Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000029 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатагин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн ******* эзэмшлийн хар халзан зүсмийн 1 тооны үхэр буюу алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн эзэмшлийн хэдэн тооны үхрийг Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт малчин иргэнээр хөлсөөр харуулдаг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 5 тооны үхрээ уруудуулж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух гэх айлын гаднаас 4 тооны үхрээ амьдаар нь олсон. 1 тооны хар алаг зүсмийн 2 настай үхрийг гэх залуу нядалсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Би алдагдсан 1 тооны үхрээ зах зээлийн ханшаар үнэлж байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би хохирлоо барагдуулахаар *******ай ярьж тохирсон байгаа...” гэжээ. /хх-ийн 14-15, 17/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр Зоригтбаатарын хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газар 2019 онд мал маллаж эхэлсэн бөгөөд иргэн ын малыг цуг хөлсөөр харж эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр харж байгаа үхрийнхээ талыг уруудуулж 1 хоногийн дараа олсон бөгөөд тухайн үед үхрээ тоолж үзэхэд 5 тооны үхэр дутсан. Тэгээд хайж сураглаж явж байгаад ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газар манай гэрээс зүүн урд зүгт байх гэх айлын гадна машинтайгаа очиход манай хар алаг зүсмийн Т үсгэн тамгатай 2 настай бярууг нядалсан байдалтай байсан. 4 тооны үхрээ амьдаар нь олж авсан. гэх айлын гадаа байсан...” гэжээ. /хх-ийн 20-21/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө сэрээд гэрээсээ гарах үед манай хашааны гадаа 5 тооны үхэр ирээд зогсож байсан. Энэ үхэрнүүд манай гэрийн гадаа 3 хоног болсон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар хар халзан бяруу нь хүйтний улмаас хөл нь гэмтсэн байдалтай байхаар нь би түүнийг нядалж хашаан дотор зогсож байгаа өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр махыг тавиад байж байсан. ...Надад малын эзэн зөвшөөрөл өгөөгүй. Би өөрөө дур мэдэн нядалсан. Тухайн үедээ би нядалсан малынхаа эзнийг мэдэхгүй байсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцан бүрэн ойлгосон. Хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 38-39/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/

“Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ДЦ-23-002 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-31/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 40, 42/

*******, Б. нарын хооронд хийсэн хэлцлийн хуулбар /хх-ийн 41/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

Хохирогч ******* Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хатагин овогт ******* ******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт хохирогч ******* эзэмшлийн хар халзан зүсмийн 1 тооны үхэр буюу алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар хар халзан бяруу нь хүйтний улмаас хөл нь гэмтсэн байдалтай байхаар нь би түүнийг нядалж хашаан дотор зогсож байгаа өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр махыг тавиад байж байсан. ...Надад малын эзэн зөвшөөрөл өгөөгүй. Би өөрөө дур мэдэн нядалсан. Тухайн үедээ би нядалсан малынхаа эзнийг мэдэхгүй байсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцан бүрэн ойлгосон. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...2022 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 5 тооны үхрээ уруудуулж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух гэх айлын гаднаас 4 тооны үхрээ амьдаар нь олсон. 1 тооны хар алаг зүсмийн 2 настай үхрийг гэх залуу нядалчихсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ийн “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр харж байгаа үхрийнхээ талыг уруудуулж 1 хоногийн дараа олсон бөгөөд тухайн үед үхрээ тоолж үзэхэд 5 тооны үхэр дутсан. Тэгээд хайж сураглаж явж байгаад ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газар манай гэрээс зүүн урд зүгт байх гэх айлын гадна машинтайгаа очиход манай хар алаг зүсмийн Т үсгэн тамгатай 2 настай бярууг нядалсан байдалтай байсан. 4 тооны үхрээ амьдаар нь олж авсан. гэх айлын гадаа байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ДЦ-23-002 тоот шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 700,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэв.  

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 1 тооны үхэр буюу 700,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ДЦ-23-002 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б. нь  шүүгдэгч *******тай хохирол төлбөрийг барагдуулах асуудлаар хоорондоо харилцан тохиролцож хэлцэл хийж нотариатаар батлуулсан байхаас гадна хохирогч Б. нь шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт гомдол саналгүй талаар мэдүүлж бичгээр хүсэлт гаргасан байх тул энэхүү шүүх хуралдаанаар хохирлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА