| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0199/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.12.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ,
шүүгдэгч Д.Т ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Т ,
шүүгдэгч М.О н өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Т ,
шүүгдэгч Д.Т , М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс шүүгдэгч Д.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.О д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2213********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1. Монгол Улсын иргэн, Д.Т , 2002 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, РД:БГ02******,
1.2. Монгол Улсын иргэн, М.О , 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БГ98******.
2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
2.1. Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, Ш гэх газраас иргэн К.Ө ийн 1 тооны адууг хулгайлж 1.350.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
2.2. Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 08 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, Х гэх газарт байршилтай: (1) иргэн Х.А ы өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 30 кг өөхөн тос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 75.000 төгрөгийн хохирол учруулж,
(2) мөн иргэн Х.Б ийн өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хуучин 100 ваттын аккумлятор 1 ширхэг, хуучин 70 ваттын аккумлятор 1 ширхэг, 1 литрийн багтаамжтай цайны халуун сав 1 ширхэг, 1 литрийн багтаамжтай хоолны халуун сав 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 337.000 төгрөгийн хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу мотоцикл ашиглан үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,
2.3. Шүүгдэгч Д.Т , М.О нар нь бүлэглэж, 2022 оны 08 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, Х гэх газарт байршилтай, иргэн А.Ж ийн өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 2 м 20 см х 1 м 60 см хэмжээтэй хуучин аравч 1 ширхэг, 5 литрийн багтаамжтай хөнгөн цагаан данх 1 ширхэг, боорцогны тос 15 кг, 1 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэхий куртик /хуучин/ 1 ширхэг, тэмээний ноосон цамц /шинэ/ 2 ширхэг, бариултай 4 ширхэг стакан, модон бариултай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 599.000 төгрөгийн хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу мотоцикл ашиглан үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,
2.4. Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, иргэн Т.Б ы хашаанаас 2022 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн “Нүүдэлчин” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч Б, Б нараас нэхэмжилсэн хохирлын мөнгийг сайн дураараа төлж өгөх болно” гэв.
1.2. Шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “...гэм буруугаа зөвшөөрч байна, хохирогч Ж ийн хохирлыг төлж өгсөн” гэв.
2. Эрүүгийн 2213********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн К.Ө ээс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “...Буянт сумын Ш гэх газарт байсан 1 тооны адууг хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,
2.2. Хэргийн газарт буюу иргэн К.Ө ийн хулгайд алдсан адуу байсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 05-10 дахь тал/,
2.3. Мал, амьтанд буюу иргэн К.Ө ийн хүрэн зүсмийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 13-17 дахь тал/,
2.4. Хүрэн зүсмийн 1 тооны адууг иргэн К.Ө т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/,
2.5. Эд мөрийн баримт болох эмээл, хазаар, аргамж зэргийг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
2.6. Хохирогч К.Ө ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32, 35 дахь тал/,
2.7. Гэрч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38, 41 дэх тал/,
2.8. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22-0266 дугаартай “2022 оны 08 дугаар сарын байдлаар нас гүйцсэн 1 тооны адуу 1.350.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 50-53 дахь тал/,
2.9. Яллагдагч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67, 70 дахь тал/,
2.10. Иргэн Х.А аас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газарт байрлах миний болон төрсөн ах Х.Б ын байшинд хулгай орсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,
2.11. Хэргийн газарт буюу иргэн Х.А , Х.Б нарын өвлийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 82-94 дэх тал/,
2.12. Эд зүйлд буюу иргэн Д.Т эс гаргаж өгсөн 70 ваттын аккумляторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 99-103 дахь тал/,
2.13. Иргэн Д.Т эс гаргаж өгсөн 70 ваттын аккумляторыг эзэн нь болох иргэн Х.Б эд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал/,
2.14. Хохирогч Х.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118-119, 144-145 дахь тал/,
2.15. Хохирогч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124-125, 130-131, 136-137, 140-141 дэх тал/,
2.16. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-22-0235 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын байдлаар өөхөн тос 1 кг нь 2.500 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 154-158 дахь тал/,
2.17. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-22-0236 дугаартай “...хуучин 100 ваттын аккумляторын 1 ширхэг нь 200.000 төгрөг, хуучин 70 ваттын аккумляторын 1 ширхэг нь 110.000 төгрөг, 1 литрийн багтаамжтай цайны халуун савын 1 ширхэг нь 11.000 төгрөг, 1 литрийн багтаамжтай хоолны халуун савын 1 ширхэг нь 16.000 төгрөг болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 168-171 дэх тал/,
2.18. Яллагдагч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 190-191 дэх тал/,
2.19. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БӨА-22-0315 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын байдлаар 1 м кв хэмжээтэй цонхны шил үнэ 65.000 төгрөг болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 69-72 дахь тал/,
2.20. Иргэн А.Ж ээс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан “...Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших өвлийн байшинд хулгай орж эд зүйл алдагдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал/,
2.21. Хэргийн газарт буюу иргэн А.Ж ийн байшинд үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 197-208 дахь тал/,
2.22. Эд зүйлд буюу иргэн Д.Т эс гаргаж өгсөн 2 м 20 см х 1 м 60 см хэмжээтэй хуучин аравч 1 ширхэг, тэмээний ноосон цамц 1 ширхэг, модон бариултай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 214-218 дахь тал/,
2.23. Иргэн Д.Т эс гаргаж өгсөн 2 м 20 см х 1 м 60 см хэмжээтэй хуучин аравч 1 ширхэг, тэмээний ноосон цамц 1 ширхэг, модон бариултай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлсийг иргэн А.Ж д хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 223-225 дахь тал/,
2.24. Хохирогч А.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 248-249 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 03, 06 дахь тал/,
2.25. Гэрч Т.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
2.26. Гэрч Б.С н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,
2.27. Гэрч Ц.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
2.28. Гэрч Ө.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
2.29. Гэрч А.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
2.30. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-22-0242 дугаартай “2022 оны 08 дугаар сарын байдлаар 2 м 20 см х 1 м 60 см хэмжээтэй хуучин аравч 1 ширхэг нь 230.000 төгрөг, 5 литрийн багтаамжтай хөнгөн цагаан данх 1 ширхэг нь 35.000 төгрөг, боорцогны тос 1 кг нь 2.200 төгрөг, 1 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг нь 12.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэхий куртик /хуучин/ 1 ширхэг нь 130.000 төгрөг, тэмээний ноосон цамц /шинэ/ 1 ширхэг 45.000 төгрөг, бариултай 4 ширхэг стакан 14.000 төгрөг, модон бариултай ташуур 1 ширхэг нь 55.000 төгрөг болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 32-35 дахь тал/,
2.31.Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р гийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/43 дугаартай “...иргэн А.Ж ийн эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы монгол цоожийг ...цохих буюу хөших хүчний үйлчлэлээр эвдэж онгойлгосон, ...эвдлэгч багажийн мөр үүссэн болох”-ыг тогтоосон дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 53-56 дахь тал/,
2.32. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БӨА-22-0314 дугаартай “2022 оны 08 дугаар сарын байдлаар 5 х 5.5 см хэмжээтэй, хуучин монгол цоож 1 ширхэг нь 18.000 төгрөг, “Мустанг-5 загварын хуучин мотоцикл 550.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 82-86 дахь тал/,
2.33. Яллагдагч М.О н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 132, 135-136, 156, 240 дэх тал/,
2.34. Яллагдагч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 143-144, 151-152 дахь тал/,
2.35. Иргэн Т.Б аас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “...Өлгий сумын 04 дүгээр багт байрлах манай хашаанаас миний эзэмшлийн мотоцикл алга болчихлоо...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.36. Хэргийн газарт буюу иргэн Т.Б ы хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 03-07 дахь тал/,
2.37. Хохирогч Т.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 13-14, 17-18, 26 дахь тал/,
2.38. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-22-0328 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын байдлаар 01-ний өдрийн байдлаар 2022 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн Нүүдэлчин загварын /шинэвтэр/ мотоцикл 2.600.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 35-38 дахь/,
2.39. Эд зүйлд буюу хохирогч Д.Т ийн унаж явсан “Нүүдэлчин” загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 42-49 дэх тал/,
2.40. Яллагдагч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
2.41. Шүүгдэгч Д.Т , М.О нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /2 дахь хавтаст хэргийн 170-212 дахь тал/ болон хэрэг цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг тус тус яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Т , М.О нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, Ш гэх газраас иргэн К.Ө ийн 1 тооны адууг хулгайлж 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн К.Ө ээс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “...Буянт сумын Ш гэх газарт байсан 1 тооны адууг хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,
3.1.2. Хэргийн газарт буюу иргэн К.Ө ийн хулгайд алдсан адуу байсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 05-10 дахь тал/,
3.1.3. Мал, амьтанд буюу иргэн К.Ө ийн хулгайд алдсан гэх хүрэн зүсмийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 13-17 дахь тал/,
3.1.4. Хулгайд алдсан гэх хүрэн зүсмийн 1 тооны адууг иргэн К.Ө т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/,
3.1.5. Эд мөрийн баримт болох эмээл, хазаар, аргамж зэргийг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
3.1.6. Хохирогч К.Ө ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны орой өөрийн хүрэн зүсмийн 12 настай мориор хонь хариулж ирээд 20 цагийн үед тус морины хөлийг нь тушаад тавьсан. Тэгээд өглөө босоод хартал миний морь байхгүй байсан. Ямар нэгэн ул мөр байгаагүй, тэгээд 16-ны өдрөөс хойш 3 хоног хайсан боловч олоогүй. Миний морь зүүн талын гуя хэсэгтээ “3” гэсэн тамгатай өөр ямар нэгэн им тамга байхгүй.
...цагдаад гомдол гаргасны дараа маргааш өдөр нь манай хөрш болох Жупар гэх хүн над руу утсаар ярьж таны алга болсон адууг чинь Бугат сумын Хар ус гэх газарт Т гэх залуу унаад явж байна, хүрээд ир гэж утасдахаар нь би тухайн газарт явж очих үед Т , А , мөн Жупар нар хамт байсан юм. Түүний дараа төд удалгүй цагдаа нар ирсэн юм. Би Т тэй уулзаагүй, Т ийн утасны дугаарыг ч мэдэхгүй.
...адуугаа 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бүрэн бүтэн хүлээж авсан бөгөөд одоо тухайн адуугаа мал хариулахдаа унаж байгаа. Д.Т эс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32, 35 дахь тал/,
3.1.7. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22-0266 дугаартай “2022 оны 08 дугаар сарын байдлаар нас гүйцсэн 1 тооны адуу 1.350.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 50-53 дахь тал/,
3.1.8. Яллагдагч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Бугат сумын Х гэх газарт өвс хадсан хүмүүст тусалж байгаад орой нь тус газарт байх бригадын төвийн байшин хоосон хүнгүй байхаар нь тухайн бригадын байшин дотор ганцаараа хоносон юм. Маргааш өглөө буюу 2022 оны 08 дугаар сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байх үед Х гийн эхэнд шарилын хажууд ганц морь явж байсан ба тухайн үед би ганцаараа явж байсан бөгөөд би түүнийг Ө ийн адуу гэдгийг шууд таниад бариад авсан юм, миний унаж явсан адуу нь нийлээн хөгшин насны бөгөөд хүрэн зүсмийн, зүүн талын гуянд 3 гэсэн тамгатай байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67, 70 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;
3.2. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 08 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, Х гэх газарт байршилтай: (1) иргэн Х.А ы өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 30 кг өөхөн тос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 75.000 төгрөгийн хохирол учруулж,
(2) мөн иргэн Х.Б ийн өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хуучин 100 ваттын аккумлятор 1 ширхэг, хуучин 70 ваттын аккумлятор 1 ширхэг, 1 литрийн багтаамжтай цайны халуун сав 1 ширхэг, 1 литрийн багтаамжтай хоолны халуун сав 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 337.000 төгрөгийн хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу мотоцикл ашиглаж үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.2.1. Иргэн Х.А аас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газарт байрлах миний болон төрсөн ах Х.Б ын байшинд хулгай орсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,
3.2.2. Хэргийн газарт буюу иргэн Х.А , Х.Б нарын өвлийн байшинд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 82-94 дэх тал/,
3.2.3. Эд зүйлд буюу иргэн Д.Т эс гаргаж өгсөн 70 ваттын аккумляторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 99-103 дахь тал/,
3.2.4. Иргэн Д.Т эс гаргаж өгсөн 70 ваттын аккумляторыг эзэн нь болох иргэн Х.Б эд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал/,
3.2.5. Хохирогч Х.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ах болох Х.Б ын хамт өвөлжөөгөө эргэх үед бүх зүйл хэвийн байсан. Харин 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчимд өвөлжөөндөө очиж шалгах үед манай өвлийн байшингийн цонх нь онгорхой байсан ба гайхаад ороод үзэхэд гэрийн эд зүйлс байсан бөгөөд манай байшингийн жижиг өрөөнд байрлах ширээн дээр байсан шуудайтай 30-35 кг орчим жинтэй өөхөн тос алга болсон байсан. Тэгээд манай ах Х.Б бид хоёр ахын байшинг шалгах үед хаалганы хажуу талын цонх нь хагарсан байдалтай байсан болохоор орж шалгахад 2021 оны 12 дугаар сард худалдан авсан хар өнгийн 100 ваттын аккумлятор алга болсон байсан
...манай гэрт 30 литрийн тогоо байдаг ба тухайн тогоонд нэг удаа дүүрэн хайлуулсан тос байсан. Тухайн тосыг тэр хэвээр нь царцааж байгаад шуудайнд хийгээд тавьсан байсан ба уг нь тос нь 30 кг байсан.
...би Д.Т эс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, харин шүүх хуулийн дагуу арга хэмжээ авч өгвөл боллоо” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118-119, 144-145 дахь тал/,
3.2.6. Хохирогч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн дүү болох Х.А тай уулзаад Бугат сумын Х гэх газар луу хамт очиж өөрийн өвөлжөөний байшингаа шалгах үед манай дүүгийн гэрийн цонх онгорхой байсан ба бид хоёр хамтдаа ороод үзэхэд өөхөн тос алга болсон байсан. Тэгээд манай өвлийн байшинг шалгахад цонх нь хагарсан байсан.
...манай гэрээс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хар өнгийн 100 ваттын аккумлятор, 70 ваттын цагаан өнгөтэй дээд хэсэг нь хар өнгийн аккумлятор тус бүр 1 ширхэг, хүүхдийн цайны халуун сав 1 ширхэг, мөн хүүхдийн хоолны халуун сав 1 ширхэг алдагдсан.
...цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөс хэд хоногийн дараа дуудаж миний гэрээс хулгайд алдагдсан 70 ваттын цагаан өнгийн аккумляторыг буцааж авсан бөгөөд үлдсэн 100 ваттын аккумлятор, хүүхдийн цайны халуун сав, хоолны халуун сав зэргийг эргүүлж аваагүй. Тухайн үед манай байшингийн цонхны хаалтыг хүчээр аваад цонхыг нь хагалж орсон, манай гэрээс хулгайлж аваад одоо өгөөгүй байгаа эд зүйл бол 100 ваттын аккумлятор, хүүхдийн цайны халуун сав, хоолны халуун сав, мөн уг хэргийг шалгуулах хугацаанд эд зүйлийнхээ үнэлгээ гаргуулж, түүнд 40,000 төгрөгийг төлсөн бөгөөд эдгээр зүйлүүдийг Д.Т эс нэхэмжлэх болно. Харин хөдөөнөөс цагдаагийн байгууллагад ирж очих гээд цаг хугацаа болон мөн бензин шатахууны төлбөр гарч байгаа бөгөөд эдгээрийг нэг бүрчлэн нэхэмжлэх байсан ч Д.Т ийн ах Д.Г гэх хүнийг сайн таньдаг болохоор тэр болгоныг төлүүлэх шаардлагагүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124-125, 130-131, 136-137, 140-141 дэх тал/,
3.2.7. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-22-0235 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын байдлаар өөхөн тос 1 кг нь 2.500 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 154-158 дахь тал/,
3.2.8. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-22-0236 дугаартай “...хуучин 100 ваттын аккумляторын 1 ширхэг нь 200.000 төгрөг, хуучин 70 ваттын аккумляторын 1 ширхэг нь 110.000 төгрөг, 1 литрийн багтаамжтай цайны халуун савын 1 ширхэг нь 11.000 төгрөг, 1 литрийн багтаамжтай хоолны халуун савын 1 ширхэг нь 16.000 төгрөг болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 168-171 дэх тал/,
3.2.9. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БӨА-22-0315 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын байдлаар 1 м кв хэмжээтэй цонхны шил үнэ 65.000 төгрөг болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 69-72 дахь тал/,
3.2.10. Яллагдагч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 04-нээс 06-ны өдрийн хооронд Бугат сумын төвд гэртээ байсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Бугат сумын төвд байж байгаад орой 23 цагийн орчимд өөрийн мустанг-5 загварын мотоциклоор Б сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Х гэх газарт байдаг X.А , Х.Б нарын өвлийн байшин буюу өвөлжөөнд очсон юм. Энэ үед тухайн өвөлжөөнд ямар нэгэн хүн байхгүй байсан бөгөөд Х.А ы байшин цоожтой байсан ба байшингийн урд цонхон талд очиж тухайн цонхны жижиг салхивчаар орж, тухайн байшин дотор ширээн дээр байсан нэлээн том боорцогны тос байсныг аваад шуудайнд хийж авч гарсан юм.
Түүний дараа Х.А ы байшингийн хажууд Х.Б ийн байшин байсан бөгөөд уг өвлийн байшинд очиход мөн хаалга нь цоожтой байсан болохоор наран талын цонхоор очиж нэг жижиг цонхоор нь дотогшоо орж, тухайн байшин дотроос 70 ваттын аккумлятор, 100 ваттын аккумлятор, халуун цайны сав, хоолны савыг авч гарсан юм.
Түүний дараа тухайн хоёр байшингаас авсан эд зүйлээ бүгдийг нь шуудайнд хийж, мотоцикл дээрээ ганзагалж аваад Бугат сумын төвд шөнийн 03 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн юм. Х.А ы байшингийн цонхны жижиг салхивчийг гараараа хэд хэдэн удаа хүчтэй түлхэх үед уг цонх онгойсон. Харин X.Б ийн байшингийн цонхыг гараараа цохиж хагалаад уг цонхоор байшин дотор орсон юм. Би Х.А ы гэрээс авсан боорцогны тосыг шуудайн дотор хийж мотоциклын хойно дарж уясан юм. Х.Б ийн гэрээс авсан хоёр ширхэг аккумляторыг нэг нэг шуудайнд хийж шуудайны амыг холбож уяад мотоцикл дээрээ хоёр талаар нь унжуулж ганзагалаад хоолны халуун сав болон цайны халуун савыг тусад нь нэг шуудайнд хийж мотоциклийн ард боож тавиад авч явсан бөгөөд Бугат сумын төвд гэртээ ирээд харах үед дээр нь тусад нь боосон байсан цайны халууны сав болон хоолны халууны сав унаад гээгдсэн байсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 190-191 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;
3.3. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Д.Т , М.О нар нь бүлэглэж, 2022 оны 08 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, Х гэх газарт байршилтай, иргэн А.Ж ийн өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 2 м 20 см х 1 м 60 см хэмжээтэй хуучин аравч 1 ширхэг, 5 литрийн багтаамжтай хөнгөн цагаан данх 1 ширхэг, боорцогны тос 15 кг, 1 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэхий куртик /хуучин/ 1 ширхэг, тэмээний ноосон цамц /шинэ/ 2 ширхэг, бариултай 4 ширхэг стакан, модон бариултай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 599.000 төгрөгийн хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу мотоцикл ашиглаж үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.3.1. Иргэн А.Ж ээс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан “...Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших өвлийн байшинд хулгай орж эд зүйл алдагдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал/,
3.3.2. Хэргийн газарт буюу иргэн А.Ж ийн өвлийн байшинд үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 197-208 дахь тал/,
3.3.3. Эд зүйлд буюу иргэн Д.Т эс гаргаж өгсөн 2 м 20 см х 1 м 60 см хэмжээтэй хуучин аравч 1 ширхэг, тэмээний ноосон цамц 1 ширхэг, модон бариултай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 214-218 дахь тал/,
3.3.4. Иргэн Д.Т эс гаргаж өгсөн 2 м 20 см х 1 м 60 см хэмжээтэй хуучин аравч 1 ширхэг, тэмээний ноосон цамц 1 ширхэг, модон бариултай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлсийг иргэн А.Ж д хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 223-225 дахь тал/,
3.3.5. Хохирогч А.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр миний хүү болох А.Н над руу залгаж манай өвөлжөөний байшинд хулгай орсон байна гэж хэлсэн бөгөөд би тухайн үед цагдаагийн байгууллагад залгаж мэдэгдэж өөрөө шууд өвөлжөөний байшин руугаа явсан. Намайг очиход тухайн хулгай гарсан гэрт надаас түрүүлээд хүү Н , А нар орсон байсан. Манай өвлийн байшин нь гадна талдаа амбаартай бөгөөд хаалганы монгол цоожийг гөнжиж онгойлгоод дотор талын хаалганы цоожны төмөр цүүг нугалаад орсон байдалтай байсан.
Өвөлжөөний байшинд хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр миний үеэл С.Муратхан очиход бүрэн бүтэн байсан байна.
...манай гэрээс боорцогны тос 15 кг, аравч 1 ширхэг, 5 литрийн хөнгөн цагаан данх 1 ширхэг, 1 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, тэмээний ноосон цамц 2 ширхэг, арьсан нэхий 1 ширхэг, бариултай стакан 4 ширхэг тус тус хулгайд алдагдсан.
...аравч, ноолуурын цамц, ташуур зэрэг нь манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна. Одоо боорцогны тос 15 кг, 5 литрийн хөнгөн данх 1 ширхэг, 1 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, тэмээний ноосон цамц 1 ширхэг, арьсан нэхий 1 ширхэг, бариултай стакан 4 ширхэг тус тус алга байна. Эдгээр хохирлыг М.О , Д.Т нараар төлүүлэхийг хүсэж байна.
...байшингийн хаалга болон хаалганы цоожинд сүртэй гэмтэл гараагүй бөгөөд тэдгээрийг би өөрөө янзлаад авсан болохоор хаалга, цоожинд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 248-249 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 03, 06 дахь тал/,
3.3.6. Гэрч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг хэргийн талаар цагдаа нар хайж байх үед сонссон. Харин уг хулгайлсан эд зүйлс Бугат сумын нутаг дэвсгэрт М.О гийн гэрт байсан. Тэр явдал болсны дараа Д.Т болон М.О нар нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих Бугат сумаас 10 гаруй км газарт иргэн А.Ж ийн өвлийн сууцанд орж эд зүйл авсан талаараа надад хэлсэн. Уг газраас аравч, хувцас, эд зүйл, боорцогны тос зэрэг эд зүйлс хулгайлж авсан гэсэн юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
3.3.7. Гэрч Б.С н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр би Б сумын 00 дүгээр багаас гарч Өлгий сум чиглээд өөрийн 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа машин шаварт суучихсан. Тухайн үед би найз болох Г ийг дуудаад зогсож байхад Өлгий сум чиглэлээс мотоциклтой хоёр залуу ирсэн. Тэгээд би уг хоёр залууг зогсоосон бөгөөд тэр хоёр миний машиныг түлхээд гаргаж өгсөн.
...Уг хоёр залууг би танихгүй, гаднаас нь харахад 20-25 насны залуучууд байсан. Нэг нь 160-170 см өндөртэй шар царайтай, гадна хар өнгийн хувцастай, нэг нь 170-180 см өндөртэй бор царайтай залуу байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,
3.3.8. Гэрч Ц.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 23:00-00:00 цагийн үед манай найз болох С над руу залгаж миний машин шаварт суучихлаа, ирээд гаргаад өгөөч хэмээн дуудсан юм. Би тэгээд С н байгаа газар буюу Б сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр Хар үзүүр гэх газраас цааш 200 метр гаруй газарт очиход С болон хажуу талд нь нэг мотоцикл зогсож байсан. Би тэгээд машинаас буугаад очиход С болон М.О , Д.Т нар машин гаргах гээд түлхэж байсан. Бид дөрөв уг машиныг гаргаж аваад С бид хоёр Өлгий сумын чиглэлд явчихсан. Харин Д.Т , М.О нар цааш нь хөдөлсөн. Би Д.Т болон М.О нарыг сайн танина. Бугат сумын иргэд, өмнө нь удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
3.3.9. Гэрч Ө.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нөхөр бид хоёр аймгийн төв орохоор болсон бөгөөд замдаа ээж А.Ж ийн өвлийн сууцыг шалгаж явах зорилготой очиход хаалга нь онгорхой байсан. Тэгээд ойртож очиж харахад гадна талын хаалга нь онгорхой, уг хаалганы цоожийг эвдэж орсон байдалтай, гэрт ороход гэрийн доторх эд зүйл эмх замбараагүй байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
3.3.10. Гэрч А.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...биднийг очиход гэрийн хаалга онгорхой байсан бөгөөд гэрт ороход гэр доторх эд зүйлсийг ийшээ тийш нь тараасан байдалтай байсан..." гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
3.3.11. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-22-0242 дугаартай “2022 оны 08 дугаар сарын байдлаар 2 м 20 см х 1 м 60 см хэмжээтэй хуучин аравч 1 ширхэг нь 230.000 төгрөг, 5 литрийн багтаамжтай хөнгөн цагаан данх 1 ширхэг нь 35.000 төгрөг, боорцогны тос 1 кг нь 2.200 төгрөг, 1 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг нь 12.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэхий куртик /хуучин/ 1 ширхэг нь 130.000 төгрөг, тэмээний ноосон цамц /шинэ/ 1 ширхэг 45.000 төгрөг, бариултай 4 ширхэг стакан 14.000 төгрөг, модон бариултай ташуур 1 ширхэг нь 55.000 төгрөг болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 32-35 дахь тал/,
3.3.12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р гийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/43 дугаартай “...иргэн А.Ж ийн эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы монгол цоожийг ...цохих буюу хөших хүчний үйлчлэлээр эвдэж онгойлгосон, ...эвдлэгч багажийн мөр үүссэн болох”-ыг тогтоосон дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 53-56 дахь тал/,
3.3.13. Яллагдагч М.О н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би Бугат сумын төвд гэртээ байсан юм. Харин 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цагаас 22 цагийн орчимд би гэртээ сууж байх үед манай гэрт Д.Т мотоциклтой ирж намайг хамт Б сумын Х гэх газрын цаад талд яваад ирье гэж хэлсэн бөгөөд тухайн үед би хүлээн зөвшөөрч Т ийн хамт түүний мотоциклоор Бугатын Хар үзүүр гэх газарт явж байх үед замд шаварт суусан машин байсныг Т бид хоёр түрж гаргаж өгчхөөд Т нь мотоциклоо асаагаад намайг суулгаж авсны дараа “хоёулаа одоо Х.Ө ы гэрт очъё” гэж хэлээд шууд Бугат сумын Х гэх газар Бугат сумаас 2-3 км зайтай байдаг өвөлжөө рүү явсан юм.
Түүний дараа шууд Х.Ө ы өвөлжөөн дээр очих үед 23 цаг өнгөрч байсан байх тэр үед тухайн өвөлжөө нь эзэнгүй өвөлжөө байсан бөгөөд бид хоёр мотоциклоосоо буугаад тухайн өвөлжөөний хаалган дээр очих үед тухайн өвөлжөөний хаалга нь монгол цоожоор цоожилсон байсныг хадаасаар хөшиж онгойлгоод байшингийн дотор орох үед ахин нэг хаалга байсан ба уг хаалганы цоож нууц цоожтой байсан болохоор Т гаднаас өвөлжөөний гэрийн ойролцоо хэвтэж байсан төмөр олж аваад тухайн хаалгыг гөнжиж онгойлгоод байшингийн дотор орсон юм. Түүний дараа би байшин дотроос боорцогны тос, 5 литрийн цагаан данх, тэмээний ноосон цамцыг авсан юм. Миний анзаарч харснаар Т нь хананд өлгөөтэй байсан ташуур, аравч байсныг авсан байх, өөр ямар зүйл авсныг сайн мэдэхгүй, түүний дараа бид хоёр тухайн байшингаас авсан зүйлээ шуудайнд хийж аваад сумын төвд аваачиж би тухайн зүйлсээс 5 литрийн данх, тэмээний ноосон цамц, боорцогны тос зэрэг зүйлсийг авч, Т нь юу юу авч явсныг мэдэхгүй аймгийн төв рүү яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 132, 135-136, 156, 240 дахь тал/,
3.3.14. Яллагдагч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед би М.О н гэрт би өөрийн мустанг-5 загварын тээврийн хэрэгслээр очсон бөгөөд энэ үед М.О бид хоёр ярилцаад Б сумын 00 дүгээр багийн нутаг Х гэх газарт байдаг Х.Ө ы өвөлжөө эзэнгүй байгаа тэнд очиж хадгалсан ноолуур, хэрэгтэй эд зүйл байвал авъя гэж тохиролцоод миний өөрийн мустанг 5 загварын улаан өнгийн мотоциклоор хамт М.О н гэрээс шөнийн 23 цаг өнгөрч байх үед гарч яваад замд Б сумын Х эргээд явж байх үед шаварт суусан машиныг гаргаж өгөхөөр туслалцаж байсан ба тэр үед Бугат сумын цагдаа Г ирж бид нар хамт хамжаад уг машиныг шаварнаас гаргаж өгчхөөд түүний дараа М.О бид хоёр шууд Х.Ө гэх хүний өвөлжөөн дээр ирэхэд тухайн өвөлжөөний эргэн тойронд хүн байхгүй байсан бөгөөд тухайн байшингийн гадна хаалга нь монгол цоожоор цоожилсон байсан ба тэр үед би гартаа олдсон төмрөөр 2-3 удаа цохисон ба онгойхгүй байсан. Дараа нь хадаас олж аваад хадаасаар тухайн цоожийг хөшиж оролдсоор байгаад онгойлгоод ороход байшингийн дотор дахин нэг хаалга байсан ба уг хаалга нь нууц цоожоор цоожилсон байсан. Тэр үед О бид хоёр байшингийн гаднаас ахин нэг төмөр олж ирж тухайн хаалгыг хөшиж онгойлгоод дотогш орсон юм.
Гэрийн дотор талд орсны дараа О бид хоёр булан тохойгоос эхлээд ноолуур байгаа эсэх талаар харж дараа нь О бид хоёр нүдэнд харагдсан, зараад мөнгө болгож болох зүйлүүдийг авч гараад М.О бид хоёр шууд сумын төв рүү О н гэрт ирж авсан зүйлүүдээ гаргаж хувааж аваад би гэр рүүгээ харьсан юм.
... М.Ө ы гэрээс М.О бид хоёр 1 ширхэг ташуур, 1 ширхэг хананд өлгөдөг аравч, боорцогны тос 15 кг, 5 литрийн хөнгөн цагаан данх 1 ширхэг, жижиг хөнгөн цагаан тогоо, тэмээний ноосон цамц зэргийг авч гарсан ба байшингийн гадна гараад бид хоёр хөнгөн цагаанаар хийсэн тогоо, данх гэх зүйлүүдийг чулуугаар цохиж хавчаад хөнгөн цагаанаа нэг шуудайнд хийж бусад эд зүйлүүдийг тусад нь нэг шуудайнд хийгээд мотоцикл дээр ганзагалж аваад явсан юм.
Түүний дараа сумын төвд ирж тухайн авсан зүйлээс би ташуур, хананд өлгөдөг аравч болон хөнгөн цагааныг авч яваад, миний мэдэж байгаагаар 15 кг боорцогны тос цамц /тэмээний ноос/ нь М.О д үлдсэн юм. Би өөрийн авсан гэх хөнгөн цагааныг маргааш өдөр нь зах дээр хөнгөн цагаан авдаг газарт аваачиж тушаасан бөгөөд 6.000 төгрөг болсон ба ташуур, хананы аравч нь зэргийг цагдаа нар ирж надаас хурааж авсан юм.
Харин М.О Х.Ө ы гэрээс авсан гэх 15 кг боорцогны тос, тэмээний ноосон цамцыг яасан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 143-144, 151-152 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар:
3.4. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, иргэн Т.Б ы хашаанаас 2022 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн “Нүүдэлчин” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.4.1. Иргэн Т.Б аас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “...Өлгий сумын 04 дүгээр багт байрлах манай хашаанаас миний эзэмшлийн мотоцикл алга болчихлоо...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.4.2. Хэргийн газарт буюу иргэн Т.Б ы хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 03-07 дахь тал/,
3.4.3. Хохирогч Т.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өглөөний 10 цагаас орой 18 цагийн хооронд таксинд явж байгаад гэртээ ирсэн. Тэгээд мотоциклоо өөрийн хашаан дотроо байшингийн гал тогооны цонхны урд хэсэгт тавьсан. Түүнээс хойш мотоциклоор дахиж гараагүй ба шөнийн 23 цагийн орчимд гарч бие засах үед миний мотоцикл байшингийн урд талд байсан.
Харин өглөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06 цагийн орчимд гарч бие засах үед мотоцикл байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би тухайн алдагдсан мотоциклийг 2022 оны 06 дугаар сард Ө сумын 00 дүгээр багт байрлах “Т” захад мотоцикл зардаг Ш ээс 3.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлэн худалдаж авсан. Тус мотоцикл нь ногоон өнгөтэй, банк хэсэгт “нүүдэлчин” гэх бичигтэй.
...мотоциклийг Т гэх хүн хулгайлаад унаад явж байхыг нь цагдаагийн алба хаагч нар олж өгсөн бөгөөд би мотоциклийг бүрэн бүтэн хүлээж авсан юм...
...мотоциклоо хулгайд алдахаас өмнө банкинд нь 25.000 төгрөгөөр бензин хийгээд дүүргээд тавьсан байсан ба бүгдийг нь дуустал явсан байсан. Мотоциклд сэв зураас үүссэн, мөн кундокторын утсыг бүгдийг нь тасалсан байсан ба би сүүлд шинээр кундоктор авч тавьсан бөгөөд тасдаад хаясан утаснуудыг нь дахин залгасан. Мөн цагдаагийн байгууллагаар шалгуулах явцдаа эд зүйлийн үнэлгээ гаргуулахад төлбөр төлсөн ба мотоциклоо хайж хамаатан садангийн хүмүүст нааш цааш машин, мотоциклоор явж түүнд бензин нэлээдгүй зарцуулсан. Би Т д маш их гомдолтой байгаа бөгөөд түүнээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаа. Мөн надаас гарсан нийт 300.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг” /3 дахь хавтаст хэргийн 13-14, 17-18, 26 дахь тал/,
3.4.4. Шинжээч “А ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-22-0328 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын байдлаар 01-ний өдрийн байдлаар 2022 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн Нүүдэлчин загварын /шинэвтэр/ мотоцикл 2.600.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 35-38 дахь/,
3.4.5. Эд зүйлд буюу хохирогч Д.Т ийн унаж явсан “Нүүдэлчин” загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 42-49 дэх тал/,
3.4.6. Яллагдагч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бугат сумын төвд гэртээ байсан ба шөнийн 01 цагийн орчимд Өлгий сумын 04 дүгээр багт байдаг Т.Б ы гэрт очих үед хашаан дотор байшингийн гадна цонхны дэргэд ногоон өнгийн мотоцикл байсан ба уг мотоциклийг түлхээд хашаанаас гараад нэлээн холдсоны дараа мотоциклийг асаагаад Х баг руу манай хүргэн ах болох И.Т гэх хүний гэрт очсон юм. Маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн орчимд хүргэн ахын гэрээс гараад Бугат сум руу гэр лүүгээ ирж байх замд цагдаа нар болон мотоциклийн эзэн болох Т.Б нар ирж, уг мотоциклийг Т.Б д өгсөн юм” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/ зэргүүд болно.” мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.Т йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Д.Т , М.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Т эс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Б , Б нарын хохирлыг сайн дураараа төлж өгөх болно”, шүүгдэгч М.О гаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч Ж ийн хохирлыг төлж өгсөн” гэх тайлбарыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “шүүгдэгч Д.Т , М.О нарын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.1. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;”, ...2.4. “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн”-ээр, “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан”-аар тус тус тодорхойлжээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.” гэж заасан.
6.2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг; “орон байр” гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг; “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэгт нь гэмт үйлдлээ түргэсгэх, хууль бусаар олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, удааширвал гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх зорилгыг тус тус ойлгоно.
Мөн хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг суглах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоосон.
6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, ...3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заажээ.
6.4. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Д.Т нь 2022 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн К.Ө ийн 1 тооны адууг хулгайлсан үйлдэл нь, мөн шүүгдэгч Д.Т нь иргэн Х.А , Х.Б нарын өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилга зорилгоор машин механизм ашиглаж эд зүйл хулгайлсан үйлдэл нь, шүүгдэгч Д.Т , М.О нар нь бүлэглэж, иргэн А.Ж ийн өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж эд зүйл хулгайлсан үйлдэл нь, шүүгдэгч Д.Т нь иргэн Т.Б ы хашаанаас “Нүүдэлчин” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь тус тус тогтоогдсон, шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэргүүд тус тус төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
6.5. Улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүх хүлээн авч, шүүгдэгч Д.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэх, мөн шүүгдэгч Д.Т , М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
6.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэр, хялбар аргаар хөрөнгөжих гэсэн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үндэслэлтэй.
7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
7.3. Шүүгдэгч Д.Т ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Ө т 1.350.000 төгрөгийн, хохирогч Х.А д 75.000 төгрөгийн, хохирогч Х.Б эд 337.000 төгрөгийн, хохирогч Т.Б д 2.600.000 төгрөгийн, шүүгдэгч Д.Т , М.О нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Ж д 617.000 төгрөгийн бодит хохирол, хор уршиг тус тус учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдож байна.
7.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч К.Ө нь 1.350.000 төгрөгийн үнэтэй, хүрэн зүсмийн адууг амьдаар нь хүлээн авч, гэмт хэргийн хор уршигт нэхэмжлэх зүйлгүй” /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/, хохирогч Х.А “гэмт хэргийн хохирол болон хор уршгийг нэхэмжлэхгүй” /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/ гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Т нь эдгээр хохирогч нарын хувьд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
7.5. Хохирогч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдсан 70 ваттын аккумляторыг биет байдлаар нь хүлээн авч, гэмт хэргийн хор уршигт төлбөр нэхэмжлээгүй /1дэх хавтаст хэргийн 140 дэх тал/ байна.
Харин хохирогч Х.Б эд 200.000 төгрөгийн үнэтэй хуучин 100 ваттын аккумлятор 1 ширхэг, 11.000 төгрөгийн үнэтэй 1 литрийн багтаамжтай цайны халуун сав 1 ширхэг, 16.000 төгрөгийн үнэтэй 1 литрийн багтаамжтай хоолны халуун сав 1 ширхэг, шинжээчийн шинжилгээний хөлс 40.000 төгрөг, цонхны шил 65.000 төгрөг, нийт 332.000 төгрөгийг хохирол учирсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн гэм буруугийн шүүх хуралдаанд энэхүү хохирол 332.000 төгрөгийг шүүгдэгч Д.Т нь сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн байх тул түүнээс гэмт хэргийн хохиролд 332.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Б эд олгох нь зүйтэй.
7.6. Хохирогч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдсан 2.600.000 төгрөгийн үнэтэй ногоон өнгийн “Нүүдэлчин” загварын мотоциклийг биет байдлаар нь хүлээн авч /3 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/, гэмт хэргийн хор уршигт 300.000 төгрөг нэхэмжилснийг гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Т нь сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Т эс гэмт хэргийн хор уршигт 300.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Б д олгохоор шийдвэрлэв.
7.7. Шүүгдэгч Д.Т , М.О нарын хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Ж д нийтдээ 617.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирснаас /2 дахь хавтаст хэргийн 03 дах тал/ мөрдөн шалгах ажиллагааны явцад 230.000 төгрөгийн үнэтэй 2 м 20 см х 1 м 60 см хэмжээтэй хуучин аравч 1 ширхэг, 45.000 төгрөгийн үнэтэй тэмээний ноосон цамц /шинэ/ 1 ширхэг, 55.000 төгрөгийн үнэтэй модон бариултай ташуур 1 ширхэг буюу нийт 330.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ хүлээн авсан байна /2 дахь хавтаст хэргийн 06 дахь тал/.
7.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т , М.О нар нь хохирогч А.Ж д 35.000 төгрөгийн үнэтэй 5 литрийн багтаамжтай хөнгөн цагаан данх 1 ширхэг, 33.000 төгрөгийн үнэтэй 15 кг /1 кг нь 2.200 х 15 кг/ боорцогны тос, 12.000 төгрөгийн үнэтэй 1 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 130.000 төгрөгийн үнэтэй Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэхий куртик /хуучин/ 1 ширхэг, 45.000 төгрөгийн үнэтэй тэмээний ноосон цамц /шинэ/ 1 ширхэг, 14.000 төгрөгийн үнэтэй бариултай 4 ширхэг стакан, 18.000 төгрөгийн үнэтэй монгол цоож 1 ширхэг, нийт 287.000 төгрөгийн төлөх төлбөртэй байсан боловч шүүгдэгч М.О н өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт болох хохирогч А.Ж ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бичсэн баримтаас үзэхэд шүүгдэгч М.О нь хохирогч А.Ж д 300.000 төгрөгийг төлж өгснөөр хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” хэмээн дурдсан тул шүүгдэгч М.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч М.О н үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Д.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Т нь өмнөх шийтгэх тогтоолоор 500 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял шийтгүүлж байсан тул эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Иймд шүүгдэгч Д.Т ийн нийт эдлэх ялыг 6 жилээр тогтоож, урьд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас 91 цаг 57 минутын ялыг эдлээгүй байх тул 11 хоногийн хорих ялаар тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг үндэслэн 6 жилийн хорих ялд нь нэмж нэгтгэж, үүнээс цагдан хоригдсон 1 хоногийг хасаж, нийт эдлэх ялыг 6 жил 10 хоногоор тогтоох саналтай байна. Уг ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
2.2. Шүүгдэгч М.О гийн өмгөөлөгч Х.Т “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй. Улсын яллагчийн зүгээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулах саналыг гаргасан. Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүгдэгч М.О нь өөрийнхөө үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлан ойлгож, хохирогч А.Ж ийн 300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хохирол болон хор уршгийг бүрэн арилгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан. Иймд миний үйлчлүүлэгч М.О д 1 жилийн хорих ял оногдуулж өгөх” дүгнэлтийг,
2.3. Шүүгдэгч Д.Т ийн өмгөөлөгч С.Т эс “Миний үйлчлүүлэгч болох Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.
Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэх үед 20 настай байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхөө илэрхийлсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан 21 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэхээр байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “.Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд 82 настай ээжтэй.
Урьд авсан ялаас эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 11 хоногийн хорих ялтай дүйцүүлж, цагдан хоригдсон 1 хоногийг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт нь тус бүрд 2 жилийн хорих ял, нийт 2 жил 6 сар 10 хоногийн хорих ял оногдуулж өгөх” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Т , М.О нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
2.5. Шүүгдэгч Д.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
2.6. Шүүгдэгч М.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
2.7. Шүүгдэгч Д.Т ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд 2002 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, ам бүл 3, ээж, ах нарын хамт амьдардаг, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, хоёр удаа ял шийтгүүлж байсан, шүүгдэгч М.О н хувьд 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогджээ.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан бөгөөд шүүгдэгч М.О н өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг үндэслэн шүүгдэгч М.О д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг шүүхээс шүүгдэгч М.О н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тус тус харгалзан хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.9. Шүүгдэгч Д.Т ийн өмгөөлөгчийн шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулах дүгнэлтийг шүүхээс хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5. “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан нь 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Д.Т ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, мөн шүүгдэгч нь 18 насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул нөхцөл байдал нь шүүх сэтгэц, гэм судлалын сэтгэцийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан ба шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй, мөн хуулийн энэхүү хэм хэмжээг хэрэглэхэд шударга ёсны заримд нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэхэд заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгоогүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэрэглэх эсэхийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.
2.10. Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3. “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар хамруулан ойлгох үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Д.Т нь дээрх гэмт хэргийг өөрөөр цаг хугацаанд үйлдсэн, гэмт хэргийн шинжийг тус тусд нь хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасантай нийцнэ гэж дүгнэлээ.
2.11. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
2.12. Шүүгдэгч Д.Т йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн шүүгдэгч Д.Т , М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т д 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.О д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
2.13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, эдлэх хорих ялыг 3 жил 11 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.
2.14. Шүүгдэгч Д.Т урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 91 цаг 57 минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Д ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ялын тооцооны хуудсаар тогтоогдсон.
2.15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2. “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, ...4. “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж заасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Т д Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 91 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож, 11 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
2.16. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Т , М.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Т ийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
2.18. Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Т д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгч М.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Т , М.О нарын эдлэх хорих ялыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж байна.
2.19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, Монгол цоож 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
2.20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.
2.21.Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд шүүгдэгч Д.Т , М.О нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн улмаас 32.000 төгрөгийн, шүүгдэгч М.О нь 30.000 төгрөгийн орлого олсон нь тогтоогджээ.
Мөн шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэг эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хуучирсан хар өнгийн бүрлэгтэй, эсгий тохомтой, төмөр төрөөтэй, ширэн гөлөмтэй, цэрэг эмээл 1 ширхэгийг, 2 метр 40 см урттай суран цулбууртай, цэнхэр, шар өнгийн лентээр ороосон төмөр амгаатай хазаар 1 ширхэг, 4 метрийн урт суран аргамж 1 ширхэгийг тус тус ашигласан. шүүгдэгч С.Т , М.О нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Мустанг-5 загварын 550.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийн ашигласан нөхцөл байдал тус тус тогтоогдож, уг мотоциклийг шүүгдэгч Д.Т бусдад зарж борлуулсан байна.
2.22. Иймд шүүгдэгч С.Т ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хуучирсан хар өнгийн бүрлэгтэй, эсгий тохомтой, төмөр төрөөтэй, ширэн гөлөмтэй, цэрэг эмээл 1 ширхэгийг, 2 метр 40 см урттай суран цулбууртай, цэнхэр, шар өнгийн лентээр ороосон төмөр амгаатай хазаар 1 ширхэг, 4 метрийн урт суран аргамж 1 ширхэгийг тус тус хураан улсын төсөвт; мөн шүүгдэгч С.Т , М.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хуучин Мустанг-5 загварын 550.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Т эс 368.000 төгрөг, шүүгдэгч М.О гаас 182.000 төгрөгийг; мөн шүүгдэгч Д.Т ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 32.000 төгрөг, шүүгдэгч М.О н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30.000 төгрөг тус тус шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Т , М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Д.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.О г 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, эдлэх хорих ялыг 3 жил 11 сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Т д Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 91 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож, 11 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т д оногдуулсан 3 жил 11 сар 11 хоногийн хорих ялыг, мөн шүүгдэгч М.О д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т ийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Т эс гэмт хэргийн хохиролд 332.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Б эд, гэмт хэргийн хор уршигт 300.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Б нарт тус тус олгож, шүүгдэгч М.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Т д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгч М.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Т , М.О нарын эдлэх хорих ялыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, Монгол цоож 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Т ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох хуучирсан хар өнгийн бүрлэгтэй, эсгий тохомтой, төмөр төрөөтэй, ширэн гөлөмтэй, цэрэг эмээл 1 ширхэгийг, 2 метр 40 см урттай суран цулбууртай, цэнхэр, шар өнгийн лентээр ороосон төмөр амгаатай хазаар 1 ширхэг, 4 метрийн урт суран аргамж 1 ширхэгийг тус тус хураан улсын төсөвт; мөн шүүгдэгч С.Т , М.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хуучин Мустанг-5 загварын 550.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Т эс 368.000 төгрөг, шүүгдэгч М.О гаас 182.000 төгрөгийг; мөн шүүгдэгч Д.Т ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 32.000 төгрөг, шүүгдэгч М.О гаас 30.000 төгрөг тус тус шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Т , М.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ