Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Хохирогч: Ц.И, түүний өмгөөлөгч: Э.Т, Б.Г,

Шүүгдэгч: Д.С, түүний өмгөөлөгч Р.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн ******* *******д холбогдох 1926004700162 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 82-13 тоотод оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 169.6-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн ******* *******, регистрийн дугаар: /У365041915/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалттай 4 давхар байр барихаар ******* ХХК-ийн захирал *******той 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” төвийн байранд “*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй үедээ тус компанийн нэрийн өмнөөс 19/05 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд бусдад 78200000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК-ний эмнэлгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ хийсэн. 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ******* ХХК-ийг миний бие үүсгэн байгуулсан. Намайг компани төлөөлөх эрхгүйгээр гэрээ байгуулсан гээд байгаа. Гэтэл би өөрөө энэ компанийн эзэн нь үүсгэн байгуулагч нь юм. Тухайн үед Солонгос улс руу явах гэж байсан учраас хүүдээ ажлын шаардлагаар компанийг шилжүүлсэн. Энэхүү асуудал дээр компанийн албан бичиг, миний ажлын тушаал зэрэг дээр тодорхой байгаа. Тиймээс залилан мэхлэх зүйл ангийг би зөвшөөрөхгүй байна. Тус ажил бол гэрээний дагуу хийгдсэн. Гүйцэтгэгч компани нь туслан гүйцэтгэгч компани авч болохгүй гэсэн гэрээний заалт байхгүй. Би тухайн байдлыг Минтугт хэлж байсан.  Минтугч зөвшөөрсөн. Тийм учраас туслан гүйцэтгэгч авсан. Намайг ажлын талбай дээрээс зугтсан гээд байгаа. Ажлын талбай дээр би мөнгө байхгүй тэр олон залуучууд намайг мөнгөө өгөхгүй байна гээд барьж аваад зодчих гээд байхад би тэнэг юм шиг урдаас нь харж зогсож байгаад зодуулахгүй гэдэг нь мэдээж.  Санхүүжилтийг цаг тухайд нь өгч байсан бол энэ барилга хугацаандаа дуусах байсан. Материалаа таслаагүй бол энэ барилга бас л хугацаандаа дуусах байсан. Материал тасалдуулна. Машин, механизм тасалдуулна. Санхүүжилт тасалдуулна. 3 удаагийн санхүүжилт дээр нэг ч удаа хэрүүлгүй мөнгө авч үзээгүй. Одоо болохоор энхийн цагаан тагтаа шиг өөрсдийгөө өмөөрөөд, намайг л хулгайч дээрэмчин, луйварчин, болгож яриад байгаа. Яг ажил дээрээ бид нар ажлын цаг алдаж үзээгүй. Ажлын талбайд архидан согтуурах, гэмт хэргийн шинжтэй үйл явдал болж байгаагүй. Ажил бол яг ном дүрмийн дагуу явдаг байсан. Одоо энэнээс болж эрүүгийн гэмт хэрэгтэн болох гээд зогсож байгаадаа би туйлын харамсалтай байна. Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж, өгсөн санхүүжилтийн хүрээнд ажилласан. Хохирол төлбөргүй. Үүнийг шүүхийн байгууллага шүүж тунгаана биздээ гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2019 оны 05 дугаар сарын 27-нд 240000000 төгрөгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж. Түлхүүрийг 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор гардуулж өгнө гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах гол үндэслэл бол 60-70-н ажилчинтай, сүүлийн үеийн техник хэрэгсэл багаж тоног төхөөрөмжтэй, олон жил ажилласан туршлагатай, богино хугацаанд чанартай барилга барина гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн. Үүний үндсэн дээр гэрээ байгуулсан. Эхлээд гэрээ байгуулсны үндсэн дээр урьдчилгаа 24000000 төгрөгийг шилжүүлсэн. Тус мөнгийг юунд зарцуулсан бэ гээд өөрөөс нь асуухаар ажилчдын унаа хэрэгсэлд гэдэг. Гэхдээ энэ хүн маань өөрийн гэсэн ажилчингүй, багаж тоног төхөөрөмжгүй, инженергүй хүн. ******* бол энэ хүнтэй дээр үед хамтарч ажилладаг байсан юм байна лээ. Гэтэл сүүлийн үед яагаад ажиллахаа больсон бэ гэвэл энэ хүн өөрөө хүний итгэл даахгүй мөнгийг нь өгдөггүй учраас биеэ дагаад өөрөө барилгын карказ босгодог бригад ахлаад явдаг юм билээ. Хотоос ирэхэд нь *******тай бид нар ярьсан. Мөнгө төгрөгийн асуудлаас болоод. Урьдчилгаа 24000000 төгрөгөөр юу хийв гэхэд ажилчдын цалин, багаж тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд зарцуулсан гэсэн. Гэтэл ******* болохоор 500000 төгрөг л өгсөн гэсэн. ******* хоёр нэг гэрийн хүмүүс. ******* та нарын цалин хөлс гээд надаас 24000000 төгрөг авсан гэхэд. Надад өгөөгүй гэж хэлсэн. 24000000 төгрөгийг яг юунд зарцуулсан бэ гэдэг нь тодорхойгүй. Газар шорооны ажил гээд 48000000 төгрөгийг өгсөн. Техник хэрэгсэл байхгүй учраас бид нар гаднаас түрээсэлсэн. ******* газар шорооны ажил гээд Ядмаад мөнгө өгсөн гэсэн. Хавтаст хэрэгт бичиг баримт өгсөн. Би энийг бол хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хар тосон түрхлэг гээд Ядмаад 8000000 төгрөг өгсөн. Бид нарыг нэг сар зүгээр зогсоосон гэж хэлж байгаа. Би зээлтэй хүн яагаад ч зүгээр зогсоохгүй ажлаа хийлгэхийг бодно. Мөн эд нарын хүн хүч дутагдалтай байсан. Инженер *******д 17900000 төгрөг өгсөн гэж байгаа. Гэтэл гэрчийн мэдүүлэг дээр өгөөгүй, мөнгө аваагүй гэсэн.Суурийн ажлын хөлсөнд 19200000 төгрөг өгсөн гээд байгаа. Гэтэл суурийн ажлыг үнэгүй хийж өгсөн гээд мэдүүлэг гараад ирсэн. д 17000000 төгрөг өгсөн. Бид өөр юу ч аваагүй гээд бүх юм нь гэрчийн мэдүүлэг дээр байгаа. Илүү гарсан мөнгөө хоол, замын зардал гэж тайлбарлаад байна. Хэрвээ компани ухаантай юм бол бүх юмыг дансаар баримттай нотолгоотой хийх ёстой. Бид бол бүх юмыг дансаар явуулдаг. Эхний 24000000 төгрөг, 48000000 төгрөгийг өгчихсөн. Гэтэл 48000000 төгрөг юунд зарцуулагдсан нь бас л байхгүй.  Яагаад гэвэл *******гийн нэг хоёр дахь давхрын карказын 48000000 төгрөг буюу гурав дахь санхүүжилтийг би яг номын дагуу хийсэн. Гэтэл санхүүжилт зогсоогоод би ажлаа хийгээгүй гэж хэлээд байгаа. Тийм биш би яг номоороо өгсөн. Дансны хуулга дээр бүгд байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн панераа зарсан. Тулааснууд байхгүй учраас гэж байна. Тэр тулаасыг бол бид нар хангалттай авсан. Нэг давхрын тулаасыг хийгээд хоёр давхрынхыг хийгээд,  гурван давхрын тулаасыг хийхэд нэг давхрынх хатчихна гэж хэлж байсан өөрсдөө. Тулаас байхгүйгээс болоод ажлыг зогсоосон юм ярьж байгаа. Би ажлыг зогсоогоогүй. Панераа зарсан нь үнэн. Хангалттай панер авсан байсан. Гэхдээ гурван давхрынхыг хийхэд нэг давхрынх хатчих учраас аваад хийчихнэ гэж надаа инженер хэлсэн. Яг үнэндээ бол тийм юм болсон. Би нэг сар хэтрүүлээд сул зогсоогоод энэ хүнд мөнгө өгөөд байгаа юм ерөөсөө байхгүй. 3 болон 4 дүгээр санхүүжилтээс эхлээд маргаж эхэлсэн.  Карказ гэхэд 68800000 төгрөгөөр авахаар *******тэй тохирсон. Тэр 68800000 төгрөгийг бол түрүүлээд *******д өгсөн. Тэгээд нэг хоёр дугаар давхрыг хийгээд гурав дугаар давхар дээр очиход хот руу явахаар болсон. Би тэр дээр нь муу санаалсан. Яагаад муу санаалсан бэ гэвэл би энэ хүмүүсийг танихгүй учраас мөнгө аваад тэр чигээрээ алга болоод би аль аль ч үгүй хоцрох нь гэж бодоод нэг өдөр хагас мөнгийг нь өгөөд дараагийн өдөр нь үлдсэнг нь шилжүүлсэн. *******тэй ярихад үнэндээ баталгаатай бид ажлаа хийнэ гээд байсан. Би хэлсэн та хэдийг яваад намайг хуурчих болов уу гээд ингэчихлээ гээд хэлсэн. Гэхдээ ирээд бол яг хийсэн. Энэ хүний хувьд өөрийн гэсэн ажилчингүй учраас  карказын мөнгө бүгдийг нь авчихсан. Хэл амгүй тэд нарт өгчихсөн бол ийм зүйл болохгүй байсан. Карказ эхлэхийн өмнө өрлөгийнхнийг олж ирнэ гээд яваад өгсөн. Утсаа авахгүй яах нь мэдэгдэхгүй арваад хоног алга болсон. Утсаар ярих гэхээр авахгүй, ирэхгүй болохоор нь энэ одоо худлаа боллоо гэж бодсон. Гэтэл найман сарын дөрвөнд  дөрвөн хүн ирсэн. За одоо хөдөлгөөн хийгээд аятайхан  болох нь гэж бодсон. Уг нь надад хэлэхдээ өөрийнхөө найман хүнийг олж ирнэ гээд явсан. Би тэрэнд нь итгэсэн. Найм биш дөрвөн хүн ирэхдээ тэд нар нь дандаа зараар ирсэн улсууд. Үлдсэн дөрвөн хүн чинь яасан бэ гэхэд хоорондоо архи уугаад зодолдоод яваад өгсөн гэдэг. Хэлсэн үг бүр нь худлаа. Эхлээд хорин хүнтэй ирнэ гээд арван хоёр хүнтэй ирсэн. Найман хүн нь хаачсан бэ гэхэд машин ирээд буцаад яваад өгсөн гэсэн. Сайхан сэтгэлтэй эерэг юм дандаа сонсож явдаг байсан ч хүний итгэл замдаа алдраад л байдаг юм байна. Би сүүлд өрлөгийнхний хэлсэн үгэнд үнэхээр итгэл алдарсан. Өөрийн гэсэн ажилтангүй, багаж тоног төхөөрөмжгүй байж яаж энэ хүнээр барилгаа бариулна гэж бодож сэтгэлд нь багтаж байна. Та энэ байдлаараа энэ барилгаа ашиглалтад оруулж чадахгүй гэж хэлсэн. Энэ хүнд мөнгөө өгчихсөн байхад тэр хүмүүст мөнгийг нь өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөөсөө мөнгө өгнө гэж миний хувьд байхгүй. Би ******* гэдэг хүнтэй гэрээ хийсэн тэр хүнд мөнгөө өгчихсөн. Тэр хүн мөнгийг чинь өгнө гэхэд бид нар тэр хүний ажилчид биш. Харин өөрт чинь итгэл үнэмшил төрүүлэх гэж бид нарыг захирлаа гэж дуудаж байгаарай гэж хэлсэн гэсэн. Тийм үгийг сонссон хүн ямар сэтгэлтэй байх уу. Тэрнээс хойш сэтгэл мохож байгаа юм. Тэрнээс хойш энэ хүнээр барилгаа бариулж дуусгахгүй юм байна гээд илүү мөнгө өгөлгүй өгсөн мөнгөнийхөө ажлыг хагас хугас хийлгээд авах юм сан гэсэн бодол надад төрсөн. Тэгээд гэрээгээ өөрчилье гэхээр нь гэрээгээ өөрчилж үзсэн. Тэгээд мөнгө авчихаараа хот явна гэнэ. Үнэхээр энэ барилгаа болж бүтэж байна уу гэдэг талаас нь анхаардаггүй хот руу яваад л өгдөг. Энэ хэдийг нь анхаарч ажиллах хүн байхгүй. Тийм учраас газрын албанд хандаж хяналтын хүн тавьсан. Бид нар өөрсдөө зөв буруу баригдаж байгааг нь мэдэхгүй учир тийм хүн авч байсан. Эхний нэг давхраа 6000000 төгрөгөөр тохироод хийсэн. Хоёр дахь давхраас эхлээд мөнгө өгөхгүй маргаан үүссэн. Би сүүлдээ өөрөөсөө өгсөн. Та өөрөөсөө өгчихөөч гэж надаас ч гуйж байсан. Сүүлдээ бүүр та хоёр мөнгө төгрөгөө өгч чадахгүй. Танай ажлыг би бүрэн хийж чадахгүй юм байна. Ингэж ажиллаж та хоёрын дундаас аль аль ч үгүй хоцорч байхаар хийгээгүй нь дээр юм байна гээд ажлаа хаяад явсан. Тэгээд энэ хүнийг ирэхээр яагаад явчихсан  юм гэхээр нь мөнгөө өгөхгүй болохоор чинь хаяад явчихлаа л гэж хэлнэ. Би бол өгөх ёстой мөнгө бүгдийг нь өгсөн шүү. Энэ хүн 08 дугаар сарын 20-ноос хойш  үнэндээ юм хийгээгүй. Нээх сайхан сэтгэл гаргаад худлаа ярьж байгаад явдаг. Хэрвээ өөрт чинь ажилчин байхгүй юм бол бид нар Өвөрхангайгаас ажилчин авъя гэж хэлэхээр үгүй ээ би өөрсдийнхөө хүмүүсээр хийлгэнэ гэдэг байсан. Тэр үгэнд нь итгээд үнэндээ хугацаа алдсан. Тэгээд шаврын хүмүүс олж ирнэ гэсэн. Өрлөгөө хийчихсэн юм чинь нэг давхраас нь шавраа эхэлье 11 дүгээр сарын 4- н гэхэд түлхүүр гардуулж өгнө гэсэн шүү дээ. Тэр түлхүүр чинь аль аль ч үгүй болох гээд  байна. Миний банкны зээлийн хүү яваад байна гэж энэ хүнд зөндөө учраа хэлдэг байсан. Тэгээд тэр шаврын хүмүүсийг олж ирнэ гэж хэлчихээд олж ирээгүй. Манай шаврын хүмүүс одоо ирнэ. Одоо очлоо гэж сайхан юм яриад л алга болчихно. Тэгээд бид нар шаврын хүмүүсийг Өвөрхангайгаасаа авсан. Мөн тэр дээвэр хийдэг хүмүүсийг Өвөрхангайгаас энэ хүнд олж өгсөн. Өөрөө олж чадахгүй байгаа юм чинь. Сүүлдээ энэ хүний зуучлагч болсон. Би *******д 17000000 төгрөгийг өгсөн. Тэр нь дээр юу гэж хэлсэн гэхээр энэ хүн мөнгө өгөхгүй байх магадлалтай учраас бэлэн авсан. Тэгэхээр энэ хүн тэр хүнд итгэл төрүүлж чадаж уу, чадаагүй л байгаа байхгүй юу. Тэрнээс биш би тэр мөнгийг энэ хүний л дансаар хийх байсан. Дараагийн 24000000 төгрөгийг хийхийн  тул шууд 20000000 төгрөгөө данс руу нь хийгээд. Би өөрөө харж байгаад за чи дээвэрт 3000000 төгрөгийг нь хийгээдэх гэж улайм цайм харж байж байгаад хийлгэсэн. Тэгж хийлгэхгүй бол энэ хүн тэр мөнгийг аваад л алга болчихно. Би тэгээд л  хөөрхийлөлтэй хоцорно. Тийм маягаар  явж байгаад сүүлдээ би энэ хүнээр барилгаа бариулж дуусгахгүй нь ойлгомжтой. Би мөнгөө өгөөд л байдаг сүүлдээ аль аль ч үгүй үлдэх юм байна гэж бодоод за ерөөсөө болъё гээд 9 сард бүтэн хараад. Тэгээд 10 сар гаргаад шүүхэд хандсан. Би үнэндээ яг номоор хийгээд 168000000 төгрөг өгсөн. Тэгэхдээ энэ хүний дансанд 168000000 төгрөг бүтнээрээ ороогүй *******д 17000000  хэдэн зууг өгсөн. Бэлнээр өгсөн мөнгө бол байгаа. Тийм учраас 140000000 багцааны мөнгө дансаар нь орсон. Тэгээд эцсийн эцэст би өөрөө буруутан болж мөнгө төгрөгөө өгөөгүй болж таараад байгаа юм. Хамгийн сүүлд надад 4 дэх удаагаа мэдэгдэл өгсөн гэж байгаа юм. Тэр мэдэгдэл нь ерөөсөө санхүүжилтээ өгөхгүй, материалаар хангахгүй байсан учраас би гэрээгээ цуцлахаар мэдэгдэл өгсөн гэж байгаа. Яг үнэндээ тэр мэдэгдлээ надад гардуулж өгөөгүй. Аргагүй эрхэнд шүүхийн хавтаст хэрэгт эдгээр зүйлсийг хийсэн юм байгаа биз дээ гэж бодож байна. Энэ хавтаст хэрэгтэй үнэхээр их уншиж танилцсан. Үнэхээр юм хөгжсөн үе шүү дээ. Тэгтэл гараар бичсэн зүйл дээрээ тамга дарчихсан тэрийгээ хавтаст хэрэгт  хийгээд явна гэдэг бол аргаа барсан хүний шинж шүү дээ. Энэ бол миний сэтгэл шүү зүгээр хэлж байгаа юм. Энэ баримтуудыг 3 жилийн дараа гаргаж ирж хийнэ гэж ямар юм байх билээ дээ. Урьдчилаад тэр зүйлсээ бэлдээд хийж болно шүү дээ. Банк бол баримтжуулаад нотлох боломжтой.Тэр нэг катан ч гэлүү дээ тэр зүйлийгээ авсан гээд байгаа юм. Тэрийгээ авахдаа *******гийн цалингаас суутгаад авчихсан л байсан шүү дээ. Тэр нөгөө багажууд нь үнэхээр *******гийн багаж. Энэ хүн хэлэхдээ энэ багажууд миний багаж миний хөрөнгө шүү гэж хэлсэн. Явахаараа авч явах учир та хадгалж байгаараа гэж хэлсэн. Боломжтой бол боломжийн унаад тавиад явуулчихаарай гэж надад захиад явж байсан. Энэ хүн ганц би биш урьд нь ч бас залилангийн шинжтэй, хүнээс мөнгө авчихаад  тэр мөнгийг буцааж өгч чадахгүй. Тэгсэн хэрнээ барилгаа бүрэн гүйцэт барьж өгдөггүй тийм зүйлүүд зөндөө байгаа тэрийг нь бид нар бас дээгүүр доогуур ярьж хөөрч байгаад шалгуулсан. Одоо энэ ярьж байгаа үг хэллэг нь хэнд ч баригдахгүй юм байна. Миний хувьд өгөх ёстой зүйлээ өгөөд барилгаа бариулна гэж бодсон боловч сүүлдээ ийм байдал хүрээд мохсон. Энэ хүнээс бүх зүйл шалтгаалсан. Гомдолтой байна. Хохирлоо гаргуулж авмаар байна гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:... Би өөрийн “” эмнэлгийг томруулж үйлчилгээгээ өргөжүүлэх зорилгоор 4 давхар 1440 метр квадрат талбай бүхий барилгыг бариулахаар 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийг 2 дугаар хороо “******* *******” төвийн 2 давхарт “*******” ХХК-ний захирал Д.*******тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулахдаа дараах нөхцөлийг тохирч гэрээнд тусгасан. Д.******* бидэнд хэлэхдээ барилга барих ажлыг олон жил хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олонтой. Манай компани 60-70 ажилтантай. Манай барилгын техник хэрэгсэл сүүлийн үеийн шинэ техникүүд байгаа. Манай компани хямд өртгөөр чанартай барилга барьдаг. Захиалагчийн зураг төслийн дагуу хурдан шуурхай гүйцэтгэж түлхүүр гардуулдаг компани байгаа юм гэж хэлээд бидний итгэлийг олсон болохоор би тухайн компанитай гэрээ хийсэн. Манай барилгыг 240000000 төгрөгөөр 2019 оны 06 сарын 05-наас 2019 оны 11 сарын 05-ны хооронд барьж дуусгаад хүлээлгэж өгнө гэж гэрээ хийсэн. Гэрээтэй танилцахад гэрээний /2-3 дахь заалтад эхний удаа барилга баригдаж эхлэхээс өмнө тухайн мөнгөний 10 хувь болох 24000000 төгрөг өгөх тухай заалт байсан. Тэр нь 20 ажилтан ирж ажил эхлэх тул цалин хөлс, техник засварын мөнгө гэсэн/. Тэгэхлээр нь тухайн 24000000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эмнэлгийн Төрийн банкны /190000400327/ тоот данснаас Д.*******ын ХААН банкны /5020513445/ тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд Д.******* нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 ажилтантай Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирж надтай уулзаад барилгын ажлыг эхлүүлж газар шорооны ажилд орохдоо ямар нэгэн техник хэрэгсэл огт авчраагүй тул бид нар өөрсдөө хувиараа хүнд машин механизм аймгийн төвөөс түрээсээр ажиллуулж эхэлсэн. Ингээд гэрээний эхний заалтыг зөрчсөн. Мөн газар шорооны ажил жигдрэхэд тухайн мөнгөний 20 хувь буюу 48000000 төгрөг эмнэлгийн Төрийн банкны /190000400327/ тоот данснаас Д.*******ын хаан банкны /5020513445/ тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлэхдээ би танай тоног төхөөрөмж, техник чинь яагаад ирэхгүй байгаа юм. Эхнээсээ тоног төхөөрөмж техниктэй ирнэ гэж ярьсан биз дээ гэж Д.*******д хэлэхэд барилга бариулж байгаа компаниуд өөрсдөө техник, хэрэгслийг хөлслөх ёстой гэж өөдөөс тайлбарласан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор барилгын карказыг дуусгаад хүлээлгэж өгнө гэж гэрээнд тусгасан мөртлөө тухайн өдөр карказ нь баригдаж дуусаагүй. Барилгын 1, 2 давхрын карказ баригдаж дууссаны дараа 3 дахь санхүүжилт болох дахин 48.000.000 төгрөгийг өгөх ёстой гэж гэрээнд тусгасан боловч бүрэн ажлаа дуусаагүй байхад Д.******* өөдөөс Улсын баяр наадам болох гэж байна, 3 дахь санхүүжилтээ хийгээд өгөөч гэхээр нь итгээд дахиад 3 дахь санхүүжилт болох 48000000 төгрөгийг Төрийн банкны /190000400327/ тоот данснаас Д.*******ын ХААН банкны /5020513445/ тоот дансанд шилжүүлсэн. Ингээд нийт 3 удаагийн санхүүжилтээр 120000000 төгрөг шилжүүлсэн юм. Д.******* 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажилчидтайгаа хамт Улаанбаатар яваад баяр наадам өнгөрөөгөөд 7 дугаар сарын 13-ны өдөр нөгөө 12 ажилчин нь ирж дуусаагүй ажлаа үргэлжлүүлсэн. 1, 2 давхрын дүүргэлтийн блокийн өрлөг өрөгдөөгүй, өрлөгийн хүмүүсийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр авчирч өрлөг өрүүлнэ гэсэн боловч тэр хүмүүс нь 8 сарын 05-ны өдөр ирсэн. Ингээд гэрээгээ дахин зөрчсөн. Тэгээд 1, 2 дугаар давхрын блок өрлөг өрөгдөөгүй байхад 3, 4 дүгээр давхрын карказыг нөгөө хүмүүс нь барьж эхэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд карказ бол баригдаж дууссан. Харин өрлөг огт явагдаагүй. Мөн инженерийн шугамын ажил огт хийгдээгүй. Гэтэл нөгөө карказ босгосон 12 хүн цалингаа надаас нэхсэн. Тэгэхлээр нь би захирал Д.*******д өгсөн гэж хэлсэн юм. Гэтэл Д.******* ажилчиддаа компани мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн байсан. Ингээд хүмүүсийн дунд маргаан үүссэн. Д.******* гэрээ хийхдээ манай ажилчид гэж ярьж байсан боловч нөгөө карказ босгосон хүмүүс нь Д.*******ын ажилчид биш зараар ирсэн хүмүүс байсан байна лээ. Тэгээд сүүлдээ карказ босгосон ажилчид нь цалингаа нэхээд байхаар нь цалингийн мөнгө болох 24 сая төгрөг тухайн компаний инженер Д.*******гийн ХААН банкны данс руу хийсэн. Тэрнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэй өрлөгийн баг нь ирсэн. Уул нь 8 хүн ирнэ гэж байсан юм. Тухайн 4 хүн 2019 оны 08 дугаар сарын 06-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа барилгын 1, 2-р дугаар давхрын өрлөг, туслах ханыг хийсэн. Мөн 3 давхрын өрлөгийн хагасыг өрөөд. Тухайн хүмүүс Д.*******ыг цалингаа өгөхгүй байна гээд ажлаа хаяад яваад өгсөн. Тэр 4 хүн надад ярихдаа бид нар зараар ирсэн. Та нар ямар ч ажилтангүй барилгын компаниар яаж барилгаа дуусгуулна даа гэж байсан. Тийм болохоор Д.******* анх гэрээ хийхдээ л бид нарыг 70-аас 80 ажилтантай компани, сүүлийн үеийн техниктэй гэж залилж байсан байна. Тухайн ажилтнуудад манай барилгыг барьж байхдаа намайг захирлаа гэж дуудаж байгаарай. Тэгэхгүй бол мөнгөө өгөхгүй байж магадгүй гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Д.*******д би гэрээндээ өөрчлөлт оруулъя, хугацаа чинь дөхөж байна. Хийсэн ажлын гүйцэтгэлээр нь санхүүжилтийг олгоё гэж гэрээнд өөрчлөлт оруулъя гэсэн. Мөн инженерийг тогтмол ажиллуул гэж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хэлэхэд Д.******* зөвшөөрөөгүй. Гэрээгээ цуцална гээд яваад өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.******* буцаж ирээд надад за хэдүүлээ барилгын ажлаа хурдан дуусгая. Гэрээндээ өөрчлөлт оруулъя гээд өөрчлөлт оруулсан. Тэр өдөр Д.******* манай баригдаж байгаа барилгад цахилгааны урьдчилгаа, пронтоны өрлөг, дээврийн бригад, өрлөгийн бригадын ажилчдыг оруулна гэхээр нь би 24000000 төгрөг тухайн гэрээ хийсэн өдрөө Төрийн банкны /190000400327/ тоот данснаас Д.*******ын ХААН банкны /5020513445/ тоот дансанд шилжүүлсэн. Ингээд нийт 168000000 төгрөг тухайн компани Д.*******д болон карказ барьсан ажилчинд өгсөн юм. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 24000000 төгрөгөө аваад дахиж манай барилгыг огт үргэлжлүүлж бариагүй. Хааяа нэг орж ирж худлаа хэлчихээд гараад явчихдаг. Д.*******ын 2019 оны 06 дугаар сарын 05-наас 2019 оны 08 дугаар сарын 28-ны хооронд манай баригдаж байгаа барилга дээр хийсэн ажил нь нийт 89800000 төгрөгийн ажил хийсэн байсан. Энэ нь 89800000 төгрөгт ажилчдын цалин хөлс, гүйцэтгэсэн ажил нь бүгд орж байгаа юм. Харин би Д.*******д 168000000 төгрөг барилга бариулах гэж дансаар өгсөн байсан. Тэгэхээр үлдсэн 78200000 төгрөгөө Д.*******аас нэхэмжилж авмаар байна. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээндээ нэмэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны дотор барилгыг гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгнө. Хэрэв тухайн хугацаа хэтэрвэл, хугацаа хэтэрсэн хоногийн тоогоор алданги тооцно гэж харилцан тохиролцсон. Иймд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш одоог хүртэл барилгын ажил Д.******* огт хийгээгүй. Тийм болохоор 78200000 төгрөг болон алданги хохирлыг нэхэмжилж гаргуулмаар байна. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь анхнаасаа бид нарыг залилах нэг талыг барьсан гэрээ байсныг сая л хууль зүйн туслалцаа авч байгаад ойлгосон. Д.*******ыг надтай гэрээ хийхээс өмнө Улаанбаатар хотод 2-3 компанитай гэрээ хийж залилан хийж байгаад шалгагдсан гэдгийг сүүлд саяхан хүнээс сонссон. Би өөрийн “*******” ХХК-ний “” эмнэлгийг өргөжүүлэх зорилгоор Төрийн банканд төслийн зээл бичиж 600 сая төгрөг авч бариулж байгаа юм. Д.******* нь манай компани олон жил барилга барьсан туршлагатай хамт олон, барилга хямд өртгөөр чанартай барилга барьдаг. Захиалгын зураг төслийн дагуу хурдан шуурхай гүйцэтгэж түлхүүрийг улсын комисст хүлээлгэн өгч байсан. Техник тоног төхөөрөмж сүүлийн үеийнх болохоор та нар олон компани судлах шаардлага байхгүй, манай компанид итгээд гэрээгээ байгуул гэж итгэл үнэмшил төрүүлсэн болохоор бид нар итгээд гэрээгээ байгуулсан. Манай хүргэн Даваагаас Д.******* барилгын материал авдаг юм байна лээ. Тэгээд очиж уулзсан юм. Манай компани нийт 168000000 төгрөг Д.*******д болон карказ барьсан ажилчинд өгсөн юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 05-наас 2019 оны 08 дугаар сарын 28-ны хооронд манай баригдаж байгаа барилга дээр хийсэн ажил нь 89800000 төгрөгийн ажил хийсэн байсан. Би Д.*******д 168000000 төгрөг барилга бариулах гэж дансаар өгсөн байсан. Тэгэхээр үлдсэн 78200000 төгрөгөө Д.*******аас нэхэмжилж авмаар байна. Би Д.*******ыг барилга барьж дуусгаж өгөхгүй болохоор нь барилгыг дуусгахын тулд аймгийн төвөөс барилгаа хурдан дуусгахын тулд шавар, сантехник, цахилгаан, дээвэр, засал чимэглэл зэрэг барилга барьж дуусгахад шаардлагатай бүх хүмүүстэй гэрээ хийж ажиллуулж байгаа. Иймд их хохиролтой байна. Д.*******тай гэрээ хийхдээ өөр компанитай огт гэрээ хийгээгүй. Д.******* бүгдийг нь хийж дуусгана гэж байсан. Д.*******д өгсөн мөнгөний баримт бүгд байгаа тэрийгээ хэрэгт хавсаргуулна. /1хх-ийн 50-51 хуудас/,

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Манай ээж ******* нь 2007 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ******* нэртэй эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах компани байгуулан ажиллаж эхэлсэн. Тэгээд манай ээж ******* нь өөрийн компанийн нэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд эмнэлгийн зориулалттай 4 давхар барилга барихаар болж барилгыг нь бариулах компани хайж байгаад дам хүнээр дамжуулан 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх "******* плаза" төвийн 503 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан "Магнус солус" ХХК-ийн захирал Д.******* гэх хүнтэй би очиж уулзан Өвөрхангай аймагт эмнэлгийн барилга бариулах ажлын тухай ярихад ******* нь өө манай компани бол 20 гаруй ажилтай, хамгийн хямд өртгөөр чанартай барилга барина, 5 сарын хугацаанд буюу 150 хоногийн дотор барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулж өгнө гэж хэлэхээр нь би тэр ******* гэх хүний ярьсан зүйлийн талаар ээж рүүгээ утсаар ярьж хэлэхэд ээж минь итгэж тэр хүнээр барилга бариулахаар болж ажлын хөлсийг 240 сая төгрөгөөр тохирсон юм. Ингээд *******д нийт 168 сая төгрөг өгөөд байгаа бөгөөд ******* өөрөө ирэхгүй алга болчихсон. Манай ээж Ичинхорлоо нь өөрөө барилгын баг олж ирээд санхүүжилтийг нь хийж одоо хүртэл барилгын ажил дуусаагүй явагдаж байна. ******* нь манайхаас 168 сая төгрөг авчихаад 89 сая төгрөгийн ажил хийсэн байна лээ. Тэгэхээр одоо түүнд өгсөн 168 сая төгрөгөөс 78 сая төгрөгийг нь буцаан авах хүсэлтэй байгаа. Улаанбаатар хотод БЗД-ийн 2-р хороо ******* плаза төвийн 503 тоотод үйл ажиллагаа явуулдаг байсан. /1хх-ийн 29-30 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... ******* нь зар тавиад ажилд авна гэсний дагуу очиж уулзаж танилцсан. Ичинхорлоо гэдэг нь барилга бариулсан хүн. Д.*******тай 4 давхар барилгын өрлөгийн ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж би өөрийн бригадыг ахалж ажилласан. Эхлээд 1, 2 давхрын өрлөгийн ажлыг дуусгаад эхний давхрын мөнгө 6 сая төгрөг ******* ах урьдчилгаа 3 саяыг өгөөд үлдэгдлийг асуухад ах Ичинхорлоо эгчээс авч өгнө гэхээр нь 2, 3 хоног хүлээгээд би шууд Ичинхорлоогоос танаас мөнгө аваад өгнө гээд үлдэгдэл мөнгөө аваад дараагийн давхартаа оръё гэхэд Ичинхорлоо эгч *******д бид нар мөнгө төгрөгөө өгсөн. Та нар *******аасаа ав гэсэн. Тэгээд *******тай уулзаад мөнгө байхгүй гэхээр нь буцаж Ичинхорлоотой уулзаад танай ажлыг хийсэн нь үнэн юм чинь та 3 сая төгрөгөө өгчихөөч гэж гуйж байгаад үлдэгдэл 3 сая төгрөгөө авсан. Тэгээд би та нар бүтэхгүй юм байна. ах та 2 мөнгө төгрөгийнхөө асуудлаа шийдчих. Би тэгвэл буцаж ирээд 4 давхраа дуусгаж өгье гээд хот руу яваад 10-аад хоносон. Ичинхоролоо эгч залгаад эгч нь мөнгөө өөрөө өгье. Хүрээд ир гээд дуудахаар нь очоод 3, 4 давхрын өрлөгийг дуусгаж өгөөд Ичинхорлоогоос 12 төгрөг авсан. Нийт 4 давхраас ******* ахаас 9 сая Ичинхорлоо эгчээс 15 сая нийт 24 сая төгрөгийн өрлөгийн ажил хийж дуусгаад би яваад өгсөн өөр ажил гүйцэтгээгүй. /2хх-ийн 13-14 хуудас/,

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2019 оны хавар 5, 6 сарын үед Өвөрхангай аймагт эмнэлгийн барилга барихаар нөхөр *******гийн хамт очсон. Очихоосоо өмнө *******тай давхар бүрийг 16200000 төгрөгөөр тохирч 4 давхар барилгыг 64800000 төгрөгөөр карказыг босгох ажлаар очсон. Суурийн цутгалтад мөнгө аваагүй үнэгүй хийсэн. Эхний 1 давхраа дуусгаад урьдчилгаа гэж 7 сая төгрөг авсны дээр үлдэгдэл мөнгөө авч 16200000 төгрөгөө бүрэн *******аас авсан. 2 дахь давхрын карказаа дуусгаад мөн 16200000 төгрөг *******аас авсан. 3 дахь давхар цутгалтаа авч амжилгүй наадам болчихоод бэлдээд цутгалт авахаас бусдыг нь хийгээд хот яваад 7 сарын 15-нд ирсэн уг давхраас 9 сая төгрөг *******аас авсан. Тэгээд 3 давхраа дуусгаад 4 давхар руу ороход 3 давхрын үлдэгдэл мөнгөө өгөөгүй байсан. Тэгээд давхар, давхраа дуусгаад мөнгөө авна гэж тохироод 3 давхрын үлдэгдлээ яагаад өгөхгүй байна гэхэд ******* захиалагч тал 4 давхраа дуусгаад мөнгийг нь өгнө гэхээр нь би юу яриад байгаа юм гээд *******тай жаахан маргаан үүсгээд үлдэгдэл мөнгөө авъя гэхэд 5 сая төгрөгийн арматурын багаж 3 давхрын үлдэгдлээс суутгаад 4 давхрыг дуусгаад бүх ажил дуусахад 17700000 төгрөг авах байтал ******* хот руу дараагийн өрлөгийн бригад оруулна гээд явсан. Бид нар Өвөрхангайд *******ыг 6-7 хоног хүлээсэн. Ичинхоролоо гуай болохоор *******тай би гэрээ хийсэн болохоор *******ын дансаар оруулна гээд бид нарыг хүлээлгээд байсан. Тэгээд ******* гуай ирээд дансаар хийхэд хонож авах болчихоод. Би дансаар хийх юм бол бид нарт өгөхгүй байх магадлал байсан учраас Ичинхорлоогоос 17900000 төгрөгийн 3 саяыг *******гийн дансаар, үлдэгдлийг бэлнээр нь авч байсан. Мөн суурийн шалны цутгалтыг хийгээд өгөөч гэхээр нь 1 сая төгрөгөөр хийж өгч байсан. Манай нөхөр ******* Өмнөговь аймагт Цагаан хад гэх газар ачааны машин барьж байгаа. Нөхөр бид хоёр хамт карказын ажлыг хийсэн мөнгөө бүгдийг нь авсан *******аас бэлэн 39000000 мөн техник тоног төхөөрөмж 5000000 бид хоёроос хасаж байсан. Ичинхорлоогоос 17900000 төгрөг бэлнээр авсан. ******* бид хоёрын хувьд энэ хүмүүсээс одоо төлбөр тооцоо байхгүй. Энэ хоёрын хоорондох гэрээ мөнгөний маргааны талаар мэдэх юм алга. Бид хоёрын хувьд энэ хүмүүсээс ийм л мөнгө авсан. /2хх-ийн 16-18 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2019 онд эмнэлгийн барилга дээр ажиллах гээд ******* гэдэг хүнтэй танилцаад ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийгээд тал талынхаа гарын үсэг зураад ажилласан. эмнэлгийн 4 давхар барилгын сантехникийн ажлыг хийж гүйцэтгэх нийтдээ 13000000 төгрөгийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан боловч ажил эхлэхээс өмнө урьдчилгаа 3000000 төгрөг өгөх ёстой байсан боловч өгөөгүй байсан. Манай ажилчдад өгөх байх гэж бодоод халаалтын шугам сүлжээгээ татаад байж байтал ******* гэх хүн утсаа авахгүй урьдчилгаа болон цалин хөлс өгөхгүй алга болсон. Тэгэхээр нь ажлаа зогсоогоод байж байтал эмнэлгийн удирдлагуудтай дахин гэрээ хийж ажил үйлчилгээ хийхээр тохирсон. /2хх-ийн 20-21 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би “” эмнэлгийн барилгад иж бүрэн цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэсэн. Би анх Д.*******тай 13000000 төгрөгийн гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. Тэгээд Д.*******аас урьдчилгаа 3000000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр авсан. Би дахиж *******аас мөнгө төгрөг авч чадаагүй. Д.******* утсаа авахгүй алга болсон. Би “” эмнэлгийн барилгад 13000000 төгрөгийн ажил хийсэн. Би Д.*******аас бэлнээр 3000000 төгрөг. Харин ******* эмчээс ажлаа хийсний дараа 2020 оны 02 дугаар 10-ны үеэр 5000000 төгрөг, дараа нь 2020 оны 08 дугаар сарын үеэр 5000000 төгрөг авсан. Ингээд би нийт 10000000 төгрөгийг Ичинхорлоо эмчээс 5540515757 дугаартай өөрийнхөө дансаар хүлээж авсан. Д.******* нь “” эмнэлгийн барилгын ажилд зориулж надад ажлын хувцас, багаж, техник төхөөрөмжийн хангалт надад олгоогүй. Харин бусад ажилчдад хангалт олгосон эсэхийг мэдэхгүй байна. Бараг хангалт гэх юм олгоогүй байхаа. /2хх-ийн 86-87 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би “” эмнэлгийн барилгын дээврийн пронтоны ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн. Мөн шавар, хулдаасны ажлыг хийж гүйцэтгэсэн. Би “” эмнэлгийн барилгад дээврийн пронтонд нийт 2000000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин хулдаасны ажилд 1340000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Шаврын ажилд 5000000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Би дээврийн пронтоны ажилд Ичинхорлоо эмчээр дамжуулж *******аас 2000000 төгрөг ажлын хөлсөнд авсан. Харин хулдаасны 1340000 төгрөг, шаврын 5000000 төгрөгийг Ичинхорлоо эмчээс авсан. Би ажлаа дуусгаад мөнгөө авсан. Д.******* нэг ч хангалт олгоогүй ээ. Би өөрийнхөө багажаар ажлуудаа хийж гүйцэтгэсэн. /2хх-ийн 89 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг Барилгын Үндэсний Ассоциациар дамжуулан Барилга хот байгуулалтын яамнаас баталгаажуулан олгодог. Уг тусгай зөвшөөрлийг олгохдоо 1-5 давхрын барилга угсралтын тусгай зөвшөөрлийн хувьд барилгын угсралт, өргөтгөл дээр барилгын инженерийн 1 ажилтан, барилгын дотор халаалт, салхивчны ажил дээр 1 инженерийн ажилтан, ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээний ажилд 1 инженерийн ажилтан, цахилгаан хангамж дээр 1 инженер, холбоо дохиоллын 1 инженер, бетон арматурчин 1, барилга угсралтын ажилтан 2 байх үндсэн шаардлагыг тавьдаг. Энэ үндсэн шаардлага нь “mnca“ сайт дээр байгаа. Уг сайтаас харахад шаардлагуудыг нь тодорхой зааж өгсөн байгаа. “*******” ХХК-н 1-5 давхрын барилгын бүх төрлийн ажлыг хийх зөвшөөрөлтэй байна. Үндсэн ажилтангүй барилгын компани гэж байхгүй. Барилгын тусгай зөвшөөрөл олгох үед ажлын төрөл, суурь нөхцөл шаардлагад заасан инженер ажилтантай байх ёстой. /2хх-ийн 246 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2019 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “” эмнэлгийн барилгын ажил дээр Д.*******тай анх танилцсан. Д.******* нь тухайн барилгын ажилд карказын ажил хийх байсан. Тэр үед Д.******* нь намайг тухайн барилгын ажилд дээврийн ажил хийгээд өгөөч гээд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Д.******* бид хоёр 7200000 төгрөгийн ажлын гэрээ байгуулсан. Үүнээс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1000000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11- ний өдөр 4500000 төгрөгийг, нийт 5500000 төгрөгийг Д.*******аас авсан. Харин *******гоос үлдэгдэл 1700000 төгрөгийг авсан. Би эдгээр мөнгөнүүдийг өөрийн Хаан банкны 5561123891 дугаартай данс руу авсан. Би “ эмнэлгийн барилгын ажилд зориулж ажлын хувцас багаж, техник төхөөрөмж аваагүй ээ. Д.*******, ******* нарын алинаас нь ч аваагүй. /2хх-ийн 248 хуудас/,

 

Яллагдагч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт 1-1 тоотод эхнэр болох гэж байгаа Цэцгээгийн хамт хоёул амьдардаг юм. Харин Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 82-р байрны 13 тоотод охин ий хамт амьдардаг. Хот аймаг хоёрын хооронд ирэн очин байдаг юм. Болсон асуудал гэвэл би өөрөө “*******” ХХК нэртэй барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай. Би 2019 оны 04 дүгээр сард “*******” ХХК-ны эрхийг өөрийн төрсөн хүү ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед манай хүү Б.Тэнгис нь Бүгд Найрамдах Солонгос Улсын визэнд орох гээд өөрийн компанитай хүнд виз хурдан гардаг гэхээр нь би хүүгийнхээ нэр дээр түр шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 26-ны үеэр байхаа Минтуг гэдэг залуу уулзаад барилгыг ажлын гэрээ байгуулахаар болсон. Тэр нь ямар барилга вэ гэхээр ******* гэдэг нэртэй эмнэлгийн барилгын ажлыг барихаар болж Улаанбаатар хотод Сансарын тойргийн хойд талд байдаг “******* плаза төвийн 5 давхарт 505 тоотод манай оффист Минтуг бид хоёр гэрээ хийсэн. Гэхдээ Минтуг тухайн үед гэрээ хийсэн боловч гэрээний нэр нь Ичинхорлоо гэдэг хүн баталж ирсэн. Нэг ёсондоо Ичинхорлоо гэдэг хүн л гэрээ хийсэн гэсэн үг “*******” ХХК-ний эмнэлгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Бид нар 2019 оны 06 дугаар 04-ны өдөр Өвөрхангай аймагт 16 хүний бүрэлдэхүүнтэй ирж гэрээний дагуу ажлаа эхэлсэн. Гэрээн дээр болохоор машин механизм буюу кран, ковш, хово гэх мэт барилгад орох техник хэрэгслийг “*******” ХХК хариуцахаар тохирсон. Харин манай компани болохоор багаж, тоног төхөөрөмжөө хариуцахаар тохиролцсон. Анх ажил эхлэхэд “*******” ХХК-ний захирал Ичинхорлоо машин механизм, техник хэрэгсэл буюу кран, ковш, хово зэргийг гаргаад ажил хэвийн эхэлсэн. Эхний долоо хоног газар ухах ажил явагдаад цутгалтын ажил эхлэхэд бэлэн болсон. 8 дахь долоо хоногоос нь цутгалт эхлэхэд Ичинхорлоо Улаанбаатар хотоос бетон цутгах суурин помп түрээсэлж авчирсан. Тэр помп барилгын талбай дээр ирээд ажиллахгүй байхаар нь 4-5 хоног засварлаад помп нь ажилд орсон чинь оператор нь Улаанбаатар хот руу яваад өгсөн. Үүний улмаас нийтдээ 7 хоног цутгалтын ажил зогссон. Помпны оператор нь ирээд цутгалтын ажил эхлээд хэвийн явагдаж 2 долоо хоногийн дотор цутгалтаа хийж дууссан. Түүний дараа цутгалтаа шороогоор булах ажил эхлэхэд экскаватор нь ирээгүй 2 хоног дахиад ажил зогсоод ажилчид гараараа бага зэрэг булсан. 2 хоногийн дараа экскаватор нь ирээд өдөрт нь булж дуусгаад дээшээ 1 давхрын карказын ажил эхэлсэн. 1 давхрын карказын ажлыг бид нар 2 хоногийн дотор хийж дууссан. Нэг давхраа дуусгаад шууд хоёр давхар луу орсон чинь тулаас төмөр байхгүй. Хотоос ирж байгаа гээд 3 хоног ажил зогссон. Ингээд тулаас төмөр Улаанбаатар хотоос 3 хоногийн дараа ирээд бид нар 2-3 хоногийн дотор л хийж дуусгасан. Ингээд 3 давхар луу ажил эхлэхэд панер мод дуусчихсан. Яасан гэсэн чинь Ичинхорлоо гэх хүний хүргэн Минтуг, хүү Төрөө хоёр нь 100 ширхэг панер байсныг энд хүн худалдаж авснаасаа илүү үнээр авна гэнэ зарлаа та нарыг хэв хашмалаа хийж эхлэхээс өмнө нь хотоос дахиад панер аваад ирнэ гэж хэлсэн. 3 давхрын цутгалтын ажил зогсоод 4 давхрын шалыг хийх байсан панер байхгүйгээс болж ажил шууд зогссон. 2019 оны 07 дугаар 15-ны өдөр наадмын дараа панер хотоос ирээд 3-4 давхрын цутгалтын ажлууд хийгдэж дууссан. Бид нар материал нь байвал 7 хоногийн дотор хийж дуусгах байсан юм. Би техник хэрэгсэл, санхүүжилт зогсоод, тасалдуулаад ажил хойшлуулаад байхаар нь манай компанийн зүгээс “*******” ХХК-д 4 удаа албан бичиг өгсөн. Ер нь бол машин механизм, санхүүжилт барилгад орох материалуудыг байнга тасалдуулдаг, ажил хойшлуулдаг байсан. Манай компанийн зүгээс 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл 4 удаа сар болгон мэдэгдэл өгсөн бөгөөд тухайн үед нь талбай дээр Минтуг болон Төрөө нар байдаг. Мөн Ичинхорлоогийн нөхөр нь болох Пунцаг гэх хүн байдаг байсан. Ер нь бол энэ 4 хүнтэй таарахаараа хэлдэг, уулздаг. Хариуцаж байсан хүмүүс нь Ичинхорлоо, түүний нөхөр Пунцаг, хүү Төрөө, хүргэн Мунтуг нар байсан. Хэлэхээр одоо техник хэрэгслээ тасалдуулахгүй, санхүүжилт тасалдуулахгүй, мөнгө ороод ирсэн. Материалаа их таталт хийчихсэн. Техник хэрэгслийн олдоц ч их байна гэх зэргээр хэлдэг байсан. 2019 оны 09 сар хүртэл ажил иймэрхүү байдалтай явж байгаад 2019 оны 09 сарын 20-ны үеэр санхүүжилт байхгүйн улмаас албан ёсоор ажлаа зогсоосон. Тэгээд дахиж ажиллаагүй. Манай ажилчид буугаад ажилчдадаа хотоос авчирсан бөгөөд харин нэг цахилгаанчин нь аймгаас авч ажиллуулсан цахилгаанчныг Алтанхуяг гэдэг юм. “*******” ХХК-ны зүгээс манайд 3 удаагийн санхүүжилт манай компанийн “*******” ХХК-ны Хаан банкны 5020513445 тоот дансаар 48000000 төгрөгөөр 3 удаа нийт 144000000 төгрөг орж ирсэн. Харин манай угсралтын бригадын ахлагч *******гийн дансаар 24000000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 168000000 төгрөг шилжүүлсэн байгаа юм. Энэ мөнгөн дүнд манай компани хангалттай хийж гүйцэтгэсэн гэж бодож байна. Мөн Ичинхорлоо гуай болохоор одоо ингэж яриад байгаа юм: Анх гэрээ хийхдээ “*******” ХХК нь машин механизмаа хариуцна гэж гэрээ хийсэн мөртлөө Өвөрхангай аймагт ирээд манай “*******” ХХК-аар машин механизмаа хариуцуулсан гэж хэлээд байгаа. Уг нь анх гэрээ хийхдээ “*******” ХХК нь машин механизмаа хариуцна. Барилгын ажил хийхэд зориулагдсан тоног төхөөрөмжөө “*******” ХХК хариуцна гэсэн гэрээ байгаа. Гэрээнд ч тэгж тусгагдсан байгаа. Бас намайг ямар ч компанигүй байж өөр компанийн нэр дээр гэрээ байгуулсан гэж хэлээд байгаа юм. Би энэ “*******” ХХК-ийг 2008 онд өөрөө байгуулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Өөрийн хүү т БНСУ-ын визэнд ороход нь компанийн эрхээ шилжүүлж өгсөн юм. “*******” ХХК одоо миний хүү ийн нэр дээр байдаг. Би өөрөө гүйцэтгэх захирлаар нь явдаг бөгөөд үйл ажиллагаагаа би өөрөө хариуцан явдаг. “*******” ХХК нь албан ёсны 37-38 хүний бүрэлдэхүүн ажилтантай. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа компани. Миний хүү т одоо Улаанбаатар хотод байгаа. 7 сард виз нь гарах юм гэсэн. Виз нь одоо хүртэл гараагүй байгаа. Ковид-19 цар тахлын улмаас гарахгүй байгаа. Миний хүү компанийн үйл ажиллагаанд оролцдог. нь өөрөө барилгын инженер мэргэжилтэй. Манайх бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн үед буюу 2019 онд “*******” ХХК-ны барилгын ажлыг хийх үед манай компанийн ажилчид Төв аймгийн усан сангийн газар ажилладаг байсан. Тэрийг Ичинхорлоо гуай нэг ч хүнгүй байж ажилчид авсан гэж яриад байгаа юм. Анх гэрээ байгуулахдаа нийт 240000000 төгрөгөөр барьж дуусгахаар тохиролцсон. Гэрээн дээрээ ч тусгагдсан. Түүнээс 168000000 төгрөгийг авсан, авсан мөнгөндөө ч хангалттай ажилласан гэж бодож байна. Манай компани тухайн барилгын ажлын дотор засал, чимэглэл орох хүртэл нь хийж дуусгасан. Гадна ажил бүгд дууссан. Цахилгаан гадна өрлөг, шугам сүлжээ, дээвэр зэрэг ажлууд бүгд хийгдсэн байсан. Үлдсэн нь гэвэл хаалга, цонх, дотор засал чимэглэлийн ажил үлдсэн. Би хоёр компанийн гэрээт ажлыг гэрээний дагуу хийсэн. Санхүүжилт болон, материал тоног төхөөрөмжөө тасалдуулдаг байснаас үүдээд ажил хойшилдог, удааширдаг байсан. Түүнээс би Ичинхорлоо гэдэг хүнийг залилсан асуудал байхгүй. Намайг буруутгаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр компанийн хоорондох асуудлыг эрүүгийн хэрэг болгож шалгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. /3хх-ийн 75-76 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 312 дугаартай албан бичиг болон түүний хавсралт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/05 дугаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, “*******” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1080 дугаар тушаал, “*******” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1081 дугаар тушаал, “*******” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, *******гийн төрийн банкны депозит дансны хуулга, Цагдаагийн ерөнхий газрын асаб сангийн хайлт, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэлээр тогтоосон тогтоол, ******* ХХК-ийн төрийн банкны дансны хуулга, нотариатчийн бичиг, гэрч Шинэболдын ******* компанид гаргасан өргөдөл, ******* ХХК, ******* ХХК  нарын бичгээр хийсэн тохиролцоо, ******* ХХК-ийн хүсэлт, ******* ХХК болон Төрийн банк нарын хооронд хийсэн 17/02 дугаартай зээлийн гэрээ, ******* ХХК болон Төрийн банк нарын хооронд хийсэн 55/02 дугаартай зээлийн гэрээ, Д.*******ын 10000000 төгрөг хүлээн авсан баримт, хохирогч *******гийн өөрийн гаргаж өгсөн тооцоолол, ******* ХХК-ний хаан банкны дансны хуулга, *******гийн хаан банкны дансны хуулга, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 61 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Магнус солус ХХК-ийн хаан банкны дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/7146 дугаар албан бичиг, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэгч компаниас өгсөн мэдэгдлүүд, ******* ХХК-ийн 2020 оны 003 дугаартай албан бичиг, санхүүжилтийн тухай баримт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, эмнэлгийн барилгын ажилд зарцуулсан дүнгийн баримтууд /1хх-ийн 7-28, 31-35, 53, 57, 62-73, 76-80, 86-89, 93, 108-109, 136, 227, 231-233-р хуудас 2 хх-ийн 58-59, 78-80, 92-93, 98, 100-101, 181, 186, 208-228-р хуудас 3хх-ийн 24-26-р хуудас/,

 

            Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа.  /3хх-ийн 79-80 хуудас/,

 

Шүүгдэгч Д.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 36 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч:... “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******д холбогдох 1926004700162 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно. Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багын нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалтай 4 давхар байр барихаар иргэн Ичинхорлоотой 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* плаза төвийн байранд дотор “*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй үедээ тус компанийн нэрийн өмнөөс 19/5 дугаартай барилга угсралтын ажиллагаа гүйцэтгэх гэрээг байгуулсан хэдий ч огт хийж гүйцэтгэх боломжгүй буюу гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг хийх гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй гэдгээ сайтар мэдэж байсан атлаа бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж ажлын хөлс хэмээх нэрийдлээр 78200000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл   Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан  үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон гэж прокуророос үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Ичинхорлоогийн мэдүүлэг, гэрч Шинэболд, , Болормаа, Төмөрбат, Бат-Өлзий, Сумъяабазар, Ганзориг нарын мэдүүлэг болон шүүгдэгч *******ын мэдүүлэг мөн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/5 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, мөн хохирогчийн банкнаас авсан зээлийн гэрээнүүд, мөн хавтаст хэргийн 141-167 дугаар хуудсанд байгаа дансны хуулга, мөн 167-196 дугаар тал дээр байгаа барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбарууд, мөн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 312 дугаартай албан бичийг түүний хавсралтаар ирүүлсэн бичиг мөн “*******” ХХК захирлаар ажилладаг төлөөллийн эрхийг шилжүүлсэн энэ компани улсын бүртгэлд *******ын Тэнгис гэх нэр дээр байгаа баримт болон ял шалгах хуудас дээр бичигдсэн тухайн хүний хувийн байдал мөн хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн эрх шилжүүлсэн гэрээ, энэ компани хэдэн ажилчны үндсэн цалин хөлс олгож байсан талаарх нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар түүний энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэл гэдэг  аливаа эрх зүйн баримтад нийцүүлэн гаргасан хууль зүйн дүгнэлт, хууль зүйн хүрээнд цуглуулсан нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдвөл зохих нотлох байдлуудыг шалгаж тодруулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар цуглуулж бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй учир нотлох баримтуудыг хууль ёсны гэж дүгнэж байна. Ийм учраас  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хоёрын 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үед 78200000 төгрөгийн  хүлээн зөвшөөрөхгүй гэсэн зүйл яригдаж байгаа боловч прокурорын зүгээс хангалттай энэ барилгын ажлыг хийсэн талаарх нотлох баримтуудыг *******  нотолж чадахгүй байгаа учраас хохирогч Ичинхорлоод 78,200,000 төгрөгийг хохирлыг  төлөх нь  зүйтэй гэсэн байр суурьтай байна гэсэн” дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр:... “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах байр сууринаас өмгөөлөгчөөр оролцоно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь гэм буруутай нь тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд үүссэн харилцааны талаарх асуудлыг тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь хохирогчтой гэрээ байгуулж байгаа боловч тухайн гэрээг байгуулахдаа “*******”  ХХК-ийг төлөөлөх эрхтэй албан тушаалтан биш байсан. Өөрийгөө мөн гэж бодит байдлыг гуйвуулан, хохирогчид түүний хамаарал бүхий хүн гэж итгэл төрүүлснээр гэрээг байгуулсан шалтгаан нөхцөл бий болж байгаа юм. Яагаад гэрээ байгуулсан нь тодорхой байгаа юм. Итгэл үнэмшил төрүүлж, он удаан жил ажилласан, хамт олонтой гэсэн өөрөө бас нэг зүйлийг буруу ойлгуулсан тоног төхөөрөмжтэй гэж ойлгосон энэ дээр бол өөрөө буруу ойлгогдох нөхцөл байдлыг бий болгосон бодит нөхцөл байсан уу байгаагүй. Тухайн компани албан хаагч нэрийдлээр хөлсний хүн авчирч ажиллуулсан нэг хөлсний хүн ажиллуулахдаа өөрөө яагаад энэ хүмүүсийг хуурч мэхэлж явсан аа нотлох гээд л би захирал гэж ойлгуулж бодит байдлыг нууж дарагдуулсан. Хавтаст хэрэгт авагдсанаар шүүгдэгч өөрөө наад хүмүүс чинь худлаа яриад байна аа гээд байгаа боловч гэрч нарт хуульд заасан эрх, үүргийг сануулж, та үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэдгийг тайлбарлаж байгаад мэдүүлэг авсан. Шүүгдэгч ******* нь энэ хүмүүсийн ажлын хөлсийг өгөөгүй, захирал нь өөрөө өгөхгүй болохоор бид танаас цалин хөлсөө нэхэмжилж байна гэж хохирогчоос нэхэж байгаа. ******* нь  гэрч нарт энэ барилгыг захиалсан хүн нь мөнгөө өгөхгүй байгаа учир би та нарт мөнгө өгч чадахгүй байна гэдэг зүйлийг хэлдэг. Бодит байдал дээр ******* нь хохирогчоос хийсэн  гэрээний дагуу мөнгийг зохих ёсоор авч байсан. Зохих ёсоор авчихаад гэрч нарт аваагүй гэдэг байдлыг тайлбарлаж цалин хөлсийг нь өгөхгүй явж байсан. Энэ нь хохирогчоос авсан мөнгөө өөрийн эзэмшилд ашиглан шууд шилжүүлж авч байсан. Зориулалтын дагуу ашиглах сонирхол байгаагүй. *******ын авч байгаа мөнгө бол зөвхөн энэ хүний ажлын хөлс байсан. Тэрнээс биш тухайн барилга дээр зарцуулаад байгаа барилгын материал, техник тоног төхөөрөмж зэрэгт огт ороогүй. Гэтэл би энд хийсэн зарцуулсан гэж яриад байгаа. Өнөөдрийн нотлох баримт дээр тухайн барилгад нэг ширхэг тоосго ч бариагүй энэ тийм зүйл хийгээгүй өөрийн компанийн хүмүүсээс ч оруулаагүй. Хөлсний хүмүүс хөлслөөд, хөлс мөнгийг нь бүрэн гүйцэд  өгөөгүй хохироогоод л явуулчихаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хоёрын 2.2-т заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн гүйцэт агуулж байгаа. Энэ нь өөрөө иргэний эрх зүйн харилцаатай ялгаатай үйлдэл. Гэрээ байгуулсан болохоор иргэний эрх зүйн харилцаа биш байхгүй юу энэ ялгааг ойлгох хэрэгтэй. Хохирлын талаар өмгөөлөгчийн хувьд тодорхой гаргаж өгөх ёстой гэсэн агуулгаар гаргасан байгаа. Хохирогч Н.Ичинхорлоо нь шүүгдэгч Д.*******д дансаар нийт 13000000 төгрөг, бэлнээр 10000000 төгрөг, дансаар шилжүүлсэн 130000000 төгрөгийн баримт бол хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдоно. Энэ 10000000 төгрөг юугаар тогтоогдож байна гэхээр хохирогч Ичинхорлоо гэдэг хүний хүүхэд Төрмөнхийн дансны хуулга болон Төрмөнхийн шүүгдэгч *******тай гараар үйлдсэн баримт байгаа. 10000000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа гэсэн. ******* ХХК нь эмнэлгийн  данснаас  өөрийн хүү Төрмөнхийн данс руу 10000000 төгрөгийг шилжүүлдэг. Тэр дор нь гүйлгээ данснаас гардаг. ******* гэдэг хүн 140000000 төгрөгийг өөрөө хүлээн авсан. 1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр талд байгаа ******* ХХК-г төлөөлөөд гараараа бичсэн ******* гэдэг хүний хүсэлт байгаа. 24000000 төгрөгийг *******гийн дансаар олгож өгөөч гэсэн баримт байгаа. Мөн хүсэлтийг дагуу ******* ХХК нь эмнэлгийн данснаас 10000000 төгрөг болон 11000000 төгрөг дансаар гарсан. 3000000 төгрөгийг бэлнээр олгосон нь тухайн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. 3000000 төгрөгийг бэлнээр авсныг гэрч *******, нар мэдүүлдэг. Нийт 11000000 болон 10000000 төгрөг гээд нийт 21000000 төгрөг  *******гийн данс руу орсон баримт нь *******гийн дансны хуулгаар нотлогдож байна. Ичинхорлоогийн зүгээс шүүгдэгч ******* 164000000 төгрөгийг өгсөн үйл явдал нь тогтоогдож байгаа юм.  Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлын хувьд мөнгө дүнгийн талаар тооцооны хувьд зөрүүтэй алдаатай зүйл бол гарсан байгаа. Буруу зөрүү тооцсон зүйл бол байгаа байх. Бид нарын хувьд гаргасан тооцооны хувьд нийт 140000000 төгрөгийг бодитоор ******* өгсөн байгаа. ******* нийт өгсөн мөнгөнөөс Шинэболдод 9000000 төгрөгийг ажил хийлгэхдээ өгсөн байгаа юм. болон ******* нарт 46400000 төгрөг бэлнээр 41400000 төгрөг өгсөн. Төмөр гэдэг хүн 3000000 төгрөг өгсөн. Бат-Өлзийд 2000000 төгрөг, Ганзоригт 5500000 төгрөг өгсөн нийт 65900000 төгрөгийн  барилгын ажил хийсэн хүмүүст шилжүүлсэн болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Нийт мөнгө дүнг өөрийн хүлээн авсан 140000000 төгрөгөөс хасахаар 74100000 төгрөгийг энэ хүн бодитоор барилгын үйл ажиллагаанд ашиглаагүй. Хувьдаа авч ашиглаж зарцуулсан болох нь тогтоогдож байна гэж ойлгож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийн эх сурвалж нь өөрөө юугаар нотлогдож байгаа юм, яаж тогтоогдож байгаа юм гэсэн асуудал яригдана. Тэгэхээр шүүгдэгч энэ мөнгийг бүгдийг нь зарцуулсан гэж яриад байдаг. Энэ мэдүүлгийнх нь эх сурвалж тогтоогдохгүй байгааг шүүх бүрэлдэхүүн бас анхаарч үзээсэй гэж хүсч байна. Энэ хүн өөрийгөө үнэн зөв мэдүүлэг өгөх албагүй гэдэг ойлголтоор ойлгоод яваад байх шиг байна. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэм буруутайгаа нотлох үүрэггүй байж болно. Тэглээ ч шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг нь энэ хүнээс алга болоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй байх гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Гомбодорж:... “Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүгдэгч Д.*******ыг гэм буруутайд тооцуулах саналтай оролцоно. Түвшинбаяр өмгөөлөгч хэлж байна иргэний эрх зүйн харилцаа нь гэрээ байгуулснаар иргэний эрх зүйн харилцаа бүгд байдаггүй. ******* нь өөрөө гэрээгээр халхавчилаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйл ажиллагаа хийсэн гэж үзэх хангалттай баримт хавтаст хэрэгт цугларсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах цаг хугацаандаа “*******”  компанид ямар нэгэн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх ийм эрх хэмжээ байхгүй байхад тухайн компанийг төлүүлэх эрхтэй гэж итгэл үнэмшлийг төрүүлээд мөн ажлын туршлагатай түргэн шуурхай ажилладаг ажлын хамт олонтой гэх зэргээр хохирогчийн итгэлийг хүлээлгэн гэрээ байгуулах үндсэн шалтгаан бий болж  байгаа. Тухайн “*******” гэдэг компанийг төлөөлөх эрхгүй болох баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг ирсэн байгаа. Энэ хувийн хэргээс харахад 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр арилжаа худалдах гэрээ, шилжүүлэх гэрээг Тэнгис гэдэг хүнд шилжүүлж өгсөн. ******* нь уг компанийн бланкийг ашиглаад, тамга тэмдгийг ашиглаад бусдыг төөрөгдүүлж байгаа. Хавтаст хэргийн 12 дугаар тал дээр авагдсан гэрчилгээний дээрээс уг компанийг төлөөлөх эрхтэй гэдэг нь харагдахгүй байгаа. Урьд өмнө нь энэ хүнд мөнгө төгрөгөө залилуулчихлаа олдохгүй байгаа гээд цагдаагийн байгууллагад хандсан ийм үйл баримт байгаа. Хохирлын талаар Түвшинбаяр өмгөөлөгч тодорхой ярьж байна. Компанийн данс руу 137000000 төгрөгийг бодитойгоор шилжүүлчихсэн. Арван сая төгрөгийг бэлнээр хүлээлгээд өгчихсөн мөн хавтаст хэргийн 74 дугаар тал дээр 24000000 төгрөгийг “*******” компанид шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтүүд үүний дагуу шилжүүлээд өгчихсөн ийм баримтуудаар тогтоогдог. Хохирлыг тооцоод үзэхээр 147000000 төгрөг. Дээрээс нь *******д шилжүүлсэн 21000000 төгрөг үүнээс 3000000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тухай гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлдэг. Ингээд нийтдээ 164000000 төгрөгийг ******* гэдэг хүний хүсэлтээр өөрийнх нь “*******” компанийн данс руу шилжүүлж өгсөн. Тухайн компаниас хийж гүйцэтгэсэн ажлыг Түвшинбаяр өмгөөлөгч 65900000 төгрөг болсон гэж тооцоолж байгаа. Үүнээс 78100000 төгрөгөөр хийгдсэн ажил огт байхгүй. Үүнийг бол хувьдаа аваад ашиглачихсан энэ барилгын ажлыг гүйцэтгэхэд гарч байгаа баримт огт байхгүй. Тийм учраас бусдаас их хэмжээний хохирлыг гэрээгээр халхавчилаад залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч :... “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шүүгдэгч ******* *******ын өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1, 5.2,  5.4-т заасны дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. *******ын өмгөөлөгчийн хувьд энэ зүйлчлэлд заасан залилангийн гэмт хэрэгт хамаарахгүй гэсэн үндэслэлээр өмгөөллөө явуулна. Залилан гэдэг ойлголт бусдаас авсан зүйлээ хэзээ ч эргэж өгөхгүй гэдгээ мэдсээр байж авчихсан хүнийг л залилсан хүн гэдэг. Нөгөө хүнээ төөрөгдөлд оруулчихаад авчихсаныг залилан гэдэг. Мөн гэрээ хийж дүр эсгээд хийсэн гэрээнийхээ дагуу үйл ажиллагаа хийгээгүй мөнгийг авчихаад байхгүй болсныг залилан гэнэ. Өнөөдрийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр ийм байдлууд тогтоогдоогүй. Яагаад тогтоогдоогүй юм гэхээр хоёр тал гэрээ хийсэн эхний урьдчилгаа гээд мөнгө шилжүүлсний дараа гурван хоногийн дараа ирээд ажлаа эхэлсэн. Мөнгийг аваад алга болоогүй. 168000000 төгрөг шилжүүлсэн гэдэгт маргаан байхгүй. *******ын 2019 оны 5 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацаагаар хийж гүйцэтгэнэ гэсэн хоёр талын гэрээ байж байгаа. Хоёр талын нэг нь материалаар хангаагүй гэсэн ийм маргаан гаргаад явж байхад 12 дугаар сарын хугацаа дуусаагүй байхад 9 дүгээр сард залилсан гээд гомдол гаргасан ийм асуудал байгаа. *******ын хувьд бол тухайн компанийн захирал биш. Үүнд дээр маргах зүйл байхгүй. Уг компани нь өөрийн хүү болох Тэнгист хувийн шалтгаанаар хүүдээ компаниа шилжүүлсэн гэрчилгээ  нь хүүгийн нэр  дээр байдаг ч бүх л үйл ажиллагааг ******* 2011 оноос өдийг хүртэл хийгээд явсан. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр ингэж хамт ажиллаж байсан мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Энэ хүн өөрөө хууль зүйн мэдлэггүйгээс болоод албан ёсоор ч юм уу түр гүйцэтгэгчээр  ажиллаж байгаа бичиг баримтаа эртхэн үзүүлээгүй, харуулаагүй ийм буруутай үйл ажиллагаа байгаа. Амьдрал дээр зургаан хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Өнөөдөр яагаад энэ эрүүгийн хэрэг биш ээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзээд байгаа вэ гэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.2-т заасан дүр эсгэж хийсэн гэрээнд тооцно. Яагаад гэвэл компанийн захирал дүр эсгэж хийсэн гэрээ. Мөн эрх зүйн чадамжгүй гэж үзнэ. Тухайн компанийн захирал биш байж гэрээ хийж тамга тэмдгээ дараад явуулдаг. Компанийн захирал гээд тамга тэмдэг нь өөр дээрээ байдаг. Энэ тал дээр бол залилж компанийн нэрээр дүр эсгэж залилсан гэж үзэх боломжгүй. Хохирлын тал дээр хохирлын хувьд *******ын зүгээс 168000000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гээд баримт гаргаж өгсөн. Хохирогч Ичинхорлоогийн зүгээс 79000000 төгрөгийн ажил хийгээгүй гэсэн баримт гаргасан. Хохирогч талаас гаргаж өгсөн 79000000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт  байгаа хэдий ч нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа. Хэрэв бичмэл нотлох баримт авбал мөрдөгч тэмдэглэл үйлдэж авах шаардлагатай байдаг. Гэтэл тэмдэглэл үйлдээгүй хүснэгт өгсөн. Шүүгдэгчийн талаас бол мөн адил ийм хүснэгт өгсөн үүнийг бас тэмдэглэл үйлдээгүй авсан. Бусад баримтын эх сурвалж байгаа. Нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэдгийг шүүх анхаарч авч үзэх байх. Миний хувьд бол эх сурвалж заагаагүй. *******гийн гаргаж өгсөн 79000000 төгрөгийн баримт худлаа гэж дүгнэж үзэж байна. Өмнөх шүүх хурлын хэлэлцүүлгээр тухайн барилга нь  1100000000 төгрөгөөр босох эмнэлгийн барилга гэж өөрөө хариулж байсан. Өөрөө барилга барьдаг хүн болохоор энэ тооцоог сайн мэдэж байгаа. Танай барилгын хэдэн хувийг нь ******* барьсан бэ гэхээр 40 хувийг нь ******* хийсэн гэсэн. 40 хувийг нь хийсэн юм бол 440000000 төгрөгийн ажил хийгдсэн нь харагдаж байна. Бид хийсэн ажлын үнэлгээ гаргуулъя гээд байдаг нь  шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шууд өөрийнхөө  үнэлгээг хэлсэн учир энэ нь бодит үнэлгээ болно гэж үзээд байгаа юм. Хохирлын хувьд учирсан хохирол байхгүй байна. Хууль зүйн үндэслэл нь Иргэний хуульд заасан гэрээ байгуулсан түүний биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, харилцан гомдол шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж эцэст эрсдэлт орсны улмаас үүссэн маргааныг өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хууль зүйн үндэслэл байна. Нэг дүгээрт хавтаст хэргийн 78 дугаар тал, нэг дүгээрт хавтаст хэргийн 112-130 дугаар талд байгаа Сумъяасүрэнгийн мэдүүлгээр харагдаж байгаа учраас *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар мөн энэ хуулийн 34.19 дүгээр зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгох боломж байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.******* нь:.. “Надаас их хэмжээний мөнгө худлаа ярьж авсан гээд байна. Энэ дээр ганц л юм хэлчихъе. Анх гэрээ хийхэд 60-70 хүнтэй, машин механизм нь орчин үеийн шинэ гэж худлаа ярьсан зүйл байхгүй. Анх гэрээ хийхэд Ичинхорлоо өөрөө байгаагүй. Минтуг, Төрболд, Ганбаяр гурван хүн ирж уулзсан. Хоёр гурван өдөр уулзаж хоолонд орсон. Машин механизм гэдэг асуудал яриад байна. Машин механизмын хувьд би хэлсэн. Машин механизмтай хийвэл 480000000 төгрөгөөр хийх ажил байна гэж хэлсэн. Машин механизмаа манайх гаргана гэж Төрболд,  Минтуг,  Ганбаяр гурав хэлсэн. Танайх ганцхан ажлын хөлсөө хэдээр хийх үү гэхээр нь 320000000 төгрөгөөр хийнэ гэсэн. Гурав, дөрвөн хоног манай оффисоор эргэлдэж байгаад 240000000 төгрөгөөр хийгээд өгчих. Бид нар зээл авч байгаа. Тэрбум гарантай   ажил болчих гээд байна гэж гуйж хоргоож байгаад 240000000 төгрөгөөр хийхээр болсон. Би энэ асуудал дээр ямар ч гэм буруу байхгүй. Намайг залилан мэхэлсэн гээд би залилан мэхэлсэн ямар ч ажил хийгээгүй. Урьдчилгаа 24000000 төгрөгөө аваад. Бид нар гэрээ хийх ёстой хугацаандаа хийгээд, наадам гээд гурван хоног амраад буцаж ирээд ажилдаа орсон. Өгсөн мөнгө төгрөг дээр маргаж, мэтгэлцээд байх зүйл байхгүй. Эхлээд дансаар 130000000 төгрөг дансаар, бэлнээр 10000000 төгрөг бэлнээр өгсөн. Би энэ мөнгийг аваагүй гэж хэлдэггүй, авсан гэж хэлдэг. Энэ авсан мөнгөндөө ажлаа бол хангалттай хийсэн. Санхүүжилтаа авчхаад, аваагүй гэж хэлсэн гээд зүйлийг байнга л ярих юм. Би авсан мөнгөө аваагүй гэж хэлдэггүй шүү дээ. Авсан мөнгөө би улсуудаа цалин хөлс, хоол унд, хөдөлмөр хамгаалалтын хувцас гээд зөндөө л зүйл байгаа.  Туслан гүйцэтгэх хүмүүст манайх хөдөлмөр хамгаалалтын хувцас өгөх ёсгүй байдаг. Үндсэн гэрээ хийж хотоос авчирсан улсуудаа хантааз зүгээр өгсөн гэж л боддог. Тэр  5000000 төгрөгийг тоног төхөөрөмж бодож өгсөн л гэж байна. Би эд нартаа зарцуулсан болохоос биш би өөрөө аваад идэж уучихсан юм бол байхгүй. 70 нь хэдэн сая төгрөг нэхэмжлээд байна. Би энэ мөнгийг өгөх ёсгүй мөнгө. Одоо тэр газар шорооны Ядмаагын мөнгө, хоол ундын мөнгө, хөдөлмөр хамгаалалтын хувцасны мөнгө энэ Ичинхорлоогийн тооцоонд ямар ч мөнгө ороогүй. Энэ бүхнийг шүүн тунгааж өгөх байх гэж бодож байна.” гэсэн

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

“*******” ХХК нь ийн компани гэдэг нь, шүүгдэгч Д.******* нь “*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй үедээ төлөөлж “*******” ХХК-ийн захирал *******той 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/05 дугаар Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн Хувьцаа бэлэглэлийн гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн нийслэлийн тойргийн нотариатч Б.Энхтуяагаар хуулбар үнэн гэж батлуулсан “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 5/7146 дугаар албан бичиг, түүний хавсралтаар явуулсан “*******” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

 Мөн шүүгдэгч Д.******* нь “*******” ХХК-ийг төлөөлөх эрхтэй ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж хуульчилжээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Д.*******д Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалттай 4 давхар байр /сууц/ барихаар иргэн *******той 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” төвийн байран дотор “*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй үедээ тус компанийн нэрийн өмнөөс 19/05 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан хэдий ч түүнээс огт хийж гүйцэтгэх боломжгүй буюу гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг биелүүлэхгүй гэдгээ сайтар мэдэж байсан атлаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ажлын хөлс нэрийдлээр 78200000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  ял сонсгож, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн боловч,

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэг авагдсан дээр дурьдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 312 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/05 дугаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, “*******” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1080 дугаар тушаал, “*******” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1081 дугаар тушаал, “*******” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, *******гийн төрийн банкны депозит дансны хуулга, Цагдаагийн ерөнхий газрын асаб сангийн хайлт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэлээр тогтоосон тогтоол, ******* ХХК-ийн төрийн банкны дансны хуулга, нотариатчийн бичиг, гэрч Шинэболдын ******* компанид гаргасан өргөдөл, ******* ХХК, ******* ХХК  нарын бичгээр хийсэн тохиролцоо, ******* ХХК-ийн хүсэлт, ******* Төрийн банк нарын хооронд хийсэн 17/02 дугаартай зээлийн гэрээ, ******* Төрийн банк нарын хооронд хийсэн 55/02 дугаартай зээлийн гэрээ, Д.*******ын 10000000 төгрөг хүлээн авсан баримт, хохирогч *******гийн өөрийн гаргаж өгсөн тооцоолол, ******* компани хаан банкны дансны хуулга, *******гийн хаан банкны дансны хуулга, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 61 дугаартай албан бичиг, улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Магнус солус ХХК-ийн хаан банкны дансны хуулга, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/7146 дугаар албан бичиг, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэгч компаниас өгсөн мэдэгдлүүд, ******* ХХК-ийн 2020 оны 003 дугаартай албан бичиг, санхүүжилтийн тухай баримт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, эмнэлгийн барилгын ажилд зарцуулсан дүнгийн баримтууд зэргээр шүүгдэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалттай 4 давхар байр барихаар ******* ХХК-ийн захирал *******той 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” төвийн байран дотор “*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй үедээ тус компанийн нэрийн өмнөөс 19/05 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд бусдад 73500000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалттай 4 давхар байр барихаар ******* ХХК-ийн захирал *******той 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” төвийн байран дотор “*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй үедээ тус компанийн нэрийн өмнөөс 19/05 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд бусдад 73500000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******гийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “*******” ХХК-ний захирал Д.*******тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулахдаа дараах нөхцөлийг тохирч гэрээнд тусгасан. Д.******* бидэнд хэлэхдээ барилга барих ажлыг олон жил хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олонтой. Манай компани 60-70 ажилтантай. Манай барилгын техник хэрэгсэл сүүлийн үеийн шинэ техникүүд байгаа. Манай компани хямд өртгөөр чанартай барилга барьдаг. Захиалагчийн зураг төслийн дагуу хурдан шуурхай гүйцэтгэж түлхүүр гардуулдаг компани байгаа юм гэж хэлээд бидний итгэлийг олсон болохоор би тухайн компанитай гэрээ хийсэн. Манай барилгыг 240000000 төгрөгөөр 2019 оны 06 сарын 05-наас 2019 оны 11 сарын 05-ны хооронд барьж дуусгаад хүлээлгэж өгнө гэж гэрээ хийсэн. Д.******* нь манай компани олон жил барилга барьсан туршлагатай хамт олон, барилга хямд өртгөөр чанартай барилга барьдаг. Захиалгын зураг төслийн дагуу хурдан шуурхай гүйцэтгэж түлхүүрийг улсын комисст хүлээлгэн өгч байсан. Техник тоног төхөөрөмж сүүлийн үеийнх болохоор та нар олон компани судлах шаардлага байхгүй. Манай компанид итгээд гэрээгээ байгуул гэж итгэл үнэмшил төрүүлсэн болохоор бид нар итгээд гэрээгээ байгуулсан. Манай хүргэн Даваагаас Д.******* барилгын материал авдаг юм байна лээ. Тэгээд очиж уулзсан. Манай компани нийт 168000000 төгрөг Д.*******д болон карказ барьсан ажилчинд өгсөн. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 05-наас 2019 оны 08 дугаар сарын 28-ны хооронд манай баригдаж байгаа барилга дээр хийсэн ажил нь 89800000 төгрөгийн ажил хийсэн байсан. Би Д.*******д 168000000 төгрөг барилга бариулах гэж дансаар өгсөн байсан. Гэрч ийн манай ээж ******* нь өөрийн компанийн нэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд эмнэлгийн зориулалттай 4 давхар барилга барихаар болж барилгыг нь бариулах компани хайж байгаад дам хүнээр дамжуулан 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх "******* плаза" төвийн 503 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан "Магнус солус" ХХК-ийн захирал Д.******* гэх хүнтэй би очиж уулзан Өвөрхангай аймагт эмнэлгийн барилга бариулах ажлын тухай ярихад ******* нь манай компани бол 20 гаруй ажилтай, хамгийн хямд өртгөөр чанартай барилга барина. 5 сарын хугацаанд буюу 150 хоногийн дотор барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулж өгнө гэж хэлэхээр нь би тэр ******* гэх хүний ярьсан зүйлийн талаар ээж рүүгээ утсаар ярьж хэлэхэд ээж минь итгэж тэр хүнээр барилга бариулахаар болж ажлын хөлсийг 240 сая төгрөгөөр тохирсон юм. ******* нь манайхаас 168 сая төгрөг авчихаад 89 сая төгрөгийн ажил хийсэн байна лээ. Гэрч ын ******* нь зар тавиад ажилд авна гэсний дагуу очиж уулзаж танилцсан, Ичинхорлоо гэдэг нь барилга бариулсан хүн Д.*******тай 4 давхар барилгын өрлөгийн ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж би өөрийн бригадыг ахалж ажилласан. Эхлээд 1, 2 давхрын өрлөгийн ажлыг дуусгаад эхний давхрын мөнгө 6 сая төгрөгөөс ******* ах урьдчилгаа 3 саяыг өгөөд үлдэгдлийг асуухад ах Ичинхорлоо эгчээс авч өгнө гэхээр нь 2, 3 хоног хүлээгээд би шууд Ичинхорлоогоос танаас мөнгө аваад өгнө гээд үлдэгдэл мөнгөө аваад дараагийн давхартаа оръё гэхэд Ичинхорлоо эгч *******д бид нар мөнгө төгрөгөө өгсөн. Та нар *******аасаа ав гэсэн. Тэгээд *******тай уулзаад мөнгө байхгүй гэхээр нь буцаж Ичинхорлоотой уулзаад танай ажлыг хийсэн нь үнэн юм чинь та 3 сая төгрөгөө өгчихөөч гэж гуйж байгаад үлдэгдэл 3 сая төгрөгөө авсан. Тэгээд би та нар бүтэхгүй юм байна. ах та 2 мөнгө төгрөгийнхөө асуудлаа шийдчих. Би тэгвэл буцаж ирээд 4 давхраа дуусгаж өгье гээд хот руу яваад 10-аад хоносон. Ичинхоролоо эгч залгаад эгч нь мөнгөө өөрөө өгье хүрээд ир гээд дуудахаар нь очоод 3, 4 давхрын өрлөгийг дуусгаж өгөөд Ичинхорлоогоос 12 сая төгрөг авсан. Нийт 4 давхраас ******* ахаас 9 сая Ичинхорлоо эгчээс 15 сая нийт 24 сая төгрөгийн өрлөгийн ажил хийж дуусгаад би яваад өгсөн. Гэрч Б.ын 2019 оны хавар 5, 6 сарын үед Өвөрхангай аймагт эмнэлгийн барилга барихаар нөхөр *******гийн хамт очсон. Очихоосоо өмнө *******тай давхар бүрийг 16 сая 200000 төгрөгөөр тохирч 4 давхар барилгыг 64.800.000 төгрөгөөр карказыг босгох ажлаар очсон. Суурийн цутгалтад мөнгө аваагүй үнэгүй хийсэн. Эхний 1 давхраа дуусгаад урьдчилгаа гэж авсан 7 сая төгрөг авсан. Дээр үлдэгдэл мөнгөө авч 16200000 төгрөгөө бүрэн *******аас авсан. 2 дахь давхрын карказаа дуусгаад мөн 16200000 төгрөг *******аас авсан. 3 дахь давхар цутгалтаа авч амжилгүй наадам болчихоод бэлдээд цутгалт авахаас бусдыг нь хийгээд хот яваад 7 сарын 15-нд ирсэн. Уг давхраас 9 сая төгрөг *******аас авсан. Тэгээд 3 давхраа дуусгаад 4 давхар руу ороход 3 давхрын үлдэгдэл мөнгөө өгөөгүй байсан. Тэгээд давхар, давхраа дуусгаад мөнгөө авна гэж тохироод 3 давхрын үлдэгдлээ яагаад өгөхгүй байна гэхэд. ******* захиалагч тал 4 давхраа дуусгаад мөнгийг нь өгнө гэхээр нь би юу яриад байгаа юм гээд *******тай жаахан маргаан үүсгээд. Үлдэгдэл мөнгөө авъя гэхэд 5 сая төгрөгийн арматурын багаж 3 давхрын үлдэгдлээс суутгаад 4 давхрыг дуусгаад бүх ажил дуусахад 17700000 төгрөг авах байтал ******* хот руу дараагийн өрлөгийн бригад оруулна гээд хот явсан. Бид нар Өвөрхангайд *******ыг 6-7 хоног хүлээсэн. Ичинхоролоо гуай болохоор *******тай би гэрээ хийсэн болохоор *******ын дансаар оруулна гээд бид нарыг хүлээлгээд байсан. Тэгээд ******* гуай ирээд дансаар хийхэд хонож авах болчихоод. Би дансаар хийх юм бол бид нарт өгөхгүй байх магадлал байсан учраас Ичинхорлоогоос 17900000 төгрөгийн 3 саяыг *******гийн дансаар, үлдэгдлийг бэлнээр нь авч байсан. Мөн суурийн шалны цутгалтыг хийгээд өгөөч гэхээр нь 1 сая төгрөгөөр хийж өгч байсан. Манай нөхөр ******* Өмнөговь аймагт Цагаан хад гэх газар ачааны машин барьж байгаа. Нөхөр бид хоёр хамт карказын ажлыг хийсэн. Мөнгөө бүгдийг нь авсан. *******аас бэлэн 39000000 төгрөг. Техник тоног төхөөрөмж 5000000 бид хоёроос хасаж байсан Ичинхорлоогоос 17900000 төгрөг бэлнээр авсан. Гэрч гийн 2019 онд эмнэлгийн барилга дээр ажиллах гээд ******* гэдэг хүнтэй танилцаад ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийгээд тал талынхаа гарын үсэг зураад ажилласан. эмнэлгийн 4 давхар барилгын сантехникийн ажлыг хийж гүйцэтгээд нийтдээ 13000000 төгрөгийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан боловч ажил эхлэхээс өмнө урьдчилгаа 3000000 төгрөг өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Манай ажилчид өгөх гэж бодоод халаалтын шугам сүлжээгээ татаад байж байтал ******* гэх хүн утсаа авахгүй урьдчилгаа болон цалин хөлс өгөхгүй алга болсон. Тэгэхээр нь ажлаа зогсоогоод байж байтал эмнэлгийн удирдлагуудтай дахин гэрээ хийж ажил үйлчилгээ хийхээр тохирсон. Гэрч ийн би “” эмнэлгийн барилгад иж бүрэн цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэсэн. Би анх Д.*******тай 13000000 төгрөгийн гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. Тэгээд Д.*******аас урьдчилгаа 3000000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр авсан. Дахиж *******аас мөнгө төгрөг авч чадаагүй. Д.******* утсаа авахгүй алга болсон. Би “” эмнэлгийн барилгад 13000000 төгрөгийн ажил хийсэн. Би Д.*******аас бэлнээр 3000000 төгрөг. Харин ******* эмчээс ажлаа хийсний дараа 2020 оны 02 дугаар 10-ны үеэр 5000000 төгрөг, дараа нь 2020 оны 08 дугаар сарын үеэр 5000000 төгрөг авсан. Ингээд би нийт 10000000 төгрөгийг Ичинхорлоо эмчээс 5540515757 дугаартай өөрийнхөө дансаар хүлээж авсан. Гэрч гийн би “” эмнэлгийн барилгын дээврийн пронтоны ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн. Мөн шавар, хулдаасны ажлыг хийж гүйцэтгэсэн. Би “” эмнэлгийн барилгад дээврийн пронтонд нийт 2000000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Хулдаасны ажилд 1340000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Шаврын ажилд 5000000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Би дээврийн пронтоны ажилд Ичинхорлоо эмчээр дамжуулж *******аас 2000000 төгрөг ажлын хөлсөнд авсан. Харин хулдаасны 1340000 төгрөг, шаврын 5000000 төгрөгийг Ичинхорлоо эмчээс авсан. Гэрч гийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийг Барилгын Үндэсний Ассоциациар дамжуулан Барилга хот байгуулалтын яамнаас баталгаажуулан олгодог. Уг тусгай зөвшөөрлийг олгохдоо 1-5 давхрын барилга угсралтын тусгай зөвшөөрлийн хувьд барилгын угсралт, өргөтгөл дээр барилгын инженерийн 1 ажилтан, барилгын дотор халаалт, салхивчны ажил дээр 1 инженерийн ажилтан, ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээний ажилд 1 инженерийн ажилтан, цахилгаан хангамж дээр 1 инженер, холбоо дохиоллын 1 инженер, бетон арматурчин 1, барилга угсралтын ажилтан 2, байх үндсэн шаардлагыг тавьдаг. Энэ үндсэн шаардлага нь “mnca“ сайт дээр байгаа. Уг сайтаас харахад шаардлагуудыг нь тодорхой зааж өгсөн байгаа. “*******” ХХК-н 1-5 давхрын барилгын бүх төрлийн ажлыг хийх зөвшөөрөлтэй байна. Үндсэн ажилтангүй барилгын компани гэж байхгүй. Барилгын тусгай зөвшөөрөл олгох үед ажлын төрөл, суурь нөхцөл шаардлагад заасан инженер ажилтантай байх ёстой. Гэрч ийн Д.******* нь намайг тухайн барилгын ажилд дээврийн ажил хийгээд өгөөч гээд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Д.******* бид хоёр 7200000 төгрөгийн ажлын гэрээ байгуулсан. Үүнээс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1000000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4500000 төгрөгийг, нийт 5500000 төгрөгийг Д.*******аас авсан. Харин *******гоос үлдэгдэл 1700000 төгрөгийг авсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 312 дугаартай албан бичиг болон түүний хавсралт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/05 дугаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, “*******” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1080 дугаар тушаал, “*******” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1081 дугаар тушаал, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******гийн төрийн банкны депозит дансны хуулга, Цагдаагийн ерөнхий газрын асаб сангийн хайлт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэлээр тогтоосон тогтоол, ******* ХХК-ийн төрийн банкны дансны хуулга, нотариатчийн бичиг, гэрч Шинэболдын ******* компанид гаргасан өргөдөл, ******* ХХК, ******* ХХК  нарын бичгээр хийсэн тохиролцоо, ******* ХХК-ийн хүсэлт, ******* ХХК болон Төрийн банк нарын хооронд хийсэн 17/02 дугаартай зээлийн гэрээ, ******* ХХК болон Төрийн банк нарын хооронд хийсэн 55/02 дугаартай зээлийн гэрээ, Д.*******ын 10,000,000 төгрөг хүлээн авсан баримт, хохирогч *******гийн өөрийн гаргаж өгсөн тооцоолол, ******* ХХК-ийн хаан банкны дансны хуулга, *******гийн хаан банкны дансны хуулга, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 61 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Магнус солус ХХК-ийн хаан банкны дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/7146 дугаар албан бичиг, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэгч компаниас өгсөн мэдэгдлүүд, ******* ХХК-ийн 2020 оны 003 дугаартай албан бичиг, санхүүжилтийн тухай баримт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, эмнэлгийн барилгын ажилд зарцуулсан дүнгийн баримтууд, шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 312 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/05 дугаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, “*******” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1080 дугаар тушаал, “*******” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1081 дугаар тушаал, “*******” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, *******гийн төрийн банкны депозит дансны хуулга, Цагдаагийн ерөнхий газрын асаб сангийн хайлт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэлээр тогтоосон тогтоол, ******* ХХК-ийн төрийн банкны дансны хуулга, нотариатчийн бичиг, гэрч Шинэболдын ******* компанид гаргасан өргөдөл, ******* ХХК, ******* ХХК  нарын бичгээр хийсэн тохиролцоо, ******* ХХК-ийн хүсэлт, ******* ХХК болон Төрийн банк нарын хооронд хийсэн 17/02 дугаартай зээлийн гэрээ, ******* ХХК болон Төрийн банк нарын хооронд хийсэн 55/02 дугаартай зээлийн гэрээ, Д.*******ын 10000000 төгрөг хүлээн авсан баримт, хохирогч *******гийн өөрийн гаргаж өгсөн тооцоолол, ******* ХХК-ийн хаан банкны дансны хуулга, *******гийн хаан банкны дансны хуулга, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 61 дугаартай албан бичиг, улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Магнус солус ХХК-ийн хаан банкны дансны хуулга, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/7146 дугаар албан бичиг, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэгч компаниас өгсөн мэдэгдлүүд, ******* ХХК-ийн 2020 оны 003 дугаартай албан бичиг, санхүүжилтийн тухай баримт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, эмнэлгийн барилгын ажилд зарцуулсан дүнгийн баримтуудаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч *******д их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь давхар нотлогдсон.

Шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг шүүгдэгч Д.******* үйлдээгүй Иргэний эрх зүйн гэрээнээс үүссэн маргаан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх боловч хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 312 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/05 дугаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, “*******” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1080 дугаар тушаал, “*******” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/1081 дугаар тушаал, “*******” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, *******гийн төрийн банкны депозит дансны хуулга, Цагдаагийн ерөнхий газрын асаб сангийн хайлт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэлээр тогтоосон тогтоол, ******* ХХК-ийн төрийн банкны дансны хуулга, нотариатчийн бичиг, гэрч Шинэболдын ******* ХХК-д гаргасан өргөдөл, ******* ХХК, ******* ХХК  нарын бичгээр хийсэн тохиролцоо, ******* ХХК-ийн хүсэлт, ******* Төрийн банк нарын хооронд хийсэн 17/02 дугаартай зээлийн гэрээ, ******* Төрийн банк нарын хооронд хийсэн 55/02 дугаартай зээлийн гэрээ, Д.*******ын 10,000,000 төгрөг хүлээн авсан баримт, хохирогч *******гийн өөрийн гаргаж өгсөн тооцоолол, ******* компани хаан банкны дансны хуулга, *******гийн хаан банкны дансны хуулга, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 61 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Магнус солус ХХК-ийн хаан банкны дансны хуулга, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/7146 дугаар албан бичиг, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэгч компаниас өгсөн мэдэгдлүүд, ******* ХХК-ийн 2020 оны 003 дугаартай албан бичиг, санхүүжилтийн тухай баримт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, эмнэлгийн барилгын ажилд зарцуулсан дүнгийн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалттай 4 давхар байр барихаар ******* ХХК-ийн захирал *******той 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” төвийн байран дотор “*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй үедээ тус компанийн нэрийн өмнөөс 19/05 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд бусдад 73500000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч овгийн ******* *******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дахь хэсэгт зааснаар “шударга ёсны зарчим”-ыг баримтлаад мөн энэ хуулийн 6,7 зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ялаас чөлөөлөх хууль зүйн боломж байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн зүгээс би гэм буруугүй гэдэг байр сууриас мэтгэлцсэн. Прокурорын зүгээс энэ гэмт хэрэг өөрөө ял шийтгэлийн хувьд сонгох санкцтай гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тийм учраас 10000-40000 нэгж тэнцэх хэмжээний мөнгөөр торгох буюу 10000000-40000000 төгрөгөөр торгох, эсвэл 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах ял шийтгэлтэй гэмт хэрэг байгаа. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Мөн хохирлын хэмжээг гаргуулахаар тус тус дурдсан учраас шүүхээс шийдвэрт тусгаснаар 73500000 төгрөгийг хохирогчид олгуулах саналтай. *******д 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Прокуророос хорих ялын саналыг тавьсан учраас энэ хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс  эхлээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авагдсан эд зүйл битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр “Ялын санал гаргах нь эрх улсын яллагчид байгаа. Энэ агуулгаар ялын саналын хувьд санал байхгүй. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг дээрээ маргаж байгаа. Мөн хохирол төлбөрөө төлөөгүй, төлөх талаар өөрөө санал, санаачилга гаргахгүй байгаа учир улсын яллагчийн гаргасан хорих төрлийн эрүүгийн хариуцлагыг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна. Хугацааны хувьд бид нараас тусгайлан гаргах санал байхгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Гомбодорж “Э.Түвшинбаяр өмгөөлөгчөөс гаргасан саналын дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Д.*******ыг гэм буруутай гэж тооцсон тул эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтээ гаргая. Шүүгдэгч нь өөрөө одоог хүртэл залилах гэмт хэрэг хийгээгүй гэдэг бодлоос салж чаддаггүй ийм хүн байгаа. Гэм буруугаа хүлээх тухай асуудлыг шүүхээс эцэслээгүй үүнийг юу гэж тайлбарлах вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсан учраас гэмт хэрэг үйлдсэн. Одоо энэ компани нь миний хүүгийн компани юм чинь би өөрөө ажиллуулж болно гэсэн бодолтой яваад байсан. Хохирогч нь өөрөө гэрээгээ цуцлах талаар санаачилга гаргаагүй. Хохирогч нь мөн өөрөө очиж сонсож, хараагүй хүүхдүүдээрээ дамжуулж сонссон гэх хохирогчийн хариуцлагагүй үйлдэл байгаа гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэгт холбогдсон. Энэ барилгын ажлыг бүтээн байгуулаад болчихно гэсэн үндсэн дээр гэрээ байгуулсан. Шүүгдэгч нь бага насны охин болох 13 настай хүүхэдтэйгээ хамт амьдардаг учраас бага насны хүүхдээс нь холдуулчихвал бага насны хүүхдэд нь ямар байхыг бүгд ойлгож байгаа байлгүй.Тийм учир хорих ял оногдуулж, эцгийн хийсэн хэргийг хүүхэд нь үүрэх ийм нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас хорих ял оногдуулахгүй байх гэж бодож байна. Шүүгдэгч нь хорих ял аваад явчихаар хохирогч нь хохирлоо авах эрх хязгаарлагдана. Ямар нэгэн байдлаар ажил хийгээд хохирлыг хэсэгчлээд төлөх боломж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ төлбөрийг гурван жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.******* нь “өмгөөлөгчийнхөө гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн.

 

овгийн *******ын төрсөн охин нь 2009 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 13 настай. Шүүгдэгч Д.******* нь бага насны хүүхэдтэй ганц бие эцэг болох нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22620101001339 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Д.*******ын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу бага насны хүүхэдтэй ганц бие эцэг болохыг, мөн өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхэд хохирогч ******* нь шүүгдэгч Д.*******д 130000000 төгрөгийг дансаар, бэлнээр 10000000 төгрөг, нийт 1400000000 төгрөгийг өгсөн болох нь,

Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 66500000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч ын 39000000 төгрөг авсан, гэрч ын 5000000 төгрөг авсан, гэрч ын 1000000 төгрөг авсан, гэрч ын 4500000 төгрөг авсан, гэрч Шинэболдын 3000000 төгрөг авсан, гэрч Шинэболдын 9000000 төгрөг авсан, гэрч Төмрийн 3000000 төгрөг авсан, гэрч Бат-Өлзийн 2000000 төгрөг авсан гэх мэдүүлгүүд болон ******* ХХК-ийн төрийн банкны дансны хуулга, нотариатчийн бичиг, гэрч Шинэболдын ******* компанид гаргасан өргөдөл, Д.*******ын 10000000 төгрөг хүлээн авсан баримт, ******* ХХК-ийн хаан банкны дансны хуулга, *******гийн хаан банкны дансны хуулга, Магнус солус ХХК-ийн хаан банкны дансны хуулга, санхүүжилтийн тухай баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******аас 73500000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдолтой гэсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

                        

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овгийн ******* *******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч овгийн ******* *******ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 73500000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                    Х.ОТГОНЖАРГАЛ