| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00326/И |
| Дугаар | 103/ШШ2019/00175 |
| Огноо | 2019-05-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2019/00175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, сургалтын төлбөрийн тавин хувь 1.750.000 төгрөг, 1 өрөө орон сууцны үнийн тавин хувь 16.500.000 төгрөг нийт *******.*******50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0******* оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******01******* онд Б.ай танилцаж, *******015 оны 5 дугаар сарын *******-ны өдөр охин Н. төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хамт амьдрах хугацаанд Б. нь байнга архи ууж, цалин хөлсөө нууж, ар гэр, үр хүүхэддээ ямар ч халамжгүй байсны улмаас маргаан үүсч бид тус тусдаа амьдарч байгаа болно. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул охин Н.г эх С. миний асрамжид үлдээж, эцэг Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, охин гийн өдөр өнжүүлэх ангийн 1 жилийн сургалтын төлбөр 3.500.000 төгрөгийн 50 хувь болох 1.750.000 төгрөгийг эцэг Б.аас гаргуулах, охиноо эрүүл, аюулгүй орчин нөхцөлд сурч боловсрох, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор *******019 оны 3 сарын 1*******-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, *******5 байрны ************** тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 33 сая төгрөгөөр худалдан авсан. Иймд 1 өрөө орон сууцны 50 хувь болох 16.500.000 төгрөг нийт *******.*******50.000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч С. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би ******* хүүхэдтэй, ай суухаас өмнө нэг хүүтэй байсан. Манай аав миний хүүд зориулж Багануур дүүргийн *******5 дугаар байрны 46 тоот байрыг *******0******* онд худалдаж авч өгсөн. Би ай суугаад энэ байранд амьдрах гэсэн боловч аав хүлээн зөвшөөрөөгүй. Би энэ байранд анхнаасаа амьдарч байгаагүй, намайг шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэснээс хойш манай аав хүүд зориулж авч өгсөн байраа буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Би ай 6 жил хамт амьдарсан, хамтран амьдарч байхдаа эгчийнхээ байрыг түрээслэж амьдарч байсан. Одоо манай эгч гадаадаас ирж байрандаа амьдрах гэж байгаа. Эгч гадаадаас ирчих юм бол би охинтойгоо амьдрах газаргүй болох гээд байгаа учраас охиндоо зориулж Багануур дүүргийн 3 дугаар хороо, *******5 дугаар байрны ************** тоот байрыг худалдаж авсан. Уг байрыг 33 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд дүү 33 сая төгрөг зээлж хүүнд нь 3 сая төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулж зээлсэн мөнгөөрөө авсан. эцгийнхээ үүргийг биелүүлэхгүй, *******0******* оны ******* сараас хойш хүүхэдтэйгээ холбоогүй, утсаар залгахаар утсаа таслаад байгаа. Манай хүүхдэд орон байр чухал байна. өөрөө цалин сайн авдаг байж энэ мөнгөн дээр маргаад байгааг ойлгохгүй байна. Надтай олон жил хамт амьдарчихаад хүүхэддээ юу ч өгөхгүй гэж хэлж байгаад гомдолтой байна. Манай хүүхэд өдөр өнжүүлэхэд явдаг байсан. Хүүхдээ өдөр өнжүүлэхэд явдаггүй гэж өчнөөн маргаан хийж өдөр өнжүүлэхийн удирдлагатай хүртэл очиж уулзсан байсан. Өдөр өнжүүлэхэд очиж уулзахдаа өөрөө орохгүй гадаа нь үлдчихээд дүүгээ ******* удаа оруулж хэрүүл маргаан хийлгэсэн байсан. нь надтай зүгээр утсаар ярьж чадахгүй дандаа бичлэг хийж ярьдаг, нэг удаа хүүхэдтэйгээ уулзчихаад 500 төгрөгийн соруултай ундаа авч өгчихөөд өөр юу ч авч өгөөгүй байсан хүнтэй би юу ярих бэ, би өнөөдөр үр хүүхдээ бодоод шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэх гээд 1 жил гаруй хугацаанд явж байна. Банкнаас 10 сая төгрөгийн зээл аваад дүүдээ машин авч өгч байсан. надтай суугаад сайхан амьдарна гэж амлалт өгөөд байхаар нь хүүхдийг нь хүртэл гаргасан байхад хүүхэддээ 1 өрөө байрны тал мөнгө гаргаж өгч чадахгүй маргаад явж байх гэж энэ хүн өөрөө хотод ******* өрөө байр худалдаж авсан, тэр байранд нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч амьдарч байгаа байх, би өмч хөрөнгөө нуугаад байгаа зүйл байхгүй, манай хүүд аав байр авч өгсөн. Тэрнээс биш тэр байр миний байр бишээ. Аав шүүхэд маргаан үүссэн гээд манай хүүд авч өгсөн байраа буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, манай хүүг ******* насанд хүрэхээр уг байрыг хүүгийн нэр дээр шилжүүлнэ гэсэн. нь хөдөө уурхайд ажилладаг, өндөр цалин авдаг, охиндоо байр авч өгнө гэж хэлж байсан. Одоо охинд амьдрах орон байр хэрэгтэй байна. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, асрамж тогтоолгох, cургалтын төлбөрийн тавин хувь 1.750.000 төгрөг, 1 өрөө орон сууцны үнийн дүнгийн 50 хувь 16.500.000 төгрөг нийт *******.*******50.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч ахыг надад байр авч өгсөн гээд тайлбарлаж байх шиг байна, надад ямар ч байр авч өгөөгүй, намайг хаана яаж амьдарч байгааг шалгуулмаар байна. Энэ хүн худлаа хэлээд намайг гүтгэж байна. Нэхэмжлэгч хүүхдийн асрамж, тэтгэлэг, өдөр өнжүүлэхийн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хүн өөрөө байртай байж байргүй гэж шүүхэд худлаа нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ******* хоногийн дараа өөрийнхөө байрыг бусдад шилжүүлсэн байсан. Энэ хүн өөрөө байртай байж, байргүй гэж манай ахаас байрны тал мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хүн байр авахдаа дүүгээсээ 33 сая төгрөг зээлсэн гэж хэлж байгаа боловч энэ нь үнэмшилгүй байна. Манай ахыг хөдөө уурхайд ажилладаг мөнгөтэй л гэж тайлбарлаад байна ах хөдөө уурхайд ажилладаг хэдий ч банкны зээл төлдөг, урьд нь хүнтэй суугаад ******* хүүхэдтэй байсан, ******* хүүхдийн тэтгэлгийг төлөөд л дуусдаг, энэ байдлыг шүүх харгалзаж үзэх байхаа гэв.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч С. нь хариуцагч Б. холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, Corolla маркын машинаас өөрт болон хүүхдэд ногдох хэсэг 6.600.000 төгрөг, нэмэлт зардал *******.500.000 төгрөг нийт *******5.100.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу *******0*******.1*******.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хүүхдийн тэтгэлэг гаргуулах, асрамж тогтоолгох, хүүхэд өнжүүлэх төвийн 1 жилийн төлбөр 3.500.000 төгрөг, Corolla маркын машинаас өөрт болон охинд ногдох хэсэг болох 6.600.000 төгрөг гаргуулах, Багануур дүүрэгт амьдрах 1 өрөө байрны тавин хувь 15.000.000 төгрөг нийт *******5.100.000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн. /хх-33/
*******019.03.*******5-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, сургалтын төлбөрийн тавин хувь 1.750.000 төгрөг, 1 өрөө орон сууцны үнийн тавин хувь 16.500.000 төгрөг нийт *******.*******50.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилжээ. /хх-*******9/
Хариуцагч Б. хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, сургалтын төлбөрийн тавин хувь 1.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 1 өрөө орон сууцны үнийн тавин хувь 16.500.000 төгрөгийг төлөх эдийн засгийн боломжгүй, цалингийн зээлтэй мөн байртай гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С., хариуцагч Б. нар нь *******01******* оноос *******0******* он хүртэл хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа *******015 оны 05 сарын *******-ны өдөр охин Н.г төрүүлсөн, охин одоо эрүүл саруул, эхийн гар дээр өсөн бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, -Өлзий өрхийн эмнэлгийн тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас *******018 оны 10 сараас тусдаа амьдрах болсон ба хамтран амьдрах хугацаанд зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байна.
Хариуцагч нь охин Н.г өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч тэтгэлэг төлөх болон хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.******* дахь хэсэгт зааснаар эцэг Б.аас тэтгэлэг гаргуулж охин Н.г тэжээн тэтгүүлэх, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Н.г эх С.******* асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт зааснаар Б.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон тохиолдолд нэмэлт тэтгэлэг, гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч С. нь шүүхэд нэхэмжлэл гаргаж нэмэлт зардал шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч С. нь үр хүүхдээ тэжээн тэтгэхийн тулд зайлшгүй ажил хийх шаардлагатай, хувийн байгууллагад өглөөнөөс орой болтол ажилладаг учир ажлын цагаас шалтгаалан охин г өдөр өнжүүлэхэд өгсөн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгч байна.
Нэхэмжлэгч С. нь өрх толгойлон ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, ******* хүүхдээ тэжээн тэтгэдэг, ажил хөдөлмөр эрхэлж хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу 3 настай охин г хүүхэд өнжүүлэх төвд явуулж 1 жилийн төлбөр 3.500.000 төгрөгийг өөрөө төлсөн болох нь төлбөр төлсөн баримт, Хаппи хүүхэд өнжүүлэх төвийг ажиллуулдаг Г. шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-4*******, 45/
Хариуцагч Б.ын хувьд хүүхэд өнжүүлэхийн төлбөр 1.750.000 төгрөгийг бүрэн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн. /хх-1*******3/
Зохигчид нь гэрлэлтээ батлуулаагүй ч гэрлэгчдийн эрх үүрэг үүссэн байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдээ өсгөх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Хариуцагч нь гэр бүлээс тусдаа амьдарснаар дээрх хуулийн дагуу хүүхдээ харж хандах, асрах үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн нэмэлт зардлыг өөрөө төлж тавин хувийг эцгээс нь нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй, хариуцагч нь өдөр өнжүүлэхийн төлбөрийн тавин хувь 1.750.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь ******* хүүхдийн хамт амьдардаг. Цаашид охиноо сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих нөхцлийг хангах үүднээс *******019 оны 3 сарын 1*******-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол *******5-р байрны ************** тоот нэг орон сууцыг 33 сая төгрөгөөр худалдан авч, уг байрны үнийн тавин хувь 16.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагчийн маргаад байгаа Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, *******5 дугаар байрны 46 тоот 1 өрөө орон сууцыг *******0******* оны 10 сарын *******1-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Р. *******5 сая төгрөгөөр худалдан авч, С., М.- нарын өмчлөлд шилжсэн болох нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн /Y-**************0800/ дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-*******09-*******10/
Нэхэмжлэгч нь анхан болон давж заалдах шатны шүүхэд хэрэг маргаан шийдэгдэх үед уг байрны талаар огт дурдаагүй атлаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******019 оны ******* сарын **************-ны өдрийн 3******* дугаартай магадлал гарсны дараа буюу 3 хоногийн дараа өөрийн өмчлөлийн уг байраа төрсөн эцэг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, *******019 оны 3 сарын 1*******-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол *******5-р байрны ************** тоот нэг өрөө орон сууцныг 33 сая төгрөгөөр худалдан авч өөрийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь *******019 оны 3 сарын 7-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн /Y-**************08000/ гэрчилгээний хуулбараар тогтоогджээ. /135-137/
Дээрх байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч С. нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, *******5 дугаар байрны 46 тоот 1 өрөө орон сууцыг өөрийн эцэг Сэрээнэндорж хүүд маань худалдан авч өгсөн, уг байранд маргаан үүссэн учир буцааж авна гэсний дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан, мөн өөрийн төрсөн дүүгээс бэлэн 33 сая төгрөг зээлдэж Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол *******5-р байрны ************** тоот нэг өрөө орон сууцыг худалдаж авсан гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлэхээр байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан онцгой нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байх тул нэмэлт зардал болох нэг өрөө орон сууцны үнийн 50 хувь 16.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 33.148 төгрөг, дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ноогдох хувь гаргуулах шаардлагад 4*******4.950 төгрөг нийт 458098 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 59 дүгээр зүйлийн 59.5, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 458098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг *******019 оны 01 дугаар сарын **************-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин *******17.900 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 1.307.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 35.868 төгрөг, нэмэлт зардал 1.750.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4*******.950 төгрөг нийт 78.8******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, *******6, 1******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.******* дахь хэсгүүдэд зааснаар *******015 оны 05 сарын *******-ны өдөр төрсөн охин Н.г ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ******* нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол ******* нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг ******* овогт аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар *******015 оны 5 сарын *******-ны өдөр төрсөн охин ын г эх С. ******* асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.аас хүүхэд өнжүүлэхийн төвийн төлбөрийн тавин хувь 1.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт зааснаар Б.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.д даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 59 дүгээр зүйлийн 59.5, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458.098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.8******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ
.