Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

 

2023.01.24                                           2023/ШЦТ/28

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0008

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Н ,

шүүгдэгч Ц.Г , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Г-д  холбогдох эрүүгийн 2239001820401 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Г  нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 60 гэрийн 04-301 тоот хашаанд байрлах өөрийн гэрийн гадна “манай дүүг зодсон” гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч Д.Б-тай маргалдаж улмаас хатуу мохоо зүйлийг зүүн хөл рүү шидэж түүний эрүүл мэндэд нь зүүн хөлний шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Баруун жар 420 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Д-гийн  хоёр далны дунд хэсэгт 3 удаа, зүүн шууны хэсэгт нь 1 удаа тус тус хутгалж түүний эрүүл мэндэд хоёр далны дунд хэсэг, зүүн шууны хэсгүүдийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ц.Г :

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй...хариулахгүй...яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, мэдүүлэг өгсөн... тухайн үед үйлдсэн гэмт хэргээ зөвшөөрөөгүй одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д-ийн  биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... Бэрхэд Б  эгч бид хоёроос мэдүүлэг авсанаас 2-3 хоногийн дараа Б д 180.000 төгрөг өгсөн. Д-д  хохирол төлөөгүй...Д.Н-т яг 1.000.000 төгрөг төлнө гэж хэлээгүй юу ч гэсэн эмчилгээгээ хийлгээд хэд болно тэрийн өгнө гэж хэлсэн... гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н  :

...Намайг хотод байхад аймгийн эмнэлгээс эмч нь дүү чинь хөлөө хугалсан яаралтай хадуулах шаардлагатай гэж ярьсан. Эмч нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй байгаа болохоор манайх эмчилгээ хийх боломжгүй байна гэж хэлээд би том эгчийг дагуулаад ирээд авч явсан. Ор хоногийн 250.000 төгрөгийг төлж эмнэлэгээс гаргасан. Тэгээд бариачид бариулахаар авч яваад Жавдорж гэх хүнд бариулахад эхний хугарсанг нь бариад өгье хөлөө хадуул гэсэн. Очоод хадуулах гэтэл 1.500.000 төгрөгөөр хадна гэсэн. Тэгээд эргэж ирж эмчилгээний мөнгө авахаар Г-той  уулзахад 1.000.000 төгрөгийн өгнө та хэд очоод эмчилгээ хийлгэж бай гэсэн. Тэгээд буцаад явсан. Очоод эмчилгээ хийлгэх гэсэн боловч эрүүл мэндийн даатгал төлөөгүй болохоор эмчилгээ хийлгэх гэхээр төлбөр мөнгө нь өндөр байсан болохоор эмчилгээ хийлгээгүй. Эхний ээлжинд бариулцан учраас юу ч гэсэн хэд хоног хараад үзье гайгүй болчих байх гээд наадмын дараа Жавдорж гэх хүн ирээрэй гэсэн. Тэгээд наадмаар Бэрхэд 2-3 өдөр байж байгаад Г-той  уулзах гэтэл байхгүй хөдөө явсан байсан болохоор уулзаж чадаагүй буцсан. Тэгээд Жавдоржид бариултал бороолоод эдгэж байна одоо хадахгүй байх гэсэн. Би өөрийнх нь хэлснээр эмчилгээний зардлыг нь авмаар байна. Би өөрөө тэтгэвэрт байдаг, хувиараа ажил хийдэг учраас наашаа цаашаа явсан зардлыг авмаар байна. Гомдолтой байна. Өөрийнх нь өгнө гэсэн 1.500.000 төгрөг мөн явсан бинзений зардал нийт 2.000.000 төгрөг авмаар байна... Баримт байхгүй... эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 250.000 төгрөгийн баримт, ирсэн бинзений зардал 102.000 төгрөг, өмнө нь ирэхдээ бас энэ хэмжээний мөнгөөр бинзен хийж ирсэн байгаа...Г гэх хүнтэй дүүгээ гэмтсэн байхад уулзаж байсан. Тухайн үед эмчилгээгээ хийлгэж бай тэр мөнгийн өгье гэсэн...тэгээд би хот явсан очоод залгахад өгнө эгч хөдөө явцан байна ирэхээр нь өгнө гэж хэлээд алга болсон. Дахин залгахад аваагүй холбогдоогүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2239001820401 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ц.Г ын 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчим “манай дүүг зодсон” гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч Д.Б-тай маргалдсаны улмаас хатуу мохоо зүйлийг зүүн хөл рүү шидэж түүний эрүүл мэндэд нь зүүн хөлний шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №490 дугаартай ...Д.Б-гийн  биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №715 дугаартай

...Д.Б-гийн  биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

хохирогч Д.Б-гийн  ...Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны оройн 20 цагийн орчим Онио гэх айлд ортол хүмүүс архи уугаад сууж байхаар нь тэр архинаас нь уулцаад би гэр рүүгээ явсан. Гэрийн хашааны хаалганы гадаа хашаа руугаа орж байтал манай хашаанд гэр барьж амьдардаг Ц.Г ын гэрийн хааалга онгорхой байсан. Гэрийн хаалга нь онгорхой байсан тул хартал Г гэрийнхээ хойморт байх орон дээрээ сууж байхаар нь Г-д хандаж манай дүү Хүрэлбаатарыг чи зодсон байна лээ би цагдаад хэлнэ гэхэд Г гэрээсээ гарч ирээд нэг хатуу зүйлс над руу шидэж миний зүүн хөлний шилбэ хэсгийн хугалсан. Тухайн үед миний хөл өвдөж юугаар над руу шидсэн талаар харж чадаагүй. Г миний хажууд ирээд над руу шидсэн зүйлээ аваад гэрийнхээ зүг явсан яг хаашаа явсныг би харж чадаагүй. Би хашааны үүдэнд байсан Г-ын хөх өнгийн машины хажууд хөл өвдөөд газар суусан. Тэгээд миний хөл гишгэж болохгүй мөн босож чадахгүй болохоор нь орилсоор бөгсөөрөө гулгаж яваад хашааны баруун урд очоод сууж байтал Хатанбаатар гэх хүн ирсэн.Тэгээд яасан асуухад нь би Г үл мэдэгдэх зүйл над руу шидэж хөлийг маань хугалчлаа гэж хэлсэн.Тэгээд манай  төрсөн дүү Ганбаатарыг Хатанбаатар орилж дуудсан тэр үед Ганбаатар манай хашааны зүүн талд ойрхон явж байсан юм байна лээ.Ганбаатар ирээд яасан талаар асуугаад болсон асуудлыг мэдээд гар утсаараа эмнэлэгт дуудлаг өгсөн.Тэгээд удалгүй эмнэлэг болон цагдаагийн алба хаагчид ирсэн. Тэгээд мэс засалын эмч Энхтулга эмч газар дээр нь үзлэг хийж бэрх тосгоны эмнэлэгт дээр чиг мод барьж боогоод шууд Хэнтий аймгийн төв эмнэлэгт хүргэж өгсөн. Би Хэнтий аймгийн эмнэлэг дээр 2 эмчлүүлж хэвтсэний дараа манай төрсөн эгч Н   Гэнэмаа нар Улаанбаатар хотоос ирж намайг аваад 2 хоногт эмчлүүлсний төлбөр гэх 250.000 төгрөгийг төлж эмнэлэгээс гаргасан. Би 2 эгчийн хамтаар Хэнтий аймгаас Бэрхэд тосгонд ирээд бариач Жавдорж гэх хүнд бариа хийлгээд 1 хоноод Улаанбаатар хот намайг аваад явсан. Би Улаанбаатар хотод эгч нарындаа ээлжилж байж байгаад хөл маань арай гайгүй болоод өнөөдөр Бэрхэд бариулахаар ирсэн... Би огг уулзаагүй. Намайг ирэхэд хөдөө явсан гэж байсан. Бид нарыг Бэрхэд орж ирж байхад машинтайгаа замд зөрсөн тэгээд ирээгүй бид буцаад явсан. Хэзээг нь мэдэхгүй манай эгч Н тэй Г гар утсаар холбогдож та Б  эгчийг гомдолгүй гэж гарын үсэг зуруулж чадах уу асуусан байсан. Г өөрөө бие асуусан болон эмчилгээ яасан огт холбогдоогүй... Г манай хашаанд буух газаргүй гээд манай хашаанд хамт амьдардаг миний дүү Хүрэлбаатар бэр Нэргүй нар буулгасан тэр үеэс хойш Г-нд бэрхийн архи уудаг хүмүүс цуглаад архи уудаг болсон би тэр асуудлыг нь хэлээд Г-той  хэрүүл маргаан болдог байсан. Би Г-г хашаанаас нүүх талаар олон удаа хэлж хэрүүл маргаан болж байсан... Би тэр талаар мэдэхгүй байна Г гэрээсээ ууралж гарч ирээд хоёр гараараа үл мэдэх зүйл миний хөл рүү шидсэн тэгээд миний хөл эвгүй болох үед миний хажуунаас шидсэн зүйлээ ирж аваад явсан яг ямар зүйлийг нь мэдэхгүй байна гадаа харанхуй болсон байсан... Би Г-д гомдолтой хөлийг маань хугалсан. Мөн эмчилгээнд ямар нэгэн төлбөр төлөөгүй... /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Б-гийн  ...Би Ц.Г  гэх хүнийг танина. Манайхтай нэг хашаанд амьдардаг хүн байгаа юм. Ц.Г  гэх хүн нь манай хашаанд 2021 онд гуйж байж нүүж ирсэн. Ц.Г  нь миний хөл рүү хатуу зүйл шидээд гэмтээсэн... Би эмнэлэгт 200.000 орчим төгрөг зарцуулсан болохоор түүнийгээ нэхэмжилж байна... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Д.Хүрэлбаатарын ...2022 оны 05 дугаар сарын 02-ны оройн 21 цагийн орчим эхнэр Нэргүй бид хоёр гэртээ байхад гаднаас манай хашаанд амьдардаг Ц.Г  манай гэрт орж ирээд хашааны гадаа Б  хөлөө хугалчихсан сууж байна намайг хөлийг маань хугалчлаа гэж хэлээд байна гэж хэлээд гарсан. Тэгээд эхнэр бид хоёр гэрээс гараж харахад манай төрсөн эгч Б  нь хашааны баруун урд талд газар сууж байсан. Би хашааны дээгүүр харсан.Тэгээд удалгүй эмнэлэгийн машин ирж Б гийн хөлийн үзээд бэхэлгээ хийсэн байх тэгээд өргөж суулгаад аваад явсан.Тэгээд эмч нар нь хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан байна аймгийн төв авч явна гэж хэлсэн. Би эмнэлэгт араас очоогүй. Манай эгч Б  архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ их уурлаж агсан тавьдаг араас нь эмнэлэгт очвол намайг хөөж туугаад агсан тавих байх гэж бодоод очилгүй гэртээ үлдсэн...Б  эгч манайх хоёр нэг хашаанд амьдардаг. Б  эгч ганцаараа жижиг байшинд амьдардаг. Өнгөрсөн намар манай хашаанд Г гэх залуу хүүгийнхээ хамтаар манай хашаанд гуйж буугаад одоог хүртэл хамт байгаа. Гэрэлт- Одтой манай эгч Б  харилцаад байдаггүй архи уухаараа Г-г хашаанаас хөөгөөд өөр газар очиж гэрээ барь гэж хэлж агсан тавьдаг байсан... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үед гэртээ байж байгаад таталж өгч унаад орны толгой мөргөөд нүд хавдсан одоо хөхөрчөөд зүгээр болж байгаа... Би мэдэхгүй надтай тохитой уулзаагүй. Хөлөө гэмтээсний дараа манай хоёр эгч болох Н , Гэнэмаа нар Улаанбаатар хотоос ирж Хэнтийи аймгийн төвөөс эгч Б г эмнэлэгээс авч Бэрх тосгонд манай гэрт ирээд манай ээжийн хэрэглэж байсан авдар, ширээ нарыг аваад явсан.Тухайн үед Б  эгчтэй юунаас болж хөлөө гэмтээсэн талаар ярилцаж чадаагүй. Одоо Улаанбаатар хотод Б  эгч хөлөө эмчлүүлээд эгч Н ийн гэрт байгаа гэсэн... /хх-ийн 26 дугаар хуудас/,

гэрч Г.Нэргүйн ...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай хадам эгч Д.Б  нь 13 цагийн орчим манай хашаагаар архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байдалтай орж ирсэн. Хашаанд орж ирээд манай гэрийн хаалга өшиглөж мөн манай хашаанд гэрээ барьж амьдардаг Ц.Г ын гэрийн хаалгыг өшиглөж манай хашаанаас гэрээ аваад зайлаарай гэж агсан тавьж байгаад гараад явсан. Үдээш хойш 16 цагийн орчим намайг гэртээ хоол хийж байхад мөн Д.Б  нь хашаанд орж ирчихсэн орилж хашиграад писданууд минь манай хашаанаас зайлаарай гэж орилж байгаад чимээгүй болсон хаашаа явсныг мэдэхгүй байна. Тэгээд оройн 21 цагийн манай хашаанд гэрээ барьж амьдардаг Ц.Гэрэл-Од манай гэрт орж ирээд танай эгч Б  хашааны гадаа хөлөө хугалчлаа гээд сууж байна гэж хэлсэн. Би ганцаараа хашааны гадаа гарч хартал хашааны хаалганы баруун урд Б  нь хөлөө хугалчлаа гээд газар сууж байсан.Тухайн үед Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би яасан талаар асуухад хуцаад бай чамд ямар хамаатай юм бэ гэж хэлж байсан. Б гийн хажуу талд Б гийн төрсөн дүү нь Ганбаатар хамт байсан эмнэлэгт түргэн дуудаад хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд эмч ирж үзээд гар утсаар мэс засалын эмч Тулгаа эмчийг түргэний машинтай дуудаж үзээд эмнэлэг аваад явсан.Тэгээд удалгүй Бэрхийн эмнэлэгээс аймгийн төв эмнэлэг аваад явсан байсан. Б г анх хашааны урд хөлөө хугалчлаа гээд сууж байхад Хатанбаатар гэх хүн олж хараад дүү Ганбаатарт нь хэлж түргэн дуудсан юм байна лээ... Тэр өдөр Б  нь архи согтууруулах ундааны зүйл өглөөнөөс хойш уусан архины хамааралтай хүн. Г-г манай гэрт орж Б гийн хөл хугарсан талаар хэлэхээс 30 минутын өмнө Б  нь манай хашаанд байх өөрийнхөө амьдардаг жижиг байшинд орж байгаа нь гэрт байхад сонсогдож байсан. Тэгэхээр нь би Б г унтахаар орж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд удалгүй хөл нь хугарсан байсан. Өөрийнхөө жижиг байшинд орж байсан болохоор хөл нь зүгээр байсан байх... Намайг гэрт байхад Б  нь орилж хашгарч байгаа нь огт сонсогдоогүй... Анх манай хадам ээжийн нэр дээр байсан хашаа нас барсанаас нь манай нөхөр Хүрэлбаатарын нэр дээр шилжсэн энэ хашаанд нөхрийн эгч Б  жижиг байшинд хамт амьдардаг мөн өнгөрсөн 2021 оны намар Г хүүгийн хамтаар манай хашаанд гэрээ барьж хамт амьдарч одоог хүртэл байгаа. Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г-г хашаанаасаа хөөж манай хашаанаас зайл гэх мэт хөөдөг. Мөн Г-ын гэрийн хаалгыг чулуу тоосго зэрэг гарт нь ойр шидэж хөөдөг. Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөн Б  нь согтуу Г-г хаашаанаасаа хөөж гэрийнх нь хаалга үүдийг саваад гүйгээд байсан. Тэр үед Г гэртээ байсан... /хх-ийн 30 дугаар хуудас/,

гэрч Д.Ганбаатарын ...2022 оны 05 дугаар сарын 02-ны оройн 21 цагийн гэрээсээ дэлгүүр явах замд Т.Хантанбаатар гэх хүн таарч танай эгч Д.Б-гийн  хөл нь шилбэ хэсгээрээ хугарчихсан хашааныхаа баруун урд сууж байна гэж хэлсэн.Тэгэхээр нь би очиж харахаар хашааных нь баруун урд очиход Д.Б-гийн  зүүн талын хөл нь шилбэ хэсгээрээ хугарч хажуу тийшээ болсон мөн цус гарч өмдийг нь нэвтэрсэн байдалтай харагдаж байсан. Юу болсон талаар асуухад Ц.Г  юм шидэж хөлийг маань гэмтээсэн гэж хэлсэн тэхээр нь би та согтуу байна ш дээ Г юмаар шидэж хөлийг чинь гэмтээсэн юм уу гэж дахин асуухад тиймээ би худлаа хэлээгүй гэж хэлсэн. Яг ямар юм шидэж хөлийг чинь гэмтээсэн юм гэж асуухад нэг төмөр юм байсан гэж хэлсэн Г гэрийнхээ үүдэнд гарч ирээд Б  эгчийг хашааны хаалгаар орж байгаад хэрүүл хийсэн гэсэн тэр хэрүүүл нь манай дүү Хүрэлбаатарын нүдийг Г цохиж хөхрүүлсэн гэж Б  эгч хүнээс сонсоод тэр талаар хэлэхэд Г гэрийн хаалга онгорхой байсан гэрээсээ гарч хөл рүү төмөр зүйл шидээд гэмтээчихээд төмөр зүйлээ хажуунаас ирж аваад явсан гэж Б  эгч надад хэлсэн. Би тухайн үед Б  эгчийн хөлийг үзүүлэх гэж эмнэлэгийн дугаарыг авч дуудлага дуудаж эмчид үзүүлсэн. Удалгүй мэсийн эмч Тулгаа ирээд Б  эгчийн хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан байна гээд хөлийг нь барьж байгаад тэгшлэж байгаа харагдсан.Тэгээд хөлийг нь чиг барьж боогоод эмнэлэг аваад явсан. Эмнэлэг дээр очоод удалгүй Хэнтий аймгийн төв эмнэлэг аваад явсан байсан... Манай эгч Б  дүү Хүрэлбаатар нарын хамт амьдардаг 60 гэрийн 04-301 тоот хашаанд Г нь өнгөрсөн оны хавраар буусан ямар учиртайг нь мэдэхгүй гэрээ барих газаргүй гэхээр нь дүү Хүрэлбаатар түүний эхнэр Нэргүй нар буулгасан байсан... Б  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Намайг анх очиход эгч Б  нь ганцаараа сууж байсан зүүн хөлний шилбэ хэсгээрээ хажуу тийшээ болчихсон.Мөн эмч ирж үзэх үед Г харагдаагүй.... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

гэрч Д.Н  ийн ...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн эмнэлэгээс над руу залгаж 2022 оны 05 дугаар сарын 02-нд танай дүү болох Д.Б  нь хөлөндөө гэмтэл аваад Бэрх тосгоноос хүргэгдэн ирээд 2 хонож байна. Та нар ирж аваад хот аваачиж хагалгаанд оруулах шаардлагатай байна гэж хэлсэн. Танай дүү Д.Б д эрүүл мэндийн даатгал байхгүй тул эмчилгээ хийхэд хүндрэлтэй байна гэсэн. Тэгэхээр эгч Гэнэмаагийн хамтаар Хэнтий аймаг орж дүү Б г авч Бэрх тосгоны байриач Жавдорж гэх хүнд үзүүлзэд Улаанбаатар хот эмчилгээ хийлгэхээр аваад явсан. Би тухайн үед дүү Д.Б гаас юу болсон талаар асуухад би архи уугаад гэртээ орох гээд хашаа руу ортол түүний хашаанд нь түр гэрээ бариад амьдарч байсан Г гэх залуу Б тай хэрүүл хийж байгаад үл мэдэх хатуу зүйлээр өөрийн гэрийнхээ хаалганы орчмоос Б гийн зүүн хөлний шилбэн тус газарт шидэж хугалсан гэж хэлсэн. Тэгээд би Б г Хэнтий аймгийн эмнэлэгээс гаргаж аваад Бэрхийн Жавдорж бариачид үзүүлээд буцахдаа Б гийн хөлийг хугалсан гэх Г гэх залуутай уулзахад Г нь тохиролцож болох уу эгч ээ та Улаанбаатар хот Б г авч яваад үзүүлээд хэдэн төгрөгний зардал гарах уу хэлээрэй гээд гар утасны дугаар болох 88770661 гэсэн дугаар өгч тэмдэглүүлсэн. Улаанбаатар хотод очоод Б г гэмтэлийн эмнэлэгт үзүүлээд эрүүл мэндийн даатгалгүй болохоор мөнгөөр шилбэний ясанд төмөр бэхэлгээ хийж хадана гэхээр нь Г гэх залуутай өөрийнх нь өгсөн 88770661 гэсэн дугаар холбогдож Б гийн даатгалыг нөхөн баглуулж эмнэлэгт хэвтүүлмээр байна гэж хэлэхэд Г хэлэхдээ би эгчтэйгээ уулзаж ярилцаад хэдэн төгрөг аваад таньруу явуулья эгч маань Улаанбаатар хот яваад ирээгүй байна гэж хэлсэн.Тэгээд Бэрх тосгоны төвд бариачид үзүүлээд гэртээ очиж гэмтэлд үзүүлээд мөнгө төгрөггүй улмаас мөн Б гийн хөлийг нь хугалсан Г гэх залуугаас мөнгө хүлээж 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүй гэрээр эмчилгээ хийж байгаад одоог хүрээд байна. Манай дүүгийн хөл нь одоо гишгэж явж байгаа боловч гэмтэл авах үедээ шилбэний арьс мах нь язралт өгсөн шарх нь сайн эдгэрч өгөхгүй байгаа... Г гэх залуу миний гар утсыг аваагүй олон залгаад авахгүй байгаа. Би 2022 оны 07 сарын 06-ны өдөр Жавдорж бариачид Б г хөлийг нь үзүүлэх гэж Улаанбаатао хотоос Бэрх тосгоны төвд ирсэн. Тэгээд Г-той  уулзах гэсэн боловч намайг ирсэн гэж мэдээд хөх өнгийн машинтай уулзахгүй хөдлөөд явсан байсан. Би Г-г нь сайн танихгүй болохоор анзаарч хараагүй харин Б  машин дотроос Г явчлаа гэж хэлсэн.Тэгээд би Бэрх тосгоны наадам үзэж 2022 оны 07 сарын 07-08-ны өдрүүдэд байхад Г Бэрх тосгоны төвд харагдаагүй алга болсон. Г-ын гэр нь манай дүү Б гийн хашаанд байсан огт гэртээ ирээгүй. Харин одоо манай дүүгийн хашаанаас Г нь гэрээ аваад өөр тийшээ нүүсэн байна лээ... /хх-ийн 38 дугаар хуудас/,

гэрч Т.Хатанбаатарын ...2022 оны 05 дугаар сарын 02-ны оройн 21 цагийн орчим Бэрх тосгоны төвд зүүн жар 4-307 тоотод байх гэх гэр хороололын 307 тоотод байх ээж Бурмаагийн гэрээс гараад гэр рүүгээ явган алхаж явхад 4-301 тоотод хашааны баруун талд урагшаа явж байтал миний урдаас хүн мөлхөж яваа харагдсан. Очтол Дашцэрэнгийн Б  байсан яасан талаар асуухад миний хөл гэмтсэн гэж хэлсэн. Яасан талаар нь асуухад Г гэх манай хашаанд байдаг залуу хөлийг маань ийм болгосон гэж хзлсэн.Тэгээд Б гийн хажууд зогсож байтал хойд эгнээнээс нь Б гийн төрсөн дүү болох Д.Ганбаатар гэрийн хашаанаас гарч байхаар нь би дуудаж танай эгч Б-гийн  хөл нь гэмтсэн мөлхөд явна гэж хэлээд гэр рүүгээ явсан... Б  нь өөрийнхөө хашааны баруун талд хойш хашаагаа дагаад мөлхөж явсан. Намайг харахад Б гийн зүүн хөлний тавхайн хэсэг хажуу тийшээ эргэсэн байдалтай харагдаж байсан тэгээд түүний дүү Ганбаатарт эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд гэр рүүгээ явсан... /хх-ийн 42 дугаар хуудас/,

яллагдагч Г.Г-ын ...Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Н ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн надад холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2239001820401 дугаартай тогтоолтой танилцсан. Би энэ хэргийг үйлдээгүй учраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би энэ удаад мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө... /хх-ийн 74 дүгээр хуудас/,

 

мөн шүүгдэгч Ц.Г ын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Д-гийн хоёр далны дунд хэсэгт 3 удаа, зүүн шууны хэсэгт нь 1 удаа тус тус хутгалж түүний эрүүл мэндэд хоёр далны дунд хэсэг, зүүн шууны хэсгүүдийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 81 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №625 дугаартай ... Ц.Д-гийн биед 2 далны дунд хэсэг, зүүн шууны хэсгүүдийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 146-147 дугаар хуудас/,

хохирогч Д-ийн  ...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Жавхлан эгч, Санжаа эгч, нөхөр Болдоо нарын хамт Г-ын гэрт ороход Ооёо гэх залуу сургуулийн багш гээд нэг хүүхэн нар 0.75 литрийн Хараа архи уугаад сууж байсан. Тухайн архинаас Болдоо бид хоёр уулцсан тэгэхэд Жавхлан, Санжаа багш хүүхэн нар нэг нэг татаад гараад явсан. Тэгтэл 1.2 литрийн савтай нэрмэл архи Г гаргаж ирээд Болдоо, Ооёо бид дөрөв ууж байхад Ооёо харьлаа гээд гараад явсан. Тэгээд удаагүй байхад Болдоог эхнэр Санжаа нь дуудаад аваад явсан. Г бид хоёр үлдсэн нэрмэлээ дуусгаад Мөнхбаярын дэлгүүр орж 0.5 литрийн 3 шил монгол стандарт архи аваад буцаад Г-ын гэрт ирээд ууж байхад гаднаас Хүрэлээ, эхнэр Нэргүйн хамт орж ирээд бид 4 хамт хоёр шил архийг хувааж уугаад Нэргүй, Хүрэлээ хоёр гараад явсан. Би нэлээн согтоод Г-ын гэрийн баруун талаар газар хэвтээд унтахад Г хойд орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд намайг унтаж байхад Г миний баруун гарын бугалганы ар хэсэгт цохиод байхаар нь би босоод гарч яваад зүүн урагш 50 метр орчим зайд байх Болдоогийн гэрт очиход Санжаа эгч надад хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгэхээр нь тэндээсээ зүүн тийш 200 метр орчим газар явж байхад эвдэрхий машины кабен байсан тэрний хажууд очиход миний нуруу хэсгээр хүйт оргиод дотуур хувцас норох шиг болохоор нь гараа хийгээд үзэхэд миний гар дан цус болсон. Тэгэхээр нь би Г-г намайг хутгалчихсан байна гээд өмсөж явсан цамцаа тайлаад цээжээрээ сугалдаргалж боогоод цааш яваад гудамжны үзүүрээс гарахад миний таньдаг Цог, Чулуунхүү хоёр таарсан хөдөөнөөс ирлээ гээд явж байсан. Тэгээд надаас Цог чи яачаад явж байгаа юм бэ гэхээр нь би хүнд хутгалуулчихаад явж байнаа гэж хэлээд салсан. Тэгээд би Базаргүр ахынх руу явж байснаа дэлгүүрээс тамхи авчаад очъё гэж бодоод Мөнхбаярын дэлгүүрийн гадаа очиход Чулуунхүү, Цог хоёр дэлгүүрийн гаднаас баруун тийшээ хөдөө явлаа гээд архи аваад гарч байсан. Тэгээд би тамхи авах гэхэд надад мөнгө байхгүй болохоор нь хойшоо Базаргүр ахынх руу явж байхад цагдаа таараад намайг согтуу яваад байхгүй шүү гар чинь яагаад цус болчоод байгаан гэж асуухаар нь зүгээрээ зүгээр одоо харих гэж байна гээд шууд Базаргүр ахынд очиход гэр нь цоожгүй онгорхой хүнгүй байхаар нь ороод сууж байхад Маамаа Аюур эгч ач охинтойгоо орж ирээд надад чамаас цус гоожоод байна яасан юм эмнэлэг орж үзүүлж оёдол тавиулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнэбат ах орж ирээд надаас хэнд хутгалуулсан юм бэ гэж асуухаар нь би Г намайг дүрчихсэн байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд намайг Маамаа Аюур эгч эмнэлэгт хүргэж өгсөн... Мэдэхгүй ээ намайг гэрт нь унтах гээд хэвтэхэд Г их л ууртай гэрийнхээ будаа агшаагчийг авч чулуудаад л байсан. Хэнд уурлаад байсан юм бүү мэд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон зүйл байхгүй байх гэж бодож байна...Би Г-оос гараад явж байх замдаа Цог, Чулуунхүү хоёртой таарсан гэхдээ бидний хооронд хэрүүл маргаан болсон асуудал байхгүй... Намайг Г хутгалсан би гэрийнх нь баруун талаар газар хана руугаа хараад хэвтэж байхад миний ар нуруунаас цохиод байх шиг байсан. Би тухайн үедээ хутгалуулсанаа мэдээгүй гараараа цохиод байна гэж бодсон...Би гомдолтой байна. Одоо би баруун гараа хөдөлгөхөөр баруун гар талын дал өвдөөд байна. Биеэ үзүүлмээр байна...  /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

хохирогч Ц.Д-гийн ...Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны төвөөс хойд зүгт айлын хадлан хадаж байгаад Бэрх тосгоны төвд ирсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Г гэх залуугийн урд талын айл Болдоо гэгчийн гэрт 1 шил архи ууж байгаад 11 цагийн орчимд Г-ын гэрт Санжаа, Жавхлан гэх хүмүүсийн хамт орж 2 шил архи уусан, түүний дараа надтай хамт Г-нд архи уусан хүмүүс явцгаасан байсан. Харин би Г-ын хамт архи ууж байгаад согтож тасраад гэрийнх нь баруун хананы дэргэд шалан дээр баруун тийш харсан байдалтай унтсан байсан. Гэтэл намайг унтаж байхад хэдэн цагийн үед болохыг нь мэдэхгүй байна. Г намайг бос, яв гэж хэлээд миний нуруу хэсэгт цохиод байх шиг байсан юм. Тэр үед нь би сэргээд би явлаа явлаа гээд л тэдний гэрээс гараад явсан. Намайг гэрээс нь гарч явахад хэдэн цаг болж байсныг мэдээгүй гадаа гэгээтэй байсан. Би Г-ын гэрээс гарахад тэдний гэрт Г ганцаараа байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед би тэдний гэрээс гараад зүүн зүгт чигээрээ алхаж явсан чинь нуруу хэсгээр хүйтэн оргиод, хувцас маань норсон мэт байхаар нь гараа нуруундаа хийгээд үзтэл миний гар дан цус болсон учраас би Г намайг цохиогүй, хутгалсан байна гэж бодоод цамцаа нуруугаараа ороогоод цааш явж байгаад Чука, Цогоо гэх хоёр нутгийн залуутай таарч ийм болчихоод явж байна гэж хутгалуулсангаа хэлсэн байсан. Тэгээд тэр хоёроос салаад Маамаа Аюур эгчийн гэрт нь ороод очиход эгч миний цусыг хараад наадахаа эмнэлэгт очиж оёдол тавиулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Гэтэл удалгүй гаднаас Эрдэнэбат ах орж ирээд надаас хэнд хутгалуулсан талаар асуухад нь би мэдэхгүй гэж хэлсэн. Уг нь би Г-ын гэрт хэт их согтоод унтсан байхад намайг цохих шиг л болсон. Тухайн үедээ би сайн анзаараагүй юм. Харин гэрээс нь гараад Г-д хутгалуулсан гэдгээ мэдсэн гэж ярьсан. Тэгээд л Маамаа Аюур эгч, Эрдэнэбат ах хоёр намайг эмнэлэгт очиж оёдол тавиул гэж заигнаад бид нар эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Ийм л асуудал болсон... Би урьд нь Бэрх тосгонд амьдарч байхдаа танилцсан юм. Тэрнээс биш ямар нэгэн хамаарал байхгүй... Миний ард талд хоёр далны гол хэсэгт хоёр удаа хутгаар хатгасан байсан. Мөн тухайн үед намайг Ц.Г  нь цохих үед нь би эргэж хараад босохдоо зүүн гарынхаа шуу хэсгийг нэг удаа зүсүүлсэн байсан. Би зарим зүйлийг нь ер нь сайн санахгүй байна... Би хоёр хэрэлдэж, маргалдсан асуудал огтхон ч байхгүй... Ц.Г  бид хоёрын дунд ямар нэгэн асуудал үүсгээгүй. Тухайн үед намайг гэрт нь согтуу унтлаа л гэж уурласандаа хутгалсан байх гэж бодож байна. Өөрөөр бид хоёр маргалдаж муудаж байсан удаа байхгүй... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

гэрч Г.Цогийн ...Би тухайн өдөр Уртын гол гэх газар хөдөө мал дээрээ нэг шил 0.5 литрийн Монгол стандарт архи саахалт айлын малчин Чулуунхүүгийн хамт хувааж уугаад Бэрх орж архи авъя гээд хоёулаа хамт ирээд мотоциклоо 71 дүгээр байрны гадаа орхиод төв рүү Мөнхбаярын дэлгүүр орох гээд явж байхад Бэрхийн төвд байдаг гүний худгын баруун талын эгнээнээс миний сайн таньдаг Д цамцаа цээжээрээ боочихсон нуруунаас нь их хэмжээний цус гоожчихсон цээж нүцгэн явж байгаад Чука бид хоёртой худгын баруун урд уулзсан тэгээд чи яагаа вэ гэхэд хүнд хатгуулчаад явж байнаа гээд нэлээн согтуу таараад хальт уулзалдсан. Тэгээд бид хоёрыг урагшаа дэлгүүр явахад Д зүүн хойшоо салаад явсан. Тэгээд Чука бид хоёрыг Мөнхбаярын дэлгүүрээс архи аваад гарч ирэхэд Д дэлгүүрийн гадаа ирчихсэн цусаа гоожуулаад явж байсан. Чука бид хоёр дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн стандарт, нэг 0.33 литрийн монгол стандарт архи аваад бид хоёр мотоцикль руугаа явж байхад манай хүргэн Мөнхбат таараад миний мотоциклыг бариад Чука бид хоёрыг хөдөө гэрт хүргэж өгсөн... Хүнд хатгуулцымаа л гэж хэлсэн яг хэнд гэдгийг хэлээгүй... Бид хоёртой хэрүүл маргаан хийгээгүй би Д-г  сайн танина бид хоорондоо гэмгүй байдаг хүмүүс... /хх-ийн 96 дугаар хуудас/,

гэрч Ж.Чулуунхүүгийн ...Би тухайн өдөр Уртын гол гэх газар малаа хариулаад явж байхад манай саахалтын Цог гэх залуу нэг шил 0.5 литрийн Монгол стандарт архи над дээр авч ирсэн тэр архийг бид хоёр хамт хувааж уучаад жоохон халуураад Бэрх орж архи авъя гээд хоёулаа мотоциклтой Бэрхэд ирээд мотоциклоо 71 дүгээр байрны гадаа орхиод төв рүү Мөнхбаярын дэлгүүр орох гээд явган явж байхад Бэрхийн төвд байдаг гүний худгын баруун талын эгнээнээс миний сайн таньдаг Д цамцаа цээжээрээ боочихсон нуруунаас нь их хэмжээний цус гоожчихсон цээж нүцгэн явж байгаад Цог бид хоёртой худгын баруун урд уулзсан тэгээд Цогоо Д-с чи яачаад явж байгаа юм бэ гэхэд хүнд хатгуулчаад явж байнаа гээд милээн согтуу явж байсан. Тэгээд Цог бид хоёр Д-с салаад дэлгүүр явахад Д зүүн хойшоо ганцаараа явсан араас нь харж байхад хулгын хойд талын хашааны тэр хавиас нэг хүн ирээд хамт цаашаа явах шиг болсон. Тэгээд Цог Мөнхбаярын дэлгүүр орж нэг шил 0,5 литрийн монгол стандарт, нэг шил 0.33 литрийн монгол стандарт архи аваад бид хоёр мотоцикль руугаа явж байхад Цогын хүргэн Мөнхбат таараад мотоциклыг нь бариад бид хоёрыг хөдөө Цогын гэрт хүргэж өгсөн... Хүнд хатгуулцан юмаа л гэж хэлсэн яг хэнд гэдгийг хэлээгүй. Нэг бол би сайн сонсоогүй байж магадгүй... Бид хоёртой хэрүүл маргаан хийгээгүй... Би мэдүүлэг өгнө, би мэдүүлэггээ өмгөөлөгч орцуулахгүй... Бичиг үсэг мэднэ уншиж бичиж чадна... /хх-ийн 100 дугаар хуудас/,

гэрч О.Даваажаргалангийн ...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны үдээс хойш би Санжаа эгчээс юм асуух гээд очиход гэрийнхээ гадаа Санжаа эгч, Жавхлан эгч хоёр байсан тэгээд би тэр хоёртой уулзаад гурвуулаа арын эгнээнд нь байдаг Г гэх айл руу хамт очиход Г гэх залуу ганцаараа гэртээ байж байсан. Тэгээд бид гурав удйлгүй эргээд гараад явсан... Г ганцаараа байсан би сайн мэдэхгүй байна... Би мэдэхгүй байна Г ганцаараа байсан би сайн санахгүй байна... Жоохон уучихсан согтуу байсан... Тэр өдөр манай нөхрийн ажлынхан манай гэрт ирээд би жоохон уучихсан байсан... Хүн ирээгүй л гэж бодож байна. Надтай цуг явсан Санжаа эгчийг Г гэх хүн хоол хийж өгөөч гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд бид гурав удалгүй гарсан... Архи уучихсан байсан болохоор үнэхээр санахгүй байна... /хх-ийн 108 дугаар хуудас/,

гэрч Б.Маам-Аюурын ...Би Хэнтий аймгийн Бэрх тосгоны Хүнсний захад хувиараа худалдаа хийдэг юм. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны орой намайг дэлгүүрээ хаагаад 20 цаг 10 минутанд гэртээ ач охины хамт ирэхэд манайд Д гэх залуу цусаа гоожуулчихсан манайд ганцаараа сууж байсан. Тэгээд би чи яагаа вэ хамаг хувцас чинь цус болсон байна гэж асуухад надад би хүнд хутгалуулчихсан юмаа гэхээр нь хэнд вэ гэж асуухад хэлээгүй. Тэгэхээр нь би чамайг цагдаад хэлнээ гэхэд битгий хэлээрэй хүний муу үзэж яах гээд байгаан гээд байхаар нь би ядаж эмнэлэг орж цусаа тогтоолгож оёдол тавиулхаар юм байна гэхэд би зүгээрээ гээд явахгүй байсан. Тэгэхэд манайд гаднаас Эрдэнэбат орж ирээд Д-тай  юм яриад байх шиг байсан би тэр хоёрыг юу яриад байгааг анзаараагүй. Тэгээд би Д-г  дагуулж яваад эмнэлэгт хүргэж өгсөн... Хоёр далныхаа гол хэсэгт нэг том, хоёр жижиг хутганы шархтай мөн зүүн гарын шуу хэсзгт нь зүсэгдсэн бололтой байсан... Би мэдэхгүй байнаа намайг өөрөөс нь асуухад хүнд хутгалуулчихсан юм гэж хэлсэн, хэн гэдэг хүнд хутгалуулсанаа надад хэлээгүй... Г гэдэг айлд архи уусан гэж ярьж байсан... /хх-ийн 112 дугаар хуудас/,

гэрч Ц.Санжаасүрэнгийн ...Би тухайн өдөр гэртээ байж байхад 12 цаг өнгөрөөгөөд манай арын эгнээнд амьдардаг Г гэх залуу 1 дүгээр ангид сурдаг хүүгээ дагуулаад би гэртээ жоохон ажилтай байна та манай хүүг сургуульд нь хүргээд өгөөч гэж орж ирсэн. Тэгэхээр нь би за гээд хүүхдийг нь хүргэж өгөөд гэртээ ирээд манайд байсан Жавхлан бид хоёр гэрийн гадаа байхад манай зүүн талаас сургуульд ажиллаж байсан Даваажаргалан багш ганцаараа ирсэн. Тэгээд Жавхлан, Даваажаргалан бид гурав Г-ын гэрт очиход ганцаараа сууж байсан. Тэгээд надад хандан та хоол хийж өгөөч гэхээр нь хоол хийх гэтэл будаа агшаагч нь ажиллахгүй байхаар нь танай будаа агшаагч ажиллахгүй байна гэж хэлэхэд энэ эвдэрчихсэн байна гээд гэрийнхээ хаалгаар гадагш шидсэн. Тэгээд хүүхдийнх нь тарах цаг болоод би явж хүүхдийг нь сургуулиас аваад ирэхэд Г та гурав манайд байж байгаарай би гараад ирье гэсэн. Тэгээд нэг их удалгүй Г , Хүрэлээ эхнэр Нэргүйн хамт гурвуулаа орж ирсэн. Тэгээд Жавхлан, Даваажаргалан бид гурав Г-оос гарахад Д гэх залуу бид нартай зөрөөд орж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй... Уугаагүй ганцаараа зурагтаа оролдоод сууж байсан... Анх очиход Г ганцаараа байсан тэгээд Жавхлан, Даваажаргалан бид гурав очсон өөр хүн байгаагүй... Би архи уугаагүй эрүүл байсан... Өдөр манайхаар ороод гарсан. Тэгээд орой харанхуй болж байхад манай хаалгыг Д байна эгчээ гээд согтуу тогшоод байхаар нь би манай нөхөр Болдоо бас согтуу хоёр согтуу хоорондоо таарахгүй байх гээд хаалгаа тайлж өгөөгүй...Хаана  архи уусан талаар нь мэдэхгүй байна өглөө гараад алга  болж байгаад өдөр гэртээ согтуу орж ирээд унтсан...Надад ямар байгаа нь мэдэгдээгүй... /хх-ийн 116 дугаар хуудас/,

гэрч Б.Жавхлангийн ...Би тухайн өдөр хажуу айлынхаа Болдоогынд сууж байхад Санжаа Г-ын хүүхдийг сургуульд нь хүргэж өгөөд гэртээ ирээд Санжаа бид хоёр гэрийн гадаа зогсож байхад зүүн талаас сургуульд ажиллаж байсан Даваажаргалан багш ганцаараа ирсэн. Тэгээд Санжаасүрэн, Даваажаргалан бид гурав Г-ын гэрт очиход ганцаараа сууж байсан тэгээд Санжаасүрэнг та хоол хийж өгөөч гэхээр нь хоол хийх гээд будаа агшаагчинд нь будаа хийгээд махаа хөшиглөж байгаад Санжаасүрэн танай будаа агшаагч ажиллахгүй байнаа гэж хэлэхэд энэ эвдэрчихсэн байна гээд Г гэрийнхээ хаалгаар гадагш шидсэн. Тэгээд хүүхдийнх нь тарах цаг болоод Санжаасүрэн сургууль явж хүүхдийг нь сургуулиас аваад ирэхэд Г та гурав манайд байж байгаарай би гараад ирье гээд гарч яваад нэг их удалгүй Г , Хүрэлээ эхнэр Нэргүйн хамт гурвуулаа орж ирсэн. Тэгээд Санжаасүрэн, Даваажаргалан бид гурав Г-оос гарахад Д гэх залуу бид нартай зөрөөд орж байсан.Тэгээд би шууд гэртээ харьсан... Уугаагуй ганцаараа сууж байсан... Анх очиход Г ганцаараа байсан тэгээд Санжаасүрэн, Даваажаргалан бид гурав очсон өөр хүн байгаагүй... Би архи уугаагүй эрүүл байсан... Жоохон халамцуу болтой байсан... Огт тийм юм харагдаагүй зүгээр явж байсан тийм ч их согтуу байгаагүй... Би Г-нд ороод архи уугаагүй... /хх-ийн 120 дугаар хуудас/,

гэрч Я.Болдбаатарын ...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд арын эгнээнд байдаг Г гэх айлаас тамхи авах гээд ороход Ооёо, Уранцог гэх хоёр залуу Г-той  нэг шил архи уугаад бараг дуусаж байсан. Тэгээд би тэр архинаас нь уулцаад гэрээрээ орчоод Банзаагын дэлгүүр орж нэг шил 0,5 литрийн монгол стандарт архи авч гэртээ хариад ганцаараа уугаад хэд хоног хадланд яваад ядарсан байсан учраас нойр хүрээд унтаад өгсөн. Тэгээд шөнө манайд цагдаа нар ирэхэд нь сэрсэн. Өөр юу болсон талаар мэдэх зүйл байхгүй... Би Д-г  танина манай эхнэртэй нэг нутаг гээд манайхаар орж гарч хоол унд идээд гардаг... Би Д-тай  таараагүй тэр өдөр таархаар ч яваагүй дээ... /хх-ийн 124 дүгээр хуудас/,

гэрч Х.Оюунгэрэлийн ...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны орой Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд дэлгүүрээс тамхи аваад харьж явахад манай гэрийн урьд талд байдаг гүний худгын баруун урд гурван хүн зогсож байхаар нь илүү үглээд очиж явахад манай нутгийн Д гэх хүн нурууных нь араас цус гоожчихсон дээгүүрээ цээж нүцгэн явж байхаар нь яагаа вэ гэж асуухад хүнд хатгуулчихсан юмаа гэхээр нь чи одоо хаачих юм гэж асуусан тэгхэд хойшоо Базаргүр ахынх руу очих гэж явна гэхээр нь би дагуулаад гэрийнхээ баруун талаар хойш нь гаргаж өгөөд өөрөө гэр рүүгээ орсон... Би танихгүй өндөр нам хоёр хүн байсан. Тэгээд намайг очиж явахад цаашаа яваад өгсөн... Надад юм хэлээгүй милээн согтуу байсан. Тэгээд би нурууных нь арыг харахад хутганы нэг том онгорхой нүх байсан өмсөж явсан өмд болон ар нуруу, гар зэрэг нь дан цус болчихсон байсан... Тэр гурав хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл байгаагүй. Гурвуулаа юм яриад зогсож байгаад нөгөө хоёр хүн нь баруун урагшаа явсан харин Д ганцаараа зогсоод үлдсэн. Тэгээд би Д дээр яваад очсон... /хх-ийн 124 дүгээр хуудас/,

гэрч К.Кулбулгүлийн ...Намайг 2022 оны 09-р сарын 15-ны өдөр Эрүүл төв дээр жижүүр эмчээр албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 21 цагийн орчимд Ц.Д 2 далны голд хутгалуулсан байдалтай орж ирсэн. Тухайн үед би анхны тусламж үзүүлж биед нь үзлэг хийхэд хоёр далны голд 2 см орчим гүнтэй хутгалуулсан шархтай, мөн шархны ойр орчимд 2 удаагийн зүсэгдсэн шархтай, зүүн гарын шууны дотор талд 2 см урттай зүсэгдсэн шархтай, даралт ихэссэн байдалтай байсан. Би шархыг нь цэвэрлэж эмчлээд юу болсон талаар нь асуухад муудалцаж байсан 2 хүний дундуур ороод салгах гэсэн чинь намайг хутгалчихсан гэж байсан. Тэгэхээр нь би ямар 2 хүн байсан талаар асуухад хэлэхгүй ээ гээд байсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... /хх-ийн 130 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Г ын ...Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Н ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн надад холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2239000000382 дугаартай тогтоолтой танилцсан. Би энэ хэргийг үйлдээгүй учраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр миний төрсөн болсон юм харин тухайн үедээ би төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй байсан чинь маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө намайг хүү Лхагвасүрэнгийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны баруун жар 420 тоотод гэртэй байхад миний найз Цолмонбаатар, Оюунбат, Уранцог гурав манайд орж ирээд миний төрсөн өдрийг тэмдэглэнэ гэж 1 шил 0.75 граммын шилтэй Хараа нэртэй архи, 1.2 граммын савтай нэрмэл архитай орж ирсэн. Тэгээд бид нар манайд яриад сууж байхад Цолмонбаатар архи уудаггүй болохоор жаахан сууж байгаад гараад явчихсан юм. Харин түүний дараа буюу 09:00 цагийн орчимд манайд Д ах, Жавхлан эгч, Болдоо ах, Санжаа дөрөв орж ирсэн. Тэр өдөр би тэр хэдтэй хамт 1 шил архи, 1.2 литрийн савтай нэрмэл архийг бид нар бүгдээрэй хувааж уугаад дуусгасан. Тэгээд бид нар тараад өдөр нь би хүүгээ сургуульд нь хүргэж өгчихөөд ахиж архи нэмж уухгүй байж байгаад орой 16 цагийн орчимд хүүгээ сургуулиас нь аваад гэртэй ирэх замдаа хүнээр 1 шил 0.5 граммын архийг авахуулаад гэртэй хариад Д ах, Хүрлээ, Нэргүй гэх гурван хүний хамт авахуулсан архийг хувааж, уугаад 17 цаг өнгөрөөгөөд тэд нар манайхаас явсан. Тухайн үед миний хүү гадуур тоглож байгаад хүмүүс явсаны дараа гэрт орж ирсэн. Тэгээд л би хүүтэйгээ хамт гэртэй унтсан... Би дөрөв манай гэрт 0.5 граммын шилтэй архи уухдаа хоорондоо маргалдсан хүн байхгүй. Зүгээр л нэг шил архиа хувааж уугаад л тарсан... Д ах манайд ирэхдээ архи уусан байсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Эрүүл л байсан байх. Харин үдээс хойш 16 цагийн орчимд хүүгээ сургуулиас нь аваад харьж явах замдаа эхлээд Хүрлээ, Нэргүй хоёртой таараад хамт нэг шил юм ууя гэж хэлээд дагуулаад хариж явах замд Д ах тараад тэгээд манайд очисон. Тухайн үед Д ах хүнтэй зүгээр яриад айхтар согтоогүй байсан... Би сайн мэдэхгүй байна. Манайд архи уугаад 17 цагийн орчимд манайхаас гарч явсан юм. Харин би Д хутгалуулсан гэдгийг шөнө манай гэрт цагдаа нар ирэх үед л Ц.Д ахыг бусдад хутгалуулсан гэж мэдсэн... Би Ц.Д ахыг хутгалаагүй, энэ хэргийг би үйлдээгүй. Энэ явдал болсоны дараа нь Санжаа эгч ирэхдээ Оюунгэрэл гэх хүн харсан гэж байна Бадамдорж гэгч нь тэгж ярьж байна... /хх-ийн 160-161 дүгээр хуудас / зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу:

Улсын яллагч Б.Н :

...Шүүгдэгч Ц.Г  нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 60 гэрийн 04-301 тоот хашаанд байрлах өөрийн гэрийн гадна “манай дүүг зодсон” гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч Д.Б-тай маргалдаж улмаас хатуу мохоо зүйлийг зүүн хөл рүү шидэж түүний эрүүл мэндэд нь зүүн хөлний шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Баруун жар 420 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Д-гийн хоёр далны дунд хэсэгт 3 удаа, зүүн шууны хэсэгт нь 1 удаа тус тус хутгалж түүний эрүүл мэндэд хоёр далны дунд хэсэг, зүүн шууны хэсгүүдийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц, харгис, хэрцгийгээр” гэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэм бурууг нотлосон байдал нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд Ц.Г  нь “манай дүүг зодсон” гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч Д.Б-гийн  зүүн хөл рүү хатуу мохоо зүйл шидэж эрүүл мэндэд нь зүүн хөлний шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Д-гийн хоёр далны дунд хэсэг, зүүн шууны хэсэгт нь хутгалж түүний эрүүл мэндэд хоёр далны дунд хэсэг, зүүн шууны хэсгүүдийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шинжээч эмчийн дүгнэлтүүдээр хохирогч Ц.Д-гийн биед хоёр далны дунд хэсэг, зүүн шууны хэсгүүдийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл, хохирогч Д.Б-гийн  биед зүүн хөлний шаант ясны далд хугарал бүхий гэмтэл тус тус тогтоогдсон байна.

Д-ийн  эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгэр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн байна.

Ц.Д-гийн хоёр далны дунд хэсэгт 3 удаа, зүүн шууны хэсэгт нь 1 удаа нийт 4 удаа тус тус хутгалж “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” нь санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг гэмт хэрэг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учрах шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Дээрх шинжээрээ бусад ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгагддаг ба Ц.Г ын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б  нь гэмт хэргийн улмаас 200.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн түүний хууль ёсны төлөөлөгч унааны зардалд 103.000 төгрөг, эмчилгээний зардалд 250.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Ц.Г  хохирогчид 180.000 төгрөг төлсөн гэх, мөн хохирогч Б  200.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт хавтаст хэрэгт байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наранчимэгийн гаргаж өгсөн баримтын хүрээнд нийт 350.000 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Хохирогч Ц.Д нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Ц.Г  нь хохирогч Ц.Д-д  төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Ц.Г ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Г ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад анх хохирогч Ц.Д-г  анх  К.Кулбулгүл гэх Бэрх тосгоны эмч үзэж эмчийн тодорхойлолт бичээд тодорхойлт дээр үндэслээд шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн тодорхойлолт дээр “далны нурууны хэсэгт 3 удаа, зүүн шууны хэсэгт нь 1 удаа зүсэгдсэн гэх шарх нь эмчийн тодорхойлолт тодорхой тусгагдсан байгаа. Мөн К.Кулбулгүл эмчээс мэдүүлэг авсан байгаа. Энэ эмчийн тодорхойлолтыг үндэслээд 4 удаагийн үйлдэлээр үүссэн байна гэдэг нь тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол хор уршигтай холбоотой баримтаа цуглуулж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх дүгнэлтийг,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н  :

  ...Байхгүй... гэх мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ:

  ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож яллах дүгнэлт үйлдэж ирсэн байна. Миний үйлчлүүлэгч шүүх хуралдаанд маргахгүй өөрийнхөө хийсэн үйлдэлд дүгнэлт хийж мэдүүлсэн. Тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх улсын яллагчтай санал нэг байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч 200.000 төгрөг нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн баримтыг гаргаж өгөөгүй байсан ба тэр хохирлын баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаан гаргаж өгсөн байх тул 352.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзэж байна. хохирогчийн мэдүүлэгээр 1.500.000 төгрөгийг өгнө гэж мэдүүлээгүй, мөн шүүгдэгч Ц.Г  нь гарсан эмчилгээний зардлыг төлнө гэж мэдүүлсэн болохоос 1.500.000 төгрөг төлнө гэж мэдүүлээгүй байх тул 1.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.

  Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож яллах дүгнэлт үйлдэж ирсэн байна. Холбоглсон гэмт хэрэгт гэм буруугийн хувь маргаангүй. Зүйлчлэлийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хэргийн хөнгөрүүлэх үндэслэл байна.  Шинжээчийн дүгнэлтэд “Ц.Д-гийн биед 2 далны дунд хэсэг, зүүн шууны хэсгүүдийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан байна. Улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаглсан шиг хоёр далны дунд хэсэгт 3 удаа, зүүн шууны хэсэгт нь 1 удаа нийт 4 удаа тус тус хутгалж гэж байх ба шинжээчийн дүгнэлтэд хэдэн удаа юуны улмаас гэсэн зүйл тусгагдаагүй. Хохирогчийн мэдүүлэг шинжлэн судлуулсан. Хохирогч өөрөө согтуу байсан, тухайн үйл явдлыг сайн сандаггүй, хутгалсан л юм шиг байна лээ гэх эргэлзээтэй мэдүүлэгүүд байгаа. 2 удаа хажууд нь зүсэгдсэн шарх гэх ба 1 удаагийн үйлдлээр давхар үүсгэгдэх нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Зүсэгдсэнг 1, 2, 3, 4 гэж тоолоод шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байгаа. Дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байхад миний үйлчлүүлэгчийг Ц.Д-гийн хоёр далны дунд хэсэгт 3 удаа, зүүн шууны хэсэгт нь 1 удаа гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгэр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн шинжийг агуулж байна гэсэн нь нотлогдоогүй байна. Хавтаст хэрэгт гэрчүүдийн мэдүүлэгээр хохирогчид миний үйлчлүүлэгч гэмтэл учруулсан талаар байгаа болохоос биш тухайн гэрчийн мэдүүлэгээр хэдэн удаа гэсэн зүйлийг нотлодоггүй. Зүсэгдсэн шарх гэдэг нь хутгалсан гэсэн үг биш. Иймд “онц харгис хэрцгийгээр” гэсэн нотлогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол хор уршигтай холбоотой баримтаа цуглуулж иргэний хэргийн шүүхэд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байнаД-ийн  биед эмч анхны тусламжийн үзлэг хийсэн ба мэдүүлэгт “...хоёр далны голд 2 см орчим гүнтэй хутгалуулсан шархтай, мөн шархны ойр орчимд 2 удаагийн зүсэгдсэн шархтай, зүүн гарын шууны дотор талд 2 см урттай зүсэгдсэн шархтай...” гэсэн байгаа гэтэл зүсэгдсэн шархийг хутгалуулсан шарханд тоолоод  онц хэрцгийн аргаар гээд яллах дүгнэлт үйлдээд байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогч Ц.Д-гийн шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй гэх хүсэлтэд “....Ц.Г  нь харгис хэрцгий үйлдэл гаргаагүй болно...” гэсэн тодорхойлолт ирүүлсэн байна. Иймд онц харгис хэргийгээр үйлдсэн нь хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү... ...  гэсэн дүгнэлтийг,   

 

шүүгдгч Ц.Г :

  ...байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Г ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Г  дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Ц.Г ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй. Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Тус гэмт хэрэг гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Дээрх хүндрүүлэх шинжүүдээс “онц харгис хэрцгийгээр” гэсэн шинжийг хуулийн нэр томьёоных нь хувьд “хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн ” зэргийг хамааруулан ойлгож хэрэглэнэ.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ц.Г  нь хохирогч Д.Б  болон хохирогч Ц.Д нарын биед хүч хэрэглэн халдаж, гэмтээх, сэдэлт, санаа зорилгоор хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн гэмтэл буюу хүндэвтэр, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн “онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн шинжийг хангасан байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учирсан хүндэвтэр, хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Ц.Г ын  гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-гийн  биед биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал бүхий хөнгөн хүндэвтэр хохирол учирсан,

хохирогч Ц.Д-гийн биед 2 далны дунд хэсэг, зүүн шууны хэсгүүдийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаан дээр шинээр 353.000 /гурван зуун  тавин гурван мянга/ төгрөгийн баримт гаргаж, мөн эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Г оос нэхэмжилнэ гэжээ.

           

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж нэхэмжилсэн 353.000 /гурван зуун  тавин гурван мянга/ төгрөгийг хангаж, шүүгдэгч Ц.Г оос гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Харин баримтгүйгээр нэхэмжилсэн 2.000.000 төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Н :

....Шүүгдэгч Ц.Г ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Яллагдагч Ц.Г  нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 60 гэрийн 04-301 тоот хашаанд байрлах өөрийн гэрийн гадна “манай дүүг зодсон” гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч Д.Б-тай маргалдаж улмаас хатуу мохоо зүйлийг зүүн хөл рүү шидэж түүний эрүүл мэндэд нь зүүн хөлний шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Баруун жар 420 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Д-гийн хоёр далны дунд хэсэгт 3 удаа, зүүн шууны хэсэгт нь 1 удаа тус тус хутгалж түүний эрүүл мэндэд хоёр далны дунд хэсэг, зүүн шууны хэсгүүдийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц, харгис, хэрцгийгээр” гэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “онц, харгис хэрцгий аргаар”, 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх шинжийг агуулж гэмт хэрэг үйлдсэн байна.    

Шүүгдэгч өмнө нь 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан ба яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

Шүүгдэгч Ц.Г ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны тамгын газарт хийлгэх саналтай байна.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-гийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан 350.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, мөн хохирогч Ц.Д-д  төлөх төлбөргүй болохыг дурдах,

Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгчээс гаргуулах зардалгүй.

Шүүгдэгчид 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн, хураан авсан эд зүйлгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н  :

...байхгүй... гэх мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ:

...миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаагүй. Шүүгдэгч Г нь эмнэлгийн хяналтад байдаг, мөн бага насны хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг  торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Хэрэв шүүхээс торгох ял, зорчих эрхийг хязгаарлах оногдуулвал хамгийн багаар нь тогтоож өгнө үү. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулвал эрүүл мэндийн шалтгаанаар Хэнтий аймгийн төвд ирж үзүүлж хяналтанд ордог нөхцөл байдлуудыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулах ялыг нэмж нэгтгэн хамгийн бага ялаар тогтоож өгнө үү... гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.Г :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Г од хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тооцсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 420 /дөрвөн зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж тус тус үзсэн.

 

Дээрх гэмт хэрэг тус бүрт нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзээд

шүүгдэгч Ц.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Ц.Г од шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239001820401 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Г  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

       Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

   36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

         зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-д  шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр наймаас дээшгүй цагаар, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны Засаг даргын Тамгын газарт эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-д  оногдуулсан долоон зуун хорь цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

6.  Шүүгдэгч Ц.Г-д  шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-оос  нийт 353.000 /гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч СФ66110602 дугаарын регистртэй, Д.Н-т олгосугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н   нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгч Ц.Г-оос  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн 2239001820401 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН