцаанд орсон, хэдэн удаа орсноо санахгүй байна. Тэгээд хөдөө хээр машин дотроо хоночихоод 2022 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн орчим дүү Уранчимэгийн гэр рүү явсан. Уранчимэгийн гэрт өдөр 13 цагийн орчим очсон. Уранчимэг дүү Соёмбогийн хамт байж байсан. Дүүгийн гэрт очоод гэрийхэн чинь санаа зовж байгаа гээд М ийг дүүгийн утсаар гэр рүү нь яриулсан. Хөдөө дүүгийнд хоол цай идэж ууж байхад хүргэн Гантулга малдаа яваад ирсэн. Тэгээд хүргэнтэй уулзчихаад өдөр 16 цагийн орчим аймгийн төв рүү хөдөлсөн бөгөөд аймгийн төвд 18 цагийн орчим ирээд М ийг гэрт нь устайн буулгасан... Би санахгүй байна гадаа харанхуй болчихсон байна... Унтаж амрахдаа М  секс хийх үү гэж хэлээд надтай бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн... М  гэрт очихоор аав явуулахгүй байх гээд шууд явсан... Гэрийн урт нимгэн даавуун плажтай байсан... Тийм асуудал байхгүй... М  хүнд мөнгө өгөх ёстой гээд надаас 1.500.000 төгрөг өгөх боломж байна уу гэхээр нь би өөрийн 13-91 ХЭН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ “Заг-капитал” банк бус санхүүгийн байгууллагад 3.000.000 төгрөгөөр тавиад 1.500.000 төгрөгийн М ийн дансанд нь хийж өгсөн. Сар сардаа зээлийн төлбөрөө ээлжээр хийж байя гэж М тэй тохирсон байсан. Тэгээд зээлийн сарын төлөх мөнгө асуух гэж дүүгийн хөдөө гэр рүү явсан... Найз Ган-Эрдэнэ, Цоож нар мэддэг... Надаас авсан мөнгөө өгч чадахаа болихоороо тэгж байгаа байх гэж бодож байна... Би бэлгэвч хэрэглээгүй. Ер нь бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэж байгаагүй...  /хх-ийн 64-65 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ш.Б ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 70-76, 101 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч :

...шүүгдэгч Ш.Б  нь Хэнтий аймгийн Хэрлэн сум Чингис хотын төвөөс хойд зүгт 30 орчим км зайд байх хөдөө хэсэгт 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “13-91 ХЭН” улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор Б.М-ийн хүсэл зоригийн эсрэг дотуур хувцасыг нь гараараа урж, хүчээр хувцасыг нь тайлан хүч хэрэглэж “би амиа хорлоно чамайг хэрэгтэн болгоно” гэж айлган сүрдүүлж, хөдөө хээр авчран, автомашиндаа байлган өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч Б.М-ийн мэдүүлэг, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Батсайханы өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуутаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учирсан. Хохирогч Б.М нь нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Ш.Б ыг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.М :

...гэм буруутай гэж үзэж байна....гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

...гэм буруугийн хувьд маргаагүй, улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Миний зүгээс айлган сүрдүүлэх гэдэг үйлдэл нь хүчиндэх гэмт хэрэг болохоос өмнөх, энэ 2 хүн анх удаа уулзаж байгаа хүмүүс биш өмнө нь эр эмийн харилцаатай байсан, сална гэх юм бол би амиа хорлоно өөрийгөө хутгална гэсэн асуудал ярьж байгаа. Бэлгийн харьцаанд орсон гэх үйлдэл нь хүчээр миний дотуур хувцасыг урж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх үйлдлүүд нь хоорондоо зааг ялгаатай байгаа. Энэ зааг ялгааг яллах дүгнэлтэд бичихдээ болохоор айлган сүрдүүлж, амиа хорлон гэдэг үндэслэл оруулж ирж байна энэ нь бол тусдаа асуудал гэж харагдсан. Яагаад гэвэл хохирогчийн өгсөн мэдүүлэгүүдэд би больё салья гэж хэлснээс болоод ийм нөхцөл байдал гаргасан гэж хэлдэг энэ нөхцөл байдлыг харгалзаж өгнө үү. Гэм буруугийн хувьд маргаангүй. Бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ш.Б :

...гэм буруутай... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Ш.Б ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүчиндэх гэмт хэргийн гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг бөгөөд зөвхөн ...би амиа хорлоно чамайг хэрэгтэн болгоно” гэж айлган сүрдүүлж, хөдөө хээр авчран, автомашиндаа байлган өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн... гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Б  нь гэмт үйлдэл, хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэмт үйлдэл болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ш.Б  дээрх нөхцөлүүдээс гэмт үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг тус тус хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Тодруулбал: ...шүүгдэгч Ш.Б , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, хууль зүйн үр дагаврын талаар анхаасаа хүлээн зөвшөөрөөгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн бөгөөд хүчиндэх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэхээр заналхийлж ...би амиа хорлоно, чамайг хэрэгтэн болгоно... гэж айлган сүрдүүлсэн асуудал байхгүй, энэ нь өөр нөхцөл байдалд хийгдсэн үйл баримт юм гэж дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүх дээрх энэ нөхцөл байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд харин өмгөөлөгч С.Нарангэрэлийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан ...би амиа хорлоно, чамайг хэрэгтэн болгоно, ...би амиа хорлоно... гэж айлган сүрдүүлсэн асуудал хүчиндэх гэмт хэрэг болохоос өмнөх үйл баримт бөгөөд ...хүчээр миний дотуур хувцасыг урж хүчээр бэлгийн харьцаанд орсон... гэх үйлдлүүд нь хоорондоо зааг ялгаатай гэсэн дүгнэлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

   Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Б  болон хохирогч Б.М нар байнга уулздаг, дотно бэлгийн харьцаатай байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд хохирогчийн зүгээс дотно харилцаагаа дуусгаж, бэлийн харьцаагаа зогсоох талаар санал тавихад шүүгдэгчийн зүгээс хохирогчийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд улмаар ...би амиа хорлоно, чамайг хэрэгтэн болгоно... ...өөрийг хутгална... гэж айлган сүрдүүлсэн үйл баримт болсон. Энэ үйл баримт нь хүчиндэх гэмт хэрэгт хамааралгүй болох нь хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймээс улсын яллагчийн Б.М-ийн хүсэл зоригийн эсрэг дотуур хувцасыг нь гараараа урж, хүчээр хувцасыг нь тайлан хүч хэрэглэж “би амиа хорлоно чамайг хэрэгтэн болгоно” гэж айлган сүрдүүлж, хөдөө хээр авчран, автомашиндаа байлган өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтээс ...би амиа хорлоно, чамайг хэрэгтэн болгоно... гэж айлган сүрдүүлж гэсэн шинжийг хүчиндэх гэмт хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Ш.Б ын хохирогч Б.М-ийн өмсөж явсан дотуур хувцсыг урж тасдаж буй үйл баримтыг хохирогчийн бие махбодид нь халдаж, хүч  хэрэглэсэн, сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар машинтай хөдөө хээр авчраад зугатах, гэр рүүгээ явах боломжгүй нөхцөл байдал үүсгэж эрхшээлдээ оруулсан үйл баримтыг хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж үзсэн болно.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ш.Б  хохирогч Б.М тэй бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийн зүгээс гарч болзошгүй эсэргүүцлийг дарах зорилгоор хэрэгжүүлж буй үйлдэл бөгөөд энэ нь хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж болно гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Ш.Б ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван хоёрдугаар бүлэг “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд “Хүчиндэх” гэмт хэрэг нь хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх гэсэн шинжүүдийг хангасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ш.Б  нь хохирогч Б.М-ийн өмсөж явсан дотуур хувцас болох трусикийг урж тасдан бие махбодид нь халдаж, өөртэй нь бэлгийн харьцаанд орохгүй бол гэртээ харих боломжгүй, бэлгийн харьцаанд орох талаарх хүслийг эсэргүүцэх боломжгүй гэсэн сэтгэл санааны ухамсрыг хохирогчид төрүүлж бэлгийн харьцаанд орж байгаа үйл баримтыг гэмт хэрэг гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч Ш.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Ш.Б ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учруулсан байна. 

 

Хохирогч Б.М нь шүүгдэгч Ш.Б аас нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгээр тогтоогдож байна. Харин гомдолтой гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ш.Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч :

...шүүгдэгч Ш.Б ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Шүүгдэгч Ш.Б  нь цагдан хоригдсон хоноггүй,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна..., тухайн гэмт хэргийн улмаас хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдалд хохирол учирсан, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарын хувьд хөдөө хээр аваачин машин дотроо байгаа байдал мөн өмнө харилцаатай байсан байдлыг ашиглаж далимдуулж, хохирогчийг хүсээгүй байхад хөдөө хээр аваачиж, би чамтай унтан,  хүч хэрэглээд эсэргүйцэхээр нь  би амиа хорлон чамайг хэрэгтэн болгон, уул руу авч явна гэж заналхийлж сүрдүүлж энэ гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 4 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй. Өмнөх ялын саналыг дэмжиж байна. Мөн шүүгдэгч Ш.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч руу удаа дараа залгаж мессеж бичиж, гомдлоо буцаа хайр сэтгэлтэй байсан талаар ярьдаг. Хохирогчид сэтгэл зүйн дарамт учруулдаг, нийгмийн аюулын байдал шинж чанар зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.М :

...адилхан олон хүүхэдтэй хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Гарч ирээд бас иймээ тиймээ юм болох вий гээд айж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

...гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч оролцож байгаа. 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 1-5 жилийн хорих ялтай хөнгөн гэмт хэргийн ангилалд орж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүх тэнсэж болно гэсэн эрх хэмжээ нь байгаа тул миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хугацааг тогтоож тэнссэж өгнө үү. Ш.Б  нь одоо 50 нас хүрч байгаа, үйлдсэн хэрэгтэй гэмшиж байгаа, хүч хэрэглэсэн асуудал бол биш эр эмийн харилцаатай байсан. Хохирогч ус аваад өгөөч гэж тусламж гуйсан. Тэрнийх нь дагуу гэрт нь очоод ус аваад байж байгаад эр эмийн харилцаатай учраас цуг баймаар байсан учраас цуг баймаар байна гэсэн асуудал ярихад би амжихгүй би хүүхдүүдтэйгээ уулзана гэхэд би чамтай баймаар байна хоёулаа цуг байя гээд хойшоо аваад давхисан асуудал байгаа. Энэ агшинд эмэгтэй би явмааргүй байна, буумаар байна гэж илэрхийлдэг, би чамтай амьдармааргүй байна больё гэсэн асуудлаа ярьдаг. Энэ хүн би тухайн үед хайртай болсон салъя гэхээр эрэгтэй хүн гомдоод амиа хорльё, эсвэл үхчий гэсэн асуудал яригддаг. Тухайн үед энэ эмэгтэй бол ярилцья гээд машиндаа суугаад явья гэхэд чи машинаа бариад яв гэж Б  хэлдэг зам зааж өгөхгүй байсан өөрөө машинаа барихгүй байсан. Тэгээд яалтчгүй хөдөө хээр хоноод тэгэхэд бэлгийн харьцаанд орьё гэсэн би дургүйцлээ илэрхийлсэн тэгээд миний дотуур хувцасыг ураад хүчээр бэлгийн харьцаанд орсон. Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийн бие мах бодид халдах, зодох, хутга барьж айлган сүрдүүлсэн үйлдэл байхгүй. Хүчээр дотуур хувцасыг нь урсан асуудал л байгаа. Хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хоорондын харьцааны улмаас үүссэн. Шүүгдэгч нь 4 хүүхэдтэй хөнгөрүүлж, хохирогчийн саналыг харгалзаж үзээч гэж хүсэж байна. Хохирогчийн айх өөрийгөө илэрхийлэх эрхэд халдахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ авч үүрэг хүлээлгэхийг заасан байгаа..., энэ хэргийн үндсэн шинж нь бэлгийн халдлагын эсрэг гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэсэн, халдсан механик үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Энэ шинжээр нь хүнийг 4 жилийн хорих ял эдлүүлнэ гэд бол зарчмын хувьд үндэслэл бүхий биш байна. Хууль хэрэглээний маш өргөн байгаа хохирогчтой харилцахгүй, уулзахгүй байх гэх мэт үүрэг хүлээлгэх, эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлд зааснаар тэнссэж, давхар албадлагын арга хэмжээ авч өгнө үү .. гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ш.Б :

...бусдын адил амьдрах хүсэлтэй байсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн дүгнэлттэй шүүгдэгчийн өмгөөлөгч ...миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хугацааг тогтоож тэнссэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь хүчиндэх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, хүчиндэхээс өмнөх хохирогч, шүүгдэгч нарын харьцаа зэргийг анхаарч үзсэн.

 

Түүнээс гадна шүүгдэгч Ш.Б ад хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ш.Б ад 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, тухайн оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж тус тус шийдвэрлэх нь энэ хуулийн “Хууль ёсны зарчим”, “Шударга ёсны зарчим” “Гэм буруугийн зарчим”-д тус тус нийцэж байна.  

 

Бусад нөхцөл байдал:

Эрүүгийн 2239000000327 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.Б  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн  36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2239000000327 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.Б   энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН