Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/174

 

 

 

 

 

 

 

 

2023           02           07                                          2023/ШЦТ/174

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,  

           улсын яллагч Р.Очирсүрэн,

            шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************* овогт ************ ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308000000178 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********** оны ******* дугаар сарын **********-ны өдөр ********** аймаг, ********** суманд төрсөн, ***настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт *********** дүүргийн ******* дугаар хороо, **************тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********** овогт ************ *********** (РД:***********)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 24 цагийн үед ************ дүүргийн **********дугаар хороо Чандмань хүнсний дэлгүүрийн гадна ************** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг хөлөөрөө дэгээдэж газарт унагааж, нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж, мөргөж газар унаган эрүүл мэндэд “биед хамрын таславчийн мурийлт, дээд баруун, зүүн 1,1-р шүдний сулрал, дээд уруулын салст, дээд баруун, зүүн 1,1-р шүдний буйл, хамрын нуруу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргахгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Шинжээч ********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үзүүлэгч ************* биед 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үзлэг хийж дүгнэлт гаргасан. ************ биед учирсан гэмтэл нь 2023 оны 01 дүгээр сарын  03-ны өдөр учирсан байх боломжтой гэмтэл. Би дүгнэлтдээ бичиглэлийн алдаа гаргаж оныг нь 2022 он гэж буруу бичсэн байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 24 цагийн үед ***********дүүргийн ********** дугаар хороо Чандмань хүнсний дэлгүүрийн гадна “эхнэртэй байж эмэгтэй дүүтэй нь янз бүрийн асуудал үүсгэх гэлээ” хэмээн ************ дэгээдэж унаган нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж, нүүр лүү мөргөж эрүүл мэндэд биед нь хамрын таславчийн мурийлт, дээд баруун, зүүн 1,1-р шүдний сулрал, дээд уруулын салст, дээд баруун, зүүн 1,1-р шүдний буйл, хамрын нуруу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1.Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас: “... манай ахыг зодсон байна” гэх дуудлагыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ны 00:16:38 секундэд 9987... дугаарын утаснаас өгсөн. (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Хохирогч  **********: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ************дүүргийн ********* дугаар хороо, Чандмань хүнсний дэлгүүрийн гадна багын найз ************ болон түүний үеэл дүү ********* нартай хамт тааралдсан. Тэгээд дэлгүүр ороод 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх нэртэй шар айраг худалдан авч миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж байгаад хувааж уусан. Улмаар шар айраг дахин худалдан авч нэмж ууж байх үедээ үеэл дүү ************ нь танилцсан ба тэгээд би дүүтэй нь тээврийн хэрэгсэл дотор хэсэг юм ярьж суусан. Энэ үед********* гэр лүүгээ явчхаад танай төрсөн дүү ************чинь хайгаад байна гээд ирсэн, тэгээд дүүгээ надаас харамлаад байх шиг санагдахаар нь “чи надаас дүүгээ харамлалаа” гэж хэлтэл над руу уурласан. Улмаар би түүнтэй барьцалдаж автал намайг хөлөөрөө дэгээдэж газарт унагаан нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон, тэгээд миний дээр гараад суучихаар нь би босгочих гээд хэлтэл намайг босгосон. Тэгээд байж байтал манай дүү ************ удалгүй ирсэн, мөн ************ хүргэн ах болох ************ ч ирээд миний гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед ***********хүргэн ах ************* надаас салгаж холдуулсан. Тэгснээ ********** нь өөрөө ирээд намайг мөргөж газарт унагачхаад хүргэн ахтайгаа гэр лүүгээ харьсан. Тухайн өдөр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж гомдол гаргасан. Миний нүүр лүү хэд хэдэн удаа ********** гараараа цохисны улмаас миний үүдэн 2 шүд сулралд орсон болохыг эмчид үзүүлэх үед  хэлсэн. Мөн хамарт учирсан гэмтлийг **********гараараа цохих үед үүссэн гэмтэл гэж хэлмээр байна. Харин баруун өвдгөнд учирсан цус хуралт, зүүн шилбэнд учирсан зулгаралтыг ********* намайг дэгээдэж, мөн татаж унагаах үед үүссэн гэмтэл. Харин түүний хүргэн ах *********** миний гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, энэ үед ямар нэгэн гэмтэл учраагүй. Хохирогчоор өгч байгаа буюу одоо өгч байгаа мэдүүлэг нь үнэн зөв. Тухайн үед уурандаа нэмээд худал мэдүүлчихсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

 

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1064 дугаартай “...*********** биед хамрын таславчийн мурийлт, дээд баруун, зүүн 1,1-р шүдний сулрал, дээд уруулын салст, дээд баруун, зүүн 1,1-р шүдний буйл, хамрын нуруу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2022.01.03-04-ний өдөр үүссэн байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

4. Шинжээч *н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үзүүлэгч *********** биед 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үзлэг хийж дүгнэлт гаргасан. ***********биед учирсан гэмтэл нь 2023 оны 01 дүгээр сарын  03-ны өдөр учирсан байх боломжтой гэмтэл. Би дүгнэлтдээ бичиглэлийн алдаа гаргаж оныг нь 2022 он гэж буруу бичсэн байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

5. Шүүгдэгч ************: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 21 цагийн үед миний бие гэрээсээ гарч **********дүүргийн ** дугаар хороо, Чандмань хүнсний дэлгүүр орох гээд явж байгаад найз ********** тааралдахад ********** намайг “чи дэлгүүрээс архи авах гэж байгаа юм уу” гэхээр нь “үгүй” гэж хэлтэл “шар айраг худалдаж авах гэж байна, чи хамт уух уу” гэж асуусан. Тэгэхээр нь “за” гэж хэлтэл дэлгүүрээс 2.5 литрийн шар айраг авч гарч ирсэн. Улмаар дэлгүүрээс худалдан авсан шар айргийг ******** бид хувааж уугаад дуустал дахиад дэлгүүрээс 2.5 литрийн шар айраг худалдан авч Чандмань дэлгүүрийн ар талд хувааж ууцгаасан. Тухайн үед үеэл дүү болох ******** ирчихсэн байж байгаад бие засах гээд явтал *********** надад “чи андаа үеэл дүүгээ надтай нэг шөнө хамт хонуулчих” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, миний үеэл дүү шүү дээ” гэж хэлээд байж байтал манай дүү ******** хүрч ирээд тэр үед яриа төгссөн. Тэгээд би *********** “найз нь одоо гэр лүүгээ орлоо” гэж хэлтэл “танай дүүтэй чинь найз нь жаахан юм ярьж сууж байгаад араас чинь оруулчихъя” гэж хэлэхээр нь би гэр лүүгээ ороод амарч байтал ************төрсөн дүү болох ********** надтай утсаар яриад “манай ах хаана байна” гэхээр нь би түрүүлээд гэртээ ороод ирчихсэн байна,******** Чандмань дэлгүүрийн хажууд байж байгаа” гэж хэлчхээд гэрээсээ гараад явж очоод үеэл дүү болох **********“одоо чи гэртээ ор” гэж хэлтэл ******* “чи дүүгээ надаас харамлалаа” гэхээр нь би “чи эхнэртэй хүн байж манай дүүгээр оролдохгүй шүү” гээд маргалдсан, тэгээд миний цамцнаас 2 гараараа заамдаж авахаар нь би хөлөөрөө дэгээдэж газарт унагаан цээжин дээр нь сууж байтал *********** “намайг босгочих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босготол дахин над руу агсарч эхлэхээр нь толгойгоороо нүүр лүү мөргөөд баруун гараараа зүүн шанаа руу нь алгадаад байж байтал ************дүү болох ********* хүрч ирээд намайг ********** салгаж холдуулсан. Мөн миний хүргэн ах ************ гэрээс гарч ирээд *********** хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөхөөр нь би боль гэж хэлээд би өөрөө ************* учраа олно гэж хэлсэн.Миний хувьд багын найз ******** жижиг маргаанаас болж уураа барилгүй биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ харамсаж байна. Би бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48  дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтуудаас үзвэл, шүүгдэгч ***********, хохирогч *********** нар нь найз нөхдийн харилцаатай хүмүүс байх бөгөөд хохирогч ********** болон шүүгдэгч ************хооронд маргаан үүсэх болсон шалтгаан нь шүүгдэгч *********** үеэл дүү охин ************ холбоотой байна. Өөрөөр хэлбэл,  хэрэг гардаг тухайн өдөр хохирогч  *********** нь **********үеэл дүү охин ************** юм ярьж жаахан сууя гэсний дагуу ************* нь тэдгээрийг үлдээж явсан байх бөгөөд хэсэг хугацааны дараа буцаж ирэн охин дүүгээ гэр лүүгээ ор гэсэн шаардлага тавьсан, энэ байдалд дургүйцсэн ********** нь “чи надаас охин дүүгээ харамлалаа” гэх асуудлыг ярьж маргасан бол нөгөө талаас ********** нь “чи эхнэртэй, гэр бүлтэй хүн байж манай охин дүүг сонирхлоо” гэсэн агуулгаар маргалдаж харилцан барьцалдаж авсан байна. Улмаар ингэх явцдаа шүүгдэгч ********* нь хохирогч ************ нүүр лүү цохих, мөргөх, дэгээдэж унагаах зэрэг үйлдэл хийснээс үүдэн  гэмтэл учирсан, энэ үйл явдлыг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлийн цаг хугацааг андуурч бичиглэлийн алдаа гаргаснаа шинжээч нь шүүхийн хэлэлцүүлэгт зөвтгөж мэдүүлсэн тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч **********нь дүүгээ өмөөрч харамласан үйлдлийг буруутгах үндэслэлгүй боловч энэ нь түүний бусдын эсрэг хүч хэрэглэсэн үйлдлийг нь зөвтгөх үндэслэл болохгүй, иймээс тэрээр хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч ************** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд эмчилгээ хийлгэсэн талаарх 378.000 төгрөгийн баримтыг гаргаж өгснөөс шүүгдэгч ************ нь хохирогч ************ 400.000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ********** нь “шүд гэмтэж хөдөлсөн тул цаашид унавал шүд хийлгэнэ гэх асуудлын талаар мэдүүлсэн байх тул тэрээр цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь *********** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ************танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал /хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ********** овогт *********** ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ