| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/16 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/16
2023 01 12 2023/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0011/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Ө ,
шүүгдэгч Д.Г ,
хохирогч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох 2239004700439 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед Д.Г нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн гишүүн болох өөрийн эх******* Ц.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.Г :
...2022 оны 11 сарын 13-ны өдөр эх*******тэйгээ маргалдаад гарья гэхэд гаргахгүй ноцолдож байгаад хацар дээр нь алгадаад тэгээд би гарсан. Хүнээр өөхөн тос шахуулах байсан юм. Тэр өөхөн тос хуучин шинэ дээрээс болоод маргалдсан. Эгчээр өөхөн тос шахуулсан ба тэр өөхөн тос нь хэрэглэчихсэн хуучин тос ирсэн гээд маргалдсан. Тэгээд би чи өөрөө тийм сайн байсан бол өөрөө шахахгүй яасан юм гээд хэрэлдсэн тэгсэн эх******* хэрэлдээд намайг маажих гээд байхаар нь алгадсан чинь унацан. Босож ирээд цагдаа дуудна гэхээр нь би гараад явсан юм... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэмшиж байна...24 жил хамт амьдарч байна. өмнө нь гар хүрч байгаагүй маргалдаж бол байсан. Цаашид ахиж ийм зүйл гаргахгүй. Дахиж архи хэрэглэхгүй. 7 хоногт 2 удаа л архи хэрэглэдэг. Болсон үйл явдлыг санаж байгаа... Найз нөхөдтэйгөө явлаа гэдгийг хэлж байгаа. Энэ хүн намайг байнга хөөдөг. Эсвэл цагдаад өгчихдөг. Энэ байранд миний ******* байдаггүй. 800.000 төгрөгийн цалин авдаг. Банкны зээлэнд тал нь, нөгөө тал нь хүн амьтанд өрөндөө өгөөд таардаг... ажилдаа 7 хоногт 2 удаа гардаг. Ажилдаа бол эрүүл л гардаг. Хэрүүл уруул болохоор л хөөдөг тэрнээс нь болоод л би гараад явдаг. Надаас болж хэрүүл маргаан болдог... гэж,
Хохирогч Ц.М :
...Тэр өдөр согтолт гайгүй байсан гэж би бодохгүй байна. Согтолтын хувьд намайг байнга элэг барьдаг гэж би боддог. Болсон үйл явдлыг заримдаа сандаг заримдаа сандаггүй гэж хэлдэг. Энэ хүн олон жил архи ууж байгаа. Энэ хэрүүл шөлөн тосноос болсон хүн сонсоход жижиг хэрүүл боловч яг үнэндээ бол намайг элэг барьж байгаа “чи энгэх нь яасан юм, тэгэх нь яасан юм” гэж хэлээд байдаг. Би амьдралынхаа төлөө зүтгэж байна. Энэ хүн архи уугаад ерөөсөө цалин нь гэртээ ирдэггүй. Энэ хүн хэдэн жилийн өмнө эцэг эхээс минь өвлөгдөж ирсэн бидний дундын өмч болох 1200м кв газартай хашаа байшингаа эгчдээ 3.000.000 төгрөгөөр зарчихсан надад огт хэлэлгүйгээр тэр мөнгийн үрээд дуусчихсан. Сая намайг алгадчихаад маргааш өдөр нь ирээд машинаа авч яваад тэр чигтээ ээжийн амралтын мөнгө 1.500.000 төгрөгийг бас л үрчихсэн. Энэ хүнийг би гэмшсэн гэж бодохгүй байна. Энэ хэрэг яригдаж эхэлсэнээс хойш ууж байгаа. Гэрээсээ яваад 3, 4 хоночихоод явах юмандаа яваад ирж байгаа юм шиг эргээд ирдэг. Тэгээд би дургүйцдаг. Дургүйцэх ёстой гэж бодож байна. Архи уугаад хойноос нь яваад очихоор архичин найзууд нь чамайг харин ч чамайг зоддоггүй ш дээ гэж хэлдэг. Архичин найзууд нь эх*******ийнхээ гарыг хугалж байдаг тийм л хүмүүс. Тийм байдалтай амьдрах ёсгүй гэж бодож байна. Энэ хүнтэй 20 хэдэн жил амьдарч байгаа маань миний тэвчээртэй байгаад байдагт л гэж бодож байна тэхээс биш азжаргалтай амьдраагүй. Хөндлөнгийн хүн сонсохоор салж саринаагүй, дагавар хүүхэдгүй, 20 жил хамт амьдарсан байна салж саринаж яах юм бэ гээд бид хоёроос илүү хөндлөнгийн хүн энэ амьдрал чинь хайран байна гээд нандигнадаг. Цуг байхад хэцүү байна. Сүүлийн 4 жил хойноос нь хөөцөлдсөн аймгийн бүх архичин айлыг нь мэддэг болсон. Очихоор л энэ хүн намайг доромжлоно, хамт архи ууж байгаа хүмүүс нь ч доромжлон бараг чи энгэж *******ээ гутааж байх шаардлага байхгүй ш дээ гэж хэлж байгаа. Сая өдөр болгон ирж бүртгүүлж байсан байх хагас бүтэн сайнд уудаг. Тэгээд ууж байгаад 1 дэх өдөр бие гайгүй болгож байгаад энд ирж бүртгүүлж байгаа юм шиг байгаа. 2 удаа 3, 4 хоног явж байгаад ирсэн. Ажил дээрээ байхгүй цуг гардаг хүнээс нь ярья гэхээр байхгүй гэдэг. Намайг элэг барьдаг. Би сая хавтас хэрэгтэй танилцлаа хоёр эгчээс нь гэрчийн мэдүүлэг авсан байна дүүгээ хөгжилтэй цайлган, ажилсаг, тусархуу гээд сүүлийн үед архи ууж байгаа нь эх*******ийнх нь хайр халамжгүйгээс болж байгаа гэсэн байна. Би доороо ганцхан дүүтэй дүү маань манай гэр бүлийн амьдралд эхлээд оролцдож байгаад сүүлдээ залхаад больсон. Миний зүгээс баш мэдүүлэг авах байсан гэж бодож байна. Тэгээд хамт амьдарч байгаа *******нээс цаашгүй архи ууж ууж явж байгаад ирээд хувцасаа угааж аваад усанд ороод биеэ тэнхрүүлж аваад л эргээд тэнээд архиа уугаад яваад байдаг. Ийм амьдралыг би цаашид үргэлжлэх ёсгүй гэж бодож байгаа. Чиний хамар гэмтсэн нь худлаа ш дээ, чи энгээд хот руу явж хамраа эмчлүүлэх нь худлаа ш дээ гэж хэлдэг. Яг үнэндээ цалингаас гэр бүлдээ оруулж байгаа юм байхгүй. Бүгд архинд явж байна. Энэ асуудал болсоноос хойш машин унаж архи ууж яваад эрхээ хасуулсан. Эрхээ хасуулсанаас хойш машин унаж явж байгаад асахааргүй болгочихсон. Одоо машин нь асахгүй би унах биш гээд орхичихсон би одоо эрэгтэй хүн шиг хүнээс гуйгаад явж байна. Ийм гэр бүлдээ оролцоогүй, хайхрамжгүй, хайр халамжгүй ийм байгаа нь надад бүүр тэсэхийн аргагүй болгож салья гэхээр салахгүй. Салвал гомдлоо авлаа гэхээр салахгүй гэсэн. Хамт байж намайг сэтгэл дундуур стерсст оруулья гэж бодож байгаа юм шиг байгаа. Намайг стерсст оруулахаасаа гадна өөрөө зөнгөөрөө дураараа амьдрах гэж байгаа. Зуу хүрэхгүй насыг зугаатай амьдрана гэсэн уриатай хүн тэрийгээ байнга хэлдэг. Нэг нь зугаатай амьдраад нөгөө нь зовоод байх нь зүгээр үү 50 хүчихээд ухамсартай байж болохгүй юм уу гэж гуйж байна. Би хоноос нь хөөцөлдөөд залхаж байна. Би боловсролын байгууллагад ажилдаг цаашид надад хийх сурч мэдэх зүйл зөндөө байна цаашид байх хугацаандаа би энэ архичны араас хөөцөлдөж амьдрахад харамсалтай байна. Энэ хүнтэй 24 жил хамт амьдарсан. Ахиад 20 жил амьдрах нас байгаа би үлдсэн хугацаанд энэ хүнтэй энгэж өнгөрүүлнэ гэж бодоход сэтгэлд байгтахгүй байна. Би ажлаасаа ирээд л энэ хүнийг хайдаг. Ажлаас ирсэн чинь байхгүй Сангийн аж ахуйд айлаар орсон чинь архи ууж байсан. Тэгээд намайг тэр айлаас гарах гэтэл намайг дугүйцээд байхад нэг авчих гээд архи хийж өгсөн тэгээд би уурлаад архи нь унгаад асгацан маргалдаж байгаад би энэ хүнийг аваад гарсан. Замаараа эгчинд нь очоод шахуулья гэсэн тосоо авсан. Тэгээд гэрт ирээд нь хүн унтаад үлдсэн. Би тэр Ариунжаргалын эх******* хотоос шуудангаар ирж байгаа тосоод аваад өгөөч гэхээр нь шуудангаас тосож аваад гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирсэн. Тэгээд харсан чинь нөгөө тос нь хуучин байсан. Намайг хадмын талаас хуурах, мэхлэх, доромжлох үйлдэл их байдаг тэрний үргэлжлэл нь гэж бодож уур хүрсэн. Төрсөн эгч нь хамтарч юм хийе гээд цалингийн зээл авхуулчихаад хуурч мэхэлж байсан. Энхцэцэг гэх 2 дахь эгч нь 3.000.000 төгрөгөөр хөрөнгийг маань авчихаад нийлж загнасан. Яагаад наймаг ийм шалихгүй юм дээр хуурч мэхэлсэн юм гэхэд намайг өөрөө шахахгүй яасан юм гээд муудсан. Тэгээд би уурласан. Тэгээд эгч рүүгээ ярьна гээд утсаа авах гэхээр нь би шөнө яриад явахав өглөө ярь гээд ноцолдож байгаад намайг баруун гараараа зүүн тал руу алгадсан. Тэгээд тэр өдрөө цагдаад хэлэх гэж байгаад санаа зовоод байнга цагдаад ханддаг гэж бодоод хэлээгүй. Г надад хэлсэн чи намайг дандаа төрсөн өдрөөр маань цагдаад өгдөг гэж. Ер нь төрсөн өдрөөрөө байнга архи ууж гэртээ ирж агсан тавьдаг гэсэн үг. Тэгээд гараад явсан маргааш нь ирээд машины тос солих биш гарахын төлөө л байсан. Дуртай үедээ гараад явдаг, хаашаа явахаа хаана байгаагаа хэлдэггүй, утсаа авдаггүй. Согтуу архичныхаа гэрт очоод хойноос нь очихоор би танайд очмооргүй байна гэдэг. Ерөөсөө өөрийнхөө гэр гэж бодоггүй. Тэгээд тэр орой чи өчигдөр орой яана гэж гарсан юм гэсэн чинь халааснаас машины түлхүүр авч гараад тэр чингтээ гараад Батноров явсан. Би жаахан зугаацаж байгаад очно гэж тохуурхсан мессеж бичсэн...хуулийн хүмүүсийн өмнө байгаа дээрээ гэр орондоо ямарч нэмэргүй, халамжгүй, итгэл эвдсэн ийм байдалтай байх юм бол би ийм амьдралыг үргэжлүүлмээр байна. Би ийм байдалтай баймааргүй байна... Би хэднэ жилийн өмнө гаргаж өгсөн. Энэ шүүхийн байгууллагад миний хүүхдийн насны хүмүүс, мөн миний шавь нар ч байж л байна. Би энэ хүмүүсийн өмнө ийм байдлаа яриад суух хэцүү л байна...гомдолтой байна...хамрын маань гэмтэл маань одоогоор мэдэгдэхгүй байх шиг байна. таславчний муруйлтаас болоод тархины цусан хангамж муудаж болзошгүй байна. Би хот орж үзүүлнэ. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулмаар байна...Одоо Хийдийн суурьд байдаг Мөнхбат гэх найз байдаг. Найз нь гэрт очихоор зайл гэж байнга хөөдөг... Тугал гэдэг хочтой. Найзууд нь намайг хичнээн жил тугал хариулавдаа гэж шоолдог... гэж тус тус мэдүүлжээ.
мэдүүлжээ.
Үйл баримт:
Эрүүгийн 2239004700439 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Г-ын эх******* Ц.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 3 дугаар хуудас/,
эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 783 дугаартай ...Ц.М биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
хохирогч Ц.М ...Г бол миний нөхөр байгаа юм. Бид хоёр одоо хамт амьдраад 24 жил болж байна дундаасаа нэг охинтой. Манай нөхөр Петровисын шатахуун түгээх газарт түгээгч ажил хийдэг. Тухайн хэрэг болсон өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний орой би ажлаасаа тараад гэртээ очиход манай нөхөр Г гэртээ байхгүй байсан. Тэгээд би нөхрөө хайгаад Ариунжаргалын гэрт очиход нөхөр тэдний гэрт Ариунжаргалтай хамт архи уугаад сууж байсан. Тэгээд нөхөр бид хоёрыг шахаад байхаар би тэр архинаас нь уухгүйгээр удалгүй нөхрөө авч тэдний гэрээс гараад хажууханд нь байдаг нөхрийн үеэл эгч болох Алдармаагийн гэрт очиж өөхөн тос аваад нөхрийг гэрт хүргэж өгчихөөд дараа нь би ганцаараа гэрээс гарч шуудангаас хүн хүргэж өгөөд орой ойролцоогоор 23 цагийн үед гэртээ буюу Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг баянмөнхийн С78-29 тоотод очсон. Тэгээд нөхөр унтаж байгаад намайг ороход сэрээд миний авчирсан өөхөн тосыг хараад энэ нөгөө эгчийнд шахуулахаар аваачиж өгсөн тос юм уу гэхэд нь би тийм ээ хуучин тос шиг харагдаж байгаа биз дээ гэж хэлэхэд нөхөр надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг чи ажилгүй анхилгүй гэж хэлээд утсаа аваад үеэл эгчтэйгээ ярина гээд байсан. Би утсаар яриулахгүй гэж зөндөө нөхөртөө хэлсэн. Цаг нэлээн орой 23 цаг болсон байсан. Би утсаар яриулахгүй гэж зууралдсан. Нэлээн зууралдсан тэгээд намайг баруун гараараа нүүр рүү нэг алгадсан. Би алгадахад нь газар унасан намайг нэлээн хүчтэй алгадсан. Тэгээд нөхөр Г тэр тосыг нь эгчдээ хүргэж өгнө гээд гэрээс аваад явсан... Манай нөхөр Г би мөн манай төрсөн ээж болох 72 настай хөгшин байсан. Гэхдээ манай ээж нөхөр бид хоёрын тухайн үед маргалдах үед өөр өрөөнд телевизор үзээд байж байсан. Энэ асуудлын талаар бол мэдэхгүй байгаа чих нь сонсгол муудсан учраас сонсохдоо муу. Нөхөр бид хоёр ээжээс хол өөр өрөөнд маргалдсан...Маргалдаж утас булаацалдаж байгаад баруун гараараа миний нүүр рүү 1 удаа алгадсан тэгээд нөгөөдөр нь би эмнэлэгт үзүүлэхэд миний хамрын таславч муруйсан байсан. Өөр миний биед учирсан гэмтэл шарх байхгүй ээ... Гомдолтой байна. Хамраа Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлмээр байна...Одоогоор бол томографд харуулсан зардал болох 36.000 төгрөгний баримт л байгаа өөр гаргаж өгөх баримт бол алга байна...үгүй ээ... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
гэрч Д.Энхтуяагийн ...Г бол миний төрсөн дүү эцэг эхээс бид нар 10-лаа. Айлын 6 дахь хүүхэд байгаа юм. Миний дүү бүрэн дунд боловсролтой, холбооны мэргэжилтэй, Улаанбаатар хотод цэргийн алба хааж байсан. Ам бүл 3-лаа эх******* охины хамт амьдардаг. Охин нь тусдаа одоо эх*******ийн хамт Хэнтий аймгийн хэрлэн сум 3 дугаар багт оршин суудаг... Манай дүү хөгжилтэй зантай, уян зөөлөн, ширүүн ааш зангүй эвчхэн хүн байсан. Сүүлийн үед жоохон түргэн ууртай болоод байгаа. Гэр бүлийн харилцаа бол сайн биш аль альнаас нь л болдог байх гэж бодож байна...Архи уудаг. Гэр бүлийн харилцаа муу эх*******ийн хайр халамж байдаггүй болохоор тэрэндээ шаналаад гутраад архи уугаад байдаг байх гэж боддог...үгүй ээ...би мэдэхгүй байна... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
гэрч Д.Энхцэцэгийн ...Би Д.Г-ын төрсөн эгч байгаа юм...Миний дүү бол томоотой цайлган, их буруу гаж зан байдаггүй. Хүүхэд байхаасаа л тийм байсан. Ажил төрөлд сайн...Сүүлийн үед уудаг болоод байгаа. Уухдаа элдэв ааш гаргаад байдаггүй. Өөрөө их алиа хошин зантай хүн...үгүй... /хх-ийн 28 дугаар хуудас/,
яллагдагч Д.Г-ын ...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байгаа...Би дээд боловсролтой...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би гадуур найзындаа жоохон архи ууж байгаад орой 21 цагийн үед намайг эх******* найзын гэрээс очиж аваад бид хоёр хамт гэртээ ирсэн. Тэгээд эх******* хальт гарч эргэж орж ирээд манай эгчээр шахуулсан өөхөн тосыг гаргаж ирээд энэ хуучин тос шиг харагдаад байна хуучин тос байна гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд эх******* намайг архичин наад хуучин тосоо аваад зайл гэхээр нь би явах гэтэл зууралдаж байгаад эх*******ийн нүүр рүү нь 1 удаа цохьчихсон юм. Тэгээд эх******* урд унаад өгөхөөр нь би цаашаа гараад гадаа машин дээр тосоо үлдээчихээд найзындаа очиж хоносон. Тэгээд маргааш нь эх******* над руу чат бичиж хамар эвгүй болчихсон үзүүлнэ гэж хэлж байсан...Би эх*******ийнхээ биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 1 удаа л нүүр рүү нь цохисон юм...Хохиролыг төлж барагдуулаагүй байгаа... Манай эх******* болон эх*******ийн ээж байсан. Гэхдээ хадам ээж бол нөгөө өрөөнд тусдаа байсан. Бид хоёрын маргалдаж муудалцсаныг бол мэдээгүй зурагт үзээд байж байсан... /хх-ийн 60 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Г-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-39 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө :
...Яллагдагч Д.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн гишүүн болох өөрийн эх******* Ц.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хацарт нь 1 удаа алгадах үйлдлээр хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн хохирогч Ц.М ын эмчилгээний зардалд 36.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Д.Г нь төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна....гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Ц.М :
...гэм буруутай гэж үзэж байна. алдаа дутагдлаа одоо болтол засаагүйд гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Д.Г :
...архи уусан гэдгээрээ бүх буруу над дээр бууж байна. Миний буруу, дахиж имй асуудал гаргахгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нь маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Г нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Д.Г-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Дээрх хүндрүүлэх шинжүүдээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хуулийн ******* томьёоных нь хувьд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эх*******ийг;
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;
5.1.2."гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" /цаашид "хохирогч" гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;
5.1.6."хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг;
хэлбэрийнх нь хувьд 6.1.1.бие махбодын хүчирхийлэл; 6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл; 6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл; 6.1.4.бэлгийн хүчирхийлэл гэсэн байдлаар тус тус ойлгож хэрэглэхээр зааж өгсөн.
Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан эх*******, нөхөр, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүдийн эсрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлбэрүүдийн аль нэг хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан бол гэмт хэрэг гэж үзнэ.
Тухайлбал шүүгдэгч Д.Г-ын эх******* Ц.М ын биед хүч хэрэглэн халдаж, цохиж зодож хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед хүч хэрэглэн халдаж, зодож цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, бэлхүүсийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.М ын биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ц.М т эмчилгээний зардал болох 36.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө :
...Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөн Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар согтуулуурах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. .. гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Ц.М :
...зорчих эрхийг хязгаарлах ялтай санал нэг байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г :
...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.Г д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлж байгаа ажил хөдөлмөр зэргийг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэж шүүгдэгч Д.Г-ыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Г л торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Д.Г л оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.
Хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2239004700439 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хохирогч СЭ74111107 дугаарын регистртэйЦ.М нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн 2239004700439 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН