| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2019/00162/И |
| Дугаар | 103/ШШ2019/00174 |
| Огноо | 2019-05-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2019/00174
2019 5 22 103/ШШ2019/00174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүргийн 7 дугаар хорооны 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 12а байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Г., нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Г.ай 2015 оны 2 дугаар сард танилцаж, тус оны 9 дүгээр сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр охин С. төрсөн. Гэтэл хамтын амьдралын хугацаанд Г. нь архинд донтох өвчтэй байсан гэдгийг 2015 оны 11 дүгээр сараас мэдэгдэж эхэлсэн. Энэ байдал даамжирсаар гэртээ, үр хүүхдийнхээ хажууд үргэлжилсэн олон хоногоор байнга архи ууж, агсам согтуу тавьж зодох, амь насанд халдахыг завдах үйлдэл гаргах, айлган сүрдүүлэх, эд хогшил эвдэх зэрэг нь эрүүл, согтуу удаагийн үйлдлүүдэд нь 5 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч шийдвэрлүүлж байсан. Гэр бүлийн гишүүд нь архинаас гарах эмчилгээ хийлгэхийг байнга шаарддаг боловч хүлээж авдаггүй, Шар хадны донтолтын клинект хоёр удаа хэвтэн эмчлүүлж, сэтгэл зүйн хичээлүүдийг заалгасан боловч хүлээж аваагүй. Мөн өдөр бүр мөрийтэй покер тоглох, 7 хоногт 2 удаа хоногоор гарч тоглох гэх мэт муу зуршилтай, Багануурт мөрийтэй тоглоомчдын сүлжээ үүссэн, тоглохдоо хэдэн саяар мөрийтэй тоглодог. Мөн гэр бүлдээ сарын цалин орлогоо өгдөггүй, санхүүгийн хараат байлгадаг, гэр бүлээс гадуурх дотно харилцааг олон удаа үүсгэж байсан ч би хүүхдийнхээ төлөө, хоёр талын аав, ээжийн нэр хүндийг хайрласандаа тэвчиж ирсэн. Эцэст нь хүүхдээ эрүүл, аюулгүй, хэрүүлгүй, муу зуршилгүй, амгалан тайван орчинд өсгөж хүмүүжүүлэх ёстой гэдгээ ухамсарлан 1 нас 11 сартай хүүхдээ аван Г.аас тусдаа амьдарсан. Охиндоо тэтгэмж өгөөч гэж хүсдэг боловч огт зөвшөөрдөггүй, чамд мөнгө хангамж өгөөд байх шаардлагагүй, чадахгүй, бүгдийг өөрөө болго, надтай мөнгөний талаар битгий ярь гэх мэтээр надад л мөнгө өгөх гэж байгаа мэт хандлага гаргадаг. Хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шийдүүлээгүй байсан болохоор хааяа Г.аар охиндоо хувцас авахуулах удаа гарч байсан. Сүүлдээ охинтойгоо холбоо барих нь багасаж, миний facebook хаягийг блок хийсэн. Хамтран амьдрагч эмэгтэйтэй болсон гэдгээ Г. надад хэлсэн, тэр эмэгтэй нь хүүхдээ тэжээх чадваргүй, арчаагүй, чи надаас мөнгө авах уу?, хүүхдээ өгчих би тэжээе, хүүхдийн үсний найр, хүүхэд өвдсөн зэргээр битгий шоу хийгээд бай гэх зэргээр доромжилдог. Г.ын эцэг, эх нь ын одоо амьдарч байгаа байрыг манай хүүхдийг төрөхөд бидэнд бэлэглэлээ гэж хэлсэн боловч бидний нэр дээр шилжүүлээгүй, тийм боломжоор хангаж байгаагүй. Биднийг салах үед ын эцэг, эх нь бид хоёрт амьдрах гэр орон байхгүй тул тус байранд амьдрах хэрэгтэй гэж захиж байсан боловч Г. байрыг орхиж яваагүй тул би охинтойгоо хамт Улаанбаатар хот руу шилжиж 1 өрөө байрыг сарын 500.000 төгрөгийн түрээс, ус, цахилгаан дулааны мөнгө төлөн амьдарч байна. ын амьдарч байгаа дээрх байрны лизенгийг миний бие үргэлжлүүлэн төлөх байдлаар, эсвэл охин г насанд хүрэх үед нэр дээр нь шилжүүлж өгөхөд ын эцэг, эхийн зүгээс зөвшөөрнө гэдэгт найдаж байна. Аав нь охиндоо дан ганц хүүхдийн тэтгэлэг өгчихөөд болно гэж ойлгож болохгүй ээ, ганц бие эмэгтэй хүн, хүүхэд ганцаараа өсгөнө гэдэг хэцүү байдаг, цаашид хүүхэддээ хэрэгцээ шаардлага гарсан үед нь тусалж дэмжээд явмаар байна. Энэ хүн надаас салаад хамтран амьдрагчтай болсон. Би энэ хүнтэй хүүхэдтэй холбоотой асуудал ярих гэхээр хамтран амьдрагч нь ай яриулахгүй, утсыг нь булааж аваад өмнөөс нь ярьж, мэссэж бичээд хүүхэд чинь мөнгө өгч чадахгүй, тэтгэлэг ч төлж чадахгүй гэж хэлдэг болсон. Хамтран амьдрагч нь хүүхдээ тэжээж чадахгүй бол бид хоёрт өг гэж хүртэл хэлж байсан. Энэ хүн хүүхэд өсгөх нь байтугай өөрийгөө ч авч явж чадахгүй, гэртээ тогтохгүй байнга архи уугаад явчихдаг. нь эхээс хоёулаа, төрсөн ганц дүү нь хөгжлийн бэрхшээлтэй, бас хөгшин эмээ нь байдаг, хамтран амьдрагч эмэгтэй нь өөрөө 3 дугаар ангийн хүүхэдтэй байж хүүхдээ орхичихоод ыг дагаад гэрт нь амьдраад байгаа, өөрийнхөө хүүхдийг харж чадахгүй хүн манай охиныг харж чадахгүй. Манай охин аавтайгаа уулзчихаад ирэхдээ ааваасаа салж чадахгүй, байнга аавыгаа нэхээд уйлаад маш хэцүү байдаг. Би энэ хүнтэй аль болох охиноо уулзуулмааргүй байна. Байрны хувьд зүгээр нэхэмжлэлдээ бичсэн болохоос нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд охин С.г миний асрамжид үлдээж, эцэг Г.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ худлаа зүйл их бичсэн байсан. Бидний хувийн амьдрал энэ хүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байхаа, яривал ярих зүйл их л байгаа. Би охиноо ээжийнх нь асрамжинд үлдээж, охиндоо тэтгэмжийг нь төлнө, хүүхдийн тэтгэлгээс бусад зардлыг өнөөдрийг хүртэл өгөөд л явж байгаа. Энэ хүн надаас сална гээд машин, гэрийн эд хогшлоо бүгдийг нь аваад явсан, тэр бүгдэд би маргаан үүсгээгүй, үнэхээр энэ хүн хүүхдээ тэжээгээд аваад явж чадахгүй бол би охиноо өсгөөд аваад явчиж чадна. Намайг гэртээ тогтохгүй байнга архи ууж, тоглоом тоглодог гэж тайлбарлаж байна, тэр байдлыг хэн үүсгэдэг вэ? гэдгийг бодох хэрэгтэй. Энэ хүн дэндүү ааш авиртай, сонин хүүхэн, байнга хэрүүл хийж намайг харааж зүхэж гэрийнхээ эд хогшлыг хагалж, хэмхэлдэг. Би тэгээд өөдөөс нь уурлахаар намайг цагдаад удаа дараа барьж өгсөн. Би эмэгтэй хүнээс тийм авир гарахад нь эхлээд гайхаж байсан боловч сүүлдээ дасан зохицсон. Би архи уугаад согтуу гэртээ ордог ч гэр орондоо агсан согтуу тавьж үзээгүй, энэ хүн намайг согтуу унтаж байхад хүртэл гар хөлийг минь хүлчихнэ, бас намайг зоддог байсан, энэ хүний ааш авираас болж сүүлдээ гэртээ орохоос хүртэл дургүй хүрдэг юм байна лээ гэх мэт яривал ярих зүйл их л байна, гэхдээ энэ яриаг ингээд дуусгая. Би охиныгоо ээжийнх нь асрамжинд үлдээж тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г. холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч Б., хариуцагч Г. нар нь 2015 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр охин С.г төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь Энхсүндэр өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, 1101000 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хамтран амьдрах хугацаанд зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байна.
Хариуцагч нь охин С.г өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч тэтгэлэг төлөх болон хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Г.аас тэтгэлэг гаргуулж охин С.г тэжээн тэтгүүлэх, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин С.г эх Б.******* асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Г.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/12 тушаалаар тогтоосон 217.900 төгрөгөөр тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамж 106.068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин ын г эх Б.******* асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Г.ын г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Г.аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106.068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т сугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ