Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2019/00029/И |
Дугаар | 103/ШШ2019/00211 |
Огноо | 2019-06-06 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2019/00211
2019 6 6 | 103/ШШ2019/00211 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч:Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн, цалингийн зээлийн 50 хувь болох 3.722.969 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Ц., нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд тай танилцаж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин төрүүлсэн. Бид 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн боловч зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 20******* оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тусдаа амьдарч байна. намайг зодож миний хамрыг хугалснаас хойш нэг хэсэг тусдаа амьдарч байгаад эвлэрээд буцаж хамт амьдарсан. 2018 оны 10 дугаар сараас дахин тусдаа амьдарч эхэлсэн. Архи уухаараа намайг зодоод байдаг. Зодсон талаар цагдаад бүртгэгдсэн байгаа. Нэг хоёр удаа ч биш сардаа 1 удаагийн давтамжтай зоддог. Тусдаа амьдарснаас хойш шөнийн 2,3 цагт ээж аав руу минь танай охин чинь ингээд явж байна гэх зэргээр худлаа хэлж янз бүрийн мэссэж бичиж дарамталдаг. Охиныхоо төрсөн өдрөөр ч яриагүй 2018 оноос хойш бид хоёрын харилцаа таарамжгүй болсон үеэс охин минь манай ээж аавтай амьдарч байгаа. Би өнөөдрийг хүртэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэг ч төгрөг авч байгаагүй. Хүүхэддээ ганц ч тусламж үзүүлээгүй. Бидэнд шүүхээс эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн боловч эвлэрэх боломжгүй байгаа охинтойгоо хүссэн үед нь уулзаж болно. Иймд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхээс бидэнд 3 сарын хугацаанд эвлэрүүлэх боломж олгосон боловч би хөдөө ажилтай ирж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа охинтойгоо хүссэн үедээ уулзмаар байна. Би тэй эргээд нийлэх бодолтой байгаа боловч энэ хүн зөвшөөрөхгүй байгаа, би өөр хүнтэй гэр бүл болоогүй, цаашдаа ч болохгүй гэж бодож байгаа гэв.
Хариуцагч Ц. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа тул бидний дундах зээл болох 7.449.939 төгрөгийг бид хоёрт адил тэнцүү хувааж өгнө үү. Энэ мөнгөөр бид машин худалдаж авсан бөгөөд одоо машинаа унаж байгаа тул зээлийн тал хувь болох 3.722.969 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Би одоогоор ажилгүй байгаа болохоор зээлээ төлөхөд хэцүү байна 6.000.000 төгрөгийн зээл бид хоёр нийлж авсан тул хамт төлж дуусах ёстой гэж бодож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид 20******* оны 11 сарын 13-ны гэртээ тавилга авахаар 6.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. 2018 оны 6 сарын 8-ны өдөр дахин цалингийн зээл нэмж авч надад машин авахдаа нэмэрлэ гээд 3.000.000 төгрөг өгсөн. Машины үлдэгдэл мөнгийг миний ээж өгсөн. Бид хоёрт гэр бүлийн маргаан маш их намайг 2016 оны 3 сарын 31-нд хамарыг минь хугалж, үүнээс өмнө ч хойш ч байнга зодож хэл амаар доромжилж байсан. Би эцэг эхийнхээ өгсөн 5.000.000 төгрөгийг аваад салая гэж бодож байгаад 3.000.000 төгрөг өгсний дараа салсан. Одоо Базарвааны нэхэмжилж байгаа7.445.939 төгрөгөөс авсан 3.000.000 төгрөгийг гэр бүлийн дундын хөрөнгө болох хашаа байшин, доторх 6.000.000 төгрөгийн тавилгыг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваасны дараа өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан цалингийн зээлийн тавин хувь болох 3.722.969 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.
Хариуцагч Ц. нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б., хариуцагч Ц. нар нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлээ хуулийн дагуу бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Б. төрүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагааны хуулбар, охин Б.Оюуншүрийн 000012 дугаартай төрсний гэрчилгээний лавлагааны хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь 4 жил хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас хэрүүл маргаантай байх болсон, нөхөр Ц. нь эхнэрээ хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зоддог байсны улмаас 20******* оноос тус тусдаа амьдарч эхэлсэн байна.
Шүүхээс хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч дээрх хугацаанд гэрлэгчид нь эвлэрээгүй, эвлэрэх талаар хэн аль нь идэвхи санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч болон Нийслэлийн Багануур дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч нар талуудыг удаа дараа уулзалтад оролцуулахаар дуудсан боловч ирээгүй, гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн Талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тухай баримтууд, Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, Багануур дүүргийн Гэр бүл Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн Гэрлэгчид шүүхээс гэрлэлт цуцлахыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд гэр бүлд зөвөлгөө өгөх төвөөр үйлчлүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул гэр бүлийн байдлыг судлах, гэрлэгчдэд биечлэн зөвлөгөө өгч, дүгнэлт гаргах ажиллагаа хангалттай биелүүлээгүй, нэхэмжлэгчид биечлэн зөвлөгөө өгсөн, хариуцагч үйлчилгээ авахгүй гэсэн мөн биечлэн ирж уулзаагүй гэсэн буцах хуудас зэргээр тогтоогдсон, гэрлэгчид нь эвлэрэхгүй, эргэж хамт амьдрахгүй гэсэн шийдвэрт хүрсэн, гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх .., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүүхэд төрснөөсөө хойш ээжтэйгээ амьдарч байгаа, хүүхдийн насны байдал, эцэг нь хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн зэргийг харгалзан охин Б. эх Б.******* асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан. Иймд нэхэмжлэгч Б.******* зүгээс хариуцагч Ц.Базарваанийг охин Б. уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/12 тушаалаар тогтоосон 2*******.900 төгрөгөөр тооцов.
Сөрөг нэхэмжлэлийн талаар: Хариуцагч нь цалингийн зээлийн тал хувь болох 3.722.969 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан талаарх хүсэлтэндээ Б.******* нэхэмжлэлтэй иргэний хэрэгт цалингийн зээлийн 50 хувь болох 3.722.969 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Миний бие гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул энэхүү хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103.348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 74.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар ******* овогт ******* , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б. эх Б.******* асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Ц. сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц. гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.д даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц. нь цалингийн зээлийн 50 хувь болох 3.722.969 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц. улсын тэмдэгтийн хураамжид 103.348 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.д, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 74.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар
Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ