Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирүүлсэн 2324000000005 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *Улсын иргэн, *сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, *, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт * багт оршин суух хаягтай, урьд *байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт *******ийн *******, /РД: *******/

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ нь 2023 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө 23 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суврага багт байрлах хохирогч *******гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******гийн нүд рүү нь цохиж баруун нүдний дээд доод зовхи, нүдний алимны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө 23 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суврага багт байрлах хохирогч *******гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******гийн нүд рүү нь цохиж баруун нүдний дээд доод зовхи, нүдний алимны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч *******гийн: “...Би 2023 оны 01 дугаар сарын 09-10-нд шилжих орой 23 цагийн үед гэр бүлийн хамт гэртээ байж байсан чинь манай эхнэрийн төрөл ******* Баянхайрхан сумаас манайд ирсэн юм. Тэгээд эхнэр хоол унд хийж өгчхөөд ор засаад бид хэд унтах гээд байж байсан чинь манай хаалгыг нэг хүн ирээд хүчтэй нь аргагүй нүдэхлээр нь би хэн юм бол гэж бодоод хаалган дээр очоод хэн бэ? гэж асуусан чинь байна хаалгаа гэхээр нь онгойлгоод өгсөн чинь орж ирээд яасан удаан хаалгаа онгойлгодог пизда вэ гэж хэлээд миний нүд рүү цохиод авсан юм. Би нүүрээ дараад суутал манай эхнэр ******* ирээд *******г чи боль гээд гэрээс аваад гарахаар нь би цагдаа дуудаад дуудлага өгсөн чинь ******* цагдаагаа дууд би та нарыг буудаж ална гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирээд юу болсон талаар асуугаад намайг эмнэлэг орж үзүүлээд маргааш өглөө ирээрэй гээд яваад өгсөн...Миний баруун талын нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

-Гэрч С.*******ийн: “...2023 оны 1 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө ахынд хонох гээд Баянхайрхан сумын Асгат багийн Цагаанчулуут гэх газраас ирсэн юм. Тэгээд орой тэднийд унтах гээд орондоо ороод хэвтэж байсан чинь ахын хаалгыг нэг хүн хүчтэй нүдээд байхаар нь ах хэн юм бол гээд гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөх гээд үүд рүү явсан. Би том өрөөнд нь хэвтэж байсан чинь ахын эхнэр ******* орилж хашхираад ******* ахын чинь нүд рүү цохиод хаячлаа гээд байхаар нь юу болов гээд босоод иртэл миний хэвтэж байсан өрөө рүү ******* орж ирэхээр нь чи яагаад байгаа юм гэж асуусан чинь за уучлаарай гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгээд би нөгөө өрөөнд ороод , ******* эгч хоёроос юу болсон талаар асуусан чинь *******, ахын чинь нүд рүү цохиод хаячлаа гээд ах нүдээ дараад сууж байсан. ******* гэрээс нь гараад яваад өгсөн. Төд удалгүй цагдаа орж ирээд *******, ах хоёрыг аваад эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. ******* эгч ******* ахын чинь нүд рүү цохичихлоо гэхээр нь харсан чинь ахын баруун талын нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

-Гэрч Ц.*******ын: “...2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө манай нөхөр , манай төрөл гийн эхнэр нар манайд орой 10 цагийн үед гэрийн хаалгаа цоожлоод унтах гээд байж байсан чинь гаднаас гэрийн хаалга цохиод үүдээ гэхээр нь манай нөхөр хэн бэ, бид нар унтах гэж байна гэж хэлсэн чинь би байна хаалгаа нээгээч гэхээр нь манай нөхөр хаалгаа онгойлгоод яасан ширүүн нүддэг юм юу болсон бэ гэсэн чинь гэрт орж ирээд яасан удаан хаалгаа онгойлгож өгдөг юм гээд манай нөхрийн нүүрэнд нь цохиод бариад авахаар нь би *******г чи боль яагаад байгаа юм гэсэн чинь яадгийн би архи уучлаа та нарыг ална шүү гээд байхаар нь манай нөхөр цагдаа дуудсан чинь ******* та нар яасан цагдаа дууддаг пизда нар вэ, би та нарыг буугаа авч ирээд бүгдийг нь буудаж ална гээд гэрээс гараад явсан...******* баруун гараараа манай нөхрийн баруун талын нүд рүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Яллагдагч *******гийн: “...Би 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 12 цагийн орчимд гэртээ гутал оёод байж байтал ах эхнэртэйгээ, ах эхнэртэйгээ нар манайд халамцуу орж ирцгээсэн. Би тэд нарт архи пиво гаргаж ирээд хувааж уучхаад манайхаас гараад ахынд очсон. Тэднийх мөн архи пиво гаргаж өгөөд тэнд архи ууж байгаад 19 цагийн орчимд тэднийхээс би гарсан. Гэртээ очоод байж байтал эхнэр уурлаад архи дарс уулаа гээд байхлаар нь ахынд очиж хонох санаатай тэднийд очоод хаалгыг нь цохитол онгойлгож өгөхгүй байсан. Татаад цохиод байтал ах хаалгаа онгойлгож өгөөд хаалга үүд эвдлээ ямар хүчтэй цохидог юм бэ гэхлээр нь би хаалгаа яасан удаан тайлж өгдөг юм гэж уурлаад ахыг цохичихсон...Би нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон...Би *******тай сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 000000065 дугаартай: “...*******гийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун нүдний дээд доод зовхи, нүдний алимны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. *******гийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/

-Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******гийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******гийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч *******д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. *******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН