| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2019/00065/И |
| Дугаар | 181 |
| Огноо | 2019-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 181
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д******* аймаг, ******* сум, *-р баг, Партизан *-р гудамж, *** тоотод оршин суух, Х******* овогт Ж******* Б******* /РД: ******* / -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг А******* сум, Суварга *-р баг, *-р гудамж, * тоотод оршин суух хаягтай, Б******* овогт П******* О /РД: /,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Ш сум, Д тосгон, *-р гудамж, * тоотод оршин суух хаягтай, овогт А /РД: / нарт холбогдох
Тээврийн хэрэгсэл зээлээр худалдсаны үлдэгдэл 2.150.000 төгрөг гаргуулах, П.О ын сөрөг нэхэмжлэлтэй Ж.Б******* т холбогдох Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ж.Б*******, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч П.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил, хариуцагч О.А, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Ж.Б******* миний бие нь 2016 онд П.О болон түүний хүргэн ах О.А нартай аман хэлцэж хийж, харилцан тохиролцоод өөрийн эзэмшлийн Зил-130 маркийн авто машиныг 3.000.000 төгрөгөөр зээлээр худалдсан юм. Энэ 2 хүн миний машиныг чиргүүл толгойгоор нь салгаж авсан гэсэн хоорондоо ямар тохиролцоо хийснийг би мэдэхгүй. П.О нь машины үнэ 3.000.000 төгрөгөөс 850.000 төгрөгийг надад өгч, үлдэгдэл 2.150.000 төгрөгийг хэн өгөх нь тодорхойгүй хоорондоо маргаад өгөхгүй өдий хүрлээ. П.О аас машины үнийн үлдэгдэл болох 2.150.000 төгрөгөө удаа дараа нэхэж байсан ч удахгүй өгнө гэж худал ярьж, элдэв арга саам хэлдэг байснаа одоо Ааас авлагатай байсан наад үлдэгдэл мөнгөө түүнээс ав гэх болсон. Ингээд өгөхгүй байгаа учраас тус шүүхэд хандаж байна. Иймд тээврийн хэрэгсэл зээлээр худалдсаны үлдэгдэл үнэ болох 2.150.000 төгрөгийг О.А, П.О нараас гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэх.
П.О нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
... Сэлэнгэ аймгийн А******* сумын иргэн П.О би 2016 оны 02 дугаар сарын 23-ний өдөр манай хүргэн ах О.А хүнд чиргүүлтэй Эил-130 машин байна эзэнгүй айлын хашаанд тоногдчих гээд байна зээлээр ав гээд байна ах нь үзчээд ирлээ чиргүүл нь давгүй юм би чиргүүлийг нь авья чи толгойг нь ав хоёуулаа мөнгийг нь хуваажтөлье гэж хэлэхээр нь хамт очиж Ж.Б******* тай уулзсан. Тэгээд очиж машинаа үзэж хараад машины бичиг баримт нь байна уу гэсэн чинь байхгүй мөн арын давхар дугуйны нэг дугуй байхгүй байсан Б******* дараа дугуй бичиг баримтыг нь авчирч өгье гэсэн. Тэгээд О.А машиныг нь бариад Ж.Б******* бид 2 араас нь жижиг тэргээр явсан. О.А хашаандаа чиргүүлийг нь оруулж тавиад манай хашаанд толгойг нь оруулж оруулж тавьчаад бид 3 О.Аынд очоод бичиг оаримт, дугуй, дутуу юмнуудыг нь авчирч өгөөд гэрээгээ хийе гэж ярилцаж тохирсон. Тэрнээс хойш Ж.Б******* 2016 оны 08 сард ирж мөнгөө нэхэхээр нь 400.000 төгрөг дараа нь 450.000 төгрөг өгч байсан. Нийт 850.000 төгрөг өгсөн. О.А бид 2 чиргүүл толгойгоор нь салгаж аваад мөнгийг ижил тэнцүү хувааж өгөх ёстой байсан. Би өөрт оногдох 1.250.000 төгрөгнөөс 850.000 төгрөгийг нь өгчихсөн одоо 400.000 төгрөг өгөх ёстой. Би бичиг баримаа өөрийн нэр дээр шилжүүлж авч байж үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж олон удаа хэлж байсан. Ж.Б******* нь өдий болтол бичиг баримтаа өгөхгүй миний хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Миний хууль ёсны эрх ашгийг харгалзан үзэж нэхэжпэлийн шаардлыг минь хангаж Ж.Б******* аас 43-55 УБД 3ил-130 маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэх.
Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ... Нэг талаас нэхэмжлэгч Ж.Б*******, нөгөө талаас хариуцагч П.О, О.А нар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
1. Хариуцагч П.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.150.000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг Ж.Б*******т төлөх, Ж.Б******* нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг П.О ын нэр дээр шилжүүлэх өгөх
2. О.А нь үлдэгдэл 1.750.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор 875.000 төгрөг, үлдэгдэл 875.000 төгрөгийг 2019 оны 07-р сарын 20-ны дотор Ж.Б******* т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно.
Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Ж.Б*******, хариуцагч П.О, хариуцагч О.А гэж гарын үсгээ зуржээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн хооронд хийсэн эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг зөрчөөгүй байх тул тэдний энэхүү эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ж.Б*******ийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, мөн тал хувь болох 25.000 төгрөгийг хариуцагч П.О, О.А нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн сөрөг нэхэмжлэгч П.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35.100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 35.100 төгрөгийг хариуцагч Ж.Б*******аас тус тус гаргуулж сөрөг нэхэмжлэгч П.От олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж.Б*******ийн нэхэмжлэлтэй П.О, О.А нарт холбогдох Тээврийн хэрэгсэл зээлээр худалдсаны үлдэгдэл 2.150.000 төгрөг гаргуулах, П.О ын сөрөг нэхэмжлэлтэй Ж.Б******* т холбогдох Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн дээрх эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б******* ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, үлдэх тал хувь болох 25.000 төгрөгийг хариуцагч П.О, О.А нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн сөрөг нэхэмжлэгч П.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35.100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 35.100 төгрөгийг хариуцагч Ж.Б******* аас тус тус гаргуулж сөрөг нэхэмжлэгч П.О т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН