Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2021/0011/З |
Дугаар | 128/ШШ2021/0471 |
Огноо | 2021-07-09 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2021/0471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргы хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдыг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралды 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаар,
Нэхэмжлэгч: Д овогтой Н /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Т овогтой Д О /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжийн Д.О*******д холбогдох хэсгээс 56 м.кв давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргы хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдд: Нэхэмжлэгч Б.На гуравдагч этгээд Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралды нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Газар ашиглуулах тухай 302 дугаар шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 0******* хороонд үйлчилгээ эрхлэх зориулалтаар 56 м.кв газрыг ашиглалтдаа авч, улмаар 2002 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргатай газар ашиглах гэрээ байгуулж, тус газарт дэлгүүр ажиллуулах зорилгоор барилга барьж, 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас улсын бүртгэлийн ******* дугаартай Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* дүгээр гудамжны ******* хаягт 56 м.кв дэлгүүрийн барилгыг ашиглах эрхийн гэрчилгээг авсан.
Гэтэл миний ашиглаж, эзэмшиж байсан газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй давхардуулан Нийслэлийн Засаг дарга 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А/495 дугаар захирамж гаргаж, марг бүхий тус Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* дүгээр гудамжны *******од байрлах 56 м.кв газрыг иргэн Д.О*******ы өмчлөлд шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэрийн улмаас миний хууль ёсны эрх, ашиг ноцтой зөрчигдөж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/495 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гэтэл өөр иргэнд миний үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрын өмчлөх эрхийг олгохдоо шалгахгүйгээр шийдвэрлэсэн нь илт хууль бус байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан 2002 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0105 дугаар газар ашиглах гэрээний эрх дуусгавар болсон талаар өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргаас нэг ч удаа мэдэгдээгүй байгаа тул иргэн Б.Н******* олгосон газрын хууль ёсны эзэмшигч мөн гэж үзэж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа д*******а хандсан ба хамгийн сүүлд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэлээ гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжаар Д.о*******д холбогдох 693 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн ******* хороо, Жаргалантын эх, 1-******* хаягт 56 м.кв газрыг Д.О*******д давхцуулж өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Миний бие 2002 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хан-Уул дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулан, хуулийн дагуу авч, дэлгүүр нээн ажиллуулж байсан. Тухайн үед 4 жилийн хугацаатай газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгосон.
Гуравдагч этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгохдоо миний эзэмшлийн байшин барьж, үйл ажиллагаа явуулж байсан газрыг давхардуулж олгосон. Өнөөдрийг хүртэл Нийслэлийн Засаг дарга болон зохих газруудаас миний эзэмшлийн газрыг аваад, өөр хүнд шилжүүлж байна зэрэг юу болж байгааг мэдэгдээгүй. Дэлгүүрийн байшин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гуравдагч этгээд хашд дэлгүүрийн барилгатай нуруу нуруугаар нь нийлүүлж барьсан байшинтай ба Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд 693 м.кв бүхий газар эзэмшүүлэхдээ миний эзэмшлийн 56 м.кв газрыг давхардуулан олгосонд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2002 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4 жилийн хугацаатай газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авсан бөгөөд 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг гэрчилгээ хүчин төгөлдөр үйлчилж, үйл ажиллагаа явуулж байхад Нийслэлийн Засаг дарга надад мэдэгдэлгүй, гуравдагч этгээдэд миний эзэмшлийн газрыг оролцуулан 693 м.кв газар олгож ашиглуулан, өмчлүүлсэн газрын маргтай байна. 2003 онд газар давхардуулж олгосон. Хүний эзэмшлийн газар дээр би дур мэдэн ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ авч, хууль бусаар үйл ажиллагаа явуулаагүй. Иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтуудад Хан-Уул дүүрэг, ******* хороо, Жаргалантын эх, 1-******* гэсэн тухайн үеийн хаяг хэвээрээ байдаг.
Миний бие 4 хоног гуравдагч этгээдийн гэрт амьдарч байгаад гуравдагч этгээдийн хашд таван ханатай гэрээ нүүлгэн барьж, ээж, дүү, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч байсан. Анх хашдаа буулгаж, гэрийнхээ хажууд байлгаж, байшин бариулан маш сайхан ааштай байсан ч д*******а нь байшинд хөрөнгө мөнгө з*******лгүйгээр хувьдаа өмчлөх зэргээр маргалдан амьдрах аргагүй болж явсан. Энэ талаар гуравдагч этгээдтэй маргалдах асуудал байхгүй. Барьсан байшингийн суурьт ногдох 56 м.кв газрыг давхардуулан олгосон асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай маргтай байна.
Дэлгүүрийн байшин нь гуравдагч этгээдийн хаш дотор байшингийн хананд нь тулгаж барьсан. Байшингийн зарим хэсэг нь хашы гадна талд, ихэнх нь дотор талд орсон. Тухайн үед хашд нь гэрээ барин амьдарч байсан нь үнэн. Амьдарч байх үедээ байшин бариулахдаа хоёр өрлөгчин хөлсөлсөн. 2002 онд барьсан барилгадаа 2005 он хүртэл амьдарч байсан. Тухайн үед би одоо байгаагаас илүү урагшаа гаргаж барих гэж 7 хорооны хорооны Засаг даргаас зөвшөөрөл авах гэтэл үүнээс илүү гаргаж болохгүй гэсэн тул хашаас 1 м илүү догол гаргаж барьсан.
Газар эзэмших, ашиглах эрхээ сунгуулаагүй. А банкинд 2004 онд байшингаа барьцаалж зээл аваад, төлж чадалгүй байшингаа чөлөөлж өгөх хэрэгтэй болсон. Үйл ажиллагаагаа зогсоож, А банкинд 10 жил дэлгүүрийн түлхүүрийг өгсөн. Тэр хугацд би 2018 он хүртэл хөдөө байсан. 2019 онд миний Х банкны орох г*******х эрхийг хаасан тул банканд тодруулахаар очтол үл хөдлөх эд хөрөнгийн талаар асууж, та улсын бүртгэлд бүртгэлтэй байшинтай, захиран зарцуулах эрхтэй байна гэж хэлсэн. Би зээл аваад, зээлээ төлж чадалгүй шүүхийн шийдвэрээр өөрийн барьсан байшинг үнэлүүлж, А банкинд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өгсөн гэдгээ хэлсэн. Хаш дотор нь гуравдагч этгээдийн байшинтай нь залгаа байшин барьж, газар эзэмших, ашиглах эрх авсан гэдгээ мэдэж байсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч д*******ах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Н******* 2002 онд газар ашиглах гэрчилгээ олгож, улмаар Д.О*******д Нийслэлийн Засаг даргын 2003 оны А/495 дугаар захирамжаар 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлөгч хүү, охины хамт өмчлөх шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжаар хамтран өмчлөгчийг хасч, гуравдагч этгээд Д.О*******д өмчлүүлсэн. Марг бүхий Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамж нь Монгол Улсын иргэний газар өмчлөх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21, 31 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн гарсан эрх зүйн зөрчилгүй, хуульд нийцэж гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй захиргы акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдд гаргасан тайлбартаа: Д.О******* би одоо 68 настай, багаасаа өвчилсөөр бие сул болсноос өөрт заяасан о******* ухаа бүрэн ашиглаж чадаагүй ч улсдаа үнэнч шударгаар хөдөлмөрлөж, гэр бүлийнхээ хувцаснуудыг оёж, ганц өөрийнхөө цалингаар айл гэрийнхээ амьдралыг авч явсан, төр засаг төрүүлсэн үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж амьдарсан нэгэн эх хүн болохоо үүгээр баримтаар нотлохыг оролдлоо. 22 жил эзэмшин ашиглаж амьдарсан хуулийн дагуу өмчилж авсан хашыхаа газрын асуудлаар шүүхэд дуудагдсанаас болж маш их хямарсан.
2004 оны 3 дугаар сарын дундуур манай хашы үүдэнд 1 машин 21 цагийн үед ирж зогсоод 23 цаг болсон ч явахгүй болохоор нь би охинтойгоо хамт гэрээс гарч очиход машинд Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Д.Б*******, ажилтан Б.Б нар нийт 4 залуу байв. Б.Б надад ... н.У, Б.Н*******нчимэг н*******ас газар ашиглах гэрчилгээг хурааж авах гэж тэднийг ирэхийг хүлээж байна... гэсэн. Хэд хоногийн д*******а би Хан-Уул дүүргийн Газрын албанд очиход Б.Б ...тэднийг олоод газрын гэрчилгээг хураагаад авчихсан гээд гэрчилгээг надад үзүүлээд, ямар ч марг үүсэхгүй гээд дүүргийн Засаг даргын 49 дүгээр захирамжийн хувийг өгсөн.
2005 онд А банкны өмгөөлөгч н.Насанжаргалтай уулзахад надад Б.Н*******нчимэгийн банкнаас авсан 6,500,000 төгрөгийн зээлийн материалуудыг үзүүлэхэд түүнд дэлгүүрийн гэх байшинг 4 ам бүлээрээ өмч болгон бичүүлсэн үл хөдлөхийн гэрчилгээний хууль эх хувь хавсаргасан байснаас нэг хувийг хуулбарлан өгсөн. Ийнхүү Б.Н******* одоо надаас булааж авах гээд байгаа газар, үл хөдлөх хөрөнгийг түүний гэж батлах нэг ч үндсэн эх хувь баримт байхгүй болохыг би өөрийн биеэр баталж байна. Үндсэн баримтгүйгээр мэдсээр байж, шүүхэд нэхэмжлэл гаргасна*******а Б.Н*******нчимэг өөрийнхөө ямар увайгүй болохоо нотоллоо.
Миний бие Б.Н*******нчимэгийн залилан мэхлэх, завшиж, үрэгдүүлэх, гүтгэж, гүжирдэх, гут доромжлох, бул авах, х*******ах... гэсэн атгаг хорон санаа, сэдэл үйлдлүүдийн хохирогч болсоор 20 жилийг үзэж байна.
Б.Н*******нчимэг оршин суугаа хаягаа өөрийн оршин суугаа газраар бүртгүүлэхгүй хууль зөрчиж, 2013 оны дуустал байсан. 2013 оны 5 дугаар сард дэлгүүрийн гэх байшингийн талаарх маргыг эцэслэн шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хандахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд аваагүй, өргөдлөө хавсарган хүргүүлсэн...
Миний амьдарч байгаа хоёр давхар байшин 240 м.кв талбайтай, 56 м.кв дэлгүүрийн байшингийн талбайтай нийлээд 300 орчим м.кв болж байгаа. 300 м.кв-аар дэлгүүрийн байшинг оруулаад үл хөдлөхөд бүртгүүлсэн. 1999 онд барьсан хашаа тэр хэвээрээ байгаа.
Хан-Уул дүүргийн 0******* хорооны Жаргалантын эхийн 01-0******* хашы газрыг 1999 оноос хүү Э.Бийн нэрээр эзэмшиж, ашиглаж байгаад 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний нэр дээрх газар өмчлүүлэх шийдвэр ирсэн. Увс аймгаас Эрдэнэ, Улбаатар хотод шилжиж явсаар байргүй амьдарсан надад төрөөс үнэгүй олгосон газар нь охинд минь үлдэх өв, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр байртай болох боломж юм. Иймд төрөөс өмчилж авсан миний хувийн өмчийн газрыг, ариун цаг хөдөлмөрөөрөө барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг минь бүрэн бүтнээр надад үлдээх шийдвэр гаргаж өгнө үү. гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/495 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы явцад 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай захирамжийн Д.О*******д холбогдох 693 м.кв газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, өнөөдөр 2011 оны 625 дугаар захирамжийн Д.О*******д холбогдох хэсгийн 56 м.кв давхцсан хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамж нь Д.О*******, Э.Б нарын 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран өмчлөлөөс хасуулах тухай хэлцлийг баталгаажуулсан захирамж ба уг захирамжийн 3 дахь заалтаар өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн нэр бүхий 304 өрхийн газрын бүртгэлийг 3 дугаар хавсралтаар өөрчилсүгэй гэсэн байх бөгөөд мөн хавсралтын 278 дугаарт Д.О*******ы нэр дээр газар өмчлөлийг өөрчилж бүртгэсэн байгаа нь нотлогдож байна.
Тухайн үед Геодези зураг зүйн газарт гуравдагч этгээд өргөдөл гаргаж байсан ба өргөдлийн дагуу ирсэн хариуд нэхэмжлэгч Б.Н*******нчимэг болон гуравдагч этгээд Д.О******* хоёул байшингийн өмчлөх эрхтэй байгаа тул хүсэлтийг түдгэлзүүлье, үл хөдлөх эд хөрөнгийн асуудлаар шүүхэд хандана уу гэсэн. Гуравдагч этгээд байшин барихад хамтран тал хөрөнгийг нь гаргасан гэдгээ тайлбарлаад, нэхэмжлэгч Б.Н******* холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх гэсэн ч хаяг нь тодорхойгүй, хайгаад олоогүй. Нэхэмжлэгч гуравдагч этгээдийн газар дээр хаш дотор нь байшингийнх нь нэг ханыг оролцуулан байшин барихдаа Барилгын тухай хуулийн дагуу заавал хөршөөсөө зөвшөөрөл авах ёстой гэсэн байдаг ч огт хэлэлгүй нэхэмжлэгч өөрийн нэр дээр газрын ашиглах эрхийн гэрчилгээ болон дэлгүүрийн барилгадаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсныг хууль зөрчсөн гэж үзэж байна.
2002 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө 2002 оны ******* сарын 17-ны өдөр Д.О*******д газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ гарсан байсан. 2011 онд улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан. Дэлгүүрийн байшин нурсан байсныг гуравдагч этгээд сүүлд сэргээж зассан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдүүлэх гэтэл гуравдагч этгээд Д.О******* нэхэмжлэгч Б.Н*******нчимэгийг хайгаад олоогүй тул нэхэмжлэлийг хүлээж авалгүй 2021 он болсон. 2011 онд улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан. Иргэний хуулиар эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг 10 жил ашиглах юм бол өмчилж болно гэсэн заалтыг ашигласан гэж бодож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралды хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болон мэтгэлцээнээс үзэхэд гуравдагч этгээд Д.О******* 56 м.кв газрыг өөрийн эзэмшлийн газар гэж маргаж байна. 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын 302 дугаартай захирамжаар иргэн Б.Н******* 56 м.кв газар ашиглуулах шийдвэр гарсан байна. Тэгэхээр шүүх хуралды мэтгэлцээнээр 2001 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч Б.Н*******нчимэг нөхөр н.Угийн хамт орох оронгүй гэж гуравдагч этгээдээс гуйсанд, зөвшөөрөн нэхэмжлэгчийг хашдаа хамт амьдруулж, хамт амьдрах үедээ төсвөө хэмнэх зорилготой болон ашгаа хуваах тохиролцоотой хамтран гуравдагч этгээд Д.О*******ы байшингийн нэг ханыг оролцуулан дэлгүүр барьсан. Ингэхдээ Д.О*******д хэлэлгүй түүний хаш дотор хамтран барьсан дэлгүүр болон түүнд ногдох 56 м.кв газрыг нэхэмжлэгч өөрийн нэр дээр бүртгүүлж, газар ашиглах эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсныг гуравдагч этгээд 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болгуулахаар Газрын харилцаа геодези зураг зүйн газарт хандахад, тус газраас 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2908 дугаартай албан тоотоор хариу ирсэн. Нэхэмжлэгч нөхрийн хамт тухайн хаягт байхгүй байсан тул, хаяг тодорхойгүйн улмаас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Геодези зураг зүйн газраас үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд Д.О*******, Б.Н*******нчимэг нарын хамтран барьсан байшин учир шүүхэд энэ асуудла*******а хандана уу гэсэн хариу ирсэн байдаг.
Гуравдагч этгээд Д.О*******ы хашд нэхэмжлэгч Б.Н******* давхардуулан газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 49 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 302 дугаартай захирамжаар иргэн Н******* 4 жилийн хугацаатай олгосон газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгож, ажлын хариуцлага алдаж, газар давхардуулан олгосон ажилтан н.Бид хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Нэхэмжлэгч Б.Н******* гуравдагч этгээд Д.О*******ы хаш дотор газар давхардуулаад олгосныг Хан-Уул Газар зохион байгуулалтын алба шалгаж тогтоосон. Нэхэмжлэгч газар ашиглах эрхийг түрүүлж 2002 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр авсан гэдэг боловч 2002 оны ******* сарын 17-ны өдөр газар ашиглах гэрээг Э.Б, Д.О******* нартай байгуулчихсан байсан. Нийслэлийн Засаг даргын 2002 оны ******* сарын 09-ний өдрийн 314 дүгээр захирамжийн дагуу газар ашиглах гэричлгээ олгож, гэрээг байгуулсан гэрээ байдаг.
Нэхэмжлэгчийн үйлдэл хууль бус байсан ба 2004 оноос хойш газар, үл хөдлөхөө ирж ашиглаагүй. Нэхэмжлэгч барилгаа барихдаа стандартын дагуу бариагүй учраас дээвэр нь нурсан. Тухайн хорооны Засаг дарга энэ тухай А банкинд энэ айлын цонх дээвэр нурж, архичид луйварчид орогог газар боллоо гэж бичиг явуулсан байдаг. Нэхэмжлэгч гуравдагч этгээдтэй маргалдсаны улмаас тухайн газраас явсан гэж дурдсан. Тухайн үед маш олон хүмүүс ирж мөнгө нэхдэг байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирж мөнгө нэхдэг, хаш дээр нь байнгын шаардах хуудас наасан байсан учраас олон хүний өр зээлийг төлөлгүй тэднээс зугтааж, марг бүхий газраас явсан. Байшингаа эргэж тойрч байсан гэж дурдсан ч 2018 он хүртэл хөдөө байсан гэж ярьснаар нотлогдохгүй байна. Анхны тайлбартаа 2018 онд хотод орж ирээд маргы талаар мэдсэн гэж ярьсан. Мөн хүчингүй болгуулах гэсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 625 дугаартай захирамж нь хамтран өмчлөлөөс хасуулах тухай захирамж юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захирамж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н*******нчимэг нь өөрийнх нь өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө бүхий ашиглах эрхтэй 56 м.кв газар дээр давхцуулан өмчлүүлсэн үндэслэлээр Д.О******* нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн. Засаг даргын 2003 оны А/495 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы явцад хамтран өмчлөгч хасагдаж өмчилсөн газрыг гэр бүлийн 1 гишүүнд шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжийн Д.О*******д холбогдох хэсгийн 56 м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилж тодруулсан тул энэ шаардлагаар хэргийг хянан хэлэлцлээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд д*******ах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Н*******нчимэгийн тухайд Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* дүгээр гудамжны ******* хаягт гуравдагч этгээд Д.О*******ы хашд түүний амьдардаг 2 давхар байшинтай залгаж буюу ханыг нийлүүлэн 56 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай 1 давхар байшин барьсан үйл баримттай нэхэмжлэгч, гуравдагч этгээд талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Н*******нчимэг нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 302 дугаартай амины хашаа бүхий иргэдийн бичиг баримтыг шалган үзэж газар ашиглах гэрчилгээ олгохыг газрын албанд зөвшөөрсөн захирамжийн дагуу 2002 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанаас 56 м.кв газар ашиглах эрхийн 0105 дугаартай гэрчилгээг 4 жилийн хугацаагаар авч, үүнийгээ үндэслэн дэлгүүрийн 56 м.кв байшинг 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ******* дугаартайгаар өмчлөлдөө бүртгүүлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0062680 тоот гэрчилгээ авчээ.
Гэтэл үүнээс өмнө Хан-Уул дүүрэг ******* хороо Яармаг 500 м.кв хэмжээгээр амины орон сууц барих зориулалтаар гуравдагч этгээдийн хүү Э*******ын Бт эзэмшүүлэх гэрээг 1999 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн ГХҮХХБ-ын алба Нийслэлийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргы 1991 оны 10******* шийдвэрийг үндэслэн байгуулж, бүртгэлийн 8020/003*******т бүртгэж, орчны тойм зургийг үйлдэж уг бүртгэлийн дуга*******ар баталгаажуулсан[1], мөн Нийслэлийн Засаг даргын 2002 оны ******* сарын 09-ний өдрийн 314 дүгээр захирамжийн дагуу гуравдагч этгээд Д.О*******, түүний хүү Э.Б нарт 625 м.кв хэмжээгээр амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн 8020/003*******тай гэрчилгээг 2002 оны ******* сарын 17-ны өдөр олгож, мөн өдөр газар ашиглах гэрээ байгуулж 8020/003*******т бүртгэж, газрын баталгаат хэмжээг тогтоосон акт үйлдсэн[2] байдаг.
Гуравдагч этгээд Д.О*******, хүү Э.Б, охин Э.Ю******* нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг ******* хороо Жаргалантын 1 дүгээр гудамжны задгай ******* хаягт 700 м.кв хэмжээгээр тухайн газрыг хамран өмчлүүлж, газар өмчлүүлэх шийдвэр олгож, улмаар газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжаар хамтран өмчлөгчдийг хасаж, Д.О*******д 693 м.кв хэмжээгээр өмчлүүлж, мэдээллийн сангийн нэгж талбарын 18635304091956 дугаартай Хан-Уул дүүрэг ******* хороо Жаргалантын эх 1 дүгээр гудамж ******* хаяг бүхий 693 м.кв газрыг Д.О*******ы өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2206005942 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000073079 дугаар гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгч нь ийнхүү хамтран өмчлөгч хассан 2011 оны 625 дугаар захирамжийн Д.О*******д холбогдох хэсгийг түүний ашиглах эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй газрыг давхцуулан өмчлүүлсэн үндэслэл зааж өөрийн ашиглах эрхтэй гэх, үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй 56 м.кв газартай давхцалтай хэсгийг нь хүчингүй болгуулахаар маргадаг.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т газар ашиглах, эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглаж, эзэмшиж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага газар ашиглах, эзэмших хүсэлт гаргахад тавигддаг. Б.Н*******нчимэгийн 2002 оны 9 дүгээр сарын 29-нд газар ашиглах эрхийн гэрчилгээгээр ашиглах эрх авсан 56 м.кв газар нь 1999 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2002 оны ******* сарын 17-ны өдрийн газар ашиглах эрхийн гэрчилгээгээр гуравдагч этгээд Д.О*******ы хүүгийн хамт ашиглах эрх авсан байсан 8020/003*******тай гэр бүлийн хэрэгцээний хашы газартай давхцалтай, хаш дотор нь байшинтай нь залгаа байршдаг үйл баримтад талууд маргаагүй бөгөөд ийнхүү бусдын ашиглалтад байгаа газарт давхцуулан ашиглах хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн нь Газрын тухай хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байжээ.
Д.О******* 2002 оноос 2004 онд Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн газрын марг таслах комисс, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, тус дүүргийн ******* хорооны Засаг дарга нарт гомдол гаргаснаар Хан-уул дүүргийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр захирамжаар Яармагийн ******* хорооны нутагт Жаргалантын 1-ийн задгайн ******* иргэн Д.О*******ы хашд иргэн Б.Н******* давхардуулан газар ашиглах эрхийн гэрчилгээ бичиж олгосон дүүргийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 302 дугаартай захирамж, иргэн Б.Н******* 4 жилийн хугацаатай олгосон газар ашиглах 0105 дугаартай гэрчилгээг хүчингүй болсонд тооцож[3], ажлын хариуцлага алдаж иргэний хашы газар дээр өөр иргэнд газар ашиглах гэрчилгээ бичиж олгосон ажилтан Б.Бид арга хэмжээ авч мэдэгдэхийг Газрын албаны даргад даалгаж, энэ талаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2004 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1-288 тоот албан бичгээр Д.О*******д хариу мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл бусдын ашиглах эрхтэй, сууцаа барьж амьдран сууж буй газар дээр давхцуулан ашиглах эрх олгосон үндэслэлээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэр хууль бус байсан болох нь тогтоогдож, захиргы байгууллага газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Нэхэмжлэгч Б.Н*******нчимэг нь Д.О*******ы хашд барьсан байшинд 2005 оноос амьдраагүй, байшинг А банкинд зээлийн барьцд тавьсан, 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байшин өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байгааг мэдсэн гэх бөгөөд тэрээр 2019 оны 8 дугаар сарын 28-нд Хан-Уул дүүргийн Газрын албанд үл хөдлөхийн гэрчилгээтэй байрны газрын зөвшөөрөл хүсч хандсан, мөн 2020 оны 9 дүгээр сарын 07-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2003 оны 495 дугаар захирамжаар газар давхардуулан өмчлүүлсэн талаар гомдол гаргасанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 07/5619 тоотоор өмчлөх эрхийг хүчингүй болгох эрх олгогдоогүй, шүүхэд ханд гэх хариуг өгсөн, улмаар шүүхэд нэхэмжлэлээ гарган маргажээ.
Б.Н******* газар ашиглах эрх олгосон захирамж, гэрчилгээг хүчингүй болгосноор газар давхцуулан өмчлүүлсэн гэж үзэхээргүй болсон бөгөөд бусдын эзэмшил, өмчлөлийн газар дээр барилга барих, түүнтэй холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулсан тул Д.О*******ы хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлсэн шийдвэр, хамтран өмчлөгчийг хассан шийдвэр нэхэмжлэгч Б.Н*******нчимэгийн үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг хууль бусаар зөрчөөгүй байна.
Тиймээс ч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16/3221 тоотоор бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргыг шүүх шийдвэрлэнэ хэмээн хариу өгсөн, харьяаллын хувьд иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ.
Иймд захиргы байгууллагын дээрх шийдвэр, үйл баримтуудаар Д.О*******ы 1999 онд газар ашиглуулах гэрээгээр ашиглах эрх авч, амьдарч байсан хашд Б.Н******* газар ашиглах эрх давхцуулан олгож, улмаар уг шийдвэрээ хууль бус болохыг тогтоон захиргы байгууллагаас хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул Д.О*******д газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамж болон хамтран өмчлөгч хассан 2011 оны 625 дугаар захирамжийн холбогдох хэсэг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 31 дүгээр зүйлийн 31.1.4, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н*******нчимэгийн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжийн Д.О*******д холбогдох хэсгээс 56 м.кв давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргы хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА