Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тд холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Э.Т 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод хохирогч Л.Бтой эхнэрийн биед халдлаа гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар  аяга шидсэнээс түүний биед зүүн чамархайн хэсэгт 3,5 см урт шарх бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Э.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа ойлгож байна, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Л рүү уурлаад эхнэр Л өөдөөс ирж байна гэж бодоод алгадсан чинь Тгийн эхнэр М байж таараад тэгсэн чинь Т нь та миний эхнэрийг цохилоо гээд над руу тулж ирээд цохих гэж дайрсан. Тэгээд жоохон маргалдаад зодолдсон. Тэгээд болъё болъё би Тгээс уучлалт гуйгаад ах нь андуураад эхнэрийг чинь алгадсан байна гээд хэлэхэд Т нь та миний эхнэрийг цохидог хэн бэ гээд уурлаж байснаа над руу аяга аваад шидсэн. Тэгэхээр нь би бултсан юм тэгсэн чинь дахиад аяга аваад шидсэн тэр нь миний толгойг онож, цус гарсан ” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 7-8  дугаар тал),

           Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б эхнэр Лтэй маргалдсан тэгтэл Тоодой тэр салгах зорилгоор голоор нь ортол Б эхнэрээ цохих гэж байгаад Тоодойг алгадсан. Тэгтэл Т, Б луу чи миний эхнэрийг цохидог хэн бэ гээд ширээн дээрээс аяга аваад Бын толгойн зүүн талд цохин толгойг нь хагалсан...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 12-13  дугаар тал),

 

           Гэрч С.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Б бид хоёр хоорондоо жоохон маргалдсан тэгтэл манай нөхөр Б намайг цохих гээд дайртал бид хоёрын дундуур Тгийн эхнэр ороод салгах гэтэл манай нөхөр намайг цохих гэж байгаад Тий эхнэрийг андуураад цохиод авсан. Тэгтэл Т ширээн дээр байсан аяга аваад манай нөхрийг толгойг цохиж хагалсан...” гэх мэдүүлэг( хавтаст хэргийн 16-17  дугаар тал),

 

           Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Л нь нөхөр Бынхоо эрхийг авч шидсэн чинь нөхөр Б нь эхнэрээ цохих гэж байхад нь би голоор нь орж салгах гэж байхад намайг зүүн хацар дээр алгадсан чинь манай найз залуу Т намайг цохилоо гээд уурлаад Б луу аяга аваад шидсэн чинь толгойн хэсэгт нь онож их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг( хавтаст хэргийн 19-20  дугаар тал),

 

         Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/013 дугаартай "... Л.Бын биед зүүн чамархайн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 26 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, хуучин амбулаторийн 10 тоот байранд  хохирогч Л.Бтой эхнэрийн биед халдлаа гэж маргалдан түүн лүү улмаар аяга шидэн толгойн хэсэгт нь онож  зүүн чамархайн хэсэгт 3,5 см урт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Б, гэрч Б.Э, С.Л Б.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/013 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг  болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Тгийн хохирогч Л.Бын  биед учруулсан  гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Энь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн болно.        

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Тд санал гомдол байхгүй, хохирол төлбөр болох 100,000 төгрөгийг төлсөн /хх-51, 58/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Тд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар нь шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Эд танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Э.Тг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

         Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Энь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Шүүгдэгч Э.Тд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

          4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН