Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******, Эмчийнхэн овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 23000000001 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол иргэн, 91 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн мэргэжилтэй, ******* ******* , дүгээр тээврийн ангид ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол иргэн, 86 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Дорнод аймгийн ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Эмчийнхэн овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, дугаар байрны гадна болон орцонд хохирогч *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөр, баруун шуу, баруун, зүүн бугалганд цус хуралт, цээж, нуруу, хэвлийн баруун хажуу хэсгийн зулгаралт, цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, дугаар байрны гадна болон орцонд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож биед нь , 22 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2022 оны 11 сарын 26-ны өдөр найзуудтайгаа ******* сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг “Center point” төвд архи ууж байтал тухайн үйлчилгээний газар хаах цаг болсон. Энэ үед манай эхнэр дүү ******* нь утсаар залгаж хаана байгааг минь асуухаар нь би байгаа газраа хэлсэн чинь би чамайг хүргээд өгье гэж хэлээд удалгүй ирж намайг авч манай гэрийн гадаа буюу ******* сумын 6 дугаар баг байрны гадаа ирсэн. ******* үл таних хоёр хүнтэй цуг явж байсан. Ингээд байрны гадаа ирээд ******* “чи манай эгчийг зодсон байна, цохисон байна”  гэх зэргээр хэлээд байсан. Би түүнд энэ талаар зөвөөр ойлгуулахыг хичээж эхнэртэйгээ үл ойлголцон улмаар нүүр рүү нь бамбарууш шидсэн үйлдэл гаргасан, би буруутай үйлдлээ мэдэж уучлалт гуйсан гэсэн боловч ******* нь надтай хэсэг маргалдаж байгаад шууд нүүр хэсэгт алгадаж, гараа зангидаж байгаад нүүр хэсэгт хоёр ч удаа цохисон. Тухайн үед машин дотор байсан түүнтэй хамт яваа 2 залуу нь миний хажууд суучихсан миний гарыг бариад хөдөлгөхгүй байсан тул ******* нь намайг дураараа л толгой хэсэгт чөлөөтэй цохиж зодоод байсан. Ингээд хэсэг байж байгаад машинаас бууж би гэртээ орсон. Гэртээ ороод би эхнэртээ хандаж “танай дүү чинь намайг зодчихлоо, би чамайг уг нь зодож байгаагүй” гэх зэргээр ярилцаад маргалдах шинжтэй болоод байтал дүү ******* гэрт араас орж ирээд шууд л миний нүүр хэсэгт цохиод авахаар нь би зөрүүлэн цохиж бид 2 гэрт хэсэг зодолдож байгаад найз нь орж ирээд намайг цуг чирч гаргаад ******* нь орцны хаалгаар намайг чирч унагааж байгаад зодоод байсан. Тухайн үед би ухаан алдаж цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь намайг манай эхнэр хүүхэд шиг чирээд оруулж байсан. Ингээд би эмнэлэг дуудсан...” гэжээ. /хх-ийн 13, 15/

******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...миний биед учирсан гэмтлийг ******* гараараа цохиж учруулсан. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй. *******од ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 18, /

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минут орчимд ******* сумын 6 дугаар баг байрны гадаа буюу хүргэн нь байрны эсрэг талд нь очсон. Машины зогсоол дээр зогсож байтал *******, хоёр маргалдаж үүний улмаас ******* гээ нэг алгадах шиг болсон. Ингээд удалгүй ******* машинаас бууж гийн сууж байсан талын хаалган дээр ирж түүнийг буулгах үедээ зууралдсан. Энэ үед гэх залуу нь нүүр хэсэгт нь гараараа цохих шиг болсон. Ингээд тэр хоёр зууралдаад байхаар нь ах бид хоёр бууж тэр хоёрыг салгасан. ах г нь түлхэж гэр рүүгээ ор гээд цааш аваад явсан. Харин миний хувьд салгаж бариад байж байсан. Ингээд бид гурав тухайн газраас хөдөлж хүргэн нь гэр рүүгээ орсон. Тухайн газраас явах үедээ ******* нь дүү буюу хүргэн гийн хүүхэд рүү залгаж юу болж байгаа талаар асуусан чинь дүү нь утсаар хэлэхдээ “аав орж ирээд бахираад агсан тавиад байна” гэж хэлэхээр нь ******* тэдний гэрийн гадаа буцаж ирээд гэр рүү нь ганцаараа орсон. ******* ороод ойролцоогоор 5 минут орчмын дараа ахыг араас нь оруулсан. Үүний дараа би араас нь орсон чинь байрны 2 давхарт нь хүргэн нь газарт ойчсон, манарсан байдалтай хэвтэж байсан бөгөөд түүнийг эхнэр нь бариад байж байсан. Ингээд би авч гарах үедээ ахыг цуг өргөлцөөд оруулаад өгчих гэсэн чинь эхнэр нь “хэрэггүй, бид 2 өөрсдөө орно, та нар явцгаа” гэж хэлсэн. *******, ах бид гурав явж би тэр хоёрыг гэр гэрт нь хүргэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 28-29/

 Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 729 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөр, баруун шуу, баруун, зүүн бугалганд цус хуралт, цээж, нуруу, хэвлийн баруун хажуу хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

4. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 37-38/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 737 тоот дүгнэлтэд:

1. Т. биед , 22-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

4. Дээрх , 22-р шүдний булгарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын дотор салстын язрал, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 41-42/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид хоёр хэсэг ярилцаж маргалдаж байгаад би машинаас бууж ирээд *******ын сууж байсан арын суудлын хаалгыг татаж буугаад ир гэсэн чинь машинаас бууж ирээд бид хоёр уурхайн байрны голын машины зогсоол дээр дахин ярилцаж хэл амаараа маргалдаж эхэлсэн чинь ******* “чи надад амьдрал заадаг хэн бэ” гэж хэлээд миний нүүр хэсэгт цохисон. Би энэ үйлдлийн хариуд түүнтэй зууралдаж цохилцож эхэлсэн. Тухайн үед бие биенийхээ биед айхтар цохиж халдаагүй бөгөөд бид хоёр салж ******* гэр рүүгээ орсон. Хэдэн минутын дараа гэр рүү нь орсон чинь ******* гэртээ ороод эхнэр, хүүхэд рүүгээ хашхирсан байдалтай зогсож байхаар нь “чи битгий гэр орондоо агсам согтуу тавиад бай, наашаа гараад ир” гэж хэлээд түүнтэй зууралдаж гэрээс нь аваад гарсан. Бид хоёр гэрийнх нь орцон дотор хэсэг зодолдсон бөгөөд би ч түүний нүүр, цээж хэсэгт цохисон...” гэжээ. /хх-ийн 49-50/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ингээд байрны гадаа ирээд ******* “чи манай эгчийг зодсон байна, цохисон байна” гэх зэргээр хэлээд байсан. Би түүнд энэ талаар зөвөөр ойлгуулахыг хичээж эхнэртэйгээ үл ойлголцон улмаар нүүр рүү нь бамбарууш шидсэн үйлдэл гаргасан, би буруутай үйлдэл гэдгийг мэдэж уучлалт гуйсан гэсэн боловч ******* надтай хэсэг маргалдаж байгаад миний нүүр хэсэгт алгадаж дараа нь гараа зангидаж байгаад нүүр хэсэгт хоёр ч удаа цохисон.   ...******* машинаас бууж ирээд миний сууж байсан хаалган талд ирээд машинаас намайг буулгаж бид хоёр хэсэг зууралдаж байх үед ******* дахин нүүр хэсэгт цохиж газар унагаасан. Энэ үйлдлийнх нь хариуд би түүний толгой хэсэгт нь цохисон байх ямартай ч нэг удаа цохисон. ...Удалгүй жолоон дээр сууж байсан гэх залуу бууж ирээд салгаж би босох үед ******* миний нуруу хэсэгт өшиглөөд би зугтаад гэр рүүгээ орсон. ...******* миний араас орж ирээд шууд л миний нүүр хэсэгт цохиод авахаар нь би зөрүүлээд түүний толгой хэсэгт цохисон. Би доошоо тонгойсон байсан учраас гараараа савж цохисон. Бид хоёр зууралдаж байхад араас нэг найз нь орж ирээд намайг гэрээс  чирж гаргах үед би шатны уруу ойчсон бөгөөд ******* миний толгой хэсэг рүү өшиглөж дэвсээд байсан...” гэжээ. /хх-ийн 51-52/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/

Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 23/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 30-31/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 55/

Т. иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн /

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60/

*******, ******* нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 66-67/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт ******* *******, Эмчийнхэн овогт ******* ******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, дугаар байрны гадна болон орцонд хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар ******* нь *******ын биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөр, баруун шуу, баруун, зүүн бугалганд цус хуралт, цээж, нуруу, хэвлийн баруун хажуу хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтэл, ******* нь Т. биед , 22 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл буюу харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Т. “...би машинаас бууж ирээд *******ын сууж байсан арын суудлын хаалгыг татаж “буугаад ир” гэсэн чинь машинаас бууж ирээд бид хоёр уурхайн байрны голын машины зогсоол дээр дахин ярилцаж хэл амаараа маргалдаж эхэлсэн чинь ******* “чи надад амьдрал заадаг хэн бэ” гэж хэлээд миний нүүр хэсэгт цохисон. Би энэ үйлдлийн хариуд түүнтэй зууралдаж цохилцож эхэлсэн. Тухайн үед бие биенийхээ биед айхтар цохиж халдаагүй бөгөөд бид хоёр салж ******* гэр рүүгээ орсон. Хэдэн минутын дараа гэр рүү нь орсон чинь ******* гэртээ ороод эхнэр, хүүхэд рүүгээ хашхирсан байдалтай зогсож байхаар нь “чи битгий гэр орондоо агсам согтуу тавиад бай, наашаа гараад ир” гэж хэлээд түүнтэй зууралдаж гэрээс нь аваад гарсан. Бид хоёр гэрийнх нь орцон дотор хэсэг зодолдсон бөгөөд би ч түүний нүүр, цээж хэсэгт цохисон...” гэх, шүүгдэгч *******ын “...******* машинаас бууж ирээд миний сууж байсан хаалган талд ирээд машинаас намайг буулгаж бид хоёр хэсэг зууралдаж байх үед ******* дахин нүүр хэсэгт цохиж газар унагаасан. Энэ үйлдлийнх нь хариуд би түүний толгой хэсэгт нь цохисон байх ямартай ч нэг удаа цохисон. ...Удалгүй жолоон дээр сууж байсан гэх залуу бууж ирээд салгаж би босох үед ******* миний нуруу хэсэгт өшиглөөд би зугтаад гэр рүүгээ орсон. ...******* миний араас орж ирээд шууд л миний нүүр хэсэгт цохиод авахаар нь би зөрүүлээд түүний толгой хэсэгт цохисон. Би доошоо тонгойсон байсан учраас гараараа савж цохисон. Бид хоёр зууралдаж байхад араас нэг найз нь орж ирээд намайг гэрээс чирж гаргах үед би шатны уруу ойчсон бөгөөд ******* миний толгой хэсэг рүү өшиглөж дэвсээд байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч гийн “...*******, хоёр маргалдаж үүний улмаас ******* гээ нэг алгадах шиг болсон. Ингээд удалгүй ******* машинаас бууж гийн сууж байсан талын хаалган дээр ирж түүнийг буулгах үедээ зууралдсан. Энэ үед гэх залуу нь нүүр хэсэгт нь гараараа цохих шиг болсон. Ингээд тэр хоёр зууралдаад байхаар нь ах бид хоёр бууж тэр хоёрыг салгасан. ах г нь түлхэж гэр рүүгээ ор гээд цааш аваад явсан. Харин миний хувьд салгаж бариад байж байсан. Ингээд бид гурав тухайн газраас хөдөлж хүргэн нь гэр рүүгээ орсон. Тухайн газраас явах үедээ ******* нь дүү буюу хүргэн гийн хүүхэд рүү залгаж юу болж байгаа талаар асуусан чинь дүү нь утсаар хэлэхдээ “аав орж ирээд бахираад агсан тавиад байна” гэж хэлэхээр нь ******* тэдний гэрийн гадаа буцаж ирээд гэр рүү нь ганцаараа орсон. ******* ороод ойролцоогоор 5 минут орчмын дараа ахыг араас нь оруулсан. Үүний дараа би араас нь орсон чинь байрны 2 давхарт нь хүргэн нь газарт ойчсон, манарсан байдалтай хэвтэж байсан бөгөөд түүнийг эхнэр нь бариад байж байсан. Ингээд би авч гарах үедээ ахыг цуг өргөлцөөд оруулаад өгчих гэсэн чинь эхнэр нь “хэрэггүй, бид 2 өөрсдөө орно, та нар явцгаа” гэж хэлсэн. *******, ах бид гурав явж би тэр хоёрыг гэр гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд *******, ******* нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогч гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 729 тоот, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 737 тоот дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 729 тоот, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 737 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.*******, ******* нар нь хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.*******, ******* нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.*******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******, Эмчийнхэн овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т. регистрийн дугаартай, шүүгдэгч *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА